Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Нүүдэлчин
Оруулсан admin on 2011-06-13 11:26:12 (4443 уншсан)


Нэг.

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх нүүдлийн цувааг харж зогсохуй
Эрин галавын өмнөх үлэг гүрвэлийн сүрэг зэрэглээнд тодрох шиг...

Энхэл донхол замд энэ биеэ элээн
Энгүй их талын эвхэж ядан гэлдрэх
Модон тэрэгний дугуйн мойтого, мойтого эргэх нь
“Монгол” “монгол” гэх шиг
Татах хүчнээс тасарч ядах тэмээдийн тавхай
Тэвдсэн хүнийг тавлах мэт
Нүнжиг зааж тэргэнд зүтгэх шарын амьсгаа
“Нүү” “нүү” гэх шиг
Эрийн цартай хоолойгоор “Эртний сайхан” уянгалахад
Энэ цагийн бодол сарниж, их эртний түүх санагдана.
Эртний монгол нүүж байлаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Хүүдээ
Оруулсан admin on 2011-06-13 11:24:18 (2796 уншсан)

Аавын бяцхан хүү цагийн аясаар өссөөр
Амьдралд хөл тэнцэн хөлд орон боссоор
Эрхийн чинээхэн бие нь эцэг эхдээ эрдэнэ юм
Энэхэн биеийн аз жаргал нь ээж аавын гэрт нь юм
Есөн сар ээжийнхээ хэвлийд бойжиж хүн болсон
Ертөнцийн амтыг тэр л нэгэн өдөр аав нь хүүгээсээ олсон
Одоо хүү минь хэлд орж ааваа гэж дуудна
Орчлонд хамгийн азтай хүн нь аав нь болно
Удмыг минь залгах хүү төрж аав нь нууцхан уйлна
Ухаант хүмүүний орчлонг аав нь магтан дуулна
Аав ээжийнхээ гарнаас хөтлөн эрдмийн өргөөнд сурна
Амьдралын нэг шатыг өгсөж эрдэмт багш чинь сургана
Удахгүй 10 жилийн дараа миний хүү оюутан болно
Ухаант хүний хорвоод амьдрах аргаа чи олно
Эрдмийн ширээнээс босож амьдралын далайтай танилцана
Эр хүний замын хүзүү урт олон хүнтэй харилцан
Саяхан л нялх үр минь байсан ертөнцийн хуулиар өслөө
Саяхан аав нь гэж баярлаж байсан өдөрүүд ард хоцорч хүүгээ эрийн цээнд хүргэлээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Зүгээр л
Оруулсан admin on 2011-06-13 11:23:40 (2847 уншсан)

Өнөөдөр ямар сонин өдөр бэ сэтгэл ганцаардаад
Өнгө мөнгөний орчлонд юм бүхэн бараан харагдаад
Ядаж өөрийгөө тайван байлгаж аргадаад
Яаж ч болохгүй өдөрүүдэд бүх зүйл утгагүй мэт барагдаад
Хэцүү ч юм даа хүний амьдрал сансанаар болохгүй
Хэлэх ч үг алга хорвоо дээр өдийг хүртэл өөрийгөө олохгүй
Хайр гэж юу ч байдагийг мэдэхээ үнэхээр больжээ
Хэнийг ч хүлээж чадахгүй бас сэтгэлд байсан бүхнээ хар усаар сольжээ
Хүлээж найдах итгэл хүртэл хөсөр хаягдаж бүхнийг савмаар
Хаана ч байгаа юм тэр аз жаргалыг олж авмаар
Надад бүх зүйл утгагүй санагдаад байна хорвоо чи сонсож байна уу
Нартын амьдралд хөл алдаж байна хорвоо чи мэдэж байна уу
Гутрахгүй байя гэж хичнээн бодовч хүйтэн салхи сэтгэл рүү үлээж байна
Гуйж байна хүн бүхнээс намайг ганц хоромч гэсэн жаргалтай байлгаач гэж хүлээж байна
Хэлэх ч үг алга ингээд дуусгая
Хэн ч биш юм байна ингээд уусая

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат:
Оруулсан admin on 2011-06-13 11:23:07 (2776 уншсан)

Жаргал зовлон алагласан жам мөрийн орчлонд
Жаргалын найман морийг жирмийн сүлжээгээр урлаад
Жавар цалгин жиндээх хөх монголынхоо нутагт
Жанжин туг шигээ босоо, сүлдэн заяатай амьдарч
Жаран хаврын шувууд, ирэхийг би үзнэ.

Жаран жарнаар хөврөх түүхийн хүрдийг эргүүлээд
Жаран намрын шувууд, буцахыг бас үзнэ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Цэцэг дэвссэн зун
Оруулсан admin on 2011-06-13 11:22:54 (3654 уншсан)

Дэлгэр зуны цэцэгс
Дэнжээн зулж ургасан
Дэнхэр цэнхэр тогорууд
Дуулан бүжиж зуссан

Айрагтай найрагтай, аялгуу дуутай
Амраг хосууд болзоонд яарсан
Аз жаргал, мөрөөдлөөр дүүрэн
Ай! зуны өнгө, ийм л байдаг даа

Хайрын зул цэцэгс
Хаяа тэлэн дэлгэрсэн
Хун цэн шувууд
Хосын цэнгэлд умбасан

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Хүлээсэн дээ
Оруулсан admin on 2011-06-13 11:22:27 (3030 уншсан)

Өдөр хоногийг тоолсоор
Өвлийн уртыг давлаа
Өнжин хонон өндөлзсөөр
Өрөвчхөн сэтгэл минь өмөрлөө

Хайрлан хайлан уярсаар
Хаврын сарын барлаа
Хүсэн санан хүлээсээр
Халуун сэтгэл минь хөрлөө

Дэнслэн дэнслэн догдолсоор
Дэлгэр зунтай золголоо
Дурсан санан бодсоор
Дассан сэтгэл минь давчидлаа

Мөрөөдөн мөрөөдөн хүлээтэл
Мөнгөн хяруу уначихлаа
Мартсан гэдгийг чинь мэдсэн атлаа
Мөн ч их хүлээсэн дээ

Би чамайг хүлээсэн дээ
Бүрхэг, бороотой өдрөөр ч бодлоо дэвтээн хүлээсэн
Битүү сартай шөнөөр ч бэтгэрэн санаж хүлээсэн
Би чамайг хүлээсэн дээ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Хайрын өнгө
Оруулсан admin on 2011-06-13 11:22:10 (3462 уншсан)

Ардын дууны айзам хэмнэлийг
Амрагийн харцтай адил гэнэм
Ашдын ерөөлтэй хорвоо гэдгийг
Арга билгийн хослол гэнэм

Хайранд сүлэлдсэн амьдрал өөөрөө
Хамгаас үнэтэй эрдэнэ билээ
Хатан ухаантай ханийн минь сэтгэл
Харанхуйг гийгүүлэх саран билээ

Гийх нарны алтан цацрагийг
Гэгээн хайрын өнгө гэлтэй
Гүйлсийн цагаан цэцгийн шүүдрийг
Гэргийн цайны амт гэлтэй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Цагаан талаар адуу зүсэрнэ
Оруулсан admin on 2011-06-13 11:21:42 (3628 уншсан)

Буцах шувуудын цувааг харахгүй гэж
Буруу харж хэвтлээ
Бодлын цагаан манангаар
Тархиан хучиж хэвтлээ
Аянч холын шувуудыг дагаад
Алдуурсан сэтгэл минь нисчих гээд болдоггүй
Арай ядан хорьж дийлэхэд
Аргамжиж хоносон морины минь, сойлго нэгэнт гүйцэж.
Санчиг буурал ижий минь
Санаа алдаад гаран орон
Салхины үзүүр сэрүү дуудаад
Сөлийн толгойг илбэн наадна...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 3/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Хэлбэр гоо ертөнцөөр аялсан нь
Оруулсан admin on 2011-06-10 13:13:12 (2756 уншсан)

Хэлбэр гоо ертөнцөд аялуулахаар
Хэн нэгэн намайг томилов
Харсан бүхнээ сэтгэлдээ тольдож
Хаа яваагаа ч эс мэднэ
Тэнд тэнгэр өнгөгүй
Тэгээд ч бас давчуу юм
Уул гэхээр юм үзсэнгүй
Ус бол бүр ч үгүй
Гурвалжин дөрвөлжин
Гонзгой хавтгай
Тойрог дугуй, том жижиг гэхээр
Тоймтой дүрс нэг ч алга
Саная гэхээр санаагаа гээчихэж
Сайтар харсны эцэст сүүдрээ ч би олсонгүй
Сэтгэхүйн хязгааргүй тэр оронд чинь
Сүртэй гайхуулчихаар зүйл байдаггүй бололтой
Хэлий нь би мэдэхгүй юм
Хөл нийлэхгүй хэцүү юм
Дэндүү их гэгээрсэн ертөнцөөр
Дэмий л нэг аялаад ирлээ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Нүүдэлчин
Оруулсан admin on 2011-06-10 13:12:36 (3588 уншсан)


Нэг.

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх нүүдлийн цувааг харж зогсохуй
Эрин галавын өмнөх үлэг гүрвэлийн сүрэг зэрэглээнд тодрох шиг...

Энхэл донхол замд энэ биеэ элээн
Энгүй их талын эвхэж ядан гэлдрэх
Модон тэрэгний дугуйн мойтого, мойтого эргэх нь
“Монгол” “монгол” гэх шиг
Татах хүчнээс тасарч ядах тэмээдийн тавхай
Тэвдсэн хүнийг тавлах мэт
Нүнжиг зааж тэргэнд зүтгэх шарын амьсгаа
“Нүү” “нүү” гэх шиг
Эрийн цартай хоолойгоор “Эртний сайхан” уянгалахад
Энэ цагийн бодол сарниж, их эртний түүх санагдана.
Эртний монгол нүүж байлаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Монгол буюу
Оруулсан admin on 2011-06-10 13:11:38 (2864 уншсан)

Дөрөө дэвсэн ургах хялганат талын сэжүүрт
Дөнгөж төрсөн унага хөл тэнцэн босоход
Дүнсгэр саарал орчлон газраан цавлан яраглаж
Домгийн хөх луу тэнгэр цууртал хүрхэрнэ
Идэрийн жавар тачигнасан өвлийн шөнийг сэрээж
Улаан цурав нуган “ува” хадааж мэндэлхэд
Их монголын тэнгэрт гэрлэн тойрог татаж
Уухайн сүрлэг цуурай уулс дамжин хангинана...

Хүлэг төрөхөд омогшдог
Хөх тэнгэрийн Монгол - Энэ буюу
Хүү төрөхөд хүчирхэгждэг
Хөх тамгатай Монгол - Энэ буюу
Дэлтэй бүхэн нь дэрвэдэг
Эмнэг салхитай Монгол – Энэ буюу
Дээлтэй бүхэн нь дэвдэг
Эрийн сүлдтэй Монгол – Энэ буюу


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Монгол гэр
Оруулсан admin on 2011-06-10 13:11:05 (9722 уншсан)

Тооноороо тэнгэрийн эрхэсийн заллагатай
Тотгон дээрээ Балдан Лхамын тахилгатай
Тулгандаа галын бурханы даллагатай
Туургандаа талын салхины сөрлөгтэй

Дэлхийн загвар дугуй гэр минь
Мэлхийн зам шиг гурван бүслүүртэй

Есөн есөөр толгойлж, долоог тотголсон, наян найман уньтай
Ерөөл бодож өлзий ороосон ямба цагаан чагтагатай
Ёр бүхнийг хаасан яхир хоёр хиатай
Ёс ёсны үргэлжлэл ивээл зөөлөн үүдтэй

Бөмбөрцгийн багасгал бөөрөнхий гэр минь
Бичиг шигээ босоо дөрвөн бүчтэй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энгүүн : Миний гэх бүхний үнэ цэнийн төлөөс
Оруулсан admin on 2011-06-08 10:27:11 (3675 уншсан)

***************Миний гэх бүхний үнэ цэнийн төлөөс************

Мөнх бус орчлонд залуу насны ганцхан учирал гэж
Өөрт чинь дурлаж, өөрийгөө ч мартсан тэр өдөр, хоногуудад
Миний гэх тэр л хайраа зориулаж, тэмүүлсэнийг
Өгөөгүй бусдын хайрыг бус, зөвхөн миний хайрын үнэ цэнийг чи хэмжээгүй гэж үү
Чиний өмнө сөхөрсөн миний итгэл
Чанх өндөр оргилд мацаад ч хүрэшгүй мэт өндөр юмсан
Чимчрэх уруулаа хазлан байж тэссэн өдрүүдэд чи ирээгүй
Чимээгүй асгарах нулимсны минь үнэ цэнийг чи мэдрээгүй гэж ү

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Цоодол : Tэнэг
Оруулсан admin on 2011-06-07 09:07:00 (4200 уншсан)

Сум орондоо доог болсон

Суут тэнэг манай нутагт байх,

Хүй цөглөх багадаа авсан нэрийг нь мартаж

Хүмүүс, зүгээр л Тэнэг! гэж дуудах

Ганц муу морьтой өнөөх тэнэг чинь

Гантай зуны өдөр алдуул адуу услаж

Гар нь нэл цэврүү, хөлсөө урсгаж зогсоход

Гаргуун тэнэг хүнээ! гэж ухаантнууд гайхна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Чи
Оруулсан admin on 2011-06-07 09:02:14 (2650 уншсан)

Би чамаас хэрвээ салаагүй байсан бол
Бие сэтгэл минь хөрөхгүй байсан гэхдээ хол
Анхны бүхэн жаргалаар биш хагацлаар дууссан
Ахиж би харахгүй бодохгүй гэж харанхуйд ууссан
Баяр хөөрөөр дүүрэн он жилүүд нисэн өнгөрсөн ч
Баярлах зүйл одоо надад үлдээгүй сэтгэл хөнгөрсөн ч
Эргээд бодоход би бас чи бид 2-л буруутай мэт санагдавч
Эгэлхэн энэ хайрын өмнө 2-лаа нэгнээ ойлгоогүй мэт харагдавч
Яг үнэндээ хэн ч буруугүй зөвхөн хөрсөн зүрх л энд буруутай
Хэнийг ч ялгаагүй энэ хайр бидэнд ирсэн
Хэнтэй ч хувааж болохгүй гэж бодон сэрсэн
Маргааш надад ирэх юм шиг чи санагдана
Марталгүй чамд хайртай гэж хэлэх ёстой юм шиг бодогдоно
Хайрыг чи мөнгөөр биш сэтгэлээр хэмжиж сурах хэрэгтэй
Хожим учирсан хүндээ тэр л сэтгэлээр хандах хэрэгтэй
Надаас холдон нүүхэд чинь би гомдоогүй гэхдээ хаяа...
Нартад чамтай байх хувь дутсан байна миний хувь заяа
Чиний өмнө би юу ч хийж чадаагүй гэж үү надад хэлээ ч
Чин зүрхний угаас надтай ярилцаач гэж гуйсан билээ
Энэ хэвээрээ өнгөрсөн цаг хугацаанд
Эргээд олдохгүй хүний жам нугачаанд


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Бодол
Оруулсан admin on 2011-06-07 09:00:41 (2667 уншсан)

Нэг.

Ухаанаас соёолсон үр минь бодол болон задардаг
Барьж хорихын завдалгүй үүл болон хөвөрдөг
Бах нь ханасан салхи, түүнийг туугаад арилдаг
Усалж тордсон сэтгэл минь л бороо болон зүсэрдэг

Хоёр.

Ижиинхээ сүүг цадтал хөхөөд
Инээж үнэгчлэх нялхсыг харахуй
Бодол цадна
Манарсан тархинд суунаг татаад
Мартахуй манийг мэрж эхлэхүй
Бодол цуцна

Гурав.

Цаг хугацаа харгуй даган алсарч одохуй
Цагаахан тоостой нэхэл даганам
Балар түүхийн бүдэг жим буларч үлдэхүй
Битүүхэн гунигтай бодол гэлдэрнэм

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Одбаяр : Би хээрийн өвс
Оруулсан admin on 2011-06-04 16:09:02 (2976 уншсан)

Би хээрийн өвс
Хэдхэн сар ургаад л гандах хээрийн өвс
Хэрэг байвал хахир өвлөөр ч дэлгэрэх
Хээрийн өвсөө

Халуун зуны налгархан агаарт
Халиун өнгөөр чимэн гоёх
Хан хонгор огторгуйн
Хаан биш хэсэгхэн эс билээ би

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хар ус
Оруулсан admin on 2011-06-02 12:53:03 (2884 уншсан)

Залуусаа архи гэдэг зүйлээс нэгэн зэрэг бүгдээрээ больё
Залуу насандаа харин архийг бүгдээрээ эрдмээр сольё
Хүн бүхний амьдралыг хар ус сорж байна
Хяслантай энэ орчлонд хүүхдүүд нулимсандаа норж байна
Би лав хувьдаа огт архийг уухгүй
Тийм болохоор ахиж хэзээ ч ууж суухгүй
Ганц амьдрах юм чинь хүмүүсээ архинаас бүгдээрээ хол байя
Гэрэлт энэхэн орчлонггос харин аз жаргал хайя
Идээний дээж хэмээн нэртэй шингэн хор
Ингэж их уух чинь үхсэнээс бүр дор
Монголчуудаа хар усыг хаях цаг одоо болсон
Морьтон монголын үр сад архинд толгойгоо мэдүүлэхгүй гэж хэлсэн


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ижий
Оруулсан admin on 2011-06-02 12:50:13 (2771 уншсан)

Үрээ гэсэн эхийн сэтгэл уул юм билээ
Ижийгээ санасан хүүгийн бодол тал юм билээ
Бие биедээ тэмүүлэх итгэл нь мөрөн юм билээ
Ижий бид хоёр эх орон юм билээ

Үрээ гэсэн эхийн сэтгэл уул юм билээ
Ижийгээ санасан хүүгийн бодол тал юм билээ
Бие биедээ тэмүүлэх итгэл нь мөрөн юм билээ
Ижий бид хоёр эх орон юм билээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Орчлонгийн сайхан бүх ээжүүдэд
Оруулсан admin on 2011-06-02 12:49:30 (2909 уншсан)

Энэ хорвоо дээр эх хүн гэдэг бурхан юм
Энэ дэлхий дээр эмэгтэй хүн гэдэг урлаг юм
Ээж энэ үгийг хэн ч гэсэн мартахгүй байх
Энэ л үг хорвоогийн наран гэдэгтэй маргахгүй байх
Үрийнхээ зулайг үнэрлэж байгаа бүх ээжүүд сайхан
Үргэлж хүүхдийнхээ төлөө байгаа эх бүхэн гайхам
Энэ ертөнцөд наран саран ээлжилж байгаа цагт
Ээжийн бүүвэйн дуу хэзээ ч тасрахгүй ямагт
Орчлонгийн бүх ээжүүдэд бид хайртай
Орь ганцаараа биш би ээждээ хайртай
Есөн сар хэвлийдээ тээж өсгөсөн ээж минь
Ерийн эхийн хайраар тэжээж өсгөсөн ээж минь
Хүү нь таныгаа хаяа гомдоох юм хүүгээ уучил
Хүүгийнхээ төлөө одоо ч гэсэн санаа нь зовжил суугаа
Эрхлүүлж өсгөсөн ээж таныхаа ачыг хүү нь мартаж үл болно
Энэ дэлхий дээр таниасаа л хайрыг муу хүү чинь олно


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 405 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 40х51 см
Манан
Хэмжээс: 476x600 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3678

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-190.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3647

Ёл хад
YolHad_29.JPG
Хэмжээс: 700x525 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4314


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn