Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад


Бусад 		 Шүлэг: Хайку
Оруулсан admin on 2012-01-08 13:54:01 (2683 уншсан)

Хүүгээ санасан эхийн
Хүсэл, хясал тэнцэнэ
Хайр буруугүй орчлон

Гал хайртай бүсгүй
Гомдохдоо нулимас унагана
Зүрх минь норно

Халуун янаг хонгор
Хардахдаа сэтгэлээ умартана
Хайрын утас тасарна

Хамт байх учиг
Холын од руу харвана
Хонины ээлжтэй амьдрал

Хонгор хайртай энхрий
Харамлахдаа өөрийгөө мартана
Хос наран мандана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Норовбадам : Хайр хөлгөлсөн мөртүүд
Оруулсан admin on 2012-01-06 15:06:21 (3741 уншсан)

Нагдаас зугтаагүй амьдралд би хайртай
Наслах тусам ухаан өгдөгт би баярладааг
Урмаар тэтгэсэн үе байх ч
Утгагүй явсан үеүд олон ч юм шиг
Миний бидний хүний орчлон баян юм даа
Мэдэрч чадсан нь гэгээн болно
Алхам тутам танаас хамаарч байгаа ч
Авцалдан дийлэнх нь танаас ангид                          24-07-2011


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Д.Норовбадам : Дурлал
Оруулсан admin on 2012-01-06 15:06:18 (2654 уншсан)

Дурлал хайранд хорлогдоод байх
Дуулим их хорвоод амьдарч
Хайраа өгсөн тэр хүмүүстээ
Харамгүй сэтгэлээ шатааж өгье
Яг тэр хүмүүс маань миний адил
Ялдам хайр энэрлийг хүсэж байгаа
Яавч тэднийг гомдоохгүй гэсэндээ
Ягуухан өөрийгөө золиолож чадна
Тэд намайг ойлгож байгаа гэх ч
Тэр чигээрээ зүтгэлгүй ухарцгаана
Харин би шатсан сэтгэлтэй
Хамаг ачаатайгаа хоцрох юмаа
Гэвч хайранд би гомдоогүй
Гэмтэй бодлоор нүгэл хураахгүй ээ
Та бүхэндээ хайраа өгье
Тавилангаа даган нэгийг эсвэл
Нэжгээдтэй нь нөхөрлье
Та бүхэн минь уучилаарай
Танхил бие
Тансаг үнэр
Ялдам ааш
Яг ээж шиг минь эрхлүүлдэгт би дурладааг
Бүсгүйчүүд минь та нар намайг татдаг ч
Бүрэн утгаараа би өөрөө татагч юм болов уу!                                                 2011



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: by Myda
Оруулсан admin on 2012-01-06 12:23:03 (2378 уншсан)

ШУВУУДЫГ МОДОД ЭРХЛҮҮЛЭХЭД

ШҮҮДЭР БОЛСОН НУЛИМС МИНЬ

ТЭРТЭЭГ ЗОРИСОН ААВЫГ

ТЭНГЭРИЙН ЦААНААС ДУУДНА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: by Myda
Оруулсан admin on 2012-01-06 12:20:44 (2680 уншсан)

  Даашинзны минь хормой

Салхины аясаар дэрвэх шиг

Даанчиг хуурамч амьдрал юм.

Хахуул шиг хийсч амьдрахаас

Харсан бүхэндээ дурлаж амьдрахаас

Энэ хуудуу бүхнээс залхаж байна.

Цээрлүүлж байгаа нь энэ гээд

Цэвдгүүдийн дунд яаж

Сэтгэлгүйгээр үлдээж чадваа бурхан минь.

by Myda

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Цэцэгс
Оруулсан admin on 2012-01-06 12:15:48 (2591 уншсан)

Чамайгаа би хавар ургасан цэцэгс

Хагдарч дуусахаас өмнө ирнэ гэж

Хавийн хүүхдүүдэд хэлчихсэн

Харин чи хаврын цэцэгс хагдарсаны дараа

Харгуй замын дундуур

Харийн нэгнийг хөтлөн

Хатуужил үзээгүй зүрхий минь

Хага дайран өнгөрч одов

Хаяад явсанд чинь гомдоогүй ч

Хэлэлгүйгээр ирсэнд чинь гомдож байна

by Myda

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Саарал
Оруулсан admin on 2012-01-06 12:14:06 (2672 уншсан)

Цагаанаас өөр өнгөгүй

Өөрийнхөө ертөнцөд

Чамайг оруулснаас хойш

Долоон өнгөөр солонгордог болсон

Би чамаас өөр өнгөнүүд ялгардаг гэж боддог

Гэтэл чи намайг орхидоо

Надад хар өнгийг үлдээжээ

Эдүгээ миний сэтгэл саарал өнгөтэй болж....

by Myda

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чамайг иртэл
Оруулсан admin on 2012-01-06 12:12:34 (2684 уншсан)

Чамайг иртэл гунигтай ханьсан

Чанга дуугаар дуу аялна

Гэвч миний дууг чамаас минь өөр хэн ч сонсохгүй болохоор

Гуниг минь намайг аргаддаг

Чамайг эргэн ирэхэд

Хайртай гэж чангаар хэлнэ

Чи сонсоогүй мэтээр дуугүй суух

Энэ л үед гуниг минь

Чамайг надаас тусгаар болсныг

Надад тайлбарлавч би үл сонсоно

by Myda

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гуниг
Оруулсан admin on 2012-01-06 12:09:39 (2784 уншсан)

Нүдэнд нуугдсан гуниг

Чиний араас ширтэх дуртай

Чамайг бүдгэрч алга болох хүртэл

Чилтэл ширтэх бүр ч дуртай

Харин чамайг эргэн ирэхэд

Хашаа ч хамаагүй нуугдаж орхидог

Хачин янзын гуниг минь

by Myda

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Гүрбазар : Гуниг
Оруулсан admin on 2012-01-06 00:17:47 (2535 уншсан)

Залгиж ч болдоггүй урсгаж ч болдоггүй

Замбуу тивийн зовлонт мэлмийнээс  асгарах

Үхлээс ч дэндүү аймшигтай үхэж ч үл болох

Үнэндээ гуниг гээч хамгийн төгс шийтгэл

Дарсгүй шөнө шиг

Хар дарсан зүүд шиг

Дурлаж тарчилсан зовлонт сэтгэл шиг

Шүлэггүй ганцаардал шиг

Гуниг гээч

Цус асгаруулахгүйгээр зүрх зүсч

Чамаас амьдралыг чинь эргүүлж нэхэх

Цаг хугацааны дарамт...

Булшны чинь дэргэд

Чимээгүйхэн үхэлд үдэх

Чин үнэндээ үлдэж хоцроод хэрэн тэнүүчлэх

Гуниг гэгч

Саяхан унасан шаргал навчаар

Үхэлд чинь үсэг сийлж

Үүрд зүүгдэн орчлонг тойглох

Үргэлжлэл нь үл тасрах

Таосын чимээ...

Т. Гүрбазар 2012 оны 1 дүгээр сар 6 өдөр 23:12...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хайр ...
Оруулсан admin on 2012-01-05 23:51:42 (2655 уншсан)

1.Төгөлдөр хуурын даралт шиг

Яруу сонсголонт

Гэнэн насны минь

Гэгээн дурлал

Төлөв даруухан инээмсэглэл

Янагийн харц

Гэрэлт өдрүүдийн дурьдатгал

Хэн нэгний дулаан үгс

Тэр бүгд намар хийсэх навчис шиг

Газарт аажуухан буухдаа

Ганцхан үгийг л надад хэдэнтэй шивнэхэд

Хавар бас бороо хоёр

Хацар хийгээд уруул дээр чинь асгарч билээ.

2.  

