Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : МОНГОЛ
Оруулсан admin on 2011-04-11 20:09:59 (3028 уншсан)

Зургаан үсэгээс бүтсэн МОНГОЛ гэдэг нэр нь бүрдэнэ
Зуун найман маанийн шившлэгэтэй МОНГОЛ гэдэг хүрдэнэ
Тал нутгийн салхи нь цаанаа хүртэл зөөлөн үлээнэ
Танхилуун сайхан МОНГОЛ бүсгүйг халх нутгийн өвөрт хүлээнэ
Эзэн Чингис хааны бидэнд үлдээсэн МОНГОЛ нутагт
Эгнэшгүй эрдэм төгс Данзанравжаа хутагт
Хөх МОНГОЛЫН хүү Сүхбаатар гэдэг баатар
Хөрст дэлхийд нэрээ үлдээсэн ардын хүү Хатанбаатар
Цайныхаа дээжийг бид МОНГОЛОО бодож өргөдөг
Өүлэн эхийн өлмийд адис авч мөргөдөг
Дөрвөн улирал ээлжилдэг МОНГОЛ нутаг гайхамшиг
Дэлхийд МОНГОЛ морины туурайг тамгалсан гайхамшиг


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Чи минь
Оруулсан admin on 2011-04-11 20:09:34 (3071 уншсан)

Би муу хүн гэхдээ хүнд гай тариагүй
Бие сэтгэл минь чинийх байсан ч чи таниагүй
Өчнөөн жил цугтаа байсанаа мартаж дээ миний хонгор
Өр зүрх чинь надруу биш хэн нэгэн лүү тэмүүлж дээ
За яахав би чамд аз жаргалыг л хүсэхээс
Даанч би мартаж чадахгүй байна баяртай гэж л үнсэхээс
Наран манддагаараа л мандана шүү дээ бүсгүй минь
Нартад чи нэгнийг гомдоосоноо мэдэж байна уу бүсгүй минь
Хайр хагацал 2 дандаа цугтаа байдагаас хойш
Хайртай гээд ч яахав чи хүнийх болсоноос хойш
Март намайг ор тас хэн ч биш гэж мартаа
Чи одоо л жинхэнэ аз жаргалаа олсон байна гартаа
Хэн нэгэн чамд аз жаргал дандаа хүсэж байг
Харин намайг дандаа нулимс хацрыг зүсэж байг
Эрхбиш би хүн юм чинь болно бүтнэ
Эргэлзэх хэрэггүй тэр хүндээ чи өөрөө сонгосон
Чамайг анх би олж харахад чи сахиусан тэнгэр шиг


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ж.Эрхэмцэцэг : ''....Ганцхан байгаа зүрхийг тань хоёр хуваах гэж оролдсон байна...''
Оруулсан admin on 2011-04-11 20:08:51 (3539 уншсан)

Таараагүй гутал хөлөндөө угласан хүүхэд шиг

Таниар би сэтгэлээ зовоон хэсэг гоёлоо

Гоёлын даашинзгүй бүсгүй үдшийн болзооноосоо зугтах шиг

Ганцхан байгаа зүрхийг тань хоёр хуваах гэж оролдсон байна

Бүтэхгүй мөрөөдлийн араас гүйцэхгүй атлаа хөөж

Бүрэнхий энэ л орчлонг гэрэлтэйгээр бодон эндүүрч

Багахан дүүгийн хайрыг тань сэтгэлийн учиг хэмээн андуурч

Бүүр холын ирээдүйг ч сэтгэлдээ буруу зурчихсан байна

Аавын минь энгэр шиг дулаахан байсан таны сэтгэлийг

Аашлаад аргаддаг ээжийнхээ хайр шиг өмчлөн бодож

Амрагийн хэлхээ зангидсан гэргийн тань итгэл дээр бөхөх

Ардын дуу шиг омголон өөрийнхөө бодолд хууртсан байна

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хорвоо
Оруулсан admin on 2011-04-11 20:08:31 (3145 уншсан)

Амьдрал та намайг уучил би тэнэг байж
Өөрийгөө ийм өчүүхэн гэж санасангүй байж
Нэг л мэдэхэд 25 насыг хүрсэн байна
Нэг их зүйл хийж чадаагүй л байна
Намайг яаж шийтгэх нь энэ билээ гэж дотроо хараана
Над шиг ийм азгүй хүн байдаг боловуу гэж дотроо бодно
За яахав дандаа ийм азгүй байхгүй л байх хэмээн өөрийгөө хуурах юм
Зам минь дандаа бартаатай байхгүй л байх ёстой хэмээн шимшрэх юм
Мэдээж энэ чинь амьдрал шүү дээ гэж хэн нэгэн хүн надад хэлж байсан санагдана
Миний л амьдрал юм чинь гэж хамаагүй байсан юм шиг харагдана
Гэхдээ яахав ээ би гутраагүй бас гундаагүй урагшаа алхаж байна
Гэсэн ч хаяа нэг л сонин энэ амьдралаас залхаж байна
Бурхан та мэдээж миний хүсэлийг сонсож байгаа биздээ
Би ч гэсэн таныг надтай цуг байгаа гэж итгэж байна
Хүн мөнх амьдрахгүй нь үнэн мөн зовж жаргах нь үнэн
Хүсэл нь их ч хүртээмж нь багахан энэ амьдрал
Орчлонгийн хууль хатуу гэдгийг мэдсээр байж
Өөдөөс нь өвчигнөж байж үрэгдэвдээ та минь
Мэдээж дандаа амьдрал хатуурхан гэж байхгүй ээ
Мөнхийн цагны урсгалаар ийм хатуухан болцон юм энэ хорвоо


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ер бусыг нээнэм
Оруулсан admin on 2011-04-08 00:05:40 (5196 уншсан)

1
Өмнөх тэнгэрийн цаахнуур урьдын оюун санаа минь ганцаардан
тэнүүчилэхэд хурын төгсгөлд ч цувгүй зогсном
Тэр шувууны нүдэнд хичнээн гуниг буйг чөлөөт нисэлтийн эгшин л анзаармуй
Тэртээх хязгаарт төрсөн хүүгээ илгээсэн уг гарвал нэгтэй урт гэзэгт сармагчин
Шөнийн аниргүйд яруу найраг зүүдэлж жинхэнэ шаналлыг олох нь ганцхан
удаа мэт
Чөтгөр шулмас алиныг нь ч мэдэхгүй өөрийн хоёр дахь сүүдрийг сэхээрэн
өрөвдөхөд
Цөхөрсөн хэлгүйн хашгичих дууг булшны өвс сая жил сонсоод чив
чимээгүйхэн
Би ер бусыг төрмөл ертөнцөөсөө хулгайлж хоосон ирэхдээ их удахгүй буцна
Би хаа хамаагүй юмнаас шинийг үзэж, урван тэрсэлж болно
Биелэх, эс төгсөх гол биш энд юу үлдэхийг өөрөө би шийдмүй
2
Улаан цусанд цэнхэр туяа татаж, үс бууралтан үнэн төрхөө олно
Ухаан самуурч, зүрх зэврэх шиг усны намуун урсгал цээжинд харуусал
үлдээнэ
Гэвч би яахан очиж өмнөх долгион дээрээ өөрийгөө дахин бүтээхэв
Гэрэлт өдрүүдэд өнөөх модон хашааны маань төмөр хаалга байдаг л
янзаараа
Гэр дотор ямар уйтгартай байгааг мэдрэхүй, би бариул руу гараа өргөж
чадахгүй нь
Чи тэгтэл, тэнд хэнийг хайрлаж цаад ирээдүй рүү хамаг л харанхуйгаа хурааж
надаас нуугдана вэ
Чимээгүй бүдэг хэвээр эндээ би дүр төрхийг чинь дуулсаар зүрх сэтгэлийг
чинь мартнам



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Зүүднээс хагацахуй...
Оруулсан admin on 2011-04-07 23:56:41 (3191 уншсан)

Шив шинэхэн цасан дээр зуун ерэн естэй хэрээ суугаад гэгээрлийг өгүүлнэ
Шилэн цонхны цан гэгээнээс намайг тусгаарлаж, бас харанхуйгаас хааж,
харанхуйд далдалнам
Гуаглах дуун өчигдөрөөс хойших хураангуйг хөндөн, эзлэгдсэн тархийг минь
дэлсэж орхилоо
Гутал ширтээд шалан дээгүүр гүйлэгнэж хоёр юм тэртээ өндрөөс миний
зүүдэнд унах мэт оргино
Гуниглах гэвч, уур уцаар дотогшоо чиглэн хязгааргүйн гүнд тэсрэлт хийх шиг
цонхоо хагалсанд цочив
Гудамжинд гарч хэн буруутайг хайх нь хэрээний тавилангаас сүүлчийн гэрэл
гэгээг хулгайлах мэт
Нар утааны цаанаас үл үзэгдэн тэнэхэд, салхи сарны эрхшээлд зүүдэлсэн
хэвээр мэт
Намайг буцаж ирвэл хүйт орсон байшинд минь хэрээ эзгүйчлэн нойрсоод тэнд
шөнө үргэлжилсээр байх шиг
Цаг хугацаанаас өөр юм хөндөөгүй цасан дээр бөгтийн зогсоод байшингийн
зүгт санаандгүй ширтвэл
Цав цагаан намайг уусгаж, би алга болохтой ижил, үүний өмнө л хэрээг
ойлгоном



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Би буцсаар л байхад чи ...
Оруулсан admin on 2011-04-07 23:55:57 (3175 уншсан)

Чамайг орхиод одох минь ямархан бол доо, би буцсаар л байсан,
нотлогдоогүй ганцхан дуудлага биднийг хүлээж байгаа
Чихран дуугарах тэрэгний дугуй хаа хүрэх нь мэдэгдэхгүй, чи уйлсаар яваа нь
бурхдад ингэж сонсогдохгүй
Тэнд үлдэнэ, сүүлчийн мананг нөмрөөд инээмсэглэх гэж оролдовч төв цэгийн
давхрага руу бүргэд мэт харц ч нэвтрэхгүйд харууснам
Тэнгэрээр ниснэм, энэ жигүүр ургаагүй байхад ч би элин хөвсөөр байсан,
агаарт битүү орон зай үлдээгүй
Тэсэхийн аргагүй зөөлрөл, эс бүхэн дотор минь дүүрсэн, нарны дэлбэрэлт
адил юуг минь хуйхлахад, би нууцлаг оршимуу
Тэнцвэр алдагдахүй, хүйтнийг хадгалж чаднам, сийчэгдсэн нүхнүүд
мананцараар бөглөгдлөө, чи ирсэн замаа дурсана, би уйлна даа
Бидэн чулуун хэрэмний хоёр талд нэгэн болжморыг харан зогсоно, нисэх нь
ийм хагацал шүү, залбирнам
Би мөрөөдөлд чинь хичнээн хайртай билээ, магад би тийм л байгаасай гэж
нэгэн эгшинд бодном
Тэр хэрэв би бол ... хайрт минь ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Орь ганцаар хэвээрээ ...
Оруулсан admin on 2011-04-07 23:54:54 (3045 уншсан)

Орь ганцаар хэвээрээ ...

Өдрийн шаргал эрхэс бөхөж гүн харанхуй нөмөрчээ
Өнөө тэнгэрээр бараан хар үүлс нүүдэллэнэ
Үүлгэр хөх уулс аль эрт мөнхийн чимээ аниргүйд автсан мэт
Үдэш тэр зүгийн ганцаардлыг буй биеэрээ мэдэрнэ
Бүх юмс аниргүй дүнсгэр хүйтэн гунигтай санагдаад
Бүүр алсын саран өвсөн дотор нойрсжээ гэж бодогдоно
Тэнд зэвхий саарал манан хамаг дурсамжийг хучин байгаа
Тэнгисийн мандал бүүдгэр оддын дор бас л уйтгартай шуугин байгаа
Яг л одоо нэг бүсгүй миний сэтгэлийг даашинзтайгаа хамт тайлчихаад
Яаран, тэртээх ойн төгөл дундуур нүцгэн биеэ туяаруулан алхасаар
Ялимгүй хуйлран давалгаалах тэнгисийн эрэгт очиж яваа
Усанд хүлхүүлсэн нойтон элсэн дээр
Уйтгарлан суугаад юуг ч эс анзааран байгаа
Одоо би дахиж хуучин дарвуулт завиараа манант салхийг сөрөн ирж
Охин насны чинь сүүлчийн дурсгал шаргал гэзгийг чинь дэрлэж хэвтэхгүй
Уймарсан харцаараа одоо би дахиж түүний нүдийг эгцлэн ширтсээр
Удтал мэлмэрч цөхөөд тэнгис, далайн зүг ганьхаран одохгүй
Одоо би дахиж гоо хүзүү, цагаахан хөх, тослог уруулд чинь хууртан шунаж
Омголтсон уруулаа бас л шорвог гашуун нулимсаараа угаачихаад буцахгүй
Одоо би дахиж зөөлхөн хэвлийг чинь таалж далайн татлага шиг санахгүй
Оддын дор бас л чамаас гомдолоор жигүүрлэж цахлай шиг нисэж одохгүй
Оргилсон халуун зүрхээ хоосон итгэлээрээ шархлуулж
Одоо хэн ч гүн харанхуйд анхил үнэртэй мөрийг чинь хайхгүй
Онгон цээжийг чинь тэврэх гээд хүчит давалгаа адил хуйларан зүтгэж
Одоо хэн ч эргийн хад чулуудыг мөргөж бутрах шиг зүрх нь эмтрэхгүй
Одоо хэн ч тэнгист дэнлүү хөвөх шиг гоо үзэсгэлэнг чинь дурсахгүй
Одоо хэн ч тийм бүрэнхий дунд намайг олох гэж сарыг хүлээхгүй
Орь ганцаар хэвээрээ л одоо миний мартагдсан зүүдний эрэгт
Огт байхгүй чи минь мөнөөх л янзаараа өвдөгөө тэвэрч суугаа
Одоо хэн ч ... одоо хэн ч ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : Өөртөө шивнэх гуниг
Оруулсан admin on 2011-04-07 23:53:13 (3176 уншсан)

Өөртөө шивнэх гуниг
Тэнгэрийн энгээр шүлэг бичмээр бодогдоно
Тэгээд салхин аясаар бөмбөртөл уншаад
Шувуудын ганганаа шиг тийм сэтгэгдэл үлдээж
Шүүрс алдан дурсамжаа сэргээж мөрөөдөхсөн
Мододын дор навчис шажигнахыг сонсохсон
Мөрөөдлын дуучтай шөнжин эрхэлж хонохсон
Хардалтын аргамжааг тасар татаж хаячихаад
Хаа сайгүй тэнэж одох юмсан
Бодлын жаваргүй амьдралыг мөрөөдөнө
Бороон дор газар ивэлгэх дуслаас өөр гуниггүй
Сэр сэрхэн салхин чимээнээс өөр аниргүй
Сэрүүн атлаа амгалан нойрсох шиг амьдрахсан
Зоргоор амьдрая гэхээр урагт сүвлээтэй
Зовлонгүй амьдрая гэхээр дутахын үүд зайтай
Ялаан чинээ ч эрх чөлөөгүй энэ өдрүүдээс
Ядарталаа залхаж байна
Өөртөө таалагдахаар амьдрах юмсан.
У.Пүрэвсүрэн 2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Одоо болсон
Оруулсан admin on 2011-04-07 23:50:55 (3174 уншсан)

Амьдрал таны аясаар явлаа одоо боллоо сөрнө
Амжилтын оргилд харин заавалчгүй хүрнэ
Доороос нь дээш нь хүртэл цуцашгүй мацна
Дахиж үг дугарахгүй болтол нь нөхдүүдийн ам нь гацна
Бууж өгөх дургүй болохоор урагшаа л зүтгэнэ
Бусдаас гуйхгүйгээр зөвхөн өөрөө л сэтгэнэ
2 амьдрахгүй зөвхөн 1 л амьдрах болохоор
Хорвоогийн жаргалыг зөвхөн өөрөө олохоор
Амьдрал таны өөдөөс би ган мэт зогсоё
Эх орон чиний өмнөөс би цэрэг мэт жагсая



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : Шүлгийн бор дэвтэр
Оруулсан admin on 2011-04-07 23:50:13 (3531 уншсан)

“Онгод бол миний сэтгэлийн эмзэг утас мөн”



Шүлгийн бор дэвтэр минь
Шүтээн минь уйтгар баярыг хуваалцагч хань минь
Нулимс онгод халамцуу үед надтай үргэлж хамт
Нүд шигээ хайртай миний муу бор дэвтэр
Амьдралын адал явдлыг надтай хамт туулалцаж
Алдаа оноо дурлал хагацлыг надтай хамт амсалцаж
Үнэн амьдралыг дотроо тодхон тамгалсан
Үхэхийн цагт намайг гэрчлэх шүлгийн бор дэвтэр минь
Чамд хичнээн их зүйлсийг багтаав даа
Чармай нүцгэн бүсгүйн үзэсгэлэнт бие
Чанад хол орчих аавын минь төрх
Насан буурал ээжийн минь туулсан амьдрал
Надтай үхэхийг минь үзэх ханийн сэтгэл
Үлдсэн амьдралыг минь залгах хүүгийн минь үнэгчлэл
Үнэн болоод хуурамч амьдралын оноо алдааны дэнс
Туулж өнгөрөөх орчлонгийн хүсэл хясалын зааг
Түм бумаар надаас урсах хайрын уянгалаг үгс
Янагхан бүсгүйн хөнжлийн сэжүүрээс шивнэх дур булаам шивнээ
Ятган эгшиг шиг орчлонгийн жаргалтай өдрүүд
Ээдрээт амьдралд сөхөрөх үед орхиж,итгэл алдсан нөхөр
Эргэцүүлэг хийгээд мөрөөдөл минь багтсан миний муу бор дэвтэр
Чамдаа би нүд шигээ хайртай билээ

У.Пүрэвсүрэн 2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Амьдрал
Оруулсан admin on 2011-04-05 17:59:33 (3001 уншсан)

Ямагт эцэг эхээ хайрлаж яв
Ямагт хүнийг хайрлаж яв
Ямагт өөрөө хайрлуулж яв
Гутрах ёсгүй залуу насыг
Дордуулж болохгүй эрүүл мэндийг
Хайрлаад ч хэрэггүй тэнэг охинийг
Хайгаад яахав залуу минь чи
Ирээдүй чиний өмнө байна хичээ чи
Архи ууж чадахгүй байж архийг уунаа чи
Хүн шиг амьдарч чадахгүй байж айлын охинтой суунаа чи
Чи үнэн амьдралыг юу байдагийг мэдэхүү
Чиний явж байгаа зам чинь зөв гэдгээ мэдэхүү
Чи өөрийнхөө л ирээдүй гэдгээ ойлгож байна уу
Чи одооноос эхэлж амьдралтай мэндэл сайн байна уу


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хаяггүй захидал-3 бүрэн эхээр нь
Оруулсан admin on 2011-04-03 19:24:06 (4405 уншсан)

Уулзаад ирэхээр ойрхон байж болоогүй гэж үү
Сар хонуулан одлоо ч дэргэд минь байж болоогүй юм бол
Салаад холдлооч ойрхон байж болоогүй юм уу
Шувууд хүртэл алсад одоод нуураан нэг эргэдэг байтал
Шөнөжин манасан зүүдэнд минь ирээд явчихаж болоогүй юм уу


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Би хүн шиг л хүн байхыг хүснэ
Оруулсан admin on 2011-03-29 14:32:59 (4387 уншсан)

Хэнийг ч гомдоохгүй
Хэнийг ч хуурахгүй
Хэнд ч худлаа хэлэхгүй
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Сайн хүнийг хамгаалж
Зөв бүхнийг дэмжиж
Аливаад чин сэтгэлээсээ хандаж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Үнэний төлөө тэмцэж
Хүчгүй хүнийг өмгөөлж
Буруу бүхнийг засаж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Мөнгөнд хэт их шуналгүй
Мөрөөдлөөсөө хэт их хазайлгүй
Ярихаасаа илүү санаснаа биелүүлж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Дурсах хүүхэд настай
Дурлалын сонин түүхтэй
Хайрлах үр хүүхэдтэй
Халамжлах хань ижилтэй

Үерхэх найз нөхөдтэй
Үржүүлэх мал хөрөнгөтэй
Унах сайн тэрэгтэй
Уулзах төрөл, төрөгсөдтэй

Үүрэх цэцэн буутай
Үнэлэгдэх төр, засагтай
Хэлэлцэх өндөр боловсролтой
Хэтийн түмэн мөрөөдөлтэй явсаар

Дурсагдах нэр төртэй
Даруухан шарилын хөшөөтэй
Хорвоогоос буцан оддог
Хүн шиг л хүн байхыг би хүснэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Дагмидмаа : Мартаагүй ээ би чамайг
Оруулсан admin on 2011-03-28 12:35:00 (3471 уншсан)

Хөхөөтэй зуныг гурван сар сэтгэлд нараа дэлгэж
Хөлийн доорх цэцэгс хөгжмийн аяз ноотлоод
Арвадны саран шиг уруулаас чинь хайрын очис гэрэлтэй унаж
Арван наймхан насыг минь алжаалуулж явсаныг мартаагүй
Намрын шөнийн тэнгэр дор хайрын шүлэг урлаж
Нар мэтгэсэн газрын хээлэн бүлээн зөнтэй хоноход
Навчсын хөгшин үнэр сэтгэлийн будан хучиж
Намайг эрхлүүлсэн үгс чинь зүрхэнд эгшгээ хайдаг
Мартаагүй ээ би чамайгаа....
Уруулын чинь зөөлөн хээ надад хэлбэртэйгээ үлдэж
Уйтай намрын шувуудтай мөрөөдлөө буцааж дийлэхгүй нь
Бүсгүй хүний гуниг шүлэг болон урсдаг юм уу
Бүжинтэй саран дэгдэхэд бүүр ч их санадаг
Зүрхэн дээр чинь од болон хонох гэлээ энэ миний мөрөөдөл
Зүүдэнд чинь орой болгон очих гэлээ тэр тэнгэрийн совин
Зүүн зүг рүү шувууд буцахын тоогоор зүгээр л би чамайг хүлээдэг
Зөндөө олон жилийг тэр совингоор үдэж чиний хайраар өтлөдөг өө..



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хаяа
Оруулсан admin on 2011-03-26 18:31:28 (2918 уншсан)

Тиймээ чи намайг чи намайг орхиод
Тиймдээ ч миний сэтгэл хоосон оргиод
Надаа хайртай болж худлаа жүжиглээд
Намайг ойлгодог юм шиг үнэн царайлаад
Мэдээж чамдаа би хайртай байсан
Бас дээр чамайг алдахаас айсан


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Харин ганцаараа биш ... ( Өнчин, эмтэрсэн зурх бүхэнд )
Оруулсан admin on 2011-03-21 17:39:00 (4440 уншсан)

Зүрхэнд минь хурсан гунигыг хэн ч мэдэхгүй
Зүгггүй инээдийг минь тэд аз жаргал гэж бодно
Ганцаардлаа нууж хөмсөг зангидан алхана
Гагцхүү бурхан л миний 2 нүүрийг мэднэ ээ
Хэн нэгний нөмөрт хоргодох гэж тэнүүчлэнэ
Хэсэг хэсгээр эмтрэх зүрхийг минь тэд бүтэн гэж бодно
Бөмбөрөн урсах нулимсыг минь хэрвээ цуглуулбал
Бүтэн далай шиг болохыг тэд мэдэхгүй ээ
Хүчлэн инээсэн хором бүрийг минь тэд
Хэтэрсэн аз жаргал гэж бодно
Хааяадаа гунигаа ил гаргах царайг минь тэд
Хэрэггүй жүжиглэлт гэж бодно
Намайг хэн ч мэдэхгүй ээ
Нарт хорвоод над шиг зовлон амссан хүн байхгүй болохоор тэр
Намайг уйтгарлахыг та нар харахгүй ээ
Нарт хорвоод над шиг жүжигчин байхгүй болохоор тэр


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Тэргэл - Халх монгол эр хүн танд
Оруулсан admin on 2011-03-18 20:42:00 (4495 уншсан)


Хар, шар, цагаан арьстнаар
Халх монгол залуу чамайг би солихгүй ээ
Хачин баян, энхрий янаг байсан ч
Харийн хүний эхнэр болохгүй ээ
Эрхэм агаад бардамхан ааштай
Эр хүн чамаараа би гоёж
Энэ дэлхийн хана ч амьдарсан
Энгэрийн чинь товчийг бөхлөж явна
Хар хөмсгөө нумартал атируулж
Хааяа нэг ширүүн харц илгээдэг ч
Хань минь юм шүү гээд чамайгаа би
Харамлаж өмөөрч явах болно
Архи дарс наргиан хөөж
Авгай хүүхний хормой сөхөж
Амьдралд минь намайг олон бүү гомтгоорой
Авааль нөхөр минь гээд чамайгаа түшиж явна
Халх Монголын цусыг таслахгүй
Хайртай үрсээ өсгөж өндийлгөе
Дэлхийд ховорхон Монгол удмаа
Дээлэндээ бөөцийлж торниулж явья…

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б. Баттөгс : Эх орны дуудлага
Оруулсан admin on 2011-03-18 17:28:50 (3928 уншсан)

Нутгийнхаа сэргэг агаарыг
Амьсгалаан гэж боддог
Нуурынхаа цэнгэг усыг
Цусаа гэж боддог

Ус болсон цусныхаа төлөө
Цус болсон усныхаа төлөө
Цаг эринийн өмнө би
Цаазын тавцанд зогсоход бэлэн байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Гомпилдоогийн Мөнхцэцэг : МОНГОЛ ЭР ХҮН
Оруулсан admin on 2011-03-18 10:32:00 (7286 уншсан)

Нозоорсон нар, халуун салхитай үдэд
Номхон хул морь уяа шон дээр үүрэглэх шиг
Гангарч хатирдаг дөрвөн хөлөө чилээж
Ганц нэг шумуул сүүлээрээ шарвах шиг
Намар болох нь юм уу, сэтгэл нэг л гунигтай байна
Намайг хүмүүс зэмлэх нь юм уу, цээжин
цаана хөндүүр байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 7/2 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 396 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Үймүүлсээр л
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5319


khuv5-027.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3981


khuv5-013.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3542


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn