Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003


Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Балжиннямын Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором
Оруулсан admin on 2006-12-25 01:27:51 (4098 уншсан)

         Yл таних бүсгүй минь, чи надад дотоод сэтгэлээ нээж маш санамсаргүйгээр далдаас харилцах болсноо хувь заяа гэж боддог уу. Хэзээ нэгэн цагт би ингэж л танилцаж, бие биендээ оюун санааны хүч өгөх байсаан гэж бодож болох л доо. Эсвэл энэ талаар ерөөсөө анзаараагүй байж болно. Яагаад гэвэл аливаа юмс дандаа л санаатай, санамсаргүй хоёрт оршдог. Нэгэн бодлын санаатай нөгөө бодлын санамсаргүй юм даа. Тэгэхээр бид  хоёрын энэ нууцлаг холбоо, сэтгэл санааны далдын хийсвэрлэл хувь заяатай   минь хэрхэн холбогдох бол гэж чи асуухыг хүсэж байж ч мэднэ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Оруулсан admin on 2006-12-25 00:11:54 (8296 уншсан)

      Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа өргөсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул. Дагва шив дээ" хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв
      Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж: хүйтэн усаар солив. "Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 11/3 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр
Оруулсан admin on 2006-12-24 22:58:09 (4285 уншсан)

Жалцавын хүү хүүхэн гадны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс дамнасан юм бэ? үгэн салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж ирж.
Эмгэн нь "Эвий, эвий. Гадны дотнын гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш болохоор л тэгж ад үзээ биз хөөрхийг хэмээн бөгтөгнөв. Жанлав ч уг зөвшин, хай нутаг холдоо юу л базаав гэж. Манай охин шиг ном эрдэм гээд бас бид хоёр шиг хөгшдийг хөдөө сойж орхисон дамшиг биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэн жаргалтай нь аргагүй тамшаалж суулаа. Охин нь онгоцоор гарч гэнэ. Хотоос наашаа гарч гэнэ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Сарантуяа : Дэлт цагаан азарга
Оруулсан admin on 2006-12-20 22:43:10 (5784 уншсан)


Барах цадахгүйн бараан орчлонд хүн мэндлэхдээ хар, хор, хайр гуравтай хамт төрчихдөг юм билээ. Би гэдэг амьтан чинь эрдэнэт савнаасаа тасран унахаасаа эхлээд л хан хорвоогийн хачин жигтэй явдлуудтай учирч эхэлсэн гэдэг. Энэ бүгдийг ярихаа азнаад эр биед хүрч эхнэр авсан цагаасаа ярья. Эрт цагийн уламжлалаа дагаад эцэг эх маань удам угсаа сайтай айлын нэгэн бүсгүйг өндгөн сүй тавьсан ерөөлт хань чинь гэж зүслэн заахад нь улирч баларсан ёс заншил хэмээн тас зөрж байгаад харахад нүд дүүрэн мах мариа сайтай өндөр цагаан бутач бүсгүйг гэргий болгон авлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Тавкейн Султаан : Алтан ээмэг
Оруулсан admin on 2006-12-18 23:44:10 (4271 уншсан)

Айкүмис хамаг тэнхээгээ шавхан өндийлөө. Хэв маягаа аль хэдийнээ гээн, үс нь холцорсон, хурган дотортой хуучин дээлээ нөмөрч, турьхан хуруугаараа цагаан нөмрөг алчуураа засав. Хөлөө зөөж тавин ганц нэг алхсаар хойморын том толины өмнө очлоо, Гүн үрчлээсэнд дарагдсан, ядуу цонхийсон царайгаа удаан ширтэнэ. Тэрбээр, "Хуурамч хорвоо гэж!" Мөнхийн юм гэж ер юу байна вэ? Эр биеийн чадал, охин биеийн гоо үзэсгэлэн, ер нь юм бүхэн улиран өнгөрдөг хойно" хэмээн санаашрав.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун
Оруулсан admin on 2006-12-18 23:26:03 (4053 уншсан)

Түүнийг ирэх сургаар манай хотынхон хэрдээ л бэлтгэж, хол ойрын гийчин дөрөө мултлах нь ихсэж, ер жигтэйхэн их хөлтэй болчихсон. Доржгочоо хүртэл:
- За хө, идээ цагаагаа базааж байгаарай. Өвгөнийхөө ганц цайны дээлийг гаргачих. Юмыг яаж мэдэх вэ. Лхагваа чинь сүрхий хүн. Манайхаар ороод л ирнэ шүү гэж хөөрцөглөн гэгэлзэх. Лхагваагийн муу ижий өдөрт хичнээн ч гарч орж байна вэ, хэлээд юүхэв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намжимын Сүхбат : Хөшөө
Оруулсан admin on 2006-12-18 23:20:14 (3995 уншсан)

Хөвийн хөх хөндлөн дөрөлжөөр нэгэн морьтон гарч ирлээ. Наранд гандаж цайсан далбагар малгай өмсч, хатингар цээжиндээ элбэгдсэн том нударгатай улаан даалинбан тэрлэгээ яльгүй шуусхийн бүсэлсэн өргөн магнай бүхий түмэн үрчлээ суусан хар царайтай ясархаг нэгэн бөөн сүүлтэй алаг мориныхоо явдалд үүрэглэн байна уу гэлтэй гараа сул унжуулжээ. Тэрбээр гархилсан сүүмгэр нүдээр Хөшөөтийн хөндийг нэгжин халиаснаа урт эрүүн дэх оочиныхоо сахлыг имрэн, омголтсон хөх уруулаа хөдөлгөхийн төдий "Ай даа, Хөшөөтийн хөндий минь хэзээ ийм байлаа даа" гэж өөртөө хэлэв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Дамбын Төрбат : Зулын хорин таван
Оруулсан admin on 2006-12-18 23:15:57 (5880 уншсан)

Мөнөөхөн бужигнаж асан залуус тархан одов. Гэрийн хоймор ханхайж намрын тал шиг уй даан үлдлээ. Би өвлийн идэш төхөөрч өгсөн залуусыг далд орон ортол овоон дээрээс харж суухад цээж эзгүйрэн хоосорч, хэзээ ийм мундаг эр хүн болно доо гэх бяцхан гунигт автана. Миний ийн шүтээн болсон эрст манай хонхорынхон ам муутай байдаг юм. Доогийн дэлдэн Дэрмээн гэж шоволзсон шар залуу харахад хийморлог нэгэн мөн боловч хазаарын солиотой, эмээлийн хэнээтэй гэж шивэр авир хийнэ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Лодонгийн Түдэв : Хөмрөг
Оруулсан admin on 2006-12-18 23:05:13 (10351 уншсан)

Говийн малчныд хангайгаас зочин иржээ. Дэлгэр цаг байсан болохоор хүн мал цөмөөрөө л тайван жаргалтай зоо тэнүүн сэтгэл өег ажээ,
Хангайн зочин говийн бүгчим халууныг гайхаж хамаг хувцсаа тайлж бараг л чармай нүцгэн суух болов
- Та нар мөн бөх голтой улс аа! Энэ дүү гэсэн халуунаар хөвөнтэй дээлнээс салдаггүй. Яаж бээчихгүй явж байнаа? гэж хангайн зочин гайхан асуув. Өвгөн тэмээчин инээмсэглэж



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 22/5 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Лодонгийн Түдэв : Эрхий дарам зай
Оруулсан admin on 2006-12-18 23:05:08 (14216 уншсан)

Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хүртэл үзэж өнгөрүүлсэн амьдралд нь олон янзын захиалга, үүрэг, гуйлт тохиож байлаа, Зарим нь цай чанах зуур бүтээчихмээр, зарим нь зун, намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бүхнийг зурж, сийлж, зорж, зүлгэж урлан бүтээсээр өдий хүрчээ. Цай чанах зуур бүтээсэн юманд нь агт морь, атан тэмээний шан ч өгч байлаа. Зун намрын зургаан сард чүү багтаан хийсэнд нь соном хадаг төдийхний харамж өгдөг хүн ч байлаа. Жамба зураач тэр бүхнийг ихийг их гэхгүй багыг бага гэхгүй авдаг л байлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 31/8 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Ганц бие хөгжимчин
Оруулсан admin on 2006-12-18 23:00:37 (4471 уншсан)

Зэвхий цонхигор царайтай үлбэгэр хөгшин эмэгтэйн зовхи нь унжсан том нүд толиноос гунигтай ширтэнэ, Норжмаа өөрийнхөө энэ дүрийг харахдаа дөч гаруй жилийн өмнөх залуугийн цог золбоо, гоо үзэсгэлэнгээ үгүйлэх мэт харамссан өнгөөр шүүрс алдлаа. Хормойгоо сөхөн хөлөө ил гаргахад арьсных нь цаанаас урт урт судлууд хөх туяа татуулан сүлжилдэнэ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Хилэнцэт хорхой
Оруулсан admin on 2006-12-18 22:59:52 (4452 уншсан)

Жү овогт үхэхээс бусдыг үзжээ. Орсгой шүдээрээ газар мэрэх шахаж цуглуулсан хөрөнгөнийхөө ачаар өнөөдөр Бээжингийн нэртэй зочид буудалд ясаа амрааж амьд яваагийнхаа ид хавыг үзэж буй нь энэ, Эргэдэг дугуй ширээн дээр амуу будаа, амтат жимснээс эхлээд далайн зөөлөн биет, зэрэг жараад төрлийн хоол алаглан зугуухан эргэнэ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр
Оруулсан admin on 2006-12-18 22:48:43 (3803 уншсан)

Тэр маш баяртай онгоцноос буулаа. Богд уулын орой дээгүүр онгоц эргэхэд нүдний нь нулимс бүрхэв. Яаж ийгээд л нутагтаа ирлээ. Яахав, явсных багагүй олзтой. Одоо ч харин Болороосоо холдохгүй шүү, Олсон хэдээ зөв зараад амь нэгтэй амьдарнаа хөө. Ирлээ дээ, ирлээ. Ядуу Монгол тэр харь газар хөлсний хөдөлмөр хийж халаасандаа хэдэн зоостой, тархиндаа хувийн үйлдвэр төсөлтэй, сэтгэлдээ хүний нүнжигээ гээсэнгүй буцаж ирлээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү
Оруулсан admin on 2006-12-18 22:44:40 (3949 уншсан)

      Зурагтаар хамгийн сүүлийн үед нэр хүнд нь сүрхий өсч, алдаршиж байгаа нэгэн эмэгтэй улс төрч ярьж байлаа. Цогтой бадрангуй харц нь үгний өргөлт бүр дээр бөмбөрийн цохилт шиг таарч, гарын хөдөлгөөн, энгэрийн гоёмсог зүүлт, чамин бөгжтэй нь өнгө дүйцэж аргагүй л гадаад төрх, үзэмж нь улс төрчийн хувийн соёлыг өндөрсгөнө. Мөн үгний нь уран өнөөдрийн цаг үеийн байдал хүмүүсийн сэтгэлийн агаартай хачин нийлж байлаа. Хэн хүнгүй биширч бахархаж, сэтгэл татагдаж байгаа нь илт.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Данзанноровын Хүү : Лугшилт
Оруулсан admin on 2006-12-13 06:35:17 (3972 уншсан)

       Жаргалан энэ удаа жилийн дотор арван нэгэн амьтан байна. Миний луу ... хэмээн асуулаа.
      - Би багадаа чухам лууны нутагт хурга хариулж өссөн нэгэн. Yзээгүй гэх аргагүй. Манай нутагт үлгэрийн л орон доо.
      Зургаан зүйл хамаг амьтны сүр болсон илэрхий хүч чадалтай авир зөөлөн эргэн тойрондоо бол хүрхрэн дуугарагч нэгэн их амьтныг Хан хурмастын хөлгүй гүнд төсөөлөн харж, түүнийгээ "Бурхны ташуур" гэж нэрлэлээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Данзанноровын Хүү : Таван барын үлгэр
Оруулсан admin on 2006-12-13 06:33:30 (5176 уншсан)

     ... Баруун гараа ямагт зүүн (билиг) дээрээ тавьж суудаг нь сайнаар нь муугаа хөөх дом, харшлах хамаг шалтгааныг биед ариусгадаг. Иймээс тэрхэн агшинд хүний бие өөдөө хөөрөх наран, өндөрт ганхах цэцэг мэт даяар амгалан болдог.
      Газрын хээлэнд нуугддаггүй, нуугдан отох хулгайн явдал хийдэггүй хэмээн үлгэрт хэлж, домогт яригддагаар ухран буцан гишгэх, айж эргэн зугтах аюулгүй төрдөг. Бүтэшгүй үл хөөцөлддөг хүчтэнийг "Улаан зүгт" амьтан гэж үлгэрт нэрлэжээ. Тийм амьтныг Бар гэж Жаргалан яриагаа эхлэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Сумын төв дээр
Оруулсан admin on 2006-12-13 06:29:55 (5409 уншсан)

    "Yхлээ, үхлээ, ёо, ёо" гэсээр тэр орноосоо арай гэж өндийв. Аманд нь түй гэх шүлсгүй болж, уруул нь хатан, толгой тархи нь дүйнгэтэн мэнэрнэ. Зуухны хажуу дахь бөөр нь хэмх ёнх болсон данхнаас хүйтэн цай гүд гүд залгилахад, гэдэс ходоодонд нь нэгэнт асан алдсан түймрийг нь бага ч гэсэн номхоруулах шиг болов. Гэрийн доторх юмс ундуй сундуй. Халбага нь гозойчихсон гурилтай хоолны үлдэгдэл шүүгээн дээр харагдана.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Хоёрын даваа
Оруулсан admin on 2006-12-13 06:26:41 (4890 уншсан)

      Тэднийхээс шив шингэн утаа эгц дээшээ олгойдож байлаа. Оюунаа аль хэдийнээ босчихоод цайгаа оргиулаад уудалж байгаа, мань "Хоёрын даваа" яахав дээ, дээлээ эгэлдрэглээд суучихсан хүзүүгээ шөргөөгөөд л амсар нь цоороод уруул урчихмаар болсон мөнгөн аягатай цайгаа тэмээ шиг хүчтэй сорж суугаа. Орсон гарсанд   - Миний энэ чинь Мэргэ вангийн Далхаа зааны аяга шүү дээ гэж хөөрлөнө. Харин тэр Далхаа заан гэдэг нь ямархуу бөх хэзээ байсныг ярьж шагширч байгаа хүнийг би л сонсоогүй юм байна. Банди гуай наадам болгоноор зодоглодог ч хоёрын даваанаас нэг их хэтэрдэггүй болохоор нутгийнхан мань "Хоёрын даваа" гэлцэн инээд наргиан болдогийг Оюунаа ч мэднэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Алтан жүн жор
Оруулсан admin on 2006-12-13 06:22:31 (11268 уншсан)

      Зовиурлаж, шаналснаасаа болоод шанааны яс нь шөнтийн чамархайны судас нь бараг гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж арай гэж уушгинд нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов.

       - Ээ бурхан минь! гэж хоногийн тоо гүйцэх нь шив. Түжгэр бандийнхаа хүчээр эхний удаа ч арай үхчихгүй байхаа гэж бодсоноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зөөлөн ширтсэнээ:
       - Хоолой аргаад! Бүлээн юм амсдаг юм билүү? гэхэд нөгөө хүү шалавхан босч өвгөний хэрзгэр цээжийг эвлэгхэн өргөж орны толгой налуулав.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 14/3 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Шагдайн Цэнд-Аюуш : Салхи хагалагч
Оруулсан admin on 2006-12-13 06:15:22 (4595 уншсан)

       Ороо бусгаа үед өвдөнө гэдэг үхэхээс хэцүү юм. Надад эхлээд муусайн жулдрай жаал, эрүү өвдөг нь нийлсэн чавганц нарыг оролдож байдаг хамрын ханиад хүрлээ. Надаас түрүүнд хэдэн өдрийн турш хамраа сэтэртэл найтаасан эхнэр маань.

      - Барагтай бол салдаггүй новшийн эд байна лээ. Бага дээр нь дарж ав гээд эмийн мөнгө өгсөн л дөө. Харин би "Энэ муу ханиад яав л гэж" хэмээн бодоод түүгээр нь шар айраг аваад уучихав. Гэтэл одооны ханиад овоо болжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 68 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-083.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2621

Д. Отгонтөгс 1982	110х80, зотон тос
Өдөр ч шөнө ч
Хэмжээс: 600x812 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2903

Анхны цас 2005 он
uvl-016.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3069


Агуулга
Баасан, 2007.01.12
· Галсанбалдангийн Ловор : Оньсого таалцсан нь
Мягмар, 2007.01.09
· Сономын Лочин : Нинаг буцаасан нь
Даваа, 2007.01.08
· Надмидын Мандал : Нээлт
· Надмидын Мандал : Үхлийн гурвалжин
· Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
· Дэмбээгийн Мягмар : Би хулгайч бас...
Лхагва, 2007.01.03
· Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу
· Намсрайн Нагаанбуу : Эх амь
· Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ
· Самбуугийн Надмид : Шинэ бэр
Даваа, 2008.08.04
· Далхаагийн Норов : Чулуун домог
Даваа, 2007.01.01
· Далхаагийн Норов : Хонзон
· Далхаагийн Норов : Хулчгар
Даваа, 2006.12.25
· Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг
· Готовын Нямаа : Цагаан хэрээ
· Балжиннямын Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором
Бямба, 2010.02.20
· Балжиннямын Пүрэвдорж : Нууцхан сэтгэл
Даваа, 2006.12.25
· Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Мягмар, 2014.02.18
· Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр
Ням, 2006.12.24
· Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр
Лхагва, 2006.12.20
· Ж.Сарантуяа : Дэлт цагаан азарга
Даваа, 2006.12.18
· Тавкейн Султаан : Алтан ээмэг
· Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун
· Намжимын Сүхбат : Хөшөө
· Дамбын Төрбат : Зулын хорин таван
· Лодонгийн Түдэв : Хөмрөг
· Лодонгийн Түдэв : Эрхий дарам зай
· Цэрэнтулгын Түмэнбаяр : Ганц бие хөгжимчин
· Цэрэнтулгын Түмэнбаяр : Хилэнцэт хорхой
· Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр
· Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү
Лхагва, 2006.12.13
· Данзанноровын Хүү : Лугшилт
· Данзанноровын Хүү : Таван барын үлгэр
· Долгорын Цэнджав : Сумын төв дээр
· Долгорын Цэнджав : Хоёрын даваа
· Долгорын Цэнджав : Алтан жүн жор
· Шагдайн Цэнд-Аюуш : Салхи хагалагч
· Банзрагчийн Цэрэнжамц : Төөрөг
· Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа
· Авидын Шартолгой : Цаглашгүй эгшиглэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn