Цөөхөн атлаа олноос дутдаггүй хөлөг морьтон мину
Муухан атлаа сайнаас дорддоггүй хөх монгол мину
Харанхуй шөнө болзоод давхих ганц морьтон миний хөрөг
Хясаан элгэнд дурайх сүг зураг миний өвгөдийн жаазгүй хөрөг
Ногтон сахалт өвгөдийн зохиосон нууц товчоо таны авъяас
Ногоон талын хөх зэрэглээнд цайрах цагаан өргөө сувдын хэлхээс
Норовбанзад дуулж би уйлдаг гоолингоо зүрхний хадаас
Хялгасан судсаар үерлэх өвөгдийн цус минийх
Харь газар хиртүүлж болшгүй овог нэрс минь таных
Ядасан цагт мөлхөж ирээд дэрлэх чулуу минь таных
Би таван ханатай гэрт төржээБи таван тивтэй дэлхийд төржээБи буурал түүхтэй Монголд төржээБи бурхад мэндэлдэг дорнод төржээБойтогны минь хонх намайг хөлд оруулсанБотгон буйлаан намайг хэлд оруулсанУухай,гийнгоо надад жигүүр ургуулсанУртын дуу надад ухаан цараалсанЭвэдэрвээс бид хуваахын хүрдээЭвэлэрвээс бид үржүүлэхийн хүрдээЭнэ бол миний зүрхэний бичээсээЭвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэйАвдар дотроо судар минь багтдагАтныхаа нуруунд гэр минь багтдагӨргөөн тооноор минь наран багтдагҮнхэлцгэн дотор минь орчлон орчдогооБи дэлхий хэвтэй гэрийн эзэнБи дээшээ заяатай буяны эзэнБи дээрээ нартай тэнгэрийн эзэнБи дээдэсээс зарлигтай Монголын эзэн
Болор цом - 1988
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
uvl-005.JPG 600x450 121k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5416
YolHad_10.JPG 700x525 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5014
YolHad_29.JPG 700x525 142k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5152
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: