Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Ээжийн чинь дараа чамайг хайрлах бүсгүйн тухай хэлэх үгс
Оруулсан admin on 2010-10-26 10:23:15 (4033 уншсан)

Бүсгүйн нулимсыг барав гэж шагнал чамд өгөхгүй
Бүтэн заяаг нь хугасла гэж амьдрал чамд заяагаагүй
Бүлээцүүлж энгэртээ тэвэр гэж тийм энхрий биеийг
Бэлэглэж чамд өгсөн байтал чи юунд гоморхоно...
Би эр хүн байсан бол ингэж тунихгүйсэн
Бэл бэнчин муутай байсанч ингэтлээ шалдаа буухгүйсэн
Бэлэнхэн чамайг хайрлах тэр бүсгүйн сэтгэлийг
Буйдан доороосоо оймсоо эрэх шиг юунд үл хайхрана...
Ингээд чамайг хайрлах бүсгүй чамд заяагаа ч билүү
Итгээд чамд хайраа өгөх хүн чамд олдоо бил үү
Итгэл дааж чадахгүй бол ядаж сэтгэлийг нь олж хар
Ийм амьдралд чинь дасаад яваа тэр бүсгүй чинь ямар чулуу биш дээ...
Эргээд харахнээ энэ амьдрал чинь нэгэнт өнгөрсөн байх вий
Энгийн нэгэн тэр бүсгүй чинь олдошгүй эрдэнэ байх вий
Ээжийн чинь дараа чамайг хайрлах хариулашгүй ачтан байх вий
Эргэж буцахаас нь өмнө энгэртээ тэврээд нулимсыг нь арч даа...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс:Захидал
Оруулсан admin on 2010-10-26 10:22:25 (3589 уншсан)

Үлдээсэн зурвасныхаа учиганд сэтгэлээ би шингээсэн байгаа
Үг, өгүүлбэр бүртээ алсад суугаа чамдаа итгэлээ би дайсан байгаа
Чамдаа зориулсан үгс бүрийн далдханд хүслээ би шивнэсэн байгаа
Чимчрэн өмөлзөх уруулийнхаа амтыг чичлэх цаастайгаа нисгэсэн байгаа


Огших зүрх минь догдлон байж зүрхээ чамд зориулсан байгаа
Огторгуйд гэрэлтэх нарандаа залбирч сүлд хийморийг чинь өргөсөн байгаа
Урсах халуун нулимсаараа гоёлын сувдан хэлхээд дугтуйлаад илгээсэн байгаа
Уйтгарт гуниг бүхнийг чинь сарниах гээд нандин бүхнээ судасны лугшилт мэт мэдрүүлсэн байгаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс: Сэтгэлийг минь зүрхээрээ мэдэр
Оруулсан admin on 2010-10-26 10:21:46 (3576 уншсан)

Чамд би хайртай гэх хайрын шивнээ чихэнд минь үл сонсогддог ч
Чанга гэгч нь тэврээд халуун биеэндээ нуусан хайраа мэдрүүлдэгсэн
Сэтгэлээ илчилж, үнэнээ надад үл хэлдэг ч
Санасан сэтгэлээ шингээсэн хайраар гарыг минь зөөлөн атгаад үнсдэгсэн


Хүлээсэн хором, мөч бүхэн алсран оддог ч
Хүсэлт энэ орчлонгийн хаанаа ч юм бэ чи минь наддаа тэмүүлдэгсэн
Сэрүүн үдэш саран авхай одтой ханьсан хээр хоносон шөнөөр ч
Сэтгэлийн минь хаалгыг сэвхийтэл тогшоод ирдэгсэн


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Зааг
Оруулсан admin on 2010-10-24 20:27:23 (2472 уншсан)

Алхаж байна,урагшилсаар
Амьдралын төлөө биш
Үхлийн төлөө...
Оргилд нь хүрлээ
Одоо зөвхөн буух л үлдлээ.
Доошилж байна,улам улам.
Газартай би амь нэгдэж байна.
Нулимс,дурсамж,хайр бүгд л
Надтай хамт мартагдана.
Сонсогдохгүй байна зүрхний цохилт.,
Мэдрэхгүй байна сэтгэлээ,би
sukiya_qoh

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Харимаар байна 6
Оруулсан admin on 2010-10-24 00:00:00 (4750 уншсан)

Аав минь ирж явна, ажилаасаа ирж явна
Алхаагаар нь, цүнхээр нь аавыгаа би төвөггүй танина
Алжааж түүртэлгүй барьж яваа тэр цүнхэнд нь
Амттан байдаггүй, аль хүүхэд байхад л тийм байсан.

Орж ирэхээр нь цүнхийг нь авна, өргөж даамгүй хүнд
Охиндоо авчирсан зүйл нь зүсэн бүрийн ном.
Олон номоор дүүрэн шүүгээнийхээ өмнө та бодлогоширно
Одоо юу дутуу бол, онцолж алийг нь  уншуулах вэ гэж...

Битүүхэн санаж бэтгэрч л явнаа таныгаа охин чинь
Биеэр минь таны халуун хайр нар зөв эргэж байгаа
Суудал хазайлгүй төвшин сууж, үргэлжийн цэх шулуун явдгийг тань
Сургаж учирлаж , аашилж аргадаж хэлсэн үг бүрийг тань санаж яваа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Аялгуу билээ чи
Оруулсан admin on 2010-10-23 23:43:36 (3662 уншсан)

Мэлмэрэн урсах бүлээн нулимс минь
Сэтгэлээс минь гарах бодлыг хэлхээс мэт
Мөрөөдөлт бодлын тэртээд тодрох чиний дүр
Сэвгүй хүслийн минь хайрын очыг бадруулагч мэт
Мөнхүү хайрын минь гүнд нуугдсан сувдан билээ чи
Мөнхийн залуу насны минь гал халуун дурлал билээ чи

Нимгэн будан хөшилдсөн гүн аниргүйн талд
Сэмрэх үүлсийн асгарах хур болон цутгах мэт
Нулимс нэвчсэн дэрний нуур болсон тогтоолд
Салан одох хос хунгийн харууслын гангах чуулах мэт
Навчисаа гөвөн бөхөлзсөн өвгөн моддын сэрчигнээн билээ чи
Найган савчих гунигт бодлын аялгуу билээ чи


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Тэргэл : Бүсгүй чамд илгээх захидал 1
Оруулсан admin on 2010-10-23 20:31:40 (3467 уншсан)

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая

Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар

Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аял бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар . . .



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Тэргэл: : Бүсгүй чамд илгээх захидал 2
Оруулсан admin on 2010-10-23 20:30:34 (4745 уншсан)

Намайг уучлаарай гэж хэлж амьдардаг хорвоо дээр
Насан туршдаа өөрийгөөн болоод бусдыг уучилж амьдар
Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж
Гутрал гуниг шаналал бүхнээс өөрийгөөн цэвэрлэж яваарай

Хэн нэгнийг хайрлаж ханийн энгэр түшлээ ч
Хэзээ ч бүү мартаарай бидэн хоёрыг наагаагүй ээ гэдгийг
Хэтэрхий ихийг хайртаасаа нэхэж, өмч мэт үзэлгүй
Хэмжээ хязгаартай амьдарч яваарай бүсгүй чи

Жаргал мөнгө л юм шиг санагдаж
Жаргал гэдэг хангалуун амьдрал л юм шиг бодогдож
Харах нүд чинь сохорсон мэт болохын цагт
Хаалгаан нээж зүрхээн чагнаж, өөрийгөөн өөрөөсөө олж аваарай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Х. Тэргэл : Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Оруулсан admin on 2010-10-23 06:16:00 (4816 уншсан)


Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч
Хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг
Харчуудын гутал тоостой байхад
Хашааны жаалууд нусгай байхад
Дөрвөн улирал шиг
Дөрвөн нүд ширтэлцэн байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
Хагархай толины өмнө би гоёж зогсоход
Хачин хүйтэн бороо цутгаж байхад
Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Тэргэл : Гоёном би түүнийг
Оруулсан admin on 2010-10-23 05:51:00 (3691 уншсан)


Нас минь надаас үл хамаарч
Навчис хаялах бүрийд нэмэгднэм
Өглөө бүр толинд харж
Өөртэйгөө ижил хүүхнийг би гоёном
Нүүрэн дээр нь зураг зурж
Нүдийг нь очтой байлгах гэж
Наснаас нь залуу харагдуулахыг хүсч
Намба суугаагүй охин мэт болгон зурнам
Гоёном би тэр бүсгүйг
Гологдож бусдад, бүү шаналаасай гэж
Дүүрэн жаргалтай яваасай гэж
Дуулж, баясаж амьдраасай гэхдээ
Өөртэйгөө ижил бүх бүсгүйг гоёхыг хүснэм би
Бүтэлгүй дурлал, шаналал
Бүгд тэднийг тойрох болтугай
Гэрэлтсэн цагаан царайнаас нь үрчлээ хүртэл зугатаж
Дэрэвгэр урт сормуусанд нь эрвээхэй хүртэл бүдэрч
Дэлхийд, монгол бүсгүй гэж ийм сайхан байдгийм гэж
Дэндүү ихэмсэг агаад бардам алхахыг тань би хүснэм
Гоёном би тэр бүсгүйг...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 7/2 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана гээчив дээ...би
Оруулсан admin on 2010-10-19 15:44:43 (2915 уншсан)

Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана гээлээ дээ...би

Цэвэрхэн залуун өвөрт сэтгэлтэйгээ хамт үлдээчихэв үү

Цэрвэж надаас зугттал нь дэнжээр нэг зугаалав уу

Цээжний үнэн үгээ хамаа нь замбараагүй урсгачихав уу

Цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн зүрхээ хаана орхичихов доо...

Зөвхөн чамд л хадгалсан ариун зүрх байсан юмсан

Зөндөө удаан хүлээхдээ энэ хэвээр нь нандигнасангүй

Зөв буруу нь олдохгүй энэ орчлонд төөрөхдөө

Зөвхөн чамд л үнэнгээ хадгалж эмзэгхэн хэвээрээ үлдсэнгүй ээ

Сарнайн дэлбээ шиг янагхан зүрхээ хаанаас одоо хайна даа...би

Саяханыг хүртэл цээжин дотор минь шинэхэнээрээ байсан юмсан

Салж учрах хорвоод салах нэгэнтэй нь од ширтэхдээ

Санааг нь мэдэлгүй цамцаа... бас зүрхээ тайлаад хаячихав уу даа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Гоо үзэсгэлэн чамд хэлье
Оруулсан admin on 2010-10-19 15:18:08 (3447 уншсан)

Тийм дээ...Чи сайхан бүсгүй
Тэргүүндээ цэцэгтэй бүсгүй
Тэнэг залууг хөлдөө сөхрүүлж, үхүүлж бас чадна
Тэглээ гээд чиний төрх зуун жилээрээ хадгалагдахгүй...
Зүрх гэж байдаг бол чинийх толгойд чинь яваа
Зүүд гэж байдаг бол чинийх амьдралд чинь болоо
Зөөлөн зан хатуугаа дийлж уяраадаг хорвоод
Зөрүүд бардам чиний зан удаан тэсэхгүй ээ...
Чамд л гэж шивнэе, гоо үзэсгэлэн минь
Чамайг надаас холдохоос чинь өмнө хэлье
Чиний надад байгаа бүх л зүйл гаднаасаа хуурамч
Чимээгүй алга болоод өнгөрсөнөөр минь тохуурхах нь чиний үнэн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Ганцаардал
Оруулсан admin on 2010-10-08 17:56:53 (2899 уншсан)

Өглөө босоод цонхруу харлаа
Өчигдөрхөн бас ийм л өглөө байсан
Өөрөөсөө өөр хүнийг өрөөндөө хайгаад олсонгүй
Өөрчлөгдсөн юм гэвэл өглөөний сонин л байлаа...
Өглөөний шүүдэр шөнийн оддыг ганцаараа үдэж
Өдөр алгасаж оройдоо л их гуниглах юм даа
Өвөл болоогүй байтлаа бие минь даараад байна
Өөдөсхөн гарыг минь атгаад дулаацуулах чи минь хаана байна...
Өр зүрхээ эмтрээн байж хэн нэгнийг сэтгэлдээ хүлээгээд
Өөртэйгөө хуваасан дарсны шилээ нэг хоёроор тоолон суугаад
Өнөөдөр идэх хоолоо умартан тамхи асаан дэмий гиеүрэхдээ
Өөрийг минь хайрлах тэр л хайрыг хаанаас ч юм хайгаад байх юм даа...Ц,З

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Би чамайг олсон
Оруулсан admin on 2010-10-08 17:54:52 (3113 уншсан)

Намар модод навчсаа гээдэг шиг би ганцаарддаг байсан
Намайг гэх сэтгэл хорвоод төөрдөгт би хүлээдэг байсан
Навч адил хэнд ч анзаарагдахгүй хийсдэг байсан
Намар адил зүрхэнд минь байнга бороо шивэрдэг байсан
Харин чи намайг зун болгосон
Халуун дулаан бас янагхан болгосон
Хаврын цэцэгс шиг үзэсгэлэнтэй болгосон
Хайлах цас шиг уяхан болгосон...
Өвөл шувууд бээрдэг шиг би жинддэг байсан
Өглөө босоод цонх руу ширтэн би гунигладаг байсан
Өөдөсхөн охины бээлийтэй гар даардаг байсан
Өвөл адил үргэлж сэтгэл минь жавартай байсан
Харин чи намайг зун болгосон
Халуун дулаан бас янагхан болгосон
Хаврын цэцэг шиг үзэсгэлэнтэй болгосон
Хайлах цас шиг уяхан болгосон
Тийм ээ чи намайг ганцаардлаас аварсан
Тэвэрт чинь багтаж би дулаацдаг болсон
Төөрсөн сэтгэлийг чинь би олсон
Тэгээд намрын мод, өвлийн цас шиг байхаа больсон...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Намар ...
Оруулсан admin on 2010-10-07 14:08:04 (3465 уншсан)

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Намар ба хавар
Оруулсан admin on 2010-10-07 13:44:32 (3011 уншсан)

...Навчис газар чимэн шаргалтаж
Нар дэлхийгээс алслахад
Зөөлөн харцны халуухан илчинд
Зүрх сэтгэлд яргуй дэлбээлнэ...

...Найган буухдаа навчис шинэ өнгөөрөө гайхуулж
Нарт цэнхэр нутагт хяруу унах цагаар
Болор тунгалаг дуслууд бодол сэтгэлд шивэрч
Болчимгүй тонгочих зүрхэнд улаан яргуй дэлбээлнэ...

...Намирах хар үсэнд
Навчис бас дурлажээ
Наран мэт гоо үзэсгэлэнг
Од мэт тэд чимжээ...

...Нарны өнгөөр гэрэлтэх шаргал навчис
Надад чамайг минь улам сануулна
Найгах модод гуниг шивнэн сэрчигнэхэд
Намирах хар үсэнд шунан тачаадан дурлана...

эх сурвалж : http://shuleg.blogmn.net/36132/namar-&-havar.html



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Намрын шүлэг
Оруулсан admin on 2010-10-07 13:38:42 (3473 уншсан)


Намар намрын сайхан нь
Нарандаа байдаг
Намайг ээх тутам
Нөөлөг хүсэж
Настай ааваа санана.
Нутаг сэлгэх шувууд
Нулимс цийлэгнүүлж
Найраг болон үлдэнэ.

Намар намрын гуниг нь
Навчиндаа байдаг
Нас ахих тутам
Нар шүтэж
Настай ээжээ дурсана
Навчны хээ хуар
Намба болон 
Нүүрэнд минь тодроно

эх сурвалж : http://anurad.blogspot.com/2008/10/blog-post_23.html



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ганцаардал
Оруулсан admin on 2010-10-04 10:16:54 (2757 уншсан)

Дахиад түүнийг харахгүй ч юм шиг,
Доглон байж үнсэхгй ч юм шиг,
Тэр намайг мартах ч юм шиг,
Тэнгэрт ахин нар мандахгүй ч юм шиг
Сэтгэл нэг л сонин гунигтай
Сэрүүн салхи зогсохгүй нь ...
Гадаа бороо ороогй атал,
нүүр дагаад бороотой
Гэхдээ энэ нулимс л байх,
Гунигтай хар бороо.
Модод исгэрэхдээ уйлах мэт навчаа хиисгэн
Миний хажууханд найгах савлуур дээр хамт сууна.
Салхитай хамт алхсаар гэрийнхээ гадаа ирлээ,
Тэр хаалгыг минь нээхэд хэн ч үгүй...
Дахиад түүнийг харахгүй ч юм шиг,
Доглон байж үнсэхгй ч юм шиг,
Тэр намайг мартах ч юм шиг,
Тэнгэрт ахин нар мандахгй ч юм шиг.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Үлэмжийн чанар
Оруулсан admin on 2010-10-01 23:06:56 (3617 уншсан)

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтгана зэ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Мишигийн Банзрагч : Хэлмэгдэл
Оруулсан admin on 2010-10-01 21:59:29 (3024 уншсан)

Хэлмэгдсэн юм гэж
Хэзээ ч хэлж гутаахгүй.
Их л холын улбаатай
Идэх авахын шуналтан
Харь газраас сарвайсан
Хар хэргийн эзэд
Санаа зорилгоо гүйцээхэд нь Саад болсон хориг,
Өнөөгийн бидний төлөө Өөрсдийгөө өргөсөн зориг, Ямар ч гэмгүй тэднийг
Яагаад ингэв гэнэ үү?
Гэмгүй номхон байсанд нь Гэсгээсэн юм биш ээ?
Улс орон байхын
Учрыг тэд мэддэг,
Тусгаар тогтнож оршихын Тулгыг тэд тулдаг,
Уламжилж ирсэн үзлийн
Уг үндэс нь байснаас Эзэрхэх захирах үйлийн Илдний ирэнд эмтэрсэн юм. Эднийхээ хүчинд бид чинь Эх оронтойгоо хоцорсон
Эзэн хаан шиг биш ч
Эрх чөлөөтэйгөө үлдсээн.
Үйл ажлаас илүүтэй
Үнэн сэтгэл гэж байдаг.
Үхэл мөхлөөс үнэтэй
Үзэл бодол гэж байдаг. Тэгэхээр тэд чинь
Тэмцэж ялсан баатрууд


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 419 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-067.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3571


flo-003.JPG
Хэмжээс: 600x450 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4612

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-168.JPG
Хэмжээс: 600x450 72k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3471


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn