|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 13 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 17:01:29 (6116 уншсан)
Утсаа таслав. тэр дахиад залгав . . . Таслав . . . Залгав . . . Тэсэхээ байгаад, утсаа авангуутаа
- Чи яах гээд байгаа юм бэ?
- Хэ хэ, та жаргахгүй юм уу? Надад мөнгө хэрэг болоод . . .
- Битгий хуц. Дахиад залгаад үзээрэй. Тэгвэл чиний тухай сургуульд чинь бүгдийг нь дэлгээд түмний шившиг болгоно шүү муу биеэ үнэлэгч минь гэж хашгирлаа. Дүүд . . . дүүд . . .
Утас дахиад л дуугарлаа. Авахгүй тэсээд байлаа. Дуугараад л байна. Харвал “Suhee” байна. Би утсаа аваад л чимээгүй уйлж гарлаа. Бүр цурхирлаа.
- За тайван байгаарай. Одоо нэгэнт . . . бид нар мэдэж байсан юм чинь . . . тайван бай . . . Тэр Сувдааг өнгөрчихлөө гэж бодсон нь илт.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 12 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:59:19 (6095 уншсан)
эргэцсээр наадамтай залгалаа. Яагаад ч юм өвгөнийгөө л хэд хоног харж суув. Хөөрхий хүүхдүүдтэйгээ бужигнана. Бөхөө үзнэ. Эр хүн байхын ид хавын тухай сэдэвтэй л бол юм болгонд дуртай. Хоёр хүргэн ганц шил виски өгснийг өдөр, өдөрт бага, багаар уун уусаар наадмын гурав хоногтоо дуусгав. Уусан үедээ шингэн царай нь ухаа ягаан болчихно. Хааяахан над руу их эергүү харчихаад
- Өвгөн нь ч жаргаж байна даа гэх. “Болоо доо өвгөн минь, чи минь л жаргалтай байвал” гэж би бодно. Өвгөн гэлтгүй надад ч гэсэн сайхан байлаа. Үр хүүхэд эрүүл саруул, идэж уухаар дутахгүй л бол үүнээс илүү юм хүнд тэгтлээ хэрэг болох уу? Амьдралын сайхныг мэдрэхийн тулд хамгийн эхлээд амьд байх хэрэгтэй юм даа гэж бодлоо. Тиймээ, амьд байх. Хэд хоног ойртоогүй өнөө бичих ажилдаа наадмын дараа орлоо. . .
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 11 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:56:26 (5739 уншсан)
хүнтэй ноцолдсоор байгаад . . . Би нус нулимстайгаа хутгалдаад уйлаад байдаг, уйлаад байдаг. Бузрын амьтан чинь дуусчихаад бас аргадах гэж янз, янз болсноо сүүлдээ чамд өөрийн гэх хүн байхгүй шүү. Амаа мэдээрэй. Хэрвээ чи хэлэх юм бол энэ байрны бүх эрчүүл чамайг шившиглэх болно шүү. Орчлонгийн шившиг болов чи гэж загнасан гэлээ. Би Сувдааг одоо л уйлах болов уу гэсэн чинь тэгсэнгүй. Харин ч хөмхийгөө зуугаад
- Би тийм газар охиноо үлдээх гэж үү? Чи тэрийг хүсэж байна уу? гэлээ. Энэ удаа би
- Чи надад үүнийгээ яриагүй ш дээ. Санаж байгаа биз дээ? Хэрвээ ярьсан бол би юу боллоо гэж асрах газрын чинь тухай дурсах юм бэ гэж ширүүхэн хэллээ. Тэртэй тэргүй би ялагдаж байсан болохоор тэвчээр барагдаж байсан байх л даа. Сувдаа юм хэлсэнгүй. Түүнийг дуугай байх тусам би байгаа байдалдаа, гаргасан аашиндаа гэмшиж байлаа. Тэгээд
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 10 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:43:34 (5718 уншсан)
Миний уур ч юмуу, гомдол ч юмуу нэг юм цээжинд хурж, хамрын уг руу огшиж байгааг мэдэрч байлаа. Уур ч гэж дээ дургүй хүрээд болох биш. Тэгээд
- За, за чи бид хоёр одоо хэн хэнийгээ билүүдэж суугаад яахав. Ямар цаг хугацаа эргэж ирэх биш. Хүслээн, явах уу? гэж охиныг дуудлаа
- Ээжээ, ээжээ . . . гэж Хүслэн хашгирснаа царай нь хувирч
- Нөгөө, нөгөө . . .
- Юу гэсийн? Эгчдээ юм хэлэх гээ юү? Хэл л дээ . . . гэтэл Сүхээ хажуунаас
- Хүслэн мөхөөлдөс идэх гэсэн байхгүй юү, тэ? Алив, гурвуулаа явъя гээд түүнийг сэв хийтэл өргөж мөрөн дээрээ суулгаад түрүүлээд алхчихлаа. Ямар боль, боль гэлтэй биш дагаад л явав. Хүслэн тоглоомондоо ядарсан уу мөхөөлдөсөө хагас дутуу идээд унтчихлаа. Сүхээ түүнийг үүрсээр манайд авчрав. Хүслэнг орон дээр хэвтүүлчихээд миний Бүжинг олоод харчихлаа. Тэр Бүжинг авч
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 9 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:43:27 (6147 уншсан)
- Ямар ч байсан өглөөнөөс химийн эмчилгээнд оруулах байх. Юутай ч гэсэн өглөө ирээрэй гэлээ. Намайг гарахын алдад Сувдаа
- Өнөөдөр Хүслэнг авах ёстой. Чи авчих тэгэх үү? Би ийм байдалтай охиндоо харагдмааргүй байна. Охин маань өдрийн ангид орно гээд ээрээд байхаар нь ээж нь жаахан өвдөөд байна гайгүй болохоороо оруулна гээд гэчихсэн. Тэгэхээр одоо намайг хараад итгэл нь хугарчих байх. Гэрт өөрийнх нь нэг бор туулайн чихмэл байгаа түүнийг битгий мартаарай тэвэрч унтдаг юм. Аа, тийм “ээжийн бүүвэйтэй хорвоо” гэдэг дууг аялж өгвөл дуртай байдаг юм гэлээ. Сувдаагийн охиныг хажуудаа хэд хоног байлгана гэхээр сонин ч юм шиг, сайхан ч юм шиг санагдана.
Эмнэлэгээс гараад ирсэн чинь дөнгөж үүр хаяарч байлаа. Зуны өглөө шувууд жиргэж, модод сэрчигнээд цаанаа нэг сайхан. Нүдний угаар аргаж байхыг бодоход ядарсан юм болов уу. Гэхдээ олон удаа жижүүрт гарч, олон арван өвчтөнтэй зууралдаж явсан хүн чинь энэ зэргийг даалгүй яахав. Сүхээ намайг хүлээгээд зогсож байх юм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 8 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:40:39 (6013 уншсан)
Нэг мэдсэн чинь охин нь гүйгээд ирж
- Ээжээ, та нь яагаад уйлаад байгаа юм бэ? Юу ч болоогүй байхад битгий уйлж бай. Уйлвал муу ёр гэж та нь хэлсэн биз дээ? гэнэ. Бодвол охиноо уйлахаар тэгж хэлдэг байсан бололтой.
- Тийм шүү охин минь. Ээж нь уйлаагүй ээ. Салхинд л нулимс гарч байна. Чи Болороо эгчийгээ харахгүй юү. Бас л нулимс нь гарчихаж гэхэд нь би худлаа үнэн мушиймар аядлаа. Зүгээр үедсэн юм бол түүнд зүйргүй их гомдохсон. Даанч зүгээр биш ийм үе шүү дээ. Би эмч хүн, өвчтэй хүн ямар байдгийг, ямар бодолтой байдгийг мэдэлгүй яахав. Гэхдээ тэр хүүхэдгүйн тухай яриа л хувь заяаны гашуун зураа байсым. Тэгтэл Сувдаа
- За, за найз нь ажил руугаа явлаа гээд охиноо хөтлөөд гэнэтхэн явчихав. Надад гайхмаар зүйл олон байлаа. Сувдаа өөр болж байгаа нь анзаарагдав. Гэртээ харьж явахад надад хүнд хэлэхээс санаа зовмоор бодол гэнэт орж ирснийг яана . . .
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 7 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:38:20 (5839 уншсан)
- Бөх гэснээс манай эмнэлэгийн нэг эмч байдаг байхгүй юү. Бөхөд их сонирхолтой. Ер нь бөхөөр амьсгалдаг гэхэд болно. Би заавал бөхтэй сууна гэж ярина. Түрүү жил нэг хүнтэй сууваа. Тэгсэн чинь цагдаатай суучихаж. Манай нэг галзуу эмч, чи нөгөө бөх мөх гээд байсан яасан бэ? гэж авдгийн. Тэгсэн чинь өнөө хүүхэн “Яадгийн, бөхийн өргөөний цагдаа юм чинь” гэдэг байгаа. Бид гурав нулимсаа гартал инээлдэв. Сувдаа<br />
- Яанаа, хөөрхий бөх, бөх гээд бөхийн өргөө рүү гүйж яваад наана нь бүдрээд уначихсан байна ш дээ гээд л гэдэн годон гээд инээд алдлаа. Тэгээд л яриад л байлаа, яриад л байлаа. Нэг мэдсэн чинь вино маань ч дуусаж<br />
- Дахиад нэмэх үү? халуурая л даа гэж намайг хэлэхэд Анхмаа<br />
- Одоо оройтлоо. Болноо гэнэ. Гэтэл гаднаас бидний үеийн болов уу гэмээр залуу орж ирснээ Сувдаа руу дохиж байна. Таньдаг л бололтой.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 6 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:36:15 (5733 уншсан)
Явж, явж нэг хогийн юмны хүүхэд гаргачихвал хар төвөг гэлээ. Надад их сонин санагдав. Малаар бол хээлтүүлэг маягийн юм яригдаад байхаар тэр байх л даа. Гэсэн ч би бүр хошигномоор санагдаад
- Би ерөөсөө нэртэй хүмүүсийн үрийн шингэн зардаг бизнес эрхэлдэг юм бил үү? гээд тачигантал инээтэл Анхмаа хэзээний итгэчихсэн
- Паах! Тэгээд дэлгүүр аятай юү?
- Нээрээ тэгвэл ямар хүмүүсийн үр их зарагдах болоо? гэхэд Сувдаа
- Манайхан бөх, бөх гээд л сүйд болдог хойно бөхчүүдийн үр л их зарагдах байлгүй гэв Анхмаа
- Тэгвэл энэ гудамжаар дүүрэн тэнтийсэн, тэнтийсэн юмнууд болох байлгүй дээ гэхэд бид гурав жуумганав. Тэгтэл надад манай нэг эмчийн хөгтэй явдал санаанд ороод
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Article1: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 4 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 15:10:37 (5312 уншсан)
бүсгүй бол Сувдаа байсан юм. Жаахан байрагшсан л болохоос ерөнхий төрөх нь яг л хэвээрээ.
- Хүүе ээ! Ямар сонин хүн бэ? гэж хашгираад тэр намайг тэвэрлээ. Надад ч сайхан санагдав. Бүр худалч хүнд сормуус ч норох шиг.
- За тэгээд, сонин сайхан юу байна даа? Завтай бол хоёулаа хэсэг ярьж сууя л даа гэж байна. Мэдээж би зөвшөөрөлгүй яахав. Бидний яриа хэдэн цаг үргэлжилснийг одоо бараг санах юм алга. Их л удсан санагдана. Би түүнийг их удаан харж суув. Миний мэдэхийн асрах газрын жаахан танхайвтар охин биш болсон байлаа.
Сувдаа маань ер нь элдвийг л үзсэн юм байх. Асрах газраасаа гараад сургууль соёл ч гэсэнгүй. Сурлага нь ч хүрээгүй гэнэ. Тэгээд нэг найзыгаа даган наашаа цаашаа явдаг наймаанд явж гэнэ. Угаасаа өөрийн гэсэн мөнгөгүй учир өдөр хоногоо л аргацаасан юм болж. Тэгтэл нэг боломж гараад Солонгос явсан байна. Тэр үеэр манайхан бараг явдаггүй. Монгол хүн тэнд их нэр хүндтэй байсан гэнэ. Солонгосын виз ердөө л хорин ногоон л байлаа шүү дээ гэнэ. Тэгэхээр эрт явсан бололтой. Миний анагаах төгсөж байсан үетэй давхцаж байв. Тэнд очоод хоолны газар ажилд орж, солонгос хоолыг харин чамгүй сайн хийж сурсан гэнэ. Тэгээд хэдэн жилийн өмнө ирээд энэ байрыг түрээслэн ажиллуулж байгаа гэнэ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Article1 |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 2 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 14:10:17 (6000 уншсан)
- Арваа ч төгсөөгүй байж заваан, замбараагүй юү юү гэнэ вээ мэдэхгүй. Ээж, аавын загнахаас айх, тэдний яриад байгаа ирээдүй гээч нь ингээд өнгөрч байгаа юм байх гээд л дотор харанхуйлна. Арга барахдаа Сүхээд хэллээ. Гэтэл өнөө мангар чинь
- Ямар гоё вэ? гэдэг байгаа. Надад хэлэх үг олдсонгүй.
- Бид хоёр чинь арваа ч төгсөөгүй байна ш дээ гэтэл
- Тэр ямар хамаатай юм. Би төгсөөд шууд үйлдвэрт ачигч болж та хоёрыгоо тэжээнэ л гэнэ. Мөн их романтик юм ярьж байнаа. За тэгэх л юм байх гэж бодов.
Гэтэл хэд хоногоос нэг л биш ээ. Ээж нь загнасан, аав нь зодсон л гэнэ. Нөгөө их оргилсон хайр сэтгэл нь алга болчихлоо. Яг энэ үеэр манай ээж намайг хүүхдээ авхуулахыг ятгаж эхлэв. Миний ирээдүйд энэ хүүхэд маш их гай тотгор болох юм байх. Эх хүн гэдэг хүүхдээ яаж загнах, яаж үгэндээ оруулахаа мэддэг юм шиг байгаа юм. Хувь тавилан гэдэг юмыг үнэхээр хэлж болдоггүй юм билээ. Нэг өдөр ээж маань
- Өнөө орой манайд хүн ирнэ. Чиний хүүхдийг авхуулах боллоо гэдэг байгаа. Дотор харанхуйлаад нэг л биш. Ямар ч байсан эцэг нь болох нөгөө хүүдээ хэлмээр санагдаад болдоггүй. Ээжийг арай гэж аргалаад хог асгах гэж буй хүн болон хогийн сав бариад гарлаа. Нэг давхрын хаалгыг тогшив. Харамсалтай нь Сүхээ гэртээ байдаггүй. Аргагүйн эрхэнд абортонд орлоо. Тэр үед абортыг зөвшөөрдөггүй. Хийвэл нууцаар хийдэг байв. Уг нь бол эмч ч тэр, ээж ч тэр маш аюултай юм хийж байна гэсэн үг л дээ. Би тэр хүний царайг одоо болтол санадаггүй юм. Орж ирснээс нь хойш айгаад эгцэлж хараагүй. Сүүлд нь нүүрэндээ маск зүүчихсэн болохоор харах ч аргагүй. Тэгээд ч юун царай харахтай манатай. Эхэндээ шал танихгүй эрэгтэй хүнд хамаг юмаа дэлгээд үзүүлж байгаадаа туйлгүй их ичиж, айж байж билээ. Харин сүүлдээ юун ичих, голоос нэг юм зулгаагаад шархиран өвдөж өөрийн эрхгүй нулимс урсаад л . . . Ээж маань харин их хатуу чанга, надад бүр хайргүй ч юм шиг санагдсан даа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 1 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 13:39:48 (6525 уншсан)
Хүмүүсийн хашгичих, машин техникийн хяхтнах чимээ намайг сэрээлээ. Эргэж унтахыг хичээсэн ч нойр хүрэхгүй юм. Өглөө болгон эрт сэрээд сурчихсан бололтой. Босох гэж өндийв. “Юундаа ч яарах билээ” гэж бодогдоно. Буцаж хэвтэв. Тэгсээр байтал нойр бүрэн сэргэх нь тэр. Тэтгэвэртээ гарах гэдэг сонин мэдрэмж. Өчигдөрхөн манай эмнэлэг, манай тасгийнхан намайг тэтгэвэрт гаргасан гэхээр хаашаа юм дээ, өтөл нас руу минь үдэж өгсөн гэвэл болох юм уу. Түүнийгээ бас гавъяаныхаа амралт гэчихжээ. За даа, тэднийг ч хэлэлтгүй, өдий болтол ажиллах хугацаанд олон ч хүн тэтгэвэрт гарч байсан даа. Тэр үед ийм өдөр надад ирэхгүй юм шиг л бодож явж. Цаг хугацаа гэж . . . Хүн болгон л хэзээ нэгэн цагт над шиг ингэж санаа алдацгаадаг байх даа.
Би элдвийг бодож хэзээ ч юм хагарсан, бас хэзээ ч юм хэн нэг нь битүүлж шавардсан адар ширтэн хэвтлээ. Адарын тэр хагархай гүрэлзэж гүрдийн, хөгшин хүний судас шиг санагдана. Яагаад ч юм “Ийм судсанд тариа хийвэл мөн амархан олдоно доо” гэж бодлоо. Ёстой л нөгөө мэргэжлийн өвчин гэж иймэрхүү юмыг хэлдэг байх даа гэж санахаар инээд ч хүрэх шиг. Намайг сэрвэлзээд унахаар тэгсэн үү, өвгөн маань яраглан тамшаалаад дээш харан хэвтлээ. Хажуудаа хүн байгааг гэнэт санасан мэт би түүнийг тогтуун харав. Цав цагаан толгойтой ёнхигор өвгөн л нойрсоно. Сайхан өвгөн. Тиймээ, сайхан ч өвгөн, сайхан ч хүн. Миний хань.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Зургаагийнхан (Өгүүллэг)
Оруулсан admin on 2012-01-25 21:46:24 (6284 уншсан)
“Хүний хувь тавилан гэж хачин юм даа. Ямар аз нь хаячихсан амьтан гэхээрээ ийм юм сонсох нь энэ вэ? Ингээд л нэг өдөр хараагүй болчих юм гэж үү? Би тэгээд яах юм болж байнаа. Яаж алхаж гишгэж, яаж урдах ардахаа мэдэрч . . . яаж . . . яаж . . . мэдэхгүй ээ мэдэхгүй. Хорвоо ингээд л хөмөрчих юм гэж үү? Анх төрөхдөө л хараагүй байсан бол тийм ч хэцүү биш байх. Гэтэл орчлон ертөнцийн сайхныг өөрийн дураар харж явсан хүн гэнэт хараагүй болно гэж бодохоор даанч нэг санаанд багтахгүй юм. Ямар гээчийн ад зэтгэр намайг баглаад авах нь энэ вэ. Хараагүй байснаас гаргүй, хөлгүй эсвэл бүр хамаргүй байсан нь дээр. Үгүй ээ үгүй, бүүр үхсэн нь дээр” хэмээн би гашуун бодолдоо дарагдаж, хөл доорх газар огт хамаагүй мэт энд тэнд гишгэлэн явлаа.
Өндөр нуруу, ханхар цээж, хүрэлгэр царайтай намайг хэн ч харсан ийм гачланд уначихаад яваа гэхээргүй. Гэхдээ амьдрал гэдэг нэг ааш нь хөдлөөд, нүүрээ буруулахаараа хэнийг ч ялгахгүй юм даа хөөрхий. Хараагүй болохоор чухам ямархуу байх бол гэж санахдаа хоёр нүдээ анин хэд алхаж үзэв. Орчлонгоос тэр дороо тасарчих нь тэр. Нүдээ дагаад чих маань ч сонсохгүй болчихов уу гэмээр санагдлаа. Таг харанхуй шөнөөс ч долоон дор юм гээч. Шөнө ч гэсэн нүд аажимдаа дасаад ирдэг. Тэгээд ч хэзээ нэгэн цагт үүр цайж, гэгээ орно гэсэн итгэл найдвар байдаг шүү дээ. Харин дахиж хэзээ ч юм харахгүй гэж бодоод нүдээ анихад амьдрал тэр чигтээ дуусчих шиг санагдана. Би нүдээ нээгээд цааш алхлаа. Эргэн тойрноо харна гэдэг нэг л хайр хүрэм. Харахын утга учир гэдэг ондоо ажээ.
“Тиймээ, нарны туяа, гэгээн өдрүүд, гудамжаар тоомжиргүйхэн алхах хүмүүс гээд ерөөсөө энэ бүгд миний хот, миний орчин, миний амьдрал. Ийм л байх ёстой. Харагдаж байгаа юмс бүхэн минийх гэдэгт хамаарч болдог ажээ. Гэтэл би энэ бүгдийгээ харахгүй болчих гээд байдаг” гэсэн урвагар бодолд дарагдан явснаа би гэнэтхэн сэхээ авч
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бүжиглээч
Оруулсан admin on 2009-12-17 05:51:00 (8336 уншсан)
Охин нь аавыгаа “сайхан баярлаарай” гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний нэвтрүүлэг гарч байна. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан гэсэн хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндүү байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрүү хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч бодол болон зогсоно. Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр би арван зургаан нас хүрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л өөр аль байдгаараа хичээж, гараа гарган бялуу, салатнаас авхуулаад бүгдийг өөрөө хийж, өнөө цагийн хүүхдүүд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлав аа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хүлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой гэж боддог байж.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 25/5 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Товч
Оруулсан admin on 2009-03-24 00:41:51 (6647 уншсан)
(Өгүүллэг) - Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүү алганыхаа бяцхан хонхорхойд жижигхэн цагаан товч тогтоосоор орж ирлээ. Ээж нь - Ээ! Чи бас л товчоо тасалчихав уу? Энэ удаа яаж нэг юм товчоо олоов? За ямарч байсан эмээгийнхээ товчны хайрцаганд хийчих. Ээж нь орой ирээд торгоож өгөхөөс, одоо хоёулаа явахгүй бол амжихгүй нь. Алив хурдал гэхэд хүү дугуй дамар хайрцагны тагийг нь авч дотор нь жижиг цагаан товчоо торр хийтэл шидээд буцаагаад таглах гэтэл нэг л эв нь таарсангүй дутуу таглаад ээжийнхээ араас яаран ухасхийн гарлаа. Ухасхийхдээ хормойгоороо тагийг нь шүргэтэл нимгэн төмрөнцөр таг шалан дээр унаж сарр сарр хийн хэд эргээд чимээгүй болов. Гэрт нам гүм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Тэр надаас жаран нэг ах (Өгүүллэг)
Оруулсан admin on 2009-03-08 23:46:54 (6257 уншсан)
Би сэрүүлэгнийхээ дуунаар босож кофе чанагч руугаа очлоо. Кофе дөнгөж болсныг илтгэж жижигхэн ногоон гэрэл ёлтойн асна. “Амар эд шүү бас” гэж бодлоо. Энэ чанагч, хэрэгтэй цагаа сануулаад орхичихоор тэр цагт нь буцалгачихсан байдаг болохоор тэгж олзуурхсан хэрэг л дээ. За тэгээд над шиг эхнэр хүүхдээсээ хол байгаа хүнд бол бүр аятайхан. Кофегоо аягандаа хийхэд халуун уур нь хамар цоргиж, өрөөгөөр нэг тархан тааламжтай санагдана. Яагаад би энэ харь нутгийн ундаанд ингэтлээ татагдах болсноо өөрөө ч мэддэггүй. Анх нэг их тоодоггүй байж. Тоохгүй ч юу байхав дээ амт нь ч гэсэн олигтой эд биш шиг санагдаад сүүтэй цай, хярмаа л их үгүйлдэгсэн. Одоо тэгсэн чинь өглөөд ямар ч байсан тогтмол уудаг болчихож. Тэгэхдээ бүр сүү ч үгүй, чихэр ч үгүй шүү. Аяганыхаа сэнжнээс хоёр хуруугаараа гогдоод ганц нэг оочлон цонхон дээрээ очлоо. Нар аль хэдийнээ манджээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Бум-Эрдэнэ Түмэнбаяр )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 103 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Thursday, 2013.02.21 | · | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 13 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 12 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 11 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 10 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 9 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 8 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 7 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 6 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 5 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 4 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 3 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 2 (тууж) |
· | Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 1 (тууж) |
Monday, 2012.01.30 | · | Т.Бум-Эрдэнэ : Сүүдрэвчинд болсон яриа (Өгүүллэг) |
Wednesday, 2012.01.25 | · | Т.Бум-Эрдэнэ : Зургаагийнхан (Өгүүллэг) |
Friday, 2011.02.11 | · | Т.Бум-Эрдэнэ : Эхнэр |
Friday, 2010.08.06 | · | Т.Бум-эрдэнэ : Хундага нулимс |
Tuesday, 2009.03.24 | · | Т.Бум-Эрдэнэ : Товч |
Sunday, 2009.03.08 | · | Т.Бум-Эрдэнэ : Тэр надаас жаран нэг ах (Өгүүллэг) |
Monday, 2009.02.16 | · | Т.Бум-Эрдэнэ : Миний отчигон (Өгүүллэг) |
Thursday, 2009.02.05 | · | Т.Бум-Эрдэнэ : Мөө -Мөө |
Sunday, 2009.01.25 | · | Т.Бум-Эрдэнэ : Таван стакан архи |
Friday, 2009.01.16 | · | Т.Бум-Эрдэнэ : Зүрх |
Tuesday, 2009.01.06 | · | Т.Бум-Эрдэнэ : Лойдор - 2 |
· | Т.Бум-Эрдэнэ : Лойдор - 1 |
Thursday, 2009.12.17 | · | Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бүжиглээч |
Saturday, 2008.10.11 | · | Т.Бум-Эрдэнэ : Ижилгүй заяа |
· | Т.Бум-Эрдэнэ : Дэндүү уужим |
Monday, 2008.08.04 | · | Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бvжиглээч |
· | Т.Бум-Эрдэнэ : Борог өвс |
Tuesday, 2008.07.22 | · | Т.Бум-эрдэнэ : Сэмэрч үл барагдана |
Sunday, 2008.01.20 | · | Т.Бум-Эрдэнэ : Гагнаас |
Saturday, 2008.01.12 | · | Т.Бум-Эрдэнэ : Сэмэрч үл барагдана. |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|