Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Г.Лхагвадорж : Түүнд...
Оруулсан admin on 2011-12-21 22:42:10 (1485 уншсан)

Төө ургасан халгайг эмийн жороор хэрэглэдэг

Түүнээс өндөр бол хогийн ургамалд тооцогддог

Түүн лүгээ чи бидний учрал

Төгсгөлтэй л байх ёстой.

Зориж дурлаагүй сэтгэлээ

Хориж хэн нь чадах вэ?

Хэн нэгнээс хэн нэгнийгээ хайхаа 

Хэзээ зогсоох вэ?

Болохгүй гэдгийг нь мэдсээр байж

Бие биедээ дасчихсан

Бүтэлгүй хайраа яах вэ?

Ороо нь орсон сүрэг нохдын дундаас

Онцгойрон ураг барилдсан хоёр нь л 

Хэн нэгэнд илүү зодуулдаг

Орчлонд хоюулаа түүн лүгээ 

Ав адилхан өвдөж, ав адилхан шаналах минь

Алдаа юм чи бидний

Арай бага, Арай их байсан бол

Аль хэдий нь энэ явдал дуусчихсан байх байлаа.

                                      ГАНТОГТОХЫН  ЛХАГВАДОРЖ 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Гүрбазар : Анир
Оруулсан admin on 2011-12-21 20:19:41 (1306 уншсан)

 Чамайг тэврэх гайхам үзэсгэлэнт гэрлийн дор бөхийж

Чамайг энхрийлэх анир чимээгүйхэн  салхин сүрчигт мансуурч

Уруул  дээрээс чинь бөмбөрөх тунгалаг хэлбэрт цэцгийн шүүдрийг амьсгалаар шимж

Ухаангүй чиний л төлөө орчлонг ор тас мартаж

Тэнгэрийн доор цор ганцхан л удаа ургах гэж

Тэнүүлч одноос тасарч унасан

Улаахан сарнайн сүүлчийн ганц дэлбээ

Би цэцгийн үнэр тээсэн

Чиний төлөө оршигч оргүй хоосон орчлон.

          Чамайг надад, чамайг ганцхан надад илгээх

          Үзэсгэлэнт гэрэл, салхин сүрчиг, тунгалаг хэлбэрт цэцгийн шүүдэр

          Час улаан биеийн дотуур зүрхний аялгууг зөөлөн эгшиглүүлэхэд

          Үүрд өнө мөнхөд голын урсгалд өнгөө гээсэн ч, өнчирч хэвтмээр

          Цааш улам алслан холсдон ч сэтгэлийн эрлийг үргэлжлүүлсэн.

Би хатаж гандавч тоосорч дэгдээд

Чиний зүг

Сар, нар тэнгэрийг тэвэрсэн горхин дээгүүр хөвөрч

Чамд очиж амьсгалах

Гүн ухааны цэцэгнээс тасарч, төрлөө олсон хумхын тоос.

Би анир...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Баттөгс : Өргөст модноос нисгэсэн Өнгийн шувууд
Оруулсан admin on 2011-12-19 12:42:23 (1564 уншсан)

Харанхуй хүйтэн гаслан дунд хоригдоод

Хөх тэнгэр алтан нар харалгүй найман сар хэвтлээ

Харгис хэрцгий жижүүрт дарамтлуулаад

Харин бие минь сэг болж  гүйцлээ

Наранд байхад ярьдаг хүний эрх чинь

Нарсны мухарт лав байдаггүй юм байна.

Наалдаж нөхөрлөж байсан найз нөхөд ч худлаа

Нэг нь ч гэсэн эргэж ирсэнгүй намайг

Хайртай гээд уйлж байсан охин ч худлаа

Хаяад тэр явсан байна намайг

Үүлэн сүүдэр дайрсан энэ газарт ирэхээсээ өмнө

Үсээ цайтал хайрласан аав ээжийгээ бодолгүй

Үдшийн харанхуйд Bar буудлын үүдэнд

Үеийн хонгор охидын зүсэнд шохоорхож явждээ би



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Баттөгс : Үнэн шогшоо
Оруулсан admin on 2011-12-19 12:38:40 (1732 уншсан)

1                                                       

Татсан тамхиний утаа нь

Толгой тархийг үхүүлж

Уусан архиний охь нь

Ухаан санааг сэвтээнэ

      Түлсэн галын угаар нь

      Тэнгэр бүрхээд харанхуй

      Төр түшсэн түшээдийн минь

       Тархи нь ээдээд харанхуй

Хойд дулаан энгэр нь

Хүүрээр дүүрээд зэврүүн                                                                                              

Хот хэмээх айл нь

Хогондоо дарагдаад зэвхий

             Дөнгөж төрсөн үрс минь

             Далан давхарт тоглоно

             Амьтай амьгүй үхдэлүүд

             Алга дэлгэн золгоно

Улаан нялзрай үрс минь

Уушиг нь цоорхой мэндэлнэ

Ургах нарыг харалгүй

Ум ертөнцөд заларна

            Үхэхээ  мэдэхгүй залуус нь

            Үдэшийн цагаар салхилна

            Янхан болсон хүүхэн

           Явдаг жорлонгоор үйлчилнэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дурсамж: Миний 17 насны төсөөлөл дөх хайр
Оруулсан admin on 2011-12-18 23:24:04 (2968 уншсан)

Саяхан юм шиг бодогдовч  6 жил өнгөрчээ энэ түүх. Анх фм ийн дугаар андуурч шүлэг явуулж танилцаж байсан нь тун инээдтэй бас хөгжилтэй. Чи минь яасан томоогүй залуухан сайхан залуу байгаа вэ

Эр хүнийг чамаар л төсөөлж дурлан хайлан байсансан. Цаг хугацаа яасан уйтай хурдан байв аа. Өвөл л танилцаж байсан санагдах юм зун цаг ирээд намарын налгар өдрүүд хаяанд тулаад ирж. Чи минь намайг дагуулаад найз нөхдөөрөө салхинд гарж байсныг би хэзээ ч мартдаггүй яагаад гэвэл гэрээсээ анх удаагаа эр хүнийг дагаад гарсан минь тэр байсан. Бид хоёрийн хооронд юу ч болоогүй ч гэсэн тэрнээс хойш дахиж уулзалдаагүй салан одсон...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Анир
Оруулсан admin on 2011-12-17 00:22:10 (1245 уншсан)

 Чамайг тэврэх гайхам үзэсгэлэнт гэрлийн дор бөхийж

Чамайг энхрийлэх анир чимээгүйхэн  салхин сүрчигт мансуурч

Уруул  дээрээс чинь бөмбөрөх тунгалаг хэлбэрт цэцгийн шүүдрийг амьсгалаар шимж

Ухаангүй чиний л төлөө орчлонг ор тас мартаж

Тэнгэрийн доор цор ганцхан л удаа ургах гэж

Тэнүүлч одноос тасарч унасан

Улаахан сарнайн сүүлчийн ганц дэлбээ

Би цэцгийн үнэр тээсэн

Чиний төлөө оршигч оргүй хоосон орчлон.

          Чамайг надад, чамайг ганцхан надад илгээх

          Үзэсгэлэнт гэрэл, салхин сүрчиг, тунгалаг хэлбэрт цэцгийн шүүдэр

          Час улаан биеийн дотуур зүрхний аялгууг зөөлөн эгшиглүүлэхэд

          Үүрд өнө мөнхөд голын урсгалд өнгөө гээсэн ч, өнчирч хэвтмээр

          Цааш улам алслан холсдон ч сэтгэлийн эрлийг үргэлжлүүлсэн.

Би хатаж гандавч тоосорч дэгдээд

Чиний зүг

Сар, нар тэнгэрийг тэвэрсэн горхин дээгүүр хөвөрч

Чамд очиж амьсгалах

Гүн ухааны цэцэгнээс тасарч, төрлөө олсон хумхын тоос.

Би анир...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Санасан сэтгэл
Оруулсан admin on 2011-12-15 18:13:45 (4131 уншсан)


Тогтуун намуухан сэлбийн голоо
Шөнийн одод толионд  нь наадсан
Урсгал дөлгөөн  Тамирын гол шиг
Урссан урссаар чамруу тэмүүлнээ
            Тэргэл саран уулсын оройд
            Тэнгэрлэг чи миний зүрхэн дээ
            Тэргэл сарны доор чамайгаа
            Тэвэрч зогсоод жаргахсан      
Дөлгөөн сэрүүхэн  дуут нуурандаа
Хос хун мандалд нь наадсан
Хоног хоногоор чамайгаа санаад
Сэтгэл зүрхэндээ үгүйлэх юм
            Тэргэл саран уулсын оройд
            Тэнгэрлэг чи миний зүрхэн дээ
            Тэргэл сарны доор чамайгаа
            Тэвэрч зогсоод жаргахсан 
Санасан сэтгэлдээ чамайгаа үгүйлж
Сарын хоногийг тоолон хүлээсэн
Ганаа чамдаа дуугаа зориулж
Гансрах сэтгэлээ аргадах юмдаа
            Тэргэл саран уулсын оройд
            Тэнгэрлэг чи миний зүрхэн дээ
            Тэргэл сарны доор чамайгаа
            Тэвэрч зогсоод жаргахсан 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Отгонцэрэн : Нэгэн уйтгар
Оруулсан admin on 2011-12-14 20:55:41 (3322 уншсан)

Хажуу айлын уй гашууг харцаараа мэдрэхүй сэтгэлийн нулимсанд нүд

                                                                                                                       живнэ

Хаалганы хяхтнах чимээ нойрмог чихэнд шургахуй цасан дээгүүр нойтон

                                                                                                    сүүдэр татуулжээ

Хашаа даван давалгаалах тэдний гүнзгий харуусал гудамжаар алхахуйд

                                                                                               амьсгал давчдуулна

Харин дэргэд минь дарсны шил, дотор минь хүйтэн шөнө, хаа нэгтээ

                                                                                                     сүнсний нислэг...

Энд аниргүй хөлхөх хүмүүс зөвхөн урдах замаа харж царцана, зөвхөн утаа

                                                                                                    мананд шанална

Эмгэнэлийн дараалал газар дороос зүрхийг минь хүртэл эгнэхэд залуу

                                                                       насны уйтгар шувуудыг бүүвэйлнэ

Эмтэрсэн бодлууд завсар хүйтэн салхи сийгэх шиг үхлийн гараас түрхэрэх

                                                                                       хөгшин хахир мэдрэмж...

Илбэдэж амжаагүй шидтэн хар дарсан зүүдэнд минь үгүйлэгдэх мэт

                                                                              амьдрал оршуулганд шартана

Үргэлжлэхийн үйлд тэдэнд арван нэгдүгээр сарын төгсгөл ирэх бүрт

                                                                                 мөнхийн гунигтай санагдана

Өвсөнд, тоосонд, салхинд хувилсан хүсэл мөрөөдөл өвлийн дотуур бас

                                                                                           нэгэн өвлийг хадгална

Эртнээс дайжих уйдааг төрүүлсэн нарны цөхрөнги өдрүүдийн дуураймал

                                                                                               явдлыг бүр мартана

Эргүүлэгт харанхуй залуу насаараа би ч гэсэн хойт ертөнцийг тэтгэнэ

                                                                                     



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Эх могойн домог
Оруулсан admin on 2011-12-14 19:39:52 (216746 уншсан)

Өглөөний наран ургах үед
Үртэй болж гэнэ эх могой
Өлгий болгож эсгий дундуур 
Өөдөс үрсээ сүүдрээс нуужээ
Намрын хүйтэн өглөөгүүр
Найман тэмээ нүүдэл хөдөлжээ
Гурван цагаан өндгийг нь дайгаад 
Гучин гурван голыг зорьжээ
 
Гучин гурван говиор нь ч
Халуун цөлын хад чулуугаар нь ч
Алсын замын хол хэцүүг нь ч анзааралгүй 
Үрсээ зорьсон гэнэ ээ эх могой
 
Ачааг нь дагасан эх могойг 
Ажиж мэдээд жингээ зогсоожээ
Өндөг тээсэн цагаан эсгийг нь 
Өгнөн дэлгээд холдон оджээ
Үрээ нэхсэн ээжий хайр 
Өнө холын замыг туулжээ
Дэлгэсэн цагаан эсгий дээгүүр мөлхсөн мөр нь улаан байжээ.

 http://music.zaluu.com/index_musicm.php?cid=38&ad=Naran.S%20%20-%204Ekh%20mogoin%20domog.mp3&title=Forex%20Music



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чиний эзгүйд
Оруулсан admin on 2011-12-14 00:32:54 (3222 уншсан)

Шаргал зэрэглээнд завилах намхан уулс найгалзаад

Шанзны ихэр утсыг гуниг ороогоод хүлчихэж

Саяхан чиний явсан тэр харгуй аглагшаад

Салхинаас өөр гийчэн ирж буцахаа больчихож

Одоо л харин би дураараа юм шиг санагдаад

Орхигдсон шүлгийн дэвтэрээ цоо шинээр дэлгэнэ ээ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Нэгэн уйтгар
Оруулсан admin on 2011-12-13 17:09:15 (3225 уншсан)

Хажуу айлын уй гашууг харцаараа мэдрэхүй сэтгэлийн нулимсанд нүд живнэ

Хаалганы хяхтнах чимээ нойрмог чихэнд шургахуй цасан дээгүүр нойтонсүүдэр татуулжээ

Хашаа даван давалгаалах тэдний гүнзгий харуусал гудамжаар алхахуйд амьсгал давчдуулна

Харин дэргэд минь дарсны шил, дотор минь хүйтэн шөнө, хаа нэгтээ сүнсний нислэг...

Энд аниргүй хөлхөх хүмүүс зөвхөн урдах замаа харж царцана, зөвхөн утаа мананд шанална

Эмгэнэлийн дараалал газар дороос зүрхийг минь хүртэл эгнэхэд залуу насны уйтгар шувуудыг бүүвэйлнэ

Эмтэрсэн бодлууд завсар хүйтэн салхи сийгэх шиг үхлийн гараас түрхэрэх хөгшин хахир мэдрэмж...

Илбэдэж амжаагүй шидтэн хар дарсан зүүдэнд минь үгүйлэгдэх мэт амьдрал оршуулганд шартана

Үргэлжлэхийн үйлд тэдэнд арван нэгдүгээр сарын төгсгөл ирэх бүрт мөнхийн гунигтай санагдана

Өвсөнд, тоосонд, салхинд хувилсан хүсэл мөрөөдөл өвлийн дотуур бас нэгэн өвлийг хадгална

Эртнээс дайжих уйдааг төрүүлсэн нарны цөхрөнги өдрүүдийн дуураймал явдлыг бүр мартана

Эргүүлэгт харанхуй залуу насаараа би ч гэсэн хойт ертөнцийг тэтгэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гуниг шигээн
Оруулсан tiim on 2011-12-12 15:01:12 (3211 уншсан)

Уй гунигийн шувуухай минь

Уянгалаг нэг л дуу аялаач

Тийм миний сэтгэл шиг

Тэнгэрлэг, бас миний амьдрал шиг газарлаг

Уй гунигийн шувуухай минь

Хөөрөн буй наран шиг халуухан ч

Хөлдүү зэвэрсэн мөс шиг хүйтэн

Хөөсрөн буй тэнгис их ч

Хоосрон буй намаг шиг давчуухан

Үг ая нь тохирсон тийм л нэг миний сэтгэл шиг дууг

Үнэндээ чиний л амнаас сонсмоор байна

Уй гунигийн дуучин минь

Уй гунигийг минь үргээгээч

Уянгалаг нэг л дуу аялаач

Тийм миний сэтгэл шиг

Тэнгэрлэг, бас миний амьдрал шиг газарлаг

Уй гунигийн шувуухай минь

Хөөрөн буй наран шиг халуухан ч

Хөлдүү зэвэрсэн мөс шиг хүйтэн

Хөөсрөн буй тэнгис их ч

Хоосрон буй намаг шиг давчуухан

Үг ая нь тохирсон тийм л нэг миний сэтгэл шиг дууг

Үнэндээ чиний л амнаас сонсмоор байна

Уй гунигийн дуучин минь

Уй гунигийг минь үргээгээч



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Талын хөх салхи минь
Оруулсан admin on 2011-12-12 01:31:48 (3757 уншсан)

Зэрэглээн дунд нуугдсан

Зээрийн сүрэг хоргоосон

Зэлүүд их талын

Зоргоор хөх салхи минь

        Золгоод намайг очихоор

        Зүрхийг минь булгиулж тоглоорой

Домгийн зэрэглээнд сүүмэлзсэн

Дошгин хулангийн хошуунд

Долоон хэл залгуулсан

Дорнын хөх салхи минь

        Дуулан санаад очихоор

        Дурсамж шивнэж тоглоорой

Тийшээ, ийшээ дайвалзан

Туулайн бүжин сандраасан

Таанын үнэрт согтсон

Талын хөх салхи минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т. Гүрбазар : Чамаас холдож одох зориг надад алга
Оруулсан admin on 2011-12-11 00:59:49 (3270 уншсан)

Чамаас холдож явах зориг надад алга аа

Чагтгүй сэтгэл дүүлэж, эрх чөлөө эрэлхийлэн

Чандалж хорьсон ганцаардал зүрхний эрэлд одсон хойно

Чамаас үргэж одох дурлал надад алга даа.

Чамаас урваж одох зориг надад алга аа

Янзаган сэтгэл урваж солонгоор наадан одох шиг

Янаг дурлалын баланд мансуурч явдаг болохоор

Зүүд шиг илбэ жатга хөнгөн зугаагүйгээр

Зөвхөн чамд л дурлаж итгэлээ худалдаж амьдардаг.

Чамаас холдож явах зориг зүрхгүй надад

Чамаас урвах сэтгэл солонго шиг л холоо оршдог.

Гэнэ гэнэхэн чамайгаа санамсаргүйхэн гомдоож

Гэмт зүрхний үгээр мэсийн шархыг үлдээдэг бол

Чамайг үгүй хоосонд орон зай эл хульхан

Намайг үзэн ядах шиг нам гүмхэнээр холдоно.

Намар намрийн сүүлчээр салхи хүртэл надаас зайлсан

Намуухан үдшийн цагаан цэцэг өнгөө гээж сүүдэртмээр

Үхэж бас амьдарч болмоор энэ л мөчид

Үнэндээ орчлон хүртэл танихгүй бүсгүйн захидал шиг л.

Элэглэж урсах хором бүр хувь заяаг минь шоолох

Энэ л үеийн сэтгэгдэлийг хагацал гэж нэрлэвэл

 Эзгүйрсэн цаг хугацаа чамайг надаас нэхэж

Эхэр татан уйлах навчсын чимээг хийсгэнэ

Цас орох тоолонгоор сэтгэл  хөндүүрлэж

Цаг хугацаа хөлийн дор гишгэгдэнэ.

Гэвч...

Чамаас холдож одох зориг надад байхгүй болохоор

Чамд би зүрхээ худалдаж өөрт чинь нөмөрлөе.

Хагасхан биенээс бүтсэн аз жаргал гэж байдаггүй болохоор

Хайрт минь чамаас холдож явах зориог надад алгаа.

2011 оны 12 дугаар сар 11



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ээждээ
Оруулсан admin on 2011-12-08 19:32:41 (1496 уншсан)

Хүүгээ гэсэн сэтгэл тань хорвоод хосгүй хайр

Хийсэн хоолний амт тань жиших ишилгүй бурам

Хэлсэн ганц үг тань хамгаас үнэтэй эрдэнэ

Хацарт минь үнссэн ором тань хайр халамжийн тамга

Үйл болгонд чадмаг цайлга цагаан сэтгэлтэй

Үнэнч шударга журамт халамжит сайн хань

Үрээ асрах сэтгэлт ачлалт сайн ээж

Үүрд сэтгэлд минь байрлах амин сүншигтэй бурхан



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Гүрбазар : Дурлагч саран
Оруулсан admin on 2011-12-06 21:25:47 (1604 уншсан)

Сар надад нэг л зүйлийг хэдэн дахин шивнэх шиг л

Санаа алдан гуниглангуй сэтгэлээ илчлэн

Санаандгүй тэнгэрийн зүг хандаж хэлсэн шүлгэнд

Саран  дурласан юм шиг л намайг ширтэнэ.

Шөнө бүр уйтгарлана

Сүүлчийн оддыг   бүдгэрэх хүртэл хүлээнэ

Шаналж зовлонгоо зүрхэн дээр минь асгах шиг

Саруул шөнийн нөмөрсөн их гунигаа

Шүлгэнд минь юүлнэ.

Бараан үүлсийг хань татан

Бачимдлаа тайлж бороо асгаруулна

Өнгө гэрлээ гээсэн юм шиг

Өнөд манан дунд халхлагдана



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т. Гүрбазар : Зүүд минь чамайг надаас хулгайлчих гээд байна
Оруулсан admin on 2011-12-06 21:23:31 (1460 уншсан)

Зүүд минь чамайг надаас хулгайлчих гээд байна

Зүсийг чинь хэзээ ч ахиж харж чадахгүй болох гээд байна

Зөндөө удаан хамт байсан мөч бүхэн үгүйрч

Зүйрмэглэж сэрээд  чамайг хайвч чи нуугдчих гээд байна

Зүрх минь зүсэгдчих гээд байна

Зөвхөн чи л надаас холчдих гээд байна

Зүгээр л чамтай хамт байхыг хичнээн их хүсэвч

Зүггүйтэж сэтгэл минь надаар даажигнаад байна

Нулимс шиг л санагдавч залгиж болдоггүй зүрхний гунигыг

Нууж бас гээж болдоггүй сэтгэлийн шаналанг

Нүд аньж өнчин дэрэн дээрээ асгавч

Нойрмоглож зүүд минь чамайг надаас хулгайлчих гээд байна

          Уучлаарай миний хонгор гүнж намайг

          Учир нь би чинийхээ төлөө унтмааргүй байна

Салж одохыг чинь ахиж хэзээ ч харахгүйн тулд

Сарыг хань татаж зүгээр шүлэг хэлхмээр байна

Чамтайгаа тэгж л хамт байх ёстой юм бол

Чадахгүй нь би нүдээ аньж, зүүднээсээ эмээж байна.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Намтар: Болдбаатарын Энх-Очир
Оруулсан admin on 2011-12-04 14:30:14 (2089 уншсан)

1987 оны 04-р сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. 2006 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургууль, 2010 онд Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургуулийг Монгол хэл - уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Тэрээр шүлэг, афоризм, эсээ, өгүүллэгийн анхны түүврээ 2009 онд "Нүдэн гоо" нэртэйгээр гаргасан. Хоёр дахь номоо хэвлэхээр бэлтгээд байна. Тэрээр 20 гаруй дууны шүлэг, афоризм, мөн УЗНАДС-ийн төгсөгчиддөө зориулан элэглэл бичснээ эмхтгэн гаргах гэж буй аж. 



( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Гүрбазар : Шүлэг
Оруулсан admin on 2011-12-03 02:03:32 (1927 уншсан)

1.    Өдөр бүр би юун нэгэнд дурладаг.

Өнчирч үлдсэн нь нэг ч үгүй. 

Орчлон бол хувь зохиол.

Өчигдөрхөн би нэгэн навчинд дурласан бас захиа бичсэн

Өнөөдөр харин хаврын нахиаг хайрласан.

Удахгүй тэр надад алган дээр минь цас болон бударч

Урьдах намрын илгээсэн зурвастай хариу  болон ирсэн.

Өвөл болсон. Зун иймхэн богинохон байсан.

Өмнөхөн минь намар хүлээж байсан.

Нил шар цэцэгст дурласан байсан.

Нэг л мэдэхнээ одоо тэр

Хатаж гандаад

Хавар тийш хийсч одно.

Би гэвч намрын хаалгаар өвөл тийш гүйж одсон.

Энэ л янзаар цаг хугацаа ч бас надад сэтгэлээ өгсөн

Эргэж харалгүй би сэтгэл догдлон гүйж байсан.

Насан туршдаа мөнх үзэгдлийн дурлал тээсээр явсан.

Надад орчлон дөрөвхөн л  удаа дурласан байсан.

Дэндүү тунирхмаар санагдсан.

Гомдоож хэлье гэж бүтэн жил бодсон минь

Голоо олж нэг л өдөр хагацлаа зарласан

Би мөнх бус байсан.

Өөр хэнд ч үзүүлээгүй тэр л хатуурхлыг

Өнгөрч одсон өнгө болгонд дуулгасан.

Өдөр бүхэн би ямар нэгэнд дурладаг байсан

Өөр хэнд ч биш зөвхөн тэдэнд л сэтгэлээ нээсэн.

Үгээ өчсөн. Дурлалын биш үзэн ядалт, гоморхлын хоолойгоор

2. Өндөг хагарсан. Зуу зуун шувуу ниссэн тэр л мөчид

Өнчирч мянга мянган нулимсаар бороо зүсэрсэн.

Өчигдөрхөн ямархан явснаа эргэж нэг хартал

Өнө мөнхөд орчлон харин тоо томшгүй олон шархалсан байсан.

Би өдөр болгон юун нэгэнд дурласан байсан

Би өдөр болгон ямархан нэгнийг хороодог байсан.

Уучлал эрсэн. Дэндүү харамссан. Шаналж байсан.

Учир нь би хамгийн том эндүүрч явсан.

Гэвч би эцсийн амьсгалаа хураасан байсан.

Гэгээн хорвоогоос аль хэдийнэ явсан байсан.

Орчлонд харин миний төлөө 40 намар, 40 хавар 40 өвөл 40 зун

Өнчирч үлдсэн.

Одоо надад гүйж орох ганцхан хаалга нээлттэй байсан.

Тэр хаалга намрын өвлийн, хаврын зуны биш         

Надад л яг одоо хэрэг болсон

Үйлийн минь хүссэн

Үрийн хаалга байсан.

Өдөр болгон би юун нэгэнд дурладаг байсаан

Өнчирч үлдсэн нь нэг ч үгүй. 

Гэвч... \2011 оны 11 дүгээр сар 11 өдөр Т. Гүрбазар \



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Мөнхийн цэцэг
Оруулсан admin on 2011-12-02 21:23:25 (1657 уншсан)

Цаст Богдын сүүдэр цэцэг

Цалгих нуурын шүүдэр цэцэг

Цагийн салхинд тоосорсон цэцэг

Цадиг түүхэнд мөнхөрсөн цэцэг

         Энэ цэцэг мөнхийн цэцэг

         Эцэг өвгөдийн минь суврага цэцэг

Асганд нуугдсан алтан цэцэг

Ангиртын голын сүүн цэцэг

Арга билгийн суутай цэцэг

Аз жаргалын дуутай цэцэг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 112 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor021.jpg
Хэмжээс: 600x414 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3301


Надаа өргөст хэмх байна
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5295

Зураач : Б.Хонгорзул
khongor006.jpg
Хэмжээс: 600x478 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3153


Агуулга
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn