Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Зөвхөн чамдаа
Оруулсан admin on 2011-06-02 11:17:40 (2925 уншсан)

Хосгүй үнэнчээр дурлаж явсан чамдаа зориулж
Хонгор сэтгэлт муу найз чинь бичиж байна
Дурсан санахад жаргартай сайхан тэр бүхнээ
Дурлал үзсэн зүрхэндээ шивнэн ярьж байна
Зураас ч үгүй цагаахан цайлган сэтгэл минь
Зуурдхан ч гэсэн дурлалын дөлөөр гэрэлтэж явсан
Чи холдсон ч би мартахгүй ээ энэ дурлалыг
Чинхүү анхны минь дурлал мөн байсан юм
Хорвоог таньж амжаагүй балчирхан миний сэтгэлд
Хонгор чи минь анх дурлалын зам татсан
Хойчоо зөгнөсөн бодол эрхгүй намайг эзэмдэж
Хосоор жаргах амьдралдаа жаргал амлаж явсансан
Хайрлаж үнсдэг байсан мөчүүд чинь хийсэн одож
Хайраа гэж дуудах дотны үг чинь ховордоход
Хасын царайг минь нулимс бүрхэж
Халуухан зүрхээрээ гуниг амсан сууна
ОЧКО БИ ЧАМД ХАЙРТАЙ
Чамайгаа би хүлээнэ ээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Нэг удаа
Оруулсан admin on 2011-06-02 11:15:43 (3118 уншсан)

Би нэг удаа дажгүй бүсгүйтэй танилцаад
Бүтэн 3 жил шахуу уулзаж учирч харилцаад
Миний хувьд анхных болохоор нилээн баярлаж хөөрсөн
Нэг л мэдэхэд түүний харц үнэрт нь төөрсөн
Яахаа мэдэхгүй будилж явсан тэр өдрүүдэд
Ямар ч байсан хайртайгаа мэдэрсэн тэр хоногуудад
Гэтэл яасан бэ тэр намайг юу ч мэдээгүй байхад орхиод
Гэнэн сэтгэл минь зөвхөн түүний төлөө байсан болохоор хоосон оргиод
Үнэндээ надад үгээр хэлэхгүй тэр үед хэцүү байлаа
Үхсэнээс ч дор өдөрүүд минь одоо бол зайлаа
Хаяж явахаа эртхэн хэлсэн бол ондоо байсан
Харин тэгээгүй дуугай байж байгаад орхисон яасан
Бүсгүйчүүд болгон чамтай минь адилхан харагдахаас
Барьж авч болохгүй болохоор зүрхээ өөрөө аргадахаас
Анхны учирал миний хувьд үнэхээр үнэ цэнэтэй
Ахиж дурлах нь дурлах байх гэхдээ би хэнтэй
Тэрнийхээ утасны дугаарыг одоо болтол мартаагүй
Тэрхэн үед л хэцүү байсан одоо зам минь бартаагүй
Чи өөрөө хэлж байсан ганцхан чинийх л байна гэж
Жинхэнээсээ би итгэцэн зөвхөн минийх л байна гэж
Одоо чи мэдээж өөр хүнтэй байгаа байх
Огт дуугай байж чадахгүй нь ингэж бичэхэд битгий гайх
Шал дэмий хайрын төлөө хайран цаг заваа үрээд
Шалихгүй зүйлээс болж салсан ч сэтгэл минь сүйрээд
Сайн сайхныг чамдаа хүсье аз жаргалтай яваарай
Санасан бүхнээ энэ орчлонгоос шүүрч аваарай

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Удахгүй
Оруулсан admin on 2011-06-02 11:15:01 (2952 уншсан)

Удахгүй би хайраа өөрөө олно
Урагшаа харан тэмүүлж амьдрах болно
Аавын эрх охинийг өөр шигээ хайрлана
Ахиж олдохгүй чиний зүрх надад байрлана
Хэзээ ч үл уйдах чиний минь ялдам царай
Хэн ч үл тоох чиний минь хөөрхөн яриа
Би азтай залуу гэдгээ алхам бүртээ мэдэрнэ
Бие сэтгэл минь хаяа жоохон даварч хэтэрнэ
Чамгүй бол зүрх минь байрандаа багтахгүй сэдэрнэ
Чамтай цуг байвал юунд ч үл бүдэрнэ
Сарны гэгээхэн туяанд надтай гэрлээч гэж гуйна
Салж хэзээ ч үл болох чамтай үүрд хамт сууна
Амьдралаа амттай болгохын төлөө нэг зүйлийн төлөө зорино
Агшин бүртээ өөрийнхөө муу муухай бүхнээ хорино
Жинхэнэ монгол эмэгтэй миний сэтгэлд оршино
Жирийн монгол бүсгүйг хараад зүрх огшино


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Өөрөө өөртэйгөө хүүрнэх нь
Оруулсан admin on 2011-05-26 11:07:15 (3134 уншсан)

Усны долгионд чичигнэх дүрс минээ

Урьд цахилсан бодлоо тэр багахан зайнд чинь

Учирлын тойрогт эргэх цагаас тасдсан

Уйтай намрын навчаа чам дээр хөвүүлэе

Тэнгэрлүү хөлөө жийн сар гишгэлж

Тархи толгойруугаа цусаа юүлэн байн

Тэндээ нэг ч гэсэн би чиний дүрс болчоод

Тэнүүчилж ирсэн амьдралаа урвуу нэг харъя...

Энэ амьдрал зогсолтгүй орох бороо шигээ

Борооны дараа нар гарах зайлшгүй

Нар санахад халуун шигээ

Халуун төсөөлхөөр залхуурмаар

Залхуурлын эцэст аливаад яаран сандрах шиг

Сандрал салхи мэт хүйтэн

Хүйтэн яваандаа үхэл дөхүүлэх шиг

Хорвоо өөрөө тасрахгүй үргэлжилэх гинж юм

Хоршиж залгагдсан хэлхээс надаар чамаар залгагдана

Хагцаж заримдаа өнгө салах ч төгсөх жам ижилхэн юмаа...

Нүднээсээ жаргал үзэж нүүрнээс намрын оч цацарч

Нэг шил, нэг стакан модон цаана хүүхэн харуулна

Хуучин цагаас ургасан дүрс өвс шиг бөхийж ирээд

Халуу дүүгэх ходоод дундаас хацар дагуулан шарланаа

Догдолж ирээд хүзүүдсэн зүүлт энгэртээ цохигдож

Долоон өнгө урвуугаа инээмсэглэж харагдана

Бурхан хүртэл хармалсан зөөлөн хоолойгоор дуу аялж

Бүдэгхэн харагдах навчаа холоо хөвсөн хараад би яг шувуу шиг нисэж билээ.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Залуустаа
Оруулсан admin on 2011-05-24 13:31:44 (2959 уншсан)

Залуу минь чи зөвхөн урагшаа л тэмүүл
Зорилгогүй нэг нь дуугай л хоолоо нэмүүл
Залуу насанд алдаж онох явдал зөндөө
Зарим нь эрдмийн мөр хөөж зарим нь зугаа хөөх юмдөө
Эрч хүчтэй насандаа юм бүхнийг мэдэж авна
Эргээд олдохгүй нас чинь чамайг хүлээхгүй явна
Цагийн зүү чамайг хэзээ эргэж харахгүй
Чи одоо сурч авахгүй бол дараа нь өөрийгөө хараагаад хэрэггүй
Найр наадам мэдээж залуу насанд байхал зүйл
Нартад харин чи өөрөө бусдад хийх ёстой нь сайхан үйл
Зарим нэгэн залуус алдаж гэндэж аавынд орно
Засрахгүй тэр залууст урам хайрлах нь хамгийн гол нь
Найзуудаа нэг нэгнээ битгий хатгаж яваа ч
Нарт хорвоогоос харин сайныг олж аваа ч
Чамд л гэж хэлэхэд залуу минь амьдралдаа өөрчлөлт хий
Чиний зориг ухаан зөвхөн чиний сэтгэлд бий

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Завгүй байна
Оруулсан admin on 2011-05-24 13:12:44 (3269 уншсан)

Зуурхан унт даа бурхад минь нулимс битгий хүлээ

Зуу зуун үрс ээжийгээ магтаад завгүй байна

Зул цэцгэн дээр амар даа гүнж цэнхэр тогоруу минь

Зуны гэгээн тэнгэрт хайр нисээд зайгүй байна

Зөөлөн үлээ салхи минь шуурга битгий хүлээ

Зөндөө олон үрс ээжийгээ дуулаад завгүй байна

Зүрхэн дээр минь асгар даа эрх цагаан саран минь

Зүүдэн тэнгэрийн өргөөнд уулзалт болоод зайгүй байна

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ш. Азжаргал : Болдогсон бол
Оруулсан admin on 2011-05-19 10:49:02 (3001 уншсан)

Зүрх нөмөрсөн гэгээн дурсамжаа тайлж хаяад
Бодол хучисан гэнэн шаналалаа тайчиж шидээд
Зүүд манасан гэмгүй төрхийг нь ч арчиж орхиод
Зүгээр л би нүцгэн сэтгэлтэй алхамаар байна

Нүв нүцгэн энэ сэтгэлээ шив шинэхэн харцаар гоёод
Нүд унагах олон залуусын чихэнд шивнэх үгсээр чимээд
Үдэш үдшийн болзоонд ээлж ээлжээр зугаалж
Өнгө өнгийн дарсыг шүүрс алдан шиммээр байна

Журамт бүсгүйн аалийг ор тас мартаж
Жудаггүй охидын адил энгэр юугаа задгайлж
Шунхаар гоёсон сормуусаа эрвээхэй шиг дэрвүүлж
Шөнө дундын гудмаар гуйвланхан алхамаар байна
Ш. Азжаргал

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ш.Цэрэнпил : Гэгээн ганцаардал
Оруулсан admin on 2011-05-18 22:49:21 (3029 уншсан)

Өө миний гэгээн ганцаардал
Өчигдөрхөн намайг ирлэж урссан он цагийн дор
Өглөө шиг ирж маргааш шиг л үлддэг
Өнө мөнхөд минийх л байдаг

Ганцаардахын тоогоор ухаан сууж гал болдог
Ганьхарч орчлонг би өөрөө тойрч эргэдэг
Сүслэх ертөнцөд сүү мэт ариун болохоор
Сүнс минь хүртэл ганцаардах дуртай байдаг

Гэгээн ганцаардалд би оршидог
Гэргийд минь л харин битгий хэлээрэй.
2008.10.12 Улаанбаатар
Залуу яруу найрагч Шагдарсүрэнгийн Цэрэнпил



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ш.Цэрэнпил : Дэвүүртэй бүсгүй
Оруулсан admin on 2011-05-18 22:48:36 (3567 уншсан)

Цоорын эгшиг тодроод сар улам ганцаардахад
Цочсон зүрх онгойгоод тутраганы үнэрт дотносоно
Дүүрэн дүүрэн цалгилах болор хундагийг тулгаад
Дүрлэгэр нүдний гэрэлд гараа өргөхөд хоосорно

Арван хувиар согтовч түмэн хувиар дурлах
Атгахан зүрхний мухарт улаан дэнлүү цоролзоно
Амрагын үгтэй тангараг цээжин дотор дуурсавч
Аяа энэ л мөчийг орхиж яахан зүрхлэнэ

Дэвүүрийн ирмэг захлаад аальгүй нүд ширтэнэ
Дэнгийн эрвээхий шиг зүрх эхнэрээ мартаж цохилно
Дэргэд үргэлж дагах нүгэлт мөчийг яалтай
Дэлхий хүртэл давчидаад би одоо хаачих вэ?
2010.04.14 Хөх хот
Залуу яруу найрагч Шагдарсүрэнгийн Цэрэнпил



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Монгол
Оруулсан admin on 2011-05-18 22:45:40 (3828 уншсан)

Монголын 3-н дээд
Морь, Хүн, ёсон
Монголын 3-н баялаг
Мал, сэтгэл, тал
Монголын 3-н сайхан
Мах, хуур, айраг

Түүхийн хуудаснаа товойж үлдсэн
Тэнүүн тал домог өгүүлнэ
Дэлхийн талыг довтлон эзэлсэн
Дээдсийн үйлс одоо ч цуйраатна.
Дайчин баатруудын сүнс шингэсэн
Дархан хил хэзээд чанад
Хуучин цагийн хүнд үеийг
Хойш суулгүй даван гарсан
Хүчит Монголын түүхээрээ
Хэний ч өмнө ам бардам!
Алтан говийн минь
Элсний ширхэг ч
Авдар дүүрэн алтнаас үнэтэй
Толийн харагдах цэнгэн нуурны
Торгон дусал ч амьнаас үнэтэй!



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Утгагүй
Оруулсан admin on 2011-05-18 22:44:53 (2891 уншсан)

Нэг л удаа түүний дүрийг дахин харахсан
Нууцаа дэлгэж сэтгэл зүрхээ нэг амраахсан
Намрын бороонд учирлан түүнтэй нэг алхахсан
Навчис миний талд байдагыг түүнд мэдрүүлэхсэн

Хаяаад явахдаа чи юу ч бодоогүй явсан
Хагацал үзүүлээд одохдоо чи намайг бодоогүй
Хүрээд ирэхийг чинь хүлээж суух хугацаанд
Хүлцэл өчье би өөрчлөгдсөн!!!

Арчаагүй байдал гарган араас чинь би зовохгүй
Арван хуруу тэгш гэдгээ чамд харуулна
Амтат дарсыг амталж суух нь ихэссэн ч
Амьдралаа би алдахгүй ээ чи харж бай

Зуны шөнөөр жаргал амтлан зугаацаж явахдаа
Зуурдынх гэдгийг би мэддэг л байсан утгагүй
Зураасан зам шиг амьдраад л байхгүй нь ойлгомжтой
Зугаацах шалтгаан нь чамаас болсоныг чи ойлгохгүй. by RoMeTa!

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Баярмаа : Отгонтэнгэр
Оруулсан admin on 2011-05-18 20:02:41 (3688 уншсан)

Очирваанийн хувилгаантай Отгонтэнгэр сахиус уул
Олон түмэн ардын минь сүслэн залбирдаг их уул
Цаст цагаан гантиг гялалзан цайрах мэлмий уул
Цаглашгүй гэрэлт сарны сүүдэр туссан хайрхан уул
Даатгаж залбирсан олны сэтгэлд мөнхөрсөн тарни уул
Далай шиг амьлдралын багана түмний минь түшиг уул
Дэргэдүүр нь яваахүн мэхийн хүндэлдэг омголон уул
Дээд тэнгэрийн язгуурт нийцсэн тааламжит уул
Миний аавын сүсэглэдэг амь нэгтэй ээж уул
Мандах улаан наран энгэрт нь эрхэлдэг зүрхэн уул
Алтан дэлхийн эмжээрт цацлаа шингээсэн сүү уул
Ахархан заяат хүмүүний амьдралд буян нэмсэн амьд уул

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Тэнэгүүд
Оруулсан admin on 2011-05-18 13:23:57 (3344 уншсан)

Энэ хорвоо дээр тэнэгүүд олширжээ
Эдгэшгүй тэнэгүүд хог шиг олон болжээ
Сайн яваа нэгнээ дандаа доош нь татна
Санаа муутай болохоор тэр хорвоогоос салахгүй үхэн хатна
Орчлонгоос хүний сайн нь түрүүлж одно
Олиггүй тэнэг нь үргэлж мууг нь бодно
Уг нь хүний сайхан орчлон байдаг юм
Урагшгүй нэг нь орчлонгийн мууг л хайдаг юм
Уурлана бухимдана хүнийг дандаа элдвээр хараана
Учиргүй ихээр бачимдахдаа нүүр нь цонхийж бараана
Тэр тэнэгүүд дандаа тэнэг зан гаргана
Тэнэгээ мэдэхгүй хүнтэй үргэлж маргана
Ядаж амьдралд минь гай болохгүй зайтай бай
Ганц амьдрахад минь чи үнэхээр лайтай байна
Өөрийгөө орчлонгийн төв гэдэгт хором ч эргэлзэхгүй
Өнгө мөнгөөр хүнтэй харьцана бас барьцана чи сэргэхгүй
Чи галзуу солиотой хүн шиг дандаа хүнийг загнана
Чих нь хүртэл урт арчаагүй байдлаар хүний яриаг чагнана
Авсан ханьдаа хүүхэддээ гай болсон тэнэгүүд
Амьдралд хэрэггүй алга болвол таарах цэрэгүүд
Хүний хөрөнгийг нүдээрээ тэр бүртэгчин
Хүний эхнэрт бас сээтэн хаяна тэр бэртэгчин
Энэ нийгэмд ийм хүмүүс үнэхээр олон болжээ
Ингэж байхаар үхсэн нь нэрэнд чинь цэвэр юм биш үү?

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Баярмаа : Миний найзууд
Оруулсан admin on 2011-05-17 17:32:21 (4180 уншсан)

Нөхөрлөлийн билэгдэл сэтгэлийг дээдэлсэн
Нууцхан яриагаа итгэж дэлгэсэн
Амин хайраа хуваалцаж ярилцсан
Аялгуут настай миний найзууд
Нас насны учралаар ьанилцсан
Нарт хорвоод үйлсээр учирсан
Зөрөг замд ханилан нөхөрлөсөн
Зүрхэнд амьтай миний найзууд
Энгэр бэлийн цэцгэс шиг аядуухан
Энхрий хаврын яргуй шиг үзэсгэлэнтэй
Уяхан голын урсгал шиг даруухан
Уянгатай насны миний найзууд
Дархан хот. 2009 оны 9-р сарын 06

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Баярмаа: Үр минь
Оруулсан admin on 2011-05-17 17:31:36 (3327 уншсан)

Амьдрал хүслийн ариухан мөрөөдөл
Амин үр минь ээждээ ирээрэй
Хүний хорвоогийн гэгээлэг хүсэл
Хөөрхөн үр минь ээждээ ирээрэй
Саруул дэлхийн хэмжээлшгүй эрдэнэ
Сайхан үр минь аавдаа ирээрэй
Тоонот гэрийн минт цацрагт наран
Томоогүй үр минь аавдаа ирээрэй
Ээжийнхээ цагаан сэтгэлийг өвөрлөөд
Энхрий үр минь аавдаа ирээрэй
Аавынхаа хүнлэг чанарыг өвлөөд
Алдрай үр минь ээждээ ирээрэй.
Дархан хот. 2010 он 07-р сарын 26

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Учрал
Оруулсан admin on 2011-05-17 17:30:49 (2886 уншсан)

Дэлхий гэдэг зах хязгааргүй уудам ч гэлээ
Дэндүү давчуу замаар чи бид хоёр зөрсөн
Нарийхан бүр дэндүү нарийхан тэр
Намайг чамтай учир гэсэн шиг зөрөлдсөн байсан.
Олон жилийн өмнө тэр замаар чи бид хоёр явж байсан
Одоо харин тус тусдаа явдаг болжээ.
Хайр гуниг хагацалын тэр зам дээр таарчихаад
Хэн хэнээ танихгүй мэт зөрөөд л өнгөрсөн хоёулаа
Салхи татуулан зөрж өнгөрсөн
Сайхан хосын нэг нь чи байсаныг би харсан
Дуугүйхэн зөрөөд эргэж харсанн
Дурлалт хосын нэг нь би байсаныг чи харсан
Хэн хэнээ мартсан мэт үл тоон өнгөрсөн ч
Хэзээд нэг учирна даа гэж дотроо бас л горьдсон
Миний танихгүй бүсгүй чиний гараас сугадахад
Мартсан ч гэлээ миний сэтгэл чамайг хардсаныг чи харсан
Чиний танихгүй залуу намайг үнсээд зөрөхөд
Чи харин дотроо хорсол өрөвлөсөнийг би анзаарсан
Уулзвар бүхэн дээр чи бид хоёр тааралддаг бол
Учралд дуудсан зүрх минь буруугүй ээ, хайраа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Аавдаа
Оруулсан admin on 2011-05-16 18:59:44 (2740 уншсан)

Ааваасаа би эр хүний ноён нурууг хардаг
Ааваасаа би энэ амьдралын ухааныг сурдаг
Миний аавын үг нь хүртэл ухаарал байдаг
Миний аавын үнэрлэх нь хүртэл уужим байдаг
Аав минь хүүгээ тоотой л загнасан
Аав минь хүүгээ багахан л зандарсан
Эр хүний хийморь сүлдийг аав минь заадаг
Энэхэн амьдралын хамаг муухайг аав минь л хаадаг
Би аавынхаа дэргэдээс холыг зорьдог
Миний хийсэн алдааг аав минь зааж хорьдог
Аавынхаа дэргэд байхад жаргалыг мэдэрнэ
Алаг үр чинь амьдралд хаяа бүдэрнэ
Би аавдаа хайртай гэдэг үгийг цөөхөн хэлжээ
Ухаант хүмүүн та нар ч гэсэн аавдаа хайртай биздээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Учрал
Оруулсан admin on 2011-05-16 18:59:22 (2883 уншсан)

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө чамайг анх харж билээ
Тэр өдөр чамтай хамт үүрд байна гэж чи өөрөө хэлж билээ
Тэр өдөрүүд миний хувьд хамгийн аз жаргалаар дүүрэн байна
Тэгсэн ч чи явсан өөрөө зовлонгоо үүрэн байна
Миний чамд өгсөн хайр тийм өчүүхэн байсан гэж үү
Надаас салаад явахдаа чи үл айсан гэж үү
Хорвоо дэлхий үнэхээр уудам гэдгийг мэдээгүй
Харин чи намайг орхиж байгаагаа хэлээгүй
Тиймдээ ч би одоо тэнэг хүн шиг хорвоог харна
Тэгхээр чи одоо яаж надгүй насыг барна
Тэр залуу чинь чамд аз жаргалыг өгч үл чадна
Би бол харин чиний төлөө үх ч чадна
Өөр хэн нэгнийг хайрлах надад хүсэл алга
Өөрөөс чинь надад хэн ч хэрэггүй зүгээр л салга
Итгэл хүндлэл хайрыг чи л өөрөө өөрөөсөө холдууллаа
Иймхэн зовлонг даалгүй сэтгэлийг минь хөлдүүллээ
Одоо чи тэрэнтэйгээ сайхан байна уу би асууя
Өөрийнхөө хүслээр сайхан байвал чи хариул


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Жаргал Зовлон
Оруулсан admin on 2011-05-16 18:51:33 (2831 уншсан)

Энэ амьдралд жаргал зовлон дандаа эргэнэ
Тэгхээр хүний амьдралд аль нь хэрэгтэй юм бэ?
Хүний дотоод ертөнцөд жаргалыг харах үзэл өөр өөр
Хүн та жоохон жаргалын зах зухаас нь хараад битгий хөөр
Зовлонтой орчлон гэж хэн нэгэн хүн надад хэлсэн санагдана
За яахав зовдог юм байж гэхдээ дандаа зовдог хүмүүс нүдэнд харагдана
Хүн гэж амьтан өөрөө зовлонг бий болгож тэрэндээ дандаа зүдрэнэ
Хүсэл нь их ч хүртээмж нь багахан орчлонд зовлондоо дандаа бүдрэнэ
Хэтэрхий ихэдсэн жаргал дунд хэсэгхэн зовлон ч бас хэрэгтэй
Хүсэл нь үргэлж савнаасаа халина хүний амьдрал бас бэрхтэй
Жаргалын бага нь амттай гэдэг жаргал чи хаана байна
Жаргах гэж ирсэн хорвоод жаргал чамайг дандаа хайна
Хоосон мөрөөдөж суугаад цагаа битгий үр
Харин жаргалын төлөө зүтгэж заавал хүссэндээ хүр


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Алдаа
Оруулсан admin on 2011-05-16 18:46:27 (4125 уншсан)

Амьдралд бид зөндөө алдаж байдаг
Амьдралаас зөвхөн сайн сайхныг л хайдаг
Хүний энэхэн амьдралд алдаа дандаа дагаж явна
Хүн алдаж байж өөрсдийнхөө ирээдүйг харна
Хүсэл ихтэй байхад алдаа ч гэсэн ухаарал
Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг зүгээр суугаад л
Хэн байсныг чинь зөвхөн чамд алдаа мэдрүүлнэ
Гэхдээ хүний амьдралыг алдаа хаяа хэтрүүлнэ
Зорьсон зорилгыг чинь мохоож болно тэр алдаа
Заавал хичээх хэрэгтэй гэж л хэлнэ тэр алдаа
Алдааг хаяа үзэх хэрэгтэй зөвхөн урагшаа тэмүүл
Алдаж байж ойлгохгүй хүмүүс урдах хоолоо л нэмүүл
Архи ууж суух нь чиний томоос том алдаа
Ахиж ууж суухгүй гэж бодож байгаа бол тэрнээсээ салдаа
Бидний амьдрал нэгэн хэвийн зүйлээр үргэлжлээд
Бидэнд бас алдаа сануулж хэлээд
Хүнд зөвхөн үргэлж сайн сайхныг хүсэж яв залуу минь
Тийм байхад чиний ажил бүтнэ алдаа ухаарал 2 чамд сайныг хүснэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 415 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-008.JPG
Хэмжээс: 600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4073

Должин : Зам зуур
zam-049.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3969

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-061.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3697


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn