Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Ээждээ
Оруулсан admin on 2011-05-16 18:38:49 (2879 уншсан)

Миний шүтээн бол мэдээж миний л ээж
Мөнхийн дэргэд байх юм шиг боддог миний л ээж
Хүний амьдралд эрээн бараан зүйл зөндөө
Хүүгийнхээ төлөө зөвхөн ээж минь л гүйх юмдөө
Өсөхөөс өдийг хүртэл дэргэд минь түшиж байгаа
Хүний зэрэгтэй хүн болгочих юмсан гэж бодсоор яваа хүүгээ
Алтан наран зулаа дээрээс минь ээж байгаа цагт
Амьд бурхан ээж минь хэзээ ч холдохгүй ямагт
Мөнхийн ус гэж байхгүй болохоор таньдаа мөнхийн ус уулгана гэж хэлэхгүй
Мэдээж миний ээж үргэлж хүүгийнхээ зүрхэнд оршино өөр бурханыг мэдэхгүй
Сайхан сэтгэлт ээж минь цагийн аясаар та минь хөгширждээ
Таныхаа дэргэд байхад зовлон бүхэн зовлон биш болж
Жаргалыг 2 хүү чинь таныхаа дэргэдээс мэдэрнэ
Жаалхан хүү чинь хаяа таны сэтгэлийг зовоож хэтэрнэ
Гэхдүү одоо хүү чинь ухаар ч байна та минь итгэнэ
Амьдралд алдахгүй байхыг хичээж өөрөөр сэтгэнэ
Өдий зэрэгтэй болгож хүмүүжүүлсэн тань даа баярлаж байна ээжээ
Энэ хэдхэн үгээ зөвхөн таньдаа хаяглаж байна ээжээ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Аавдаа
Оруулсан admin on 2011-05-16 18:38:28 (3023 уншсан)

Эр хүний ноён нуруу гэдгийг зөвхөн ааваас л сурна
Энэ амьдралын үнэн худалыг аав минь л хэлнэ
Аавын минь харц нь хүртэл цаанаа ухаарал байдаг
Аавын минь хайр нь хүртэл дотроос нь гэрэлтэж байдаг
Хатуу үгийг багахан сонсож өссөн ч үг нь хүртэл хууль
Хүний амьдралын амьд домог болсон аав минь амьдралын гол дууль
Ээжийн минь нэг насны үнэн ч түшиг тулгуур болсон хайр нь
Энэхэн амьдралаа бие биедээ зориулсан насан туршын хань нь
Дэргэд нь суухад нөмөр нөөлөгийн ааваасаа л мэдэрнэ
Дандаа биш ч амьдралд хаяа алдаж бүдэрнэ
Тэр үед уурлахын оронд ухааруулж аргадана
Тэрхэн үед өөртөө гутарч нулимс минь барагдана
Ховорхон хэлж үзсэн аавтай хайртай гэдэг үгийг
Харин одоо аавдаа зориулж хэлье таньдаа хайртай гэдэг үг бүрийг
Ухааруулж аргадаж зэмлэж байдаг аавдаа би хайртай
Ухаант хүмүүн та нар ч гэсэн аавдаа хайртай биздээ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бүсгүйд
Оруулсан admin on 2011-05-16 18:07:34 (2796 уншсан)

Та тайван бай таныг би муулах гээгүй
Би шүлэг бичдэг болохоос таны тухай дуулах гээгүй
Зүгээр л чамтай мэндэлий гэж бодно
Зүсийг тань харахгүй бол би хорвоогоос одно
Та надтай тэнэг хүн шиг битгий харьцаа ч
Таны араас дагаж байдаг залуус надтай битгий барьцаа ч
Үл таних бүсгүй чамайг жаргаах залуу чинь би байна
Үнэхээр нээрээ жаргалыг өгч чадах нь би л байна
Чамайг алдахыг үнэн сэтгэлээсээ хүсэхгүй
Чам шиг цэцэг надад дахиж хэзээ ч олдохгүй
Үүрд бас чиний дэргэдээс алхам ч холдохгүй
Чамтай байхад сэтгэлийг минь юу ч зүсэхгүй
Хаврын анхны яргуй шиг чи үзэсгэлэн төгс
Хаашаа ч би холдож чадахгүй чиний дэргэд мөхс
Надруу дулаахан хардаг чиний тэр харц
Надыг өмнөө сөхрөөсөн болохоор би чиний зарц
Тэгхээр зөвхөн би чиний хайрыг олох гарц
Хаврын салхи хацрыг минь зөөлөн гэгч нь үлээнэ
Харин чамайг иртэл би эндээ үргэлж хүлээнэ
Жаргалыг олжээ хоёулаа яг энэ мөчөөс
Энэ бол зөвхөн миний хайрын хүчээс

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Баяртай
Оруулсан admin on 2011-05-16 18:07:09 (2863 уншсан)

Баяртай гэдэг үг хэрхэн сонсогдож байна
Магадгүй чамаас ч юмуу эсвэл хэн нэгнээс салах мөч байх
Мэдэхгүй юм даа ингэж бичэх нь зөв ч юмуу гэхдээ битгий гайх
Баяр баясгалан уйтгар гуниг чамаас салан одог
Бас дээр нь чи ч бай хэн ч бай дандаа намайг бодог
Алсад одох хүн шиг гуниг төрүүлэх нь хичнээн бэрх
Аяа хүний амьдрал яг л айлын хүүхэд шиг эрх
Мэдээж хүн болсоны утга учир юунд дээр тогтдог бэ
Мэдсээр байж жаргалаас зугтаж байдаг хэн нэгэн шиг
Амьдралаас уйдсан нэг нь амьдралыг үзэн ядна
Арга ч үгүй биздээ амьдралын сургамж болохоор үхэн хатна
Чи гэдэг бие хүн өөрөө даашгүй их зовлон тарина
Тэр зовлонгоо даалгүй байсаар байгаад л нүд анина
Гэхдээ бас зөв амьдарвал зөлөөн хорвоо
Гэсэн ч чи өөрөө хүний доор орвоо
Нүд аних амархан гэхдээ ядаж түүхээ бүтээ
Тэгж чадахгүй бол орчлон өөрөө чамайг үлээнэ
Надаас хойших хүн та зөв мөрөөр зөв байвал
Нартад ганц олдох хувь тавилангаа хайвал
Бүтэхгүй гэх зүйлгүй бөгөөд чиний дараагийн хүн чамайг
Бэрхшээл бүхнийг даван туулах итгэлтэй намайг
Хүн шиг үднэ Баяртай

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Чамдаа
Оруулсан admin on 2011-05-16 18:01:29 (3834 уншсан)

Чамдаа ийм үг хэлж байгаадаа үнэхээр их харамсаж байна
Чи минь миний энэ л үгийг ойлгохгүй байна гэхээс айна
Мэдээж чи миний хувьд нандин эрдэнэ минь байсан
Магадгүй одоо ч бас зүрхэнд минь үүрд байгаа байх
Чиний ариухан үнэр одоо ч надад үнэртэнэ хайраа
Надаас холдсон ч гэсэн дурсамж надаар дүүрэн байна хайраа
Хэтэрхий их хайр амьдрал болдоггүй гэдгийг мэдсэнгүй
Хэтэрхий оройтсон байсанаа би өөрөө ч мэдсэнгүй
Намайг уучлаарай гэж хэлэх хүсэл байвч зориг алга
Над дээр буцаад ирэхгүйгээс хойш орчлонгийн жамаар салга
Чи минь миний зүрх сэтгэлд үүрд байрлана
Чин сэтгэлийн угаас чамайг үүрд нууцхан хайрлана

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Цэцэнбилэг : Ирээд л буцдаг хайр
Оруулсан admin on 2011-05-16 17:47:09 (3683 уншсан)

Ирээд л буцдаг хайрыг
Илүү дутуу гэж чамлаад яалтай
Эхлээд л төгсдөг дурлалыг
Энгийн чамин гэж ялгаад ч яалтай

Зүрхэндээ нуун хайрлах мөчид
Зовлон жаргал ижилхэн амттай болж
Зүгээр л алдраад уусахын цагт
Зовлон илүү гашуун болох юм аа

Хэзээ ч дэргэд минь байхгүй
Хэн нэгний төлөө
Хэдэн хэсэг болсон зүрхэндээ
Хүлцэл өчөөд тайтгаръя даа

Нулимсаараа би чамайг үдээд
Нүднийхээ анисганд гаслангаа тунгаая
Үгээрээ би чамайг шархлуулж
Уруулынхаа завсарт хүслээ шигтгэе

Дурлаж дуусаагүй жаргалын төлөө
Дутуу нойртой яваад ч яалтай
Дуу шиг анирхан сайхан аялгуу байхад
Дуулим хорвоод би өөр юугаар тайтгарах билээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Энгүүн : Хоосрол
Оруулсан admin on 2011-05-05 09:22:23 (3736 уншсан)

Зүрх сэтгэлд минь чи оршичихоод
Зангаа бууруулж, хажуугаар өнгөрөхдөө
Зөрөг олон замын
Зөв бурууг ялгалгүй туучихлаа гэж үү

Ямба, хээнцэр өнгөтэй
Сэхүүн зантай нэгэн бүсгүйд
Яагаад чи сэтгэл алдрав
Саатан учирах тэр хором чинь насных байж чадах гэж үү

Өөр бусдад би одоо итгэхгүй ээ
Өнгөрсөн амьдрал минь түүнийг гэрчилнэ
Өөдий хүртэл наслахдаа би
Өнгөт орчлонд үнэн зүйлгүй гэдгийг дэндүү хойно ухаарлаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Үргэлж хамтдаа
Оруулсан admin on 2011-05-04 13:35:46 (4158 уншсан)

Хайрт минь чи минь сонсоорой
Хайртаа хүнээрээ намайгаа сонгоорой
Хэзээ ч хуучрахгүй хайрын түүх бидэнд бий
Хэн ч биш гэж бодвол чамайг би алдахвий
Үргэлж хамтдаа чи минь итгээрэй
Үүрд цугтаа чи минь өөрөөр сэтгээрэй
Наддаа хурдхан шиг хүрээд ирээч
Надтай цугтаа өглөө бүр хамт сэрээч
Миний хэлсэн үг болгоныг чи минь уучлаарай
Мөнхөд хамт байна гэдгээ битгий нуугаарай
Хорвоо бид 2-т жаргалыг өгч байна гэдгээ амлана
Харин чамайгаа би бүхнээс үргэлж харамлана
Миний мэдэх хамгийн өхөөрдөм охин бол чи
Чиний мэдэх хамгийн сайхан залуу бол би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Баярмаа : АЗ ЖАРГАЛ
Оруулсан admin on 2011-05-04 12:09:30 (3071 уншсан)

Олон өнгөт их ус мөрнүүдийг

Одоохондоо би сэтгэл гэж нэрлэдэг

Бэхэн цэнхэр далайг цагаан сувдаар чимээд

Би түүнийг аз жаргал гэдэг

Элгээрээ ус бүлээцүүлээд намайг норгоод

Эрхэлж хоносон шувуудыг хүлээлт гэдэг

Нарны шаргал судлаар ариун ус лугшиж

Намрын тэнгэрт мандахыг мөрөөдөл гэдэг

Холын огторгуйд даараад намайг санаад

Хожмоо бороо болон асгархыг хайр гэдэг

Шөнөөр загас гэрэлт хорхойн жимээр нэгжээд

Шинээр шүрэн арал олж нээхийг шүлэг гэдэг

Зөгнөлийн ордонд зугаацаж ханаад намайг дуудаад

Зүүд нойрноос татан сэрээхийг онгод гэдэг

Шар далайн ус солирын бороонд нүдүүлж

Шархндаа чичрэхийг би зовлон гэж нэрлэдэг

Буй биеэрээ өвдөж булингараар хулдаж намайг нуугаад

Буцалж өөрөө цэвэрших их усыг амьдрал гэдэг




( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хэлц үг
Оруулсан admin on 2011-05-04 12:08:25 (3375 уншсан)

Хүүе найзаа хүлээгээрэй байзаа
Хүүе чи чинь хэн билээ найзаа
Хэлэх хэдэн үг байна сонсох уу
Хэлц хэдэн үг байна бас сонсох уу
Монголд амьдрал хэцүү байнаа найзаа чи мэдэхүү
Минийх ч бас хэцүү байна өөр амьдрал сэдэхүү
Төрийн хэдэн түшээд хамаг баялагийг минь сорлоо
Түмэн ард минь одоо ойлгож байна боллоо
Хэрэг хийсэн нөхдүүд хуулийн өмнө мөнгөөр хэмжүүлнэ
Хийсэн хэрэгтээ харамсахгүй харин бүүр цаагуур амжуулна
Төрөөс хэдэн гарууд мөнгийг зүгээр угааж сууна
Төрөөс төрсөн нөхдүүд хийсэн нүглээ мялааж ууна
Харцын айлын хүүхдүүд ядарч байж хоолоо олно
Хангалуун амьдарч байгаа нэг нь инээж байгаад л болно
Нийгмийн хоосрол ходоодны өслгөлөн бол зүгээр зах зухаас нь
Нийтэд хүртээ түшээдээ чадахгүй бол наад духаа
Аль ч нийгэмд амьдрал эрээнтэй бараантай байдаг
Харин бол одоо өөр ядаж гэгээг хайдаг


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бяцхан сургааль
Оруулсан admin on 2011-05-04 12:07:50 (3255 уншсан)

Ямагт хүн хүнээрээ бай
Ямар байсанаа битгий март
Чи өнөөдөр хэн байсанаа мартвал
Хэзээ нэг өдөр яг чи байрандаа очино
Өнөөдөр чи мөнгөтэй байж болно
Өнө мөнхөд чи ийм байхгүй шүү дээ
Орчлонд чи төрөхдөө нүцгэн ирсэн чинь үнэн
Орчлонгоос буцахдаа чи мөн л нүцгэн буцах нь үнэн
Амьд байгаа эцэг эхээ ядаж баярлуулж бай
Авсан хань ижилээ мөн адил хайрлаж бай
Чи нэг л төрнө нэг л үхнэ
Чи нэг насандаа ядаж түүхээ бүтээ
Амьдралаа чи үзэн ядаад яах бэ хүү минь
Амьд байгаадаа баярлаж яв дүү минь
Орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүхэн
Одоо цагтаа хүн шиг бай хүн шиг амьдар

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Сэтгэлийн гуниг
Оруулсан admin on 2011-05-04 12:07:23 (3116 уншсан)

Яг одоо гадаа бороо зөөлөн шиврээд
Яагаад ч юм сэтгэл минь гуниглан шимшрээд
Чи намайг хайрлаж байсан бол би өнөөдөр шал өөр
Чиний сэтгэлийг чинь баясгаж аз жаргалын төлөө хөөр
Нээрээ хүний амьдрал гэгч сонин юмаа бодоод байхад
Нэг нь өнөөдөр гуниглаж байхад нэг нь баяртай байх юм
Жаргалын өмнөөс би одоо ч гүйхэд бэлэн байна
Жоохон баяр хөөр ч гэсэн байгаасай гэсэндээ хайна
Мэдээж алдаж байж хүн болдог амьдрал юм
Мэдсээр байж алдаж явдаг нь хүний зан юм
Гуниглахгүй байх сайхан ч гэсэн бас хаяа хэрэгтэй
Чамайг ч юм уу өөр нэгнийг бодох ч бас би эрхтэй
Надаас хэн нэгэн нь чи жаргалтай байна уу гэвэл үгүй
Нарт хорвоод чи амьдарч байна уу гэж асуувал тийм
Гэхдээ би элэг бүтэн байгаа энэндээ бол сэтгэл хангалуун
Гэсэн ч жоохон ч гэсэн сэтгэлийн гуниг арилахгүй байна
Амьдрал зохиож амталж бас үнэрлэж хүртэх ёстой
Амьд байхдаа бүхний төлөө явж хөдлөх хайрлах ёстой
Би зүгээр л хүн сэтгэлтэй мөн хайрлаж хайрлуулах эрхтэй
Бие сэтгэл минь гуниглаж байна энэ нь л надад бэрхтэй

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Н.Х.Төөгий : Андууддаа
Оруулсан admin on 2011-04-29 10:21:03 (4596 уншсан)

Гар барьж танилцаагүй нөхөдтэй хүн

Гал алдаж тарчихаагүй андуудтай хүн

Гангар шаазан шиг хангинаагүй андуудтай хүн

Ганцаардан ганцаар сууж үзээгүй би баян хүн

Охидыг харан онгирч явсан найз надад байна

Онгироог нармайлж зангирч явсан найз надад байна

Онцгойг эдэлж гангарч явсан ч найз надад байна

Орхиж яваад эргэж ирсэн найз ч надад байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Өнчин зүрх
Оруулсан admin on 2011-04-29 10:09:52 (3863 уншсан)

Өнчирч хоцорсон зүрхийг минь бүү эмтэл үхчихнэ
Өнгөрсөн бүгдийг бодоод гүн шархтай болчихсон юм
Учирсан хэрнээ удаагүй чиний хойноос шаналахдаа
Унтаж чадалгүй олон шөнийг өнгөрөөсөндөө
Хүлээж цөхөрсөн сэтгэлийг минь бүү зовоо үймэрчихнэ
Хуурамч хайрын золионд булингартаж үлдсэн юм
Ирэх л юм шиг санан чамайг хүлээж суухдаа
Итгэл даагаагүй сэтгэлд чин даанч их гомдсон
Гуниг шингэсэн нулимсыг минь бүү арч гарыг чин түлнэ
Гасланд автсан сэтгэлийн нурманд буцалсан юм
Ганцаардлынхаа зовлонг нулимстайгаа цуг урсгаж
Газарт тогтсон нүглийн намагт дусал нэмэх гэсэн юм бүү арч


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хайртдаа
Оруулсан admin on 2011-04-29 10:07:24 (3872 уншсан)

Хайрт минь наран мандаж шинэ өглөө ирлээ
Хайрынхаа энгэрийг налсан миний хонгор сэрлээ
Энэ өдөр бид 2-т жаргалаар дүүрэн байна гэдэгт итгэж байна
Эхнээс нь дуустлаа чинийхээ төлөө байна гэдгээ амлаж байна

Тэрийг хараач хайрт минь тэнгэрт шувууд нисээд
Тэртээх жаргалын төлөө бид 2 хэсээд
Чамдаа бүхнийг өгнө чиний төлөө л гэж
Чин сэтгэлийн ариун хайрыг чинийх болгоно

Одоо тэнгэрт саран гийж байна хайраа
Ододтой цуг нойрсох цаг нь болж хайраа
Унтаж амардаа чамайгаа би үүрд хайрлана
Ухаалаг чиний минь зүрх миний сэтгэлд байрлана

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Очирпүрэвт: АХ МИНЬ
Оруулсан admin on 2011-04-28 14:47:03 (3919 уншсан)

Ах минь
Ар халхын эрх танхай хөвгүүн минь
Аз хийморийн хорвоод бэрхийн шагай шиг амьдарч
Аргамагийн дэл дээр ассан босоо хөх юлд минь

Сайхан ах минь
Сар нарыг дамнаж ниссэн даанчиг дураар шувуу минь
Санчиганд чинь мөсөн чихрийн талст үзэгдэж
Сарны нандин үртэс сэмээр нэгэн буулаа шүү



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Баярмаа : Хавар
Оруулсан admin on 2011-04-28 13:42:33 (3037 уншсан)

Олон биш дээ ямар шинэхэн цэцэгтэй хавар

Орь ганцаардаж өнгөрөөвөл залуу нас харамсана

Олон биш дээ ямар надад дурласан залууг

Огт тоохгүй өнгөрөөвөл сэтгэл бас харамсана

Нэг л хөнгөн дурлал надад лав зохихгүй

Нисэж явааг минь хараад тэнгэрийн шувууд айчихна

Нэг л зуурын жаргал надад лав тохирохгүй

Нимгэн уруулаа түлхээд инээмсэглэл айчихна

Дан ганцхан биш дээ шинэхэн цэцэгтэй хавар

Дараа жилийг мартвал цаг хугацаа гомдоно

Дан ганцхан биш дээ дурлалд дуудсан зүрх

Дандаа чамайг магтвал тэр залуу гомдоно


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Би чиний бүсгүй
Оруулсан admin on 2011-04-28 13:39:08 (4196 уншсан)

Найз залуутай гэж хэлэхдээ харц дээгүүр байдаг

Би бардам бүсгүй

Нартад байгаа бүхэн минийх л юм шиг загнадаг

Би эрхэмсэг бүсгүй

Намайг гэх цор ганцыг олж чадсандаа

Би итгэлтэй бүсгүй

Надаар хорвоо дутах юм шиг сандагтаа

Би ихэмсэг бүсгүй

Хайртынхаа энгэрт зоргоор эрхлэхдээ

Би ялдам бүсгүй

Ханашгүй хайрын баланд согтсон

Би энхрий бүсгүй

Ганцаардлыг инээмсэглэлээр далдлах

Би хуурамч бүсгүй

Ганцхан чинийх л байх заяатай

Би үнэнч бүсгүй

Эрхэлж тунихдаа дөрвөн улирал шиг аашилдаг

Би дураараа бүсгүй

Эргүүлж бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэдэг

Би зоргоороо бүсгүй

Эвий гээд духан дээрээ үнэрлүүлэх дуртай

Би танхил бүсгүй

Эргэх хорвоод чамд л ганц ирсэн

Би чиний бүсгүй

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Гурван жил миний сэтгэлийг хулгайлсан чинь
Оруулсан admin on 2011-04-28 13:27:05 (3124 уншсан)

Гурван жил миний сэтгэлийг хулгайлсан чинь

Гучин жил надтай хамт байх амлалт болж чадсан

Гуниг уйтгар харуусал тэнд байсан ч гэлээ

Гундсан намрын навчис шиг богинохон настай байсан

Инээмсэглэлээрээ тэр чигтээ согтоож чадсан дүр чинь

Ирээдүйд чамтай л хамт байх итгэл минь болж чадсан

Ирээд буцахын хорвоо харвасан сум шиг байх ч гэлээ

Ижилсэж амьдрах бидний хувьд жаргалын цаг хугацаа...

Уран үгс бэлхэн урсдаг би яруу найрагч биш ч

Уянга аяз эгшиглүүлмээр авьяас надад байхгүй ч

Амнаас гарч зүрхлээгүй хайрын минь өчил шүлэг болон өмнө чинь өмөлзөхөд

Анзаарч уншихыг чамаас гуйх сэтгэлийн минь мөчиг юм шүү

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Э. Билгүүн
Оруулсан admin on 2011-04-28 13:23:36 (2879 уншсан)

Ээжийн эрх охин чиний жаахан хайр чинь

Бэтгэрч чамайгаа санахдаа нулимстай л байдаг шүү

Ирээдүйн тухай бодлоо барьж ядан тэвдэхдээ

Лааны гэрэлд ч чамайгаа шүлэглэсээр байх болно

Гандах тавилан хуучрах хайр байдаг ч гэлээ

Үес аясхан сэтгэл минь үнэнч л байдаг шүү

Үдшийн зүүдэн болзоонд чамайг айлчлахыг хүлээхдээ

Надаар дуусах амьдралд чинь итгэсээр байх болноо

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 389 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
b-009.jpg
Хэмжээс: 300x404 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5214

Зураач : Б.Хонгорзул
khongor061.jpg
Хэмжээс: 600x992 216k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4476

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-201.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4366


Агуулга
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Баасан, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Даваа, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Лхагва, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Бямба, 2013.04.06
· Өмөгнөл
Ням, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Бямба, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
· Г.Бадам : Ирэх цаг
Пүрэв, 2013.02.14
· Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
· Б.Эрдэнэцог : Мандал уул
Лхагва, 2013.02.13
· Б.Эрдэнэцог : Миний ховд
Мягмар, 2013.01.08
· Гочоогийн Бадам : Хувилбар 2
· Гочоогийн Бадам : Ариун уул
· Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Ням, 2012.12.23
· 4 мөрт
Пүрэв, 2012.12.06
· Н.Х.Т : Нэгэн бүхэл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn