Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Баярмаа : Эх орон
Оруулсан bayrmaa on 2011-11-18 15:52:41 (1988 уншсан)

Нохойн гөлөг шиг амьдрлаа ч

Тэнэх эрхтэй эх орон минь

Новшийн тэнэг төрлөө чиг

Магтах учиртай эх орон минь

Ноорхой гуйлгачин явлаа чиг

Амьдрах хувьтай эх орон минь

Ноцсон араатан лугаа

Өмөөрөх ёстой эх орон минь

Судалт газрын гагнаас

Шижир алт ч монголынх

Сул хийсэж одох

Ширхэг элс ч монголынх

Морин толгойн чинээ

Молор эрдэнэ ч монголынх

Молцог шаргал говийн

Балга ус ч монголынх

Эх орон минь элсээр ч дутна алтаар ч дутна

Өвгөдийн сүнс тэнгэрт мандсан ч

Өт хорхой болсон ч нутгаа сахина

Өнөөдөр бид харьд одож

Хаан суусан ч нутгаа санана

Цул хар нүгэлтэй

Шуналт ноёд ч монгол

Цусан гавъяаны одонтой

Хөлгүй өвгөн ч монгол

Газар шороогоо тамгалсан

Эзэн бид ч монгол

Галзуурсан арслан лугаа

Тэмцэх ёстой эх орон минь

 

Эх орон минь надаар ч дутна чамаар ч дутна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар Хувь заяа
Оруулсан admin on 2011-11-15 19:57:53 (1643 уншсан)

Хүний энэхэн хувь заяа

Хүсэл нь их ч бас бодно хаяа

Заримдаа сохор зоосны үнэ ч хүрэхгүй заяа

Заримдаа зах нь харагдахгүй далай мэт  заяа

,,,,,,,,,,,,,,,,

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Нэргүй шүлэг (Монолог)
Оруулсан admin on 2011-11-15 13:44:03 (1981 уншсан)

М.Цэемаа : Нэргүй шүлэг (Монолог)

Цасан бударсан цагаар нутагтаа би очлоо

Цацлага хаялах цагаан Төхөм номч эцгийн минь ухаан шиг саруулханаа

Цангинам халил элгэнд нь цас хальтчих,цавчим улаан Бүрэнгийн уулс дулаанхан байна.

Цасан бударсан цагаар нутагтаа би очлоо

Талын шөнийн одод нэг лмэдэхэд Төхөмд хотолдог

Тасхийм жавар,таанын үнэр салхиар өртөөлөх эртний цагаан талаар салхи татуулан хурдлах дусам

Танил танхилхан мэдрэмж сэтгэлд уран зураг шиг л буудаг даа

Талын шөнийн одод нэг л мэдэхэд Төхөмд минь хотолдог оо

Нөөлөг дулаан энгэр биедээ илчээ хадгалсан

                                                                      Илгэн улаан уулсдаа би ирлээ

Уйлсан бол нулимс шингэдэг

Ухаарсан бол ухаан нэмдэг

Уярсан бол сэтгэл нэмдэг

Уулё уулсын хэлхээ Хайрхан минь

Унтаа бор толгодынхоо дунд “ижий” шиг л байдаг даа

Нөөлөг дулаан энгэр биедээ илчээ хадгалсан

                                                                        Илгэн улаан уулсдаа би ирлээ. М.Цэемаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гэгээн өглөө
Оруулсан admin on 2011-11-14 10:39:14 (2289 уншсан)

нар далласан монгол өглөө

навчис даарсан өвлийн өглөө

жавар үргээсэн азын өглөө

Жаргал дуудсан гэгээн өглөө



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Намтар: Цэрэнтулгын Түмэнбаяр
Оруулсан admin on 2011-11-11 17:48:29 (3091 уншсан)

Танилцуулга

1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Арван жилийн 47-р сургуульд бага, дунд боловсрол эзэмшин, Холбооны техниккумыг радио электроникийн техник мэргэжлээр төгссөн. 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер зэргийг хамгаалсан.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Цагаан сүүний домог
Оруулсан admin on 2011-11-11 17:45:16 (3027 уншсан)

Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашгирах дуу бүдэг бадаг сонсдож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна. 

Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас голомт залгах хүү төрвөл Халхтай байлдахыг зогсооно” гэж зарлиг буулгасан нь бүсгүйн чихэнд хадна. 

Насангийн нүдэнд алалдан байлдах эрчүүдийн хилэнт царай улангасан дайрч амь өрсөн бие биенээ хядах хурц ирэнд хяргагдан унах үе тэнгийнхний нь танил толгой харагдаж, шархандаа тарчлан татвалзаж, амь тэмцэх хүмүүсийн өршөөл эрсэн, хараан зүхсэн гаслант чимээ, өвдөлт ширүүсэх тусам улам тод сонсдож байсан...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ц.Түмэнбаяр : Мэргэнд буусан чоно
Оруулсан admin on 2011-11-11 17:42:14 (2055 уншсан)

Төлөгч:

- Шанью минь есөн зоосны хөлд чоно буулаа гэж баяртайгаар дуу алдан:

- Чоно чонодоо бүр цагаан чоно гэж дэлгэсэн алгаа нүдэнд нь ойртуулахад Түмэн шанью:

- Тийм байна. Энээс илүү яаж буухав гээд таатайяа инээмсэглэв. Шанью төлөгчийг гар гэж дохиод жуумалзасхийн бодол боллоо. Тогтсон од шиг торомгор нүдэн хатныхаа төрөх гаж шаналж байхдаа гуйсан хүслийг биелүүлэх боломж олсондоо олзуурхан суув. “Би үхэх нь. Би үхэж магад” гэж уруулаа чичрүүлэн, нулимс торолзуулахдаа “Хэрэв надаас хүү төрж гэмээ нь ширээгээ үалгамжлуулна гэж амлаач” гэхэд нь “Амлая, Ганц чи минь бүү үхээрэй. Чамайгаа үгүй бол би чинь амьдаараа хатна” гэчихэж билээ. Хатнаас хүү төрж, харин талийгаач хатнаас төрсөн ахмад хүүгээ яахин далд оруулах аргаа олж цөхөн хэдэн жил тарчилж билээ. Тэгээд эртний хонзонт Юэчжийнхэн нэг хүгээ барьцаанд өгөхийг шаардсаныг далимдуулан том хүүгээ явуулахаар шийдэж, чингэвэл овог, аймаг, орон гэр, удам угсаанд нь хэр өлзийтэй байхыг зоос татуулж үзсэн нь энэ бөлгөө.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Лууны зулзага
Оруулсан admin on 2011-11-11 17:28:56 (2741 уншсан)

Багануурт болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн 80, “Бага нуур” ХК-ийн 35 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Шувуун саарал” богино өгүүллэгийн наадамд 3 лууны зулзага” өгүүллэгээрээ оролцож дөрөвдүгээрт байрт шалгарлаа. 
Ц.Түмэнбаяр


Жан овогт өмхөрч муудсан шавар тагзандаа амьсгал хураахаа хүлээн толгой тархи нь маналзан хэвтэхүйд ухаан санаанд нь эрт урьдын түмэн явдал хойно урдаа орон, эмх замбараагүй чихцэлдэн дурсагдах агаад түүний дотроос сэтгэл зүрхнээс нь эдүгээг хүртэл салаагүй нэгэн гашуун дурсамж байн байн голыг нь зурна. Тэр бол гуч гаруй жилийн өмнө болсон явдал. Өндөрлөж зассан тавцан дээр хувьсгалын эсэргүү, ядуу ардыг дарлан мөлжигч газрын эзэд, хаан язгуур угсаатнуудыг олны нүдэн дээр жигшүүлэн цээрлүүлж, цаазлан хороож байсан цаг. Шинэ цагийг бүтээгч залуучууд “улаан хамгаалагч” нэрийн дор юугаа ч мэдэхгүй цөс нь хөөрч, хавьтсан ойртсон болгоноо “хуучирсан, ялзарсан” хэмээн хүйс тэмтэрч, эвдэн сүйтгэж, галдан шатааж, ёстой л газрын хөрстэй тэгшилж байлаа. Тэр дунд Жан овогт улаан тугийг мандуулан хувьсгалын дуу дуулж, “эсэргүүнүүд”-ийг хайр найргүй илчлэн баривчилж, цаажлан хороох тэргүүн шугаманд “Ура” хашгиран давшиж явсан билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Түмэнбаяр : МӨРӨӨДЛИЙН ЭГЧ
Оруулсан admin on 2011-11-11 17:25:53 (2167 уншсан)

Би тэр үед дөнгөж долоохон настай байжээ. Цасан шуурганд салхи сөрөн алхахад томдсон хуучин хүрэмний минь хормой хөөрөгдөн жихүүн жаварт нуруу, гэдэс хайрагдана. Салхинд алдчихгүйн тулд талхны мөнгөө чанга базсан гар минь бадайран бээрч, сарьс шиг хоёр дэлдэн чих минь тасран алдаж час часхийнэ. Ядаж дэлгүүр хол, гурван гудамжны цаана. Дэлгүүрийн хаалганд савуулах шахам арай гэж ороод бадайрсан алгаа алгуурхан дэлгэж, мөнгөө өглөө.

Талхаа энгэртээ тэврэн дэлгүүрээс гарахад өөдөөс мөс мэт салхи шавхуурдан хайр найргүй хацрыг минь алгадахад, амьсгал минь бөглөрч, толгойгоо дальжгасхийлгэхэд өнөө муу хүрэмний нь энгэр хоёр тийш ярагдан, далавч шиг хийслээ. Би талхаа газар алдаж, хунгарласан цасанд элээ шиг л нэвсгэсхийн уналаа. Цасан хунгарт хамраараа хатган унах тэр агшинд хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх залуухан эгч намайг татаж босголоо. “Миний дүү бос, Хөлдлөө ш дээ” хэмээн цасыг минь гөвж өгөхөд тэр эгчийн хөгжүүн баясгалантай царай, тунгалаг хар нүднээс урьд өмнө миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их гэрэлт хайр асгарч, энэ хүйтэнд хаанаас нь гардаг халуун бэ гэмээр хачин дулаахан гараараа тасрах шахсан чихийг минь дарж, хоёр гарыг минь атгаж бүлээцүүлэхэд бүхий л бие минь халуу оргих шиг болсон сон. Би бүр юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л эрүү амаа зодолдуулан дагжтал чичрэн зогсоход өнөө эгч товч нь тасраад уначихсан хүрэмний энгэрийг лав гэгч нь зөрүүлээд, захы минь босгож, газар алдсан талхыг минь тэврүүлэн “За дүү минь дэгдээд харьчих” гэж өхөөрдсөн өнгөөр инээмсэглэн хэлж билээ. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Раднаадаргиа :Үгүйлсэн сэтгэл
Оруулсан admin on 2011-11-11 17:16:19 (1539 уншсан)



Хайрт аав Жигжидийнхээ гэгээн дурсгалд

Аяыг УГЖ Д.Жанцанчой \бэсрэг уртын дуу\

Эрдэнэт морин хуур мину зээ
Эгшиглээд л хорвоо юм уу даа 
Хорвоогийн тоосонд аавыгаа үгүйлсэн
Хоног хоногоор өтөлж л явна даа 
Алтан туурт адуу мину зээ
Алаглаад л хийморь юм уу даа
Хийморь дунд аавыгаа үгүйлэн
Хяруу хяруунаар даарч л явна даа
Уужимхан ногоон тал мину зээ
Униартаад л уянга юм уу даа
Уянган дунд аавыгаа үгүйлэн 
Уулсын цуурайнд төөрч явна даа

1998 он   Ж.Раднаадаргиа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Раднаадаргиа : Учирлахын уянга 
Оруулсан admin on 2011-11-11 17:06:46 (1430 уншсан)

  

Хөгжмийг Ц.Буян-Орших \СТА \

Санхиюунд харшсан жийжүү
Зүүдэнд ханхийж сэрээнээ хө
Санаанд хөшилдсөн залуусаас
Зүрхэнд нэг нь үлднээ хө
Дурлалд төөрсөн тавилан 
Дуулж суугаад уйлнаа хө 
Шангийн цоохор шиг нулимс
Санчиг бууралтуулж эгшнээ хө
Ханилаагүй хайр хадгалж
Хадамд өтлөх хэцүүеэ хө
Гэрэлт сайхан замбуулинд 
Гэмших заяа хатууяа хө
Айлыг тойрсон харгуй нь ч
Дуутай алаг орчлоон хө
Арван тавны сар нь ч
Дундаа сэвхтэй хорвоо хө. 

1987 он               Ж.Раднаадаргиа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Раднаадаргиа : Хуртай зууны аялгуу 
Оруулсан admin on 2011-11-11 17:04:38 (2161 уншсан)


УГЖ Тэрбиш, Ц.Буян-Орших Нар хоёр аялгуу зохиосон

Артай, өвөртэй ухаагаараа
Адуу мал найгана
Алаг цэцэгтэй дэнжээрээ
Айл хот найгана
Хуртай зуны гурван сар нь 
Хурга буруулан найгана
Айраг шуугин шуугин иснээ хө
Айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө
Нуур бүрдийн усандаа
Нутгийн уулс найгана
Найр наадмын хоймроо
Настан буурлууд найгана
Хуртай зуны гурван сар нь
Хууртай дуундаа найгана
Айраг шуугин шуугин иснээ хө
Айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө
Нугасны борхон дэгдээхэй 
Алдрайхан настай найгана
Нууцхан хайрын шивнээ
Агаарын сартай найгана
Хуртай зуны гурван сар нь
Хувираагүй сэлгэлд найгана
Айраг шуугин шуугин иснээ хө
Айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө

1987 он                  Ж.Раднаадаргиа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Раднаадаргиа : Ихэр тавилан  
Оруулсан admin on 2011-11-11 17:02:45 (3407 уншсан)

  Аяыг Ж.Батсуурь \СТА\

Ээжий, аавын хайранд нь хө
Ихэрлэж заяасан бүжинхэн минь хө
Бүүвэйн дуундаа ижилхэн үнэгчилж
Бүртхэн сарны туулайтай тоглоноо
Дүрийг чинь эндүүрч, эмээ нь 
Нэрээр тань танилаа, бүүвэй 
Дууг чинь андуурч, өвөө нь 
Ахаар тань дууднаа, бүүвэй
Эмээ өвөөгийн элгэнд нь хө
Эрхэлж заяасан зээ нар минь хө 
Баруун чих чинь зэрэг хангинаж
Баяр сонсон дэрвэж өснөө
Дүрийг чинь эндүүрч, эмээ нь 
Нэрээр тань танилаа, бүүвэй
Дууг чинь андуурч, өвөө нь 
Ахаар тань дууднаа, бүүвэй
Элгэн ургийнхаа жаргалд нь хө
Инээд нэмсэн алдрайхан минь ээ
Арга, билгийн ерөөлтэй орчлонг
Амьсгал холбоотой алхаж туулна
Дүрийг чинь эндүүрч, эмээ нь 
Нэрээр тань танилаа, бүүвэй
Дууг чинь андуурч, өвөө нь
Ахаар тань дууднаа, бүүвэй.

2005 он          Ж.Раднаадаргиа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Найраглал: Ж Раднаадаргиа : Хувь заяа (Найраглал)
Оруулсан admin on 2011-11-11 01:18:40 (1170165 уншсан)

Ямбатай Сэндэвийн адууны тоос 
Ядуу Цамба 
Хоёр хошууны эрчүүд атаархсан
Аргамагт эрэмгий
Арваслаг залуу
Баргиа Ойдовын ганц охины
Баярын совин 
Сэтгэл байвч заяа нийлэхгүй 
Цагийн аясад
Царцаагүй хайр 
Баргиа Ойдов тал ихтэй 
Танхай фёодол
Барлаг хүргэнтэй болох зураггүй 
Тавилан ярьдаг
Ташаа санаа
Ойдов баяны ганц охин 
Ойн согоо 
Ээрсэн залуусын харцанд хөтлүүлж
Эхнэр болоогүй 
Итгэлт наран
Хориод бүсгүйн сэтгэл гижигдсэн
Налиг Бавуу
Хонгор Наранд сээтэн хаяж 
Ноцож наалдсан 
Нойтон хамуу
Ойдов түншийнхээ хоймор Бавуу
Жаргал амална
Орж гарсан гоо Наранд
Овтой нүдний
Оч шидэлнэ
Хэлхгэр Бавууг харах бүр 
Зүс хүйтэн
Хиймэл инээд сонсох бүр 
Хэл хорсом 
Хэлхээ нулимс
Баян хүний буян бодсон 
Зул жаргав 
Тулгатай цогын туяанд боссон
Том сүүдэр
Тооно таглав 
Амьсгал даран мөлхөх Бавуу
Аюулт могой
Аав аа гээд хашгирах Наран 
Араатанд хөөгдөж
Айсан туулай
Найман ханатын унь унаад
Бөөн хэрэг 
Нанчид ханхалсан Ойдов босоод
Багтрах шахсан
Бачуу уур
Хайрт охиныхоо үснээс базан 
Тугаар шидэв
Харалган тэнэг гэж агсраад 
Турьхан үрээ 
Тулга рүү түлхэв
Эвээр болдоггүй эмийг... гэж 
Бавуу шүдээ зуув
Илжгэн Цамбаа амархаан... гээд
Хүн сонсомгүй 
Хүйтэн үг хаяв
Байх газаргүй болсон Бавуу
Бүсээ шүүрэв 
Байз чи гэх Ойдовын үгийг
Тод сонсовч
Толгой эргүүлсэнгүй ээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чи бид хоёр
Оруулсан admin on 2011-11-10 17:13:25 (1366 уншсан)

Бүхий л насаараа бие биенээ хайрлах
Бүрэг даруухан дурлал чи бид хоёр билээ
Бүүдгэр бүүдгэр саран дор биесээ ширтэх одод билээ
Бүтэн сартай шөнө дэр нийлэх зовлон билээ
Болж бүтэхгүйн тавиланд үр заяах хос билээ
Болзож өнгөрөхгүйн урсгалд ач тэврэх хөгшид билээ
Бор зүрхээ зогсоон тэнгэр  өөд одох бурхад билээ
Босоо чулуунд сийлэх нэрс минь мөнхөд билээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Э.Ариунболд : Нэргүй 
Оруулсан admin on 2011-11-10 04:14:19 (1542 уншсан)

Усан нүдэтний зовхийг 
Уруул болоод хацраараа шөргөөлж
Уйтгарлах сормуусны нь дороос мандах 
Гэгээн тунгалаг өглөөг хүлээв ч 

Усан болор бөмблөгөөр
Анайтай зовхи өндөглөж
Уушийн саруул өргөөнөө 
Гүн шөнөөр зочлуулав.

Энх-Амгалангийн Ариунболд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Э.Ариунболд : Өглөө
Оруулсан admin on 2011-11-10 04:12:26 (1376 уншсан)

Өглөөний сэрүүнд жихүүн агаар анхилна
Өчигдөрийн цасанд хучигдсан нүцгэн модод
Өнгө өнгөөр гялтагнав ч 
Нууцхан гунигыг тээнэм 

Эл хуль хотын гудамжаар ганц хоёр такси 
Эмзэг эрхтэнээсээ  утаа гоожуулсаар давхилдана

Уйтгарт нөмрүүлсэн ийм зэврүүн өглөөний 
Ургах наран хэрхэн мандах бол 
Үхмээр санагдсан анхны өглөө
Үүлсийн чандад шаргал гэгээ.

Энх-Амгалангийн Ариунболд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чи бид хоёр
Оруулсан tserendulam on 2011-11-09 17:55:00 (1474 уншсан)

Бүхий л насаараа бие биенээ хайрлах
Бүрэг даруухан дурлал чи бид хоёр билээ
Бүүдгэр бүүдгэр саран дор биесээ ширтэх одод билээ
Бүтэн сартай шөнө дэр нийлэх зовлон билээ
Болж бүтэхгүйн тавиланд үр заяах хос билээ
Болзож өнгөрөхгүйн урсгалд ач тэврэх хөгшид билээ
Бор зүрхээ зогсоон тэнгэр  өөд одох бурхад билээ
Босоо чулуунд сийлэх нэрс минь мөнхөд билээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: 4 мөрт
Оруулсан delger on 2011-11-08 08:41:35 (1456 уншсан)

Нүцгэн шилбэтэй салаа гэзэгтэй

Охин хонгор цагт минь учраагүй ч

Нас насны минь хайрыг

Даашинзны минь энгэрт товчил

Надад өгөх сэтгэл тань

Тэнгэртиургах наран лугаа адил бол

Намайг хүлээ!......... Би  нь очиж явна аа...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Лхагвадорж : Эрх чөлөөний дуулал
Оруулсан admin on 2011-11-08 06:25:23 (1607 уншсан)

Дураараа хайрлах минь

Эрх чөлөө юм

Дуулах уйлах минь ч

Эрх чөлөө юм

Зоргоороо дурсах минь

Эрх чөлөө юм

Зовох жаргах минь ч

Эрх чөлөө юм

Ижий минь надад эрх чөлөө олгосон

Инээх уйлах хоёрыг би зурж үзсэн

Нартыг туулах нас минь

Надад дадлагын өдөр шиг санагддаг ч

Ижийнхээ олгосон эрх чөлөөг бүтэн эдлээд

Ирж буцахын аясыг дагана

Үүлс нь сэмэрч, салхи нь зүггүйтэх хорвоод

Үр минь үлдэж маргаашийн нарыг угтана

Нар мандагаараа л мандана

Намайг эзгүй байна ч гэж ялгахгүй

Цас хаялж, бороо шивэрч

Цаг хугацаа шинээр төрнө

Хүлэг морь газар үнэрлэн дэргэхэд

Хүү минь эр болон өсөж

Манант талын цэнхэр алсыг ширтэхэд

Манасан зүүдний минь саран мэлтийж гийнэ

Нялх үр уйлж ирсэн нь

Эрх чөлөөний дуулал юм

Нартын амьдрал ч мөнх биш дээ

Гэхдээ би эрх чөлөөнд хайртай

http://aaazuugii.blog.gogo.mn/read/entry287483

Борхойн цом 2011 яруу найргийн наадам



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Хурдлаарай
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3178

Г.Ариунболд Зотон, тос 60x70
Хавар
Хэмжээс: 600x508 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4836

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-151.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3518


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn