Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Чиний үнэн төрх
Оруулсан admin on 2012-01-03 15:31:43 (1465 уншсан)

Чи намайг бүр огт танихаа больжээ
Чин сэтгэлээсээ байдаг охин хэтэвчээр биеэ сольжээ
Чиний сэтгэл хайранд биш мөнгөнд үнэнчээр зүтгэнэ
Чамайг гэсэн хүн болгоныг буруугаар хараан гүтгэнэ
Арчаагүй сэтгэлтэй охин минь амьдралыг нэг ч гэсэн удаа өөрөөр хараач
Амьд байгаа биздээ чи нэг олдох насаа хүн шиг бараач
Чамд би мөнгө биш үнэн хайрыг бол өгч чадна
Чиний төлөө бас үнэнгээсээ үхч чадна
Гэтэл чи хайраар биш мөнгөний дэвсгэр болно
Гэрэлт хорвоогоос чи мөнгөөр үнэн төрхөө олно
Шөнийн амьдралтай охин болоод чи урагшаа алхана
Шөнөжин баяны хүүхэн болно чамаас бүгд залхана
Нэг л их баяны дүрд тоглосон тэнэг хүүхэн
Нэрээ хүртэл солиод янхан гэдэг нэр зүүхнэ
Монголоор нэг чам шиг хүүхэн зөндөө бий
Мөнгөөр чамайг худалдаж авах өдөр ч бий
Сайхан сэтгэлтэй охид бас олон бий
Санаа тайван амьдрах сэтгэлтэй охин
Охид минь нэгийг бодооч та нар
Оройтоогүй байна одоо ч



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Эрхэмбаяр : Тасдаж үл болох сарнай
Оруулсан admin on 2012-01-03 10:56:49 (3474 уншсан)

Тасдаж үл болох сарнай

Би чамаас нэг юм асууя гэж Халиунаа хэлээд хэсэг зуур түгдэрлээ.

-За тэг л дээ. Юу тэр вэ гээд би сониучирхан түүнийг ширтлээ. Би чамайг эхнэртээ хайртай гэдгийг чинь мэднэ л дээ гээд Халиунаа мөн л  түгдэрэн үгээ таслан уруулаа хазлаад чимээгүй болчихов. Тиймээ, Би эхнэр хүүхэддээ юунаас ч илүү хайртай гэж би дотроо бодсон ч түүнийг гомдоочих вий гэж болгоомжлоод хэлж зүрхэлсэнгүй.

–Би чамд харин хайртай болчихлоо гэж Халиунаа хэлээд зорголын нүд шиг өтгөн сормууст хархан нүднийхээ харцыг надаас буруулав. Би түүнийг хэзээ нэгэн цагт ингэж хэлэхийг мэдэж байсан ч яг цагаа тулахаар тулгамдаад хэлэх үг олдсонгүй. Юу хэлэхээ жаахан цэгнэж сэхээ орсон би:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Эрхэмбаяр : Хуримын даашинз
Оруулсан admin on 2012-01-03 10:51:56 (2657 уншсан)

 (Ёгт өгүүллэг) 

Бүсгүй цав цагаан хуримын даашинзаа шүүгээнээсээ гаргаж ирэв. Далайн чанадаас авчирсан үнэт сувдаар гоёсон торгон сайхан даашинз амьтай мэт. Намайг өмсөөд толинд харж эргэлдээч гэх шиг. Бүсгүй тэсгэлгүй хуримын даашинзаа өмсөж үзэв. Хэдэн ч удаа өмсөж үзсэн юм бүү мэд. Өмсөх бүрт бэлхүүс барьж намирах торгон даашин. Толинд тусах хуримын даашинзтай бүсгүй. Харин даашинзны бие даган намирах зөөлөн торго цээж бачууртал барина.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Солонго
Оруулсан admin on 2012-01-01 22:11:18 (1529 уншсан)

>Тэнгэр шиг уужим нэгэнд

>Тэнэг болтлоо дурлаж,

>Тэнгисийн усанд зураг зураад

>Тэнүүн сэтгэлд чинь үүрд дурсгахсан

>Тэндээн би өөрөө солонго болон хувираад

>Тэнгисийн усанд биесээ тольдохсон.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Э.Золзаяа : ШИНЭ ОН
Оруулсан admin on 2011-12-31 10:26:51 (3836 уншсан)

Цагийн зүү 12-ын тоог зааж он солигдон оргилуун дарс буудуулан бүгд л баяр хөөp болон байхад Анугийн царай л гундуу байлаа. Дотроо ихийг бодож шаналж байгаа царайтай байсан ч аав ээж ахынхаа дэргэд мэдэгдсэнгүй өнгөрөөв. Оргилуун дарс ууж, ёс юм шиг баяр болонгуут л задалдаг Батбайгалийн тортоо амссан болчихоод Ану өрөөндөө оров. Гэрийнхэн нь дуу шуу болсон улс телевизор үзэн инээлдэнэ.

Харин Анугийн хувьд энэ өдөр тийм ч гоё болж өнгөрсөнгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 9/2 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Норовбадам : Дурлал хайранд хорлогдоод байх ...
Оруулсан admin on 2011-12-31 09:54:00 (1386 уншсан)

Дурлал хайранд хорлогдоод байх
Дуулим их хорвоод амьдарч
Хайраа өгсөн тэр хүмүүстээ
Харамгүй сэтгэлээ шатааж өгье
Яг тэр хүмүүс маань миний адил
Ялдам хайр энэрлийг хүсэж байгаа
Яавч тэднийг гомдоохгүй гэсэндээ
Ягуухан өөрийгөө золиолож чадна
Тэд намайг ойлгож байгаа гэх ч
Тэр чигээрээ зүтгэлгүй ухарцгаана
Харин би шатсан сэтгэлтэй
Хамаг ачаатайгаа хоцрох юмаа
Гэвч хайранд би гомдоогүй
Гэмтэй бодлоор нүгэл хураахгүй ээ
Та бүхэндээ хайраа өгье
Тавилангаа даган нэгийг эсвэл
Нэжгээдтэй нь нөхөрлье
Та бүхэн минь уучилаарай
Танхил бие
Тансаг үнэр
Ялдам ааш
Яг ээж шиг минь эрхлүүлдэгт би дурладааг
Бүсгүйчүүд минь та нар намайг татдаг ч
Бүрэн утгаараа би өөрөө татагч юм болов уу!                                         

        2011



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Норовбадам : Гэртээ ирлээ
Оруулсан admin on 2011-12-31 09:52:44 (1736 уншсан)

Гэгээн хүсэл минь дагалдсаар
Гэртээ би ирлээ
Би гэрсэг хүн юмаа
Гэнэгүй хэнэггүй тэнэж явхад
Гэр орон ахуй минь
Гэгээн мэт инээсээр тэврэн угтах юмаа
Өдий дөч гарчээ өчүүхэн хүүхэд мэт санагддаг байх даа
Элдэв болох болохгүйтэй
Эвсэж яваад ирхэд минь
Энэ л гэр намайг
Энэрч дандаа угтах юм даа
Эрхэлж өссөн ээжээсээ илүү
Энэ гэр орондоо хайртай юм болов уу би
Энэ л миний эрхэлсэн ертөнц юм болхоор
Энэ ертөнц яалтгүй
Эрхэм байхаас яах вэ
Эндээс хөлд орсон
Эндээс ухаан ургасан
Ээж минь дандаа эрхлүүлж өсгөсөн
Аавдаа би гал цахиур
Арчаагүй намайг ямар их эрхлүүлээ вэ
Хайранд та нар намайг эрхлүүлэх мөртөө
Харамгүй бас хатууг сургасан
Би баярлаж байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Д.Норовбадам : Би өөрийгөө танилаа
Оруулсан admin on 2011-12-31 09:48:01 (1622 уншсан)

Будаж хэт өөрчилсөнд
Бутал хуурамчид
Бусдыг бодохгүй сэтгэлд
Болчимгүй тэвдүү занд
Балай хийсвэр хөөрхөлд
Бардам дээрэлхүү занд
Балмад хэрцгий сэтгэлд
Багтарсан цухал ууранд
Бодлоггүй олон шийдвэрт
Балагтай хэт мэдэгчидэд
Бусдыг аялдан дагагчидад
Бусармаг муу үгсэд……
Гээд хэлэн зогсъё!
Гэхдээ өөрөөс хархыг чухалчилъя



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Норовбадам : Хайраас төрсөн мөртүүд
Оруулсан admin on 2011-12-31 09:44:01 (1402 уншсан)

Надаас зугтаагүй амьдралд би хайртай 
Наслах тусам ухаан өгдөгт нь би баярладааг
Урмаар тэтгэсэн үеүд байх ч
Утгагүй явсан үеүд нь ч олон юм шиг
Миний бидний хүний орчлон баян юм даа
Мэдэрч чадсан нь гэгээн болох юм
Алхам тутам танаас хамаарч байгаа ч
Авцалдан дийлэнх нь танаас ангид

24- 08-2011



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Дэмбэрэл : ГАНЦХАН АЛХАМЫН ЦААНА
Оруулсан admin on 2011-12-30 20:26:42 (1427 уншсан)

Эцэж цуцсан ч гүйгүүл морь 
Эхээс төрсөн нутагтаа ирдэг шиг 
Элэгдсэн замын утсыг эвхсээр
Эрээний хил дээр би ирэв

Харийн олон орноор тэнэж
Халуун зүрхээ зүсүүлж яваад
Хайртай орноо хилийн цаанаас нь
Харж зогсоод догдлон байхад

Эх орны минь торгон хил 
Эгц өндөр хана шиг бодогдов
Цагаан хэрмээс ч илүү зузаан 
Цац өндөр суврага дүрслэгдэв


Өрөөнийхөө цонхоор хотоо харах шиг
Өнгөлөг цагаан гэгээлэг харагдав
Өнгөрсөн бүхнийг эргэцүүлэн бодоход
Өнгө холилдсон будаг санагдав


Олон хилийн дээс алхаж
Өнгөрөх бүрдээ тамга даруулсан
Алтан соёмбот миний үнэмлэх
Амийг минь хамгаалсан бурхан санагдав

Соёмбот үнэмлэхээ зүрхэндээ хадгалаж
Соёлт гэх ертөнцийг туулахдаа
Элсийг нь ч санасан эх нутгаа
Энгүй их мөрөөдсөнөө мэдэв

Гадаад оронд би зогслооч
Ганцхан алхахад л миний тоонот
Гаргаж өсгөсөн ижийн минь нутаг
Гарцаагүй миний өвгөдийн минь нутаг

Дахиад би нэг л алхвал
Даамай сайхан орондоо очино
Далай дээдсийнхээ шарилыг онголсон
Дархан Монголынхоо шороон дээр гишгэнэ

Үнэмлэх үзэж зураг тулгаад
Үнэнээсээ биш ч мэхийн хүндэтгээд
Гараараа дохин гарахыг зөвшөөртөл
Галав юүлэх шиг удаан санагдав

Ганцхан алхам хичнээн холыг
Ганцхан алхахад хичнээн уддагийг
Эх орноо холоос санасан
Ээжийн хүүхдүүд л сайн мэднэ

Буянтогтохын Дэмбэрэл



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б. Баясгалан :
Оруулсан admin on 2011-12-29 16:10:47 (1445 уншсан)

..........................

Өнгөрсөн шөнө

Дэвсэж унтсан

Навчаа

Өглөөний шүүдрээр

Чийглэн зооглох

Шавьжийг хараад

Өр өвднөм...


2011 . 01 . 14

 

 ....................

Түр зуурын

Бороонд

Нэгэн шүхэрт

Хоргодохдоо

Төөнөсөн алаг нүд нь

Хувцас хатаасан бүсгүй

Зүрх хэмээх хаалгаар

Эхнэртэй минь

Зөрөлдөн

Зүүдэнд дандаа ирж

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч. Ороомог овогт Б. Баясгалан

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Анхаа : ...
Оруулсан on 2011-12-28 10:32:58 (1410 уншсан)

...Оргил сарьдгийг нэлд нь бүрхсэн

   Онгон цагаан цас байна

   Орчлон дэлхийг ороож тогтсон

   Очиж хүрэмгүй замууд байна

         Холдон одсон нэгнээ гэсэн

         Хоёр биений сэтгэл байна

         Хожмын өдөр баяртай уулзах

         Хос зүрхний учрал байна ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Тэнгэрийн бичиг
Оруулсан ochiroo on 2011-12-27 16:31:22 (2031 уншсан)

 Тэнгэр эцгээс бидэнд илгээсэн алтан зарлигтай

Тэртээ мянганаас бүдгэрч үзээгүй агуу замналтай

Болно оо болгоно гэж толгой дохиулдаг мохошгүй хүчтэй

Босоо явсны амин гэрч Монгол бичиг мину

Угаа мэдэхгүй зарим нь <<Уйгаржин>> гэж хадууравч

Удмаа бодохгүй ноёд нь <<Хуучин>> гэж гадуурхавч

Харанхуйн манан арилж гэгээрэхүй мандахын цагт

Харийн зарцсыг яллах цаазат бичиг мөн өө

Даяар орчлонд гайхагдсан сонгодог бичиг таныхаа

Даамай бат өлмийд тань сөгдөн мөргөж амьдарна аа

Эцэслэхүй дор надад маанийн үсэг хэрэггүй ээ

Эрдэмд амлуулсан титмээс тань толгой дээрээ зална аа

                          Цагаан Тугтаны Дээдээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Намрын сард аавдаа хадгалах шүлэгчийн нэгдүгээр захидал
Оруулсан admin on 2011-12-27 14:38:57 (1438 уншсан)

Цонхийсон цагаан үүлс тэнгэрт байж ядан хошуурна, тийшээ харах бүрт л сэтгэлд жихүүдэс ургана

Цогцос биеэ хөдөөлүүлсэн та минь тэр хөхрөгчийн цаана түр амарчихаад дахиад л наашаа ирэх гээд яараад байна уу

Манай нутагт одоо намар болоод амьдралд хүлүүлсэн хүмүүс харцаа хүртэл зузаалчихаад алхаж явна

Манан уулсын оройд тунарна, гудамжаар нисэх навчис эгээ л зүрх рүү орчих аятай дүүлээд байна

Сүүлчийн удаа харж, хэлэлцэж ярилгүй гэнэтхэн явчихсан таны араас би ч гэсэн хоосроод гунигтай байна

Сүүдрээсээ өөр гэрэл гэгээгүй намайг салхи нэвт үлээгээд ингэж урссаар удахгүй алга болох юм шиг санагдана

Цэв хүйтэн бороо хааяа, хааяахан шаагиад л байна, норохгүй гэхээс нойтон бодол дотроос минь хайрна

Чимээгүйхэн ээжид минь үлдээсэн газрын цөм шиг халуун зүрх чинь дэргэд нь суугаа намайг ч төөнсөөр байгаад итгэнэ

Цэцэгс хагдараад, шувууд буцаад өвс бүгдээрээ шарлах гээд бүгд л завгүй байна даа, ганцаардал минь хүртэл

Цэнхэртээд л байгаа тэр алсад чинь хүйтэн байна уу? одоо наана чинь намар болж байна уу? Ааваа..., АаааВаааа     

2011.09.14-15 шилжих шөнө



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өчигдөр чиний минь атгасан гар ...
Оруулсан admin on 2011-12-27 01:25:05 (1435 уншсан)

Өчигдөр чиний минь атгасан гар                           

Одоо хэн нэгний энгэрийг тэмтэрч байхад

Өчигдөрхөн чиний минь үнссэн уруул

Одоо хэн нэгний уруулыг олзолж

Өчигдөр миний чамд хэлсэн амлалтыг

Одоо хэн нэгэн мөрийг минь налан сонсож байхад

Өөр хэнийг ч хайрлаж чадахгүй гэж хэлсэн чи минь

Одоо бусдын харцан доор эрхэлж суугаа.

Надад зориулж хэлсэн болгон одоо

Чамаас  би урвасан шиг

Шаналж уйтгарлахгүйгээр

Ондоо нэгний зүрхэнд

Шинэхэн сорви үлдээж байгаа.

Чамд итгэж энхрийлсэн миний сэтгэл

Надаас чи урвасан шиг

Зүсийг чинь умартан

Бусдын зүрхэнд

Зүрх сийлж суугаа.

Бид хоёр биендээ хайртай аль эсвэл үгүйгээ ойлгохгүй

Бие биенээсээ хол хэн нэгэн бүсгүй аль эсвэл залуутай

Зүгээр л энгий болзоонд хамт зогсож

Зүсийг нь тэвэрч уруулийг нь үнсээд...

Гэвч чамайг л санагалзан

Сэтгэл хоёрдмол байгаа.

Хаврын модны навч хичнээн уйтай гөлөглөж

Хайр дурлал хичнээн гунигтай санагдаж

Яг одоо чамайг л тэврээд үнсмээр санагдахдаа

Ямархан бүсгүйг тэвэрч суугаагаа би ойлгохгүй байхад

Дэргэдээс хол чи тээр тэнд

Дурсамж, зовлонт хайраа санаж битүүхэн санаашран

Дуугүйхэн хэн нэгнийг даган алхалж байгаа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Миний хөдөө
Оруулсан admin on 2011-12-26 23:39:12 (1744 уншсан)

Зуун дамжин булиглаж хүлээсэн

Зуузай шаргих бүдэгхэн чимээ

Зүрхэн дээрээс алсран замхрахад

Зуны ногоон дээр  мөр нь үлдэнэ

                                 Миний хөдөө

Алтайн даваан дээр үүл шиг хүглийх

Араг тэгнэсэн сүүлчийн ат

Алгуурхан бүдгэрсээр далд ороход

Аяны харгуй нь эдгэрч үлдэнэ

                                 Миний хөдөө

Саалийн хувин хормойдож зүүгдсэн

Сайхан бүсгүйн тас шиг сүүдрийг

Саргүй шөнийн тэнгэр залгихад

Санааны аясаар зүүдэнд үлдэнэ

                                 Миний хөдөө



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өвсний бичиг
Оруулсан admin on 2011-12-26 18:46:46 (1400 уншсан)

Мананд дүүжлэгдэх ганц навчнаас он жилийн гунигийг харж

Шувуудын унагасан нулимс номын хуудсыг сөхөн нүүхэд

Мөчир бүхэн дээр амьдралын жим салаалуулсан

Шинэ цасны гэгээнд эмзэглэх намрын тунирхал хөлөрнө

 

Гөрөөсний өлмий дороос өвсний зөн цагийн шүүрс алдуулж

Гээгдэж мартагдсан өнө эртний совинг гэтэлгэж намилзахад

Дэрсний завсраар үл мэдэг униартах цангасан болжморын

Дэрхийн нисэх чимээ нойрмог уулсыг сэрээнэ

 

Уйтгар эзэмдсэн яруухан агшин сэтгэлийн минь торлогийг цочооход

Бодлын чичиргээнд өндөлзөнхөн аниргүйн хөшиг нээгднэм

Усны гүнд будан сууж санаандгүй долгио татаад

Буй алсад сүндэрлэх мөсөн цохионы эртний дурдатгал сэдрээнэ

 

Шугуйн гүнд татсан солонгоор янзага хөөцөлдөн тоглоход

Амирлангуйн хөх шувуу моддын шивнээнд орооцолдож

Шаглаж дуусаагүй хаврын шамрага цээжний гүнд хүйт оргиулаад

Аргамжсан улирал төгсөшгүйн хязгаарт үүлсийн далавч мэт гэрэлтэнэ

 

Зэрэглээтэн буй талын тийм намуухан үдшийг дурсахад

Зүүгдэн тэмүүлэх шаналан цам харайх нь төгөлдөр нэгэн зураг болж

Хүн чулууны үдшийн гуниг үүрдийн амар амгалан болоод

Өмөрч шимшрэх зүрхний угаас ганц нэгхэн бороо дусагнах нь зүүд болно

 

Солонгот өвс цуурын аялгууг гудайн сонсох цаглашгүй тэртээд

Судрын хуудаснаас усан манан судсыг минь даган эргэнэм

Сэмрэн нүүгэлтэх үүлс хадан цохионы гунигт хөгжмийг тоглоод

Сүмийн хонхийг аяар нэг цохиход он цаг өртөөлж явах нь үзэгдэв ээ

2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Цаг эргэнэ
Оруулсан admin on 2011-12-25 19:28:24 (1715 уншсан)

Ганцаардал ганцаардмаар, тийм аниргүй

Гарах гарцгүй гансрал дунд, ганцаараа

Галзуу хүнийхээс ч долоон дор өдрийн тэмдэглэлээ

Ганцхан өөртөө зориулж бичмэр аядана

Бас хэн нэгэнд уншуулмаар санагдана...

 

Дэмийрэл солиорол, бүрхэг, бас харанхуй

Дэндүү гунигтай, дарс хүртэл давстай ус шиг гашуун

Хажууд хүмүүс хий хоосон дүнгэнээд, юу ч ойлгохгүй

Хар дарсан зүүд шиг хачин жигтэй, зэвүүн

... хоолой хатаад, дотор шатаад

Хүйтэн юм ууя гэтэл хөргөгч таг зогсчихож.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Чулуунхүү : ЧОНЫН ӨЧИЛ
Оруулсан admin on 2011-12-23 15:37:25 (4969 уншсан)




Говь-Алтайн Тонхил суманд
Галзуурсан байж болзошгүй чоно
Хүн рүү дайраад нухуулсан байна гэсэн
Хуурай мэдээ сониноос уншив ...

Чонын сүнс тэнгэрт хальж
Чичлүүлж байна гэнэ, бурхадад
Диваажин, тамыг нь шийдэх үед
Даруухнаар тэр ийн өчжээ: 

“Замаар явсан зантгар толгой
Зайдсанд хууртсан мангуу толгой” гэдэг шиг
Хөвчөөр явсан хөх “нохой” би
Хүмүүст “пойлдуулаад” амиа алдлаа

Газар өшиглөн гүйж явах хувь дуусч
Гандуухан саарал арьсаа хуулуулан
Буруу зөвөө шийдүүлэхээр 
Бурхадын өмнө зогсож байна, би



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г.Лхагвадорж : Түүнд...
Оруулсан admin on 2011-12-21 22:42:10 (1380 уншсан)

Төө ургасан халгайг эмийн жороор хэрэглэдэг

Түүнээс өндөр бол хогийн ургамалд тооцогддог

Түүн лүгээ чи бидний учрал

Төгсгөлтэй л байх ёстой.

Зориж дурлаагүй сэтгэлээ

Хориж хэн нь чадах вэ?

Хэн нэгнээс хэн нэгнийгээ хайхаа 

Хэзээ зогсоох вэ?

Болохгүй гэдгийг нь мэдсээр байж

Бие биедээ дасчихсан

Бүтэлгүй хайраа яах вэ?

Ороо нь орсон сүрэг нохдын дундаас

Онцгойрон ураг барилдсан хоёр нь л 

Хэн нэгэнд илүү зодуулдаг

Орчлонд хоюулаа түүн лүгээ 

Ав адилхан өвдөж, ав адилхан шаналах минь

Алдаа юм чи бидний

Арай бага, Арай их байсан бол

Аль хэдий нь энэ явдал дуусчихсан байх байлаа.

                                      ГАНТОГТОХЫН  ЛХАГВАДОРЖ 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 90 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-043.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2143

зотон тос 40х51 см
Манан
Хэмжээс: 476x600 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2524

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-012.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2342


Агуулга
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг
· П. Анхпүрэв: Гуйлт нь ирээгүй бэр
· Р. Отгонбаяр
Баасан, 2018.03.02
· Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
· Г. Батжаргалан
· Э. Цогтбат: Эр хүн та юу боддог вэ?
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат: Үр минь
· Э. Цогтбат: БОДОЛ СЭРЭХҮЙ
· МАХАМУТРЫН ДУУЛАЛ
· Мял богд
· П. Бадрал
· П. Бадрал
· Сүмбэ хамбын сургаал "Цэцгийн хэлхээ"
· П. Бадрал
· П. Бадрал
· П. Бадрал: Бүгдэд талархъя
· П. Бадрал
· Т. Бямбасүрэн: Нар цагтаа мандана

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn