Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Э Агиймаа


Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Байгалийн аяс хайрын шүлэг
Оруулсан admin on 2013-02-15 22:02:51 (3698 уншсан)

Өвс цэцэгс хүртэл нулимс унагаж адилхан баярладаг
Өглөөний наран, үдшийн сарыг санаж ижлээр ханьсдаг
Энгүү тал биендээ сэтгэлийн юм бүхнийг багтаадаг
Эр, эм цас бороо бие биесээ байгалийн хүчээр сольдог

Зүрхэнд нахиалах бяцхан модыг дурлал гэж хэн нэрлэсэн юм бэ
Зөвхөн намайг чиглээд ирвэл эзэн нь гэж хэн заах юм бэ
Эрх чөлөөг эдлүүлж, эгшиг дууг эхлүүлсэн
Энэ бүхэн минийх биш байгалийн аяс хайрын шүлгээ

Шувууд хүртэл сэтгэлээ хөглөж сэм сэмхэн шүлэглэдэг юм
Шуурга хүртэл сэвшээ салхиа хайж ертөнцөөр нэг тэнэдэг юм
Од хүртэл од руугаа тэмүүлж, орчлонд өнгө нэмдэг юм
Орчин цагийн эндүүрэл биш байгалийн аяс хайрын шүлгээ
Зэрэглээ хүртэл говь руугаа яаран байж мяралздаг юм
Зэлэн дээр хайр ургаж, бяцхан унага болдог юм
Зовлон ирсэн ч жамаа дагаад жаргалаар солигддог юм
Зөвхөн миний л бодрол бишээ байгалийн аяс хайрын шүлгээ

2010.12.03

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Чулууны аялгуу
Оруулсан admin on 2013-02-15 22:01:30 (2255 уншсан)

Бултайх бор толгод наранд шарагдан налайж
Бургилах булгийн ус өлмий юуг нь чимнэ
Тунгалаг тэрхэн усыг чимэн бүлээцүүлэх гэж
Туйргүй хэдэн чулуу газрын аминд ургаа биз ээ 

Онгон их өвстэй талд чулуу ховортойнх ч юм уу
Оргилох булгийн чулуугаар тогломоор санагдаад хэдийг түүлээ
Эрхэлж найзтайгаа чулуугаар наадсан тэр нэгэн өдөр
Эмээгийн загнах дуу чихэнд минь аянга шиг ниргэж билээ

Чихээ дэвсэж байгаад булгийн урсгалыг чагна та нар
Чимээг нь сонсоод яг байранд нь эргүүлж тавь гэлээ
Энгүү цовоо булгийн урсгал аль хэдийнээ намхраад
Эл хуль болоод дуугаа хураасан байж билээ

Бултаар нь чулууг зөөж
Буруугаа хүлээхэд минь
Булгийн ус баярлав уу гэлтэй
Буцаж ирээд хоржигонож билээ

Ингэж би чулууны аялгууг
Эгшиглэж байгааг анх сонслоо
Байгаль эхийн бяцхан чулуу
Басхүү ихийг өгүүлдэг юм билээ

2008.02.15

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Уулсын өнгө
Оруулсан admin on 2013-02-15 22:01:08 (2251 уншсан)

Эхийн ариухан сэтгэл шиг уян зөөлөн төрхтэй 
Энгийн номхон уулс аавын сургаалийг бодогдуулна
Эрхлэх тунирхах хүнгүй бол овоонд нь  очиж мөргөх
Эвий хонгор сэтгэл босоо заяатай монгол үрсийх

Тэртээд цэнхэртэх уулс та юуг өгүүлэн алслана вэ
Тэнгэрт зэллэх шувуудын гунигийг тээж цэнхэртээ юү
Эрдэнээ нуусан уулс та  эртний түүхийг дурсаа юу
Ижлээ хайсан морины газар үнэрлэхийг хараа юу

Хаанахых нь байх нь хамаагүй
Хаан дэлхийн уулс бүр сүртэй
Харагдах үзэмж нь хүртэл
Харц татам үзэсгэлэнтэй

Хүн хүний мэддэг домог түүнийг амилуулсан
Хүлгийн туурайнд элэгдсэн ч бурхад түүнийг мөнхөлсөн
Тэрлэг дээлийн энгэрийг агь үнэртүүлэн сөхсөн
Тэнгэрийн догшин салхинд сүрлэг уулс бөхөлзөө юү
Эмээ өвөөгийн үг шиг аядуу зөөлөн дуугаар
Эрэмгий баатруудын домгийг үрс  бидэндээ өгүүлээ юү
Хүрэх оргил өндөр
Хүрэн бор уулс бурхаддаа
Хүмүүн заяагаа тэгшлэн мөргөе
Хүслийн дээдээ даатган залбиръя

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Хол явах юмсан
Оруулсан admin on 2013-02-15 21:59:58 (2225 уншсан)

Холоо  явчих юмсан
Гэрийхнээ санаад уйлах юмсан
Уйлсаны хэрээр хатуужих юмсан
Ухаан нэмж амьдрах юмсан

Холын холыг зорих юмсан
Хорвоогийн хязгаарт очиж үзэх юмсан
Хоног хоногоор өөрийгөө ухааруулан тэнэх юмсан
Холч ухаантай амьдрах юмсан

Холоо гэгч нь явчих юмсан
Хорвоогийн хатуу хүтүүг туулах юмсан
Хүмүүний амьдралыг үзэх юмсан
Хүйтэн салхинд гандах юмсан

Холын холд явчих юмсан
Хээр салхинд зугаалах юмсан
Хүний хүүгийн хүрээгүй оргилд
Хүслээ биелүүлэн авирах юмсан

Ойр зуур явах юмсан
Олны дунд төөрчихгүй юмсан
Онгон тансаг эх орон таныгаа
Орчлонгийн хаанаас ч олоод ирнэ дээ би

2011.12.16

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Далд хүний ил бичээс
Оруулсан admin on 2013-02-15 21:59:51 (2193 уншсан)

Давхар байшингийн орой дээрээс
Давчуу гудамжийг ажин зогсохнээ
Далд хүний минь огшуун бодлууд
Дандаа намайг чилээгээд байх юм

Сар луу нисэж нар луу харвах
Санагдах бүхнийг өөрийн болгох
Сайхан зүйлсийг өөртөө шингээх
Саваагүй бодлууд зовоогоод байх юм

Гадаа гэртгүй цэнгэлдэн наргих
Галзуу бодлууд эргэлдээд байх юм
Ганган чамин нөхөдтэй учрах
Гэнэхэн бодлууд бодогдоод байх юм

 

Сар луу нисэх  саваагүй бодлоор яах вэ
Саруул уудам ертөнц минь амгалан байвал болно оо
Минийх болооч гэсэн дэвэргэн бодлоор яах вэ
Мэндийн зөрөөтэй нөхөд минь байхад болно оо
Гаарч наргих зугаа цэнгэлээр яах вэ
Гарт минь үзэг тархинд минь ухаан болсон
Гал халуун зүрхний минь ил бичээс байхад болно оо

2009.09.05

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Зохиогүй чимэг
Оруулсан admin on 2013-02-15 21:58:34 (2073 уншсан)

Уудам тэнгэрийн хаяанд
Уулсын оргил зохихоос
Утаан манан хөвөлзөх
Уйтгарт төрх зохихгүй
Уйлах нь хүртэл хөөрхөн
Ухаалаг монгол охидын
Улаахан ягаахан уруулд
Уух сархад зохихгүй
Хайраа нуусан харцанд
Хатуу үгс зохихгүй
ачин бялдууч царайнд Халамжит үгс зохихгүй
Зоригтой идэр залууст
Хараалын үг зохихгүй
Золбин өнчин хүүхдэд
Тансаг амьдрал зохихгүй
Хөгжилтэй хотын гудамжинд
Хог түүх зохихгүй
Хөөрүү баячуудын дэргэд
Гуйлга гуйх зохихгүй
Янжуурын ишин дээр
Ягаан уруулын будаг зохихгүй
Ялаа л эргэлдэх хогон дээр
Яаруу ч эрвээхэй суухгүй  
Залуу насанд хойшоо суух
Залхуу зан зохихгүй
Зоосны нүхээр харах
Зорилгогүй амьдрал ч зохихгүй
Замбуу тивд өөрөө
Зохиогүй чимэг зохихгүй
Заяа тавилан өөрөө
Санасны зоргоор бүтэхгүй.                                                                                                                                                                                              2011.03.02

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Үнэн гэнэ үү?
Оруулсан admin on 2013-02-15 21:57:18 (2134 уншсан)

Зөгий устаж үгүй болоход
Зүгээр л амьдрал зогсоно гэнэ үү ?
Зөвхөн төрийн нүдэнд
Зоосон мөнгө л харагддаг гэнэ үү?
Зээрийн сүрэг байхгүй бол
Зэрэглээт тал устана гэнэ үү?
Зуны дэлгэр улиралд ч гэсэн
Зул цэцэгс хагдарна гэнэ үү?
Зэс, алт байхгүй бол улс минь
Зээлд баригдаад ядуурна гэнэ үү?
Зэл дээр янцгаах морьд минь
Захын улс руу одоод дуусна гэнэ үү?
Оюун ухаан нойрмог дээдсийн балгаар
Орчлон ертөнц мөхнө гэнэ үү?
Оньсон тоглоом шиг хүмүүний амьдрал  
Ойрын ирээдүйд дуусна гэнэ үү?
Цэгнэж бодолгүй харамгүй хэрэглэсээр
Цэвэр усаар дэлхий хомстоход 
Балчир охид эмс хүүхнүүд ээ
Балга уснаас худалдана гэнэ үү?
Эрвээхэй устаж үгүй болоход
Энэхэн амьдрал зогсоно  гэнэ үү?
Илчит наран гэрлээ хумисаар
Ээхээ болиод харанхуйлна гэнэ үү?
Ээ дээ, хүмүүс минь энэ бүхэн маргах аргагүй
Үнэн гэнэ үү?
Маргаашаа харахгүй бол бид бүхэн
Манан дунд төөрсөөр сүйрнэ гэнэ үү?
Магадгүй энэ бүхэн үнэн бол
Маань уншаад ч нэмэргүй биз дээ

2011.04.1

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Шүлэг бичиж шаналснаас уйлж суух нь дээр юм шиг
Оруулсан admin on 2013-02-15 21:56:44 (2040 уншсан)

Цагийн шуурганд элэгдсэн хөх Монголоо хараад
Захирангуй ноёдын мэдлээр баялгаа барах уулс минь бөхийхөд
Цайдмын цагаан нуурын ус нь үнэгүйтэн ширгэхэд
Цанхайтал сэндийлсэн харийн ноёдын хуурамч хөөрхийллийг хараад
Цаасан дээр шүлэг бичиж шаналснаас уйлж суух нь дээр юм шиг ээ

Хөгжлийн шуурганд туйлдсан хөх Монголоо хараад
Хөөрүү ноёдын мэдэлд үгүйрэн ширгэх булаг шанднууд минь
Цагаан алтны орд газрууд цанхайран хоосрохыг харахад
Цагийн цэвүүн болсныг цатгалан түшмэд нуухыг үзээд
Цаг үргэлжид шүлэг бичиж тарчилснаас уйлж суух нь дээр юм шиг ээ

 

Саяхныг болтол миний Монгол баян чинээлэг байсан юм
Сайхан байгаль эхийгээ хайрлан шүтэж ирсэн юм
Саятан дээдчүүдийн зохиосон шуналын муйхар  золиосоор
Саахалт айлын хөршүүд маань саваа дүүргээд баяжиж байна

Алтнаас ч үнэтэй шороогоо арилжаад ачаад дуусгалаа
Амьсгалах агааргүй орчлонд ард олон минь харангадаж байна
Араб Монгол нь мэдэгдэхгүй адуу илжиг олширсоор
Ар Халхын хурдан хүлгүүд цөөрөөд дуусах юм гэж үү

Цагийн шуурганд бөхийсөн хөх Монголоо хараад
Цатгалан ноёдын шунал дуусдаггүйг ухаарлаа
Хөгжлийн шуурганд туйлдсан хөх Монголоо үзээд
Хөөрүү баячууд ааг омгондоо шатаж уйлахыг анзаарлаа 

 

Шүүдэр буух цагаар харьд худалдагдсан бүсгүйн
Шүүрс алдан шаналахыг хараад огшуун омогшил төрөхүйд
Шүлэг бичиж зовсноос уйлж суух нь дээр юм шив дээ
Шүүн таслаж гэм буруутныг нь шударгаар цээрлүүлдэг ч болоосой

2010.08.08

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Гэнэн дээ гэнэн энэ ертөнц
Оруулсан admin on 2013-02-15 21:55:25 (2204 уншсан)

Гэнэн дээ гэнэн энэ ертөнц
Гийгүүлэх наран мөнхийнх гэж
Гэнэн зангаар алгуурхан эргэлдэх
Гэтлэх замыг бартаагүй гэж
Гээндээ ч гоондоо ч тайван алхах
Гэнэн дээ гэнэн энэ ертөнц

Гэнэн дээ гэнэн энэ амьдрал
Залуу нас яагаа ч үгүй байна гэж
Залхуу зантай дэр нэгтгэх
Замбуу тивийн хүмүүний амьдрал
Заяа тавиланг мэдэхгүй дэндүү хойргохон

Гэнэн дээ гэнэн энэ хүмүүн
Өнгө мөнгөний амтны сайхныг
Өөрөө л эдлэх гаслангуй шунал
Өрөвч сэтгэлийг түүртэж хийсгээд
Өөдгүй ихэмсэгтэй зам нийлэх
Хүмүүний ухаан дэндүү гэнэхэн
Гэнэн дээ гэнэн энэ хүмүүн

2010.05.06

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Эх оронч
Оруулсан admin on 2013-02-15 21:54:27 (2157 уншсан)

Үхэж байсан ч хар зах дээр зүрх тархиа худалдахгүй
Үзэсгэлэн төгөлдөр Монгол охидыг хил дамнуулан наймаалцахгүй
Үеийн үед Монгол шороог атгаар ч болов дутаахгүй
Үнэнч эх оронч хүн өнөөгийн нийгэмд цөөхөн болж

Үхэж байсан ч хар зах дээр итгэл сэтгэлээ наймаалцахгүй
Үлэмж тансаг Монгол ухааныг өчүүхэн төдий ч бөхөөхгүй
Өнгөт чулуу баялаг эрдэнэсээ харийн ноёдтой хуваалцахгүй
Өнөөдөр  Монголд эх оронч хүн өвсөн дундаас ялгарах зүү мэт цөөхөн  болж

Сөхөрч байсан ч хар зах дээр сэтгэл зүрхээ худалдахгүй

Сархадад живсэн нийгмийг сайтар шинжээд ч сайжрахгүй
Сайхан Монгол жудгийг дэлхийд гайхуулах хүсэлтэй
Санаа нь ариухан эх оронч хүн өнөөдөр саяд нэг л тохиолдохвий. . .

2010.05.06

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа :Цөвүүн цагийн Монгол
Оруулсан admin on 2013-02-15 21:53:02 (2005 уншсан)

Тэвчээр алдахуй дор тэнэглэл үүсэх хором
Тэнгэр бүрхэхүй дор бороо шиврэх агшин
Тэргэл саран дор од харвах шөнө
Тийм нэг хачин гуниг тэсгэл алдам хөвөрнө

Шунал ихдэхүй дор эх орноо худалдах сэхээтэн
Шуурга дэгдэхүй дор газар хөдлөх гамшиг
Шударга бус худал дор үнэн сөгдөх харамсал
Шууд зориглон хэлэхэд цөвүүн Монголын гунигаа

Тэвчээр алдахуй дор зүүдэнд ирсэн өвгөдийн сургааль
Тэрлэж суух шүлэг минь огшуун бодлын хэлхээс
Тэнгэр наргүй болоод цэлмэхгүй бүрхэх мөчид
Тийм нэг мэдрэхүйн гуниг чив чимээгүйхэн хөвөрнө

Тэвчээр алдахуй дор нар үүл рүү шингэх мөч
Тэргэл саран хүртэл ус руу шумбах харанхуй шөнө
Тэрслүү цагийн аясад тэнүүлчин олширох өдрүүдэд
Тийм нэг мэдрэхүйн гуниг тэсгэл алдан хөвөрнө

2009.05.23

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Үнэний эрэлд
Оруулсан admin on 2013-02-15 21:52:28 (2112 уншсан)

Гоо үзэмж голтой үнэнийг эрэх тусам цөөрөөд
Гэрэлтэй өдрөөр ч түнэр харанхуй мэт төөрнөм
Хүний орчлонгоос тэс өөр үнэн шударгын ертөнц
Худал үггүй ариухан орон зай миний тархинд суунаглан байнам

Гуниглая гэлээ ч гомдол минь дотогшоо чиглэн хязгааргүйн гүнд шигдэх мэт
Гудамжинд гарч үнэн чамайг хайх нь ёроолгүй далайд шумбах мэт
Баярлая гэлээ ч  баясал минь гадагш нэвтрэхгүй араншин мэт
Байшин дотор өглөгч занг хайх нь зэлүүд хээр талд буудаллах мэт

Марзаганах хэдэн үгс бүхий ядмагхан шүлгийг минь уншихдаа
Магадгүй худал байна гэж элс шороотой ижилсүүлсэн ч болох юм
Миний бодлыг тольдон, өт хорхойтой зүйрлэсэн ч болох юм
Миний амьдралыг төсөөлөн, төөрсөн унагатай адилтган

Тохуурхан бодсон ч болох юм
Гагцхүү ганц үнэн миний бодолд соёолон байна
Газар дээр биш миний мөрөөдлийн ертөнцөд
Гарт минь бүлээцэгдэн, тархинд минь хадгалагдах
Гараг ертөнцийн үнэн гээчийг ганцаараа бус олуулаа мэдрэхсээн.

2011.02.03

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Зуслангийн дурсамж
Оруулсан admin on 2013-02-15 21:51:49 (2454 уншсан)

Хавар болоод зусланд очихын сайхныг
Хачин гоё үнэртэй агаар
Хамар цоргихын сайхныг
Хүүхэд багачууд цуглан
Хөгжин наадахын гоёыг
Хөрз аргал үнэртсэн зуслангийн өдрөөс би мэдэрдэг
Алтан наран уулсын оройг эмжин шингэхэд
Андуудтайгаа би харж суугаад шагшин магтдагсан
Алиман саран алган дээр тогтсон мэт үдэш бүрийн үзэмжийг
Алдрай бага насандаа зуслангийн үдшээс би мэдэрсэн
Зуухан дотор цогших аргалын хөх утаа
Зуун жил болсон ч миний бодолд суунаглах байх
Санахгүй байхын аргагүй
Сайхан тэр дүр зураг
Сая жил өнгөрсөн ч миний сэтгэлд мөнхрөх байх
Миний багын цагаахан дурсамж
Эмээгийн минь зуслангаас хөвөрдөг
Айх ичэхээ мэдэхгүй аав ээжийгээ даган
Айл айл хэсэн амттан чихэр цуглуулах хүүхдүүд
Тамхилъя гээд инээлдэх
Танил өвөө эмээ нарын дүр төрх
Булгийн хүйтэн усаар
Булаалдан байлдаж тоглож
Буурал эмээгээ хараад
Буруу зүйл хийснээ мэдэх
Балчир насны гэгээхэн дурсамжууд
Багын хайртай зусланд минь бий

2011.07.15

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа :Хөдөөгийн хөх өвгөд
Оруулсан admin on 2013-02-15 21:50:48 (2202 уншсан)

Цагийн салхинд гандаж хөхөрсөн ч
Цайлган сэтгэлээ алдаж гээгээгүй
Нутагтаа хайртай хөх өвгөд минь
Нутгийн сайхан хөх уулс минь
Анирхан талдаа сүргээ өсгөж
Арын сайхан хангайгаа шүтэж
Наран тойрог дагаж
Насаа элээсэн хүмүүс
Бор талаасаа холдож үзээгүй ч
Бодож санаснаа амжуулж аваад
Хаяа хотолдоо нэмэр болж
Хатуу хүтүүг нугалж өгнө
Данх хоослон хууч дэлгэж
Даян дэлхийг тойрчихдог
Ёсоо умартаж алдас болоогүй
Ёжтойхон үгтэй хөх өвгөд минь
Духных нь үрчлээнд буян хурсан
Дуулсных нь хувьд сургаальд мөнхөрсөн
Дундрашгүй амьдралдаа үйлсээ мөнхөлсөн
Хөдөөгийн сайхан хөх өвгөд минь
Үр ач нараа өсгөн торинуулж
Үлгэрийн бороонд аялуулчихдаг
Үүл шиг уран
Уул шиг нөмөртэй хөдөөгийн хөх өвгөд минь ээ

2007.10.20

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Нандин хэлхээ
Оруулсан admin on 2013-02-15 21:50:03 (2118 уншсан)

Бийрээр зурсан он жилүүдэд
Бие биенээ олж нөхөрлөсөн 
Бэхээр бичсэн нарлаг өдрүүдэд
Бие биендээ ижилдэн дассан
Арван жилийн сурагчийн ширээнээс
Амьдралын харгуйд ханьсан яарсан
Анд найзууд минь миний сэтгэлд
Алтан зулын мөнхийн дэлбээ
Дурлалын дарсанд шунан согтож
Дураараа туучсан омголон үеүдэд
Нандин холбоогоо таслаж гээгээгүй 
Найзын үгс хамгийн дотнохон
Тэнгэр хол тэрсүү  өдрүүдэд
Тээршааж нэгнээсээ цэрвэж холдоогүй
Даанчиг ариухан  бага наснаас
Давалгаат амьдралд хамтдаа хөвсөн
Дассан андууд минь миний зүрхэнд
Даамай гэгч нь морилон залардаг
Төө зайгүй гэх андууд түмэн олон ч
Төгрөгөөр биш сэтгэлээр хандах нь цөөн 
Тэрсүүхэн үед хамтдаа гэх андууд олон ч
Тэвдэж сандрахад түших найзууд ховорхон 
Найртай хөөртэй халуухан өдрүүдэд
Нийлж дарвих багын зангаараа
Найзуудаараа бахархаж хамтдаа өнгөрөөх
Нартай бөгөөд гэгээхэн өдрүүд
Нандин хэлхээ сэтгэлийн жигүүр
Надаас ургасан мөнхийн өрдүүд

2010.06.13

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Харуусал
Оруулсан admin on 2013-02-15 21:48:17 (1983 уншсан)

Зүрхийг тань зүссэн хатуу үгс хэлж байсандаа би сөхөрье
Зүүд шиг энэ орчлонг тохуурхахаа больтол нь би гэмшье
Тэмтэчсэн эрлэгийн савраас ээжийгээ аварч чадаагүй байж
Тэнгэр харж агаар амьсгалах эрх надад бий гэж үү
Дээшээ тэнгэр хол юм ээж минь
Дэвэх жигүүргүй боллоо гэж үү үр чинь
Доошоо газар хатуу юм ээж минь
Доголон нулимсаа ч унагах эрхгүй гэж үү үр чинь
Дэрээ тавьсан гэгээн газрын тань хөрсөнд
Дээлний тань дайтай ивээс нь болж үлдэхсэн
Тэсгэл хүйтэн хадан гэрийн тань хойморт
Дээврийн дайтай халхавч нь болж үлдэхсэн

2007.10.15

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Ховор заяа
Оруулсан admin on 2013-02-15 21:48:08 (2613 уншсан)

Энэрэлт буурал эмээгийнхээ хайранд 
Эгчтэйгээ хамт  өлгийдүүлж өссөн
Орчлонд мэндэлсэн тэрхэн мөчөөс хойш
Ооны зээрд шиг ижилдэн өссөн
Энэхэн биендээ би ахдам жаргалтай
Энэхэн амьдралдаа би  бахдам азтай

Хорвоод нэгнээ түших л гэж хоёулахнаа
Ховорхон заяанд төрчихсөн юм болов уу
Хэцүү бүхнээс дүүгээ хамгаалах гэж та
Хэдийнээ ээж шиг минь болчихсон юм болов уу
Ээжийн хэвлийнээс төрсөн цагаасаа
Эгчийгээ би ховорхон баярлуулжээ

Эгшиг дуу, ээмэг бөгжхөн зориулж
Эгчийгээ би ховорхон тэтгэжээ
Дүүгийнхээ төлөө бүхнээ зориулах
Дүүрэн сэтгэлтэй эгчтэй байна гэдэг
Дүү нь болсон миний аз жаргал юм
Түвшин амьдралыг минь түших бат бөх тулгуур юм

Цайлган сэтгэлийн галыг танаасаа л мэдэрч би дулаацдаг
Цаглашгүй амжилтын хүчийг танаасаа л харж би дуурайдаг
Цагаан шонхорын дэвэлт шиг хамтдаа тэмүүлэн урагшилъя
Цайлган буурал эмээгийнхээ ачийг цаг алдалгүй хариулж амьдаръя

2011.05.10

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа :Ээжээ та
Оруулсан admin on 2013-02-15 21:45:10 (2131 уншсан)

Ээжээ та,
Тонголзон эрхлэх хоёр хүүгээ                                                          
Том болгох гэж ухаанаа сийлсэн
Тоонот гэрийн бат бөх баганыг
Тогтоон түших гэж биеэ умартсан
Ургах наран ижий адил
Уудам амьдралыг минь тэгшитгэх гэж
Ухаан тэвчээр  зориг юугаа
Уудлан байж урагшлан зүтгэсэн

Ээжээ та
Уулсын гэгээн төрх шиг
Уужуу тайван сэтгэлээр
Урдах замыг минь гэрэлтүүлж
Уудам амьдралыг зөөллөсөн
Дэнжийн цэцэгсийн үзэсгэлэн шиг
Дэврүүн  халуун насаа

Дэрвэх үрсийнхээ л  төлөө  гэж
Дэндүү умартан өнгөрөөсөн



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Аавын үг
Оруулсан admin on 2013-02-15 20:47:38 (2179 уншсан)

Аядуу зөөлөн үнэн үгийг
Аав минь надад хэлнэ гэдэг
Алаг хорвоод хүн болж төрсөн
Алдрайхан үр миний бахдал юм уу даа

Зүсрэх бороонд алгуурхан норох шиг
Зөөлөн үгс надад хэрэггүй
Зөвийг ухааруулж, бурууг зэмлэсэн
Зөнтэй аавын минь сургаал хэрэгтэй

 Алдаж оноход хатуу үгийг
Аавынхаа амнаас сонсоно гэдэг
Алс амьдралынхаа замыг олоход
Алагхан үр миний түшиг юм уу даа

Сүүдрээс хамгаалж гэрлээр гийгүүлдэг
Сүүгээ хөхүүлээгүй ч хайраараа  тэтгэдэг
Сүмбэр уул шиг аавынхаа ачийг
Сүслэн биширч залбирч явнам би

2007.07.08

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Багшдаа
Оруулсан admin on 2013-02-15 20:46:52 (2360 уншсан)

Буурлын алтан сургаалийг сонс гэж
Багахан ухаанд минь та сургамж хайрласан
Сайхан эх орноо хайрлах эх оронч сэтгэлийн галыг
Саваагүй бодолд минь та асааж
Санаа зоригийг минь хурцалсан
Ёсоо дээдэлж жудгаа гайхуул гэж
Ёжтойхон үгээр амьдралд сургасан
Бэрхшээл бүхнийг зоригтой туулах
Бишгүй олон зүйлсийг надад үлгэрлэсэн
Сүүдэр дайрвал унтрах залуу халуун насанд минь
Сүү шиг цайлган сэтгэлээр эрдмийн харгуйд хөтөлсөн
Санчиганд тань хяруу унасан ч үргэлж залуу золбоолог
Сайн мууг таниулж урам хайрлах зангаараа
Олон айлын үрсийг нэгэн дээвэрт нэгтгэж
Орчлонг хамт туулах үнэнч найзууд болгосон
Омголон зангаар  дарвиж  дэрвэж явахад минь
Ороолгоогүй ч гэсэн ой тоонд минь үнэн бүхнийг өгүүлсэн
Ааш сайтайн дээд багш гэвэл та минь
Ариун гараас чинь адис хүртсэн азтай шавь нь би юм
Алдаж эндсэн шавиа харж
Алс ирээдүйг нь засаж сургааль хайрлах юм
Амжилтанд хүрсэн шавьдаа баярлаж 
Араас нь сэтгэлийн сүүгээ өргөх юм аа

2011.10.01

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 150 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-078.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3109

зотон тос 61х72 см
Зүдрэл
Хэмжээс: 600x515 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3157

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-195.JPG
Хэмжээс: 600x450 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2513


Агуулга
Баасан, 2013.02.15
· Э.Агиймаа : Байгалийн аяс хайрын шүлэг
· Э.Агиймаа : Чулууны аялгуу
· Э.Агиймаа : Уулсын өнгө
· Э.Агиймаа : Хол явах юмсан
· Э.Агиймаа : Далд хүний ил бичээс
· Э.Агиймаа : Зохиогүй чимэг
· Э.Агиймаа : Үнэн гэнэ үү?
· Э.Агиймаа : Шүлэг бичиж шаналснаас уйлж суух нь дээр юм шиг
· Э.Агиймаа : Эх оронч
· Э.Агиймаа : Гэнэн дээ гэнэн энэ ертөнц
· Э.Агиймаа : Үнэний эрэлд
· Э.Агиймаа :Цөвүүн цагийн Монгол
· Э.Агиймаа : Зуслангийн дурсамж
· Э.Агиймаа :Хөдөөгийн хөх өвгөд
· Э.Агиймаа : Нандин хэлхээ
· Э.Агиймаа : Ховор заяа
· Э.Агиймаа : Харуусал
· Э.Агиймаа : Багшдаа
· Э.Агиймаа :Ээжээ та
· Э.Агиймаа : Аавын үг
· Э.Агиймаа : Ид шидтэй чихэр
· Э.Агиймаа : Эмээ
· Э.Агиймаа : Эргэж буцдаг орчлон
· Э.Агиймаа : Охин үр минь
· Э.Агиймаа : Би чиний зураг
· Э.Агиймаа : Би таны үргэлжлэл
· Э.Агиймаа : Үгс
· Э.Агиймаа : Яарахгүй бол болохгүй нь
· Э.Агиймаа : Амьдралын хэмжүүр
· Э.Агиймаа : Гомдол
· Э.Агиймаа : Үнэндээ надад
· Э.Агиймаа : Тэнгэрийн солонгоноос үлгэр авч шүлгээр гүүр бүтээхүй
· Э.Агиймаа : Ганцаардлын хаалгаар. . .
Даваа, 2012.02.06
· Э.Агиймаа : Чимээгүйхэн
· Э.Агиймаа : Үнэний эрэлд
· Э.Агиймаа : Бурханы үг
Баасан, 2012.01.06
· Э.Агиймаа : Миний дотор
· Э.Агиймаа : Цагийн зүү
Пүрэв, 2012.01.05
· Э.Агиймаа : Дэндүү

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn