Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

М Батнайдвар


Батнайдвар  	М	 Article1: М. Батнайдвар : Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь ...
Оруулсан admin on 2013-05-03 15:25:41 (2211 уншсан)

Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь

Цалингаа бариад ирэхэд чи минь гэрийн эзэн шүү дээ гэдэг юм 

Цадиггүй аашилж хааяа халамцуухан ирэхэд 

Цамцыг минь тайлж халуун хөнжилд амраадаг юм 

Хайр нь тэр онигор нүд, бор царай, батгатай нүүрэндээ байдаг юм

Халамж нь харин сэтгэл зүрх аалинд нь байдаг юм 

Хал пал ихтэй амьдралын шуургыг хамтдаа сөрж

Хатуу ч гэсэн үнэн үед надаас урваагүй юм 

Өнгөнд шунаж өөрийг би сонирхохгүй ээ 

Өөр юу ч хэрэггүй надад тэр минь хамгаас үнэтэй

Үүрээр гэртээ ирдэг царайлагыг би сонгохгүй ээ

Хэтэвч өнгийж шуналдаа идэгдсэн хөөрхөнөөс 

Хэний ч өмнө намайг хайрладаг тэр царай муутдаа би хайртай

Яадгым тэр чинь наддаа л хөөрхөн 

Янаг сэтгэл бадарч түүндээ л би шунадаг юм 

Яах гээв миний амьдралд та нар оролцож 

Явах мөрөөрөө яв тэр гүнжийн багтай шуламтайгаа 

М. Батнайдвар 2011.09.07 03:36 

 

Хайр нэг хөрчихөөрөө буцаад яагаад бүлээсдэггүй юм бэ 

Харц нэг буурчихаараа буцаад яагаад ширтдэггүй юм бэ

Гал бөхөж үнс үлддэг шиг 

Гаднаа чи үнссэн ч сэтгэл чинь нисчихсэн 

Худал хуурмагт дургүйг чи өөрөө мэдсээр байж 

Хуурамч инээж намайг юунд зовооно вэ

Яахав дээ чи намайг үзэн яд бүсгүй минь

Ялдам инээхээ больж хөмсөн зангид 

Зүүн уулын цагуур далд орсон ч гэлээ

Зүрх сэтгэл минь хэдийнээ чинийх болсон 

М. Батнайдвар 2011.09.07 04:31 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Хавар
Оруулсан admin on 2013-04-05 00:38:15 (1992 уншсан)

Шинэ ногооны анхилам үнэр тэнгэрт ханхалж 
Сэрсэн зүрх эзнээ хайхаар аяны замд мордож 
Сэтгэшгүй дурлалын гэгээхэн өдрүүд орчлонд морилож 
Сэтгэл зүрх гэгэлзүүлэн гадагш хөтлөн гарна 
Тув тунгалаг агаар цээж юуг минь дүүргэж 
Тууштай хайрын сэтгэл хаа ч юм нуугдаж 
Өнчин зүрх мэт өдрийн уртыг холхин өнгөрөөж
Өлссөн барс мэт ганган бүсгүйчүүдэд шүлсээ асгаруулна 
Хавар яг ийм яг иймхэн улирал 
Хачин хуурмаг ч гэлээ 
Хаварт би дуртай 
Хаа сайгүй хэсүүчилдэг харцандаа би дуртай 
Дурлалын их аянд мордоход 
Дулаан хүрэм хэрэггүй үстэй малгай бүр ч зохихгүй
Духдуулж тавьсан жижиг бүрх дөрвөлжин хоншоортой гутал болно
Дурсамж хэрэггүй инээд хангалтгүй дууны эгшиг нялуун сүрчиг л ивээлтэй 
Яг энэ улиралд л өөриинхөөрөө амьдарна 
Янаг хайрт эхнэр хүүхэд аль алинийг мартана 
Яахав дээ гуравхан сарыг өөртөө зарцуулахад яадгийм 
Ямар тэглээ гээд гурван зуун жил үргэлжлэх биш энэ улирал тэр дурлал 
Ийш тииш шидлэх харц хээнцэр нүцгэн гуа өөд тусаж 
Ихэмсэг төрх ганган охид өндөр өсгийтийн өмнө нугаларч
Их л яруухан ялдамхан үгс цээжнээс боргилж 
Ижлээ хайж зүрх зугтаж улаан торгон хөхөвчинд очин наалдана 
Тогтуун биш салхинд намилзах бүсгүйн хар гэзэг 
Товолсон цагаас хоцроход үл ялиг гундсан сарнайн дэлбээ 
Толитол самнаж янзалсан үс зүс сахал самбаа 
Тоймгүй олон үдшийн болзоо халуухан үнсэлтүүд нэг өдрийн дурлалууд 
Буруугүй буруутангууд буртаггуй цэмцгэрүүд
Будмал төрх бусдын дээгүүр цавчих дүрэлгэн харц
Шөнийн цэнгэл хөлсний сүрчигний эхүүн унэр
Шунхан уалаан уруул шудрага бүс явдал шимсэн хүзүү
Хавар........ 

М.Батнайдвар 2012.02.28



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Төгс гоо үзэсгэлэнгийн билэгдэл ...
Оруулсан admin on 2013-04-05 00:38:13 (2738 уншсан)

Торгон даашизны мөрөвч гарыг чинь даган алгуурхан унаж
Торгомсог зөөлөн үзэсгэлэн алган дээр минь дэлгэрч
Тод сарны мишээл дор төгс төгөлдөр ургаж
Тоогүй олон бодлууд сэтгэлээс дэрхийн үргэхүй

Бурханы ариун бүтээл дор бүхэлээрээ би сөхөрч
Буцалж асан тачаал хайрын салхинд ховсдуулж
Буртагтай сэтгэл гэгээн цацрагт тань адислуулж
Бүлбарай тансаг чамд амьдралаа тайчин уусмой.

Чи бол төгс гоо үзэсгэлэнгийн билэгдэл....... 

Би чамд хайртай.!!!!


М.Батнайдвар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Хацарт үлдсэн уруулын хээ чинь арилаагуй ...
Оруулсан admin on 2013-04-05 00:35:58 (2068 уншсан)

Хацарт үлдсэн уруулын хээ чинь арилаагуй
Хайранд мөнхөрсөн гэгээн хүсэл чинь мөхөхгүй
Сэтгэлд хоногшсон цээлхэн дуу чин бүдгэрэхгүй
Сэтэрлэж хадгалсан тунгалаг дүр чинь замхрахгуй ээ
Модот төгөл гэрлэн чимэглэл
Мойл хар нүд хөнгөн мишээл
Молорын дусал дурлалын захидал
Мохошгуй итгэл гэгээн алс
Илчилж амжаагүй амрагийн үгс
Ичээд нуусан янагхан үнсэлт
Ихэмсэг төрх хулчгархан зүрх
Исгэрэх салхи намирах үс
Бээрсэн гар халуухан дотор
Бээлийгээ мартсан санаатай үйлдэл
Мөрөөссөн цас мөнхийн хүсэл
Мөрөө үлдээх нимгэн хялмаа.
Дотно тэврэлт догдлох сэтгэл
Доголон нулимс холдохын зовлон
Домогийн эхлэл тэчяадах зовлог
Дорноын талаар мишээсэн туяа.

М.Батнайдвар 2003 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Худал
Оруулсан admin on 2013-04-05 00:34:19 (2067 уншсан)

Өглөө мандсан нар 
Үдшээр алга болчихлоо 
Үнэнчээр хайрлах сэтгэл 
Үнс болоод хийсчихлээ 
Сүрчиг нь арилаагүй атал 
Сүйт бүсгүй нь сураггүй 
Сүнс нь нисээгүй байхад 
Сэг нь өмхийрчихсөн байдаг 
Хорвоо ийм хуурамч байхад 
Хоёр хөлт би яаж явнам бэ 
Хорвоо ийм худал байхад 
Хохимой толгой яаж баясана вэ
Хайрын наран мандах гэснээ жаргачихсан 
Хамгийн сүүлийн нулимс унахаасаа өмнө хатчихсан
Хатуу хорвоогийн тавилан дайрахын өмнө зөөлөрчихсөн 
Хаяад там руу явах гэтэл бурхан ирээд аварчихсан
Одоо би яанам үхэхийг хүснэ 
Огтоос бүхнийг мартахыг мөрөөснө 

М. Батнайдвар 2012. 01.11 01:28



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Үхэл
Оруулсан admin on 2013-04-05 00:30:22 (2133 уншсан)

Шатаж буй сэтгэл газар авлаа 
Шаржигнах шүлэгс минь үнс боллоо 
Амьд байгаагаасаа залхаж үхэлийг хүслээ 
Амтгүй хорвоогоос би ингээд халилаа 
Зугаацаж ирсэн бүхэн уулын цаагуур далд орлоо 
Зугатаж явсан харанхуйд өөрөө цөмрөн орлоо 
Зузаан уруулын амт сэтгэлд замхарлаа 
Зурагдаж гүйцсэн пянз эргээд эгшиглэлээ 
Цав цагаан сарнай биеийг минь бүрхэн байна 
Цас орсон хээр бороо шаагиж байна 
Цус болсон цамц хатаж заваарсан байна 
Цуглаж тойрсон бүхэн нулимс урсгасан байна 
Ламын дээлтэй чөтгөр хип хоп дуулан байна 
Лагшин тавирсан ч гэлээ зүрх цохилон байна 
Хонх дамарын чимээ рок хөгжим шиг байна 
Хорсол тээсэн бодолууд замхран уусаж байна 
Арван зургаатай онгон охины дунд чөмөг барьсан 
Атгаг муу ламба гуай лүйжин тавьж байна 
Амирлаж ядах сүнсийг эргэн дуудаж ирээд 
Агтны ташуураар намайг хөөн тууж байна 
Өмхий аман дахь архиа нүүр нүдгүй цацна 
Өмнөөс нь хэлэх үгийг үл тоон байна 
Алтан хайрцаг нэртэй төөргөө тайлагнан байна 
Ард үлдсэн хүмүүсийг худал мунхаруулж байна 
Үхлийн хаалга гэж үлгэр бодож байжээ
Үнэндээ зүгээр л хоосон зай байна 
Үйлээ эдлээд хонин гүрвэл болох нь уу гэтэл 
Үзэсгэлэнт охидоор дүүрсэн хаан ширээнд залрав
Хамаг хуурамч бүхэнд 
Хачин их итгэж байж 
Хайртай гэж итгэсэн бүсгүй 
Хаяад явчихсан байна аа.

Ямартай ч үхэж амрав бие тавирч сэтгэл тайвширав
Ядмагхан найрагч би хорвоогоос халив инээд хүрэв ээ гэж. 
М. Батнайдвар 2012. 01.11 01:26



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Өгүүллэг: М. Батнайдвар :Хос улиасны дууль
Оруулсан admin on 2013-04-05 00:28:33 (3237 уншсан)

Амьдралд мартаж боломгүй дурсамжууд их ээ. Хүн ихэвчлэн хар муу дурсамжыг сэтгэлдээ хадгалдаг бол сайн сайхан дурсамжууд нэг л мэдэхэд замхарчихсан мартагдчихсан одчихсон байдаг. Миний энд өгүүлэх дурсамж ч мөн адил миний амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг түүх билээ. Хайр дурлал үзэн ядалт уур хилэн гээд л... Энэ бүгд хөврөн хөвөрсөөр үдэш бүрийн зүүдэнд минь зочилно. Хар дарна. Уйлагнана.. тэр л намуухан шөнийн нулимсны амт цусанд минь холилдож ирт сүхний хангинах чимээ бодлоос үл салах нь юутай шаналгаатай.
Энэ өдөр эхэлсэн он цаг тэр гэрэлт өдрийг би мартчихсан эсвэл хэзээ ч санаж байгаагүй байх. Аль нь ч байсан орчлонд хүн болон мэндлэх тэр өдөр аав минь цонхон доороо хос улиас мод тарьсан юм. Манайх 5 давхар байрны 2 давхарт амьдардаг байлаа. Мэдээ орсон цагаасаа л тэр моддын доор тоголж салхилж эрхлэн өссөн билээ. Бие минь өсөх бүрийд эр улиас ч мөн адил томрон томорсоор нэг л мэдэхнээ манай цонхноос хэтэрч 3 давхарыг өнгөрсөн байлаа. Харин эм улиас тийм ч өндөр ургасангүй ээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )


Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Би- гээ хайсан би
Оруулсан admin on 2013-04-05 00:27:41 (2012 уншсан)

Нүдээ эгцлэн алсын зүг бодлогширон ширтэхэд
Нүцгэн талаар хязгааргүй зам үзэгдэхүйяа 
Нүгэлт сэтгэлээ даран байж инээмсэглээд 
Нүүгэлтэх үүлсийн хамт урагшлан довтлохуй 
Замд минь ургасан өнгө бүрийн цэцэгсийг 
Завхай зангаа гээж хайрлан энхрийлюү 
Замагт нуурын шавхай таарвал нь 
Заяандаа гэгээрч сэтгэлээрээ ширгээмой 
Хадан хясааны эхлэл өөхөн чулуун дээр ч 
Хайрын нулимсаа шингээн байж чийгэлчихээд
Харгуйн мананг үлдэн хөөх салхийг 
Халуун зүрхнээсээ исэргүүлэн шууруулмой 
Унахын цөлд шигдэн ганцаардавч 
Ухаарлын олсноос татан би аврагдахуй 
Унаган нутгаасаа алсад одлоо чиг 
Унтахын зүүдэндээ буйраа нэг эргэмой 
Анхилам үнэрт мансууран согтсонгүй ээ 
Аагим халуунд ч хайлан урссангүй ээ
Алтлаг өнгөнд шунан дурласангүй 
Амьдралын нугачаанд өвдөг сөгдсөнгүй ээ
Эргээд харвал цаг цагийн тоосонд залуу нас минь өнгөрч
Энэхэн дүр минь од эрхэсийн доор мөнхөрч 
Эцэсгүй талаас нүдэнд торохоор уулс сүндэрлэв 
Эрдмийн шидээр цөмрөн цааш одвой 
Модот төглөөс мойлын амтаар цангаа тайлж 
Моносын цэцэгсээр өлөө нэг дарав 
Мохож цуцашгүй зориг зүрхээ 
Молорын хэлтэрхийд ирлэн урагшлав аа 
Цаггүй довтолгож наргүй гандав 
Цасгүй зуданд цаасгүй шүлэглэв 
Цахиургүй зүрхнээс түүдэгийн гал бадрааж 
Цал буурлаа сүүдрийн доор нууваа 
Хил хязгааргүйгээс хэнийг ч бус өөрийгөө би хайнам 
Хэтэвч дүүрэнд бус хийгүй ухаанд шунагланам 
Хиймэл зүүмэлээр явсангүй хэнийг ч би мэхэлсэнгүй 
Хийрхэж хэнээсэнгүй замналаараа зүтгэвээ 
Үр дүн хайж өнгөрсөнд дүгнэн шаналсангүй 
Үйлийн лайндаа шантарсангүй, толгой бөхийсөнгүй 
Өмөрч цөмөрсөнгүй харин ч хатуужив аа 
Нартайд эхэлсэн амьдрал сартайд төгссөнгүй ээ
Насаар явж биеэр өтөлсөнгүй 
Хавраар дэлбээлсэн цэцэг хагдарсангүй, мөхсөнгүй 
Хайраар бялхсан зүрх ганцаардсангүй ээ ангасангүй 
Адаг сүүлд нь би амьдралын чулуу болов 
Авснаа өгч өгсөнөө би хүртэв 
Айдас төрсөнгүй баясал харин гийлээ 
Амсхийж хэвтэв бигээ танив бас ойлгов оо 

М.Батнайдвар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Чамайгаа би хайна
Оруулсан admin on 2013-04-05 00:27:39 (1980 уншсан)

Мөрөний ус шиг дөлгөөхөн аальтай 
Мөрийтэй тоглоом шиг татах увьдастай 
Мөхөшгүй хайрын гэрлэн цацрагтай 
Мөрөөдлийн гүнжээ би хайна 
Алсаас ч дүр нь тодрон туяардаг 
Амтат уруул, зөөлөн арьстай 
Асах гaл мэт жавхлант нүдтэй 
Аавийн охиныг би зүүдлэнэ
Салхинаас түрүүлж зүүдийг минь мялаадаг 
Сархадаас илүүтэй согтоон жаргаадаг 
Самсаа шархирам уяхан сэтгэлтэй 
Сайхан хонгорыг би сураглана
Бодлоос минь хэзээ ч үл гарам 
Бороотой зуны солонго мэт үзэмжит 
Босоо хийморийг минь үргэлж сэргээдэг 
Ботгон алаг нүдэн бүсгүйг би хүснэ 
Амнаас унах үгс бүрт нь ухаарал шингэсэн 
Айлгүй зэвүүн зангаас тэс хол 
Айлын ухаант гүнжийг би хүлээнэ 
Аргандаа оруулан ханилахыг мөрөөснө 
Цас шиг цагаан царайтай 
Цус шиг улаан уруултай 
Цайлган өгөөмөр сэтгэлтэй 
Цаглашгүй үнэнч хонгорыг би хүлээнэ 
Амраглахын төдийд диваажинд очим 
Амсахын мэдрэмжинд жаргалд мансуурам 
Аглаг талд ургасан сарнайг би хайна
Алсын одноос ирсэн дагинийг би эрнэ.

М.Батнайдвар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Өчигдөр
Оруулсан admin on 2013-04-05 00:26:22 (2033 уншсан)

Он цаг хугацааны уртад 
Ододтой ярилцахад чи л дэргэд минь байсан 
Омог бардам нөхөр минь чи байсан 
Одоод явж байгааг чинь мэдэрсэн гэвч итгээгүй 
Оногдох тавиланг хүлээгээд л би суусан 
Орчлонд ганц андыгаа холдож байгаад би харамссан 
Гутарсан уусан гудамжинд гарсан 
Гурван нарны хооронд амьдрал минь нүдний минь өмнө сөнөж байгааг харсан 
Сагасан сэтгэлээс сайн нөхөр минь одсон 
Санах зүрхнээс чи хийссэн гэвч 
Андын хайрыг чинь 
Арван жил санасан ч чи ирээгүй 
Амгалан төрхөө бодолд мөнхрүүлчихээд явчихсан 
Агсам занг минь номхотгох үгсээ 
Архины шилэн дээр бичээд зугтчихсан 
Тэр л өглөө сэрээд л би түүнийг харсан 
Тэр даруйдаа усанд живихийг би хүссэн 
Уйтгар гунигаа угаахыг хичээсэн 
Урам минь хугарч өөрийгөө үзэн ядсан 
Уур минь шатаж нүүрээ хутгаар сийчсэн 
Ухаан минь орж гарсан мансуурсан 
Уужим бодолд минь нар гийгээгүй шөнөөрөө л байсан 
Тэр одтой шөнө хэвээрээ л байсан 
Тэнэг би хараад сувдан нулимс унагасан 
Оргилсон чарласан үснээсээ зулгааж толгойгоо шаасан 
Оршуулахыг хүссэн ч чадаагүй 
Харин бодлоос гарахгүй дүр чинь хаашаа ч юм үргэхэд 
Харцанд минь одод харагдахаа байсан 
Хаалгыг минь тогшоод ахиад чи ирсэн 
Хайр минь хүрч тэврэхийг оролдсон 
Хачин их баясаж зүрхэнд гийсэн 
Харанхуйг марттал хагарталаа би баяссан 
Яг одоо чи минь дэргэд наран ургахыг хүлээж сууна 
Яагаад ч юм би чамаас салахгүй гэж гарыг чинь атган бодлогширно
Ялалт гэж байхгүй хожигдол ч мөн адил 
Ямх ч холдолгүй найз минь чи байхад л болно 
Хэзээ ч чамаас холдохгүй бас гомдоохгүй 
Хэтэвч дүүрэн мөнгөөр ахин арилжихгүй 
Хэний ч өмнө би байж чамайг халамжилна 
Галт сумны өмнөөс үл айн чамайг хамгаална 
Ганц олдох амьдралдаа андынхаа төлөө үхнэ сэхнэ 
Үгүйрэхгүй хоосрохгүй чи байхад 
Үгийг чинь сонсох л хангалттай надад 
М. Батнайдвар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Хэрвээ чи надад дасаж дурласан бол ...
Оруулсан admin on 2013-04-05 00:25:21 (1978 уншсан)

Хэрвээ чи надад дасаж дурласан бол
Хэрэггүй дээ залуу минь эртхэн сэтгэлээ буцаа
Хэтэрхий их оройтвол жүжиг болон хувираад
Хэтрүүлсэн зүрхнээс чинь нулимс урсах болно
Дураар өссөн миний бодол ондоо
Дуугүйхэн ирчихдэг тэр л жаргалд итгэдэг
Дурсаад хоцордог тэр л шаналалд ганцаарддаг
Дусал нулимсны шорвогт ангадагаа
Хэтэвч дүрэн мөнгөнд минь 
Хийсвэр сэтгэлээр бүү шунагла тэр дурлал биш
Хээнцэр төрсөн зүсэнд минь 
Хээгүй хайраар бүү зочил тэр дурлал биш
Анх догдолсон мэдрэмжээрээ л 
Алсдаа намайг хайрла тэр дурлал
Аажимдаа төрдөг увьдаснаас
Алхам холдоод хар тэр чинь би 
Учирлын гудманд хараа булаасан тэр л хархүүг хайрлахаас
Удаан цэнгэлд хорогдож дассан чи надад хэрэггүй ээ
Ургах нарнаар зүүдэлж сэрдэг тэр л хөвгүүнд дурласнаас
Уртхан шөнүүдэд энгэр зөрүүлсэн чамд бишээ
Зүрхэнд хоногших тэр л дүрийг чамаас хайдгаас
Зөрүүдлэн эрхэлдэг хонгор аалийг чинь биш
Зуны үдшээр сэтгэл булаасан чамайг хайрладгаас
Зуун жилийн ханилгаанд чинь биш ээ
Дурлалын тухай бодол минь ийм болохоор
Дулаахан сэтгэлдээ анхны учралаа сана
Яг тэр үед үнэн дурласан бол
Яахын аргагүй чи миний хань мөн.
Цагийн уртад татагдах сэтгэлийг чинь
Цагаахан хайр гэж би харахүуй ойлгохгүй
Цал буурал болсон ч өнөөх дурлалаараа л дурла
Цайлган чамайгаа орхиж өөр нэгнийг харахгүй ээ

М.Батнайдвар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Түмэн өнгийн бодолууд ...
Оруулсан admin on 2013-04-05 00:24:33 (1953 уншсан)

Түмэн өнгийн бодолууд ар араасаа цуварч
Түгших эмзэг сэтгэлд жаргалт зовиур болохуйяа
Түймэрийн гал адил дурлал зүрхэн тушаа дүрэлзэж
Түрэн довтолгосоор сэтгэл юуг минь эзэмдэнэ
Бүхий нандин дурсамжууд бодолоос минь арчигдаж
Бүрэнхий байсан амьдралд хайрын нар гийхүй
Буйдхан орших ирээдүй алган дээр минь бууж
Буун дуунаар зууднээсээ цочих шиг болмой
Нэрмэлийн амтанд шунаглаж хээр хөлчүүрэн хонох шиг
Нэхэл ихтэй хайр минь тэнгэрийн зурвасруу тонилмой
Нэхмэл цамцны зангилаа шиг сэтгэлийн шарх хөвөрхөд
Нэргүй захидалууд шатаж чамтай л цуг улдэмой
Жаргалын ганц дэлбээнд бие цогцосоо даатгах шиг
Жавартай голын эхрүү хөл нүцгэн жирийхэд
Жатагийн хорлолд өртсөн бөөгийн сүнс амирлах шиг
Жавхалант амрагийн дүр нүдний цөцгийнд шингэмой.

М.Батнайдвар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Орь ганцаар
Оруулсан admin on 2013-04-05 00:23:02 (1996 уншсан)

Орь ганцааранг минь бүү орхиоч энэ харанхуйд

Орилж хашгирч ч болохгүй энэ бүгчимхэн зайнд

Хүсч мөрөөдсөн бүхэндээ хүрэх яг тэр мөчид

Хүнийрхэж намайг юунд орхиж одоо вэ чи

Чамайг санаж зүрхэндээ би зөндөө уйлсаан 

Чин үнэндээ нүдний нулимс дууссан болоод л тэр 

Гараа сунгаж намайг татах болов уу гэж 

Ганцаардалаасаа илүү бодсоон би

Одоохон эргээд ирнэ гэж чи надад эцсийн удаа хэлсэн 

Одоо хүртэл тэр л ялдамхан дуун чинь сэтгэлд эгшиглэсээр 

Орь ганцаар зүрхэнд минь жингэнэсээр 

Орой өдрийг ялгалгүй төөрч л явна даа

Би хүлээсээр ... 

Байз чишшшш...

Энэ чинь нэг л танил үнэр 

Эргээд ирлээ гэж үү дээ чи 

Үгүй ээ би ганцаардалаасаа болж 

Галзуурч буй нь энэ байх 

Одоо байтлаа бүр хий юм сонсож үнэртдэг боллоо гэж үү 

Одноос одонд дамжсан хайран залуу насандаа ингээд 

Галзуу солиотой хүн болчихлоо гэж үү ? Үгүй ээ...

Тийм байх учиргүй үгүй ... үгүй ... үгүй 

Тэр минь ирнэ заавал ирнэ 

Тэвэрч намайг үнсэнэ 

Тэгэж их удаан хүлээлгэсэндээ уучлалт эрнэ

Эхэндээ би хатуу хандана хэ хэ хэ 

Тийм би яг тэгнэ

Харин хайр минь дотроос хатгаж 

Хайлан эрхэлж уйлах вий дээ

Хан хорвоод эр хүн болж төрчихөөд 

Хар нулимсаа түүндээ үзүүлэх вий дээ

Яадаг юм гээд тэсээд нэг удаа тэсээд гарах юм шүү 

Яс минь үйртэл зүрх минь шаналж байсан ч

Янагхан тэрнийхээ өмнө

Яав ч тэгэж болохгүй 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Согтуу найрагч би
Оруулсан admin on 2013-04-05 00:22:41 (1899 уншсан)

Согтуу найрагч би 

Согтохоороо солио минь эхэлж 

Сартай би ярилцдаг 

Салхитай би нөхцөж 

Шүлэгээ бас тэрлэдэг 

Унаталаа их уухгүй ч 

Ухаанаа сийртэл уух би дуртай

Уужим болж дотор минь онгойдог болохоор 

Ус шиг тунгалаг тэр идээнд би хайртай

Яадаг юм би

Сархадын сайханд мансуурч 

Сайхан бүсгүйд дурладаг 

Уяхан биеийг нь ширтэж 

Уруулынх нь амтыг төсөөлдөг 

Ямхын төдий зайнаас 

Янаг сэтгэлийг нь мэдэрч 

Ялдам лагшинг нь илбэдэг 

Яг үнэндээ би түүнтэй хурьцдаг 

Чөтгөр шүглэсэн найрагч 

Чөдөр алдуурсан адуу шиг болдог 

Амтлаг бүхнийг амсуулдаг учир 

Архинд би дуртай бүр хайртай

Согтуу гуйвж явахад минь

Сор бүсгүйчүүд араас минь хуйлардаг 

Соёлгүй бүдүүлэг араншинд минь биш 

Сондор шүлгэнд минь гүйлддэг 

Зарим нэг нь намайг Чойном гэдэг 

Зав нь гарахаараа Пушкин ч гэх юм билээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Дурлах юмсан
Оруулсан admin on 2013-04-05 00:21:21 (2029 уншсан)

Сайхан дурлах юмсан 

Салахгүй тэрнээс зүүгдэх юмсан 

Салаад одоход нь баярлах юмсан 

Сайхан нэг дурлах юмсан 

Үүрээр гэртээ халамцуу ирэхсэн 

Үглэх хүнгүй агсамнах юмсан

Үүлгүй тэнгэрээр дүүлэхсэн 

Үнсээд шимхэн янагтай болохсон

Хүйтэнд хөнжилд хайрагдсаар залхаж байна 

Хүн бүртээ сээтгэнэсээр уйдаж байна

Хүний төлөө биш өөрийгөө бодсоор 

Хөл минь цуцаж ам минь чилж байна 

Хайртай шүү гэж хүн болгонд хэлэхийн 

Харин зарим нь намайг банзал гэхийн 

Хаана байнаа тэр их шалиглаад явсан минь 

Хаа очиж гайгүй дөнгөж мянга л дөхөж байна 

М. Батнайдвар 2011.09.12 22:51

Найргийн тэнгэрт од болон гялалзаж яваа хоёр дүүдээ тэрлэе

Нас нь бага ч ухаан нь дийлсэн дүү нартаа шүлэглэе

Нас нь явж өтөл болсон ах нь яах вэ

Намрын жихүүн ирсэн ч гялалзаж л явна

Хайраас хол хэдэн ч жил өнгөрөв дөө хөөрхий

Хагацлаас хойш хэдэн ч хаврыг элээчив зайлуул

Дурлаж дуулалгүй удсан болохоор 

Дууны минь өнгө бүдэгхэн болчиж

Хүнийг хайрлаж хамаг бүхнээ зориулчихаад

Хөөрөн баясаж нойргүй их хоносоон 

Хүнийх болоод явсан хойно нь 

Хичнээн ч уйлж шүлэг тэрлэснээ мэдэхгүй 

Анх дурлаж байхад амттай уруул шүлэглэдэг байлаа

Арай хожим нь амьдрал тэрлэдэг байлаа

Аа бас янаглал хааяа биччихээд 

Айж түүнээсээ ичингүйрдэг байлаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Алуурчин
Оруулсан admin on 2013-04-05 00:20:24 (2138 уншсан)

Яадгын бэ би алуурчин 

Ялын дээд хэмжээ авсан ялтан

Ялзарсан нийгмээс нэгэн новшыг

Ялз татаад хаячихсан цэвэрлэгч

Дэлхийн дайнд хичнээн хүн алсан бэ баатрууд чинь

Дэмий тэд одон медаль хүртсэн юм уу

Дайсны тал гэж бие биенээ үзэн 

Дарь сумаар нэгнийгээ хороогсод

Тэд алуурчин биш баатар эрс

Төр засгаас гавъяа шагнал хүртэнэ

Тэгэхэд энэ муу өгөр толгой 

Тамын илчийг хороосон ч алуурчин

Ял зэмлэл хүртсэн ялтан 

Яадгаа алдсан хөнөөлчин 

Цаазын тавцанд гарах яргачин 

Та нар намайг ална бас л алуурчин 

Үдшээр хөнжилдөө жаргах хосууд

Үртэй болохоос эмээж бэлгэвч хэрэглэнэ

Үнэндээ тэд бас л алуурчин 

Үй олноор нь уутанд хийж хаягсад

Зарим нэг нь гоол алдсандаа гутарч 

Замын эмнэлэгт үр хөндүүлнэ 

Хийж байгаа эмч та ч алуурчин 

Хийлгэж байгаа бүсгүй тэр залуу ч алуурчин 

Үй түмэн хүнийг та нар хороох атлаа

Үйлээ барсан новшыг хороосон гэж 

Буу, зэвсэг, цахилгаан сандалаар

Булш ч үгүй хээрийн хог болгоно

Сонссон бүхэн намайг юунд харааж 

Солиотой алуурчин гэж дуудна вэ 

Яг үнэндээ чи ч, чи ч, би ч адилхан 

Ял зэмлэл хүлээх зандалчид

Дур хүслээ барьж ядсан нэгэн 

Дуугүй сууж жорлонд ороод бас л ална 

Үй түмэн хүүхдийг усанд урсгах атлаа 

Үгүй дээ нэг хог шаарыг хороосон намайг яана вэ

Зангиа зүүж, хар машин хөлөглөсөн ерөнхийлөгч 

Зандарч намайг ялалсан шүүгч, прокурор

Хүүрийг минь хогруу шидэх хүйтэн гарт цэрэг

Хүмүүн гэж ярих дуртай идэвхитэнгүүд

Та нар яагаад ял хүртдэггүй юм 

Танхил цэвэрхэн гартай сууцгаадаг юм 

Захиалга өгч алуулсан болохоор 

Зохион байгуулсан тан нөхөд томоос том гэмт этгээдүүд

Сая саяар нь хороосон дайчид та нар

Солио туссан давтан хэрэгтэнгүүд

Өөрийн биеэ өмгөөлөх гэж би хэлсэнгүй 

Үнэн шудрага гэж байдаггүйг та нөхөд мэдэр

Үүрсэн яландаа гомдсон юм биш 

Үхээд далдарсан хүн бүрийн өмнө та нар ялтайгаа сана

Хороосон бүгдийг цаазалдаг юм бол 

Хорвоод ариухан хүн нэг ч үгүй 

Магад байгаа нэг нь биднийг шийтгэх 

Модон индэрт зогсох шүүгчид биз ээ

Нар ч жаргалаа цаг минь ирж

Намайг алах алуурчидын үнэр 

Амийг амиар гэж орилох хядагчид

Алуурчин намайг алах алуурчид 

Аль дээд өндөрөөс ирсэн сум

Цохонд минь ордогсон уу

Цоройг минь нэвтэлдэгсэн үү 

Яадаг ч гэсэн би үхнэ

Ялтан нэрнээсээ цэвэршиж, алуурчин байхаа байна

Харин та нар яах вэ бод

Хиргүй тунгалаг ч сэтгэлдээ сэвтэй насын барна

Амьдын тамд алуурчин нэртэйгээ үлдэцгээ

Ахиад олныг харин битгий алаарай

Хог шаарыг би алсан бол

Хосгүй ухаантайг та нар хөнөөдөг юм 

Пан... хийх дуу надад нэг л удаа сонсогдоно

Пан... пан... пан... харин та нарын чихнээс салахгүй 

 

М. Батнайдвар 2011.10.14 01:35



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Үхэж буй танихгүй бүсгүй танаа
Оруулсан admin on 2013-04-05 00:20:23 (1902 уншсан)

Сарны нулимсыг би сая үзлээ

Санаа сэтгэл минь сая л гуних шиг боллоо 

Сайхан бүсгүй чамд мөрт тэрлэнэ гэдэг 

Саваагүй найрагч надад учиргүй санагдлаа

Тас харанхуйн дундаас хурц гэрэлд зорчих

Танхил ялдам бүсгүй минь энд бүү хорогдоо 

Тайгат ноён оргилоос хун болон ирчихээд 

Тасын аварга далин дээр өд болон нисдээ

Уран яруу ч гэлээ найраг минь 

Урсгал харцыг чинь яахан гүйцах билээ

Уярам зөөлөн ч шүлэг минь

Үзэсгэлэн гоод чинь хэрхэн хүрэх билээ

Учир юуг нь мэдэхгүй тул гэнэхэн найрагч би 

Уужим сэтгэлээр тунгаан замд чинь би үдье ээ

Диваажин хүрэх замыг чинь 

Дэгжин шүлгээрээ би гоёоё

Тэнгэрт өгсөх шатыг чинь

Тансаг найргаараа чимье ээ

Эргэж харалгүйгээр морддоо 

Ихэмсэг бардамнаар алх

Энэ цаг дуусч тэнд учрахаараа

Энгүй сайхан мөртүүд тэрлэж өгье 

М. Батнайдвар 2011.10.10 05:2



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Ханьдаа
Оруулсан admin on 2013-04-05 00:19:28 (2056 уншсан)

Өглөө бүрийн эхлэлд 

Өдөн дэрнээс сэрэхэд 

Үлэмжийн ялдам төрх чинь 

Өөдөөс ширтэн инээнэ

Нарны туяанаас ч хурц 

Намрын өдрөөс ч дулаахан

Насны минь хань 

Намайг дуудан сэрээнэ ээ

Амтат ундыг бэлдчихээд 

Аяархан чи үнсэхэд 

Амтлаг зүүдээ ч умартан 

Алаг нүдэнд чинь уусна

Тоонот гэрийн хойморт

Толгой холбон ханилсан 

Тоост хорвоогийн буртагаас

Танхил чамаар халхлуулсан 

Миний хайрт гэргий

Мэлмийд минь үргэлж үзэгдэнэ ээ

Удахгүй эхнэр болох дөхөж 

Удамт үр минь мэндэлнэ 

Унаган багын ааль нь

Уянгалаг бүүвэйнд хувирна

Мөч бүрийн дурлал чамд л очдог болохоор

Мөнгөн сарны туяанд чамтай л би ханьсана

Мөнхийн ариун хайр зүүдэнд чинь орших болохоор 

Марал шөнийн зүүдэндээ чамтайл ганцхан эрхэлж

Мандах нарны цацрагаар 

Мөрийг чинь дэрлэн сэрдэг

Миний ганц хань 

Мөнхийн алтан зулаа... 

М. Батнайдвар 2011.10.09 16:45



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Зөвхөн чамд
Оруулсан admin on 2013-04-05 00:18:24 (1874 уншсан)

Бал минь дуусч, цаас минь дүүрлээ хайраа

Бадаг минь дундарч, мөр минь богинослоо 

Хайр минь хөрж, халамж минь холдлоо 

Хагацах цаг ойртож, ханилах тавилан дууслаа 

Гэрийн чинь хаалгыг саваад би гарахгүй ээ

Гэм хийсэн хүн шиг чимээгүй орхин одохгүй 

Бардам зан шудрага сэтгэл минь байгаа болохоор 

Баяртай гээд уруул дээр чинь үнсээд одно оо

Архи ууж согтохоороо би чамайг санахгүй 

Агсам тавих гэж гэрийн чинь үүдийг балбахгүй 

Хагарталаа баяжиж хүний тансагт хүрсэн ч

Хайрлаж байсан чамайгаа бусдад би муулахгүй 

Өөр ханьтай болчихжээ муу янхан чинь гэж

Үеийн нөхөддөө муулж жаргалд чинь атаархахгүй 

Уруудан доройтож явахад чинь хохь чинь гээд 

Улаан нүүрээ нууж чамаас би зугатахгүй ээ 

Хайртай байж, хайрлаж энхрийлж байсан минь үнэн болохоор 

Хань минь гэгдэж халамж дүүрэн байсан болохоор 

Хаа ч явсан чамайгаа магтаж дуулна 

Хамаг сайхныг чамдаа л хүснэ 

М. Батнайдвар 2011.09.23 09:13



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Батнайдвар  	М	 Шүлэг: М. Батнайдвар : Хайрын өнгө аяс ...
Оруулсан admin on 2013-04-05 00:16:57 (1950 уншсан)

Хайрын өнгө аяс шүлгэнд чинь тодорч байна би харж байна 

Хагацал гунин мөртүүдэд минь шингэж байна би уйлж байна 

Зүгээр л урсаад байдаг нулимсыг би яаж тэвчилтээ вэ асгамуу

Зөнгөөрөө татлаад байдаг гарыг чинь би яалтай биширмүү 

Хүссэн бүхнийг хясдаг хорвоог би яалтай 

Хүнийх болоод явсан сэтгэлийг чинь яалтай

Цус, нулимс аль алинаа урсгаад ч 

Цөөн хэдэн мөрөө чамд л ганцхан зориулаад ч 

Цөөхөн хэдэн мөрөө ганцхан чамд л ганцхан зориулаад ч 

Цөм орчлонгоор хайраа би зарлаад ч 

Цөөрмийн ганц хун шиг наддаа ирэхгүй болохоор 

Цөхөрч шаналсан хайр эргээд хэзээ ч эвлэхгүй ээ

М. Батнайдвар 2011.09.09 16.23 

 

Бороо үл зогсох сэтгэлийн гунигыг би яалтай вэ хариулаач

Бодлоос салдаггүй дүрийг би чинь би яаж мартах вэ шивнээч

Усан дүрээр амилуулах гэсэн мэт уйлж сууна би 

Ухаан бодолоо арчихыг хүсэх мэт шүлэглэж сууна би

Нар мандаж гунигын үүл хэзээ арилах бол 

Насны ганцхан ханьтайгаа хэдийд би учрах бол

Одоо би гунигын тухай хайрын тухай бичихээс залханам

Ододтой наадаж шөнө дөл хүртэл суухаас би уйднам

М. Батнайдвар 2011.09.10 18: 14 

 

Зүгээр л даруухан байх хэрэггүй үхэл биднийг дагана 

Зүүдний ертөнцөөр удаан тэнэх хэрэггүй тас урсана 

Наргия яадаг юм хөгжилд маргааш ингэж чадаач үү 

Намбархаж битгий суу, бүжиглэ... хөөрхөн охидыг дагуул

Алдсан хайраа дурсаж гэрийн мухарт шигдлээ гээд 

Ай хайрт минь гээд өвөрт чинь тэр дахиж орохгүйгээс хойш 

Архи уусан ч битгий хэтрүүл гэхдээ нарги

Амраг минь гээд бүсгүйг дагуул Яадаг юм!!!

Хүн юу гэнэ хамаагүй ээ хүн чанараа алдаагүйгээс хойш 

Хүүхнүүд ширтэж, чамайг илнэ гэвч хуурамчаас хойш бүү итгэ 

Үдэш болохоор хувцасаа өмс, өнгө нэм 

Үүрээр харин гэртээ харь!!! Түүнд 10 долларын үнийг орхиод...

М. Батнайдвар 2011.09.10 21:38



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 67 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-003.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2717

зотон тос 91.5х152 см
Тал
Хэмжээс: 600x357 34k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3100

Зураач : Б.Хонгорзул
khongor017.jpg
Хэмжээс: 600x475 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3491


Агуулга
Баасан, 2013.05.03
· М. Батнайдвар : Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь ...
Баасан, 2013.04.05
· М. Батнайдвар : Төгс гоо үзэсгэлэнгийн билэгдэл ...
· М. Батнайдвар : Хавар
· М. Батнайдвар : Хацарт үлдсэн уруулын хээ чинь арилаагуй ...
· М. Батнайдвар : Худал
· М. Батнайдвар : Үхэл
· М. Батнайдвар :Хос улиасны дууль
· М. Батнайдвар : Би- гээ хайсан би
· М. Батнайдвар : Чамайгаа би хайна
· М. Батнайдвар : Өчигдөр
· М. Батнайдвар : Түмэн өнгийн бодолууд ...
· М. Батнайдвар : Хэрвээ чи надад дасаж дурласан бол ...
· М. Батнайдвар : Орь ганцаар
· М. Батнайдвар : Согтуу найрагч би
· М. Батнайдвар : Дурлах юмсан
· М. Батнайдвар : Алуурчин
· М. Батнайдвар : Үхэж буй танихгүй бүсгүй танаа
· М. Батнайдвар : Ханьдаа
· М. Батнайдвар : Зөвхөн чамд
· М. Батнайдвар : Хайрын өнгө аяс ...
· М. Батнайдвар : Нар өтөлж намрын сэрүүн ирэхэд ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn