Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хэлц үг
Оруулсан admin on 2011-05-04 12:08:25 (3591 уншсан)

Хүүе найзаа хүлээгээрэй байзаа
Хүүе чи чинь хэн билээ найзаа
Хэлэх хэдэн үг байна сонсох уу
Хэлц хэдэн үг байна бас сонсох уу
Монголд амьдрал хэцүү байнаа найзаа чи мэдэхүү
Минийх ч бас хэцүү байна өөр амьдрал сэдэхүү
Төрийн хэдэн түшээд хамаг баялагийг минь сорлоо
Түмэн ард минь одоо ойлгож байна боллоо
Хэрэг хийсэн нөхдүүд хуулийн өмнө мөнгөөр хэмжүүлнэ
Хийсэн хэрэгтээ харамсахгүй харин бүүр цаагуур амжуулна
Төрөөс хэдэн гарууд мөнгийг зүгээр угааж сууна
Төрөөс төрсөн нөхдүүд хийсэн нүглээ мялааж ууна
Харцын айлын хүүхдүүд ядарч байж хоолоо олно
Хангалуун амьдарч байгаа нэг нь инээж байгаад л болно
Нийгмийн хоосрол ходоодны өслгөлөн бол зүгээр зах зухаас нь
Нийтэд хүртээ түшээдээ чадахгүй бол наад духаа
Аль ч нийгэмд амьдрал эрээнтэй бараантай байдаг
Харин бол одоо өөр ядаж гэгээг хайдаг


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бяцхан сургааль
Оруулсан admin on 2011-05-04 12:07:50 (3458 уншсан)

Ямагт хүн хүнээрээ бай
Ямар байсанаа битгий март
Чи өнөөдөр хэн байсанаа мартвал
Хэзээ нэг өдөр яг чи байрандаа очино
Өнөөдөр чи мөнгөтэй байж болно
Өнө мөнхөд чи ийм байхгүй шүү дээ
Орчлонд чи төрөхдөө нүцгэн ирсэн чинь үнэн
Орчлонгоос буцахдаа чи мөн л нүцгэн буцах нь үнэн
Амьд байгаа эцэг эхээ ядаж баярлуулж бай
Авсан хань ижилээ мөн адил хайрлаж бай
Чи нэг л төрнө нэг л үхнэ
Чи нэг насандаа ядаж түүхээ бүтээ
Амьдралаа чи үзэн ядаад яах бэ хүү минь
Амьд байгаадаа баярлаж яв дүү минь
Орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүхэн
Одоо цагтаа хүн шиг бай хүн шиг амьдар

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Сэтгэлийн гуниг
Оруулсан admin on 2011-05-04 12:07:23 (3345 уншсан)

Яг одоо гадаа бороо зөөлөн шиврээд
Яагаад ч юм сэтгэл минь гуниглан шимшрээд
Чи намайг хайрлаж байсан бол би өнөөдөр шал өөр
Чиний сэтгэлийг чинь баясгаж аз жаргалын төлөө хөөр
Нээрээ хүний амьдрал гэгч сонин юмаа бодоод байхад
Нэг нь өнөөдөр гуниглаж байхад нэг нь баяртай байх юм
Жаргалын өмнөөс би одоо ч гүйхэд бэлэн байна
Жоохон баяр хөөр ч гэсэн байгаасай гэсэндээ хайна
Мэдээж алдаж байж хүн болдог амьдрал юм
Мэдсээр байж алдаж явдаг нь хүний зан юм
Гуниглахгүй байх сайхан ч гэсэн бас хаяа хэрэгтэй
Чамайг ч юм уу өөр нэгнийг бодох ч бас би эрхтэй
Надаас хэн нэгэн нь чи жаргалтай байна уу гэвэл үгүй
Нарт хорвоод чи амьдарч байна уу гэж асуувал тийм
Гэхдээ би элэг бүтэн байгаа энэндээ бол сэтгэл хангалуун
Гэсэн ч жоохон ч гэсэн сэтгэлийн гуниг арилахгүй байна
Амьдрал зохиож амталж бас үнэрлэж хүртэх ёстой
Амьд байхдаа бүхний төлөө явж хөдлөх хайрлах ёстой
Би зүгээр л хүн сэтгэлтэй мөн хайрлаж хайрлуулах эрхтэй
Бие сэтгэл минь гуниглаж байна энэ нь л надад бэрхтэй

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Н.Х.Төөгий : Андууддаа
Оруулсан admin on 2011-04-29 10:21:03 (4930 уншсан)

Гар барьж танилцаагүй нөхөдтэй хүн

Гал алдаж тарчихаагүй андуудтай хүн

Гангар шаазан шиг хангинаагүй андуудтай хүн

Ганцаардан ганцаар сууж үзээгүй би баян хүн

Охидыг харан онгирч явсан найз надад байна

Онгироог нармайлж зангирч явсан найз надад байна

Онцгойг эдэлж гангарч явсан ч найз надад байна

Орхиж яваад эргэж ирсэн найз ч надад байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Өнчин зүрх
Оруулсан admin on 2011-04-29 10:09:52 (4172 уншсан)

Өнчирч хоцорсон зүрхийг минь бүү эмтэл үхчихнэ
Өнгөрсөн бүгдийг бодоод гүн шархтай болчихсон юм
Учирсан хэрнээ удаагүй чиний хойноос шаналахдаа
Унтаж чадалгүй олон шөнийг өнгөрөөсөндөө
Хүлээж цөхөрсөн сэтгэлийг минь бүү зовоо үймэрчихнэ
Хуурамч хайрын золионд булингартаж үлдсэн юм
Ирэх л юм шиг санан чамайг хүлээж суухдаа
Итгэл даагаагүй сэтгэлд чин даанч их гомдсон
Гуниг шингэсэн нулимсыг минь бүү арч гарыг чин түлнэ
Гасланд автсан сэтгэлийн нурманд буцалсан юм
Ганцаардлынхаа зовлонг нулимстайгаа цуг урсгаж
Газарт тогтсон нүглийн намагт дусал нэмэх гэсэн юм бүү арч


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хайртдаа
Оруулсан admin on 2011-04-29 10:07:24 (4256 уншсан)

Хайрт минь наран мандаж шинэ өглөө ирлээ
Хайрынхаа энгэрийг налсан миний хонгор сэрлээ
Энэ өдөр бид 2-т жаргалаар дүүрэн байна гэдэгт итгэж байна
Эхнээс нь дуустлаа чинийхээ төлөө байна гэдгээ амлаж байна

Тэрийг хараач хайрт минь тэнгэрт шувууд нисээд
Тэртээх жаргалын төлөө бид 2 хэсээд
Чамдаа бүхнийг өгнө чиний төлөө л гэж
Чин сэтгэлийн ариун хайрыг чинийх болгоно

Одоо тэнгэрт саран гийж байна хайраа
Ододтой цуг нойрсох цаг нь болж хайраа
Унтаж амардаа чамайгаа би үүрд хайрлана
Ухаалаг чиний минь зүрх миний сэтгэлд байрлана

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Очирпүрэвт: АХ МИНЬ
Оруулсан admin on 2011-04-28 14:47:03 (4251 уншсан)

Ах минь
Ар халхын эрх танхай хөвгүүн минь
Аз хийморийн хорвоод бэрхийн шагай шиг амьдарч
Аргамагийн дэл дээр ассан босоо хөх юлд минь

Сайхан ах минь
Сар нарыг дамнаж ниссэн даанчиг дураар шувуу минь
Санчиганд чинь мөсөн чихрийн талст үзэгдэж
Сарны нандин үртэс сэмээр нэгэн буулаа шүү



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Баярмаа : Хавар
Оруулсан admin on 2011-04-28 13:42:33 (3309 уншсан)

Олон биш дээ ямар шинэхэн цэцэгтэй хавар

Орь ганцаардаж өнгөрөөвөл залуу нас харамсана

Олон биш дээ ямар надад дурласан залууг

Огт тоохгүй өнгөрөөвөл сэтгэл бас харамсана

Нэг л хөнгөн дурлал надад лав зохихгүй

Нисэж явааг минь хараад тэнгэрийн шувууд айчихна

Нэг л зуурын жаргал надад лав тохирохгүй

Нимгэн уруулаа түлхээд инээмсэглэл айчихна

Дан ганцхан биш дээ шинэхэн цэцэгтэй хавар

Дараа жилийг мартвал цаг хугацаа гомдоно

Дан ганцхан биш дээ дурлалд дуудсан зүрх

Дандаа чамайг магтвал тэр залуу гомдоно


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Би чиний бүсгүй
Оруулсан admin on 2011-04-28 13:39:08 (4538 уншсан)

Найз залуутай гэж хэлэхдээ харц дээгүүр байдаг

Би бардам бүсгүй

Нартад байгаа бүхэн минийх л юм шиг загнадаг

Би эрхэмсэг бүсгүй

Намайг гэх цор ганцыг олж чадсандаа

Би итгэлтэй бүсгүй

Надаар хорвоо дутах юм шиг сандагтаа

Би ихэмсэг бүсгүй

Хайртынхаа энгэрт зоргоор эрхлэхдээ

Би ялдам бүсгүй

Ханашгүй хайрын баланд согтсон

Би энхрий бүсгүй

Ганцаардлыг инээмсэглэлээр далдлах

Би хуурамч бүсгүй

Ганцхан чинийх л байх заяатай

Би үнэнч бүсгүй

Эрхэлж тунихдаа дөрвөн улирал шиг аашилдаг

Би дураараа бүсгүй

Эргүүлж бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэдэг

Би зоргоороо бүсгүй

Эвий гээд духан дээрээ үнэрлүүлэх дуртай

Би танхил бүсгүй

Эргэх хорвоод чамд л ганц ирсэн

Би чиний бүсгүй

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Гурван жил миний сэтгэлийг хулгайлсан чинь
Оруулсан admin on 2011-04-28 13:27:05 (3424 уншсан)

Гурван жил миний сэтгэлийг хулгайлсан чинь

Гучин жил надтай хамт байх амлалт болж чадсан

Гуниг уйтгар харуусал тэнд байсан ч гэлээ

Гундсан намрын навчис шиг богинохон настай байсан

Инээмсэглэлээрээ тэр чигтээ согтоож чадсан дүр чинь

Ирээдүйд чамтай л хамт байх итгэл минь болж чадсан

Ирээд буцахын хорвоо харвасан сум шиг байх ч гэлээ

Ижилсэж амьдрах бидний хувьд жаргалын цаг хугацаа...

Уран үгс бэлхэн урсдаг би яруу найрагч биш ч

Уянга аяз эгшиглүүлмээр авьяас надад байхгүй ч

Амнаас гарч зүрхлээгүй хайрын минь өчил шүлэг болон өмнө чинь өмөлзөхөд

Анзаарч уншихыг чамаас гуйх сэтгэлийн минь мөчиг юм шүү

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Э. Билгүүн
Оруулсан admin on 2011-04-28 13:23:36 (3164 уншсан)

Ээжийн эрх охин чиний жаахан хайр чинь

Бэтгэрч чамайгаа санахдаа нулимстай л байдаг шүү

Ирээдүйн тухай бодлоо барьж ядан тэвдэхдээ

Лааны гэрэлд ч чамайгаа шүлэглэсээр байх болно

Гандах тавилан хуучрах хайр байдаг ч гэлээ

Үес аясхан сэтгэл минь үнэнч л байдаг шүү

Үдшийн зүүдэн болзоонд чамайг айлчлахыг хүлээхдээ

Надаар дуусах амьдралд чинь итгэсээр байх болноо

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Чамгүй амьдралыг би хүсэхгүй
Оруулсан admin on 2011-04-28 13:22:16 (3507 уншсан)

Чиний эзгүй шөнийг мэдрэхэд

Чийг даасан урууланд минь гуниг ганцаар амтагддаг

Чамайг үгүйлэх үдшүүдийг үдэхэд

Чадлаар тэмүүлээд хүрэхгүй алсаас чи даллах шиг болдог

Чамгүй угтах өглөө бүр наргүй ч юм шиг

Чиний орших орон зайд л манддаг юм шиг

Чамгүй алхах далайн эрэг саргүй ч юм шиг

Чиний зүг тэмүүлээд хээр хоносон ч юм шиг

Маргааш бас л ийм л өдөр намайг угтана

Магадгүй түүний дараа чиний өвөрт сэрнэ гэж инээмсэглэн сэрнэ

Наргүй саргүй жаргалгүй

Чамгүй амьдралыг хүсэхгүй ээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Мөнхөд би
Оруулсан admin on 2011-04-28 13:21:27 (3375 уншсан)

Мөнхөд би

Хорвоо ертөнцийн тэртээ алсад

Холын оддын харвах зүгт байлаа ч

Чинийх байх болно

Мөнхөд би

Саваагүй охидын харцаас чамайгаа харамлаж

Сахилгагүйтэн эрхэлж чамдаа тунисаар

Хайрласаар байх болно

Мөнхөд би

Үнэгчлэх зүүдэндээ чамайгаа хүнийх гэж хараад

Үүрээр цочин чиний өвөрт сэрэхдээ ч

Жаргалтай байх болно

Мөнхөд би

Харанхуйг чинь сэтгэлээрээ гэрэлтүүлж

Хайрыг чинь итгэлээрээ бадраах

Мөнхийн Туяа чинь байх болно

2010.10.18

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Минийх хэзээд байна
Оруулсан admin on 2011-04-28 13:20:13 (3301 уншсан)

Хажууд л байхгүй бол хайр гэдэг бүтэхгүй зүйл биш

Харин тусдаа оршивч ангид бус байж

Хайрын хүчээр нэгэндээ тэмүүлвэл

Хагацаж чадахааргүй хайр тогтнох бус уу

Дэргэд л байвал амьдрах хайр мөнхийн биш

Тэртээ алсад байвч нэгнээ үгүйлж

Тэвчээр итгэл сэтгэлээр хандвал

Тийм нэгэн агуу хайр батжих бус уу

Санана гэдэг жинхэнэ хайрын шалгуур болохоор

Сайхан чамдаа тэмүүлэх сэтгэл минь дэндүү үнэнч болохоор

Сар жилүүд нүд ирмэхийн зуур өнгөрч

Саяхных шигээ чамдаа эрхлэх цаг мөд ирнээ..

Ирээдүйгээ чамгүй төсөөлж үзээгүй болохоор

Ирэвшин дассан сэтгэл минь ганцхан чинийх болохоор

Ижий сүнстэй бурхан миний талд зогсох болохоор

Ижилгүй хүслийн минь эзэн чи минийх хэзээд байна

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Санах бүртээ чинийхээ үнэ цэнийг мэдэрдэг
Оруулсан admin on 2011-04-28 13:15:23 (4256 уншсан)

Санах бүртээ чинийхээ үнэ цэнийг мэдэрдэг

Сар өдрүүдийн уртад санан санан мэдэрдэг

Сайхан дүрийг чинь бодох тусмаа мэдэрдэг

Сахилгагүйтэн тоглох дүрээс чинь мэдэрдэг

Духан дээрээ үнсүүлэхдээ би өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг

Дуугаа хураагаад уучлалт гуйх харцнаас чинь би мэдэрдэг

Дуулгавартай сайн залуу болоход чинь улам их мэдэрдэг

Дурсамжтай өнгөрөөсөн өдрүүдээ бодохоор түүнээс ч илүү мэдэрдэг

Орчлонд орших юугаар ч үнэлэшгүй энэ зөвхөн бидний хайр

Оройтож учирсан ч төөрөг тавилангийн тааллаар нийлсэн ариухан хайр

Хавар эртийн бороотой уралдаж ирсэн миний нандин хайр

Хаашдаа минийх л байх дурлалаар амилсан үүрдийн хайр

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Амьд зүүд
Оруулсан admin on 2011-04-28 13:13:41 (4106 уншсан)

Чамтай учирсан тэр өдрөөс би зүүдэлж эхэлсэн

Итгэмээргүй...

Тийм гайхалтай өдрүүд ар араасаа цуврах болсон

Үргэлжилсээр...

Бүхнээс чамайгаа нууж хайрласан

Бүрэнхий шөнө ч нууцаар уулзаж

Буруудна гэж төсөөлөх ч үгүй

Бурхны өгсөн бэлэг гэж хайрласан...

Жүжгэн зохиолын гол дүр шиг дурлахдаа

Жүнз шиг хайранд согтсоноо мэдэрсэн

Зүрх булгилан догдлон баясах бүрээр

Зүрхэлж сэвтээмээргүй хайрыг чинь амталсан

Анх тийм хайрыг амтлаа ч үгүй байхад

Арван хэдхэн насанд минь чи л өгсөн

Агшин бүрт сэтгэлд минь төрж

Алдхан биеийг хайр чинь эзэмдсэн



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Өнгөрсөн ... одоо... ирээдүй
Оруулсан admin on 2011-04-28 13:11:27 (4799 уншсан)

((Өнгөрсөн ....))

Гал халуунаар анх шатаж үзсээн

Гэгэлгэн зүрх догдлоод нисмээр болдын билээ

Унтах бүртээ саран авхайд хүслээ шивнээд

Үүлэн завь хөлөглөн чамдаа очихыг хүсдэг байлаа

Толин нуурын хөвөө гэж би шүлэглээгүй

Тоонот цагаан гэрийн хоймор ч гэж шүлэглээгүй

Тормон нүдтэй ижий минь гэж ганц л удаа дурдсан

Тоотой насны хайр минь гэж чамайгаа олонтаа хэлсээн

((Одоо....))


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Т.Галсан : Монгол мину
Оруулсан admin on 2011-04-27 13:04:45 (3692 уншсан)

Цөөхөн атлаа олноос дутдаггүй хөлөг морьтон мину    

Муухан атлаа сайнаас дорддоггүй хөх монгол мину    

Харанхуй шөнө болзоод давхих ганц морьтон миний хөрөг                           

Хясаан элгэнд дурайх сүг зураг миний өвгөдийн жаазгүй хөрөг

Ногтон сахалт өвгөдийн зохиосон нууц товчоо таны авъяас

Ногоон талын хөх зэрэглээнд цайрах цагаан  өргөө сувдын хэлхээс

Норовбанзад дуулж би уйлдаг гоолингоо зүрхний хадаас 

Хялгасан судсаар үерлэх өвөгдийн цус минийх

Харь газар хиртүүлж болшгүй овог нэрс минь таных

Ядасан цагт мөлхөж ирээд дэрлэх чулуу минь  таных



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Т.Галсан : Монгол хүмүүний зүрхний бичээс
Оруулсан admin on 2011-04-27 12:56:30 (11814 уншсан)

busgui%20%28350%20x%20454%29.jpg

Би таван ханатай гэрт төржээ

Би таван тивтэй дэлхийд төржээ

Би буурал түүхтэй Монголд төржээ

Би бурхад мэндэлдэг дорнод төржээ

Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан

Ботгон буйлаан намайг хэлд оруулсан

Уухай,гийнгоо надад жигүүр ургуулсан

Уртын дуу надад ухаан цараалсан

Эвэдэрвээс бид хуваахын хүрдээ

Эвэлэрвээс бид үржүүлэхийн хүрдээ

Энэ бол миний зүрхэний бичээсээ

Эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй

Авдар дотроо судар минь багтдаг

Атныхаа нуруунд гэр минь багтдаг

Өргөөн тооноор минь наран багтдаг

Үнхэлцгэн дотор минь орчлон орчдогоо

Би дэлхий хэвтэй гэрийн эзэн

Би дээшээ заяатай буяны эзэн

Би дээрээ нартай тэнгэрийн эзэн

Би дээдэсээс зарлигтай Монголын эзэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Минийх
Оруулсан admin on 2011-04-26 19:18:43 (4395 уншсан)

Чи минийх гэдгээ мэдэхүү бүсгүй минь
Чин сэтгэлийн угаас чамд хэлэхийг хүсэж байна
Хүн хосоороо амьдрах ёстой байдаг
Тийм болохоор чамайг би орчлонгоос хайдаг
Миний хайрыг чи үүрд булаасан болохоор
Мэдээж би тэгхээр чамайг л хайж олохоор
Би чамд аз жаргалыг амлаж чадна
Би чиний төлөө бас үхэж чадна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 105 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-187.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3798

Должин : Зам зуур
zam-016.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4337

Должин : Зам зуур
zam-093.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4808


Агуулга
Wednesday, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Friday, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn