Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Жогноо Бямбасайхан


Бямбасайхан 	Жогноо	 Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан : ҮХЭХ ХҮСЭЛ (өгүүллэг)
Оруулсан admin on 2025-08-01 09:20:59 (5402 уншсан)

     Би өндийх гээд чадсангүй. Хэдэн зуун удаа оролдоод ч нэмэр болсонгүй. Гар, хөл, толгой минь үл захирагдан яг л биеийн маань гадуур шавраар хэв цутгаад баглачихсан мэт хөдөлж үл чадна. Ийнхүү хөдөлгөөнгүй хэдэн цаг ганихран хэвтэхдээ хүйтэн, харанхуй, аниргүй ертөнцөд орь ганцаар буйгаа мэдэрч, зовиур, гаслан намайг бүчин эзэрхийлж, айдас хэрхэн биеийг маань хэмлэн мэрж байгаа нь дуулдан үхэл надаар тохуурхаж байлаа. Намайг амьдаар минь авсанд хийж, хаа нэгтээ оршуулжээ. Уйлсан боловч нулимс гарсангүй, цээжин дотор зүрх агшиж, тэнийн зовиуртайгаар хэнгэнэнэ. Үхлийн муухайгаар тарчилж үхэх болсондоо, энэ зовлонг санаандгүйгээр надад үүрүүлсэн гэр бүлдээ гомдовч, хачирхалтай нь сэтгэл маань ер бусын амгалан байх төдийгүй, нэгэнт оноогдсон, хаашаа ч мултарч үл чадах энэ хувь тавилантайгаа эвлэрч, болох гэж буй зүйлийг тэвчээртэйгээр хүлээж авахыг тулгах ажээ. Хэдий бие минь үхэж байв ч тархи, ухаан мэдрэл маань хэвийн ажиллаад байлаа. Энэ нь нэг талаар надад үхлийн амтыг агшин агшнаар мэдэрч, үхэх зовлонг эцэстээ хүртэл туулах тарчлааныг авчрах ч нөгөөтэйгүүр хорвоогоос одох хүртэл өнгөрсөн амьдралаа дурсан сэтгэлийн жаргал эдлэх сүүлчийн боломж болохыг би ухаарав. Орчлон хорвоод тоос хөдөлгөсөн тавин жилийн минь амьдралд хамгийн жаргалтай мөч юусан билээ гэж бодоход тархи маань өнгөрснийг ухаж төнхөж, үй олон үзэгдэл, үйл явдлыг шүүрдэж гарав. Тэгмэгц нүдэнд минь хорин жилийн тэртээх тэр нэгэн хаврын өдөр зурсхийн тодорлоо. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бямбасайхан Жогноо | )

Бямбасайхан 	Жогноо	 Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан : ХОТЫН НЭГ ӨГЛӨӨ (өгүүллэг)
Оруулсан admin on 2025-07-31 17:43:23 (5247 уншсан)

     Цагийн өмнө тэр дэн буудлын умгар өрөөнд хөлсөнд нэвчсэн нойтон хөнжилд шургачихаад бүсгүйн мөрөө давсан буржгар үсээр хуруугаа ороон тоглонхон зугаатай хэвтэж байлаа. Харин дэргэд нь шөнийн клубэд танилцсан бүсгүй зүүрмэглэж байна уу гэлтэй нүдээ хагас аньчихсан, нүцгэн энгэртээ зөрүүлсэн булбарай гараараа хөхнийхөө толгойг имрэн байв. 
     Бүсгүй нүдээ нээж, толгойгоо хажуу тийш үл ялиг гилжийлгэн хөшигний завсраар цухуйх өглөөний бүүдгэр гэгээ рүү гөлөрч, уруулаа хазалснаа гэнэтхэн өндийж орны хөлд хэвтэх дотоожоо шүүрүүтээ “Явлаа” гэж бувтнав. Тэрээр орон дээр хэвтэж байгаад хоёр хөлөө гозойлгон дотоожоо углаад, босож сандлын хөндлөвч дээр тохоостой хөхний даруулгаа авахдаа нэг гараараа хөхөө халхалснаа буруу харж зогсон хэдхэн хөдөлгөөнөөр сурмаг гэгч даруулгаа зүүлээ. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бямбасайхан Жогноо | )

Бямбасайхан 	Жогноо	 Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан : ҮХЛИЙН ХЭМЖҮҮР
Оруулсан admin on 2025-07-31 17:36:51 (5141 уншсан)


     Гэнэт өрөөний хаалга хяхтнахад зүүрмэглэн хэвтсэн Төмөр “Өдийд гэрийн үйлчлэгч явчихсан баймаар юм” гэж бодоод аниатай зовхио залхуутайхан өргөвөл үүдэнд түүний хуучны танил сүүтийн зогсож байлаа. Төмөр хэдэнтээ уулзаж байсан хэр нь л өнөөг хүртэл юүдэнтэй хар цув нөмөрсөн хуучин танилынхаа царайг огт тогтоож чадаагүй билээ. Түүнтэй уулзсаны дараа хуучин танилын нь царай төрх бүүр түүрхэн хар манан болон санаанд нь үлддэг байв. Аанай л энэ удаа түүний царайг алдалгүй сайн харж авъя гэж санаад өндийн суулаа. Төмөр танилынхаа царай өөд шимтэн харц гүйлгэсэн ч харанхуйд уусан бүрэлзээд тоймтой харагдсангүй, эгээ л манан дунд зогсоо юм шиг сүүмэлзэнэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бямбасайхан Жогноо | )

Бямбасайхан 	Жогноо	 Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан : НЭГЭН БҮСГҮЙН ЖАРГАЛТАЙ ӨДӨР
Оруулсан admin on 2025-07-31 17:34:33 (5039 уншсан)

Зохиолч Жогноогийн Бямбасайхан

     Өнөөдөр Нэгдүгээр сарын сүүлийн өдөр, Жаргал бүсгүйн цалин буужээ. Хотын олонх албан газрууд цалингаа энэ өдөр тавих тул үдээс хойш дэлгүүр хоршоогоор хэсэх хүмүүсийн хөл хөдөлгөөн илэрхий ихсээд ирнэ. Цалингаа авсан хүн андашгүй, царайд нь баяр баясал гэрэлтээд, дуу хоолой нь хөхиүн, цолгиун болчихно. Энэ өдөр хүмүүсийн ааш зан налгар, талбиун байдаг билээ. Маргааш ч бас ийм сайхан өдөр үргэлжилж тэтгэвэрээ авсан настангууд ач, зээгээ дагуулаад үнэ хямдаар нь зах, худалдааны төвөөр бэдрэн сарын хүнсээ цуглуулах гэж хэрэндээ мачийна. Хүнсний үнэ тэнгэрт хадсаныг тэд энэ өдөр мэдэж, худалдагчийг нэмлээ гэж загнан уураа гаргаад эцэст нь аманд ч үгүй, хамарт ч үгүй тэтгэврээ чамлахдаа сонгосон гишүүнээ юу ч хийхгүй байна гэж зүхэхэд дагаж яваа балчрууд нь нүдээ бүлтийлгэн дуугүй чагнана. Тэгээд л маргаашаас их хотын бухимдуу, бүүдгэр амьдрал хоёр долоо хоногийн турш хөвөрсөөр “аванс” цалин буухад хот дахиад гэрэлтэнэ. Дараа нь дахин хоёр долоо хоног хараал, хэрүүлтэй өдрүүд үргэлжилж, гундуу амьдралдаа бухимдсан олонх нь өчүүхэн жаахан явдалд ч ач холбогдол өгөн шүүн хэлэлцэж, эцэс сүүлдээ бүтэлгүйтэл, гачигдал зовлонгийнхоо учир шалтгааныг хэн нэгэнд нааж уур уцаараа гаргаснаар тайтгарлыг олно. Ингэж байтал цалин бууж жаргалтай өдөр ирнэ. Сард ердөө гурван өдөр хүмүүс баяр хөөрөөр цалгиж бусад цагт хөмсгөө зангидан биенээ хажиглаж, уурсах ажээ. Монголын амьдрал ийн үргэлжилж, хөврөн байлаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бямбасайхан Жогноо | )

Бямбасайхан 	Жогноо	 Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан : ХОРИН МЯНГАТЫН ДЭВСГЭРТ (өгүүллэг)
Оруулсан admin on 2025-07-31 17:29:55 (5145 уншсан)

   Явган хүний цардмал зам дээр хэвтэх хорин мянгатын дэвсгэртийг зургаан нүд зэрэг харуутаа гурван гар ухасхийж нэг эр түрүүлээд шүүрэв. Мөнгийг гартаа атгасан эр баярлан инээхэд ялимгүй хоцорсон авгай:
   -Алив наад мөнгө өгөөдөх. Би хаячихаад эрж явна гээд түмбэгэр хөхөөрөө түрэн давшиллаа. Уусан архи нь гараад шартаж үхэх гэж явсан эр:
   -Миний мөнгө. Би гээчихээд харин оллоо хэмээн мөчөөгөө өгсөнгүй. Тэгмэгц тэр хоёроос арай сүүлдсэн бүсгүй:
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бямбасайхан Жогноо | )

Бямбасайхан 	Жогноо	 Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан : ҮЙЛИЙН ҮР (өгүүллэг)
Оруулсан admin on 2025-07-31 16:26:13 (5187 уншсан)

Зохиолч Жогноогийн Бямбасайхан

     Сум нутагтаа салхи шиг хөдөлгөөнтэй эр гэгдэж явсан Хариг Бадам өөрийг нь дуудуулсныг сонсоод Гүдэс Цүлтэм ихэд гайхжээ. Хагас жилийн өмнө Хариг Бадамыг зэргэлдээ сумын хоёр эртэй панз үсэргэн ууж суугаад гэнэт харваж үхлүүт байна гэх зайгуул үг дуулдан төд удалгүй өнөөх чинь сэхээд өрөөл татуу болчихож хэмээх яриа хойноос нь хөвөрч билээ. “Гоё сайхан бүхнийг эдэлж явсан ганган эр байж билээ. Гэм нь гар хатуутай хүн дээ” гэж мориныхоо явдал дунд Гүдэс Цүлтэм элдвийг бодсоор нар тонгойх алдад Бөөргөний аманд зусч буй тэдний гэрийн гадаа иржээ. Цүлтэм хорин жилийн тэртээ амьтан хүний хараа булаасан хонгор үрээгээ алдсанаас хойш Хариг Бадамтай үг солих байтугай хаа яваа газарт нь тааралдчихгүйг хичээн мөр бултуулах болсон билээ. Тэрээр морио зэлнээс уячихаад уяатай банхарын хөв хөв хуцахыг ч анзааралгүй гэр өөд газар ширтэн сөөг сөөг алхсаар явж оров. Хоймор Хариг Бадам зүүн хөлөө урагш жийчихсэн хажуулдас хийн суух ажээ. Түүний хагас атгаатай зүүн гарын хуруунууд хатаж хорчийгоод хэрээний сарвуу шиг махигар болсныг Цүлтэм зэрвэс харлаа. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бямбасайхан Жогноо | )

Бямбасайхан 	Жогноо	 Өгүүллэг: Ж.Бямбасайхан ГУРВАН ЗҮҮД (богино өгүүллэг)
Оруулсан admin on 2025-07-31 16:16:32 (5238 уншсан)

      Адуу үүрсэж, хонь ямаа майлалдах дуунаар өвгөн зүүднээсээ сэрлээ. Өдрийг унтаж барах болсон өвгөн зүүдэлж байхдаа зовиуртайгаар чийхрах магнайн хөлс нь чамархай даган урссаар чих рүү нь орон нойтогнохыг, амьсгалдаа түүртэн оволзох цээжин дотор нь мигуй шургачихаад зогсолтгүй хүржигнэхийг, насны эрхээр аль хэдийн юмсыг мэдрэхээ байсан хурууны нь өндөг үрчгэр даавууны сэмэрхийд орооцолдоод час час чимчигнэхийг мэдэрч хэвтжээ. Дотор нь харанхуйлж, амьсгаа нь тагларчих гээд нүдэнд нь бөөн цагаан очис бутрахад тэрээр уухилсаар өндийлөө. Арваад жилийн өмнөөс өвгөний нүд цайсаар өдгөө хорвоо ертөнцийг сүүмийх дүрс төдийхнөөр харах болсны дээр нартын жамд ханиа алдаад гурван ч оныг үджээ. Тэр үеэс удмын ч гэх үү, хар залуугийн л уцаар ааштай өвгөн улам зөнөгрөж, хажиг зожиг нь хэтийдсэн тул охин нь аргагүйдэхдээ ирж яваа цагийн аясыг тааруулж хаяандаа дөрвөн ханат барьснаар өөрийн зоргоор өдөр хоногийг нөгцөөх болов.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бямбасайхан Жогноо | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 164 зочин, 1 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-052.JPG
600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4461


Ногоо хураах ч гоё юмаа
600x800 189k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6096

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-164.JPG
600x450 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4801


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn