Зохиолч яруу найрагч Ш.Солонго, Хуучин нөхөр өгүүллэг Уншсан Б.Дэлгэрцэцэг
Хөөрхий муу нөхөр минь "төрхөмдөө" буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд намайг хялалзахыг нь яана. Ерөөс бүх л юманд хажуудаа байгаа хүнийг буруутгах согогтой учир аав ээждээ ч ад үзэгдэх болсон амьтан. Хадмын буянаар жарганаа гэж донгосоход нь найз нөхөд нь Чи мөн ёроолгүй тэнэг хүн ээ гэж гайхаж ядна. Тэгэхэд уур нь хүрч зодолдох маяг гаргавч хөлийнх нь дэвсүүр болоод шувтарна. Тэгээд надад эр бар болохыг нь яана. Эр хүн биш эрийн сүг л гэмээр. Ахаас гуйж байгаад Солонгос явуултал гурван сар архи уугаад ирсэн. Тэгээд гэрээ санаад тэсээгүй гэж нэрэлхээд байгаа юмаа. Ийм л эрийн сүгтэй би хоёр жил ханиллаа. Дардайсаныг нь дарж бултайсаныг нь булж, хүний эхнэрийн хийдэг бүхнийг хийж түүнийг тэжээсэн сэн. Гэтэл түүнд хангалтгүй санагдаж, өөр хүнтэй л суувал амьдрал нь өөдлөнө хэмээн аархаж байна. Тэгнэ л гэж бодоод байгаа бол би хориод яахав дээ. Одоо өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг минь хамж найзынхаа машинд ачаад явах гэж байна. Ахаас айхын эрхэнд таван ханатай гэрийг минь л авсангүй. Ах байгаагүй бол намайг ажлаас ирэхэд хэдэн хувцсыг минь буурин дээр овоолоод одох байсан биз.
Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг уншлаа. Ийм уншууртай ном сүүлд Наминчимэд ахын Аугаа Эринээс хойш уншаагүй байжээ. Уншихдаа уйлж, инээж, зүрх түгшин догдлосноо нуухгүй. Шөнө нойр хүрэхгүй, зохиолын үйл явдлыг бодоод хэвтэж байхад яг кино шиг... Уншаад бодит явдлаас сэдэвлэснийг шууд ойлгосон бөгөөд зохиолч нь амь насандаа аюул учрах вий хэмээн болгоомжлож зориудаар "Энэ номонд гарч буй үйл явдал нь бодит явдлаас сэдэвлээгүй бөгөөд дан ганц уран сэтгэмжээс бүрдсэн болно" хэмээн номын өмнөх нүүрэнд бичсэн бололтой.
Монголд тагнуулын алба хэрхэн ажилладаг хийгээд онцгой содон авьяастай хүүхдүүдийг хэрхэн сонгон авч, сургаж дадлагажуулан Амь өрссөн хэцүү албанд томилон илгээдэгийг Гималай хэмээх өнчин охины хувь тавилангаар илчлэн гаргажээ. Гималайд үүрэг өгөн хил давуулахаас эхлээд л хүнд хэцүү тавилан тосно. Гималай бүгдийг сөрөн давж, шилдэг мэргэжилтэн болсон ч эцсийн эцэст золионд гарсанаа ухамсарлах аж. Золионд гарсан хүн яах вэ? Бууж өгөх үү? Гималай шал өөр замыг сонгож байна. Тэр хэрхэн зорьсондоо хүрэх бол...
.......Цаг хугацаа удааширсан мэт таньд санагддаг уу. Надад бол өтгөн зуурмаг дундуур хөлөө өргөн өргөн алхах шиг удаан байдаг. Цагийн эд эс бүхэн миний дотор оршиж, усны дусал хүртэл нэггггггг хоёёёёёёёёр гэж бөнжийж бөнжийж, сая нэг тасарч буй мэт сэрэгдэнэ. Тэр агшин хормыг хурдлуулсан ер бусын явдал амьдралд минь таарч байсангүй. Харин санаандгүй тохиолдлоор мөнх амьдрахыг үл хүсэгч, бие махбодийн өвчин зовиурыг үл тоогч нэгэнтэй би таарсан юм. Брендон ноёнтой танилцсанаас хойш цаг хугацаа яаж хөдөлгөөнд орсон гээч. Кино хальсыг хурдан эргэлтэнд оруулахаар үйл явдал хэрхэн жирэлздэг билээ, түүн шиг яралзаж өгсөн дөө. Олон ч хүн тэр кинонд минь тоглож, жорон журан гэлдээд л өнгөрсөн. Тэр дундаас "Тооролжингоо" хэмээн хашгирах Дүүрэн жононгийн дуу үргэлж сонстсоор буй....
Тооролжингоо номын эхлэлээс...... МИНИЙ ШИНЭ НОМЫГ 70004343, 88027333 утсаар захиалаад, үнэгүй хүргэлт хийлгээрэй. Book.mn фэйсбүүк хаяг руу орж өөр, олон номын сонголтыг бас үзээрэй.
1. Зохиол бүтээлээ маш сайн шигшиж бэлдэнэ. 150 шүлгээс 80 шүлэг, 50 өгүүллэгээс 25 өгүүллэг авах нь ч бий. Энэ нь юу өгүүлж буй юм бэ гэхээр бичсэн болгон чинь шүлэг биш, тэгээд номонд орох шаардлага хангаагүй байдаг гэсэн үг.
2. Дараа нь маш сайн редактор олж, үг үсгийн алдаанаас гадна утга зүйн алдаа, нуршилт зэрэг алдааг засуулнаа. Бас аль бүтээл орох, алийг хасахыг тэр хүн шийднэ гэсэн үг. Цол эрэмбэтэй том зохиолчоос илүү сэтгэл гаргаад, өөрийн мэт засаад өгөх хүн чухал байдаг. Редакторын зассан хувилбарыг авч дахин өөрөө шүүн тунгаана. Засалтыг зөвшөөрөхгүй бол дахиад өөр хүн лүү явж болно. Ер нь уран зохиол мэддэг хэдэн ч хүнд уншуулж, зөвлөгөө авч болно шүү. Сайн редакторт мөнгө төлдөгийг мартуузай.
ДУР ЗОРГО хэмээх шинэ номынхоо нэг өгүүллэгийг сонирхуулья.
Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа. Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь зөөтгөхөөр тавьсан том аягатай авгынхаа хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ. Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд мушилзангуй инээвхийлээд гарлаа. Төдхөн илүү гэрээс авгын харааж зүхэх, аяга халбага хангинах, Заяа чинь тэр дээ гэж хашгирах нөхрийнх нь дуу гарчээ. Нөхөр нь нялхийсэн муухай үнэр ханхлуулан орж ирээд эмээлээ шүүрч "Хаачиж үхэх вэ" гэж адгахад нь булаалдан авч, муу нөхрөө гэрийн зүүн зүгт түрлээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Солонго Шуурайн | )
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Нүргээн 600x383 99k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5799
mongolia2007year-201.JPG 600x450 52k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5152
zam-032.JPG 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 51636
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: