Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Д Батзүл


Батзүл 	Д	 Шүлэг: Д Батзул : Буурал ээж
Оруулсан admin on 2015-05-15 22:04:40 (1984 уншсан)

Саарал чонын гүймэгхэн харцанд

Салхинаас бусад нь зугтаж чаддагүй гэдэг

Сэтгэл итгэл хоёр алдархаар

Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг

Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул

Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй

Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул

Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй

Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ

Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй

Араггүй биздээ энэ басган ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Афоризм: Д.Батзул : Бидэнтэй цуг байдгийм
Оруулсан admin on 2015-05-15 21:56:01 (1754 уншсан)

Өвлөх түүх минь бидний цусанд

Өөдлөх ирээдүй минь бидний жимээр

Өндийх түүх минь бидний зүтгэлгэлээр

Энэ бүгд өвгөдийн минь ариун хүсэлээр

 

Таниж зүтгэх таны минь сэтгэлээр

Тахиж хүндлэх үрсийн тань итгэлээр

Тэнгэрийн мөнгөн мичдийн гялбаагаар

Тэнхээ мэдсэн ариун холбоогоор

 

Эвээх нарны мишээх цацаргаар

Энэхэн биеийг минь бүлээцүүлэх хүчээр

Элэг нэгтэй удмын дээдсүүдий минь

Элбэрэл хайр үргэлж бидэнтэй цуг байдгийм



( Сэтгэгдэл [] | Афоризм | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Охор амьдрал
Оруулсан admin on 2015-05-15 21:51:08 (1607 уншсан)

Оронцоглохгүй оршоохгүй оргилуулахгүй тэсэх амьдрал
Хөөрөхгүй хөшихгүй хөрөхгүй хэвийн амьдрал
Хөгжихгүй хүчлэхгүй хүсэхгүй хүлээхгүй тангарагт амьдрал
Ирэхгүй эрэгцүүлэхгүй инээмсэглэхгүй эгэл жирийн амьдрал

Уруудахгүй өгсөхгүй уулзахгүй олон салаа замтай ч жимтэй ч амьдрал
Уушиганд хийтэй угтаа судсандаа цустай цаглашгүй амьдрал
Унтахгүй идэхгүй уйлахгүй дуулахгүй байж гэмээн амьдрал зэм болно
Урмаа тэтгэж сэтгэлээ сэвэлзүүлж байж тэр сэрсэн амьдрал болно

үргэлжлэл ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д Батзул : Амьдрал дуусахуй үхэл эхлэхүй..,
Оруулсан admin on 2015-05-15 21:43:02 (1760 уншсан)

Би харууслын нулимсыг шалбааганд нэмэрлэх гэж хүмүүний заяатан болоогүй

Би хагцалын салихыг жихүүдсээр нөмрөн сөхрөх гэж ээрмэг хохимойт болоогүй

Би хэдэрлэж хэхэрлэж гүдэсхэн нимэгхэн сэтгэлтэн болох гэж хоормоглоогүй

Би хэрээн чуулбарын булшилсан бузарласан хараалын шавхдсан нүд далдираагүй

Хохимой минь мөрлөн түшиж хоёр хөдөсхөн сондор минь хатаагүй бас хаграагүй

Хорсолын улаан бүс шүүрсэн жаахан цусан үнэрт хатаасан анирыг бэлчээрлээгүй

Зузаан уруулын хэрт хийсэн атигар хар бэхэн хатираа өсөлт хийн ёовороогүй

Зулзагаа идчихсэн идэштэн мэт затгалдах нь юун гэж хэрт хийгээгүй

Би үхэж байн уу аль эсвэл сэрж байнуу мэдэхгүй ээ

Бие минь бүтэн үгүйг мэдрэхгүй байгаа нь гаслантай

Борогшуу хуруугаа дахирлан татмаглана

Бөөлжис нүжирдэггүй тэгэхээр бас л хэрт хийхнээ

Өмдөнд эхэс өөр юу гэж мэдэхгүй зүгээр тэгэж загтанвуу

Өргөс бас шимэгчилж байна бүү мэдээ зөөлөрч байна эс бөгөөс улам цаашлана уу

Асгарахгүй араанд минь шүлс хүүрмэглэх

Цаана л өөр бас хэржигнээд өндөлзөнө

Энэ үхэл... үргэлжлэл...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д Батзул : Үрсдээ хэлэх үг
Оруулсан admin on 2015-05-15 21:33:35 (1854 уншсан)

Хөрөг минь юм шиг үрс минь ижий аавтайгаа ижилхэн төржээ

Хүрэн зүрхний зохилт чинь хүртэл танил лугшилтаар цохилох юм

Үрс минь та нарын заяа ижий аавыг чинь түшссэн болохоор

Үргэлж энэ заяандаа уяатай амьдардаг юм гэдгийг санаарай

 

Даруу зан дарснаас хүчтэй байдгийг битгий умарт үр минь

Дандаа сайхныг орчлонгоос нэхэж болохгүй ойлгоорой

Аяглах тусам аясаар чинь болно гэж энэ амьдралыг битгий амраар бод

Айхтар бас нүгэлт ертөнцөд төрсөн хэмээн санаж нөмгөн тэрлэг битгий тохоорой

 

Зуу зуун найзууд чинь зуурдын байсанд битгий харамсаарай

Зүгээр л жим даган явахад таарсан жинчин байж хэмээн санаарай

Ардын сэтгэл үргэлж уужуу байдаггүйг ойлгоорой үр минь

Амьдрал тэмцэлд нухлагдахдаа араатан мэт авирлаж ч мэднэ шүү

 

Сэтгэл гундаж, ганцаардах үе тохиолдож мэднэ үр минь

Сэхээрч тэр үед сэмрэх биш чанга байж сураарай үр минь

Нөхрийн сэтгэл нимгэн цааснаас хэврэг байх нь бий гэдгийг санаарай

Нэрэлхэж тэр үед уучлах биш жинхэнэ нөхрөө таниж олоорой

 

Үргэлжлэл ...

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д. Батзул : Амьдрах сайхан
Оруулсан admin on 2015-05-15 01:21:40 (1775 уншсан)

Уулсын оргилд өглөөний шаргал нарны шанхны үзүүр тусах сайхан
Үүрийн хяруй үргээсэн хүлгийн үүрсээнд эх орон минь сэрэх сайхан
Хаврын яргүй дэлбэгээ дэлгэж орчлонд урь ирэх сайхан
Хан хорвоод хоёулаа гэж хос зүрх баланд уусах сайхан

Тэнгэрт үүлс бүжиглэж тэнгист нь давлагаа хөөрөх сайхан
Тулганд гал бадарч түрлэгэнд нь амьдрах буцлах сайхан
Тэмээн зогдорын буйлаанд тэнхээ мэдэн хашиграх сайхан
Тэнүүн сэтгэлдээ орчлонг урлаж түүнийгээ жаргал болгож амьдрах сайхан



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Дууны үг: Д.Батзул : Буурал аав
Оруулсан admin on 2015-05-14 13:19:00 (2038 уншсан)

Буурал аавыгаа санах тусам
Бурхан дүрийг тань үгүйлэх юмаа
Буцаад бидэндээ ирэхгүй ч гэлээ
Борхон зүрхэнд минь үргэлж байдаг шүү

Өвгөн аавыгаа санан дурсахаар
Өр зүрх минь өмөлзөн шимшрэх юм
Өвөрт тань хургаж өнжихсөн гэж
Өөрийн эрхгүй санагдаад байх юмаа

Дүрийг тань санаад дуулах гэхээр
Дотогшоо мигшээд мэлэмрээд байх юмаа
Дандаа таныгаа санадаг юм болохоор
Дассан сэтгэл минь уяатай байдаг юмаа

 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Нутагтаа урлахуй
Оруулсан admin on 2015-05-12 14:35:47 (1642 уншсан)

Хүмүүний орчлон ардын сэтгэлд уярахуй
Хүлгэн үүрсээн монгол эрийн чээжинд эвшээхүй
Өр нимгэн сэтгэл эхийн харцанд сүү болон уусахуй
Өвгөн буурлын хууч үрийн сэтгэл буурал хяруу хургуйлахуй

Будант уулнаа намрын айраг эсэхүй
Буянтын нутагт буурал жим хөврөхгүй
Наран ургах цагаар малын хөл өндөлзөхүй
Настай буурал ээжийн минь цайн цацал сүлэлдэхүй

Дан тэрлэг биеэнээ уусахуй
Далдхан түүнийгээ сэтгэлдээ урлахуй
Олом таарсан хүлэг омогшиж нэг хатирахуй
Одоо ч миний сэтгэл нутгаа санан урлахуй

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д. Батзул : Дээшээ Монголын Тэвчээртэй хүү
Оруулсан admin on 2015-05-12 14:30:52 (1686 уншсан)


Монгол улсын гавъяат тамирчин Б.Сэр-одод зориулав.


Сэвэлзэх сахилыг аргадаж үүрссэн
Сэрвээн дээрээ эх орноо үүрсэн
Өндөр дээд өвгөдийн минь удам
Өлчир биений тэнхээт хүчтэн
Өнө мөнхөд дуурсагдах алдартан

Баруун алтайн унаган хүү
Баточирын бахдам хүү
Бахдам амжилтыг өвөртлөсөн хүү
Ар монголын хүсэмжит хүү
Алаг дэлхийд мөртэй хүү

Зуунд дуурсагдах босоо монгол
Зүрхээ зохилуулсан ижийн үр
Наранд гялбах алтан туяа
Намбалаг төрхтэй үрийн эцэг
Насан туршид дуурсагдах алдартан

Тиймээ тэр бол
Тэнүүн Монголын ханхар хүү
Тэргүүн өөдөө хангар хүү
Тив дэлхийд мөр нь тодхон
Тэлмэн гүйдэлтэй Монгол хүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Санах нутаг
Оруулсан admin on 2015-05-12 14:25:56 (1688 уншсан)

Өвс нь халиурсан унаган нутгаа
Үргэлж би санан үгүйлэх юм
Угтаа нутгаа зориод очих гэхээр
Уйгуул нутаг минь холдоод байх юм

Сайхан нутгаа санах тусам
Сэтгэл мигшээд өнчирөөд байх юм
Саруул нутгаа санахын энгээр
Санааны зоргоор зориод очих юмсан

Үзэмжит нутгаа үгүйлэхийн хэрээр
Ухаан бодол минь гансараад байх юм
Уул нутагтаа хүрээд очихсон гэж
Уяатай сэтгэл минь сэвэлзээд байх юм

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д Батзул : Санан санан санааширхуй
Оруулсан admin on 2015-05-07 19:33:03 (1719 уншсан)


Шуумагхан үгээр шүүмжлэл биччихээд
Шүлэгч найрагч болчихлоо гэж агсрах нь юун
Эрээн цаасыг бэхэнд живүүлчихээд
Эд хаваа гайхуулсан найрагч гэж хийрхэх нь юун

Хөл хөнд бүсгүй шиг хөглөрсөн олон үгэндээ
Хүслээ тарамдуулж хүчээн шавхан дунших нь юун
Хөлөрсөн алганы үнэртэй хүсэлгүй хэдэн үгсээрээ
Харихрах гээд хашигарч хөгөө чирэх нь юун

Онго үг, омголон зангаа ялгалгүй
Огших хийгээ хөгөө болгосон
Орчин цагийн эрхэм бичигч нарт
Эгэлийн эгэл энгийн хэдэн үгээ эрхшээн байж хэлнэм би



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д Батзул : Дэлгэр Монгол Орон
Оруулсан admin on 2015-05-07 18:29:15 (2136 уншсан)

Үүлсийн чөлөөнөөр наран хэвийж
Өндөр тэнгэрт нь шаргалтан туяарч
Уулсын оргилд нь мөнх цас нь гялтагнасан
Улс Монгол минь наран хоймор нутгаа

Даяар улсын минь дархалан онголсон
Далай их шүтээнт уулс, хөндий, тал минь
Мөнхөд зохилох эх орны хүүгийн зүрх шиг
Мөрөн голын урсгалдаа шингэж нэг лугшидагаа

Хээрийн салихтай нутгийн минь чулуу хүртэл
Хэний ч өмнө бардамнан дүнхийж
Хэрэн нисэх шувууд нь хүртэл
Хөх монголын эзэд нь хэмээн дэвдэгээ

Ийм нутгийн хаяатай эзэд нь
Эгнэгт суурьших хүсэмжит баялаг нь
Эргэн мигшин ээнэгших настанууд
Эрэнд дуусагдах идэр залуус бид юм

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Би
Оруулсан admin on 2015-05-07 18:28:33 (1588 уншсан)

Нойронд хулжаагүй зүүднийхээ өртөөлөх харгуй жимээр
Нэрэлхэж халширах бодлогшилдоо хүслээ тээж хатирахдаа
Өнө мөнхийн ирээдүйгээ үүрдийн жаргалаар гэрэлтүүлж
Өчнөөн жилийн алхамаа тоочиж ядан ээнэгшдэгсээн


Хэн хүний мэдэхгүйг хэрэг болгон мэдэх гэж
Хэрсүү ухаандаа сууг хяруу болгон буйрлуулах гэж
Далдхан сэтгэлдээ хэнхээг атириатуулан хуруулж
Дандаа би чамирхахаас илүү сангалзахыг хүсэмжилнэ


Дэргэд байгаа удмаа таниагүй байж танимхаарахгүй ээ
Дэндүү хүчинд ирдэж бардамнаж бас бялхахгүй ээ
Даанч ихийг мэдэхсээн гэж далхан гуниглахдаа ч
Даль жигүүр мөрөөдөж дандаа өөд тэмүүлдэгсээн


Саран хөхөмдөг үүрээр цурхиж нэг өлийх шиг санагдахад
Санаанд бодол буурал хяруйтай нөмөрлөж нэг хучдагсан
Эргэх орчилонг үүрийн цолмон эмжээрлэхэд
Энэхэн үгс минь эцэс төгсгөлгүй мэт хөвөрдөгсөөн


Өлөн чонын гүйдэл шиг өгсөж уруудсан амьны амьсгаатай жимээр
Өнө мөнхийн заяаг буян болгон хургуулах гэж чуулбарлуулж
Өөрийн хүслээ тээн тэтгүүлэх гэж будант уулнаа жиргүүлэхдээ
Өлчир биений минь хүсэл мөнхөд дуусашгүй гэдгийг мэдэрдэгсээн


Би бэлжүү нэгний хөөрцөглөж өндөлзсөн үр биш
Билэг төгөлдөр удмын цусан тамгатай үр
Би хээрийн салхинд хөөгдсөн талын өнчин хамхуул биш
Бэлчээр даган амьдардаг малчин ардын хонин бууртай үр



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Нарыг амирлуулж намрыг шалгалтуулж
Оруулсан admin on 2015-05-07 18:26:20 (1510 уншсан)

Нарыг амирлуулж намрыг шалгалтуулж

Настныг өнжүүлж балчирыг нялахшуулсан

Налгар өдрүүдийн жаргалаа егөөдөж

Намайг та минь жаргаах гэж төрүүлжээ эх минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д Батзул : Аавын ээнэгшил
Оруулсан admin on 2015-05-07 18:24:44 (1694 уншсан)

Ханагар аавийнхаа бортоглон налайх

Хангайн ивээлтэй буурийг тань түшиж

Өндийн тохойлсон хийморлог дээдсийн

Өмнө нь жаргах гэж ээнэгшиддэгээ та минь

 

Төрмүүд нутгийн минь уулс нь сүндэрлэж

Төрсөн биеэнд минь дээдлэгдэн налайж

Эвээх нарны цулбуурт туяагаар

Эцгийн минь сургааль эрчилдэн хөлөлдөгөө



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Т энгэрийн бүсгүй миний гэргий
Оруулсан admin on 2015-05-06 20:24:40 (1724 уншсан)

Сартуул удмын хар тугчин овгийн Доржсүрэнхорлоогийн Батзул

Тэнгэрийн бүсгүй миний гэргий

 

Хонгор сэтгэлийг сэмлэж өнжүүлсэн

Халуун зүрхийг минь баланд дүрж амталсан

Хоёр сэтгэлийг огшоох гэж гэрэлтсэн

Хорвоод надад л ганцхан заяасан миний гэргий

 

Намар оройн бороонд норж тэвтсэн тэрлэг шиг

Намайг чи нулимсаарай тэвтээж эр хонгор болгосон

Намбанд минь биш санчиганд минь бүү хяруу унаасаа гэж

Намайгаа амьдралаас хармалж энхрийлсэн миний гэргий

 

Өр нэмгэн сэтгэлийг өхөөрдөм ялдам байлгах гэж

Угтаа өөрийгөө л сэмлэж ханын тэнгэрт өндийсөн

Эрх хонгор сэтгэлийг хээрийн салихтай хамтад нь уячихаад

Эрхэмсэг хатан сууг үүрээд боссон миний гэргий

 

Зүүд эрхэст бодол хулжихад

Зүрхээр наадах гэсэн мэт сэм сэмхэн мэгшүүлж

Хайр, итгэл, халамжит баганыг өндийлгөн байж тулгалсан

Хамгаас нандин, хамгаас эрхэм, хамгаас энхрий миний гэргий

 

Тиймээ энэ миний гэргий

Тэрлэг нимгэн хайрыг минь

Тэтгэн байж богцолсон

Тэнгэрийн бүсгүй миний гэргий



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Өвгөдийн мөнгөн гялбаа
Оруулсан admin on 2015-05-06 20:23:07 (1779 уншсан)

Сартуул удмын хар тугчин овгийн Доржсүрэнхорлоогийн Батзул

Өвгөдийн мөнгөн гялбаа

Зургаан жарны өлмийд сөгдөж үзээгүй удам

Зүрхний идэр лугшилтыг алдаж үзээгүй удам

Зуурдаар биш үүрдээр нэгнээ хайрлаж бас хамгаалсан

Зөвхөн удмынхаа төлөө гэж цусаа нь нүжрүүлээгүй өвгөд минь

 

Хайрхан уулын минь оргилд мөстийн гялбаа шижиртэж

Ханагар буурлуудын минь шивнээ эрхэн хүрдэнд хэлхэгдэж

Тоонот нутгийн минь эвээлтэй талын гүймэл савдагуудтай

Тооронт балчируудын минь мутрыг атгаж сарвайсан дээдсүүд минь

 

Хүрээд ирэх дээдсүүдийн минь хүч нь булиглах цагаар

Хүслээ бэлчээрлэж ээрэх үрс тань хүлээх мөчөөр

Үүрсээд нисэх жигүүртний даль сарвайх дэвэлтээр

Унаган багын минь хүсэлд өдлөөд буцдаг өвгөд минь

 

Хавар нахиалах моддыг үрсээ гэж хургасан

Хангал тогшин хүлгийн дэлээр наадаж өдөлсөн

Халтар арвайн түрүүг удмаа гэж өндийлгөсөн

Хангайн түшигтэй сэвшээг тань мэдэрдэгсэн буурлууд минь

 

Зуны оргилуун талын хоормоглох өдрийн аагимд

Зуун зуун жилийг жаргааж өндийсөн буурлууд

Зуурхан нахиалж үдлэх зүүдэн далын жигүүрт

Зусаж хургасан удмын минь ивээлт өрлөг ерөөлтнүүд минь

 

Намрын өдрийг шаргалтуулж үрс жаргадаг орчилонд

Намайг л гэж танисан удмын ээнэгшил биеэнд  намбайж

Насан багад минь өнжсөн охорхон бодлыг минь төрхөмлөж

Хөхөмдөг үүрийн жавараар дайгаад нэг золгодогсоон өтлүүд минь

 

Өвлийн мөнгөн сарны туяанд анирлаж эвшээсэн

Өлчир бэлчир удмынхаа буурыг түшиж хэрсэн

Өндөр сардигийн оргилыг түүчээлж нэг цуурайтсан

Өнө мөнхийн  жимтэй удмаа тамгасан гэгээнтэнүүд минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Миний нутгийн бараа
Оруулсан admin on 2015-05-06 20:13:16 (2074 уншсан)

Удам түүх нь хамтдаа сүлэрч

Унаган үрсээ ундаалсан нутаг

Учиг үйлээ хамтдаа түүчээлж

Уулсын чөлөөнд хэвийсэн нутгаа

 

Буйр нь шарваагүй нутгийхаа буяныг нь өвөрлөж төрсөн

Бууц нь зөөлөрч өлгийдсөн өвөлжөөгөө нэг эргэхсэн

Будан эмжиж хургасан хангайн уулсаа санахдаа

Баялаг сарьдагын ориглогыг ааваа хэмээн сандагсаан

 

Хэрмэн царамтай толгодын өнжиж үдлэх хормойд

Хэрэж отоглох өргөөн тоононд саран хулжихад

Зэллэж хөрвөөх сарлаг хоёронтоо лагшиг эвшээж

Зэргэлдээ айлын балчир нялахшин цорвойх нутгаа

 

Таана сөлийсөн талын минь буурцаган  хөхөмдөг довцогын

Тарчиг нахиан үзүүр цэцэгсийн тэнгэрт тэмүүлж

Эргэх түмэн эрхэсийн гялбаа сарьнаж өдөлсөн

Ээнэгших сайхан нутгийн минь наран хоймор шаргалтана

 

Булганд өдлөх насны минь балчир тэрсүү бодлууд

Бэлчээр нэхэн өлийх нялх ишигний майлаан

Царамдаг мөнгөн үүрийн хаяалах гялбаан түүчээнд

Цагаан үйлсийн сүүдэрт амирлаж хэвийх нутгаа

 

Мааны эрэх шувтархад мичидийн гялбаа шижиртэж

Марал бугийн цогио модот энгэрт тачигнаж

Эрээн цармын хоногшил ханархуйн харцаар нялхарч

Эрх амрагийн явдал хонцын анирт уярдагаа

 

Журамт бүсгүйн айль нүдний талимаанд ууссаж

Жаргал цэнгэлийн манлай тоонот нутагт буйрлаж

Тохой ижилсэн залуус талын салиханд морин дэл дээр исгэрч

Төрсөн нутгийн минь хэвлийд идээшиж нэг жаргадагаа

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 122 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц. Болдбаатар
Түүхийн цонх
Хэмжээс: 600x584 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3499

Хавар 2007
IMG_1138.jpg
Хэмжээс: 600x800 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3891

Зураач : Б.Хонгорзул
khongor024.jpg
Хэмжээс: 600x810 205k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3717


Агуулга
Баасан, 2015.05.15
· Д Батзул : Буурал ээж
· Д.Батзул : Бидэнтэй цуг байдгийм
· Д.Батзул : Охор амьдрал
· Д Батзул : Амьдрал дуусахуй үхэл эхлэхүй..,
· Д Батзул : Үрсдээ хэлэх үг
· Д. Батзул : Амьдрах сайхан
Пүрэв, 2015.05.14
· Д.Батзул : Буурал аав
Мягмар, 2015.05.12
· Д.Батзул : Нутагтаа урлахуй
· Д. Батзул : Дээшээ Монголын Тэвчээртэй хүү
· Д.Батзул : Санах нутаг
Пүрэв, 2015.05.07
· Д Батзул : Санан санан санааширхуй
· Д Батзул : Дэлгэр Монгол Орон
· Д.Батзул : Би
· Д.Батзул : Нарыг амирлуулж намрыг шалгалтуулж
· Д Батзул : Аавын ээнэгшил
Лхагва, 2015.05.06
· Д.Батзул : Т энгэрийн бүсгүй миний гэргий
· Д.Батзул : Өвгөдийн мөнгөн гялбаа
· Д.Батзул : Миний нутгийн бараа

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn