Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Б Батзаяа


Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Цоо шинээр амьдрах юмсан
Оруулсан admin on 2008-12-01 02:33:21 (3027 уншсан)


Хөмсөг хөлөн дээрх сорвио ор мөргүй арилгаад
Хөгширч буй үрчлээтэй арьсаа толигор сайхан болгоод
Өнгөө алдсан хуучин сэтгэлээ шилэн сав шиг арчиж өнгөлөөд
Өнөөдрөөс эхлээд бүх зүйлийг шив шинээр эхлэх юмсан

Толгойд эргэлдэх түмэн бодлыг хаа нэг тийш нь чулуудчихаад
Тоо томшгүй айдас асуудлуудаа тоос шиг гөвж хаячихаад
Цонхоо гялалзтал угааж ханын цаасаа солиод
Цоо шинээр бүр эхнээс нь амьдрах юмсан

Бичсэн шүлэг хэлсэн үгсээ бүгдийг нь түүж шатаагаад
Бүдэрсэн чулуу түшсэн модноосоо мөрөө цэвэрлэж уучлал гуйгаад
Ээрч тойрох зовлон шаналал ганцаардлыг тоох ч үгүй орхиод
Ээжийнхээ амгалан хэвлийгээс эргээд л нэг төрөх юмсан



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Миний тарьсан цэцэг
Оруулсан admin on 2008-12-01 02:33:03 (2858 уншсан)


Сарны гэгээнд би удтал сууж ганцаардлаа
Санаа алдах бүрийд цээжин цаана хөндүүртэй
Сархадын намуухан хэмнэлээр гунигаан үргээх гэтэл
Салхины сэрчигнээ сонсоод л уяран догдлоод горьгүй

Нар чи туяагаараа цээжийг минь нэвт сүлбээд
Надаас салахгүй байгаа шаналалыг гаргаад өгөөч
Харанхуй агуйн гүн дэх өнчин тэр цэцэг
Хорин зургаан жил гэрэл үзээгүй яваа шүү

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Эхнэрээ хүлээхүй
Оруулсан admin on 2008-12-01 02:32:03 (2742 уншсан)


Хүлээгчийн зүрх
Хүслээр дүүрэн
Учирал хүртэл
Ухаарал зангидна

Хүлээгчийн зүрхийг
Ганцаардал самардаж
Хүсэл ихсэхэд
Сэтгэл ханзарна

Эхнэрээ хүлээх
Эрийн зовлон
Эрдээ яарах
Эхнэрийн зовлон

Хоёр зовлон
Үйртэл мөргөлдөж
Хорвоог цуулж
Ээнэгшин нэгдэнэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Хорвоод би хэмээх 21 мөрт
Оруулсан admin on 2008-12-01 02:31:42 (2886 уншсан)


Зовлонт эхээс төрсөн гунигт хүү би
Зогсоод зогсоод үүлэнд үл хүрэх намхан хүү би
Холоо бүрэлзэн харагдах жаргалын цагаан оргил өөд
Хоёр хөлийнхөө улнаас цус шүүртэл мацсан
Мөрөөдлийн цэцгийн үнэрт хууртан шантралын бэлд саатахад
Мөрөн дороос минь итгэлийн чулуу нухан бос гэж түлхсэн
Зовлонт эхээс төрсөн гунигт хүү билээ би

Ухаант эцгээс тасаран хугасхан уйтгар би
Унаад унаад газарт үл шингэх тэнгэрийн хүү би
Ганцаардлын захгүй талд од ширтэн хэвтэхдээ
Газар дээр биш тэнгэр дээр байгаагаа олж мэдсэн
Тэнгэрийн оддыг цэцэг гэж эндүүрэн тасалж явсандаа харуусаж
Тэнэглэл мунхралаа гээх гэж ганцаардлын талд удтал уйтгарласан
Ухаант эцгээс тасаран хугасхан уйтгар билээ би

Халамжит бүсгүйн нүдэн дэх дусалхан нулимс би
Хайрлаад хайрлаад сөгдөн мөргөхгүй далдхан ухаарал би
Дурлалын цэнхэр горхиноос дур хүслийн цангаагаа тайлж
Дуугүй намуухан мэлтгэнэх гомдлын далайг харалгүй өнгөрсөн
Уйлмаар сайхан сэтгэлийн модны дор тэгээд уяранхан суугаад
Унагасан ухаарлын гашуун жимснээс нь хэдхэн хазаад л урссан
Халамжит бүсгүйн нүдэн дэх дусалхан нулимс билээ би



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 3/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Навч билээ би
Оруулсан admin on 2008-11-11 07:22:38 (3168 уншсан)


Мөрөөдөл шиг ариухан дурлалыг л үзэх гэж
Хавар эрт яаран байж нахиалсан
Мөнгөн сартай цуг зуны шөнө хөлчүүрэн
Хайрын дарсыг гунигтай нь цуг залгилсан
Хааяа тэнгэр хуйсганаж шороогоор тургидаг болохоор
Бороо шиврэхэд дагаж уйлдаг
Хараад л баймаар бүсгүй сүүдэрт минь сэрүүцээд явах зуур
Бодолдоон шүлэг хэлж уянгалдаг
Амьдрал хэмээх модны алаг навч билээ би

Мөчрөөсөө зүүгдэх намрын навч шиг
Цаг хугацаанаас хэсэг чаргууцалдаад
Мөдхөн салхилахад нь нисэн оддог шиг
Он жилүүдийг бас орхиод л явчих
Хавраас намар хүртэл уйлж нэг дуулж нэг ургаад
Хатан цэцгийн дэлбээн дээр нулимсаа нэг унагаад
Мөнх бусын орчлон надад хаалгаа цэлийтэл нээхэд
Мөчир дээр үлдсэн шархнаас минь ахиад навч нахиална
Амьдрал хэмээх модны алаг навч билээ би



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Гудманд залуус...
Оруулсан admin on 2008-11-11 07:22:15 (3150 уншсан)


Гудманд залуус үнсэлдэхээн больжээ
Гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга
Уйтгартай байна.

Хайрын шүлгийг уншихаа ч болчихож
Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж
Өрөвдөлтэй байна.

Салалт ойрдоо ихсэх юм гэнээ
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх
Хачирхалтай байна.

Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна.

Гудманд хосууд үнсэлдэж байна
Гоё байна.
Ганцхан би инээж бусад нь ярвайна
Муухай байна.




( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Баяртай
Оруулсан admin on 2008-11-11 07:21:40 (3942 уншсан)


Чи яваад л одсон би гуниг тэврээд үлдсэн
Чийглэг уруулыг чинь санахдаа би зүгээр л санаа алдсан
Чи яваад л одсон би гав ганцаараа үлдсэн
Чиний тухай дурсамжуудыг зүрх минь даалгүй ганцаардсан
Чи яваад л одсон

Салхи шиг он жилүүд зүрхэнд хэвээрээ
Зун шиг байна
Сарних бодлын гүнд гуниг төрөх нь
Намар шиг байна
Салахдаа хэлсэн үг чинь сэтгэлд хүйтэн
Өвөл шиг байна
Санахын тоогоор чи надаас холдох нь
Хавар шиг байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Хавраас намар хүртэл
Оруулсан admin on 2008-11-11 07:21:08 (2983 уншсан)


Хавар нахиалаад намар бүхнийг орхидог навч шиг
Хаа хүрэхээ мэдэхгүй ч эндээс би бүрмөсөн явна
Амьдрал гэж нэрлэсэн тэр л тоглоомоо үргэлжлүүлэх гэж
Амьд төрлийг олоод дахин төрнө гэж итгэхгүй ээ

Хаврын цас шиг хайлан уусчихаад өвөл нь би бударна гэж үү
Хайрлаж хэн нэгэнд дурлалаа гэхэд өмнөх шигээ сэрж мэдрэх үү
Өнчин сарыг удтал ширтвэл өнөөдрийнх шиг гуниглах уу тэгээд
Өөрөө би энэ хэвээрээ дахин төрнө гэж итгэхгүй ээ

Биеэсээ нэгэнт гуужсан бодол сэтгэл минь хаачих бол
Биелээгүй үлдсэн хүсэл мөрөөдлөө би санах уу эсвэл мартах уу
Энэ ертөнц өнө мөнх харин би түнэр харанхуйд ...
Энэ насандаа л би үнэнч хойд насанд бол итгэхгүй ээ

Би байгаагүй
Би байна ...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?
Оруулсан admin on 2008-11-11 07:20:39 (3813 уншсан)


Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хашгираад ч орилоод ч босож ирэхгүй чив чимээгүй хэвтээд л
Хамгийн сүүлчийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ

Ганцаардал гуниг чамайг нөмрөөд л авахын цагт
Гарыг нь тэвэрч суугаад гомдоллох хүн байхгүй
Арга барагдаад шөнийн аниргүйд ганцаар уйлтал чинь
Алгаараа нулимсыг чинь арчаад өгчих хүн байхгүй

Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хариулт үгүй асуултыг хайр үгүй хагацлыг холдуулж
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардлаас өмөөрч хайрла
Өөр эмэгтэйгээс биш үхлээс л түүнийгээ харамлаж хайрла



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Тамхиа татаж дуусгаад
Оруулсан admin on 2008-11-11 07:19:12 (3075 уншсан)


Ганцхан тамхи татчихаад л чамаас би бүрмөсөн явлаа
Ганцаардал гуниг хоёроо чамаас буцааж авчихаад
Танихгүй залуугийн сэтгэлд дурлалаа итгэж үлдээгээд
Тамхиа татаж дуусчихаад л би бүрмөсөн явлаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Учирлахуйн шүлэг
Оруулсан admin on 2008-11-11 07:18:50 (4609 уншсан)


Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулахын учир
Хорвоогийн сайхан өдрүүд хоног хоногоор өнгөрсөөр байна
Бие сэтгэл хоёр чинь цагийн тоосонд дарагдсан хойно
Битгий харамсаасай гэхдээ үзэг цаас барж сууна

Харц булаам залуу гараас чинь нэгэнт хөтөлсөн бол
Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий асуу
Гэрэл цацарсан нүдээрээ үлдээч гэж гуйхад нь
Гэр лүүгээ яараад яах нь вэ, тэнд чинь дурлал байхгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Хагацахуй
Оруулсан admin on 2008-11-08 22:22:20 (3111 уншсан)


Хүйтэн уулын бэлд ургасан бүлээхэн амьсгалтай яргуйг
Хүний гунигт хүү харсаар байгаад дурлачихжээ
Эмзэгхэн дэлбээг нь илэе гэтэл хурууны үзүүр чичирнэ
Ишинд нь зөөлөн хүрье гэвч зориг даанч хүрэхгүй

Хаврын цэнхэрхэн дурлалдаа яаран байж очоод
Харанхуй шөнө нөмөрхөд салж чадахгүй хоргодно
Хайр дурлалаа илчилж сэтгэлийн зовлонгоо яривч
Хариу болгож цэцэг ганц ч үг унагахгүй

Цаад ууланд намар ирж бэлийн цэцэгс хагдрав гэнэ
Цамц нэвтлэм хагацлын айдас нүүрээ дарсан ч илхэн
Цэцгийн сүүлчийн амьсгааг уруулдаа шингээгээд бостол
Цэнхэр дэлбээгээр уйлах нь харахаас нүд хальтрам



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Сарны сонет
Оруулсан admin on 2008-11-08 22:21:59 (3300 уншсан)


Харанхуй аниргүйн дунд би дотогшоо уйлж
Халуун нулимсаараа сэтгэлээн угаах агаад
Сэтгэл онгойж цээж дүүртэл амьсгалах мөчид
Сар тонгойж сэтгэлийг минь гэрэлтүүлэх мэт

Нугас шувууд ч үгүй эзэнгүй бас л өнчин
Нуурын ус гунигийн аялгууг тоглох шиг санагдана
Яг л тэр гунигт аялгуунд тохирох дууг нь
Ялгуун саран надад зориулж дуулах шиг бодогдоно

Гуниг харуусал шингэсээр нулимс унах аж
Гашуун амт нь нуурын усанд шингэн уусах аж
Саран авхай нуурын уснаа тольдон буух аж
Сар, сэтгэл, нуур гурав ийн нэгдэх аж

Сарны дор гунигт автан уйтгарлан суухуй дор
Сар ч бас над лугаа гунигт дарагдах авай
Орь ганцаар гунигийн ертөнцөд би уйлнам
Орой дээр минь ганцаардлын дууг чи дуулнам



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Би эхнэртэй
Оруулсан admin on 2008-11-08 22:21:32 (3268 уншсан)


Харц чулуудсан зүрхэнд хэлэх хоёрхой үгтэй:
Би эхнэртэй.
Харсаар байтал ядам хуруу минь хайрын тангаргатай:
Бэлзэг түгжээтэй.
Хос хосоороо зовлон туулдаг нэг л тавилантай:
Тэгэвч жаргалтай.
Хорвоод би хүнийг хайрладаг ганцхан зүрхтэй:
Тэр нь эзэнтэй.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Надад дурласан бүсгүйчүүдэд
Оруулсан admin on 2008-11-08 22:20:51 (3125 уншсан)


1.
Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөрлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

2.
Гуниглаад л байвал, уйлаад л байвал залуу нас чинь үргээд нисчихнэ
Гандсаар байгаад, шарласаар байгаад навчис хатаад намар болчихно
Хараад л байвал, хүлээгээд л байвал сэтгэл чинь эзгүйрээд надад гомдчихно
Хайрласаар байгаад, итгэсээр байгаад зүрх чинь шархлаад эдгэхээн больчихно

Хоног өдрүүд ээлжлэн цаг хугацаа урсаад л өнгөрнө, тэгээд хавар болно
Хонгорхон бүсгүйн сэтгэл хүлээснээс алдуурч, тэгээд ахиад л дурлана
Амандаа тамхи зуун гуниг суунаглуулсаар над шиг л нэг нь яваад өгнө
Алчуур нөмрөн цонхоор ширтсээр чам шиг л нэг нь хүлээгээд үлдэнэ

3.
Дурсамж бүхэн чинь амттай санаад л санаад л суумаар байвч
Дурлалынхаа зүүднээс нэг л өглөө сэртэл чинь би эзгүй байна
Өдөр өдрөөр учрах мөч ойртоод л ойртоод л байх шиг боловч
Өвчинд шаналсан хүйтэн сар шиг гуниг л чамайг нөмрөөд үлдэнэ

Хагацан холдсон дурлал яг л салхи шиг, яг л гал шиг
Хайртаа хүлээсэн сэтгэл яг л бороо шиг, яг л нулимас шиг
Салхи үлээхэд дурлалын гал унтарна, зарим нэг нь дүрэлзэн асна
Санан хүлээсэн сэтгэлийн бороо түлэгдсэн зүрхийг чинь дэвтээнэ. Бүү гуниглаарай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Оруулсан admin on 2008-11-08 22:20:19 (3108 уншсан)


Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүйчүүдээ

Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийхп
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж яваа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Сэтгэлийг сонс!
Оруулсан admin on 2008-11-08 22:19:52 (3371 уншсан)


Сонсоцгоо!
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна

Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх хэлж байна

Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөө оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Сэтгэл минь
Оруулсан admin on 2008-11-08 22:19:22 (3260 уншсан)


Сэтгэл минь тамхи зуусан, бас нилээд халамцуу
Сэдэрч үе үе зовоодог олон хуучин шархтай
Сэтгэл минь даруухан хувцаслаж, төлөв царай гаргаад
Сэмэрч үе үе дурлачихаад голдуу гуниглаж суудаг

Сэтгэл минь царайлаг, бас их тачаангуй
Сэлгэж үе үе сольдог олон хуучин дурлалтай
Сэм сэмхэнээр дуслах тэдний гомдлын нулимсаар
Сэлбэж үе үе усладаг дурлалын сагалгар модтой




( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Би мартагдана
Оруулсан admin on 2008-11-08 22:18:28 (3144 уншсан)


Гараараа биеийг чинь ямар зөөлнөөр энхрийлж таалж байсныг
Гайхалтай сэтгэлийн хөдлөл, үнсэлт, тэврэлт, дурлалыг
Магадгүй нэрийг минь, насыг минь, нүдийг минь
Мартчихна даа чи, бүгдийг нь ор тас мартана

Зөөлөн салхи чихэнд чинь нэрийг минь дандаа шивнэдэг
Зөрөөд өнгөрөхөд чинь модод зүрхээн дор чинь дэвсдэг
Зүрх чинь намайг мэдэрдэг ч чи гайхан зогтусаад
Зүгээр л навч гээд дээгүүр нь гишгээд өнгөрдөг

Бороотой чийглэг салхи хөшиг тэврэн эргэлдээд
Болор тунгалаг саран цонх дүүртэл ширтээд
Саруулхан шөнө гарыг минь дэрлээд ямар зүүд зүүдэлснээ
Санахгүй дээ чи, яасан ч эргэж санахгүй


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батзаяа Б )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Эхнэртээ унших шүлэг
Оруулсан admin on 2008-11-08 22:17:59 (5993 уншсан)


Үйлийн үртэй нэгэн залуугийн сэтгэлийн зовлон байснаа
Үдшийн энхрийлэл үнсэлтээс хэтэрч зүрхний нууц нь болсон
Сэтгэлд ассан дурлалын гал нар болон төөнөхөд
Сэтгэл сэтгэлтэйгээ бие биетэйгээ ээнэгшин ууссан болохоор

Гэргий минь чамдаан би бүхнээс илүү хайртай

Өргөө цагаан гэрийн минь чимэг болсон эзэгтэй
Өлгийн дуу аялсан миний үзэсгэлэн Монголжингоо
Надад өгсөн хайр нь амь орон гэрэлтсээн
Наран саран хоёрыг өвөр дээр тоглуулсан болохоор

Эхнэр минь чамдаан би бүхнээс илүү хайртай

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Батзаяа Б )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-135.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3411

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-251.JPG
Хэмжээс: 600x450 47k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3112

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-118.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2529


Агуулга
Даваа, 2008.12.01
· Б. Батзаяа : Цоо шинээр амьдрах юмсан
· Б. Батзаяа : Миний тарьсан цэцэг
· Б. Батзаяа : Эхнэрээ хүлээхүй
· Б. Батзаяа : Хорвоод би хэмээх 21 мөрт
Мягмар, 2008.11.11
· Б. Батзаяа : Навч билээ би
· Б. Батзаяа : Гудманд залуус...
· Б. Батзаяа : Баяртай
· Б. Батзаяа : Хавраас намар хүртэл
· Б. Батзаяа : Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?
· Б. Батзаяа : Тамхиа татаж дуусгаад
· Б. Батзаяа : Учирлахуйн шүлэг
Бямба, 2008.11.08
· Б. Батзаяа : Хагацахуй
· Б. Батзаяа : Сарны сонет
· Б. Батзаяа : Би эхнэртэй
· Б. Батзаяа : Надад дурласан бүсгүйчүүдэд
· Б. Батзаяа : Монгол бүсгүйчүүд бүгд минийх
· Б. Батзаяа : Сэтгэлийг сонс!
· Б. Батзаяа : Сэтгэл минь
· Б. Батзаяа : Би мартагдана
· Б. Батзаяа : Эхнэртээ унших шүлэг
· Б. Батзаяа : Бороо Салхи Навч Дурлал тэргүүтэнд
· Б. Батзаяа : Сэтгэлд минь ганц цэцэг
· Б. Батзаяа : Дөрвөн жилийн дараа
· Б. Батзаяа : Үхэхсэн
· Б. Батзаяа : Саран авхай чимээгүй

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn