|
|
Шүлэг: Бороохой : Ханьдаа
Оруулсан admin on 2010-12-30 13:51:00 (4024 уншсан)
Үйс үнэртсэн исгэлэн дарсанд уусч
Үе үехэн таниараа амтлуулахсан
Өдөн цагаан дэрэнд хувирч
Өнчин шөнүүдийг хамтдаа үдэхсэн
Сэвсгэр цагаан даавуутай
Сэтгэл татам дулаан хөнжил болохсон
Сэрүү татсан шөнө чамайгаа хучиж
Чихэнд чинь хайрын үгсээ шивнэхсэн
Гархин оосортой уужим зайтай
Ганган гоё цүнх болоод
Гарт чинь бариулж мөрөнд чинь зүүгдээд
Гоёмсог охидын харцыг булаахсан
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 5/1 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Хайртай гэж хэлэх болгонд минь ...
Оруулсан admin on 2010-12-28 18:50:08 (4203 уншсан)
Хайртай гэж хэлэх болгонд минь
Хангайн салхи намсаж байна лээ сонсгоо байлгүй
Хүлээнээ гэж сэмрэх тоолонд минь
Хос цэцэгс сэрвэгнэж байна лээ хэлээ байлгүй чамд минь
Ирнээ гэж итгэх болгонд минь
Их талын нуур давалгаалж байна лээ мэдээ байлгүй
Ингэтлээ хайрлах хэцүү юм аа гэхэд
Ирмэлцэж байна лээ нугын цэцэгс дуулгаа байлгүй чамд минь
----------------------------------------------------------------
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 20/4 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Эгэлхэн : Тэр надад хайртай...
Оруулсан admin on 2010-12-28 03:27:48 (4442 уншсан)
Би түүнийг дэргэдээ байлгахыг хүснэ
Би хичээнэ, түүнийг алдахгүйг
Би бүх сэтгэл юугаа түүнд дэлгэнэ, гэсэн ч...
Би түүний хувьд үнэгүй мэт
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 5/1 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Намайг гэсэн залууд
Оруулсан admin on 2010-12-27 11:38:55 (4115 уншсан)
Намайг л гэсэн залуу чамд
Нандин сэтгэлээ нээж чадаагүй
Нүгэлгүй энэ ертөнцийн дотор
Наалдан эрхэлж би чадашгүй нь
Ханхар цээж юуг чинь түшин эрхлэх сэтгэлтэй
Хацрын хонхорхой, тэр инээмсэглэлийг хором бүрт марташгүй
Хайрын сэтгэл, эгэл бус тэр харцтай
Хамт байхсан гэж санаашрахаас өөр шидгүй
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Х.Баярмаа : Аадар
Оруулсан admin on 2010-12-27 11:34:31 (3040 уншсан)
Чийг шимэн тааламжтайяа таран суниах үүлс
Чинагш эргээд хэлэнтэйгээр эвшээхүй дор гал цахилмой
Чиг зүггүй тэнэж хийссэн салхин
Чимээнээр нийлээд даган баясхуй дор шуурга дэгдмой
Жирх тэргүүтэн ухаанаа алдан жириийлдэхүй дор төөрөөд
Жижиг нүхэнд хошуугаа дүрэн ондгонмой
Жимс тэргүүтэн ишээ зууран уйлалдахуй дор хагацаад
Жингэр хангир хийн ганц нэгээр тасармой
Даашинзиы хормой агаарт шүхэрлэхүй дор шохоорхоод
Дагаж хийссэн бүрх хэд өнхрөөд өеөдмой
Даарсан хэрээ үймээнийг ажин суухуй дор үүрэглээд
Дав хийтэл гэнэт нисэн газар явгалмой
Сэмбэрүү тэргүүтэн эрхэмсэг цэцэгсээ шаварт нумархуй дор ухаараад
Ширүүн бороо аргадан суиаж мөргөмой
Сэтгэлт тэргүүтэн гоёмсог бодлоо айдсаар солигдохуй дор барайгаад
Сэжиг нүглээ наминчилан тэнгэр ширтмой
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 4/1 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Х.Баярмаа : ХҮМҮҮС ГЭНЭН
Оруулсан admin on 2010-12-27 11:33:41 (4228 уншсан)
Тэргүүн хунгын дэвэлтэнд
Тэнгэр ганхах нь худлаа юм
Даарна гэдгийг нь мэдсээр байж
Дагаж уйлдаг нь хүмүүс л юм
Гархин хээний бидэрт
Горхи сэмрэх нь худлаа юм
Гомдоно гэдгийг нь мэдсээр байж
Гортиг үлдээдэг нь хүмүүс л юм
Сүүн сарны гэгээнд
Сүүдэр нуугдах нь худлаа юм
Хоосон гэдгийг нь мэдсээр байж
Хорвоог зүхдэг нь хүмүүс л юм
Ялгуун намрыг хүлээж
Яргуй өтлөх нь худлаа юм
Буцна гэдгээ мэдсээр байж
Бурханаас гуйдаг нь хүмүүс л юм
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: М.Отгонбаяр : Би явлаа
Оруулсан admin on 2010-12-20 20:48:52 (3508 уншсан)
Бунханд мэргэдийн сүнс
Буцах дургүй бүгнэ
Бурханд олны сүсэг
Буян хишгээр сүлэлдэнэ
Зүйдэл заагаараа салсан
Зүрхний цагаан бодол
Зон олныг бүхэлд нь
Зөн билгээрээ хучна
Хонин сүүл чоно даллаж
Хотны захад өт өтлөхөд
Хонхтой бойтог хөлд орж
Хомтой тэмээ хэлд ордог
Ороо нь орсон буурын
Омог хүслээр хөлөглөж
Одоо зогсоо хэвээр
Он тооллоор довтольё
Бүсгүй зовлонг тойлохоор
Бүрхэг тэнгэр уйлагнана
Бүгээн амьдрал бараадаж
Бүлээн амь зүтгэнэ
Бунханд сүнс бүгнэ
Бурханд сүсэг тарчилна
Буурал царс өмхрөх цагаар
Буцаж ирнэ
Би явлаа
МТЗ М Отгонбаяр
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Н.Гантулга : Гэгээрэл, мөн чанар, эх орон
Оруулсан admin on 2010-12-16 10:52:00 (3453 уншсан)
"Болор цом 28" наадмын ГУТГААР байрт шалгарсан шүлэг
Салхины эрчимлэг долгион бодлын цээлд шувуу болох
Сарны зөөлөн урсгал сэтгэлийн цаана аянга адил гялбах
Хамаг хүчээрээ дуулсан дуу минь газрын цээжинд цуурайлахаа болих
Харанхуйд асаасан дэнгийн гэрэл тэнгэрийн хөмсгөнд сүүмэлзсээр байх
Гэгээрэл, мөн чанар, эх орон
Арван тавтай охидын догдлол энгэрийн халаасанд хавчуулагдан халуу дүүгэх
Адуу хоносон хөндийн жавар зүүдний эдлэнд унаж, дотроосоо шатаж гэрэлтэх
Намар оройн будрах цас үсний үзүүрт тогтож, өдөр сараар хайлахгүй удах
Надад дурласан бүсгүйн харц үүлэн чөлөөний нар мэт гэнэт далдаас төөнөх
Гэгээрэл, мөн чанар, эх орон
Хэзээ ч уулзаагүй ээждээ зориулсан андын минь шүлэг
Хээрийн салхитай сэвэлзсэн энгэр цээжийг минь норгох
Урсгал голын чулуунд хайр энэрлээ шингээсэн хүлэг морь
Улирлын сайханд цаг хугацааны мөнгөн сэрүүлэг дуугарахыг хүлээх
Гэгээрэл, мөн чанар, эх орон
Ертөнцийг таньсан гэмээр марал буга уулсын тэртээгээс манантан үзэгдэхэд
Ерийн нэгэн сайхан ижий хүүгээ саравчлан Дорно зүгт хараа бэлчээх
Өлмий доороос ногоо ургах нь үүлсийн цаана сарнисан орон зайн тунгалагт мэдрэгдэж
Өнгөт орчлонд юм бүхэн утга учиртайг сануулан нэгэн цэгт л огтлолцох
Гэгээрэл, мөн чанар, эрх орон.
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: Давуу талтай зэрлэгшсэн хүн сүрэгт атаархахуй...
Оруулсан admin on 2010-12-14 10:30:47 (3038 уншсан)
Хэрвээ,
Хүний хувь заяаны хамгийн адгийн ёроол гэж байдаг бол
Хэний ч мэдээжээр тэр бол яахын аргагүй ганцаардал, гунихрал бас цөхрөл
Хэрвээ,
Арчаагүй тэнэг залхуудаа нийгмийн адгийн хог, шаар шавхруу болчихоод
Архины лонх, хоосон лааз, юу л байна хогын савнаас бусадтайгаа алалдан түүж
Ялзарч муудсан хоолны үлдэгдэл, ясыг боловч булаацалдан өлөн ноход мэтээр хэмлэлдэвч
Яахын аргагүй хорын хор болох хужаа спиртыг хуурайгаар нь шахам хөнтрөгч
Танк, траншейныхан хэмээх сүрлэг бөгөөд сүржин тодотголтой зэрлэгшсэн хүн сүргүүд ч
Тэнэгийн тэнэг ганцаардал гээчийг үл мэдэгчид, өөрийн гэсэн жаргалтай хомо сапиенсууд
С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-12-13
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Хурмастын Хэннэгэн: I Love, My Floweret
Оруулсан admin on 2010-12-14 10:29:45 (2774 уншсан)
Анхны харцаар дурладаг гэж
Ай даа, элэнцэг нь байдаг юм гэж
Асар олон он жилүүдээр
Андуурч, бас эндүүрч явсанаа л
Өчнөөн жилийн хойно л би
Өөрийн биеэрээ үзэж байж л мэдэрлээ
Өөрийн эрхгүй би чамдаа тэмүүлсээн, тэмүүлсэн
Өөрт чинь би сэтгэл алдарсаан, алдарсан
Өр зүрх минь өдөр хоногоор биш
Өнгөрөн одох хором мөчөөр шархлаж
Дурласан юм даа, би чамдаа дурласан юм
Дуугүйхэн л би дотроо сүүрс алдсаан, алдсан
Сартай, бас нартай нутгийн тэнгэр доор
Санамсаргүй тохиолдлоор анх учирсансан
Одот тэнгэртэй алсын, алс хүний нутагт
Оройтож учирсан амрагхан минь дээ, чи минь,
Намайгаа бүрэн таних болоогүй байна даа, болоогүй байна
Нарт энэ ертөнцөд мөнх юм гэж байхгүй болохоор
Чамдаа өгсөн оройтсон энэхэн хэнзхэн хайраа
Үүрдийнх гэж чамайгаа би худлаа хошгоруулж
Чинийхээ төлөө бүхий л амьдралаа зориулна гэж
Үгээр үйлдэх нүглийнхээ тоог нэгээр нэмэн
Хэзээ нэгэн цагт гарцаагүй ирэх эрлэгийн дэнснээс
Буруулж бултан зайлж чадахгүйн адилаар
Хэдийнээ сэтгэлээ илчилсэн амрагхан чамдаа
Булхайцаж би хэзээ ч худлаа амлахгүй ээ
Өөрт чинь би хайртай, хайртай
Өр зүрх минь чамаасаа уяатай, уяатай
Үнэнээ л би чамдаа учирланхан хэллээ
Үнэмшинэ үү байна уу өөрөө л мэд дээ
Миний жаалхан Ханаа минь дээ
I love, my Fioweret !
Хурмастын Хэннэгэн Хорвоогын хаа нэгтэйгээс 2010-12-13
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Бийр бэх Үзэг цаас Бичигдээгүй санаа ...
Оруулсан admin on 2010-12-10 12:01:45 (5838 уншсан)
Бийр бэх
Үзэг цаас
Бичигдээгүй санаа
Үзэгдээгүй нийгэм
Илрээгүй араншин
Харьцаагүй хүмүүс
Түлхүүргүй цоож
Түрээсийн үгс
Үгсийн төлбөр
Чамд ганцхан
Чамин шагнал...
Хуураагүй туурвисан
Хувийн үзэлт
Хүн чанар нь
Нийгэмдээ зохицоогүй гэж
Энэхэний төлөө
Бусдад жигсэгдсэн
Жигсэгдсэний төлөө
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 3/1 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Ганболдын Баяр: Гэрэлт цохонд тавьсан асуулт:
Оруулсан admin on 2010-12-10 12:00:20 (3608 уншсан)
Багш Д. Болдхуягтаа
_ Гэрэлт цох оо
Өвсний юунд нь чи тэгтлээ
Шунан дурлана вэ?
_Өө би тэгээд хэндээ
Өөрийн зохиосон хийлийн гоцлолоо
Тоглох юм бэ
_ Гэрэлт цох оо
Чиний далавчин дээрх толбонууд
Хэн гээчийн гарын үсэг вэ?
_Энэ толбонууд уу. . .?
Чш. . ./навчис/ амиа хорлочихно.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Ганболдын Баяр: Хоёр хөх шувуу. . .
Оруулсан admin on 2010-12-10 11:59:58 (3140 уншсан)
Хоёр хөх шувуу. . .
Тархинд дотор минь үүр засах гэж
Хуучин өвс хэсэг хэсгээр зөөхүйл
Хашааны завсраар сүүтэгнэгч салхин
Өвөлжөн унтсан цэцгийн хучилаг сөхнөм.
Хоёр хөх шувуу. . .
Уснаа туссан сүүдрээ
Сар хэмээхүйл. . .
Шөнийн салхивчаар моддын үнэр
Хөл нүцгэн бүсгүй мэт орж ирнэм
Хоёр хөх шувуу. . .
Бургасны мөчир дээр бороо тусалж эхэлхэд
Далавчаа тосон, тагнай ташхуйл
Чинийхээ гэзгэнд хуруу хүрэгхэд, хэт мэдрэмтхий болоод. . .
Чимээгүйн гүнд хөнжлөө засах нь далайн түрлэг,сүрэг дэглийн нисэлт болном.
2010 . 5 . 29
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Ганболдын Баяр: Суунаг дотор. . .
Оруулсан admin on 2010-12-10 11:58:19 (3596 уншсан)
Голын усанд хуруугаа хүргэх бүсгүйн гэзэг
Борооны дусал сүвлэх нь
Далайн гадаргууг шүргээд өнгөрсөн үүл мэт болоод
Суунаг дотор. . .
Өвсөнд цав,цайх тогорууны өндөг рүү
Сүрэг адуу ойртох нь
Сохор далайчны гээсэн зүүд мэт болоод
Суунаг дотор. . .
Шоргоолжны үүр рүү урссан борооны усыг
Өвсний сүүдэр дагаж гүйх нь
Цох хорхойн зохиосон симфон мэт болоод
Суунаг дотор. . .
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 5/1 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Ганболдын Баяр: Улаан хошуутай хар шувууд
Оруулсан admin on 2010-12-10 11:57:45 (2689 уншсан)
* * *
Улаан хошуутай хар шувууд
Чихэнд тэмтрэгдэшгүй нууцлаг өнгөөр
Өөрсдийнхөө сүлд дууллыг хоордон дуулахад
Гялгар цув, шилэн теркотой
Манай хотын өглөө. . .
Гудамжны үзүүрийн гэрэлтүүлэгчийг эрэгдэж унтраана
Шингэн давирхай шиг сар
Моддын холтсон завсараар урсахад
Малгайн дээрх цасыг ч гөвөх завгүй
Манай хотын үдэш. . .
Дурласан гэлэнмаагийхаа цонхон дээр
Жижигхэн, жижигхэн тагтааны далавч зурна
2010 . 11 . 24
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Ганболдын Баяр: Азиза. . .
Оруулсан admin on 2010-12-10 11:37:14 (5146 уншсан)
Анисан нүдэн дотор минь ус дугаргач
Азиза. . .
Өдөржин агаарт цагаан алуур шиг нисэлдэх цахлайд
Үдэш болгон моддын шуугианд бүүвэйлэгдэн,
Өндгөн дотроо, өд зүүдлэж унатдаг байснаа
Үхэлд тэвэрүүлсэн, үхэл хэмээхүй
Үүлэнд гараан хүргэх гэж
Өлмийгөө өргөх навчсын хэвлийд нойрсон буй
Намар хоёрыг
Хувинтай усны гүн рүү шугамдан буусан
Сарны тусгал
Хараацайн далавчин завсраар дүүжлэгдэн буусан
Нарны тусгал хоёрыг
Юугаар нь чи ялгаатай гэх вэ?
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Ганболдын Баяр: Найрагч ах Б.Баттулагт
Оруулсан admin on 2010-12-10 11:18:26 (3004 уншсан)
Шүршүүрт орох бүсгүйг хадаасны нүхээр харах шиг
Шүд загаднуулсан шүлэг битгий унш ах минь
Янжуурын утаанд төөрсөн сар
Дээврийн хөндийд шургаж
Хар торгон шөнийг нэгжиж нисэх шувууд
Далавчныхаа сэв, сэв гэх чимээг,
Моддын шуугиантай андуураад
Нүдний минь урсгалаас үсээ норгох охидын уруул
Лаа орлуулагчдаа хор өгөхийг хуруу болгонд минь ятгаж
Сэрэл мэдрэмжийн сувгаар дамжин орж ирсэн
. . .Яв, ягаан, яв, ягаан дөлөнд
Цонх...........Шал..........бүх юм нүцгэн санагдаад
Судсан дотроо дайвалзах цусны минь эргэлтээс
Охин тэмээлзгэний нулимс амтагдаад зовлонтой юм
Шүршүүрт орох бүсгүйг хадаасны нүхээр харах шиг
Шүд загаднуулсан шүлэг битгий унш ах минь
2010 . 11 . 12 Орбит
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 415 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Бямба, 2016.07.16 | · | Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул |
Бямба, 2016.04.02 | · | Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН |
· | ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН |
· | Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД |
Мягмар, 2015.10.20 | · | Б.Батцэцэг : Ижий шүтээндээ |
Лхагва, 2015.06.24 | · | Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН |
Ням, 2015.04.19 | · | Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ |
Лхагва, 2015.03.18 | · | Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх |
Бямба, 2014.11.29 | · | Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад |
Даваа, 2014.09.22 | · | Азтай охин |
Лхагва, 2014.08.13 | · | Ээжийнхээ цайг би чанаж байна |
· | Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна |
· | Б Эрдэнэцог : Мандал хайрхан |
Бямба, 2014.02.22 | · | Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад |
Мягмар, 2014.02.18 | · | Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ |
Лхагва, 2014.01.22 | · | Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна |
Бямба, 2013.12.14 | · | Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана |
Ням, 2013.09.01 | · | Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд |
Мягмар, 2013.07.23 | · | Хараал |
Пүрэв, 2013.06.20 | · | Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ... |
Лхагва, 2013.05.15 | · | Х.Батболд : ДУРЛАЛ |
Даваа, 2013.05.13 | · | Х.Батболд : Нүдэнд орсон хог |
Бямба, 2013.05.11 | · | Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ |
Баасан, 2013.04.26 | · | Д.Баттогтох : Уулс |
· | Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ |
Даваа, 2013.04.15 | · | Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ? |
Лхагва, 2013.04.10 | · | С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт |
· | С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг |
Бямба, 2013.04.06 | · | Өмөгнөл |
Ням, 2013.03.31 | · | Ч.Амартүвшин : ээждээ |
Бямба, 2013.03.30 | · | Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй |
· | Г.Бадам : Ирэх цаг |
Пүрэв, 2013.02.14 | · | Б Эрдэнэцог : Лишийн хар булаг |
· | Б.Эрдэнэцог : Мандал уул |
Лхагва, 2013.02.13 | · | Б.Эрдэнэцог : Миний ховд |
Мягмар, 2013.01.08 | · | Гочоогийн Бадам : Хувилбар 2 |
· | Гочоогийн Бадам : Ариун уул |
· | Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар |
Ням, 2012.12.23 | · | 4 мөрт |
Пүрэв, 2012.12.06 | · | Н.Х.Т : Нэгэн бүхэл |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|