Гэзгийг чинь норгож урсах

Нулимс шиг бороон дусал

Газарт шингэхдээ

Зүрхийг минь жиндүүлэх шиг

Чамайг эзгүй хоног өдрийн шаналан

Зуун жилийн ганцаардал шиг л

Уйтай ...

3. Эргэн тойрон чиний үнэр

Бүлээн салхинаас намайг аргадаж

Энгэрийг минь тэврэх гэж

Тэмтчин байгаа зүрх

Эрвээхэй цэцгийн тоосонд дурлах шиг л

Амттай бас аз жаргалтай...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Төрбурам : Клеопатро
Оруулсан Torburam on 2012-01-04 14:58:55 (2590 уншсан)

Цонхоороо ертөнцийг харж шүлэглэдэг

Цоожтой өрөөн дотор суудаг тэр яруу найрагчийн шүлэг адил

Тийм хүчтэй дурлал орны цаанаас ажиглах мэт

Тэр нүднүүд анивчих бүртээ өөр лүү минь ир гэх шиг

Яг л лааны гэрэлд шөнөжин сууж

Яагаад ч юм түүнийг л бодоход

Хамгийн дуртай номоо клеопатрогийн зурагтай хавчуургаар хавчаад

Хажууд нь чамайг сануулдаг өнөөх зүйлээ орхиод холдож чадахгүй суух

Тийм ээ би өөрөө ч мэдээгүй, анзаараагүй

Тэр нэг өдөр ч байж болно би мэдэхгүй

Тэрхэн зуур гэхдээ чамд ямар байгааг

Тэр мэдрэмжийг надаас мэдэрч байгааг чинь би мэдэхгүй

Өнөөдөр бодсон, өчигдөр ч санасан

Өөр дахиад ирэх өдрүүд ч гэсэн адил болов уу

Хуурамч гэж айгаад ор луугаа ч очиж чадахгүй

Хэдэн өдөр нойргүй байгааг минь чи мэдэх үү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Аз жаргалын эрэлд
Оруулсан gantuya on 2012-01-04 14:11:31 (4696 уншсан)

Амьдралд бүх зүйл хангалуун байвч аз жаргалгүй байгаа юм шиг санагдах үе гарах нь гайхалтай. Ажлын цаг дуусаагүй байсан ч нэг л юманд яарч хөтлөгдөн гадагш гарлаа. Гадаа тогтуун дулаахан тэгээд агаар амьсгалахад нэн таатай санагдана. Машинаа орхичихоод хаашаа ч юм яаралгүйхэн алхав. Гэртээ харих гэж яарсангүй. Хаврын тогтуун цэлмэг тэнгэрийг ширтэж, гудамжаар алхаж яваа аз жаргалтай хүмүүсийг харахад сэтгэл тайвширч хөнгөн гуниг сэтгэлээс уусан алга болох шиг. өсгийтэй гуталтай удаан алхсан болохоор хөл нь маш их өвдөж эхлэв. Хэсэг суучихаар газар хайж ийш тийшээ хартал “Мөрөөдлийн мөхөөлдөс”. Нэр нь хүртэл ямар гайхалтай вэ? Яаран гүйхээрээ орж хамгийн том жимстэй мөхөөлдсийг захиалан суулаа. Ямар гоё амттай мөхөөлдөс байсан гэж санана. Амьдрал яг л энэ мөхөөлдөс шиг гайхалтай амттай сонирхолтой байдаг ч яг л энэ мөхөөлдөс шиг хэмжээтэй амархан дуусчихдаг. Мөхөөлдөс дуусч гарах болоход гэнэт түрийвчээ цүнхээ машиндаа орхисноо саналаа. Гар утас бүх юмаа орхисон байлаа. Түүнд хүнд үзүүлэх ганц ч бичиг баримт байсангүй. Яах учраа олохгүй хэсэг суугаад хажуугийн ширээнд суугаа хөвгүүнийг олж хараад баярлан мөнгө зээлэхээр шийдэв. Цэнгэл  зориг гарган босч очоод

-       Сайн байна уу? гэж инээмсэглэн ширээнд суув. Хөвгүүн Цэнгэлийг гайхсан харцаар хараад муухан инээмсэглэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Дэмбэрэл : Хуриман дээр хэлсэн шүлэг
Оруулсан admin on 2012-01-04 12:33:04 (4384 уншсан)

Хулангийн нялх унага хурц туурай нь гүйцэхээр
Хурдлан хурдлан давхиж гучин гурван говио туулдаг аа
Хунгийн жаахан дэгдээхэй даль жигүүр нь ургахаар
Хурмаст тэнгэрт дүүлж дөрвөн далайг гаталдаг аа 
Аавын жаахан хүү эрийн цээнд хүрэхээрээ
Амьдралын ханиа сонгож зүрхний ижлээ олдог оо
Алиахан бяцхан охин нас биенд хүрэхээрээ
Айлын өрх татаж хүний хань болдог оо 
Алтай  шиг түшигтэй аав ээжүүддээ хайрлагдаж
Алтан ураг гагнасан ахан дүүсдээ хүндлэгдэж
Алдрай бяцхан үрсийнхээ зулайг хамт үнэрлэж
Амьдралын их урсгалыг сөрж тэмцэн жаргадаг аа 
Өтгөсийн нутагтаа асаасан гал голомтоо бадраасаар
Өвгөдийнхөө сургаальд томоожиж нас ахихын цагт
Хүүгээ бас л гэрлүүлж бэрээ тосож аваарай
Хүргэнээ хүлээн авч өвөө эмээ болоорой 
Тэнгэрт тэтгүүлж тааваараа амьдраарай
Тэгш жаргаж дүүрэн баярлаарай
Халуун хайраа мөнхөлж яваарай
Ханийн жаргалдаа умбаж яваарай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Галбингаа мину
Оруулсан Delgerjargal on 2012-01-04 12:08:08 (3286 уншсан)

Галбингаа шувууны далавчны хүчирхэг сэрчигнээнд

Газар дэлхий минь ариусан ариусан нялхамсана

Гэрэлтэн цацрах чиний л зүг рүү

Гэгээн мэлмийгээ алгуурхан бид анилаа.
 

Хаанаас ч чамайг олоогүй юм гэнэ лээ

Хэнд ч чи харагдаагүй юм гэнэ лээ

Хорвоод чи төрөөгүй юм гэнэ лээ

Хувьтай бүхний өр зүрхэнд л гагцхүү дуулдаг юм гэнэ лээ


Уянгалаг дууг тань өнөөдөр бид сонслоо

Уудам тэнгэртээ Нэгэн үзэсгэлэнтэйеэ гэрэлтэнэ

Гайхамшиг өнөөдөр л газар дэлхийд минь чуулж байна

Гагцхүү чимээ аниргүйхэн сэтгэлийн гүндээ анирийг тань сонсмоороо
 

Жаргалангийн далай тэртээ тэнгэрт цалгилна

Жаран жарныг гатлан ирсэн гэрэлт шувууд бүжиглэж байна

Зуун зууны амгалан жаргалангийн эхлэлийг авчиран

Зуны эхэн сарын шинийн арван таванд Тэд энд чуулвай.
 

Тэнгэрээс түм буман цэцгэн эрхи бөмбөрөн буусаар

Тэгээд хайр жаргалангийн хүчээ аливаад шингээн шингээж байна

Дэргэдээс цэцэгс цэцэгс дэлгэрч гоо сайхнаар цогцлохуйд

Дээрээс Бурхад буудаллан энд морилон саатаж байна.

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Мандахсан Д Ганц утсан дээр...
Оруулсан admin on 2012-01-04 09:38:35 (2726 уншсан)

Ганц утсан дээр
Дан аялгуу уйлахад
Гурван цаг дамнасан
Эртний буурал нулимс
Хацар зүсч
Зүрх өмөрнө.
Галгүй болтлоо
Туулж элээсэн
Хуучин харгуй
Дивангарын өвс ногоо
Чиний миний
Дуу төөрсөн
Дан аялгуу
Чулуу эмтэрнэ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Дэмбэрэл : Үнэнд гүйцэгдэхийн цагт
Оруулсан admin on 2012-01-04 07:34:09 (4403 уншсан)


Сайхан хоёр буурлаа санаж байна хүү нь
Самсаа шархирч байна үнэнд гүйцэгдэхийн цагт
Санчиг нь буурал аав ээж минь ирэхгүй алсад очсон ч
Санаанаас огтхон ч гарахгүй зүүдэнд л хааяа эргэнэ

Очсон газар нь хол тэртээх оддын цаана
Очих зам нь дардан ч буцах эрхгүй диваажинд
Огторгуйн хаа нэгтээ мөнхийн гэгээтэй оронд
Оосор бүчгүй ордонд жаргаж байгаа гэж итгэнэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Залуу нас
Оруулсан admin on 2012-01-04 03:01:25 (3191 уншсан)

Нартын энэ ертөнцөд надтай хамт ирсэн

Нойрмог зүүдний хорвоод намайг орхиж одох

Үнэн худлын зааг хүмүүний энэхэн амьдралд

Үүлэн сүүдэр шиг дайраад өнгөрөх дэндүү богинохон залуу нас минь

Хотын гэрэлт гудамжаар хөл нийлүүлэн алхаж

Хонгор зүрхнийхээ гүнд гэгээн бодол тээгээд

Хүсэл зориг хоёроороо бүхнийг бүтээнэ гэж эндүүрсэн

Хөнгөн өд шиг хөвөлзөх гэнэн хонгор нас минь

Амьдралын дардан замд хөл алдан тэмнэхдээ

Аавынхаа гашуун сургамжаар сэхэж нэг өндийдөг ч

Тэрхэн зуур мартаад дахиад л алдаж байдаг

Тэнэгхэн залуу нас минь

Соотон чихтэй морьдын хийморь сэргээсэн зоонд

Соёмбо үсэгтэй туг шигээ дарцагланхан дэрвэхдээ

Судас лугшин урсах шингэн улаан цус нь

Шуугин буцалж дэвэрсэн омголон залуу нас минь

Эмгэн буурал эхийнхээ энэрлийн их хайранд

Эр бие бойжитлоо танхил өссөн болохоор

Уудам энэ орчлонд ухаан дутаж амьдрахад

Ухаарлын учгийг атгуулж урам хайрласан залуу нас минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Сарнай асгасан зам
Оруулсан Dorjnyam on 2012-01-03 22:01:47 (2539 уншсан)

Эргээд нэг хараач

Сэтгэл үрүү минь шагайгаач

Сарнай асгасан зам уруу...

   Өдрөөр ирээч үдшийг угтацгаая

   Огторгүйд одод болон гялалзая

   Хамтдаа гэрэлт ирээдүй үрүү алхацгаая

   Хагацлыг дахин бүү амсацгаая

   Чамгүй үдшүүд өнгөрөхгүй байна

   Зүүд нойр минь хулжиж байна

Нүднээс чинь харагдаж байна

Намайг хайрладаг чинь

Үгс чинь чамайг над уруу хөтлөнө

Үнэндээ чи ч гэсэн хүсэж байгаа

Хайр дурлалыг надаас олооч

Харин бүү умартаач

Эргээд нэг хараач

Сэтгэл үрүү минь шагайгаач

Сарнай асгасан зам уруу...

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бурхан Чөтгөр
Оруулсан admin on 2012-01-03 19:29:29 (3344 уншсан)

Бурхан Чөтгөр хоёр нэгнээ дандаа хардана

Бунхан булш хоёр нэгэн газарт багтахгүй

Буян нүгэл хоёр нэгэн биед таарахгүй

Баян ядуу хоёр энэхэн хорвоод зохицохгүй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 394 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Гудамж
Хэмжээс: 600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3968

С. Долгор 1973
Гудамж 2
Хэмжээс: 600x480 151k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4720

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-134.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3627


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn