Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Н Оюун-Эрдэнэ


Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Дөрвөн өнгө
Оруулсан admin on 2008-02-14 21:00:00 (2725 уншсан)


Гандаж унасан навчсаар хөнжлөөн хийсэн намар уу даа
Ганган хэтэвчтэй залуугаар гоёлоон хийсэн сэвгэр үү дээ
Унаж хийссэн навчис газарт шингээд одно уу даа
Уйтгарт дарагдсан нүд нь хэтэвчтэй цуг зангирна уу даа

Хаялан бударсан цасаар дэвлээн хийсэн өвөл үү дээ
Хайргүй түүний өврөөр дахавчаан хийсэн сэтгэл үү дээ
Будран бударсан цасан хавартай цуг хайлна уу даа
Булгилж догдолсон сэтгэл нь сэтгэлтэй чинь цуг хийснэ үү дээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Чи мэдэхгүй
Оруулсан admin on 2008-02-14 20:38:38 (3118 уншсан)


Халуун тэврийг чинь үгүйлж, хатаж гундаж суугааг минь
Харанхуй шөнө халхавчлан чамд ердөө ч харуулахгүй ээ
Сэтгэлдээ шаналж, зүрхэндээ гуниглаж суугааг минь
Сэхүүн зан минь хөшиглөж чи ердөө ч харахгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Сэтгэл
Оруулсан admin on 2008-01-24 07:15:14 (2829 уншсан)


Сэтгэл өвддөг юм, сэг болтол урагддаг юм
Сайхан бүхнийг умартаж орхиод, саар зүйлд сийчэгддэг юм
Сэтгэл хөлддөг юм, сэрүүн байхад л мөс болдог юм
Санаандгүй үгэнд тэс хөлдөж, сайтар учирлавч үл гэсдэг юм

Сэтгэл хорсдог юм, хоосон үгэнд түлэгддэг юм
Саар үг сонсож орхиод, хий хоосон шатдаг юм
Сэтгэл бачуурдаг юм, сиймхий үйлдэлд галзуурдаг юм
Сонсохыг хүсээгүй ч сонсож орхиод, солиортлоон бухимддаг юм

Сэтгэл даавуу юм, саар үг хутга нь юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Би гэрээн санав
Оруулсан admin on 2008-01-24 07:14:01 (2955 уншсан)


Би гэрээн санав
Халуун идээ, хайрсан будаанаас залхаж
Хазаж хүлхсэн ааруулаан би санав
Чихэрээр амталж, чинжүүгээр гоёсон маханд бялуурч
Чанаж буцалгасан борцоон би санав

Эрээн мяраан харь бичгэнд нүд эрээлжилж
Эгшиг яруу Монгол хэлээн би санав
Элдэв янзын ёс жаягт хуяглуулахдаан
Элэг нэгт ахан дүүсээн би санав


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Хайрын хагацал
Оруулсан admin on 2008-01-09 13:26:45 (3066 уншсан)

Харц харцандаан хайлан ууссан халуун өдрүүд алслан одохуйяа
Хорсгож үлдээсэн хүйтэн мөр чинь сэтгэл зүрхийг минь цэвтэн цэвтүүлсээр
Бие биендээн уусан цэнгэсэн хөлсөн дусал хатан арилахуйяа
Бөнжигнөн дуслах нулимсан хэлхээ бодлыг минь даган урсан урссаар

Болоод өнгөрсөн бүхний хойноос шүүр бариад мөрийг нь арилгамаар
Бодлогоширч гунигласан сэтгэлийн хойноос хайр даллаж бүхнийг мартмаар
Чамд гэж хадгалсан ариухан бүхнийг гээж хаяаад зугаацаж цэнгэмээр
Чамайг хайрласан хайрын сэтгэлийг хийсгэж хаяад янагшин дотносмоор

Чивчиртэл хөвчилж, чинэртэл татсан тэр суманд чинь бамбай болсон миний сэтгэл
Чимээгүйхэн ёолон ёолж дотроон өмөрсөөр
Чиний дүр эсгэж, дулимагхан шивнэсэн худал үгс миний чихнээ
Чаг чаг хийх цагийн зүүний эргэлт бүхнээр хангинаж янгинасаар

Халуун үгтэй хайрын захианууд чинь нүдэнд эрээлжилхэд
Харууслын шуурга нүд нүүргүй зэхүүнээр үлээсээр
Харгис хэрцгий сэтгэлийн чинь мананд автан гуниглахад
Хагацлын нулимс өнчин дэрэн дээр под под хийсээр...

Оюука 2007,12,02

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Миний Монголын залуус
Оруулсан admin on 2008-01-04 00:52:49 (4527 уншсан)

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна

Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 24/5 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Залуу чамаас асууя би!
Оруулсан admin on 2008-01-04 00:48:00 (4075 уншсан)

Хараа алдам талыг, харж маналгүй орхиод
Хараа булаам цэцэгсээн, хар гэртээн үлдээгээд
Халаас дүүрэн амьдрах гэж, харь орныг зорьсон
Хатуу хүтүүгийн нугачаанд бор дарстай зүтгэсэн

Харь нутагт суугаа залуу чамаасаан асууя би
Хаалганы чинь түгжээ бөх болуу гэж асууя
Хилийн чинь манаанд хэний үр зогсоо вэ гэж асууя
Хүй дарсан чулуу чинь, хөдлөө болуу гэж асууя би

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Үг
Оруулсан admin on 2008-01-03 09:56:47 (2802 уншсан)


Үнсийг хараад түлш байжээ гэж шууд би хэлэхгүй
Үртсийг хараад мод байжээ гэж үзмэгцээн би орилохгүй
Үндэс бий газар ургамал бий гэж би бичихгүй
Үгийн цаана үг байдааг гэж үглэж би гуншихгүй ээ.
Утга төгс, уянга яруу бичиж би чадна аа, Монголоороо
Уйлуулж бас дуулуулж ч би чадна, чамайг үгээрээн.

Oyuka 2007.10.02

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Ухаангүй дурласан бүсгүйгээс
Оруулсан admin on 2008-01-03 09:56:09 (3159 уншсан)


Гуалин шиг урт хөлөндөөн хагас дутуу халхавч зүүчихээд
Гунхсан урт хүзүүгээн хайш яайш хаялаад
Гурав дөрөвхөн алхаад чамдаан би очъё!
Гутлыг чинь суга татан ор луу чинь би түлхье!

Юу ч үлдээлгүй чиний хувцасыг тайчиж
Юунаас ч ичилгүй янагийн ягааныг шувт татаж
Юу юугүй чамайг нөмрөөд дээр чинь би уная
Юу ч хэлж амжаагүй байхад чинь

Солиортол чинь үсээрэн ороолгож
Согтож унатал чинь хайранд чамайг мансууруулж
Сормуусаараан хацрыг чинь гижигдэж
Сарны гэрэлд чамайгаан эрхлүүлье

Хамаг биенд чинь уусан би жаргаж
Халуун цээжинд чинь нүүрээн нааж тайвшраад
Харцыг чинь харцаараан би ховсдож
Халуун амьсгал, хайрын үгээр чамайгаан согтооё!

Oyuka 2007.09


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Хавар эрт ургасан цэцэг
Оруулсан admin on 2008-01-03 09:55:23 (3250 уншсан)


Хавар эрт ургасан хос цэцэг
Хамгаас содон бас тансаг харагдана
Хамгийн нандин бүхнээ хуваалцах мэт
Харахад нэг л юм шиг, хамтдаа наран өөд тэмүүлнэ ээ

Хорвоогийн жамаар зун айлчилж
Хачин гоё цэцэгс хажууханд нь ургана
Хөөрхий хосын өнгө нь гундаж сүр нь дарагдахад
Хонгорхон нэг нь өөрийгөө золиод

Өлмий дээр минь гишгээд өндий өндий
Өөр нэгнээс илүү өнгөлөг яв даа чи минь гээд
Ургах нарнаар сүүдэрт хорогдон
Унтах нарнаар шүүдрээс хамгаална

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Ээждээ
Оруулсан admin on 2008-01-03 09:53:45 (3064 уншсан)


Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья

Oyuka 2007.10.16

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Ээждээ
Оруулсан admin on 2008-01-02 09:50:53 (3303 уншсан)


Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань
Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан

Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань

Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Тусгаар тогтнол чамайг
Оруулсан admin on 2008-01-02 09:49:29 (3453 уншсан)


Урвасан хулгай ноёдын уушиг зүрхийг агшаах гэж
Улс гүрнээн төвхнүүлж ураг бидэндээн үлдээх гэж
Тусгаар тогтнол чамайг тоонот гэрт минь асаах гэж
Түмний төлөө өвгөд минь жад сэлмэнд өлгүүлсийм
Хөлөг их баатрын хөө хуягны чимээнд
Хөвчин дэлхий цурхиран халуун цусаар уйлсийм
Тусгаар тогтнол чамайг тэнтгэр хүүдээн үлдээх гэж
Тэрсхэн залуу өвөг чинь тэнгэрт халин одсым
Хаданд сийлсэн нэрийг тань хятад шаахайнд гишгүүлэхгүй гэж
Хадаг яндар нутгаан хаа холынхонд сийчүүлэхгүй гэж
Халуун бүлээн рашаанаа хортой бодисонд автуулахгүй гэж
Хангай говь нутагтаан харьж удахгүй очно оо
Тусгаар тогтнол чамайг хөөж гүйцээд нандигнана аа.

Oyuka 2007.11.26

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Хэнийг ч би хүлээхгүй!
Оруулсан admin on 2008-01-02 09:49:00 (3202 уншсан)


Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь сэтгэлээс чинь би нэхэхгүй
Багын анд минь ээ гэж, би найзыгаан ч хүлээхгүй ээ

Хорвоогийн наран мандахад хоёр хөл дээрээн би бат зогсоод
Хорин хуруугаан би зэрэг хөдөлгөж хоосон үгүй амьдарна
Өнгөт наран мандахад өөртөөн л итгэж сэрнэ
Өнгө өнгөөр солонгоруулж өнгөлөг би амьдарна.
Хэнд ч би итгэхгүй өөртөөн л харин итгэж
Хэнийг ч би хүлээхгүй хоосон зайнд амьдарна аа.

Oyuka 2007.12.13.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Амьдралаас минь арилаад өг!
Оруулсан admin on 2008-01-02 09:47:06 (2969 уншсан)


Атгын чинээхэн зүрхийг минь чи
Адгуулж базлуулахдаан гэмшихгүйм бол
Амраг хайрын сэтгэлийг минь чи
Алдруулж нэгэнтээн гээсийм бол
Амьдралаас минь арилаад өг
Ахиад бүү эргэж хар!

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Хайрын хагацал
Оруулсан admin on 2008-01-02 09:46:22 (3120 уншсан)


Харц харцандаан хайлан ууссан халуун өдрүүд алслан одохуйяа
Хорсгож үлдээсэн хүйтэн мөр чинь сэтгэл зүрхийг минь цэвтэн цэвтүүлсээр
Бие биендээн уусан цэнгэсэн хөлсөн дусал хатан арилахуйяа
Бөнжигнөн дуслах нулимсан хэлхээ бодлыг минь даган урсан урссаар

Болоод өнгөрсөн бүхний хойноос шүүр бариад мөрийг нь арилгамаар
Бодлогоширч гунигласан сэтгэлийн хойноос хайр даллаж бүхнийг мартмаар
Чамд гэж хадгалсан ариухан бүхнийг гээж хаяаад зугаацаж цэнгэмээр
Чамайг хайрласан хайрын сэтгэлийг хийсгэж хаяад янагшин дотносмоор

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ
Оруулсан admin on 2008-01-02 09:44:59 (2972 уншсан)


Хөөрхөн бүсгүй хараад хойноос нь дагаж давхидаг нь би биш,
энэ хоёр маажгий хөл
Халуун үгээр уярааж, халамжтай царай гаргадаг нь би биш,
энэ болдоггүй ам
Халуун биеээр нь тэврээд хаа нэг татаж чангаадаг нь би биш,
энэ хоёр савар
Халуун амьсгалыг нь мэдэрч, хамаг биеийг нь эзэмддэг нь би бас л биш, энэ харин үрчгэр арьс
Сайхан алаг нүднийх нь харцанд сатаарч алмайрдаг нь би биш,
энэ хоёр циймэр
Сүрчигний анхилуун үнэрт нь согтож мансуурдаг нь би биш,
энэ хоёр сартгар нүх
Саахалтын газар аваачиж, сатааруулж төөрүүлдэг нь бол би бүүүүүр ч биш, энэ түнтгэр түрийвч
Санаагаан шууд хэлэхэд эхнэртээн л би хайртай, би эр хүн

Oyuka 2007,10,01

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 2/1 | Оюун-Эрдэнэ Н )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Эр хүн чамд
Оруулсан admin on 2008-01-02 09:27:27 (3481 уншсан)

Дайраад одсон морины чинь тах зүрхээр минь гоёлоон хийж
Дэгсхэн насны минь дэндүү чамин гоёлыг чи уландаан гишгэчиж
Давтаж нүдсэн сэлэм шиг сэтгэл минь нэлмийн хоцорч
Дутуу татсан тамхины чинь иш шиг би газарт налмайн үлдэж

Эвлэрч уучилшгүй хясланд зүрх минь мөнхөд тарчилж
Эвдэрхий балгас шиг сэтгэл минь он цагийн нугачаанд эмтэрч
Эр хүн чиний эрээ цээргүй гоёлд бүсгүй би нурмайж
Эгэл хорвоогийн өдрүүдийг уйтайяа өнгөрөөсөөр

Сүүтэгнэж гүйсэн газрын чинь сүүдэр нь би болж
Сүлбэж орхисон зүүний минь гогцоо нь чи болж
Мордож гуядсан морины чинь ташуур нь би болж
Мөрөөдөж хүлээсэн хүслийн минь хяслан нь чи болжээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Оюун-Эрдэнэ Н )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 143 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-039.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2846

Должин : Зам зуур
zam-006.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3561

Х. Ууганбаяр	80х100, зотон тос
Sound of silence
Хэмжээс: 600x761 272k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3657


Агуулга
Пүрэв, 2008.01.24
· Би гэрээн санав
Баасан, 2011.03.18
· Н.Оюун-Эрдэнэ : Эр хүн
Лхагва, 2008.01.09
· Н.Оюун-Эрдэнэ : Хайрын хагацал
Баасан, 2011.03.18
· Н.Оюун-Эрдэнэ : Эр хүн чамд
Баасан, 2008.01.04
· Н.Оюун-Эрдэнэ : Миний Монголын залуус
· Н.Оюун-Эрдэнэ : Залуу чамаас асууя би!
Пүрэв, 2008.01.03
· Н.Оюун-Эрдэнэ : Үг
· Н.Оюун-Эрдэнэ : Ухаангүй дурласан бүсгүйгээс
· Н.Оюун-Эрдэнэ : Хавар эрт ургасан цэцэг
Бямба, 2011.12.31
· Н.Оюун-Эрдэнэ : Шинэ он, шинэ жил
Пүрэв, 2008.01.03
· Н.Оюун-Эрдэнэ : Ээждээ
Лхагва, 2008.01.02
· Н.Оюун-Эрдэнэ : Ээждээ
· Н.Оюун-Эрдэнэ : Тусгаар тогтнол чамайг
· Н.Оюун-Эрдэнэ : Хэнийг ч би хүлээхгүй!
· Н.Оюун-Эрдэнэ : Амьдралаас минь арилаад өг!
· Н.Оюун-Эрдэнэ : Хайрын хагацал
· Н.Оюун-Эрдэнэ
· Эр хүн чамд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn