Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр: Ганц бие шүлэгч
Оруулсан admin on 2010-11-22 10:50:00 (3005 уншсан)

Чилийсэн их хүлээлт урт модон сандал
Сүүдэрлүү харж уйлсан лаа,
Сүлбүүр зүүгээр цоо хатгасан цаг хугацаа
Чийг даасан мухрын өрөө,уйтгарт дарагдсан хөшигнүүд
Сарны сонет, орой нь цоорхой хуучин бүрх

Ганц бие шүлэгч тамхи татан утааг нь
Доглон цахлайны өвдөлт болгон үлээж
Гуниг гуравлжилсан нүдээр сарыг цоо ширтэнэ

. . . Тэгэс гээд тэнгэр дугарч, цахилгаан цахихад үзгээ шүүрэн
Тагтаа, гилэнмаа, усны дусал хэмээн бичиж
Толиноо туссан үл таних хүнтэй хундага тулгаж
Таяг тулсан цагаан үст, зөнч эмэгнийг хүлээнэ

Хэрээ дугархад шүдэнз зуран гархад зэхэнэ
Хаашаа одохуй нь манан доторх манан, усан доторх усан

Ганц бие шүлэгч тамхи татан утааг нь
Доглон цахлайны өвдөлт болгон үлээж
Гуниг гуравлжилсан нүдээр сарыг цоо ширтэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Золдэлгэр
Оруулсан admin on 2010-11-19 13:26:15 (2907 уншсан)

Хонгилын үзүүрт гэрэл харагдана
Холоос биш ойроос биш, яг тэрүүхэн тэнд сүүмийнэ
Хоёр нүдийг минь нээж, замыг минь гэрэлтүүлнэ
Хойноос миний сүүдэр дагаж, биеийг минь бараадна...
Хаанаас туссан гэрэл болохыг мэдэх гэж зүтгэлээ
Ханатлаа залбирсан хүслийн минь хариу байхвий гэж найдлаа
Хамаг амьдралын минь авралын элч байна гэж мөрөөдлөө
Хайрлаж дурлаж явсан залуу насны минь төрх байна гэж бас хүслээ
Харин тэгтэл...
Хадуур барьсан тамын илч
Хаалга үүдээ дэлгээд зогсож байх нь тэр ээ...
Харанхуй шөнийн хамгийн аймар
Хачин муухай зүүд..түй түй

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Чиний эзгүйд
Оруулсан admin on 2010-11-19 13:25:52 (2982 уншсан)

Чанга, улам чанга чихэвчээр дуу сонсоно
Чимээгүй, анир чимээгүй үзгээр мэдрэмж бичнэ
Харшилдана чанга, чимээгүй хоёр
Хоршилдоно мэдрэмж, дуу хоёр
Чанга дуу, чимээгүй мэдрэмж
Чамайг минь эзгүйд миний дотор ноёлоно.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Золдэлгэр : Ягаан өнгийн далавчтай
Оруулсан admin on 2010-11-19 13:25:21 (2897 уншсан)

Ягаан өнгийн далавчтай
Янагийн шувуу тэнгэрт нисээд
Яаран яаран чиний минь энгэрт түрүүлээд оччихож...
Яаж ч хичээгээд салахаа байтлаа дасаж орхиж.
Ямархан тавилан гэхээрээ чиний өмнө зогсоод
Янаг шувуу та хоёрын жаргалыг хараад уйлж байна вэ?
Яасан их сэтгэлийн тамыг надад эдлүүлж,
Яс маханд минь тултал өвдөлт юунд өгнө вэ?...
Ягаан өнгийн далавчтай
Янагийн шувуу чинь нэг өдөр
Янзын муухай өнгөөр солигдоод
Яс маханд чинь тултал өвтгөхвий
Яаран яаран тэр цагт чи...над дээр буцаад ирвэл
Янагаас янаг халуухан бүсгүй чамайг гишгээд хаяхвий...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Золдэлгэр : Зөөлөн цасан ширхэг хацар дээр буун хайлаад
Оруулсан admin on 2010-11-19 13:23:23 (3093 уншсан)

Зөөлөн цасан ширхэг хацар дээр буун хайлаад
Зөнгөөрөө дурласан чиний минь нулимсыг санагдуулах шиг...
Зөндөө удаан зовоосон сэтгэлийн минь төлөөсийг нэхэж
Зөвхөн хацар дээр минь үй олноороо бужигнах шиг
Жаргаана гэж амласан үгний хариуг санагалзаж
Жавартай хүйтнээр хацар ороолгон хайрах шиг
Жихүүн хүйтэн өвлийн шөнө хаяад явсанг минь сануулж
Жилдээ ганц ингэж өвлөөр зовоодог юм байлгүй дээ...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Өлзийсайханы Болорцэцэг : Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ
Оруулсан admin on 2010-11-17 14:55:33 (3872 уншсан)

Гуниг, шаналал цөхрөл зовлонгүй
Гоочилж намайг шоолох хүнгүй
Ганцаар тэнд амьдрахсан
Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ

Толгой эргэтлээ асуудал бодолгүй
Таарсан хүмүүс намайг гаднаас дүгнэхгүй
Тайван тэнд ганцаар байхсан
Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Анддаа
Оруулсан admin on 2010-11-15 11:06:05 (4622 уншсан)

Хайрт анддаа зориулав
2010-11-12
Дурсамж намайг уйтгарт автууллаа анд минь
Дуграг хээтэй дэнжийн цэцгэс шиг миний андын дүр нүдэнд тодорч
Дуулим хорвоогийн жаргал зовлонг хамтдаа хуваалцсан ахархаан хугацаа зүрхэнд гэрэлдтэж
Дуугүй дүнхийх хангайн уулс шиг андын минь сэтгэл намайг нөмрөх шиг сэтгэлээ хуурвч
Дуусах нь үнэн хатуу хорвоод байхгүй гэж бодхоор би уйтгарт автлаа анд минь
Намар дахиад л буцаад ирдэг шувууд шиг анд минь чи нисээд ирээч
Наслахын учир бишээ анд минь чи бидэндтэй нэг л инээлдээч
Нүүдлийн шувууд өө яахуу нисдгээрээ нийсэг анд минь
Нүгэлт энэ орчлонг түрхэн зуур умартаж бидэнтэй нэг л тэврэлдээч гуйя анд минь
Бүрхэг саарал тэнгэрийн хаяаруу нэг л юмаа гэсэн хүн шиг ширтэн суухад
Бүжин сарны мөнгөн туяа өлмийд минь гишгэгдэхгүй гэмээн зугтан одоход
Анд минь чи тэр мөнгөлөг сарны туяа байсын биш биз
Амараа нь чамтай тэнд уулзах гэж хүлээж байсан шүү. Гомдоогүй биз ............................


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: 'НАМАР ЦАГИЙН ДУРСАМЖ'
Оруулсан admin on 2010-11-15 11:05:39 (3872 уншсан)


Янжинлхам бурханы гэгээн өлмийд
мянган алд эрхи өргөж нэгэнтэй мэхийн ёслов. Н.Заяат-очир

Дээрээс тусах наран зулай нэвт төөнөвч
Дэргэдээс боссон салхи навчисыг уйлуулж орхино
Замын хажуугаар хөглөрсөн навчис
Насаа элээхийн учрыг тайлбарлана
Зөрж өнгөрсөн хүмүүсийн сэтгэлд
Амар тайван айлчилан ирж байна.Аяа намар цаг
Зүүн уулын оройд цас унасан харагдана
Зэрэглээ гялалздаг ногоон тал нь
Шаргал өнгөөр зүсээ голсон харагдана
Зээр гөрөөс нь цахилж харайхаа больж
Зээг толгодын өвс нь халиурсан байна.
Мөнхийн ногоон зунаараа гангарсан модод
Мөчиртөөн тогтож ядан тэмцэх ганц навчыг үзээд
Мөдхөн хяруу бууж өвөл ирхийг бодон санааширна
Майна хөгжөөж нарлан суугаа өвгөд хөгшид мөн л.... Аяа намар цаг
Эрээнтэй бараантай энэ орчлонд
Бие сэтгэл, оюун юугаа үл хайрлан тэмцэгчид
Энэ мөч хором цаг цагын аясыг үзээд
Эгэл хүмүүний орчлонд нэгэн насыг элээснээ мэдэрнэ.
Аяа намар цагаа...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Дээдэс язгуур минь
Оруулсан admin on 2010-11-09 11:46:21 (3730 уншсан)

Дээдэс язгуур минь
Дэлхийг эзэлж явсан юм гэнэ лээ
Дээр дооргүй үймэлдэж
Дэнсэлж догдолж явсан юм гэнэ лээ
Толгойтой бүхнийг бөхийлгөж
Тойгтой бүхнийг сөгдүүлсэн юм гэнэ лээ
Дуулгаваргүй бүхнийг яллаж
Дураараа бүхнийг номхотгосон юм гэнэ лээ

Барин тавин өгүүлдэг ч
Баталгаа нь бидэнд байхгүй гэнэ лээ
Уг сурвалж нь харин
Урд хөршид минь бий гэнэ лээ
Хаадын минь түүхийг нууж
Хамгаалж суудаг гэнэ лээ
Үнэн бодит үйлийг дарж
Үзүүлэхгүй бат хаасан гэнэ лээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Чи
Оруулсан admin on 2010-11-09 10:43:33 (2925 уншсан)

Хаварт тэмүүлсэн олон залуусын
Цэцэг тэвэрсэн үдшийн зургийг
Бодол минь цантах энэ 10-р сарын
Бороон дундуур завь мэт урсгасан


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хүсэл биш хүсэл
Оруулсан admin on 2010-11-08 13:33:57 (3561 уншсан)

Жаргал дунд
Хайрын үг дутах нь
Ганцаардмаар...

Салхи исгэрч
Модны навчис унахад
Сэтгэл гиюүрнэ

Нарны гэрэлд
Бороо цонх тогшиж
Солонго татна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 1/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Юуг өгүүлнэ вэ
Оруулсан admin on 2010-11-05 10:47:22 (2689 уншсан)

Зөөлөн зөөлнөөр унах намрын шар навчис юуг өгүүлнэ вэ
Зөнгөөрөө туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Зөв, буруу хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Зөгнөж хэлэх ирээдүйн минь тухай учирлана уу
Зөөлөн зөөлнөөр унах намрын шар навчис юуг өгүүлнэ вэ

Будран будран хаялах өвлийн цагаахан цас юуг өгүүлнэ вэ
Бусдын л адил туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Будилж, шийдэж хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Булзах аргагүй ирээдүйн минь тухай учирлана уу
Будран будран хаялах өвлийн цагаахан цас юуг өгүүлнэ вэ

Эргэлдэн эргэлдэн хуйлрах хаврын саарал шороо юуг өгүүлнэ вэ
Эргэлт буцалтгүй туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Эргэлзэж, эргэцүүлж хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Элдэв учрал тохиох ирээдүйн минь тухай учирлана уу
Эргэлдэн эргэлдэн хуйлрах хаврын саарал шороо юуг өгүүлнэ вэ

Шиврэн шиврэн орох зуны зөөлөн бороо юуг өгүүлнэ вэ
Шийдэмгий гэгч нь туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Шийдвэр гарган хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Шинэ бүхэнтэй золгох ирээдүйн минь тухай учирлана уу
Шиврэн шиврэн орох зуны зөөлөн бороо юуг өгүүлнэ вэ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хариу
Оруулсан admin on 2010-11-04 09:40:44 (2764 уншсан)

Би чиний хайрын чинь хариу
Бичиж амжаагүй захидлын чинь хариу
Бэдэрж төөрсөн сэтгэлийн чинь хариу
Бэтгэртлээ санасан итгэлийн чинь хариу
Би чиний хайрын чинь хариу
Бодолд өнжиж зүрхэнд шингэсэн хүслийн чинь хариу
Борхон нүдэнд гуниг хуруулж ганцаардлын мананд
Бүдэрч төөрсөн сэтгэлийн чинь хариу
Буруу зөрөөгүй холхин тэнүүчилэх
Хумхын тоос шиг замхран одох
Бодлын чинь хариу
Би чиний хайрын чинь хариу

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн
Оруулсан admin on 2010-11-04 09:37:27 (4014 уншсан)

Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн
Үдлээд буцдаг хорвоод таныхаа л харцанд эрхлэхсэн
Өөжин алаг дэлхийд миний л хайрын тэнгэр
Өрөвчхөн буурал аавтайгаа байхад жаргалтай

Санчиг нь бууралтжээ таны минь
Сайхан дух тань уул толгод шиг нумарч
Саахалтын холоос уйлан хүлээдэг болж
Сэм сэмхэн нулимсаа унаган харуулддаг болж

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Нямбуугийн Нямдорж агсаны шүлгүүдээс
Оруулсан admin on 2010-11-01 22:53:41 (10948 уншсан)

***

Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулааны талбар юм.
Энгүй сайхан түүнд
Зyyн зүрх тимүүлж
Эцэс хойно нь болоход
Ерэн ес нь шархална.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Энхжин : Бие болоод сэтгэл жаргалд тажуурч сохорход ...
Оруулсан admin on 2010-11-01 22:51:10 (2679 уншсан)

Бие болоод сэтгэл жаргалд тажуурч сохорход
Бодол болоод ухаан манант үүл шиг замхарна
Уйтгар болоод гунигийг үргэлж хайн тэнэхэд
Ундрах байсан баясал бороон дусал шиг ширгэнэ
С.Энхжин

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Энхжин : Сонсооч
Оруулсан admin on 2010-11-01 22:42:24 (2638 уншсан)

Эрх цагаан цэцэгсийн толио ганган үзэмжинд
Эрх дураараа бүжсэн сэтгэлийн догдлол минь
Эгэл даруухан төрхний хээнцэр тунгалаг харцанд
Эргэж буцахааргүй татсан хайрын элч минь
Сонсооч

Алаг зүрхнийхээ цохилтыг чамаар хөглөсөн өдрүүдэд
Амьсгаа давхцан булигсан дурлалын аяз сонсогдсон
Аргамжаанаас алдуурсан хөлөг шиг чамруу давшилсан хоногуудад
Ахиж дурлахааргүй сохорсон хайрын эзэн би байна
Сонсооч

Хайр зүрх хоёроо чамаар л дүүрэгсэн сэтгэлтэй
Ханийн жаргал гуйсан хорвоогийн нэгэн эр байна
Харшийн ордонд залж хатны суудал амлахгүйч
Халуун амиа зориулсан халхын ганц эр байна
Сонсооч

С.ЭНХЖИН

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Нар надад ахдана
Оруулсан admin on 2010-10-29 19:57:48 (3030 уншсан)

Нар мандаад бас жаргана
Надтай хамт миний амьдрал урсана
Нар надаас том бас халуун
Над шиг хүйтэн сэтгэлтэнд ахдана
Нарны доор амьд бүхэн бэдрэнэ
Надаас бүгд жийрхэнэ...
Нар намайг халааж бас дааруулна
Надтай хамт зөвхөн сүүдэр минь ханьсана...
Нар биш тор миний нүдийг нээнэ
Надтай миний нас энэ өрөөнд дуусна


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Зүрхэн дахь хүн таньд...
Оруулсан admin on 2010-10-29 19:56:27 (2885 уншсан)

Чамайг гээд би бусдыг гомдоохыг хүсэхгүй ээ
Чиний гэх бүгдийг мартаж би бас чадахгүй ээ

Нүдэнд минь үл үзэгдэх
Чихэнд минь үл сонсогдох
Миний жаргалтай байх
Тэр ховорхон агшинд би
Ганцхан чамд хэлж чадах
Зүрхнийхээ тушаалыг хэлэхсэн

Зөвхөн чиний л хэлсэн үгэнд хөглөгдөж
Зөнгөөрөө мөрөөдөн амьдрахсан...

Өрөвдөлтэй юмаа би...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Би чамайг хүлээсэн
Оруулсан admin on 2010-10-26 10:23:49 (3018 уншсан)

Би чамайг хүлээсээн....
Тийм л сүрхий юм бол эргээд ирэх чинь яасан юм
Тэвэрт чинь багтах гэж бүтэн жилийг би хүлээсэн
Нулимсаа хацартаа шингээж бусдаас өөрийгөө нуусан
Нэг л хүнийг хүлээж бусдыг нь би мартсан
Нэхэл хатуутайгаар чамайг хажуудаа байлгах эрх байгаагүй
Нэрийг чинь ч дуудах эрх надад байгаагүй
Тийм л сурхий юм бол тэврээд үнсэх чинь яасан юм
Тэвэрт чинь л багтах гэж бүтэн жил би хүлээсэн.
Одоо болохоор хайртай гээд өвдөг сөгдөх чинь юу вэ
Оргүй хоосон үгсээр намайг хуурах чинь юуных вэ
Чамд л хайртай гэдэг тэнэг охин байхад минь
Чагнаж чи үгийг минь тухтайхан сонссон бил үү
Чин зүрхнээсээ хайртай гэнээ ..ямар гээчийн жүжиг вэ
Чиний хайранд багтах хүн энэ хорвоод байгаа гэж үү
Чи ядахдаа тэрийг нь олж хардаг бил үү
Тийм л сүрхий юм бол эртхэн хэлэх чинь яасан юм
Тэврүүлэх жаргалтайгаа учирсан хойно минь ирж
сэтгэл үймүүлэх ямар хэрэг байна ...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 400 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-214.JPG
Хэмжээс: 600x450 43k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3509

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-235.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3365

Должин : Зам зуур
Жагсаад
Хэмжээс: 600x450 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3713


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn