Өрний дөнгөнд чөдөртэй морь шиг дэгэж
Өнөөдөр маргааш хоёрыг нэг л янзаар үдэж Тэргүүн дээр минь яамбатан бие хөнгөлөн доромжилж Түмний минь заяа юунд ингэж хэлтгийнэ бэ? Тогоотой сүүнд минь шуналын цус дусаж Төрийн минь сүлдэнд харийн бузар шингэж Цагтаа мандаж явсан түмний минь заяа хазайж Цагаан хараа бид ялгах ухаангүй болжээ Хүн бүхэн хилэгнэн уурлан гаславч Хэрхэхээ мэдэхгүй хий дэмий шанална Борцондоо хүрч хоол хийх чадваргүй болтолоо Боолын боол босгоны шороо болжээ бид нар... Тамын тогооны үлгэр та биднийг нөмөрч Тархины тураалд хэн бүхэнгүй автаж Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж сандараад Үйлийн үрийн гайг бусдаас бид хайж байна.
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан Хөх толбот Монгол эр хүн хаана байна? Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн Хатир жороо хүлгийн эзэн Хамаг монголын сүлдэн тэнгэр Халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй Одод доор хайр шивнэлдсэн Орон монголын халуун ураг Омголон зантай эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог Үг нь хатуу эр хүн та хаана байна
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-044.JPG 600x450 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4389
mongolia2007year-014.JPG 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4965
khongor057.jpg 600x477 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5809
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: