Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Н.Мөнгөн-Эрдэнэ : Хүн та
Оруулсан admin on 2011-09-05 02:33:06 (3083 уншсан)

Нас чацуу бурхадыг
Нэгийг нь ээжээ гэж ерөөл тавин угтаж
Нөгөөг нь гуйлагчин гэж хараал тавин үднэ вэ
Үрдээ тэд чинь ялгаагүй бурхан болж төрдийн
Үрий нь ухаан харихаар гуйлагчин болж хувирдын
Хатуухан заяасан хувь тавилан тэднийг маань
Хэнч байсан ялгаагүй л биднээс аваад одохын учир
Хажуудаа байхад нь хайрын үгээ хэлж бай
Хэнээс хамааралгүй насны сүүдэр дайрхын цагт
Хэзээ ч хамаагүй биднээс холдуулж орхидгын учир
Хэлж амжидаггүй юм хайртайгаа бид чинь
Ээжээ хүү нь таньдаа хайртай
Энэ хэдхэн үгээр ижий тань дутдаггүй ч
Эргэж ирэхээргүй алсад явахын цагт
Энгэр цээжинд чинь тэр л үг хатуулдаж
Энэ хорвоод бид ижийгүй гуйлагчин болдог юм
Хүн та
Ижил олон бурхадыг ижилхэн л хайрла
Ижий тань бусдын үрийг яаж хайрладаг тийм л бай
Эхэр татан уйлаа бусдын ижийг хайрла
Ээжээсээ сонсодог тэр л үгээр хайла Тэд чинь
Бусдын нүдэнд гуйлагчин төрхтэй бурхан байдаг юм
Бяцхан үрсдээ нарнаас илүү нар нь байдаг юм
2007 он УБ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Бурхан
Оруулсан admin on 2011-09-05 02:30:00 (4703 уншсан)

Үс насны хяруунд дарагдсан
Зүс намрын навч шиг гундсан
Үйлт нэгэн эх өвдөг сөхрөн суужээ
Үрийн аз жаргалыг бурханд даатган залбирчээ
Өмнөө өөдсөн зул өргүүлсэн
Өөртөө өөхөн тахил өрүүлсэн
Амьгүй бурханы хөлд нь амьд бурхан сөгджээ
Агуу хүний нүнжиг далдын шидэнд биширчээ
Бурхан чи хуруун чинээ хүүг минь ивээж хайрла
Буруу зөв явбал өршөөж хайрла
Арван цагаан буянд ойртуулж хайрла
Арван хар нүглээс холдуулж хайрла
Шивнэсэн үг хоосон зайд тархана
Шившлэг уншлага харанхуй тэнгэрт замхарна
Хөөрхий эх худлын тамыг огоорч
Хувь заяаны догшин сахиуст итгэнэ
Будант хорвоод бурхан байхгүй ээ
Будаг нийлсэн хөх тэнгэрээ сүслэн
Бурхантай хорвоог бурхангүй гээд
Буурай дорой ээжийгээ шүтнэ
Гэвч бурхан минь бурхан биш
Бөгтөр нуруутай буурал эмгэн
Цагаа болохоор тэр чимээгүй орчлонд одно
Цагаан сүүгээр үдүүлж
Орчлонгоос үүрд халина
Бор гэрийнхээ хойморьт гэгээн дүрээ үлдээгээд
Бурхан минь тэгээд бурхадын бурхан болноо
Бурхандаа би бурхан болтолоо залбирнаа


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Цахилдгийн өнгөнд бодол хувилж газрын чанарт ойртох ...
Оруулсан admin on 2011-09-04 20:16:01 (2939 уншсан)

Цахилдгийн өнгөнд бодол хувилж газрын чанарт ойртох
Цасан ширхэгт тарни шившиж өвснөөс гэгээрлийг олох
Цэцгийн хэлбэрт сэтгэл урваж ертөнцийн гоод бишрэх
Цаг хугацааны машин зохиож сая жилийн чанадад аялах

Газар лугаа мөн чанарлаг
Өвс лугаа мөн гэгээлэг
Ертөнц лугаа мөн гоолиг
Цаг хугацааны гольдрилоос ангид
Урагшлан урагшлан тэмүүлнэм

Төөрсөн балчир хүүд гэрий нь зааж өгчихөөд ,
сэтгэл амар буцаж алхах
Тулганы галаа удтал ширтэн
дүлий юм шиг бодолд автах
Толгодын энгэрээр, хонины бэлчээрт
тухлан сууж сонин гарчиглах
Тунамал наран тэнгэрт мандахад
дахин мэндэлж хорвоотой танилцах

Хүүхэд лугаа мөн гэнэн
Гал лугаа мөн эрчимлэг
Толгод лугаа мөн амгалан
Наран лугаа мөн агуу
Энгүүнээс энгүүн амьдрахсан



2008.6.26


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Цагаахан цас, цантай өвс, нүцгэн модод, бэгцийсэн шувууд ...
Оруулсан admin on 2011-09-04 20:13:11 (3302 уншсан)

Цагаахан цас, цантай өвс, нүцгэн модод, бэгцийсэн шувууд
Энэ бүхэн
Цаг хугацааны далавчин дор тээгдэж ирсэн бэлэг

Газрын царцмаг, тэнгэрийн хайлмаг галт уул, элсэн цөл
Энэ бүхэн
Галав эртнээс ирээдүйд илгээсэн санамж бичиг

Хүйтэн зэвсэг, химийн хор, тамхины утаа, тамын үлгэр
Энэ бүхэн
Хувиа хичээсэн хүн гөрөөсний өөрсдийгөө боомилох олсны үзүүр

Билгийн мэлмий, бодлын задрал,тэнгэр тархи, амар амгалан
Энэ бүхэн
Гэмээ ухаарч гэгээрэлд хүрэх эхний бөгөөд эцсийн боломж

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хайр
Оруулсан admin on 2011-09-02 01:37:40 (3689 уншсан)

Хайр чи хаана байдаг юм бэ надад хэлээ ч
Хаашаа тэгтлээ яарна бэ надад шивнээ ч
Хаврын анхны яргуй ургахын зэрэгцээ чамайг л хүсэх юм
Хайртай гэж хэлж чадахгүй зориг минь дутаж зүрхийг зүсэх юм
Зүрхнээсээ хайрлаж чадах агуу хайрыг хэн ч хүснэ
Зүүдэндээ чамайг л харах мөрөөдөл минь чиний царай зүс нь
Анхилуун үнэртэй алаг нүдэн бүсгүйг далдхан мөрөөднө
Ахиж олдохгүй мэт санан чамайг хайрандаа хайрлахыг мөрөөднө
Хайрын ид шидээр учирсан мэт хосууд үнэхээр гайхалтай
Харин ганцаараа хэн нэг нь уйтгарлан суух юм байхалдаа
Үгүй ээ хэнийг ч хайр ялгаагүй адилхан тэдэнд өгнө
Үнэндээ өгсөнийг нь хайрлаж чадаагүй нь уйлна яг тэгнэ
Энэ бол хайрын ид шид
Ингэж хайрлуулах нь бид

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Гэгээрэхүй
Оруулсан admin on 2011-09-01 21:49:59 (3742 уншсан)


Өвгийн сүнс оршсон гал улаан сахиус, тарнийн шидээр амилж
Өглөөхөн бичсэн шүлгийн минь хэдхэн мөрөнд хувилахуй
Домгийн хөх лууг дураар эзэмдэгч эрхэмсэг гоо бүсгүйн
Дотоод чанадын мөн чанарыг сарны дүрсээс би тольдмуй...

Хилэнцэт орчлонгийн гүн солиорол дундаас
гэрэл цацруулан алсрагч ганц луу од
Хэтний цахилах гал авалцах төдий агшинд
хорвоогийн хамаарлаас ангижирч,
дэлхийн жингээс тасраваа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Ариунмөнх : Бүсгүй намайг хэн аргадах юм бэ.
Оруулсан admin on 2011-09-01 19:38:30 (3719 уншсан)

Цээжинд хурсан гунигаа мартаж чадахгүй овоолсон
Цийлэлзэн дүүрсэн нулимсаа гаргаж чадахгүй зовнисон
Цэх шулуун омог бардам алхаж чадахгүй шаналсан
Цэвэрхэн жаахан бүсгүй намайг хэн аргадах юм бэ.

Хаврын хавсарга шиг өөрчлөгдсөн аашныхаа учрыг гайхсан
Халгаж ядан амьдралын бэрхээс шалтаг тоочин зугтсан
Хал үзэж , хатууг туулж амьдралын хатууд нухчигдсан
Хайлган зөөлөн бүсгүй намайг хэн хайрлах юм бэ.

Инээмсэглэл нь ор мөргүй мэт бүүдгэр төрхтэй
Илч муутай бүдэг нар адил өөртөө итгэлгүй дүртэй
Ихэмсэг бахдам царай юу нь үгүй мэт гундуухан
Ийм л нэгэн болсон бүсгүй намайг хэн сэргээх юм бэ.
Д.Ариунмөнх

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Ариунмөнх : Чамайгаа үгүйллээ
Оруулсан admin on 2011-08-31 21:57:45 (2992 уншсан)

Шивэр шивэр бороо дуслах үдшээр
Шүлэг нойрны гүн харанхуйгаар
Дээвэр дэвэх сахилгагүй салхинаар
Дэндүү сайхан чамайгаа үгүйллээ.

Цонхоор саран айлгүйтэх шөнөөр
Цөн түрж, гол урсах чимээнээр
Ургамал ногоо ургах цагаар
Угаас сайхан чамайгаа үгүйллээ.

Тэргэл сартай цагаахан үдшээр
Тэргэнд уяатай морьд үүрсэх цагаар
Хөтлийн оройд ичимхий наран цухуйх үеэр
Хөөрхөн жаахан чамайгаа үгүйллээ.

Өнчин ганц болжморын шагшраанаар
Өвгөдийн ханиах нойрмог үдшээр
Чимээгүй ноёлсон нутгийн аниргүйд
Чин хайртаа хачин их үгүйллээ.

Д.Ариунмөнх

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: 9 сарын 1
Оруулсан admin on 2011-08-31 19:33:50 (10664 уншсан)

     Алтан навч хийслээ дээ 
                  Аяны шувуу буцлаа даа 
                  Есөн сарын нэгэн боллоо
                  Ерөөсөө бидний баяр даа

                  Номхон даагаа уналаа даа
                  Номтой цүнхээ үүрлээ дээ 
                  Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
                  Эрдэм сурахаар явлаа даа 

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Бороонд норсон зүрх
Оруулсан admin on 2011-08-31 03:05:57 (3244 уншсан)

Дурлал уу? шохоорхол уу? гэж би эхэлсэн
Дураар гүйх тал минь цэцгэнд хучигдсан
Хайрандаа умбан би хязгааргүй далайд живсэн
Харцаараа би чамайг хайрласаар байсан
Үргэлж чамайг хардаг байсныг чи мэдээгүй
Өнгөт ертөнцийг үүл бүрхэж эхэлсэн
Зүгээр л чамайг харж л хайрлахыг хүссэн
Зүггүй тэнэг тэр хүсэлд чи төгсгөл тавьсан
Бяцхан ертөнцөд аадар орж
Бүтэлгүй хайрыг минь урсгаад явчихсан
Энэ төгсгөл биш гэдгийг мэднэ
Эргээд нар мандахыг би хүлээнэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хананы цаана
Оруулсан admin on 2011-08-29 20:05:29 (3173 уншсан)

Цаг минут хүртэл өнгөрөхгүй
Цай хоол ч идэх дур хүрэхгүй
Цаанаа нэг л гунигтай сууж
Зовж явна даа би
Үдэш орой нойр хүрэхгүй
Үүрээр харин эрт сэрээд
Үнэтэй бүхнээ алдсан хүн шиг
Үнэндээ би тарчилж суундаа
Хамт байсан цагаа дурсаж
Хаврын үдэш уулзснаа санаад
Ханашгүй их жаргалтай байснаа бодоод
Хачин ихээр шаналж байна даа би
Маргааш чамтай уулзах болзоо
Магад сүүлчийн уулзалт биз
Мөнхөд хамт байхгүйн зовлон
Миний хувьд тохиосон биз
Чиний сэтгэлийг өөр хүн
Чимж байдгийг би мэднэ
Чамтай байх сүүлийн хором
Чингээд ирснийг ч бас мэднэ
Аяа чи миний сэтгэлд
Аминаас минь илүү үнэтэй шүү
Ахин учрах хүндээ харин
Амьдралаас нь илүү үнэтэй болоорой
О.Эрхбилгүүн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хэцүү
Оруулсан admin on 2011-08-29 20:04:38 (3253 уншсан)

Хүн чамайг ойлгохгүй байх хэцүү
Хүүхэн хүнд тоогдохгүй байх бүрч хэцүү
Амь тавьж тангараг өргөх хэцүү
Адгийн бэртэгчинтэй нүүр тулах бас хэцүү
Хэцүү зүйл их байна
Хэлэхэд амар хийхэд хэцүү л зүйл ч бас байна
Хэцүүг дардаг нь амархан
Хэцүүг хурцалдаг нь хялбархан
Амар хялбар гэдэг хоёр үгнээс
Хэцүү гэдэг үг тасарсан юм
Аав ээжийнхээ амин биенээс
Хэрсүү зан минь нахиалсан юм
Хэцүү байнаа хэцүү байна
Хэлэхээс цайшгүй байгаа маань хэцүү байна
Хийсэн бодсон минь бүтэхгүй байгаа нь хэцүү байна
Хэнд ч хэрэггүй үлдсэн мэт санагдаад надад бүр ч хэцүү байна
Биеийн биш үгийн шарх
Үхэлд хүргэх хортой байдаг юм байна
Үүрдийн биш зуурдын нөхөд
Өөрийг чинь зарахаас ч буцахгүй байдаг юм
Насны залууд шаналсан сэтгэл
Нартад харин жаргал болоосой
Насны багад хайрласан хайр минь
Насаараа ханилах хань минь байгаасай

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эхлэлтэйгээ адилгүй төгсгөл
Оруулсан admin on 2011-08-29 20:03:56 (2954 уншсан)

Урьд би жаргалтай байж
Уулзаж учрах, сатаарах зүйлгүй амар байж
Одоо би зовж байна
Орой өнгөрч, өглөө болохгүй хэцүү байна
Сэтгэл хий гомдлоор буцалж
Хэлэх гэсэн үгээр дүүрч байна
Дүүрсэн үг минь дотрыг шатааж
Дэлбэрч хагарахад бэлэн байна
Хэлсэн үгнээс чинь өө хайгаад
Хэнд ч хандаж хэлээгүй ч байсан
Хэтэрхий их зүйл бодож
Хэрэггүй өөрийгөө зовоож байна
Эцсийн эцэст би эмгэнэлт жүжгийн гол дүр шиг
Эв аргаа олохгүй байна
Өөрийн гэсэн ухаангүй болж
Өөрөө өөрийгөө гайхаж байна
Чамд ярьж өгдөг байсан зүйлээ
Чамаас өөр хэнд ч хэлэхгүй
Чамд өгсөн энэ сэтгэлийг
Чамаас өөр хэн ч амсахгүй
Сэтгэлдээ чамайг юу бодож байгааг
Сэм ороод нэг харахсан
Зүрхэндээ чамайг юу шивнэж байгааг
Зүүдэндээ ч болов нэг зүүдлэхсэн
Чамтай анх учрахад хавар байсан
Чамаас харин холдоход зун болов
Чамтай эргэж уулзахад намар болж
Чамаас үүрд салахгүй тэр үе өвөл байгаасай
О.Эрхбилгүүн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Чи...
Оруулсан admin on 2011-08-29 20:03:12 (2831 уншсан)

Чи машинтай залуу мөрөөдөж
Би явган алхдаг
Чи зузаан хэтэвч зүүдэлж
Би халаасныхаа орон зайг хэмждэг
Чи алтан ээмэг хүсч
Би орчлонгийн тухай эргэцүүлдэг
Чи хайрлуулахыг хүсдгүй
Би хайрлахыг хүсдэг
Чи бид 2 тохирохгүй

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Уртнасангийн Пүрэвсүрэн : ЦАСТ ХАРХИРАА ТАНДАА
Оруулсан admin on 2011-08-25 20:27:52 (3382 уншсан)


Шүлгийн мэдрэмж эхэлсэн цагаас хойш
Шүтээнээ болгон харж онгодоо хайдаг байсан
Сүрлэг орой нь үүлс нэвтлэн тэнгэр шүргэх
Сүүн зулайтай Хархираа уулаа ширтэж сууна
Дэлхийд данстай дэглий цагааныг халхлан орших
Дээдэс ихэс ч сүрийн хараад өвдөг бохиром
Эзгүйрсэн сэтгэлийн зайгаа таниар дүүргээд
Эрэгцүүлэггүй тоглож өссөн бага насаа би дурслаа
Шаргалтан орших их бэлээс өндөр авч
Самар эрсэн хэрэм ч төөрч будилам их харгайгаар гоёмсоглосон
Амьдралын саад мэт шовх оргилоор дүрээ хурцалсан
Аавын суудалтай их хайрхан таньдаа бодлын цацал өргөе
Ханаа шийрлэн тулаад халуун бүлээрээ өег амьдрах лугаа
Хархираан сүрлэг уулсын үргэлжлэл нутгийг минь тойрон сүндэрлэнэ
Халдах дайсан санаархавал зулайд нь хүрэлгүй халтирах
Хаан омогтой өвгөдын мөнгөн сэвлэг шиг мөнх цас цайвалзана
Цэцгийн үнэртэй улиралд ижий минь хөл нүцгэн бэлд тань
тоглож өссөн болхоор
Цэнтэй найрын улиралд аавыгаа энгэрт тань
үүрд шингээсэн болхоор
Намар намартаа ирж гунигаа асган уйлж суумаар санагдахийм
Насаараа шүтэж хайрлах цаст Хархираа мину.


2010.10.11 Увс . “Цаст Хархираан бэлд”



Уртнасангийн Пүрэвсүрэн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Л.Төрбурам: Сар луу аялсан нь
Оруулсан admin on 2011-08-23 21:15:18 (3009 уншсан)

Саран дээр ганцаардаж
Салхийг мартвал
Сайхан үгс саруулхан инээд
Сартай шөнийг мөрөөдвөл

Магадгүй энд бороо ч үгүй
Миний гунигийг чийглэх юу ч энд байхгүй
Мэлтийсэн дэлхийтэй шөнө
Маргааш хэзээ болохыг би мэдэхгүй

Ногоон тал навч цэцэг гэж үгүй
Даашинзны норсон хормой энд байхгүй
Нуурын ус нисэх шувууд үгүй
Даарах дулаацах аль нь ч үгүй

Ширтээд ширтээд тэнгэр энд алга
Хэвтээд хэвтээд өвс энд алга
Шивнээд шивнээд үгс ч мөн алга
Хайгаад хайгаад чи ч гэсэн алга

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Дөрвөн улирал, ижий сэтгэл
Оруулсан admin on 2011-08-11 23:22:20 (3530 уншсан)


Хайруу жавартай салхины үзүүр нугаран уясахад
Хавар хаврын яргуй энгэрээн чимэн ургадаг аа
Холын холоос яарсаар хүрээд л очиход ээж минь
Хүүгээн санасан сэтгэлээр хайлан хайлан угтдаг аа

Зүсэр цагаан бороо тэнгэр цэлмээж арилхад
Зүймэл алаг солонго зүүнээн гоёж татдаг аа
Зүггүй жаахан хүүгээ зунжин хамт байхад
Зөөлөн бүүвэй ээж минь зөнгөөн амрааж жаргадаг аа

Налгар шаргал наран хоног хоногоор холдоход
Намар намрын шувууд тэнгэрээн хээлэн буцдаг аа
Номонд шамдсан хүүгээн яаран яаран мордоход
Намбалаг буурал ээж минь сүүгээн өргөөд үлддэг ээ

Өвсөн сөл тасарч, үүлэн сүүдэр алслахад
Өвөл өвлийн цасан өнгө сүлэн ордог оо
Өөрөө би мэдэлгүй цаг улиран одоход
Өр нимгэн ээж минь хоног тоолон хүлээдэг ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Зочин : Гого нь
Оруулсан admin on 2011-08-11 21:23:50 (2547 уншсан)

Урсаад ирэх нулимсыг минь арчсан гэж үү чи
Учраад тосох уруулыг минь хариулсан билүү чи
Уулзаад дэвтэх сэтгэлийг минь аргадсан юм уу ер нь
Унтаад сэрэхэд өглөө дэргэд минь байлуу даа чи
Уучлаад хайрлья гэхэд шалтгаан надад алгаа
Дуунд гардаг шиг тийм яруу хайр чиний хувьд байдаг уу
Дурлалд сохорчихсон төөрч явахыг чинь ганц харахсан
Дулмаа гэдэг сайхан бүсгүй байх болов уу
Дуугүй инээмсэглэн хажуугаар чинь тэр үед би зөрнө
Дурсамж нь дотор чинь харин би байх болов уу


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: В.Инжинаш : Яруу найраг, хос уянга
Оруулсан admin on 2011-08-11 20:48:04 (7791 уншсан)

Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж
Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй
Миний энэ бие, хэл, сэтгэл гүнээ чилсэн шалтгааныг
Мятарш үгүй хожмын мэргэд айлднам болов уу үгүй

*   *   *   
Дорно салхин гүн хүрээнээ санааны дураар хийсрүүн
Торгон ногоон булбарай улааныг ийн тийн салбаруулжээ
Дуртай бичээчид сэтгэл эвхрээж бийрээ идээлээд
Дулаан хаврыг дахин ирүүлж цэцгийг дахин дэлгэрүүлбэй.
Нимгэн ноломыг хайчлахуйяа аяа юутай хөөрхий
Нисэх чимэг хэдий бүтэвч мөн басхүү хайран
Нэгэн сүрэг уран болжморын зуун зүйлийн эгшгийг
Нүгэлт бийр нягтлан бичихүйд нулимсан дусал улаан
Тэнгэр заяаж үлэмж найртныг нэгэн гэрт цуглуулруун
Тийн найрт, гэдрэг харин зовлонгийн үндэс төрөгдвэй
Тэргүүн эгэж тэрхүү найрыг тэвчин чадсан боловч
Тэсгэл үгүйеэ найрын уяралыг түмэн бадаг асгалбай
Цэлмэгэр огторгуйн шүүдрийн дусал өвс бүхнээ дүүрэвч
Чиний нулимсны өмхрөл мэт тийм зузаан бус
Чадвар үгүй миний зовлонг аль газар тоочиёо
Чам лугаа адил мөнхүү цусаар уйлах буй заа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хосжаргал : Та мэдэх үү?
Оруулсан admin on 2011-08-09 02:23:00 (3309 уншсан)

...Энэ орчлонд  би анх аавтай байсан
Эгэл энэ  амьдралд насныхан үзүүрт хяруу унана явчихсан
Эмзэгхэн зүрхний буланд ганцхан энэ шарх аниагүй
Элээж дууссым  яв гээд буцаачихсан хорвоог ойлгоогүй

Одод бүрийг тольдон аав минь энэ гэж боддог
Он жилийн богинохоныг зүхэн би суудаг
Олсон би аавыгаа гэвч зүүдэнд минь л ирдэг
Охин минь гэж  духыг минь үнэрлэхэд би сэрдэг

Саран гарч зүүдэнд минь морилохдоо амьд байсан
Сарнайн дэлбээ ганхах үесд  алхам бүрээр холдсон байсан
Үүрийн гэгээнээр сэрчихээд аньсага дүүрэн нулимстай охин чинь
Үүрдийн гэж амлаагүй ч атгахан зүрхэндээ ойлгоогүй ээ охин чинь

 Өвөр дээр минь буусан нулимс харуусалтай хамт урссан
Өршөөж эвээдэг халуухан хайранд өлгийдөн та өсгөсөн
Өнгөцхөн нүдээр харсан энэ орчлонг охин чинь
Өтөлдөггүй зовлонд санахаас өөр зүйл хийж чадсангүй ээ охин чинь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 415 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ө. Одхүү 1986	40х40х20, холимог техник
Их талын хэнгэрэг
Хэмжээс: 600x800 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4267

Должин : Зам зуур
zam-077.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3804

Анхны цас 2005 он
uvl-006.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3945


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn