Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Б Кана


Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
Оруулсан admin on 2013-09-03 09:13:08 (1862 уншсан)

Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
Таслуулж хэрчүүлж байгаа хүмүүс аврал эрэн гуйна
Тэнд чи хүйтэн халуун арван зургаан тамаар дамжиж
Тэндээс гарвал төрлийг олж зуурдын амьдралд түр очино...

Хөлдөж үхсэн хүний сүнс халуун тамруу холоос гүйдэг
Халуун хайлмагт хувцасаа тайлан яаран шумбадаг
Хатгуур жадаар загас болгон чамайг агнана эрлэг
Хамгийн түрүүнд асуух асуулт нь чиний нүглийн хэмжээ...

Нүглээ нуун худлаа хэлвээс шийтгүүлж хувилж төрх тамд унана
Нэг насны нүглээс холхон байсан бол хэвлийгээс төрх төрөл олно
Үнэн худлын дундуур туучин явбаас чийгнээс төрх төрлийг өгнө
Үнэхээр хийсэн зүйлгүй үхсэн аваас өндөгнөөс төрх төрөл хүртээнэ...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Нэг л өглөө
Оруулсан admin on 2013-08-28 20:40:27 (2877 уншсан)

Гитараа үүрээд гэрээсээ гарсан
Нэг уужим амьсгалж тэнгэр ширтчихээд л алхаж эхэлсэн...
Аз жаргалын эрэл, аян замд ганцаараа гарсан...
Ахин эргэж харахгүй чигээрээ явсан...

Нэг л өдөр
Ганцаараа гарсан би найзтай болсон
Гараас хөтлөх тэр зүйл ном байсан
Олон биш тэр цөөн хуудсанд, гав гэнж шиг салахаа болисон...
Онгойлгож харахад тэнд найраглал байсан...

Нэг л орой
Үзэг цаас хоёр аван санааширсан
Үгэнд дурлавч сэтгэл нэг л сонин болсон
Балга дарсанд зоригоо чангалалтай биш...
Бадаг онгод оруулах гэж гитараа барин дуулан суусан...

Нэг л шөнө
Бичсэн би хэдэн мөрт үгэн хэлхээ
Биелээгүй дурлалын хэдэн шаналал тэрлэсэн
Тэр нь нүдэнд аялгуу болсон, нулимс нь харин дуу болсон...
Тэгээд дахиал гитараа барин уйлж эхэлсэн ганцаараа... Кана.Б



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
Оруулсан admin on 2013-08-28 20:40:25 (2351 уншсан)

Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
Тэр тамхи татдаг...
Сэрэмгүй зүүдэнд түүнтэй уулзана гэж найдан
Тэр тамхи татдаг...
Тэвэр дүүрэн дурсамжаа санан суухдаа
Тэр тамхи татдаг...
Тэгээд өнгөрсөнд үлдсэн өөрийгөө өрөвдөн
Тэр тамхи татдаг...

Санаа алдан бодолд дарагдан хэвтэхдээ 
Тэр тамхи татдаг...
Саяхан тэвэрт нь байсан түүнийг үгүйлэн
Тэр тамхи татдаг...
Салаад явсанд нь гомдохдоо нулимсаа тэвчин
Тэр тамхи татдаг...
Сэтгэлээ хууран ирнэ гэж хүлээн харуулдан
Тэр тамхи татдаг...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Салхитай өдрийн сархад шиг согтоом нэг үг найраг эхлүүлж
Оруулсан admin on 2013-08-28 20:40:24 (2383 уншсан)

Салхитай өдрийн сархад шиг согтоом нэг үг найраг эхлүүлж
Сартай шөнөөр шаглаж оёсон шүлгэн дээлэнд дулаацаж хонох
Савтай нэрмэл тамшаалан суух эр хүний сэтгэл гижигдэм
Салахын аргагүй бал бурам шиг үгсээр шөнийг эхлүүлсэн зүүд...

Бороо хур харамгүй асгарах шиг үг өөрөө ундарч
Бодол болсон найрагчийн үзэг өөрөө бүжиж
Буруу биш зөв ерөөлөөр эхлүүлсэн өрнөлийн
Буцааж болохгүй цаг хугацааны тайтгарах төрх...

Нэрмэлээр сэтгэлээ дүүргэж хоносон өдрийн маргааш
Нарыхан ширхэг тамхины утаанаас илүү гарамгүй бүүдгэр ч
Нэг үгээр эхлүүлсэн шүлэг инээмсэглэл тодруулж
Нартад тэр... хүн жаргалд мишээн амьдралдаа ташуур өгмүй... Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Хэзээ ч билээ харц тугарсан нэг л танил царай...тэр нүд
Оруулсан admin on 2013-08-28 20:39:17 (2325 уншсан)

Хэзээ ч билээ харц тугарсан нэг л танил царай...тэр нүд
Хэн хэнээ мэдэхгүй ч хэзээний дотно мэдрэмж...дулаахан
Удтал бодоод үл мартагдах чиний инээмсэглэл...ялдамхан
Уучлаарай чи намайг танихгүй...миний үл мэдэх нууцхан

Бодолд дарагдсан царайндаа гунигаа нуун...санаашрах
Бороотойд ганцаар суух чамайг алсаас би харна...тэмүүлэн
Зүрхийг чинь эзэмдсэн ч эзгүйрүүлсэн тэр үл таних...атаархам
Зүгээрдээ чи намайг танихгүй...миний дасал болсон нууцхан

Зөрөөд өнгөрөхдөө зүрхээ үлдээсэн учрал энэ байна...яг мөн
Зүрх зүрхээ нүд нүдээ ширтэж байна би мэдэрч байна...догдлуулан
Эгэл нэгэн тэр залуугийн инээмсэглэл даруухан харц...ихэмсэг
Эргэж харалгүй цааж алхах миний бардам зан...халдашгүй...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Шүүдэрхэн
Оруулсан admin on 2013-08-28 20:37:08 (2412 уншсан)

Чамтай учирахад өвөл байсан хайрт минь
Чимээгүй догдлох зүрхний хэмнэл эвдсэн учрал
Уйдах завгүй залуу насны дурсамжинд мөнхөрсөн
Ухаангүй дурлалын мөр үлдээсэн амраг минь...

Хамтдаа зүтгэх хүсэл их байсныг мэднээ
Харамгүй ихээр хайрлаж байсныг чинь ч мэднэ
Харин би чинь хэн ч биш байсан болохоор
Хагацах замыг чамаас сонгосон нууцхан минь...

Чамайг гаргаж өгөх гээд нисэх буудал дээр
Чангаар тэврэн салахдаа нулимсаа тэвчиж
Духаа өгөн үнсүүлэхдээ сүүлчийнх байсныг
Дурсгалын дэвтэр дээр чинь бичээд урсан...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч
Оруулсан admin on 2013-08-28 20:36:47 (2230 уншсан)

Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч
Мартагдашгүй худал хуурмагийг хараад төвдөөгүйнх
Магад одоо чи цаасан титэмээ толгойдоо углавч
Маргашгүй үнэн гэвэл хэврэг агаад хоосон дөтий...

Итгэл алдах шиг муухай зүйл сэтгэлд үгүй
Ирээдүй цагийг хэн урьдчилан хэлэх билээ
Наашаа харж инээн цаашаа харан муулахдаа
Найзаа гэдэг үгээр харамгүй халхалсан наад нүүрээ...

Угаагаад ч арилахгүй хар толботой санаандаа
Угтаа чи өөрөө бүдэрч заяагаа чи өөрөө зурна
Сэтгэлдэх хирээ арилгахгүйгээр сайн явахгүй ээ
Савангаар зөвхөн өнгөн хэсгээ өөднө татаад яахуудээ...

Хараад дальдчих хоёр нүдэнд чинь хорсол нуугдаж
Хар санаанд чинь хэдэн жил унасан хэдий ч
Хүн чанар зулгаадаг сэтгэлтэй хүний үр юм болохоор
Худлыг чинь тэвчиж үнэнд хөтлөх гээд чадал хүрсэнгүй...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Адуу холоос янзгааж дөрөөн чимээ айлд ойртох учрал
Оруулсан admin on 2013-08-28 20:34:24 (2017 уншсан)


Адуу холоос янзгааж дөрөөн чимээ айлд ойртох учрал
Арван наймтай охины хормойд салхитай бороо зүсрэх мэт
Аргадаж болохгүй хорвоод аавын хүүг аав болгох тавилан
Анисгандаа нулимстай үлдсэн охин хүний гэгэлзэх хүлээлт...

Гэзгээ самнан голын толионд харах нь бүсгүй болсоныг шивнэнэ
Гэргий нэрээр гоёх болсон найрын өдөр ойртохыг зөгнөнө
Гэрт хүүхдийн дуу цангинан нуган үрээ өлгийдөн суух ээж хүн
Гараа саравчлан алсыг бараадан самсаа шархируулан уйлах шиг...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Нисэж яваад унах мэдрэмж яг ямар байдаг бол
Оруулсан admin on 2013-08-28 20:34:21 (1845 уншсан)


Нисэж яваад унах мэдрэмж яг ямар байдаг бол
Нэг тийм өвдөлтөөр өөрийгөө өвтгөмөөр ч юм шиг
Уруулаа хазан харах нүдэнд тань хөрөг амьлуулах
Унтах зүүдний анир болгон чихэнд тань шивнэн шүлэглэе...

Найланхай аашаар зүрхийг чинь худалдаж авахгүй ээ
Намба суусан аалиндаа уусган дурлалын мөртөөр чимье
Намайг л гэх харцанд тань шингэсэн болохоор бие минь
Найраг болон үгээр асгарая энэ шөнө чиний дэргэд...

Болзоо тогтоон уулзах хүслийг тань хүндэтгэж үзье
Буруугаар битгий ойлгоорой үг хэлхэх шүлгэн болзоо
Бодол дунд чинь хэдэн сар нааш цааш холхин гунхаж
Бундан хээтэй зүрхийг тань амтлан энэ л шөнө эзэмдэе...

Гил хархан гэзгээ сул асгаруулан задлаад
Гэнэтийн нэгэн зочин болон үдшээр уулзъя
Бичгэн хээгээр биеэ гоён чамруу яаран гарлаа
Биеэ барих хэрэггүй ээ би чамайг идэхгүй...амлая

.......................... .......................... .................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
Оруулсан admin on 2013-08-28 20:33:18 (1945 уншсан)


Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
Мартаж үл чадах хорслын ая цээж уран зурах
Мишээж байгаа царайндаа атаархлаа авсалсан
Миний эрээн дотортой хүн дүрстэй эмэгтэй найз...

Жишимгүй бас нүд завчилгүй худлаа хэлэн бөхөлзөн
Жилээс бүдгэрэх найзыг минь муулан надаас урвасан
Нүглээ нуун нэг насыг элээхдээ учруулахгүй гэж
Нэрийг минь тэр бас худалдсан журмын нөхөр минь...

Биеэ атийлган эвхэрэх чи гудас болон хэвтэхдээ
Биеийг минь эзэмдэхийг завдсан гэж худал шивнэсэн
Сэтгэлдээ би цус асгаруулж уйлсан андынхаа өмнөөс
Сэрэмгүй зүүдэн дунд тэр үнэнээ хэлэн учирласан...

Хорвоод тохиох ховорхон нөхөрлөлийн үнэ цэнэ
Холоо одсон найман хаврыг ардаа үдсэн нь үнэн
Хүнийрхэж бодож яваагүйдээ одоо би омогшиж
Хир халдаалгүй хамгаалсанаа найраг болгон сууна...

Харах нүдэнд чинь би хар толбон бүлээн амьсгал
Хэлэх үгэнд чинь би хүйтэн инээдээ нуух нулимс
Дааж чадаагүй нөхөрлөлдөө одоо чи биеэ ороон
Даруухан царайлж учирлах эрээн дотортой хүн могой...

Атиралдан эвхрэх чамд жаргал хүсээд холдоё
Амьдралаасаа чамайг арчин тангараг таслая
Хүний арьс нөмөрсөн эрээн дотортой эмэгтэй найздаа
Хүсэл бүхэн тань биелэг хэмээн ерөөж цэг тавъя....
.......................... .......................... .........................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Үхэгсэддээ атаархах цаг ирнэ...
Оруулсан admin on 2013-08-28 20:32:44 (2279 уншсан)

Үхэгсэддээ атаархах цаг ирнэ...


Мөнгөгүй л бол эрлэг алга ташин угтах 
Мөрөөрөө яваад ч нэмэргүй энэ нийгэм
Танилгүй л бол там инээж угтах
Тархи нь эргэсэн хүмүүний тайлбаргүй нийгэм...

Удахгүй үхэгсэддээ атаархах цаг ирнэ...

Өвчиндөө ороогдож өтөндөө идэгдэвч
Өнгөлөг тэгээд мөнгөлөг биш бол чи хэн ч биш
Өтөл буурал болж өвгөрөөд үхэх хүнтэй
Өр тавиад ч насаа үл солих өршөөлгүй хорвоо...

Удахгүй үхэгсэддээ атаархах цаг ирнэ...

Долоо дордон довоо шаавч үрдээ л хорогдох
Долоон голтой эм чонын гаслаантай
Дуугаа хадааж төрөх үнэний тавиланд
Дуулаад уйлаад ч нэмэргүй худлын хорвоог яалтай...

Удахгүй үхэгсэддээ атаархах цаг ирнэ...

Түрийвчинд чинь амь нас тань багтах
Туучаад барахгүй худлын жимээр тоологдох
Тийм гэхийн аргагүй хар бараан нийгэмд
Томчуудыг дайраад өнгөрөх нь хоржоонтой...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Нэг мэдэхэд л чи минь бодолд автан гуниглаад л сууж байгаа
Оруулсан admin on 2013-08-28 20:30:16 (2029 уншсан)


Нэг мэдэхэд л чи минь бодолд автан гуниглаад л сууж байгаа
Нэрийг минь ахин дахин хэлээд яагаад гэж өөрөөсөө асууж 
Миний зургийг чанх өөрлүүгээ харуулан санан санаашираал
Магадгүй хүнд алдсандаа анд минь харуусан харамлан байгаа...

Болохгүй гэдэг үгээр сэтгэлээ аргамжилж хүч оруулчаад л
Боломжгүй гэж бодохоор л байж сууж чадахгүй холхиод
Би ямар тэнэг байж вэ гэж өөрийгөө зэмлээд л чи минь
Биеэ барин зүрхээ даран учираа олохгүй бүдчин байгаа...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
Оруулсан admin on 2013-08-28 20:29:15 (1990 уншсан)

Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
Өр зөөлөн сэтгэлийг чинь сэмэлсэн болохоор тэр
Өршөөл эрэн чамаас гуйх үеийг одоо дуусгавар болго
Өмдөө тайлан тайчин байхдаа тэвчихгүйдээ хохь нь тэр...

Нэг тийм эр ч биш эм ч биш залуучууд байдаг даа
Нэрээ хугалан ясаа амраах тэд сул доройн бэлэгдэл
Нэг насны амьдралдаа эр хүн шиг байж чадаагүй
Нэрмээс болсон хүний дүрсүүд олон болжээ одоо цагт...

Бүсэлхийнээсээ доош захирагдах хэсэг бүлэг залуучууд
Балчир үрээ жишимгүй хаян одох нь халагламаар
Биеэ бус сэтгэлээ үнэлсэн тэднийг өршөөх хэрэггүй
Бүсгүй минь өөрийгөө л бод өгсөн зүйлийг нь буцаа...

Хайр даахгүй хэдэн харчуул байнаа байна энэ тэнд
Харамсаж түүнийг эргэж хартал нь амьдар хонгор минь
Хүн шиг хүн байж чадаагүйнх нь төлөө өөрөөсөө түлх
Хэн ч биш болох үедээ л тэр ойлгоно даанч оройтно...

Амьдралаа бод найз минь хүүхнүүд бид хүчтэй ш дээ
Амраглахаас хэтрэхгүй амьтдыг амьдралаасаа хас
Аав шиг аав, эр хүн шиг эр хүн болж чадаагүй л бол
Аминчлан чамаас гуйн өвдөг сөгдсөн ч зүрхийг нь буцаа...

Энэ өдрөөс эхэлж эрх чөлөөг мэдэр танхилхан минь
Эрээн палааж, өндөр өсгий углаад гэрээсээ гар яг одоо
Уйлаад яахав эр хүний нэр гутаасан зарим эрэмдгүүдээс болж
Учирлаж эвтэйхэн хэлээд ИНЭЭ өгсөн зүрхийг нь түүнд буцаа...
.......................... .......................... .......................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : ЗАЛУУ НАС МИНЬ
Оруулсан admin on 2013-08-28 20:28:33 (2141 уншсан)

Залуу насны омголон зан махан биений судас даган
Зам харгуйг туучин бүдчээд ч болтугай явах нь сүрдэм
Заяаны амраг зам дээр учирвал сэтгэлд түүдэг асан
Зүрх хүчтэй цохилох нь дуутай тэнгэрийн аянгатай адил...

Нисэж яваа бүргэдийн даль жигүүртэй болчихсон мэт
Нимгэн дааншинзны хормойг дэрвийтэл салхи хийсгэж
Нартын амьдралд залуу насаараа л гоёж омогших
Наалинхай аашаар ирмэх дурлал дагуулсан залуу нас минь...

Сэтгэлд бүлээн амт мэдрэгдвэл итгэл төрөх нь тэр
Сэлэм шиг хурц ирээр зүрх зүссэн ч шарх үл тогтох
Сэрэмгүй зүүдний анир үргээсэн бодлын харгуйдаа
Санаа алдан нулимсаа нуун ханцуйлах залуу нас минь

Чамайг надаас холдох үед хавар болсон байдаг ч
Чиний үлдээсэн мөр шүлгэн дунд бороо болон зүсэрч
Чанх өөдөө газар хагалж тэмцэж ургах тэнхээтэй 
Чадал амтагдтал амьлуулсан ургаж буй модны үндэс...
.......................... .......................... .ЗАЛУУ НАС МИНЬ.
.......................... .......................... ...................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Надад битгий дурла залуу минь...
Оруулсан admin on 2013-08-28 20:26:23 (2157 уншсан)


Надад битгий дурла залуу минь гуйя
Намба зааж нүүр өгөхгүй шүү дээ би
Намайг гэх санаагаа та татаж авна уу
Нартат хүний эхнэр болсон хүн шүү дээ...

Сэтгэл татам төрхөнд тань даслаа гээд
Сэрүү оруулж энгэрийн товчоо үл тайлна
Сэрэмгүй зүүдэнд минь морилон ирсэн ч
Санаашралд тань гуниг нэмэн би холдоно...

Надад дурласан сайхан залуун нүдэнд
Нулимс хуруулж өвдөг сөхрүүлж чадна
Нэг насаар тань ганцаардалд хөтөлж
Нүүр өгөлгүй хайрыг тань түлхэж орхино...

Надад битгий дурла залуу минь...

Хөөрхөн сайхан гэж хөл алдавч хархүү минь
Хүнийх болоод таслагдсан хэнцхэн цэцэг би
Харамлаж дотроо өндөлзөвч эргэж үл харах
Хариу нь үгүй хүний хар нүдэн гэргийхэн би...

Надад битгий дурла залуу минь...
.......................... ......Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Хөгшин, нөхөргүй, хумсаа нуусан муур шиг хүүхнүүд
Оруулсан admin on 2013-08-28 20:26:18 (2413 уншсан)


Хөгшин, нөхөргүй, хумсаа нуусан муур шиг хүүхнүүд
Хүний хүнлүү нүдээ бэлчээх нь хар хэрээ шиг элбэг
Сэтгэлээ хөнжилөн дотроо хучин ганцаардалдаа
Сэм гэтнэ нэгний нөхөрлүү бай болгож онилно...

Амьдралыг аргадах насан дээр аавын сургааль эс тоож
Арчаагүй ор сахин хэвтсэн өдөр хоног дэндүү олон тэдэнд
Аргагүй эрхэнд хөл дээрээ босох гэж зүтгэн амрах завгүй
Амь тэмцэн ажилсан нь бас олон дурьдахгүй өнгөрөхгүй...

Хөгжил дэвшилд хөл нийлүүлэх гэж хүний газар бараадан
Хэрэндээ толгойгоо чимсэн нь олон боловч яг үнэндээ
Хэтэрхий боловсролтой толгойндоо зэрэглэл тогтоосон чамд
Хүний хань болох ухаан суралгүй дутаасан нь харамсалтай ...

Туранхай л бол хөөрхөн гэсэн хэмжүүр өөрсөддөө тогтоож
Толгойгоо шаналган суух нь олон бас л халаглалтай
Эрэмдэг энэ сэтгэлгээнээс чинь илүүтэйгээр бүсгүй минь
Эрүүл хүүхдээр удам залгуулах эр хүний сонголт өөр байдым...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Тэр захиа болгон шүлэг тэрлэн сууна надад зориулж ...
Оруулсан admin on 2013-08-28 20:24:09 (2137 уншсан)

Тэр захиа болгон шүлэг тэрлэн сууна надад зориулж
Тэрүүхэндээ шаналалд автан өгч зүрхлэхгүй байгаа
Тэнэгхэн явсан өөрийгөө зүхэн бодолдоо хүлэгдээд
Тэсэлгүй тэр үзэг цаас нийлүүлж суугаа миний зүгт...

Үсийг минь илбэж гараас минь хөтлөж байснаа санан
Үнэрийг минь дурсахдаа найраг болгон зурж суугаа
Үүр хаяархаас урьтаж болзож байснаа тэрлэх гэж
Үзгээ бүжүүлж цаасан дээр цас болгон будруулж байгаа...

Чимэг гоёлгүй даруухан явсан сурагч үеээ чамтай үдэж
Чамаар овоглож явсан нөхөрлөл өөрөө тамгалагдсан
Чинийх л байх ёстой ганц хувь найргийн ном болохоор
Чилтэл суулгаж чамаар өөрийгөө тэрлүүлэн байна яг одоо...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Хүний сайхан охин авч суучаад ...
Оруулсан admin on 2013-08-28 20:23:43 (2078 уншсан)

Хүний сайхан охин авч суучаад 
Хүүхдээ гаргуулж бат араалцан гэж
Цээжээ дэлдэн аашиндаа дийлдсэн
Цэрэгт ч явж үзээгүй хөөрхий хэдэн залуус... 

Муу эр л эхнэртэй хүчийг үзүүлдэг 
Мулгуу зангаар зангираагаа тайлдаг 
Адгийн ариншангаар биеэ халхалж 
Аавын алдар гутаагчид өр өвтгөнө... 

Биеэ өмөөрч өөрийгөө хайцаалж 
Бүсгүй хүнд чадлаа гаргадаг
Эхээс төрөөгүй юм шиг аашилдаг 
Ээж болсон эхнэрээ зодогч хөөрхий...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Тэртээд хоногших гурван жил алсад бүдгэрээд ...
Оруулсан admin on 2013-08-28 12:30:27 (1960 уншсан)

Тэртээд хоногших гурван жил алсад бүдгэрээд 
Тэр бид хоёрын учирлыг үл тоосон гэсгээл гэлтэй
Түүнийгээ жигүүрээ дэлгэсэн хүн шувуутай зүйрлэдэг
Тэр минь намайг андуурч агнасан анчин гэдэг...

Яг л хайрын мөртүүд сэтгэлд хоногшин үлддэг шиг
Ялдамхан төрх чинь зүрхэнд тамгалагдан мөнхөрч
Янагийн болзоонд яаран байсан өдөр бүхэн замхарч
Ядам хурууны хос бөгж гараас мултран эзэнгүйдэх шиг...

Даараад л байх юм гэр эзгүйрээл нэг л жиндүүхэн
Даруухан инээмсэглэлийг чинь харахыг хүсээд байна
Дэндүү удаан хамт байсан чи бидэн хоёр хамтдаа
Дасал болсон сэтгэлийн хүлээсийг тайлж одоо чадашгүй нь...

Хэн нэгний тэвэрт би жаргасан удаа байхгүй ээ амраг минь
Хэлсэндээ хүрдэг эр хүн шиг байж бусдын биенд уусаагүй
Өрөөлийг өвөртлөөгүйгээс өөрөөр гийгүүлж чадаагүй
Өнгөрсөнд үлдсэн дурлал дурсамж хоёр минь баяртай...

Чамайгаа жаргаах хүсэлдээ автан улайран ажиллахдаа
Чинийхээ сэтгэлийг дүүргэлгүй явсанаа анзаарсангүй
Чилтэл хүлээлгэсэн өдөр бүрээсээ уучлалт мянгантаа хүсэж
Чамайг минь жаргаах азтай нэгэнд зай тавин би холдоё...
.......................... .......................... ..........Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Өөрийгөө амьдаар нь булшилсан хэдэн хүн ноход ...
Оруулсан admin on 2013-08-28 12:24:45 (1976 уншсан)

Өөрийгөө амьдаар нь булшилсан хэдэн хүн ноход
Өрөөлийг тамд унагах гэж чичрэх эрлэгийн элч нар
Өмхий санаандаа торлогдсон хоригдол оргодолууд
Өтөнд баригдсан хүний үлдэгдэлээр сэг хооллогчид...

Бөмбөг болж цохиулах тавиландаа хөөрч догдлоод тэд
Бөгс ухан явах өөрийгөө хаанд өргөмжлөх нь өр өвтгөнө
Биллярдны бөмбөг шиг намирах хэдэн өнхөрүүшхэнүүд
Биеэ магтан урд алхадгаа андуурч инээлдэх нь ичмээр...

Араас чинь би анчин шиг гэтэж ар нуруугаар чинт цохино
Атгасан гараар та нар шиг далайж тэнэгтэхгүй үгээр зодно
Атиралдан хэвтэж гудас болох хүсэлд тань орхиод инээнэ
Алай салбадай шиг хэдэн хүний дүрсийг өнхөрүүлж тоглоно...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )



 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-042.JPG
Хэмжээс: 600x800 229k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2817

Ёл хад
YolHad_13.JPG
Хэмжээс: 700x525 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2740


B3-004.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3952


Агуулга
Мягмар, 2013.09.03
· Б.Kана : Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Лхагва, 2013.08.28
· Б.Кана : Нэг л өглөө
· Б.Кана : Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
· Б.Кана : Салхитай өдрийн сархад шиг согтоом нэг үг найраг эхлүүлж
· Б.Кана : Хэзээ ч билээ харц тугарсан нэг л танил царай...тэр нүд
· Б.Кана : Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч
· Б.Кана : Шүүдэрхэн
· Б.Кана : Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
· Б.Кана : Нисэж яваад унах мэдрэмж яг ямар байдаг бол
· Б.Кана : Адуу холоос янзгааж дөрөөн чимээ айлд ойртох учрал
· Б.Кана : Үхэгсэддээ атаархах цаг ирнэ...
· Б.Кана : Хөгшин, нөхөргүй, хумсаа нуусан муур шиг хүүхнүүд
· Б.Кана : Нэг мэдэхэд л чи минь бодолд автан гуниглаад л сууж байгаа
· Б.Кана : Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
· Б.Кана : ЗАЛУУ НАС МИНЬ
· Б.Кана : Надад битгий дурла залуу минь...
· Б.Кана : Хүний сайхан охин авч суучаад ...
· Б.Кана : Тэр захиа болгон шүлэг тэрлэн сууна надад зориулж ...
· Б.Кана : Өөрийгөө амьдаар нь булшилсан хэдэн хүн ноход ...
· Б.Кана : Уйтгар гунигаар сэтгэлээ дүүргэх тэднийг өрөвдөж...
· Б.Кана : Тэртээд хоногших гурван жил алсад бүдгэрээд ...
· Б.Кана : Уулын цас шиг ариухан явсан залуу насандаа ...
· Б.Кана : Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
· Б.Кана : Хорь хол давсан бүсгүй санаа алдан сууна
· Б.Кана : Эрх чөлөөг ханатлаа мэдрэх чимээгүй орчиндоо очин
· Б.Кана : Гуниглах дуртай өөрийгөө том шагнамаар ч юм шиг
· Б.Кана : Сэтгэл сэмлээд гарах чинь юуных вэ залуу хархүү
· Б.Кана : Тэргэл сарны бүүдгэр туяанд
· Б.Кана : Хүнийх !
· Б.Кана : Ээжээ...
· Б.Кана : Найзаа!
· Б.Кана : Эр хүн та уйлах эрхтэй

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn