Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003


Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Хоролын Зандраабайдий : Ганцаардлын гаслан
Оруулсан admin on 2007-01-23 05:16:13 (7723 уншсан)

       Хаа нэг газраас авчирч энд зориуд асгаж овоолсон юм шиг хэдэн цохион дунд ганц гэр бөртийнө. Гэрийн гадаа дөрвөн нүдтэй, сэгсгэр үстэй том хонгорцогтой улаан халтар нохой хаврын наранд гэдсээ ээж тэрийн хэвтэнэ. Бууцны хөлд янхир том биетэй хар ат хүзүүгээ сунган хаврын урин салхинд сорогдон сармайсан хунгар цасыг уйтгартайяа ширтэлхийлэн хамраа сарталзуулна. Буурал үс нь нэлээд ургаж өрвийсөн, харваас ужиг өвчинд шаналсан шинжтэй, туранхай хөх өвгөн гэрээс гарч ирснээ, наранд гялбасан нүдээ анивчин саравчлаад хоёр нэг алхах гэснээ чадалгүй толгой нь эргэсэн бололтой хошлонгоос зуурав.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жагдалын Лхагва : Бид ялав
Оруулсан admin on 2007-01-23 05:10:14 (4683 уншсан)

      Өвгөн Дэндэв сүүлийн арваад жил бараан зах орсонгүй Өнөөдөр л чавганцаа үглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан төгрөг авах юм. Хашаанд ороход л арван төгрөг, чавганцын нь өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуу ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жагдалын Лхагва : Эвэр
Оруулсан admin on 2007-01-23 05:08:45 (11843 уншсан)

     Алтайн хүрэн цохионы нөмерт хавсаргатай едөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж: шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн хаданд хааяа үрчихээд л ээвэр газар тагшин тоглож сүрэг даган тачигнаж явах бөлгеө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жагдалын Лхагва : Хайрын зурвас
Оруулсан admin on 2007-01-23 05:07:43 (5939 уншсан)

Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ.
Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин түрийд шальгүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 13/3 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Батын Лхагвасүрэн : Хясаа
Оруулсан admin on 2007-01-12 03:35:06 (4003 уншсан)

Би нутгийн өвгөний хамт хясааны оруулганд дөхөж явлаа. Бага саахалтын хиртэй очмогц хүчтэй урсгалын чимээнээс сүрдэн өөрийн эрхгүй жолоогоо татахад хүрэв. Их ус нижигнэн шуугиж хавцгайн элэг рүү эрчээрээ мөргөн хүчиндээ дээшээ хөөрөн эргэж хуйлран өндрөөс доош буух нь хүчтэй шуурганд хийссэн бодын адсага адил сүртэй харагдана.
Бид дэмий л халин нисэх шувуудыг харан хэсэг зогслоо. Өвгөн "жигүүртэй биш яая гэхэв дээ хүү минь" гэсэн янзтай над руу дуугүйхэн харлаа. Би нилээд зогссоны эцэст "Хясааны элгээр нэг жим бий байх аа" гэж асуулаа. Өвгөн ах “бий нь чиг бий" гээд хясааны орой өөд өрөөсөн нүдээ онийлгон харснаа "Ээ тэнгэр минь бүсгүй хүн тийшээ ойртох ер хэрэггүй” гэснээ "Yгүй, намайг багад, эсэргүүний жилдээ, Базар гэдэг булиа эр ногоон малгайтнуудад хөөгдөөд дээгүүр гараад ирж байсан л юм даа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Батын Лхагвасүрэн : Гурван сэрвэн
Оруулсан admin on 2007-01-12 03:32:49 (3871 уншсан)

      Харагдах бүхэн өнгөө алдан алсалж, хаа холын ганц уул сэтгэлд тодхон үзэгдэнэ. Гурван сэрвэн нь хоорондоо саахалтын зайтай эгнэж эргэн тойрныхоо мод, асган дундаас ганц ганцаар нь цойлон өндөрлөж, тэнгэрт хүрэх замдаа үүлтэй саатан үг хэлэлцэнэ үү гэлтэй үүлэнд шурган цэнхэртэж харагдана.
     Өвөлдөө үй олон амьтны чийрээр эргэн тойрныг нь мэтгэж, мод бутны мөчир, хад чулуу бүхэнд нь цас бамбарлан цавцайна. Хол: ойрын хүмүүс цас зудтай хатуу хайруу үед мал ахуйтайгаа нүүдэллэн ирж өнтэй золгоно. Зуны цагт нэгнээсээ хэдэн алхмын зайтай ч цэцэгсийн дунд төөрөн бие биесээ дуудалцаж олно.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Галсанбалдангийн Ловор : Оньсого таалцсан нь
Оруулсан admin on 2007-01-12 03:19:16 (6563 уншсан)

Сандаг Дондог хоёр хичээлээсээ ирээд даалгавраа хийж суув. Ээж нь гадагш гарахдаа,
- За миний хоёр хүү хичээлээ давтаад томоотой сууж байгаарай. Гэрээ битгий сандаагаарай. Аав чинь өнөөдөр ирнэ шүү! гэж хэлтэл
Сандаг
- Ура! Аав ирэх нь! гэж хашгиран алга ташихад Дондог сэртхийн:
- Ээж явах нь ура! Баяртай! гэж дороо цовхчин хоцров. Аав нь бригадын дарга болохоор гэртээ ховор үзэгдэнэ. Отор нүүдэл, сааль сүү, ноос үс, өвс тэжээл энэ тэр ажлаар малчдын суурь, нэгдлийн төв, аймаг орох нь цөөнгүй. Өнжин хонон яваад аавыгаа ирэхэд Сандаг, Дондог хоёрт ярих сонин зөндөө байдаг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сономын Лочин : Нинаг буцаасан нь
Оруулсан admin on 2007-01-09 00:23:44 (4618 уншсан)

       Гадаа дүн өвлийн жавар тачигнаж байгаа нь яс маханд хүрэн мэдрэгдэнэ. Бяцхан дүнзэн байшингийн цонх ой мод мэт харагдах цан хүүрэгт дарагдан өвлийн бүүдгэр өглөөний гэрэл гэгээ бараг нэвтэрч ядан бүүдийнэ. Сүүлийн хоёр хоног галын бүлээн амьсгал аваагүй өрөө нь мөсөн хонгил гэсэн үг. Бор хир суусан хөнжилдөө шургасан тэр толгойгоо ил гаргая гэвч өрөөнд хургасан хүйтэн жавар хацар нүүрийг нь долоон алдана. Гэвч эл хүйтнийг эс тоон цээж нь арган, ам хатаж "түй" гэх шүлсгүй болжээ. Толгой нь ангалзан салж унах гэж буй мэт янгинана.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Надмидын Мандал : Нээлт
Оруулсан admin on 2007-01-08 23:55:03 (3785 уншсан)

Зун цагийн шатам халуун наран гудайн доошлох үеэр нэгэн айл өвлийн сууцнаасаа зуслан руугаа хогшлоо ачаалаад хөдөлжээ. Хорвоогийн эгэл жирийн гэгээнээс бүгэн хоолны шүүгээний арын давчуухан завсарт унтаж байсан арваад хүрэн жоом нүүдэл дагасныг хэн ч анзаарсангүй ээ.
Тэдгээр жоомнууд тээгдэж явсан тэрэгнийхээ айхавтар хүчтэй дуу чимээ, сүрхий доргион чичиргээнийг дөнгөж намдмагц модны ширхэгнээс зуурч байсан хөлнүүдээ суллан хэсэг амарсан авч, гаднаас нэвт шувт орж ирэх хурц ягаан туяа, задгай сэрүүн агаарыг үл ойлгохдоо түгшицгээж эхэлжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Надмидын Мандал : Үхлийн гурвалжин
Оруулсан admin on 2007-01-08 23:38:23 (4676 уншсан)

Хүнсний захын буудлаас пиг дүүрэн хүнтэй хөдөлсөн автобус газрын гаваар оров уу гэлтэй алга болжээ Хэдийд гарсан хичнээн хүн сууж явсныг хэн ч мэдсэнгүй. Тэр бүү хэл зорчигчид нь өөрсдөе хаана очсоноо, ямар гээч аюултай тулгараад байгаагаа ч төсөөлөегүй. Эргэн тойронд нь ч хав харанхуй, сэтгэл бодол нь ч тас харанхуй.
- Цуваад ороорой! Урагшаа яваач! Мөнгөө! Хүүш тасалбараа ав гэж байна!
- Харваас тэнтийсэн том хүүхэн байж тасалбараа авахад яадаг новш вэ?
- Yгүй ердөө, өнөө мөдгүй үхэх дөхсөн нэг муу авгайн оронцог байж!
- Юу гэнээ чи над шиг авгай болохгүй юу?
- Хөөрхийс богинохон настай амьтан юм
Хүмүүсийн хооронд ийм маргаан өрнөж байжээ. Хамгийн ойрын дурсамж гэвэл энэ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
Оруулсан admin on 2007-01-08 23:30:55 (4434 уншсан)

Анагаах ухааны доктор, профессор Жалын Жамьян хүн амины хэргээр хэрэгт татагдаж, тусгай хорих ангийн чанга дэглэмтэй хорионд оржээ.
Далан гуравны жил нь орж байгаа, нэрд гарсан энэ эрдэмтэн, ардын эмч гэдэг хүндтэй цол авсан жилээ ийнхүү ноцтой хэрэгт холбогдсон нь Монголын улаан, хөх, шар сонины олз, идэш болж, бах тавы нь хангаж, мянга мянгаараа боорлож албан газар автобусны зогсоол, айл гэрт, "Ардын эмч, ардын амийг хорлолоо” гэсэн тэргүүн өгүүллийг хөгшин залуугүй гар дамжуулан уншиж, бие биенээ сөргөсөн хэрүүлийн алим хэдхэн хоногийн дотор Монголын газар, тэнгэрийг доргиож эхлэв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Дэмбээгийн Мягмар : Би хулгайч бас...
Оруулсан admin on 2007-01-08 23:28:11 (6779 уншсан)

Өрөвдөм амьдралтай хүүхэд, хөгшдөд зориулав.
Намрын сүүл сарын зэвэргэн шөнө. Өчигдөр үдээс хойш орсон бороо шөнө дөл үргэлжлэх янзтай. Өлмөн зөлмөн гэдэс хонхолзохын эрхээр орой эрт унтахаар орондоо орсон ээж, хүү, охин бид гурвын нойр хулжин хөнжилдөө эргэн хөрөвсөөр байв. Хүйтэн усанд бороо нэг үе шиврэн нэг үе ширүүсэн шаагьж ганц өрөө хүйтэн байрны цонхны тавцангийн төмрийг тачигнуулан балбасаар авай. Миний нойр хэдийнээ хулжжээ Яагаад ч юм бэ, өнгөрсөн жил арван зургаан нас хүрч иргэний паспорт авахад, нэг ширээнд суудаг охин надад баяр хүргэж байсныг гэнэт санав.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу
Оруулсан admin on 2007-01-03 05:45:06 (4096 уншсан)

Айлд ороод дээшихнээ суучихвал аавархуу, үүдэнд нь зогсвол өдий том болсон байж гэж өөлөгдөх арван хэдхэн настай банди би ах эгч хоёрынхоо гар хурууны үзүүрт тус болох санаатай аяга таваг дөхүүлж хэрдээ л хичээж байсан сан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Эх амь
Оруулсан admin on 2007-01-03 05:43:56 (5166 уншсан)

(Зөгнөл)
Цонхны цаана цас бужигнаж шуурга гиншээд амьтай юм үл тэсэм тэсгим цэвдэг хорвоо манармуй.
Халаагуурын ирмэг даган гүйж явсан хүрэн жоом амьдын аюулыг мэдрэхээр сахлаа сэрвэлзүүлэн түр зогсознохыг Цэцэг эмгэн алмайран ажиж суухдаа "төрөх орчин хайж яваа эх жоом ч юм билүү" гэсэн бодол төрснөөс түунийг үл зэвүүцэн ийн ширтжээ. Yнгэж унэрлэх ач хүлээж цөхрөнгөө барсан эмгэнд бэр нь “та удахгүй ачийгаа үзнээ" гэсэн юмсанж.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ
Оруулсан admin on 2007-01-03 05:41:19 (3797 уншсан)

Солонгорсон хээтэй нимгэн торго мэт сүүмэгдэй цэцгийн цэнхэр дэлбээ газраас ургасан гэхэд итгэмээргүй энхрий, голын нь шаргал үрслүүрээс эрвээхэйн тэмтрүүл мэт сэрийх ариухан өрөвлөгө нь дэндүү эмзэг турьхан харагдана. Ногоохон баг цэцгээ бүүвэйлж чичрэгнэсээр... ганхалзсаар авай.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Самбуугийн Надмид : Шинэ бэр
Оруулсан admin on 2007-01-03 05:35:11 (7976 уншсан)

Самдан өвгөн хүүгээ хол газраас нэг годгор охин дагуулж ирсэнд анхандаа голонгуй байж. Гэлээ ч талийгаач бэрээсээ хойш "Муу хүү минь ханьтай болоосой доо" гэж боддог болсон учир юун түрүүнд өөлөх голохоо урьдал болгох гэсэнгүй. Тэгээд ч ажаад байхнаа шинэ бэр биеэ барих, ичиж зовох явдал огт үгүй, хувин савыг гялалзтал арчиж, угааж эхэлсэнд 'Бас ч гэж ажилсаг охин юм” хэмээн олзуурхахад хүрчээ. Аав ийнхүү битүү тандан байснаа хүүгийн авчирсанаас үлдсэн тагш юманд зориг орсон уу,

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Хонзон
Оруулсан admin on 2007-01-01 23:13:17 (6015 уншсан)

       Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг Чулуун сая л анзаарлаа. Yл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа. Тэр нохой Чулууныг гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг илбэн аргадах юмуу, булцгар цагаан гарыг барих, эсвэл ширээнээ өрсөн мэдээ сархдад хүрэх тоолонд хар нохойн сэрвээний зогдор босож, уруул жавьж нь татваганан, сахал нь чичигнэнэ. Гэвч архирч дуугарсангүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Хулчгар
Оруулсан admin on 2007-01-01 23:02:31 (5829 уншсан)

Бороо шаагидаг, харин цас шаагин ордоггүй нь сонихон ч юм шиг. Сэмэрсэн хөвөнгийн сэв шиг цас чимээ имээгүй эргэлдэн бууна. Гацуурын шилмүүсний ширхэг тоолон унаж, торгон үзүүр дээр нь тогтоно. Их хөвчийн уужим суга цасны буданд хүүшлээд, ойн зах бүүдийн бараантавч цаашлах тусам цайвар мананд живж, бараа алдан, өчүүхэн ч аниргүй дүлий оргих нь газрын мухар гэмээр. Дээрээс саарал үүл нэвсийн дарж газар хөллөөд дороос уул тайга, ургаа бүхэн өөд зүтгэн цайвалзаад цасан дунд хальтран бүдчин яваа хүнд дотор давчдам уйтай бөглүү.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг
Оруулсан admin on 2006-12-25 01:47:25 (5348 уншсан)

       Энэ шөнө Жанчивын нойр бас л хүршгүй нь бололтой, Гадаа гудамжаар хурдлах машины моторын хүнгэнээн, дугуйны чихрах чимээг дэмий л сонсон хэд хоног хэвтлээ. Зэргэлдээ өрөөнд охин хүү хоёр нь ёстой атаархмаар сайхан нойрсож байна. Тэд хаа нэгхэн хөнжилдөө хөдлөх нь хүртэл тодхон. Харин эр хүн гэсэндээ хүү хамар хоолой нь дуугаран хэсэгхэн хүржигнэтэл хурхираад намжина. Охин дэндүү эрх танхи өссөн тул нойрондоо ааваа! энийгээ хараач гэнэ. Бодвол  ахтайгаа тоглоом булаалдсан уу, эсвэл идэх амттай юмаа харамласан уу. Энэ хоёрын нэгээс гарцаагүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Готовын Нямаа : Цагаан хэрээ
Оруулсан admin on 2006-12-25 01:40:58 (3949 уншсан)

     Даш хана руу харан хэвтэж байлаа. Ойрноос түүнийг тойрон бүсэлдэг болсон нөгөө хэд дахиад л тодров. Дөрвөн зүг найман зовхисоос алхам алхмаар ойртох тэр этгээдүүд улаа цайм нүүр тулж ирээд ноцолдож нүдэлдэхгүй ч гэлээ, нүд нүүргүй нулимахгүй ч гэлээ, нүгэл хилэнц дуудан хараал тавихгүй ч гэлээ цаанаа л нэг зэвүүн. Тэд  зүг зүгээс нэгэн зэрэг алхаа нийлүүлэн бүслэлтээ улам хумихыг бодоход хэн нэг нь тэднийг захиран залж байх мэт.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 92 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
Их Монгол орны суут богд Хүрдэн орчуулагч Чингис хаан
Хэмжээс: 600x913 265k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6680

зотон тос 61х72 см
Зүдрэл
Хэмжээс: 600x515 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3145

Ёл хад
YolHad_28.JPG
Хэмжээс: 700x525 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3042


Агуулга
Баасан, 2007.01.12
· Галсанбалдангийн Ловор : Оньсого таалцсан нь
Мягмар, 2007.01.09
· Сономын Лочин : Нинаг буцаасан нь
Даваа, 2007.01.08
· Надмидын Мандал : Нээлт
· Надмидын Мандал : Үхлийн гурвалжин
· Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
· Дэмбээгийн Мягмар : Би хулгайч бас...
Лхагва, 2007.01.03
· Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу
· Намсрайн Нагаанбуу : Эх амь
· Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ
· Самбуугийн Надмид : Шинэ бэр
Даваа, 2008.08.04
· Далхаагийн Норов : Чулуун домог
Даваа, 2007.01.01
· Далхаагийн Норов : Хонзон
· Далхаагийн Норов : Хулчгар
Даваа, 2006.12.25
· Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг
· Готовын Нямаа : Цагаан хэрээ
· Балжиннямын Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором
Бямба, 2010.02.20
· Балжиннямын Пүрэвдорж : Нууцхан сэтгэл
Даваа, 2006.12.25
· Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Мягмар, 2014.02.18
· Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр
Ням, 2006.12.24
· Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр
Лхагва, 2006.12.20
· Ж.Сарантуяа : Дэлт цагаан азарга
Даваа, 2006.12.18
· Тавкейн Султаан : Алтан ээмэг
· Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун
· Намжимын Сүхбат : Хөшөө
· Дамбын Төрбат : Зулын хорин таван
· Лодонгийн Түдэв : Хөмрөг
· Лодонгийн Түдэв : Эрхий дарам зай
· Цэрэнтулгын Түмэнбаяр : Ганц бие хөгжимчин
· Цэрэнтулгын Түмэнбаяр : Хилэнцэт хорхой
· Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр
· Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү
Лхагва, 2006.12.13
· Данзанноровын Хүү : Лугшилт
· Данзанноровын Хүү : Таван барын үлгэр
· Долгорын Цэнджав : Сумын төв дээр
· Долгорын Цэнджав : Хоёрын даваа
· Долгорын Цэнджав : Алтан жүн жор
· Шагдайн Цэнд-Аюуш : Салхи хагалагч
· Банзрагчийн Цэрэнжамц : Төөрөг
· Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа
· Авидын Шартолгой : Цаглашгүй эгшиглэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn