Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Б Кана


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Уйтгар гунигаар сэтгэлээ дүүргэх тэднийг өрөвдөж...
Оруулсан admin on 2013-08-28 12:23:17 (2073 уншсан)

Уйтгар гунигаар сэтгэлээ дүүргэх тэднийг өрөвдөж
Уйлаад л сууна улаан дарстай хундага тулгаал
Учирлах олон үгсээ уцаар болгон хэлхэж зүүгээд
Ухаанаа алдтал ууж согтож нэг дүрэлзмээр байна...

Алдаа мадаггүйм шиг аашилдаг хэдэн хүмүүст
Арчаагүй зангаар өөрсөд шиг нь новширмоор
Атаархалдаа хүлэгдсэн хэдэн хүүхнүүдийн хацарт
Алганы чангахан амт үзүүлчихмээр ч юм шиг...

Зовлон шаналал дүүрэн амьдрал дунд хөлчүүрхэж
Зориг оруулж өөртэйгөө хундага тулгажээ сууна
Зоргоороо аашлах хэдэн эрх хүүхдүүдийн өгзөгөнд
Зүгээргүй амттай таван салаа боов өгчихмөөр байна...

Зав гаргаж муулж ярих хүмүүсийн сэтгэлрүү өнгийж
Засвар авахгүй зүрхэнд нь зүү холоос шидчихээд
Зэвэрсэн төмөр долоосон юм шиг үг бүрийх нь хариуд
Зөрүүлээд мөс шиг хүйтэн сэтгэлээр хандах юмсан...

Энэ тэнд худлаа үнэн муулж бичээл чи үнэн арчаагүймаа
Ирээд аштайхан нүүрэн дээр минь хэлж буян болооч
Тэгэж чадахгүй бол чамайг дахиал өрөвдөж уйлаад
Тэнцвэр алдтал чинь амьдарч харуулах гээд байна... яанам бэ...

Улам л өнгө ороод байна шдээ яахуу найзаа хэлээч
Ухаан санааг чинь тэр чигээрээ би эзлэчихээд байна тэ
Хулгайн нүдээр цоо ширтсэн ч чамд гэж хэлэхэд 
Хүүхэд шиг гэнэн хөөрхөн санагдаад байна чи надад...

Биений минь сүүдэр болсоор удаж байгааг чинь мэднээ
Битүүхэндээ баярлажээ суудгийг минь чи харин мэдэхгүй
Үг холбож муулж бичсэнээ өөрөө уншаад баярлахдаа тэр
Үнэгчилж буй хүүхэд шиг аштайхан унтдаг бол яамайдаа...

Чам шиг энэ тэнд муулж бичиж өөрийгөө доош нь хийхгүй
Чамайг бодвол өөртөө итгэлтэй нээлттэй хүн би
Яадгаа алдсан хөгийн зангаар хөөцөлдмөөргүй байна
Ялан дийлмээр байвал хүчтэйхэн өрсөлд би бэлэн байна...
.......................... .......................... .........................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Уулын цас шиг ариухан явсан залуу насандаа ...
Оруулсан admin on 2013-08-28 12:23:02 (2016 уншсан)

Уулын цас шиг ариухан явсан залуу насандаа
Уйлаад суух өдөртэй нүүрэлдэн хир суусан ч
Учирлаад аргадвал тайтгарах хорвоогийн жам нь
Уучлал гэсэн ганц үгэн дээр тогтдог гэлтэй...

Талын цэцэг шиг хээнцэрхэн явсан залуу насандаа
Тэвчээр алдран дурлалд хөл алдан явсан ч
Танхилхан өөрийгөө өрөвдөж нэг аргадаад
Ташуур өгөн амьдралдаа ханцуй шамлан ормуй...

Зөөлөн бороонд дуу аялан алхах залуу насандаа
Зовлон бэрхшээлд хөл тээглэн бүдэрсэн ч
Зорилго намайг түшиж босгоод түлхэж өгсөн
Золоор унасан газартаа шалбааг болон үлдээгүй...

Гэгээн мөрөөдлөөр амьдралаа зурсан залуу насандаа
Гундуу заяандаа гомдож гуниж явсан үе байдаг ч
Гашуун амтыг нь эртхэн сэтгэлдээ амталчихвал 
Гэнэн зүрх минь хатуужин хашир суух нь лавтай...

Хагацал гэдгийг мэдэхгүй явсан залуу насандаа
Хайраас болж шаналалд хүлүүлсэн удаатай ч
Хорвоод байх олон хайрын дундаас үнэн нь ганцхан
Хүүний хүн болохдоо л ээжийнх гэдгийг ухаарч ойлгосон...

Үзэмж харах хүмүүний мэлмийд будаг зохицох ч
Үнэлж баршгүй сайхан гэдэг сэтгэлийнх байдаг
Үүрийн гэгээнд шүүдэр буулган уйлжээ суухад
Үнэнч сайн анд нөхөр л асуулгүй хажууд аргаддаг даа...

Хир үгүй бодлын гүнд төөрөлдөх залуу насандаа 
Хүний мууг үзэн бахаа хангах хүмүүстэй учирсан удаатай
Хандаж хэлэх хэдхээн үгэнд минь уусч төрлийг олоод
Хар бараан амьдралыг аргадах сэтгэл бүхэн нь гэгээрээсэй...
.......................... .......................... ........Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
Оруулсан admin on 2013-08-28 11:58:16 (2084 уншсан)

Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
Таслуулж хэрчүүлж байгаа хүмүүс аврал эрэн гуйна
Тэнд чи хүйтэн халуун арван зургаан тамаар дамжиж
Тэндээс гарвал төрлийг олж зуурдын амьдралд түр очино...

Хөлдөж үхсэн хүний сүнс халуун тамруу холоос гүйдэг
Халуун хайлмагт хувцасаа тайлан яаран шумбадаг
Хатгуур жадаар загас болгон чамайг агнана эрлэг
Хамгийн түрүүнд асуух асуулт нь чиний нүглийн хэмжээ...

Нүглээ нуун худлаа хэлвээс шийтгүүлж хувилж төрх тамд унана
Нэг насны нүглээс холхон байсан бол хэвлийгээс төрх төрөл олно
Үнэн худлын дундуур туучин явбаас чийгнээс төрх төрлийг өгнө
Үнэхээр хийсэн зүйлгүй үхсэн аваас өндөгнөөс төрх төрөл хүртээнэ...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Хорь хол давсан бүсгүй санаа алдан сууна
Оруулсан admin on 2013-08-28 11:54:11 (2186 уншсан)

Хорь хол давсан бүсгүй санаа алдан сууна
Хорьж болохгүй нулимсаа алгуурхан арчина
Хөнжилдөө ганцаар дурлалаас болж уйлаагүй
Хүүхэд байхаасаа тэр ганцхан зүйлд гашууддаг...

Айлын хүүхдүүд ээжтэйгээ өсөх нь атаархмаар
Алдрайхан бүсгүй бөртийтөл үлдсэн ганцаараа
Амьдралыг харааж хичнээн ихээр үзэн ядавч
Ахадсан зовлонг аргадаж тэр томоожсон...

Тээр жилийн уран зохиолын хичээл дээр
Тийм гэхийн аргагүй жижигхээн зүрх шаналсан
Ээж гэдэг нэртэй зохион бичлэг багш өгсөн
Энэ үгийн хэлж үзээгүй тэр нууцхан уйлсан...

Юу бичихээ мэдэхгүй нүүр нь улалзаад эвгүй
Юу юугүй ангиас гараад асгартал уйлмаар
Эргэн тойрноо хартал инээж мишээсэн хүүхдүүд
Энэ бүхэнд тэр амьдаараа тамлагдаж байгаа гэлтэй...

Хэнийг харааж зүхэхээ тэр мэдэхгүй ганцаардана
Хүн болгон түүнийг ойлгойхгүй заримдаа шоолно
Ээжгүй хүүхэд гэж хэлэгдэхдээ үхмээр санагдавч
Эмээ өвөөгөө амьдаар нь тарчлааж үл дийлнэ...

Сэтгэлийн агуу тэнхээгээр тэр өсөж өндийсөн
Санаашралд дарагдавч зүрхээ даран чангална
Сэхээтэн болох гэж хичээлдээ шамдах болсон
Санасандаа хүрсэн тэр мундаг бахархам бүсгүй...

Ээжтэй хүүхдүүдийн хайрлах сэтгэл ямар байдаг бол
Энэ л том асуултын хариуг олж үл дийлнэ тэр
Ээждээ уурлан хаалгаа саван гарахдаа тэд
Ээжгүй хүний зовлонг багахаан ч ойлгодог болов уу...

Үрээ голох эх хүн хаа сайгүй болчихсон хорвоод
Үлдэж хичнээн хүүхэд гансардаг бол сэтгэлдээ
Үхэх аюулыг тойрохгүй дайраад гарах тавиланд
Үрдээ хорогдон алсад одсон хичнээн ээж байгаа бол...

Идэх хоол, өмсөх хувцасыг ээжээр орлуулж үл дийлнэ
Их мөнгө, эрх мэдлийг ээжээр орлуулж үл дийлнэ
Хайр, хорсол хоёрыг ч ээжээр орлуулж үл дийлнэ
Хүний энэхэн хорвоог ээжгүйгээр орлуулж үл дийлнэ...
***
Бие биенээ хайрла хүмүүс минь... 
Бусдын зовлонгоор жаргал битгий хий...
Зуурдын зовлон хорвоод дэндүү олон...
Зүгээр л бие биенээ хайрла...Хүмүүс минь...
.......................... .......................... ............Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Эрх чөлөөг ханатлаа мэдрэх чимээгүй орчиндоо очин
Оруулсан admin on 2013-08-28 11:54:07 (2103 уншсан)

Эрх чөлөөг ханатлаа мэдрэх чимээгүй орчиндоо очин
Эрээн бараан хорвоогоос хүслээрээ нэг ангижрах юмсан
Ээлжээ хүлээн үхэх хүнтэй инээмсэглэн зөрж гунихдаа
Ээдрээт амьдралаас тасарч энгэрээ норгож уйлмаар байна...

Дурлал дагуулах олон болзооноос зугатаж тойруу замаар
Дураараа аашлан жаргалтайгаар холдон гүйх юмсан
Даруухан зангаар гоёх өөрийгөө өөрчлөн баг зүүж
Давчуухан хорвоогоос биеэ чөлөөлж нуугдмаар байна...

Яагаад ч юм дэндүү олон бодох юм туйлдуулж байна 
Ядаргаатай санагдаж залхахдаа зүгээр л зугатаамаар 
Ял болгож өөрийгөө зовоодог хүслээ булшилмаар санагдаад
Яруу найргаар гэрээс бичин үхэх өөртөө үлдээмээр байна..

Чимээ гаргалгүй нэг л өдөр би алга болоод өгнө амьдралаас
Чимэг гоёлгүй хэдэн шүлэг доголон нулимстай торойгоод үлдэнэ 
Чиний байгаа зүгт намуухан салхиар үг дайж уучлалт хүсээд
Чөлөөлж өөрийгөө холын холд үдэж буйг ойроос харна...
.......................... .......................... ....................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Гуниглах дуртай өөрийгөө том шагнамаар ч юм шиг
Оруулсан admin on 2013-08-28 11:54:06 (2342 уншсан)

Гуниглах дуртай өөрийгөө том шагнамаар ч юм шиг
Гутарсан шинжгүй сэтгэлээрээ бахархмаар ч юм шиг
Ганцаардалд дурласан миний сонголт амттай ч юм шиг
Гиюүрэн санаашрах би дэндүү жаргалтай ч юм шиг...

Зожигдуу зандаа хязгааргүй хайртай болохоор л
Зураг ижилсүүлж шүлэг тэрлэжээ суудаг байх
Зорисон амжилтандаа хүрэх хүч нэмэх гэж би
Зүйрлэл болгож найргаар өөрийгөө шагнадаг даа...

Хэн хүнээс илүү миний энэ араншин араатан шинжтэй
Хэрэггүй муусайн баг зүүж худлаа инээхээс хол зайтай
Хайр дурлалын тоглоомонд чимээгүй нууцхан ялагч нь
Харсан үзсэн бүхэндээ толгой холбож дүгнэх шувуухай...

Зүгээр л эрх чөлөөг мэдэрдэг миний орон зайн зогсоол
Зам дээр гээгдсэн сарнайн дусал улаан цусны амттай
Залуу насыг инээмсэглэж үдэх даруухан найрагт дурлагч
Зүрхээ даран чимээгүй мэгших чиний шаналалын шалтгаан...

Хэн нэгний сүрэнд биллярдны бөмбөг шиг далдаганаж үзээгүй
Хэнэг ч үгүй ганцаараа сажлан байхдаа омогшин байдаг
Хүндлэл дунд хүн болсон миний залуу халуун нас атаархмаар
Харгуй замд дуу аялан шүлэг тэрлэж ганцаардлаар гангарагч би...
.......................... .......................... ..................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Сэтгэл сэмлээд гарах чинь юуных вэ залуу хархүү
Оруулсан admin on 2013-08-28 11:45:38 (2726 уншсан)

Сэтгэл сэмлээд гарах чинь юуных вэ залуу хархүү
Сэлэм шиг хурц үгээрээ зүрх зүсээд авах шиг болов
Сэрэмгүй зүүдэн дунд дурлалын оч маналзуулчаад
Сэхээрч амжаагүй байтал сарних чинь хаанахых вэ...

Ширтээд л сууна зургийг минь санаашралдаа уусгачихаад
Шиврээд ч болтугай бороо болж үнсэлтээр норгох гэсэн
Шинэхэн танил хархүүгийн шивнэж хэлсэнийг захиа болгоод
Шүхэр барин шөнөөр шүлэгтэйгээ очий чи намайг норгоорой..

Цаг хугацааны тойргийг ухраагаад учирлын ая тоглох
Цоорхой зүрхний гунигаа сэтгэлээр минь нөхөх гэсэн 
Хэн нэгний бодолд тушаатай холхих сэрлийн соронзон 
Хэзээ ч биелэхгүй хүсэлдээ тарчилан суугаа хархүү минь

Урамгүй үгээр чамайгаа хучаад яахав дээ холуур тойрохоос
Учирлаж эвтэйхнээр амьдралаас тань би өөрөө холдоё
Ухаангүй дурлуулж час хийсэн хайрыг чамд мэдрүүлмээр байвч
Ухаарч чи минь сэтгэлээ чөлөөл өвдөлтийг жаахан л мэдэр... 
.......................... .......................... .............. Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Тэргэл сарны бүүдгэр туяанд
Оруулсан admin on 2013-08-28 11:45:35 (1909 уншсан)

Тэргэл сарны бүүдгэр туяанд
Хасын даль тодорч харагдаад
Сувдан даруулга анир үргээж
Энгэрийн товч гар дээр бүжнэ...

Халхавчинд салхи сиймхийлэн
Ааль аргамжин намба алдуулан
Жолоо алдуурч бүс тайлагдахад
Далайн түрлэг хүч нэмэн түрнэ...

Тэргүүнээ мэхийн ичингүйрэн
Бүсэлхий юуг нь илбэн доошилж
Уянгалаг ятгын хөнгөн аялгуунд
Хэмнэл алдуулах нь соронзон...

Даруухан төрхөндөө уусган шингээж
Хатан заяагаа хамт холбосон багана
Чихнийхээ араар үсээ илбэнхэн суух
Балын амтат нялхарсан амрагхан...

Бодлыг тань эзэмдэх эгшиг авиа
Үүрийн гэгээнд шүүдэр буулгаж
Хяруу унан гэгээ татуулан цэлмэх нь
Гэргийн царайнд өнгө нэмэх ялгуун...

Алтан гадас наранд хучуулан замхарч
Саалын сүү самрах чимээ сэржим өргөж
Тулганд галаа бадраах айл хотол
Нартад тэнгэр багандан өдөр зүслэх сайхан...
.......................... ........................Ка на.Б

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Хүнийх !
Оруулсан admin on 2013-08-28 11:45:33 (2062 уншсан)

Тал зүрхтэй хүнийг хайрлах уу?
Талимаарч харах нүдэнд чинь тэр бүтнээрээ чинийх 
Түрийвчиндээ гэвч гэргийнхээ зургаар гоёсон байгаа
Тэврээд авмаар сэтгэлийн чинь гүнд тосоод угтах хүү нь байгаа...

Хайрлаад алдсан олон харчуулаас илүүтэй
Хүний хүнд дасал болох чинь юуных вэ
Хөрөнгө мөнгө нь чамд таалагдаа юу
Хүүгээ тэврэн суух бүсгүйд атаархаа юу...

Босгосон амьдралын үнэ цэнийн ард
Бүсгүй хүний ухаан нуугдсан байдаг юм
Бэр болсон өдөр хоногоос нь эхэлж
Бүсээ чангалах хүч суусан байдаг юм...

Халаас хоосон хоёр хүний зүрх
Харах цэг нь нэг болохоор амьдрал үүсгэсэн
Хүсээд байдаг байр, машинтай болох гэж
Хоол нойроо хугаслаж хамтдаа ажилсан юм...

Бусдын бүтээсэн зүйл дээр зайдалж суусан өдрөөс
Бээлий шиг солигдох өдрийн чинь эхлэл нь тэр юм
Хугацаатай хадгаламжинд найдсан сэтгэл чинь
Хувцасаа аваад явах өдрийг чинь угтдаг юм...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Найзаа!
Оруулсан admin on 2013-08-28 11:41:19 (2386 уншсан)

Унаж босох алдах эндэх тоолонд баяр гуниг чамтай үдэгдэж
Уруудаж өөдлөх замыг хамт туучин бүдчин байгаа анд минь чи
Уучлал ухаарлын сувдан шигтгээ мэлмийд тороход чимээгүй аргадах
Учирлаж хажууд үлдсэн хугараагүй ноён нуруу юм шүү анд минь чи

Биендээ багтамгүй ухаанаа сэтгэлдээ далдалсан эгэл даруухан
Биеэрээ үлгэрлэн үзүүлэхээс илүүг дурсадгүй ховордсон үнэний төгсгөл
Би гэж биеэ магтахгүй ч бүхнийг мэдэх дархан хүний бурхан ухааны үр
Бүсээ чангалан амьдралд тэмцэх эр зоригийн эгэл боргил гол дүр...

Жигүүр дэлгэж чадсан нь жинхэнэ бүргэд болдог юм бол
Жирийн нэгэн надад жинхэнэ даль жигүүр нь анд минь чи
Хал үзэж хашир суух амьдралд хоёр биений нэгэн сэтгэл
Хүмүүн заяанд учирсан эмээлийн хоёр бүүрэг шиг ижилсэн яваа хоёр...

Найз минь чамайг надаас ичиж байгаагүйд чинь би талархдаг болохоор
Нуугдаж унагасан нулимсан далайд ганцааранг чинь живүүлэхгүй
Элэгдэж урагдах сэтгэл хадаг шиг сэмэрсэн ч итгэл минь мохохгүй
Энэхэн бие минь хаврын яргуй аваас хагалж ургасан Яргай мод нь чи...

Адуу янзгаах дуунаар сэтгэл гэгэлзээд байна аянд мордоо юу анд чи
Аргадаж учирлах хэрэггүй үүрсэх дуунаар хүлгийн төвөргөөг би хүлээнэ
Үүргэлэх хорвоод будан сууж нас нэмсэн ч хаалга тогшин ороод ирэхийг
Үнэгэчлэн унтах үрийнхээ зүүдэнд үг дайж харуулдан хөлийн чимээ сэтгэл тогшихийг хүлээнэ...
.................................................................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Эр хүн та уйлах эрхтэй
Оруулсан admin on 2013-08-28 11:41:18 (3021 уншсан)

Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод
Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй
Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө
Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй...

Хатуу амьдралын даваанд бүдчих аавын хүү
Хорвоод үрээ харж амьлаагүй эр хүн та уйлах эрхтэй
Хан хорвоод бүүвэй аялах дутуу заяагаа зүхэж
Хориод яахавдээ сэтгэлээ онгойлго эр хүн та уйлах эрхтэй...

Тэмтчээд явах зүрхтэй л юм чинь өөрийгөө өрөвдөж
Тэрүүхэндээ шүд зуун яс заагаад яахав эр хүн та уйлах эрхтэй
Тэнэтэр тунтар гээд бүдэг бадаг алхах үрээ харан догдолж
Тэнгэрлэг хувь тавиландаа талархан эр хүн та уйлах эрхтэй...

Андаа өмөөрч нүглийн өмнүүр аавын хаалга татахдаа
Анисгандаа ээжийгээ өрөвдаж эр хүн та уйлах эрхтэй
Аргадаж барамгүй хүний хорвоо хатуурхан аавыг тань авсан ч
Аархал дунд сэтгэлээ бариад яахав эр хүн та уйлах эрхтэй...

Хорвоо таны өмнө сөхөрч бөхөлзөхөд баярлаж
Хундага сөгнөн зогсох эр хүн та уйлах эрхтэй
Хувирашгүй гэж бодон итгэсэн амраг нүүр бууруулахад
Хоосон лонхоор сэтгэлээ дүүргэлгүй эр хүн та уйлах эрхтэй...

Ядмаг заяанд төрсөн тавиланд хатуурхаж гомдовч
Ядарсан ч би эр хүн гэж тэсээд яахав эр хүн та уйлах эрхтэй
Ядам хурууны бэлзгээр гангарсан ижилээ харан гонсойхдоо
Яг иймийг зүүнэ гэж амлалтандаа өргөл болгож эр хүн та уйлах эрхтэй...

Уураг сүү хөхөж өссөн монгол эр хүн юм чинь гэж тэвчээр заагаад яахав
Унаж босохдоо өвдсөн өөрийгөө аргадаж эр хүн та уйлах эрхтэй
Уурга барин адуу зүслэн явах заяандаа омогшсон босоо хийморь
Уналтаасаа ололтыг өвөртөлж сэтгэлээ дүүргэн эр хүн та уйлах эрхтэй...

Хөөрөг зөрүүлэн мэндлэх хүнтэй нударга зөрүүлэх үе бий энэ амьдралд
Хүний хүү эцгээрээ өмөөрүүлж илүүрхээ л биз уйл эр хүн та уйлах эрхтэй
Харахын заяа байхаас хазах хувь дутсан үйл болгонд толгой гудайхдаа
Хувь дутсан эр хүн гэж өөрийгөө буруутгахаад яахав эр хүн та уйлах эрхтэй

Ажил амьдрал бүтэлгүйтэх үед биеэ хураан сэтгэлээ булшлалгүй
Амьдралыг аргадаж асгартал уйл эр хүн та уйлах эрхтэй
Андаа гээд итгэж явах хүн амрагийг тань өвөртөө суйлавч
Алдлаа даа гэж сэтгэлээ сэмлэн суух эр хүн та уйлах эрхтэй...

Зөв хийсэн бүхэн чинь зоосны нүхээр арилжаалагдаж
Зөрлөг замд гээгдсэн хүн мэт ганцаардахдаа эр хүн та уйлах эрхтэй
Нар дагасан хоймортоо ханхайн суух дээлэндээ өлгийдүүлсэн бүстэй хүн
Нүгэлтэй хорвоод нулимсаа нуун ханцуйлаад яахав эр хүн та уйлах эрхтэй

Тэнгэр заяатай таны өмнө мэхийж хүндлэл үзүүлж омогшихдоо уйлая
Тэвчээр хатуужлаар хүн болж хээрээр гэр хийх таниар бахдаж уйлая
Цайгаа дээжлүүлэх хувьтай гэрийн хоймор таныг аргадаж уйлая
Цайлган сэтгэлтэй гүндүүгүй монгол эр хүн таныг хайрлаж уйлая... Харамлаж уйлая... .....Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Ээжээ...
Оруулсан admin on 2013-08-28 11:41:17 (2241 уншсан)

Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би...

Уучлал ухаарлын сувдан чулуу нүдэнд бөмбөрөвч
Урдаас минь хараад түүж суух тэр л гар таных
Уурлаж хад чулуу шиг үгэн хана босгосон ч
Уучлаад инээх тэр л сэтгэл таных ээжээ...

Өөрийгөө тордон толины өмнө эргэлдэхдээ
Өр зөөлөн таныгаа мөр бүтэнг анзаарлуу
Хувцас бүтэн ч зүрхэндээ тал таныхаа
Хувирашгүй сэтгэлд тань талархсан билүү охин чинь...

Биеэ хувааж бидний төлөө зүтгэхдээ
Би ядарч байна! гэж хэлж үзээгүй та минь
Таваг аягахан угааж, тоос арчисныхаа төлөө
Татвар аятай мөнгө нэхэх тэнэгхэн охин явжээ би...

Хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн таны минь үг
Хал үзэж хашир суусан эх хүний л ухаан
Бодолдоо дарагдан шанхны үсээ илбэхдээ
Буруу харж нулимсаа нуусныг тань анзаараагүй явж охин чинь...

Сэтгэл шигээ цагаахан таны минь нөмрөг болсон халаад
Сэрэмгүй зүүдний минь сэвлэг үнэрлэх цагаан дарь эх
Төрж үхэх амьдралын зааганд тамаас харамлах
Түмний төлөө амьдрал хайрласан эмч хүний үргэлжлэл би...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )



 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 92 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60.5x93.5
Жинст хайрхан
Хэмжээс: 600x388 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4421

Должин : Зам зуур
zam-106.JPG
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3169

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-268.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2509


Агуулга
Мягмар, 2013.09.03
· Б.Kана : Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Лхагва, 2013.08.28
· Б.Кана : Нэг л өглөө
· Б.Кана : Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
· Б.Кана : Салхитай өдрийн сархад шиг согтоом нэг үг найраг эхлүүлж
· Б.Кана : Хэзээ ч билээ харц тугарсан нэг л танил царай...тэр нүд
· Б.Кана : Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч
· Б.Кана : Шүүдэрхэн
· Б.Кана : Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
· Б.Кана : Нисэж яваад унах мэдрэмж яг ямар байдаг бол
· Б.Кана : Адуу холоос янзгааж дөрөөн чимээ айлд ойртох учрал
· Б.Кана : Үхэгсэддээ атаархах цаг ирнэ...
· Б.Кана : Хөгшин, нөхөргүй, хумсаа нуусан муур шиг хүүхнүүд
· Б.Кана : Нэг мэдэхэд л чи минь бодолд автан гуниглаад л сууж байгаа
· Б.Кана : Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
· Б.Кана : ЗАЛУУ НАС МИНЬ
· Б.Кана : Надад битгий дурла залуу минь...
· Б.Кана : Хүний сайхан охин авч суучаад ...
· Б.Кана : Тэр захиа болгон шүлэг тэрлэн сууна надад зориулж ...
· Б.Кана : Өөрийгөө амьдаар нь булшилсан хэдэн хүн ноход ...
· Б.Кана : Уйтгар гунигаар сэтгэлээ дүүргэх тэднийг өрөвдөж...
· Б.Кана : Тэртээд хоногших гурван жил алсад бүдгэрээд ...
· Б.Кана : Уулын цас шиг ариухан явсан залуу насандаа ...
· Б.Кана : Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
· Б.Кана : Хорь хол давсан бүсгүй санаа алдан сууна
· Б.Кана : Эрх чөлөөг ханатлаа мэдрэх чимээгүй орчиндоо очин
· Б.Кана : Гуниглах дуртай өөрийгөө том шагнамаар ч юм шиг
· Б.Кана : Сэтгэл сэмлээд гарах чинь юуных вэ залуу хархүү
· Б.Кана : Тэргэл сарны бүүдгэр туяанд
· Б.Кана : Хүнийх !
· Б.Кана : Ээжээ...
· Б.Кана : Найзаа!
· Б.Кана : Эр хүн та уйлах эрхтэй

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn