Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хоосон
Оруулсан admin on 2008-02-19 21:36:23 (4455 уншсан)


Үргэж ниссэн шувуу хаачдагыг би мэдэхгүй
Өрөвдөж хайрлах сэтгэл хаанаас ирдэгийг мэдэхгүй
Өөлөхийн аргагүй гэж төсөөлсөн ертөнц
Өнө мөнхийн бүхэн мөрөөдөл байсныг л мэдэрсэн

Шаазан хагартал инээсэн чимээ цуурай болж одсон
Шаналж уйлсан нулимс бүхэн чийг болон замхарсан
Нүгэл бүхэн аажим бүдгэрч мартахын мананд ууссан
Нүднээ үзэгдсэн дүр болгон
Дурсамжийн нугалаанд эвхэгдсэн
Иймээс л  амьдрал  гэж үгүй агаар мэт хоосон
Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж
Оруулсан admin on 2008-02-19 21:27:00 (4099 уншсан)

Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж
Сэмхэн гэтсээр бодолд ирсэн тэр нэгэн

Миний зүрхний нууцат аралд зочилж
Миний зүүдний мөнгөн асарт айлсаад
Өдөр хоногийн ээлжлэн хөрвөөх амьдралд
Үйл зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Үнэн худал хослон байдаг амьдралыг
Үргэлж надтай аргадахгүй л юм бол



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дүүдээ
Оруулсан admin on 2008-02-14 21:40:49 (17049 уншсан)


Зүрхний минь чинад он цагийн цаана
Зүүд мэт зэрэглээтэн үлдсэн хүүхэд нас минь
Чи бидний багын дурсамж гэгээн бодолд мөнхөрч
Чин зүрхний гүнд зураг болон амилсан

Тоглоомоо булаалдаж  нэгэн гэрт өссөн ч
Тоглоомоо  эрж  нэгэн зүг гүйлдсэн ч
Тавилангаа даган хоёр алсыг зорьлоо
Тавиландаа хөтлөгдөн амьдралын жимээр одлоо

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Гуниглах цагаан зээр
Оруулсан admin on 2008-02-14 21:39:50 (4226 уншсан)


Гуниглах цагаан зээр
Нөмгөн хөх үүл үрэл хүлхэн таашааж
Нуурын цэнхэр мандалд ганц хоёроор хаялна
Усан нүдэн нууранд цагариг долгио үүсээд
Уяхан сэтгэлийн гүнээ шувууд чуулан байтал

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Цаг хугацаа
Оруулсан admin on 2008-02-14 21:38:41 (4351 уншсан)

Болор мөнгөн дусал  ертөнцийн тольтод буухад
Босон суун хүлээсэн мянга мянган өдрүүд
Босго даван ирж амьдралын учиг тайлаад
Бодлын гүн далайд ухаарлын хур буулгах шиг

Сэтгэлийн гүнээс уянгалах дууч бяцхан шувуухай
Сэм сэмхэн мэгших намрын цагаан бороо шиг
Сэрж унтахын хооронд туулах их замд
Сүүдэр гэрлийн алинд ч сөхөрч үзээгүй нуруу

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Учрахсан
Оруулсан admin on 2008-02-12 23:53:00 (4368 уншсан)


Учрахсан,
Учрахсан гэж дурлалыг удаан хүлээлээ
Уярахсан гэж хайрыг би удаан хайлаа
Газар дэлхий дээр дурлагсад зуу зуугаараа байхад
Гагцхүү намайг л тойрох нь юуны учир вэ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 35/7 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Ганцаардсан цэцэгхэн цонхон доор гуниглана
Оруулсан admin on 2008-02-12 04:03:40 (4163 уншсан)


Ганцаардсан цэцэгхэн цонхон доор гуниглана
Ганихран суухад нь салхи хажууханд нь бүжинэ
Гадаа юм бүхэн эрх чөлөөтэй мэт харагдавч
Гагцхүү тэр л цэцэг  цонхны наана уйтгарлана
Дэргэд  нь бүртийх ч чулуу, шороо, байгаль  алга
Дэндүү гунигтай өрөөнд буйдан, тавилгууд цэмцийнэ
Жаазтай зураг, хээтэй хивс, тансаг ахуй
Жаахан ч болов инээмсэглэлгүй сүүдэрт өрөөнд

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Тэр жилийн шинийн нэгний одод нялхарсан үдшээр
Оруулсан admin on 2008-02-12 02:29:17 (3938 уншсан)


Тэр жилийн шинийн нэгний  одод нялхарсан үдшээр
Тэр минь намайг нэгэнтээ дуудаж билээ
Тэгтлээ их баярлахад минь  
Тэнгэрийн саран хүртэл мишээсэн юмсан

Тиймээ, чамдаа би сартай ханьсан очсоон
Хэлье л гэж хэлсэн үгийг чинь ганцаараа би сонсоогүй
Хээтэй тэнгэрийн доор салхи эмхэрдэн байж сар, үүл, цас ширхэг бас сонссон
Хэлтгий заяаны гуниг аргадан байж зүрхээ даран дэлхий хүртэл сонссон


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Тэнгэрээс хур буухад
Оруулсан admin on 2008-02-12 02:27:59 (4029 уншсан)


Тэнгэрээс хур буухад хамгийн анх би л гунигласан
Тэгэхэд, сэтгэлийн хязгаарт үүлс хуралдаж, чив чимээгүй
Алсаас намайг санагалзах тэр л хайрын минь  шувуухай
Анир эвдэн цонх тогшоод бороо болон шиврэх шиг.

Харсаар байтал хүлээсэн хоногууд салхи мэт үймэрч
Хачин жигд хурдаар цаг хугацааны зүг урсах мэт одно
Харийн шувууд дуулалдан нутаг буцах цаг болсон ч
Харин чи минь дараа жилийг хүлээгээч гэж намайг зовооно

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Шүлгийн минь дэвтэрт нэгэн сэдэв нэмэхээр
Оруулсан admin on 2008-02-12 02:26:50 (3225 уншсан)


 Шүлгийн минь дэвтэрт нэгэн сэдэв нэмэхээр
Сэтгэлийн талд айлчилсан цагаан хүлэгт хөвүүн чи
Шүүдэрт цэцэгсийг омголон сүрээрээ туучих чинь
Сэлүүн хээрийн салхин мэт санагднам
Гэзэгний минь үнэрээс тасдан авах хүсэлд чинь
Гэгээн тэнгэрийн оддоос зөвшөөрөл асуумаар
Би яахин чамд дурлаж дураараа дургиж болох билээ
Хориод байхад алдуураад одох бяцхан зүрх минь
Холын хол орших чам руу шувуу мэт нисэн очихыг хүснэ
Чамдаа хэрхэн очиж  болохыг хэнээс асуух билээ

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр           Э.Үржинханд

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Ганцаардал
Оруулсан admin on 2008-02-12 02:24:50 (4315 уншсан)


Дэргэд минь амьдрал ус мэт шуугиж байхад
Дэндүү ч гэмээр нам гүм дотоод ертөнцдөө
Дэнлүү асааж бодлоо гэрэлтүүлэн гуниглаад
Дэнгийн эрвээхэй шиг ядмагхан дүрд хувилна
Үл сонсогдох аялгуугаа зүрхэн тушаа шивнэж
Үл харагдах зовлонгоо аньсган завсраа нууж
Үл үзэгдэх  уйтгараа инээмсэглэлдээ хадгалж
Үрж барагдах амьдралаа цаг хугацаанд даатгалаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үүлэн чөлөөнд дулаацах давчуу нэгэн замаар
Оруулсан admin on 2008-02-12 02:16:28 (3913 уншсан)


Үүлэн чөлөөнд дулаацах давчуу нэгэн замаар
Өр нэвтлэм хэцүү сэтгэлийн тамаас би
Хар эрчээрээ зугтаж хөлсөө арчин гүйвч
Хар дарсан зүүд шиг зүрхэн дээр минь дараастай
Хэзээ хийсэн нүглийн минь гэсгээл болж ирээд
Хичнээн удаан намайг ололгүй уймарсан болоо, чи

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хүүхэд нас минь
Оруулсан admin on 2008-02-12 02:14:28 (8356 уншсан)


Амьдралын зөргөөр дуулалдан одсон сар жилүүд
Ахиад зуу зуунаар давтагдана гэж үү дээ
Орчлонгийн хуулиар уйлалдан ирсэн зовлонт зүрхнүүд
Он цаг өнгөрсөн ч эргэж мэндлэнэ гэж үү дээ
Тийм ээ, уйлаад л үлдэхэд эргэж ирээгүй шүү дээ
Уйтгар зөгнөсөн шаргалхан намрын шувууд минь
Дуулаад л хоцроход нуур нь царцсан шүү дээ
Уянга сөгнөсөн гэгэлгэн салхины урсгал минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Цагаан гүүр
Оруулсан admin on 2008-02-12 01:39:05 (3843 уншсан)


Үүлэн заагаар тэнийсэн тэнгэрийн хөхөмдөг туяа
Үхлээс минь ч хойш энэ янзаараа үлдэх аниргүй тал
Намайг бусдын адил элэгдэж дуусахад эргээд л ирэх улирал
Намираа хур, мөнгөн шүүдэр нулимсны минь тасархай
Бодлын минь замаар хөглөрсөн цэцэгс, чулуу шороо
Бүхий л амьдралын минь туршид үүрэх ачаа
Эзгүй их талыг ганцаар туулах бардамнал минь
Энэ л насны минь заагаар харваж одох солир

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Чулуу
Оруулсан admin on 2008-02-11 23:42:48 (4106 уншсан)

       
Өлмий дор мөнх орших хөх сарны тасархай
Өр өвдөж сэтгэл энэлсэн ч үл эмзэглэх  хатуурхал
Үхэл амьдрал элгэн дээр нь ээлжлэн хөрвөөвч
Өнгөрсөн одоог үл хамаарах мөнхийн хөшөө
Үйл зовлон нүүдэллэх их амьдралын цуваанд
Үзсэн бүхнээ чимээгүй хүүрнэх өвгөн түүхч  
Өдөр хоног улирах их цагийн зараалд
Өөрөө би нэг тал чинь болж мөнхрөх билээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хөөрхий
Оруулсан admin on 2008-02-11 23:40:14 (3922 уншсан)


Энэ орчлонгийн зүйл бүхэн
Эгэл жирийн чулуу хүртэл
Эзэнтэй байх юм
Сүх далайхад модод сөхөрч
Навчсаа даран мэхийнэ
Сүүдрээ тусгахад шувууд хагацаж
Намрын навч шиг өнчрөнө
Хүй ертөнцийн юм бүхнийг
Хүн төрөлхтөн өмчлөн авч
Хамгийн гоёмсог цэцгийн хүртэл
Хаман авч баглаа болгоод

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Мөнхийн харанхуй гэж үгүй
Оруулсан admin on 2008-02-11 23:35:00 (3120 уншсан)


Мөнхийн харанхуй гэж үгүй
Мөрөн дээр минь гэрэл цацруулж нар мандана
Үүрдийн ганцаардал гэж үгй
Үлгэрийн мэт хайр намайг зорьсоор ирнэ
Хором хугацаа хурдан ч гэлээ
Хоног тоолон намайг чи хүлээсэн
Эргэх цаг мөчүүд ус мэт урсдаг ч
Эмзэг сэтгэлд уянга хөглөсөн нь чи
Харанхуй зовлон өнгөрөн одож
Хан хорвоо гэрлээ түгээхэд
Хэцүүхэн гунигаа би салхинд гөвж
Хэний ч биш чиний л тухай гэгээн бодолд хөтлөгднөм.

Бодлын Эгшиглэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 378 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-036.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4798

Должин : Зам зуур
zam-105.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4043

Должин : Зам зуур
zam-053.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3597


Агуулга
Баасан, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Лхагва, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Бямба, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Пүрэв, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Мягмар, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Мягмар, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Даваа, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Мягмар, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Бямба, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Даваа, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Пүрэв, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Лхагва, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Бямба, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан
· Э.Үржинханд : Байгал
· Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
· Э.Үржинханд : Итгэдэг
· Э.Үржинханд : Гэгээ
Лхагва, 2013.01.23
· Э.Үржинханд: Үүлс хөврөн
Мягмар, 2013.01.01
· Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Лхагва, 2012.12.26
· Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу
· Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө
· Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/
Мягмар, 2012.11.13
· Э.Үржинханд : Амсхийх зуур

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn