Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Л.Төрбурам : Ув улаан архи
Оруулсан Torburam on 2012-04-16 15:07:48 (1625 уншсан)

Үсээ задгай тавьж цагаан цамцаар
биеэ халхалсан хар нүдтэй охин
Үргэлж зүүн мөрөн дээр минь сууж явдаг
өдөржин тэр уйлж байдаг
Хамгийн далд нууцыг минь
мэддэг нь ганцхан тэр
Чихэнд минь үргэлж өвдөж байгаагаа
шивнэдэг би тусалж чаддаггүй

Өдөржин би инээж явдаг тэр гомддог ч үгүй
Гадаа гарахаасаа ч айдаг гэсэн
үргэлж тэгээд гуниглаж явдаг тэр
уйлж байдаг тэр
Тэгээд би шөнө болоход түүний нулимсаар
ув улаан архи нэрж уудаг
Уугаад согтох бүрт минь тэр мөрийг минь дэрлээд
дуу дуулж өгдөг би харин уйлж эхэлдэг
Тув тунгалаг нулимсаар нэрсэн
ув улаан архины тухай тэр шөнө бүр дуулдаг
Үргэлж өөрийг нь өвтгөдөг миний амьдралыг
тэр шөнө бүхэн дуулдаг би согтоод уйлж суудаг
Ув улаан час улаан тэр архийг би ганцаар
ууж дуусгадаг шөнөжин согтуу уйлдаг
Харин тэр уйлдаггүй намайг үргэлж аргадаж байдаг
учирлаж байдаг тэр л намайг ойлгодог
Аниргүй шөнөөр юу хийж суудгийг минь
тэгэхдээ согтуу уйлж суудгийг минь
ганцхан тэр л мэднэ тэр л харсан



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чамгүйгээр
Оруулсан Torburam on 2012-04-15 14:52:36 (1722 уншсан)

Чамгүйгээр амьдрахад
тэвчишгүйг тэвчих боломж
Чамгүйгээр амьдрахад
харашгүйг харах боломж

Чиний араас
Чиний хойноос
Тийм хүйтэн хэн ч үгүй
Тийм харанхуй 

Бүх хүмүүс чулуу шиг
Бүх шувууд гуниг шиг
Гэрт багтахгүй олон хүн хүйтэн
Гудамжаар дүүрэн хүмүүс хоосон

Чамгүйгээр амьдрахад
тэвчишгүйг тэвчих боломж
Чамгүйгээр амьдрахад
харашгүйг харах боломж

Энд үлдэх
Энд амьдрах

2012.4.12



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Надаас асуу
Оруулсан admin on 2012-04-14 14:43:34 (1593 уншсан)

Дурлалыг чи надаас асуу

Дуртмал харц,

Шаналсан зүрхээр би хариулъя

                Хайрыг би надас асуу

                Хөшсөн бие,

                Хөлчүү зангаар би хариулъя

Амьдрлыг чи надаас асуу

Алаг нүд,

Асгарсан нулимсаар хариулъя

            Жаргалыг чи надаас асуу

            Жавартай инээд,

           Жаазтай зургаар хариулъя

Зовлонг чи надаас асуу

Зоргоор ааш,

Залуу насаар хариулъя

            Харин хамгийн сүүлд

            Хүлээхийн хэцүүг асуу

            Хэлээд өгьеөө би чаамд

            Хайр сэтгэлийн тамлал

                       Тэр чинь....,                2000.09.01. Ховд.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Өөрчлөлт
Оруулсан admin on 2012-04-13 12:01:08 (1812 уншсан)

Би өөрчлөнө энэ нийгмийг

Бид өөрчлөнө энэ төрийг

Би бухимдаж байна үнэхээр уур минь хүрч байна

Болохгүй нийгэмд амьдарч буруутай юм шиг айна

Эрх чөлөө харанхуйлж эргэн тойрон гэрэлгүй

Эрс өөрчлөлт дутаж иргэн бүрийн оролцоогүй

Өөрчлөлтийг чи би өөрөөсөө эхлэнэ

Өгөрсөн төрийг бид л цэглэнэ

Цэвэр цус үндэсний үзэл үнэхээр дутаж байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ц.Төртайван : Хөрөг
Оруулсан admin on 2012-04-10 14:28:58 (2876 уншсан)

   “Галууны дэгдээхэй ганцаараа байлаа...”
Н.Дугарсүрэн гуай маань аймгийн номын санд тэргэнцэр дээрээ түрүүлж иржээ. Намайг өлгүүрт хувцсаа өгч зогсох хооронд шатны эргэдэг дээр “гацсан” түүнийг хэрхэн дээш гаргах талаар хөвгүүд зөвлөлдөж, тэрэгнийх нь энд тэндээс барьж харагдав. Н.Дугарсүрэн гуай  түрийг нь тайраад галош шиг болгочихсон эсгий гутлаас өөр гуталөмсөх аргагүй, харин “Ядравч янжууртайгаа” гэгчээр  эсгий гутал дээрээ хэлхгэр шаргал өмд тавьж, цагаан саарал куртик, хоёр талаас нь хавчсан хар шляп өмсчээ. Хэзээний л хир хургүй, товч цахилгаан бүрэн, тэрүүхэндээ донж маягтай явахыг хичээдэг цэмцгэр хүн сэн. Одоо хоёр хөл нь бүр мэдээгүй, энэ намархан л ойр зуурын юм хардаг байсан баруун нүд нь муудсаар бараг юм үзэхээ больж. Гэвч хуучны цэмцгэр янз төрх хэвээр, дэргэдэх хүнээсээ “Чи хэн бэ” гэж асуун, “За сайн уу” хэмээн чанга чанга мэндлэн  ер жирийн эрүүл хүн шиг яриж шуугиж сууна.
“Нугасны дэгдээхэй олуулаа байлаа
Нуугдаж ниссээр нутаг буцлаа
Нутгийн чамдаа хайртай байлаа
Нууцхан бодсоор хадамд гаргалаа...” гэсэн хит дууны шүлэг бичиж гялалзаж явсан Н.Дугарсүрэн гуай одооДорнод аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн  өндөр настны асрамжийн газрын “харъяат” болжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Нулимстай бүжиг
Оруулсан admin on 2012-04-04 16:52:55 (1571 уншсан)

Хээнцэр алхаа минь хэлгүй хөгжим
Хэтэрхий омоглон зан далайн түрлэг
Зүрх эсгэх чиний алдаа өвлийн жавар
Зөнгөөрөө гомдсон сэтгэл намрын аялгуу

Хувь заяагаа чиний гарт өгчихөөд
Худалын үнэнтэй амьдралд нулимстай бүжлээ
Даашинзны минь хормой салхин аясаар дэрвээд
Даанчиг сэхүүн атлаа нойтон аньсгатай бүжлээ

Бодлын үзүүр минь тайлагдашгүй зэрэглээ
Болчимгүй гэнэн мөрөөдөл тэнгисийн шуурга
Хайрлах сэтгэл минь сувдан цагаан гуниг
Харамслын аялгуу аадрын ширүүн шаагиа

Хувь заяагаа чиний гарт өгчихөөд
Худалын үнэнтэй амьдралд нулимстай бүжлээ
Даашинзны минь хормой салхин аясаар дэрвээд
Даанчиг сэхүүн атлаа нойтон аньсгатай бүжлээ

Цагаанаас өөр өнгөгүй гэж эндүүрсэн амьдрал
Чамаас бусдад нээж үзээгүй халуун энгэр
Өр зүрх минь зөвхөн өөрийгөө л буруутгана
Өнгөрсөн алдаа бүхнээ сэтгэлээсээ арчихыг хүснэ.

Хувь заяагаа чиний гарт өгчихөөд
Худалын үнэнтэй амьдралд нулимстай бүжлээ
Даашинзны минь хормой салхин аясаар дэрвээд
Даанчиг сэхүүн атлаа нойтон аньсгатай бүжлээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хайрын гэгээн шөнө...
Оруулсан admin on 2012-04-04 10:46:52 (1769 уншсан)

Тэнгэрийн сониучхан гүнж сарнаас харамласан
Тийм л  балтай миний хайрын шөнө
Энгэрт чинь би шингэж уусан ормоор
Эрхлээд  баймаар тийм л хайрын шөнө
            Шөнө гэхэд өдөр шиг
            Сүүдэр ч үгүй ялгуухан
Дуслах хөлсний чимээ хайр шивнэсэн
Дур хүслийн цэг дээр чи бүжсэн
Даашинзаа холын холд хийсгээд
Даанчиг эрх чөлөөтэй байсан би
            Салхиний зөөлөн сэвшээ намайг энхрийлээд л
            Санаа алдах нь ч аз жаргал байсан
            Нүв нүцгэн янагийн халуухан жаргалдаа
            Нүглийн сүүдрээс ч маргааш гунихаас ч
                                    миний зүрхэнд айдас байсангүй
Хүсэл татахдаа хүнийх гэж чи хэлээгүй
Хүлээсгүй жаргахдаа үүрд гэж би амлаагүй
Үүл манан хоёр нийлэх шиг тийм л
Үлгэрийн байсан бид хоёрийн гэгээхэн шөнө
                       Их гэгээхэн хайрын шөнө
                       Илбийн юм шиг  жаргалтай
Үзсэглэнт сарнайн дэлбээ шиг энхрийлсэн
Үнэр анхилуун тэр гэгээн шөнө
Намуухан горхины урсгал шиг тийм л
Нандин бас эрхэмсэг хайрын шөнө
             Салхиний зөөлөн сэвшээ намайг энхрийлээд л
            Санаа алдах нь ч аз жаргал байсан
            Нүв нүцгэн янагийн халуухан жаргалдаа
            Нүглийн сүүдрээс ч маргааш гунихаас ч
                                    миний зүрхэнд айдас байсангүй 


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар Нэргүй
Оруулсан admin on 2012-04-03 17:04:06 (1744 уншсан)

Энэ хорвоо дээр бид нар яах гэж ирсэн юм бэ

Эд мөнгө хураах гэж ирсэн юмуу гэж бодон сэрсэн юм бэ

Чиний миний амьдрал нэг хэвийн явна

Чамд л гэж хэлэхэд зөв явбал бүгдийг авна

Зарим хүмүүс зовлон дандаа амсана

Жоохон буруу зүйл хийсэндээ харамсана

Гэтэл зарим нь дандаа жаргал эдлэнэ

Гэн гэнэхэн санаа алдан нууцхан зовлон хүснэ

Бүтэхгүй хайрын төлөө бие сэтгэлээ зориулна

Бүүр дараа нь тэрэндээ бүх зүйлээ хориулна

Яах гэж би дурлаваа гэж бодон уйлна

Ямар ч байсан тэр чинь чамайг харан дуулна

Шуналаа дийлэхгүй хүмүүс торны цаана сууна

Шингэж үлдсэн зарим нь чиний төлөө ууна

Бүхнийг өөрийн мэдэлдээ байлгах гэсэн нь буруу зам руу алхана

Болохгүй байвал заавал хүчээр болгох гэсэн биш өөрөө бүхнээс залхана

Эрх мэдэл хүсэл тачаал жаргал зовлон хайр харуусал нийлээд чи

Энэ бүхнийг бичиж суугаа хүн нь бол би.

Чиний хүсэл яагаад дандаа савнаасаа халина бэ

Чи өөрөө л сонгоно зовлон жаргалын аль нь бэ

Залуусын хүсэл мөрөөдөл бол ердөө мөнгө

Заль хэрэглэвэл залуусын гарт дөнгө

Эх орноо хайрлах сэтгэл зүрх чамд байна уу

Эгэл ардыгаа өрөвдөх хүний мөс байна уу

Ганцаараа идсэн гахай таргалахгүй нь яг үнэн

Гагцхүү харин олонтойгоо идсэн хулгана турж үхэхгүй нь яг үнэн

Би хайртай чи хайртай бид бүхэн эх орондоо хайртай

Бие сэтгэлээрээ чиний төлөө зүтгэнэ эх орон минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г.Нармандах : Хэрвээ намайг үхвэл
Оруулсан admin on 2012-04-02 12:44:11 (1703 уншсан)

 Хэрвээ намайг үхвэл

Хэн нэгэн баярлах ч

Хүйтэн будаагаар хүүхэд хооллож

Хөх хадаг,хөгцтэй цайнд хүмүүс дарагдаж

Хамаатнууд цугларч хамтдаа гуньж

Хайран хүүхэд гэж халаглан уйлна.

Ээж минь хүн хараад л мэгшиж,

Эрлэг номун хааныг дотроо хараан шимширнэ.

Эцэг минь хүнээс далд уйсаж

Ихийг үзсэн толгойд нь цагаан хяруу хаялана.

Хөрч гүйцээгүй бие хүйтэн шороонд булагдаж

Хөсөр хаягдсан цогцос хүнд чулуунд дарагдана.

Хүний энэ орчлонгоос нэг нүгэл хасагдаж

Хүүр хаях газарт шинэ хөшөө нэмэгдэнэ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат
залуу яруу найрагч Гэрэлхүүгийн Нармандах



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г.Нармандах : Ренчингийн Чойномд
Оруулсан admin on 2012-04-02 12:40:44 (1908 уншсан)

 Цагаа олж хэнзлээгүй
Цасан доорх яргуй
Нийгэм андуурч төрсөн
Нэрт зохиолч Чойном танаа...

Ардчиллын шуурга шуурах нь бүү хэл,үнэртээгүй
Амьдралын минь зам зурайх нь бүү хэл,тавигдаагүй
Айдас төрүүлэм тэр л он жилүүдэд
Амаа хумхиж суугаагүйдээ чи өнөөдөр алга аа.
Нар мандаж тэнгэр цэлмээгүй байхад
Намайг төрж ардчилал цэцэглээгүй байхад
Ерэн оноос өмнөх зохиолчид
Ер нь л магтаал бичдэг байхад
Нам,Чойбалсан хоёрыг магтаж яваагүйдээ
Магад чи өнөөдөр бидний дунд алга уу?
Ардчилал нэртэй социалист энэ нийгэмд
Амаа үдүүлж суухыг хүсээгүйдээ би
Чиний тоглосон тоглоомоор тоглохыг хүслээ
Чин шударга байж,шүлэглэхийг би хүслээ.
Бичсэн шүлэг бүхнийг чинь уншаад нэг суухнээ
Билэг авьяас чадварыг тань бишрээд нэг суухнээ
Бахархах сэтгэл эрхгүй төрхийн
Бас,үгүй ээ өрөвдөж сууна аа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Хатуу Хориглоно !!!
Оруулсан Дашням on 2012-03-31 19:20:41 (1872 уншсан)

Хэндч байсан дурлахыг хориглоно

Хэзээ ч байсан дуурсахыг хоригроно

Хэнтэй ч байсан инээхийг хориглоно 

Хэн нэгнийг харахыг ч хориглоно 


Өөрөөсөө түрүүлж үхэхийг хориглоно 

Өөр бүсгүйтэй зөрөхийг хориглоно 

Сайхан гэдэг үгийг ганцхан түүнд хэлэх ёстой 

Сайн гэсэн бүхнийг ганцхан түүнд зориулах ёстой 


Ажилаа тараад шууд гэртээ

Амралтаа аваад дандаа гэртээ 

Авгай гэхийг хатуу хориглоно 

"Амраг минь" гэж дуудахыг зарлигдана 


Автобусан дотор хайртай гэж Орилуулна

Ажил дээр байхдаа миний зургийг хар гэж  Зарлигдана 

Аккоунт бүхнийг ганцыг ч үлдээхгүй устгуулаад

Ариусч гэгээс гээд цагаан хоол идүүлнэ 


Бөгжөө байнга хүмүүст харуулаад

Би эхнэртэй гэж хэлүүлэхийг шаардана

Баар саваар явж болохгүй

Балгах бол бүүр ХоРиОтОй !!!

2012-3-20 Б.Д



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Бусад: Зүгээр л...
Оруулсан admin on 2012-03-30 20:54:33 (2201 уншсан)

Би чамайг үргэлж дэргэдээ харахыг л хүссэн
Харин тэд чамайг зүгээр л дээрээс чинь харахыг хүссэн.

Би чамд өөрийгөө ойлгуулж чадаагүй
Энэ миний арчаагүйнх
Чи надад өөрийгөө ойлгуулахыг хүсээгүй
Энэ чиний хуучин хайраа мартаагүйнх.

Бид хоёр яг л ижил туйлтай соронзон
Хэзээ ч нийлэх ёсгүй
Бид хоёрын дунд хайр хэзээ ч орших ёсгүй.

Гэхдээ би чамайг хайрламаар байна
Нууцаар ч байсан хамаагүй
Хэнд ч мэдэгдэхгүйгээр.

Би чиний хувьд хэн ч байгаагүй байж болно
Гэхдээ чи миний хувьд хэн нэгэн.

Хэдий би шаналлаа гээд
Би бууж өгөхгүй ээ
Эм ууж ч үхэхгүй.

"Аз" жаргалтай хүмүүс хажуугаар өнгөрнө
Гэхдээ тэд зүгээр л "аз"тай хүмүүс

Ганцаардал үргэлж надтай цуг
Тиймээс би ганцаараа биш.

Заяаны хань зам дээр байхад
Би зүгээр л тойроод гарна.
Дахин нэг боломж хүсэн чам уруу харна.

Чи тэднийг яг нойлын цаас шиг арчаад л хаядаг
Гэхдээ би дахин боловсруулагдсан ч 
Чи бас л арчаад хаях уу?

2010/03/30



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Шүлгүүд
Оруулсан admin on 2012-03-27 11:38:29 (2006 уншсан)

Өвс ногоо өдөр өдрөөр шарлангуй болж
Өглөө босход дэн дэн салхитай
Өнгө ялдам цэцгэсийн тэргүүн илтэд гудайж
Үй түмэн гуниг нь хаа сайгүй тэнүүлчилнэ
Өнөөдөр чинь маргааш өмсөх дулаан малгайгаа эрэе дээ

Суух минь удаан  
Сууж суучхаад  босох минь
Сууж байгаа шиг удаан
Явах минь удаан
Яаралгүй алхаад харих минь
Яарч байхад ирэхгүй шиг удаан
Ирэх минь удаан
Хүлээх шиг удаан
Эргээд очих минь удаан
Энэ бүхнийг нийлүүлсэн шиг удаан
Ингэж амьдрах минь 
Нисэх мэт хурдан

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Батмөнх : Сэтгэлийн гүндэх ертөнцөөс
Оруулсан admin on 2012-03-26 19:17:44 (1747 уншсан)


Наранд хагссан чулуу хагарч элс болохыг нь үзээгүй

Надаас үргэсэн шувуухай хаашаа нисэснийг ч хараагүй

Зовлон юм шиг жаргалыг хэн өгсөнийг  мэдэхгүй ч

Зоргоор амьдрах хувь надад байна уу бурхан минь ээ

          Ховдолт зүрхний чанадаас салхины чимээ сэржигнээд

          Холын холдох ертөнцөөс онгодын унага үүрсэнхэн

          Хорвоо чамд татагдсан миний л сэтгэлийн өчилөөр

          Хувьхан заяаны минь ертөнцөд гэгэлгэн дуу эгшиглэв бололтой

Цаг хугацаа, залуу насны аагаар амьдралын тойргийг зураад

Цэнцүүр ихтэй жаргалд өнгөрсөн цагийг дэнслэх юм

Цал буурал орчлонгийн мөнх эргэх хүрдэнд

Яруу эгшигт амьдрал  минь шүлгээн тэрлэж дуралнам

          Шунан тачаалдах сэтгэл ертөнцийн нууцад шороорхож

          Шуурга босох тавьланлуу сохор юм шиг тэмүүлэхэд

          Үнэн худал нь үл мэдэгдэх тааварлашгүй замбуулин

          Үгүй хоосон ганцаардал дунд хүмүүн надаар даажигнах юм

Гэлээ ч гэсэн

Зовсон ч бай жаргасан ч бай үхэх нь үнэн хорвоод

Зоргоор амьдарч яваад эх орон танаа уусахсан

Баринтагтай судар шиг монголд шүлгээн сараачиж үлдээчихээд

Бүүр холын одод руу харамсах зүйлгүй л одохсон...

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат залуу яруу найрагч Б.Батмөнх



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батмөнх : Шөнийн бороо
Оруулсан admin on 2012-03-26 19:15:29 (1709 уншсан)

        

Усан болорын дуслаас оддын амт мэдрэгдэж

Урин цагийн шөнөөр бороо зөөлөн шиврэнэ

Уйлах эс уйлахын тухай үлгэр огторгуйн манад хөвөрч

Урсан гарах нулимс аятай хацар зөөлөн исгэнэ

Бодлын чанадад төрсөн найргийн унага тэнцэж

Бүүдгэр сарны гэрэлт чимээ анирлан сортолзоно

Бийрийн үзүүр хөвөлзөж шүлэг бүтэх агшинд

Онгод хурсан найрганд сарны хүлэг үүрсэнэ

Цэцэгс дэлбээгээн хумьж амьд чийгэнд согтоод

Чив чимээгүй аниргүйн гүнд урт дуу аялна

Ус нэвтэрсэн юм бүхэнтэй бодол шалба нороод

Бойтгон хонхны минь дуу тэнгэрийн цээлнээс сонсогдоно

Ганц нэгхэн тургилах босоо морьдын чимээ

Гүрэн их монголд минь аялгуу болон эгшиглэхэд

Бурхан уйлав уу гэлтэй зөөлөн шиврэх бороо

Будант ууландаа эрхэлсээр амгалан бүхнийг зурна

Шөнийн бороо зөөлөн шиврэнэ

Шүлэг зүрх хоёр л амрах завгүй

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат залуу яруу найрагч Б.Батмөнх



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батмөнх : Сүүдэр гэрэлт хорвоо
Оруулсан admin on 2012-03-26 19:09:38 (1577 уншсан)

Ижий цэнхэр орчлонгийн нүдэн нуурын тольтонд

Эрхэлж туньж хатуу бүхнийг аргадаж зөөллөөд

Наран зүмбэр замбуулингийн тортогт зулайд

Нэрээн дуудуулж мөрөөн тамгалж яваагийг учир

            Би жаргалын эзэн зовлонгийн гэрч билээ

Адармаатай орчлонгийн бэрх давааг явган оройлдож

Ааш нь олдохгүй амьдралын нойтон шалбаагаар хөл нүцгэн туучин

Зовлонгийн үүдээр нулимстай алхаж заяагийн хөтөлж ирсэн

Зоргоор ертөнцийн хад чулуунд шивнэж уйлах онгод билээ би

          Би буйдхан амьдралынхаа бурхан зурсан тавилангаар дагаж урсах

          Борхон зүрхэн дэх ончирсон бүхнээ дэлгэрүүлж услах

          Оддын чөлөөгөөр харваж буусан солир билээ

          Огторгуйн мананд төөрч будилаад эрхэсээр зүгээ олсон төөрөг билээ

Би үхэх төрөхийн хорвоог нар зөв тойрох тавилан билээ

Үүрсэн янцгаах хүлэгээ эмээлтэй нь хонуулахгүй заншил билээ

Үрийн зулай үнэрлэж хилийн дээс манах эр хүн билээ

Үнэг хайчилж мөнгөн хундаганаас сүү амсах билэгдэл билээ

          Би

         Хиртсэн нарны ганц цацраг

         Хэлмэгдсэн бурхадын сүнс билээ

         Жаргал буцалсан хүмүүний амьдралд

         Үхэл рүү урсах давалгаа билээ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат залуу яруу найрагч Б.Батмөнх



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Явчихсан...
Оруулсан Хайрын эхлэл on 2012-03-24 19:13:41 (1532 уншсан)

Үг үйлдэл үнэр бүхнээ аваад чи явчихсан

Үүрийн таван жингээр хулгайч шиг зугтчихсан

Зүрхний зүүн ховидолд хоосон оргиж

Зүгээр л би чамайг санаж зөндөө ихээр уйлчихсан...

Хаашаа яваа вэ хайрт минь

Халхын охины юуг нь голоо вэ

Хамаг сэтгэлээ зориулсан хайр минь чамд хүнддээд

Харанхуй бүрийд орхиод явлаа гэж үү

Эргэж ирвэл зай байхгүйг санаарай

Энэ дурлалаа хэзээ ч битгий мартаарай

Хүний өвөр дамжаад ирдэг залууг

Хүлээж суух охин үгүй болохыг үзээрэй

Хайрын эхлэл.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Тэр царайнд хайртай
Оруулсан admin on 2012-03-24 02:11:10 (1577 уншсан)

Эрхлэх сэтгэлээ би чихрээр хуурах уу

Эсвэл чинийхээ зөөлөн үгсийг хүлээн ганцаардах уу

Эргэж буцах аашийг минь ойлгогдохгүй гэж хэлчихээд

Энэ шөнө чи намайг зүүдлэхгүй унтаж чадах уу

Зовхинд минь бэлэн байдаг нулимсыг чи мэдэхгүй билүү

Зоргоор загнах аалийг минь чи танихгүй билүү

Намайг ийм байсныг чи минь мэдэхгүй гэлүү

Наргиж цэнгээд хэлэх үг минь өөр байна гэлүү

Хэлэх үг чинь л буруу байсныг мэдэж байна уу

Хэлхсэн үгээрээ зүрхийг минь зүсснээ анзаарч байна уу

Хэнээс ч илүү намайгаа чи минь энхрийлэх ёстой атлаа

Хэнзхэн сэтгэлийг минь зүүгээр сэмлэснээ ойлгож байна уу

Үйлдлийг минь хүлээгээд бардамнаж суугаа ханхүү минь

Үг хаян эрхлээд наддаа чи минь ирдэг биз дээ

Үнэндээ тэр царайнд чинь би өөрөөсөө илүү хайртай

Үгүй гэж зүрхэлмээргүй тэр харцанд хайртай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Амь+д+р+л
Оруулсан admin on 2012-03-24 02:01:37 (1700 уншсан)

Халуун тамын амьдралыг амсаад би үзчихсэн биш

Хатуу хөтүүг нь тоочиж зовлон ярихаас би зүрхшээдэг

Хайр энэрэлээр дүүрэн гэлцэх диваажинд амьдардаг юм шиг

Хачин сайхан инээмсэглээд бардам алхахыг дээдэлдэг ээ

 Аз жаргалыг хүн өөрөө бүтээдэг болохоор

Амьдралд гомдон би зүхэж чаддаггүй юм аа

Алдана л биз залуу нас, давтахгүй бол боллоо гэж

Алдрай сэтгэлээ сайхнаар хуурч харин ч нэг чаддаг юм аа

Өглөө бүр цонхоор минь тусах нарны гэрэл

Өчигдрийн зохиосон дурсамж минь намайг тэжээдэг

Надад л ганц үнэнч үлдэх хүсэл тэмүүлэл минь

Намайг гэх анд нөхөд минь намайг тэтгэдэг юм аа

Хүссэн бүхнийг минь өгч чадах амьдрал

Хүлээгээгүй шаналалыг амсуулж бас чаддаг

Хааяахан надтай ханьсах гуниг гутрал

Халтай зүйлээс заримдаа хамгаалж бас чаддаг юм аа

Төөрөг тавилангийнхаа зургийг би хараагүй ч гэлээ

Томоогүй зангаараа эрхэмсэг байна аа юу ч болсон

Хамаагүй чи надтай тогломоор байвал

Харин ч нэг чамаар ГОД болноо, амьдрааал 

2012.03.23



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Үхэх юм байх өө
Оруулсан admin on 2012-03-24 02:00:14 (1479 уншсан)

 Тэсгэл алдсан үед ч амьд л гарах гэж тэмцдэг байхад

Тэнэсэн дурлалаас болж амиа егүүтгэдэг нь байх юм аа

Тэрнээс илүү эхийгээ зовоож амь таслан хүн болчихоод

Тэнэгээсээ болж хорвоог орхидог нь бас байх юм аа

 Ачлалыг мэдэхгүй айлын хүү дагаж хазганана

 Ачлалыг мэдэхгүй айлын хүү дагаж хазганана

 Аальгүйтэж бас шөнийн цагаар тэнүүчилнэ

 Атгын чинээ тархиа юугаар цэнэглэхээ ч мэдэхгүй 

 Аа бас болоогүй арван давхраас үсэрнэ гэж байгаа

Одооноос эхэлж би чамайг танихгүй гэж хэлээд

Олон жилийн өмнө би чамаас зам салсан

 

 Найзаа найзаа гэж эгдүүг минь бүү хүргэ

 Нялганаж уурыг минь хүргээд юу болохыг чи ч мэдэж байгаа

 

Инээд зэвүү хоёрыг минь зэрэг хүргэсэн хямдхан охин

Итгэлийг минь алдаж эр дагасан найзын оронцог 

Илүүдээ гарсан амь байгаа даа та минь

Ижийнхээ өмнүүр ороод нүгэл байгаа даа дарь эх минь 

2012.03.23



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 103 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-034.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2640

Анхны цас 2005 он
Замын хөдөлгөөн
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3180

Зураач : Б.Хонгорзул
khongor024.jpg
Хэмжээс: 600x810 205k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3710


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn