Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Т.Гүрбазар : Хорь дах хавар
Оруулсан admin on 2012-03-12 02:34:42 (3954 уншсан)

Хорин насны минь босгон дээрх

Хонгор хаврын тухай шүлэг минь

Зүрхэнд  дурлалын үзэг атгуулсан

Зөн совинт оргилуун цагийн дурсамжаа хүүрнэх

Цэл залуухан инээмсэглэлт

Цагаахан  гуниг минь, баяр, жаргал минь

Хорин насны минь босгон дээрх

Хонгор хаврын тухай шүлэг минь.

Алчуур хийсэх агшин мэт

Дэргэж орхих оргилуун хүсэл

Амьдрал хэмжих хорь дах хаврын дараахан

Анхны үзэсгэлэнт дэлбээг бөхийлгөж

Тунгалаг шүүдэр үзгээр хатган унагах

Тансаг үзэмж цээжин гүнээс бөмбөрүүлж

Анхилуун сүрчигт хонгор шүлгийн хуудсанд

Догдлолоо тээгээд эргэж одоход

Нүдэнд минь нулимсаа гөвчихөөд

Намраас холдсон сэтгэл

Нэг л мэдэхэд хагацлаа харцаар минь чулуудчихаад

Даруухан бас аниргүйхэн мэлмэрэх онгодын зүг рүү

Даруйхан зүрхээ шархлуулахаар

Цэцэглэж орхино.

Үсэг өрж утга шаглах

Үнэндээ дурлал урлах

Хорин насны минь босгон дээрх

Хонгор хаврын тухай шүлэг чи

Уруул дээр минь хөнгөн зурвас үлдээчихэд

Улаа бутарсан хаврын шүлэгчийн нүд

Тэнгэр түших шиг эгцэлж

Сүүдрэвчинд унасан намуу цэцгийн эрэлд

Сүүлчийн гунигаа умартан мөдхөн алга болно.

Аяа

Аниргүйхэн эргэж ирэх

Бүүрхэн алсын чинад дахь

Анхны дүрт сэтгэлийн эрлийн үзүүр

Мөрөнд минь налан

Хацрыг зөөлөн илбэгч

Моддын доорх ганцаар хөлхөгч

Бодлын тэртээх онгод

Бичиж эхлэх аниргүйхэн цагийн эхлэл

Хорь дах хаврын үлдээсэн

Хорин насны минь босгон дээрх

Хонгор хаврын тухай шүлэг минь ээ...

                   Т. Гүрбазар \2012 оны 3 дугаар сар 12 өдөр 02:20 минут.\



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Архи
Оруулсан admin on 2012-02-06 21:14:44 (2829 уншсан)

Болор жүнзний ёроолд чөтгөр үүрээ засаж
Боловсон согтуу түүнийг нь бодсон ч юмгүй хөнтөрч
Үүрээ эвдүүлсэн албин
Үсээ бостол уурсав
Хээгээ алдсан донтон
Хэргээ хүлээх үлдэв
Архичны гэдсэнд орсон өндөг
Авгалдай болон томров
Хүйс нь солигдсон хоёр
Хэн хэндээ дасав
Адаг сүүлд нь тэд
Амраг хосууд боллоо
Архичин чөтгөр хоёрын
Аваа өгөө тэнцлээ

                         2008.12.25



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Намайг хайрла
Оруулсан admin on 2012-01-29 22:57:03 (2864 уншсан)

Чимээгүй шөнийн сарны гэрэлд намайг чи хайрла

Чанга цохилж байгаа зүрхэндээ намайг байлга

Сүүлчийн удаа үнсэж байгаа мэт намайг бүү айлга

Сэрүүн зүүдэнд минь үргэлж ирж намайг чи баярлуул

Нарт хорвоод ганцхан орших намайг сэтгэлээсээ бүү үргээ

Насан туршийн хайр минь гэж намайг итгэлийнхээ бурмаар тэтгэ

Хэзээ нэгэн цагт чамаас өөрөө би холдвол намайг бүү өршөө

Хэзээ ч ахин надад чи олдохгүй учир хэнд ч намайг бүү алд

Урмын үгээр биенээ тэтгэж нэгнээ үүрд хайрлана

Урсах амьдралд биендээ итгэж зүрх зүрхэндээ байрлана

Зовох тусам сэтгэл хурцалж жаргах тоолонд дэндүү даврана

Зоосны нүхээр биш зовлогийн нүдээр хардаг намайг чи аврана

Тийм ч учраас чи намайг хайрла

Тэнгэрт ниссэн ч хайрла

Газарт унасан ч хайрла

Ганцхан намайг хайрла



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Баясгалан : Цавцайсан хяруунд ...
Оруулсан admin on 2011-12-29 16:02:10 (2564 уншсан)

............................

Цавцайсан хяруунд

Өвсний чих

Часхийхэд

Хос тогоруу

Чихүүдэсхийн

Зэгсний нөмөр

Бараадана.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч. Ороомог овогт Б. Баясгалан

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Баясгалан : Шувуудгүй нуур ...
Оруулсан admin on 2011-12-29 16:00:20 (2931 уншсан)

...........................

Шувуудгүй нуур

Давалгаа хумиад

Шуугиан шаагиангүй

Эл хуль...

Шаргал өвсний

Толгой

Бүгд бөхөгөр...

Шагшуурга зэгс

Нүхэлсэн салхи

Өнчин ботгоны буйлааг

Лимбэдэнэ.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч. Ороомог овогт Б. Баясгалан

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б. Баясгалан : Дээврээс хальтран ...
Оруулсан admin on 2011-12-29 15:57:05 (2683 уншсан)

..................................

Дээврээс хальтран

Хананаас дүүжлэгдэх

Нарыг 

Сүүдэр аргадан

Шөнийг үзүүлэхээр

Оддыг дуудав.  

2010 . 12 . 05 

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч. Ороомог овогт Б. Баясгалан

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Т.Зөнбилэг : Ижий цэцэг
Оруулсан admin on 2011-11-30 15:39:17 (3235 уншсан)

Инээх нь хүртэл эгэл биш ижийдээ

Энгэр бэлийн цэцэгсийг түүгээд нэг очъё

Энгүй их ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Эгшин зуур баярлуулж залбирая уу гэсэн юм аа

Аргадах нь хүртэл эгэл биш ижийдээ

Ар цармын цэцэгсийг түүгээд нэг очъё

Агуу их ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Агшин зуур гялайлгаж сүсэглэе үү гэсэн юм аа

Аашлах нь хүртэл эгэл биш ижийдээ

Амьд цэцэгсийн баглааг түүгээд нэг очъё

Хайрлаж харамласан ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Хоромхон зуур инээлгэж сүжиглэе үү гэсэн юм аа

Өтлөх нь хүртэл эгэл биш ижийдээ

Өнгө өнгийн цэцэгсийн баглааг түүгээ нэг очъё

Намайг төрүүлсэн ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Нартай ханьсаж гэгээнд нь баясая уу гэсэн юм аа

Бүүвэйлэх нь хүртэл эгэл биш ижийдээ

Бөөн бөөн цэцэгсийн баглааг түүгээд нэг очъё

Биеийг минь төрүүлсэн ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Бүүвэйн дуугаа бүх насаараа сонсъё уу гэсэн юм аа

Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх биш

Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг ннь хуураад яах юм бэ

Хорвоо ямар хоёр эргэх ч биш дээ

Харин түүний оронд хүн шиг амьдарч баярлуулъя, хүү нь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Т.Зөнбилэг : Р.О-д
Оруулсан admin on 2011-11-30 15:28:45 (3815 уншсан)

Орчлонгийн дутууг нөхөх гэж хайж ирсэн хайр минь

Оньсого шиг амьдралыг туулах гэж олж авсан жаргал минь

Оддын диваажинд хамт зугаалах дагина минь

Онгодын бороонд цуг норох зүрх минь ээ

Юу ч болоогүй юм шиг урсах цаг хугацааг

Юм болгонтой зогсоочихсон нь чиний л хайр

Юу ч бодолгүй явсан сэтгэлийг

Юм бодуулдаг болгосон нь бас л чиний хайр

Учралын дуутай хорвоод хайр нэхсэн зүрх

Уярлын бүүвэйтэй орчлонд жаргал хэлхсэн сэтгэл

Уулзах л байсан тавилангаар зөрж чадаагүй хайр

Уйлах гэж биш дуулах гэж учирсан дурлал минь

Намар цагийн гуниг жигүүрээ дэлгэн холдоход

Намайг орхисон бүсгүй чамд атаархаж харамсана

Навчсаа гээсэн модод шувуудын жиргээг санагалзахад

Насан туршдаа ханилсан зүрх өтөлсөн байна

Ганцхан заяах амьдралын түшиг болсон багана

Гандах элэгдэхийн хооронд хурцалж өгсөн хайр минь

Гурван галын дэргэд амьдрал зурсан бийр

Гарцаагүй үнэний талд хамт цохилсон зүрх минь

Орчлонгийн дутууг нөхөх гэж хайж ирсэн хайр минь

Оньсого шиг амьдралыг туулах гэж олж авсан жаргал минь

Оддын диваажинд хамт зугаалах дагина минь

Онгодын бороонд цуг норох зүрх минь ээ

Одоо би үнэнээ хэлье - чамд хайртай

Оройтож мэднэ сэтгэлээ илчилье - бас л хайртай

Онгодоо нэрж шүлэг тэрлэе - дахиад л хайртай

Орчлонг уярааж ганцхан дуулъя - дандаа хайртай

Төрбатын ЗӨНБИЛЭГ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Төгс уран бүтээл
Оруулсан admin on 2011-11-29 18:33:15 (3753 уншсан)

Хорвоо Дэлхийг шагширан шигшээд

Хамгийн гэх тэр дээд ухааныг хувхайлан төрсөн

Хоёр хөлтэй хоёр гартай хохимой толгойтой

Хорвоогийн төгс уран бүтээл бол

Эр хүн юм

Хорвоо Дэлхийг захиргаадан

Хүчтэнийг дарж хүйтнийг халааж

Бутарсныг эвлүүлж булингарыг тогтоож

Уул ус ургамал амьтан юуг ч

Эрхэндээ оруулах чадвартай чадвартан

Энэ бол эр хүн билээ

Олоон жилийн турш Орчлон хорвоо дээр эзэн сууж

Олддоггүйг олж оршидгүйг оршиулж

Орчлон Дэлхий дээр ид чадлаараан гайхагдаж

Омогшил сүр хүчийг бадрааж

Омголон агаад хүчирхэг суух

Энэ бол Орчлонгийн эзэн болох яах аргагүй

Ганцхан эр хүн билээ       



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Янхан
Оруулсан Ankhbayar on 2011-11-29 01:24:56 (4216 уншсан)

Янжуур зуусан гарт яагаад ч юм дурлсийм

Ямагт түүнийг үгүйлж үхэн хатан зүтгэсийм

Даанч тэр минь тамхи шигээ ялгуухан амьтан байсийм

Ямар харамсалтай гээч тэр одоо Янхан

Янхан гэгдэж нэрлэгдээд шүлэгэнд минь тэрлэгдэх энэ бүсгүй

Ямар төгс төгөлдөр үзэлсгэлэн гуа гэж санана

Яахын аргагүй харцанд минь өртөгдөж сэтгэл алдруулхаар

Яасан сайхан өгзөгтэй амьтан гэж бодно

Янжуур чимхсэн уран хурууных нь уян хатан

Яахын аргагүй эрийн сэтгэлийн чөдөрийг эвдэнэ

Ямар ч бүсгүйтэй байсан энэ л бүсгүйг хүсүүлж

Яг л тэр дор нь сэксийн талаар бодогдуулна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Шүлэг
Оруулсан Altanzaya on 2011-11-24 19:17:13 (2991 уншсан)

Холдож төөрсөн хүсэл минь
Хаалгаа түгжээд хулжжээ
Ойртохыг хүссэн сэтгэл чинь
Орох үүдгүй тулжээ

Хүсвэл тогшдоо хүсэл минь сонсог
Хүрээд ирвэл хүндэтгэн мэхийгээрэй
Айвал буцдаа айдас чинь ялаг
Араас чинь харин хүндэтгэн мэхийнээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Xавар
Оруулсан Dorjnyam on 2011-11-22 21:07:44 (3627 уншсан)

 Гадаа цас хаялна

Дотор минь ч...

Хаврын тэр дулаан салхи

Жиндүү сэтгэлийг минь бүлээцүүлээд л өнгөрч

Зуныг харах нь гэж тэрхэн үедээ л

Зуурдын ч атугай жаргалыг амталжээ, би

... Одоо бодохноо

    Охин чамаас

    Ондоо нэгнийг

    Орчлон ертөнцөөс

    Олох юухан байж дээ...

Би гагцхүү хаврыг л хүлээнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Т. Гүрбазар : Шүлэг
Оруулсан gurbazar on 2011-11-21 22:47:35 (2998 уншсан)

“Хүсэж,  тэсч, үхэж дурламаар”

Унжлагат ягаан тууз, баглаа цэцгийн үнэр

Урьд шөнийн жаргал, үүрийн гэгээн зүүд

Хамт байсан чи бид 2-ын цор ганцхан жаргалыг

Улаан саран, ододтой хамт   битүүлсэн хөшигний наанаас

Би одоо харж зогсоно.

Өчигдөрхөн тэнгэрт эрхэлж байсан тэр л сар

Өнөө надтай хамт бээрч дүнсийгээд

Чамайг тэр л улаан хөшигны цаанаас

Нулимстай чинь хамт дуудаж

Үдшийн бүрийд тэвэрмээр

Чандхан хүслээ нууцалж нүдээрээ үнсээд

Үүдэнд чинь

Унжлагат ягаан тууз баглаа цэцгийн үнэр

Урьд шөнийн дурлалын сарны туяаг дэвсээд

Бахирсан их уйтгараа орцны чинь харанхуйд нулимж

Цээжин дэх чиний үнэр өөрийг чинь нэхсээр л байхад

Бараан шөнийн зүг уусаж одоод

Одод сараа нэхсээр л

Орь ганцаараа чи минь өвдгөө тэврэн мэгшсээр л

Магадгүй энэ шөнө хулжсан нойр эргэж

Мартагдашгүй тэр мөчүүдийг тойрон эргэж

Маргаашаас өмнө чамтайгаа ганцхан удаа учирч

Мансуурсан хайр минь зүүдний гүнд биелэж

Ухаангүйхэн ч гэлээ нүдээ аниад орчлонг мэдэрч

Ухрааж болдоггүй юм бол цаг хугацааг ч  туучиж

Чамайг сэрэхээс эртхэн зүрхээ зогсоогоод

Цаг хугацаагаа үүрд тамын гал руу авч одъё.

Хүсэж тэсч үхэж дурламаар

Хүйтэн саруулхан бүтэлгүйхэн дурлалаа үнсье.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Оюунсувд : Зүүд 
Оруулсан admin on 2011-11-18 15:09:05 (3284 уншсан)

/тэнгэр Цолмонд зориулав/ 

тэнгэрийн гал нарыг

тулгандаа наадуулж зүүдэллээ

тэнгэрлэг хүн чамайг

тэвэрч наадан зүүдэллээ

 

Эмнэг хангал хүлгийг

номхорч гэж зүүдэллээ

эмээл дээр ассан галыг

инээлээ гэж зүүдэллээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бороо
Оруулсан admin on 2011-11-16 15:35:42 (2660 уншсан)

Алагхан дэлхий дээр минь бороо чи зөөлөн шиврээч

Ахиж намайгаа алдахгүй гэсэн шиг хүчтэй тэврээч

Саяхан орсон бороо нь цас болон зөөлөн хаялаад

Сайхан чамдаа би хайрын дуугаа аялаад

Бодлын минь дээрээс бороо чи аядуухан дуслаач

Борхон зүрхийг минь хайрын бороогоор услаач

Хатаж байсан зүрх сэтгэлд бороо орвол сэргэнэ

Хамгийн нандин чамдаа би шувуу болон жиргэнэ

Хүслээр орохгүй бороо нь хаяа дуславал сэтгэл огшино

Хүний энэхэн орчлонд ганцхан чи л миний зүрхийг тогшино

Бороо хайр хоёр тэгхээр нэгэн зэрэг над дээр буу

Борхон чи минь үргэлж надтай хамт үүрд суу

Зарим нэгний сэтгэлд бороо чи ширүүн цутгаач

Зах нь үгүй хайрын дээрээс чи чимээгүй хутгаач

Зөвхөн бидний дээрээс орсон бороо цас боллоо

Зөөлөн орсон цас бороонд би чамайг оллоо

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Шар дэрсний хонгор намар
Оруулсан admin on 2011-11-13 21:13:25 (3040 уншсан)

Шар дэрсний хонгор намар

                                                               Тоодгор дээлтэй

                                                               Годгор гэзэгтэй 

                                                                                 Эрххэн охин 16 нас хүрлээ.

Шар шар гэхэд дэндүү шаргал дэрсэн толгой сэгсэлзэн

                                                                               Наран доогуур хонгор даахь нь халиурна.

Саахалтаас саахалтад намрын найр хавтгайрч

                                                                               “адуучин”-гууд айлслаа.

Сайхан,содон хорвоогийн энэ намар  надад оньсого,таавар шиг

Аальгүйхэн нүдтэй айлын жаахан хүүг харах тоолон нүүр халуу оргино.

Адуунд өглөө мордохыг нь харж чадахгүй унтчих вий  гэхээс  айна.

Айраг найрын даллага авсан Шар дэрсний хонгор намар  халамцуу

Авч өгч чадаагүй хайр хайр минь нүд нүдэндээ  халамцуу

Өдөр өнгөрч

Орой боллоо

Адуу услаж байгаа,бүрий тасарч,агтны сүүл усанд дуугарна

Аав гаднаа тамхилж суугаа

                                                Усанд явах уу... яах вэ...

Сар дээр хөөрч усны долгис дээгүүр бүдчинэ

Санаа бодол уужимхан... мэлхий дуугарна...

                                                           Ширгэн дээр хөл нүцгэн явах хичнээн сайхан гээ

Сахал...зөөлхөн нялх сахал...нудрах ч шиг

Санчиг чичрэн зүрхэнд нэгэн утас тонхийнэ.

                                                               Айргаар цалгилж,хайр халгисан

                                                                                                        Шар дэрсний хонгор намар

                                                                                                        Надтай 16 нас хүрчээ

                                                            Аньсага хорсон чийг татаад л явчихлаа

                                                                                                    Ай 16-хан нас минь дээ.

                                                                                                                                М.Цэемаа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Дорнын цагаан шөнө
Оруулсан admin on 2011-11-13 21:12:08 (2753 уншсан)

Моддын дор голын хөвөөнд бодолдоо уяатай хонохуй
Молцгон шүүдэр дээлийн товчинд бурзайн чийг татуулна.
Монгол нутгийн зуны шөнө булгийн уснаа  унаад
Морьдын үүрсээ харанхуйг зүсэн ,орчлонг цалгиаж туулайчилна.
Сэмжин цагаан үүлс мөнгөн хаяалбар татлаад
Сэрвэн хаддын оройд гэрэл хальтчуулан цайлалзана.
Сэтгэлийн эмзэглэл нэгнээ хөглөгдөн нууцын симфони тоглохуй
Сүүн гэгээт дорнын шөнө бүүвэйн дуу аялмаархан.
Амьсгал тэгшрэн бараа бүүдийх хорвоогийн амсхийлтнээр
Аясхан салхи зөөлөн зөөлөн үлээж илбэдэнэ
Адайр заяаны өмнө бүс нөмгөлөн чичрэхэд
Аюулхайд бяцхан эмзэглэж цагаан шөнө мэгшинэ.
Үүрийн цайвар гэгээ уулын хяр эмжээрлээд
Үрэл мөнгөн шүүдэр нөмрөн навчис бөмбийнэ.
Үнэгэн цагаан шогшоо  хялганан толгой шүүрдээд
Үдшийн нэгэн зүүдэн нойрноос сэрж ядна.
Харанхуй захаасаа нимгэрэн гэгээ нэгэнтээ сэргэхэд
Хармаг тармагхан бутас ойрмог нойрмогхон нэвсийнэ
Үнхэлцэгийн чинээхэн шувуухай цэцгээс харанхуй түүж
Үүр шөнийн завсраар дуу аялан бөмбөрнө.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Л.Төрбурам: Цаг хугацаа
Оруулсан admin on 2011-09-06 10:24:22 (3207 уншсан)

Өнгөт төсөөлөл хийгээд
Өр зөөлөн сэтгэлтний зүрх
Өдий хүртэл дотроос минь хатгасан
Өнөө л бодол мэдрэмжүүд

Чангаар инээж
Чадлаараа уйлсан он жилүүд
Ар араасаа асгарсан борооны дусал
Ард минь ч урд минь ч байсаар л

Ягаан даашинз асгарсан гэзэг
Яг чиний харц ийм тэгээд бас цаг хугацаа
Яах гэж голын ус адил хөвөрдөг юм бэ
Яалт ч үгүй чиний үнсэлт тэврэлтийн төлөө шүү дээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Уучлаарай
Оруулсан admin on 2011-09-05 20:35:20 (6168 уншсан)

Энэ шүлгийг 7 жилийн өмнө бичсэн юм. Та бүхэн уншаад өөрсдийн сэтгэгдэлээ үлдээгээрэй.
Бичсэн : Noname

Чиний надаас холдож явсан өдөр бүхнийг би харааж зүхсэн
Чихэнд минь хайртай гэсэн болхоор үүрд хамт байна гэж бодсон юм
Хэнэггүй зан гаргаж чамайг би уйдааснаа би мэднэ хайрт минь
Хэзээ ч алдахгүй гэж бодсон бүхэн чамайг дагаад алга болсон
Миний хайр надад гомдоод хаяаад явсныг би ойлгосон
Мөрөөдөл хүслийн эзэн чи минь намайг хайгаад ирээч дээ
Хүн баян байхдаа тэнэг байдаг юм байна охин минь
Хэзээ ч буцаах боломжгүй болсон хойно ухаарах юм
Чиний эзгүйд хэн ч биш гэдгийг цаг хугацаа надад ойлгууллаа
Чиний төлөө юу хийж байгаагүйд намайг уучил хайрт минь
Хэлсэн үгэндээ хүрхийг хичээдэг ч эрчүүд бид чинь
Халамж хайрыг мэдэрсэн цагт л хариуг нь баридаг юм шүү
Хайрлаагүй гээд уйлж суух хэрэггүй охин минь


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Н.Мөнгөн-Эрдэнэ : Хяруу унахаас өмнө ээж дээ очоорой
Оруулсан admin on 2011-09-05 02:35:40 (3330 уншсан)

Алсад уулсын оройд манан сууж
Алгуур шарлах навчис нэг хоёроор унаж
Аясын салхинд жавар хургаад                                                                                                                   
Алаг дэлхийтэй өвөл айлсан буугаад
Ирж явсан цаг буцаж нэг одоод
Ижил олон шувууд цэл татан нүүдэллэж
Ижийдээ очисон үрс шувуу даган буцахад
Бидэр судалтай сарыг хэц давуулан харуулдаж
Бүрий цагаан гэгээнээр цай дээжилэн өргөхдөө
Сэтгэлийн жигүүр нь саахалт дамнан гүйж
Сэрүүн намар тэрлэг жиндүүлэн зогсоо ижий дээ нэг очоорой
Нүд нь аргаж хоолой сөөнгөтөөд
Нэг л их гуниг хорвоог нөмрөөд
Нүүдэллэх шувуудын тоо хоног хоногоор цөөр ч
Нэг л мэдэхэд өвөл болоод
Орчлон юмсаа ариусгах гэсэн шиг
Онгон цагаан цасанд нар хүртэл дарагдаж
Оройгүй цэнхэр тэнгэрийн үүл сүүдрээ нуун хөвсийж
Одоо л ирэх болов уу гэж
Өглөөний жавар үдшийн хялмайнаас хамгаалан
Өргөсөн сүүний тань дээжийг жавар хөөн дэгдэхэд
Өөрөө ч мэдэлгүй санаа алдах ээжийн тань сэтгэлд
Өөдөөс нь чиглэн инээсээр ирэх хүүгий нь дүр тодор ч
Хар аяандаа мэлмэрэх баярын гомдлын нулимс нь
Хацарт нь хүрэлгүй энгэрт шингэж
Санахын эрхэнд бурхан мэт тахиасан хүү нь
Саравчинлан харахад нь үүлэн дунд тодроход
Салхины аясаар бодолоо сарниаж
Сажилсаар гэртээ орох ижийдээ нэг очоорой

2010-09-09



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 398 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ногоочин болох гэж үзэв...
Энэ би л дээ. Ногоочин болох гэж үзэж байгаан
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6112

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-194.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3675

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-118.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3500


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn