Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Оруулсан admin on 2014-01-22 11:16:29 (3690 уншсан)

Дорно зүгийн их тал нутагт
Хөх унага төрж байна
Дорнын азийн цээжиндэх
Хөх Монгол сэрж байна

Даян дэлхийн төрөлхтөн
Сонсож бай ширтэж бай
Дээд тэнгэрээс тэтгэгдсэн
Чингисийн Монгол туургатан

Хөх модон морин жилээ угтахаар
Хүлэг мориндоо мордож байна
Хөх тэнгэртээ дуулгахаар
Хөх чононууд нь улилдаж байна

Хөхрөх уулс нь хөөмийлж байна
Хөндий тал нь цуурайтаж байна
Хүлэг морьд нь янцгааж байна
Хөлөг Баатрууд нь морилож байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Оруулсан admin on 2013-12-14 14:40:25 (3797 уншсан)

Арай ядан тэмүүлсэн оргил чинь

Алсын зэрэглээ болж хувирахын цагт

Алдаж эндэхийн хорвоог умартан

Амьдралд чи толгой гудчихсан уу?

 

Харж явсан сайхан залуугаасаа

Хоёр нүүрийг олж үзэхийн цагт

Хайр хагацал хоршин байдгийг умартан

Хамаг зүрхээ бөх гэгч нь цоожилчихсон уу?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Оруулсан admin on 2013-09-01 16:47:05 (3603 уншсан)

Улдаа холын баруун хязгаар

Уудам монголын зах нутаг

Улсын хилээ манаж амьдарсан

Удам судартай захчин түмэн

Алтайн цаадах говийн шувтрага

Амьдрал баян өлгий нутаг

Аялгуут хэлээ хадгалж үлдсэн

Аугаа түүхтэй захчин түмэн.

Хангай говь алтайн сүлэл

Хайрхан уулсын оргил нутаг

Тосон малаа шүтэж амьдарсан

Торгон хилийн хүндэт харуулууд.

 
Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хараал
Оруулсан admin on 2013-07-23 13:39:47 (4059 уншсан)

Чамд сийчүүлсэн зүрхнээс хүрэн улаан цус олгойдож
Чиний явах замыг хар бараан өнгөөр будна
Хараалгуулсан хайр хагацалд унасан харцнаас
Хууртагдсан зүрх худалдагдсан сүнснээс
Гомдол цөхрөлийн хахир аяз чихэнд чинь орь дуу тавьж
Гуниг зовлонгийн зузаан сүүдэр араас чинь мөшгин дагаж
Цаг бусийн явдлын цохилтыг даагаагүй тарчилсан
Цагаан сэтгэлт хүмүүсийн хашгираан сонсогдож
Бүх насаараа чи хийсэн үйлийн үрээ эдэл
Бүлээн амийг тасалсан гэмт нүглээ гэтэл
Үлдсэн амьдралаа улаан тамд өнгөрөөх болно үлдээчих
Үхэл гэдэг алуурчинд хөнгөдсөн шийтгэл бурхан минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Оруулсан admin on 2013-06-20 16:33:36 (3897 уншсан)

Өнгөөр гоёх залуу насны
Өөгүй нэгэн будаг нь явахдаа
Өөрөөс чинь би хайр гуйж
Өмнө чинь өвдөг сөгдөөгүй ч
Би гуйлгачин боллоо,
Харц дээгүүр бардам алхахдаа
Хайрлахыг хүсэж эцэст нь алдаж
Хархан нүдтэй залуусын сэтгэлийг
Халаасалж орхиод мартсан байжээ,
Дэндүү дэгдэж өөрийгөө ч мартаад
Дэврүүн сэтгэлээ шанлалд алдаж
Дэндүү сайхан чамайг анзааралгүй
Дэргэдүүр нь би хэн нэгнийг сугадаж зөрсөн байжээ.
2012.08



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Батболд : ДУРЛАЛ
Оруулсан Батболд on 2013-05-15 19:38:56 (3857 уншсан)

Залуу насны

Зовлон бол хайр

Жаргал зөгнөж эхэлдэг шиг ээ

Жаргааж төгсдөггүй зовлон

Харамлаж зовно

Харамсаж зовно

Хардаж зовно

Хардуулж зовно

Бусдад алдаж зовно

Бундан зүрх шархалж зовно

Шархласан зүрх дахиад л дурлана

Шартахаа мэдэхгүй уудаг архичин шиг

Шаналахаа мэдэхгүй ахин ахин дурлана

Шар махтайгаа хатаж дахин дахин хаягдана

Эцэс төгсгөлгүй дурлалд

Эцэж цуцталаа дурлаарай гэж

Элдэвлэж намайг хэн ч албадаагүй

Эртхэн болье гэж би ч бодоогүй

Дурлалын шархаа даалгүй

Дугдайчихсан нөхөр гэж

Дуулдаагүй болохоор

Дутуу буудуулсан шувуу шиг

Дахин дахин тэнгэрт гарч

Дуусашгүй дурлалын амтанд согтож

Дурлан дурласаар амьдарна аа би

2011-12-27нд Батболд.Х



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Батболд : Нүдэнд орсон хог
Оруулсан Батболд on 2013-05-13 15:01:27 (4007 уншсан)

Ядаж байхад  ядуу хүний зовлон яасан их юм бэ

Ядарч явахад цатгалан баячууд

                                            ямар дээрэлхүү юм бэ

Ямбалж суухад бялдууч новшнууд

                                              ямар атаархуу юм бэ

Яралзтал инээж явахад муусайн юмнууд

                                         яасан долигонуур юм бэ

Үнэндээ би ядарсан ч үгүй, задарсан ч үгүй

Үүнээс ч илүү жаргал байдаггүй юм байна

Тиймдээ ч тэр үү бусдыг ажиглахгүй явдаг байж

Тэгтэл бас нүдэнд торж,

   харцанд үзүүрлэгдэх зүйлтэй тааралдах юмдаа

 

Ходоод нь хоосон хоржигнон байх эмгэн

Хотын гудмаар хуванцар сав цуглуулж

Хэд гурван сав шуудайд хийж

Хөлс нь цутгаж, тамирдаж явахыг

Хэн хүнгүй л өдөр бүр хардаг байлгүй

Хайхрамжгүй тоомжиргүй

                   хялалзаж цэхэлзээд өнгөрдөг биз дээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Оруулсан admin on 2013-05-11 11:15:41 (3642 уншсан)

Тогдгорхон дээлээ хөөргөж бүслээд
Тоглож өссөн цагаан түнгэ минь
Тогоотой сүүнийхээ шаргал өрөмнөөс нь
Томоогүйтэж самардсан минийл бага нас

Дэрсний толгойтой чацуухан байхдаа
Дэгдэж өссөн цагаан түнгэ минь
Дээлийнхээ ханцуйг сугавчлаад
Дэрвэж байсан цагаан түнгэ минь

Дотноос дотно миний нутаг минь
Довтой дэрстэй цагаан түнгэ минь
Хужир ханхалсан цагаахан түнгэндээ
Ховоо датсан малчины хүү дээ би

Салхи нь үнэртсэн сартуул нутагаа
Сахиж хажууд нь үлдээгүйч гэсэн
Сэтгэлийн гүндээ хайрлаж явдаг
Сартуул удамын хүү чинь би шүү

Б.Улаанхүү 2013 он 5 сарын 2 нд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Баттогтох : Уулс
Оруулсан admin on 2013-04-26 21:45:26 (3618 уншсан)

Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд

Гэгэлгэн цэнхэр уулс
Намрын дуниарт согтож
Гэр дачихнуу гэлтэй нарны гэрэл сүүдэрлэнэ
Дуулган гялбаа уулс
Дундаа айраг сөгнөчихөөд 
За наргиж эхлэв үү гэлтэй
Задгай талд бороо асгарна.

Аяа миний сормуус хэмээх өвснөөс
Аяа миний нулимс хэмээх шүүдэр дусагнаж
Аяа миний чулуу мэт бүлээхэн улаан хацар дээгүүр урсахуй
Аяа миний уй гашуу хэмээх болоогүй жимнээс
Аяа миний уйтгар гуниг хэмээх шүлэг амтагдаж
Аяа чиний хад мэт хажуу хүрэн зүрхэнд дуслахуй 
Аяа чиний авсны нүх мэт сэтгэл чинь нээгдэх нь тэр

Нугын цэцэг өнгөөрөө алаглаад
Нуурын уснаас хоногтоо ундаалж
Зуны гурван сар цэцгийн хур тасраагүй
Зүүдний юм шиг тэр л зунаараа

Ээж л мэднэ гэхэд нь тэрлэгэнд нь нимгэн улаа бутарч
Энгэр сандачтал морьтой хүн гэхэд нь 
Хүйтэн булгийн усаар цацуулчихсан юм шиг би
Хүслийн дөрөө мултлан харж амжаагүй ээ морьтой хүнийг нь
Ижилгүй хонгор сэтгэл минь морин дэл дээр ганихарч
Ирсэн зангаараа ноход шуугиулан давхихдаа
Морьтой хүнд нь очоод агсан тавимаар санагдавч
Мод толгой зууж үзээгүй эр л байж билээ чи
1985.10



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Оруулсан admin on 2013-04-26 21:42:55 (3811 уншсан)

Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд  

“Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах 
Гоо бүсгүй дэргэд нь суухуй алганы нь хээ торгон элсэнд гарч 
Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлий нь уланд хэсүүчлэх
Гоолиг охидын бие ширэг зүлгэн дээр цайрах 
Зуны сарын сайхныг би мэднэ. 
Хайлган намраар цас орж бодол хайрлах 
Хатсан өвс одох шувуудын нулимс даалгүй хугарах 
Хавийн хүмүүс өвөөтэй минь ярьж намайг энхрийлэх 
Хаа байгаа хол эгчээс минь зурагтай захиа ирэх 
Намрын сарын гунигийг би мэднэ. 
Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах 
Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт суух 
Өнжин хүлээсэн ижий минь холоос ирэхэд намайг үнсэх
Өвлийн сарын бүлээнийг би мэднэ 
Халуун нүдэн дээр минь сэрүүн бороо дусах 
Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчрах
Хадганд боосон сэвлэг үс мэт хуучин ногоо үнэртэх 
Хаанаас ч юм бэ ирсэн шинэ охидууд цэцэг шиг санагдах 
Хаврын сарын зөөлнийг би мэднэ 
Бүх л насаараа нэг хүнд дурлах 
Буй биеэрээ сэрүүн зүүдэндээ саран дээр орших 
Бүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах
Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах 
Орчлонгийн сайхныг би мэднэ”



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Найраглал: Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Оруулсан admin on 2013-04-15 07:11:26 (6568 уншсан)

 

"Азийн цээжинд Монгол гэдэг 
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн 
Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн 
Тасархай гэдгээ бүү март" Р.Чойном

1.Монгол энэ нэр таньд ямар сонсонгдоно вэ?
Огторгуйн хумхын тоос хязгааргүй уудамд бүрэлдэж
Орчлон дэлхий үүссэн олон жилийн тэртээгээс
Омголон Монгол түмний оршиж үүссэн өлгий
Он цагын урсгалд үүрд амьдрах нутаг

2. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Хүй нэгдэлийг дайраагүй хүний ёсыг зөрчөөгүй
Боолын нийгэмд ороогүй борчууд ардаа дарлаагүй
4 цагын эргэлтэнд түмэн малаа маллаж
Түүх түүхийн нугачаанд түүртэж үзээгүй түмэн
Эсгий туургатан ардууд эрх чөлөөний төлөө
Эзэнт төрөө байгуулж эртний Хүннүг үүсгэсэн
Модун Шаньюйгаар удирдуулж морь зэвсэгээ агсаж
Харьд зовлон учруулсан хаан хэрэмийг босгуулсан

3.Монгол энэ нэр танвд ямар сонсогдоно вэ?
Энэ миний Монголын түүх эгц шулуун замнаагүй 
Өөр хоорондоо өсөрхөж үндэстэн ястанууд эвдрэлцэж
Харь гүрний хатгалгаар хаант төр задарч 
Дорно өрнийн түүхэнд Догшин Аттилаг төрүүлсэн
Эзэн Аттилаг дагаж эх нутгаасаа нүүсэн
Эртний Хүннүгийн гашуун түүх эдүгээ өдгөө Унгар Жагар
Түрэг Уйгар Кидан Тоба Нирун Сяньби
Үе үеийн түүх өөр өөрийн замнал

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
Оруулсан admin on 2013-04-10 17:29:58 (3636 уншсан)

Цөн түрэх мэт
Зөн төрнө
Дэлхий цөмрөх вий! гэж
Аяархан гишгэнэ
Амьсгалаа түгжиж залбирна
Цэцэг инээх мэт
Совин татна
Бурхан цочих вий!
Аяар! Аяар!
Аньсагаа аньж залбирна
Бодол амилах мэт
Шүлэг шивэрнэ
Санааг минь сонссон мэт
Сар инээмсэглэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Оруулсан admin on 2013-04-10 17:23:28 (3558 уншсан)

Бодол минь гэгээн тунгалаг

Бодлы минь таашгүй чи минь гэгээн тунгалаг

Нүдээ аниад чамайг төсөөлөх

Гүн харанхуй-гэгээн тунгалаг

Чиний бодлыг тааж үл мэдэх

Би-гэгээн тунгалаг

Бодол бодлоо нэхэн үл гүйцэх -гэгээн тунгалаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Өмөгнөл
Оруулсан Батболд on 2013-04-06 13:56:25 (3663 уншсан)

Зуун зууныг элээж

Зузаан зузаан түүхийг бичсэн

                         Монголчууд гэдэг нь

Замба тивийн элгэн дээр

Цус нь буцалж, зориг нь чангарч

Дээд тэнгэрээс тамгалагдаж

Дэлтэй хүлгийн туурайгаар

Дэлхийн талыг тамгалаж

Дэлүүн болдогтоо сөгдөж төрдөг ажээ.

Төрөхдөө нөж атгаж

Өсөхдөө нум агсаж

Тив дэлхийг донсолгож

Тэнгэр газрыг эзэгнэж

Тарган хонины мах огтолж

Тагнайд уусам айраг сөгнөж

Төрсөн нутаг усандаа

Төдийгөөс өдий хүртэл

Эргэх дөрвөн цагийн эргэлтэнд

Эх нутагтаа эзэн шиг эзэн нь байж

Энх тунх элэг бүтэн амьдарсаар иржээ

                Би бахархадаг юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Амартүвшин : ээждээ
Оруулсан admin on 2013-03-31 13:07:30 (3475 уншсан)

Дорны намуун үдэш уйт борооны улирал
Догдлон бас юунд ч юм бэ ---гуниглан
Хайрт ээж таныгаа бодон дурсан суухдаа
Халуун сэтгэлийнхээ үгийг чадан ядан бичлээ дээ
Хүний газар гүний нутагт
Хөлөө олох гэж тэмтчин явахдаа
Амьдрал гээчийг одоо л ойлгох юм байлгүй
Айлын голомт залгах үр гэдгээ
Одоо л ухаарсан юм байлгүй
....................................................
Хэдэн халтар мөнгөний төлөө мал болтлоо ажиллаж
Хэцүү ажлын хүндэд ядарч гүйцлээ
Хөлсөө гоожуулж олсон тэр хэдэн төгрөгөө
Хүний юм шиг хандаж дураар туйлж үзлээ
Хэзээ ухаан суух юм бүү мэд
Хэтэрхий танхи зан минь амьдралын үнэнтэй зөрөлдөөд
Хөөрхий аав минь бидний төлөө яаж зүтгэж явсаныг
Хүний орчлонд ингэж ойлгох гэж дээ
Хөрстийн элгэнд танийгаа үүрд нойрссон мөчөөс
Хүүгийн тань амьдрал эгц шулуун байсангүй
Амьдрал гээчийн жихүүн салхинд жиндээд
Алдаж онож үзлээ аавыгаа их зовоолоо
......................................
Тэнэгхэн балчир наснаас 20н хэд хүртэл
Тэжээж байдаг биднийхээ төлөө зориулсан
Хөөрхий аав минь мөн ч их өтлөж дээ
Хүний орчлон жам ёс ч юмуудаа
Ганцаар үлдсэн эр хүн гэдэг хэцүү юмаа ээжээ
Гадаа орчлон хүйтэн гэрт сэтгэл хүйтэн
Өдөржин хийх юмгүй 1л тав тухгүй
Өнөө хэдэн хүүхдээ бодон суудаг байхдаа
Алсын зам аваад яваад өгдөгсөн залуудаа
Ахиухан хэдэн төгрөг олох гэж тэгдэг байсныг
Олон нялх хүүхэд хүнд өвчтэй ханиа
Орчлонд юугаар ч дутаахгүй гэж сэтгэлдээ уйлж явсаныг
Бид яаж мэдэхэв дээ харин одоо л ойлгож байна ээжээ
Биеэ зовоож махаа зулгааж байж мэдэрч байна ээжээ
Хүний нутаг гэдэг хүнийх байдаг юм байна
Хүн чанараа харин алдаж болохгүй гэдгийг
Алхам тутам даа ойлгож явнаа ээжээ
Амьдрал гэдэг өчүүхэн болжээ ээжээ
Аавынхаа нэрээр хүү чинь алдараа дуудуулж яваа шүү
Аргагүй энэ үед нэрээ хичээдэг юм бна
Олны дунд орж сайн мууг үзэж
Одоо л 1 ухаан суух юм шиг байнаа ээжээ

Ч.Амартүвшин



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
Оруулсан admin on 2013-03-30 21:38:13 (3300 уншсан)

 Ариусалын урланд дуулахуй 
Цэцгийн хоргой сүндэлмээр
Дурлант бодол туяарна
Цээжин зорго мэлтэлж
Хүслийн он жил буухиална 
Дүүрэн төгөлдөр сэтгэлийн
Мөнгөн цацар дэрвэхэд
Хайрын ордны цэцэрлэгт
Тэнгэрийн бүсгүйчүүд зугаална
Алтан гангар үүлс
Цэнгийн дусалаар бороошино
Амин мөрөөдлийн харгуй
Цэнхэр зүсийн солонготой
Ариун манан гандирсын
Уулнаа зорин буй мэт
Амрагийн дуулалт тайз
Тийн яруу үзэсгэлэнтэй
Аглагийн лавирангийн гадаа
Гэгээт үүдийг сахихуй
Шөнийн шүхрийн
Сэрүүн мяндас задархай
Аньсгат ертөнцийн дэвүүр
               сондорлоод
Шүтээн бумбын галбир мэт
               тодронгуй
Зураглан асарлагч тансаг
               бодигалын төрх
Зөнгийн анираар хүслийн
               налархайг мэтгэнэ
Зүрхний цулбуурын сонорыг
             нэрэхэд
Хуучин уярал мэлмийн
             адистай
Гэрэлтэн тунгалагших
             түгээмэл мэдэрхүй
Гэгээн жилүүдийн
             учирийг тайлан урсах нь
Гэнэн дурьтгалын зандан
             ятгаар
Гэсэрваагийн охид наадах
             мэт эгшиглэнтэй
Зуларан өнгөрөгч пансан
             анхимал
Айлчин хурын шидээр
            морилно
Залуугийн цагийг удирдан
            ирэх мэт болоод
Асар ярууслын урланг
            чимгэльюү….
                                                        2007.06.10



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Г.Бадам : Ирэх цаг
Оруулсан admin on 2013-03-30 21:29:45 (3849 уншсан)

Дуу зүсэрч хайр нялхардаг
Итгэлийн мөнгөн төгөл намирна
Дурлал охин хоёрын орших
Мянган гэрлийн уулс цэнхэртэнэ
Дурыг мандуулагч салхин мэт
Эгээрэл намайг хаанчилна
Дутуу юмгүй орчлонгийн ариусал
Эмнэг зүрхийг шахируулна
Идэрхэг халуун сүм өвснөө
Амин дуслууд чуулбарлана
Илэрхий мандмал урсгал
Агарын үнэрээр тэтгэнэм
Ичингүйрэгч ягаахан хацартай
Хатан гоо бүсгүйг
Ийм тодорхой цагийн дор
Хэрхэн үл мартнам бэ
Цэцгэс будангуйран инээмсэглээд
Тэнгэрийн заяа дэлгэрэхэд
Цэнхэр учирлын хайтан өдрүүд
Сэтгэлийн босгоор цуварна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Дууны үг: Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
Оруулсан admin on 2013-02-14 10:44:05 (3945 уншсан)

Модтой сүрлэг уулын хормойн доороос

Мушгирч боргилон оргилж гарсан урсгал

Ундрага нь ивэлж садарч урссан булаг

Ус усны хаан лишийн хар булаг

 

Нугын ардууд нь тахиж хайрлан хүртсэн

Мал амьтан ууж тэвээрэг аван тэнхэрсэн

Нууц шидийг нь хэн ч тайлж мэдээгүй

Миний нутгийн тамир тэнхээний рашаан

 

Учир юунд хар өнгөтэй урсдаг юм бол?

Уг нь хаанаас эх авсан юм бол?

Лусын ариун ундаа энэ юм болов уу?

Лиш цэцгийн шим энэ юм болов уу?

 

Ээ хайрхан эх дэлхийн рашаан

Лишийн хар булаг минь ээ.

Б Эрдэнэцог.          2012.01сар



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Мандал уул
Оруулсан admin on 2013-02-14 10:19:28 (3726 уншсан)

Алтайн нурууны зүмбэр уул

Айзам зүрхний сүмбэр уул

Аав шиг налайсан Мандал уул

Алтан нутгийн шүтээн уул

Дахилт

Араатан жигүүртэн сүлджин давхисан

Арц агь ганга нь хамар ханхийсэн

Ус салхи нь урнаар хөөмийдсэн

Урьд цагийн маань сонсогдсон

 

Нутгийн минь хойморт заларсан

Нуган сарьдагуудын ноён уул

Хойноос уруудан замдаа тухалсан

Хулхагар баян хан уул

 

Дээдэст зассан идээ шиг

Дэлхийгээс заяасан уран уул

Хормойндоо харуул овоо хаалгачтай

Хотоохгүй баян хаан уул

 

Хааяа хааяа хүржигнэн дуугардаг

Хайрхан минь гэж хүн зон нь залибардаг

Хүмүүн чулуун сахиусан тэнгэртэй

Хүч сүрээр амилсан амьд уул

Б. Эрдэнэцог          2012.04.22

 

 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Миний ховд
Оруулсан admin on 2013-02-13 11:42:06 (5026 уншсан)

Бумбат хайрхан  Мөнх хайрхан

Бүргэдтэй хайрхан Жаргалант хайрхан

Буянт Булган Үенч Бодонч

Бүгдээрээ миний амин ховд

Дахилт Мөнх хөх тэнгэрийн хийморь

              Мөрөн гол усны хөг аялгуу

              Хараа хурцлам алтайн сарьдагууд

              Хар ус нуур миний ховд

Төрийн сүлд морин уналгатай

Тэнгэрийн амьтан тэмээн ачлагатай

Төрхөм тулгандаа аргалан галтай

Төрөлх нутаг төгөлдөр ховд 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 430 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-090.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3774

Зураач : Б.Хонгорзул
khongor050.jpg
Хэмжээс: 600x416 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4075

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-227.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3868


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn