Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Т Батсуурь


Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Оруулсан Bataka on 2026-04-27 13:27:35 (596 уншсан)



Уул шиг эр хүнийг уйлж байхыг би үзлээ
Уйлах уйлахдаа бүр асгарах юм билээ
Уул хагарч ус болохын цагт
Уудам орчлонд манан татаж анирладаг юм билээ 

Асгатай хад шиг эр хүнийг уйлж суухын үзэхэд
Амьдрал чамайг юутай уяхан болхыг мэдлээ
Аягандаан дүүрсэн нулимсаа, хүнд үзүүлэхгүйг хичээж
Алс холыг харан алгандаан шингээдэг юм билээ 

Эжийгээ ярихдаа эр нулимс нэг унадаг
Эцгийгээ дурсахдаа эр нулимас нэг тунадаг
Үүл адил хуралдаж байгаад
Үнэн дээр л унадаг эр нулимс 

Хат суусан эр хүн илд шиг явахын цагт
Хагацахын цагт ойчдог эр нулимс аа
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэх юм
Өвдөг нь шалбарсан юм хойно уйлж байгээ хөөрхий

Эр хүнийг хэзээ уйлж байлаа гэх юм
Эхээс төрсөн юм чинь нулимастай байлгүйдээ хөөрхий 
Уйлмаар дуулмаар орчлонгоос гомдол нэхдэггүй болохоор нь
Унасан нулимс болгон нь үнэнийх байдаг юм болов уу

Үнэнээр унаа хийж худлыг гүйцсэн болохоор
Уйлах нулимс болгон нь үнэтэй байдаг юм болов уу даа
Хорвоо дээр ховорхон эр нулимсыг үзвэл та харин
Хов болгож хүнд битгий хэлээрэй

Өөрийн чинь өмнө унаж мэдэх
Өр нимгэн байдаг юм аа ЭР НУЛИМС

Яруу найрагч Т.Батсуурь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : Нас залуухан бүсгүй
Оруулсан Bataka on 2025-11-04 11:53:50 (4441 уншсан)


Т.Батсуурь : Нас залуухан бүсгүй
 
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Зүрхэнд минь зай үлдээгүй зүсэнд минь битгий хууртаарай 
Зүрхэндээ шархалсан хайр чинь зүүдэндээ учрах жамтай
Гэрэлтэй цонхтой үүднээс минь гэрлүүгээ буцдаг жимтэй 
Хожуу учирсан дурлал холдож чадахгүй тамтай 
Хосоор амьдрахын хорвоо дээр би хойноосоо харуулдсан ханьтай

Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Үйлийн үртэй хорвоо дээр үнэн явах тангарагтай 
Үүдний минь цаана хүлээсэн ханийн минь харц тангарагтай
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай

Магад би чиний ягаахан урууланд чинь зөгий шиг шигдэж 
Янагийн баланд хэсэгхэн мансуурсан ч явуулын хүн би гэрлүүгээ л буцчихна
Хөлөрсөн бие нь хатахаас нь өмнө хөнжлөөс чинь сугарч хань луугаа явчихна 
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай

Дэндүү их сэтгэлийг чинь дэнгийн гэрэл шиг шатааж мэднэ 
Дэрвэгэр алаг нүдийг чинь дэрэн дээр чинь уйлуулаад буцна
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Зүрхэнд минь зай үлдсэнгүй зүсэнд минь битгий хууртаарай
Нас залуухан бүсгүй минь  ээ

Яруу найрагч Т.Батсуурь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : Гуйлгачин
Оруулсан Bataka on 2025-11-04 10:26:58 (4519 уншсан)



 Би амрагийнхаа халуун харцнаас хайр л горьдсон гуйлгачин
 Би хүний өмнө сөгдөж алгаан тосоогүй гуйлгачин
 Би хөрст алтан дэлхийд хүн шиг л яваа гуйлгачин 
 Би нарт энэхэн хорвоогоос нас гуйгаагүй гуйлгачин
 Би намуун тэр шөнөөс жаргал хайгаагүй гуйлгачин
 Би бусдын хөрөнгөнд шунаж нүгэл өвөртлөөгүй гуйлгачин
 Би буцахын жамтай орчлонд бусадтай л адил гуйлгачин  
 Би сайн муу хоёрыг ялгаж тал засдаггүй гуйлгачин
 Би сайхан бүхнийг эдэлж торгонд умбаагүй гуйлгачин 
 Би дуутай хууртай хорвоогоос дугараа нэхдэггүй гуйлгачин
 Би дундуур дүүрэн амьдралаас дутах юу ч үгүй гуйлгачин
 Тайван байж та сонс 
 Та ч гуйлгачин 
 Би ч гуйлгачин 
 Алтан сайхан хэвлийгээс уруугаа харж ойччихоод 
 Ангир шаргал уургийг амлах гэж уйлсан гуйлгачин
 Янжинлхамын хэвлийгээс ямар ч хувцасгүй төрчхөөд 
 Ягаан зам татуулж сүүнд өлгийдүүлсэн гуйлгачин
 Хөгширч өтлөөд үхэхийн чинь цагт 
 Хүүхэд чинь бас гуйлгачин болох юм байна 
 Аавын минь та энгэртээ багтааж хайрлаач гэж 
 Алга дарам газраас бас гуйх юм билээ шүү
 Бид бүгдээрээ гуйлгачин шүү
 
Яруу найрагч Т.Батсуурь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : Аав уул
Оруулсан admin on 2025-11-03 09:22:12 (8411 уншсан)

Аав уулын өвөр дээр би олон жил өвөлжлөө
Алсаас үрдээ дүнхийх сүрлэг энэ уул
Алт мөнгөн чулуутай баян энэ уул
Адуу мал багширсан буян тогтсон уул аа
Энэ л уулын өвөр дээр би олон жил өвөлжлөө
Эрх танхил насанд минь жиндүүлж байгаагүй уул
Эрдэнэ нуусан өвөртөө намайг хүн болгосон уул
Өндөр сайхан орой дээр нь наран түрүүлж тусдаг
Өвөр дулаахан энгэрт нь жаргах наран хорогддог
Өвөл зуны алинд нь ч өвс нь тэгшхэн налайдаг
Өвөлжиж хаваржихын цагт ч өнөтэй сайхан байлгадагсан 
Өсгөсөн энэ уулуу би өвгөн болохыг үзлээ 
Ач зээ нь цугалчихаад аньс нс түүх юм 
Аав уулын минь хормойгоос ар өвөргүй зүүгдэх юм 
Буян тогтсон уулаа би буурал болохыг нь үзлээ 
Будантай өндөр орой нь бөхийж байхыг харлаа 
Хүнээс холыг харагдээ гэж оройдоо хүүгээ гаргадаг 
Хүсэл бүхэн нь биелэг гэж одтой тэнгэртэй залбирдаг 
Хүн уул минь аав уул минь хүү миний шүтэх уул минь ээ 
Бодлоор болдог бол аав шигээ уул болох юмсан 
Бодлын гүнд дараатай уул болох юмсан 
Зуун зууныг уул л болох юмсан 
Зулзаган хусан артай уул л болох юмсан 
Аргалын эвэр сэрийсэн уул болох юмсан 
Аавынхаа сүртэй дүр шиг уул болох юмсан 
Холоос бараа нь харагддаг уул болж урганаа хүү нь 
Хормойдоо хүүгээ ургуулсан уул болж ургана аа хүү нь


Аав уул шүлэг Яруу найрагч Т.Батсуурь ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 256 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-14.jpg
600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5632

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-012.JPG
600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4386

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-055.JPG
600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4254


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn