Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: D of B : өМчЛөХ эРх ЧаМд БаЙхГүЙ ...
Оруулсан Дашням on 2012-05-08 15:20:58 (1908 уншсан)

Миний сэтгэл гэгч эрээн цаас гэвч чинийхээс цагаан толбо ихтэй
Миний сэтгэл гэгч нуурын ус гэвч чинийхээс шуувууд олонтой
Миний сэтгэл гэгч намираа бороо гэвч чинийхээс ус ихтэй
Миний сэтгэл гэгч алтан навчис гэвч газарт гишгэгдээгүй

Хаврын урь орох цагаар дэлбээлсэн цэцэг
Ган халуун зуныг ганган үзэмжээн гайхуулсаар давж
Гал шар намрын уртыг даалгүй хагдараад
Хүйтэнд зутран ганхсаар өвөлтэй золгоод үндэсэндээ үр тариа болж шингэдэх шиг

Хайртай хосууд хажуугаар чинь алхахдаа сайхныг чинь магтаад тастаж зүрхлээгүй
Хүмүүний сониуч зан чамд татагдаад илбэн ганхах үед чинь зургийг чинь буулгасан
Хөрстийн амьдрал шарлан гандах улиралд хүмүүн өрөвдөж чамайг таслаж амжаагүй
Хүйтний улирал хөлдөхийг чинь үзэхгүй гэж цасаар хучиж орхисон цэцэг цэцгийн дээд минь ээ

Чи хэдийгээр сайхан ч чамайг би хайрладаг ч миний сэтгэл гэгч хэлбэргүй орон зайг
Чи хэдийгээр ухаалаг ч чамайг би хайрладаг ч миний оюун ухаан гэгч сүүдэргүй сүлдийг
Чи хэдийгээр цэцэг шиг ч чамд би татагдан оршдог ч миний зүрх гэгч амны минь түлхүүрийг
Чи надад амьдарлаа өгсөн ч миний амьдрал чинийх байвч миний бодол гэгч өтгөн харгуйг
өмчлөх эрх чамд байхгүй...
D of B 2012-05-08 4:14 PM



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хоёулаа
Оруулсан admin on 2012-05-07 10:51:45 (1927 уншсан)

Чамайг анх хараад сэтгэл дотор галтай

Чиний уруул чинь улаахан хайраар дүүрэн балтай

Цохилох зүрхэнд урам хайрлаж

Цантсан мөрөөдөлд чи байрлаж

Тэнгэр лүү дүүлэх мэт нисэж

Тэндээ цугтаа хамтдаа хэсэж

Гэж бодон би үргэлж мөрөөдөх юм

Гэтэл чи надаас зөрөөд байх юм

Өөрөө чи хайрыг өөр хүнээс хайна

Өөрт минь харин тэр хайр чинь байна

Дэндүү удаан бодож тэрэндээ тэгээд солиорч

Дэврүүн хүслийг минь бодоод үгүй гэхээ болиоч

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ЗААВАЛ УУЛЗАНА
Оруулсан admin on 2012-05-03 21:50:02 (1751 уншсан)

Хэт  маналзах  тэрхэн агшинд
Хэнзхэн зүрх минь номхорсон байсан
Хэнийч атгаагүй ариухан гарыг чинь
Хөөрхөн чамаасаа  дальдрангуй  атгасан

Сар  мэлтрэх  тэрхэн  агшанд
Сайхан чи минь сандрангуй  байсан
Салаа хонгорхон  гэзгий  чинь үнэртхэд
Салмааргүйл байсандаа  тэрхэн үдэш

Удахгүй эргээд уулзанаа гээд
Ухаалаг нүд чинь цоглогхон  инээсэн
Улиралын  амралтаар ирнэ биз дээ гээд
Унаган зүрхэнд  минь шивнээд байсан

Арван жилийн дугаар ангид сурахаар 
Аймгийн төвд  хүрэлцэн ирэхдээ
Алтан  намрын  ургацын  талбай  дээр
Аюул  тоссоныг яахан мэдэх билээ

Ээжээсээ өвөлсөн царайлаг чамд минь
Эрэлгийн элч дуралсанч юм уу
Эндүүрч андуурч сольсонч  юм уу
Энх,,,чамайг минь надаас булаасан

Холын  холд  нуучихсан  болохоор  чинь
Хойноос чинь яваад олохгүй нь мэдээж
Хонгорхон насан даа шархтай үлдсэн ч
Хойд насандаа заавал уулзана даа

2012 он 3 сарын 22 Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б. Улаанхүү :  Алдарт уяач ШООВДОР
Оруулсан ulaanhuu on 2012-05-01 16:32:27 (2363 уншсан)

Адтай залуу насандаа адууны тэнгэр тогтоож
Алдарт уяач шоовдор адуугаар гоёж наадахдаа
Атаршсан омголон хүлгийн зоо нуруунд тухлаж
Айраг сэнгэнэсэн гэрийнхээ хоймор талд завилаж

Хурдан хүлгүүдээ барьлаж  хурсан уяачидтайгаа баясаж
Хотонгийн хусуураа арчиж  хөлслөх морьдоо хөтөлсөөр
Хөлстөө тохмоо сэврээж  хүний  хөлнөөс зайдуу талд
Хөнгөн  шургаагаар хэц татаж  хүндэт  хүлгүүдээ уяна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Би
Оруулсан admin on 2012-04-27 13:26:37 (1772 уншсан)

Би монгол гэдэг гүрний удмын нэг тасархай

Би малчин ардын заяанд төрсөн нэг балархай

Би чингис хааны байгуулсан их монголын иргэн

Би чиний л адил азтай явуулын нэг элч

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Article1: У. Пүрэвсүрэн : Цэнхэр тэнгэрийн орон
Оруулсан admin on 2012-04-27 10:29:36 (8996 уншсан)

Сүрлэг Хархираан торгон салхи хацар илбээд
Сүүн давалгаатай Увс нуур тольдон мэлтийгээд
Зүрхэн еүдэн уул эцгийн суудлаар ханхайгаад
Зүймэл газрын зэрэглээ тэнгэрийн салхитай мяралзаад
                Тийм л нутаг даа миний цэнхэр хязгаар
                Тэнгэрийн диваажин миний унасан газар
                Ижийн минь сэтгэл шиг цагаахан зон олон
                Энэ биений үл тасрах амь нутаг минь
Үүлэн нөмрөг газрын энгээр зураглан нүүгээд
Үдшийн намуухан сэвшээнд залуу хос алхалаад
Үнэний төлөөх өвгөдийн сургаалийг түүх хүүрнээд
Үлгэрийн цэнхэр орон минь бодол эзэгнэн оршоод


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : Гэгээн шөнө
Оруулсан admin on 2012-04-24 16:01:37 (2012 уншсан)

Тэнгэрийн сониучхан гүнж сарнаас харамласан

Тийм л балтай миний хайрын шөнө

Энгэрт чинь би шингэж уусан ормоор

Эрхлээд баймаар тийм л хайрын шөнө


                Шөнө гэхэд өдөр шиг

                Сүүдэр ч үгүй ялгуухан


Дуслах хөлсний чимээ хайр шивнэсэн

Дур хүслийн чинь цэг дээр би бүжсэн

Даашинзаа холын холд хийсгээд

Даанчиг эрх чөлөөтэй байсан би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : Нулимстай бүжиг
Оруулсан admin on 2012-04-24 16:00:41 (2215 уншсан)

Хээнцэр алхаа минь хэлгүй хөгжим
Хэтэрхий омоглон зан далайн түрлэг
Зүрх эсгэх чиний алдаа өвлийн жавар
Зөнгөөрөө гомдсон сэтгэл намрын аялгуу

Хувь заяагаа чиний гарт өгчихөөд
Худалын үнэнтэй амьдралд нулимстай бүжлээ
Даашинзны минь хормой салхин аясаар дэрвээд
Даанчиг сэхүүн атлаа нойтон аньсгатай бүжлээ

Бодлын үзүүр минь тайлагдашгүй зэрэглээ
Болчимгүй гэнэн мөрөөдөл тэнгисийн шуурга
Хайрлах сэтгэл минь сувдан цагаан гуниг
Харамслын аялгуу аадрын ширүүн шаагиа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : ЭХ ОРОН ТАЙВАН БАЙНА
Оруулсан admin on 2012-04-24 15:59:18 (5390 уншсан)

Буурын гэрээнд мутралсан Монголын түүхтэй, амь нэгтэй
Буурал өвгөдийн гэрээсийг мартах учиргүй
Монгол улсын төлөө тангараг өргөх
Мохошгүй хилчдийн аяны мөр нь балраагүй
Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна
Салхин чимээнээс өөр аниргүй
Сайхан нутгийн минь хил тайван байна
Тужын нарснаас дүрэлзсэн хувьсгалын галтай оч нэгтэй
Тушаал авсан хилчдийн хараа цуцаагүй
Түүхт хилийн манаанд эгнэн жагсах
Түмэн эрсийн цувааг зон олон таслаагүй
Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна
Салхин чимээнээс өөр аниргүй
Сайхан нутгийн минь хил тайван байна
Жанжин тугийн минь намираа жагсаалын дуутай хөг нэгтэй
Жавхаа төгөлдөр хилчдийн алхаа саараагүй
Цэцгэн үнэрт огшсон сүлдэт баганад
Цэгцлэн ёслох эрсын цуваа тасраагүй
Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна
Салхин чимээнээс өөр аниргүй
Сайхан нутгийн минь хил тайван байна
Монгол улсын минь хил тайван байна.

Уртнасангийн Пүрэвсүрэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: У.Пүрэвсүрэн : ДУТАХЫН ЭНЭЛЭН НАЙЗДАА
Оруулсан admin on 2012-04-24 15:55:39 (1929 уншсан)

Алсад гэгээхэн одод анивчина
Аглаг сэтгэлд тэр одны туяа тусна.....
Яг л чи ирэх шиг..


Хайрын тэнгэрт ухаарал бэлэглэж
Хатуу амьдралыг зөөлнөөр эргүүлсэн
Эргэж хэзээ ч давтагдашгүй чиний минь гэгээн нөхөрлөлөөр
Эрэг нурж цэцэг хагдрах шиг цангаж явна даа найз минь
Дотогшоо гуниг хөврөнө
Эзгүйрэл,эзгүйрэл оршино
Доголон нулимс хөлчүүхэн урсана
Үгүйлэл их үгүйлэл мэдрэгдэнэ
Зулын гэрэл мэт бадмалсандаа чи минь
Зуурдхан ирээд буцсан даа чи минь
Эзгүйрэл үлдээж нөхөрлөлын дарсны ааг харьсан даа
Эргэж хэзээ ч орлох үгүй сэтгэл үнэртсэн найз минь
Дотогшоо гуниг хөврөнө
Эзгүйрэл,эзгүйрэл оршино
Доголон нулимс хөлчүүхэн урсана
Үгүйлэл их үгүйлэл мэдрэгдэнэ
Дутах л юм чамаар би байтугай орчлон
Дүүрэн амьдрал байдаггүйг мэдрүүлж орхилоо чи
Намрын салхи сэвэлзэж жавар хорогдоно сэтгэлд
Насаараа л чамаар дутаж явах нь дээ найз минь
Дотогшоо гуниг хөврөнө
Эзгүйрэл,эзгүйрэл оршино
Доголон нулимс хөлчүүхэн урсана
Үгүйлэл их үгүйлэл мэдрэгдэнэ

Уртнасангийн Пүрэвсүрэн



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хонгорхон бүсгүй
Оруулсан admin on 2012-04-23 14:38:46 (1713 уншсан)

Бүсгүй минь битгий уйл нулимсаа арч

Бүүвэйн дуутай хорвоо чамайг хөглөж байна

Эр хүний түшиг болсон хань болохоор чи

Энгүй хорвоог уярааж дуулаач чи

Сэтгэлийн гал зүрхэнд чинь бий

Итгэлийн хайр цээжинд чинь бий

Гоо үзэсгэлэнг цогцлоо бурхан чамд өгсөн

Гаулаг биеэ битгий нуу хурмаст чамд бэлэглэсэн

Хатуу орчлонг зөөлрүүлж ханийн тэнгэр дуудсан

Харамгүй хайраа наддаа өгөөч хонгорхон бүсгүй минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Энхтуяа : Бүсгүй...
Оруулсан admin on 2012-04-23 12:29:05 (3327 уншсан)

Сүүлчийн навчис нэг нэгээрээ тасран газарт бууж, анхны цас ганц хоёроор бударч гар дээр хайлна. Сэтгэлд дулаан, зөөлөн үдэш. Гэгээн бүхэн энэ цас шиг алгуур айлчилж, уйтгар гуниг яг л энэ навчис шиг салхинд хийсэх мэт. Бүгдийг хэн нэгэн агуу эрхэм зохицуулчихсан ч юм шиг. Ерөөс эргэн тойрон, зөрж өнгөрөх хүмүүс, байгаль дэлхий бүх зүйл амгалан. Гагц бүсгүйн сэтгэл л дэнсэлж, тогтож ядна. Болоод өнгөрсөн зүйл юу байсныг ойлгохыг хичээнэ.
Амьдрал өөрөө богинохон. Өдөр хоног ч түүний нэг хэсэг тул ялгаагүй нүд ирмэх зуур л өнгөрнө. Тиймээс “өдрөөр амьдрагч” гэж өөрийгөө тунхаглагсад олширсон байх. Буруутгахгүй. Өнгөрснийг дурсалгүй, ирээдүйд зовнилгүй амьдрах нь аз жаргалын өнгө, хэлбэрийг нэмэхийг ч үгүйсгэхгүй. Энэ өдөр бүсгүйн хувьд маргаашийг харах сөхөө байсангүй. Тэр өнөөдөр “өдрөөр амьдарсан” юм. Баяр хөөр цээжин дотор багтаж ядна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Хүсэл
Оруулсан admin on 2012-04-20 23:43:45 (3216 уншсан)

Энхэрхэн дэлбээг тань таллан хааж

Эхийн хайраар чамайг ургуулсан юм. . .

намбалаг агаад уяруу хоолой радиогоор эгшиглэж. . . сайхан дуулдаг хүн шүү хэмээмүй. Зурагтаар гараасай лавтай “хөөрхөн эгч” байгаадаа хэмээх саваагүй нэгэн бодол цээжинд төрнө. Дарханы ойн баярын концерт телевизээр гарах зарыг “Үнэн” сонин дээрээс харснаас хойш, сэтгэлд хоногштол дуулдаг “түүнийг” цэнхэр дэлгэцээр ч болов харах нь гэхээс цагийн товыг хүлээн байж ядах. Зузаан шилэн нүүртэй хагас дугуй цаг руу байн байн хялалзах. . . Цагийн зүү гацсан юм шиг удаан аажуухан нэг хоёроор хүндээр амьсгалан зугуухан. . . нэг л газраа хөдөлж ядаад л. . . Тув тунгалаг цэлмэг сайхан орой суурины гудамжаар хүүхдүүд тоос манарган черта, дээс, бөмбөг тоглож, настайчууд хашааны гадна энэ тэрхнийг хүүрнэлдэн хоёр гурваараа жижиг бидон барин сууцгааж, гудамжны зүүн төгсгөл дээр байх цагаан идээний мухлагийн худалдагч Цэрмааг харуулдацгаана. Өвөлжингөө бор цай ууж ходоодонд нь  цайны хар өнгөр суугаад “харшаад унахаа” дөхснөө гайхацгаан ам уралдан сүүний тэрэг, Цэрмаа эгч хоёрын “буянтай”-г гайхацгаана. Шингэж буй наран доогуур манаран байгаа гудамжны зүүн адгаар тойрон уухилан гарч ирэх сүүний тэрэгний хойноос хүүхдүүд зүүгдэхэд, нэг огцом торомз гишгэж уухичснаа ухасхийн гарч ирлээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: М.Билэгсайхан : Монгол
Оруулсан on 2012-04-20 11:34:22 (1733 уншсан)

Алж талж явсан Монгол
Алуулж талуулж явсан Монгол
Аварч энэрч явсан Монгол
Авруулж энэрүүлж явсан Монгол
Өгч авч явсан Монгол
Өгсөж уруудаж явсан Монгол
Алдаж онож явсан Монгол
Ар өвөр болсон Монгол
Агуу хүнийг ч төрүүлсэн Монгол
Адгийн шаарыг ч өсгөсөн Монгол
Атга шороо гэж тэмцсэн Монгол
Алтан амиараа сольсон Монгол
Алд дэлмээр ч алдсан Монгол
Алхам алхамаар ч ялсан Монгол
Аяа хүмүүс минь зовсон жаргасан Монгол
Ахуй төрөө гэж залбирсан сүсэглэсэн Монгол
Замбуулинд буурлуудын үйлдсэн
Жар, дал, наян тохой Майдарыг
Занасан, шүтсэн, шатаасан Монгол
Бурхан тэнгэр хилэгнээ ч юм уу бүү мэд
Төр улс минь донхолзоод байна
Буруу зөвөө мэдэхээ байв уу бүү мэд
Төрөлх Монгол минь гэгэлзээд байна
Хожим бид алдсанаа мэддэг шүү мэргэд минь
Холч ухаанаар улсаа бодоорой иргэд минь.

1997 онд хэвлэгдсэн "Хар азаргын нуруу" анхны шүлгийн түүврээс



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: М.Билэгсайхан : Би
Оруулсан admin on 2012-04-20 11:32:25 (1831 уншсан)

Би бэх цаасны эрлэг
Билгүүн үнэний шуналтан
Шүлгийн бол өвчтөн
Дууны бол дурлалтан
Боловсрол нимгэн ч
Бодол санаа даанч их
Шүлгээр дандаа жирэмсэлж явдаг
Онгодоор түүнийг төрүүлж жаргадаг
Олон түмэндээ сөгдөх
Орчлонгийн нэгэн ширхэг.

Мөнхөөгийн Билэгсайхан



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: М.Билэгсайхан : Хар азаргын нуруу
Оруулсан admin on 2012-04-20 11:30:59 (4359 уншсан)

Үйтэн хуар дээлний товруу хээ шиг содон
Үхэж төрөх заяаны уулзах цэг шиг эмзэг
Үүл сульдааж амраасан дэлхийн чимэг уул минь
Ус өвсөнд умбасан ургаа Хар азарга билээ.
Танан улаан наран суганд нь сульдаж хүрдэг

Талын бор толгод унага шиг жоохон харагддаг
Тал саран авхайг чулуун хэлтэрхий дээр амраадаг
Тахилтай салхиар янцгаасан Хар азарга уул билээ.
Өвөг дээдсийн минь өлгий
Өөрийн минь ээж аавын минь өлгий
Энэхэн биений минь өлний
Эх үрсийн минь өлгий
Дээдэс өвгөдийг минь өлгийдсөн болохоор нь
Бурхан нуруу гэдэг юм би
Дээвэр цоорхой тэнгэрт нь ойрхон болохоор нь
Сүмбэр уул гэдэг юм би
Дээд тэнгэрийн тахилгатай болохоор нь
Чингисийн нуруу гэдэг юм би
Дэлхийд, морины нэртэй болохоор нь
Азарга нуруу гэдэг юм би
Торон жирэн зэрэглээг нь
Далай гэж андуурдаггүй болохоор
Би говийн хүү
Толгой эргэм хар азаргатаа
Дөрөөлж наадсан болохоор
Би Алтайн хүү
Тиймээ би Говь-Алтайн хүүхэд
Тэлмэн жороо гол элс хоёрын садан
Тиймээ та бид чинь хангай говийн төрлүүд
Тэнгэр эхийн доорхи хайр нэгтэй үрс
Хөвдөл хөрстийг ч хөмөрч мэдэх
Хар азарга уул гэж бий
Тахиж хэрвээ чадвал тавилан заяаг тань ивээх
Тамга уул аяа миний Хар азаргын нуруу

Мөнхөөгийн Билэгсайхан



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: М.Билэгсайхан : Гэгээн монгол
Оруулсан admin on 2012-04-20 10:31:00 (6311 уншсан)

Сүрэг цагаан зээр
Шүүдэр гишгэн цаглаж
Сүрлэг өндөр яндан 
Тэхийн эвэр сэрвийж
Монгол гэрийн гаднаас 
Малын үнэр ханхиалж 
Моринд хайртай сайн эр
Уртын дууг аяалж 
Үүрийн гэгээтэй уралдан
Өрхний хошуу даялаж
Өндөр борхон бүсгүй
Аргал хормойлон галлаж
Өтгөн шаргал цайг
Тоон өргүүлэн сарамч
Өүлэн эжий минь удам тэнгэрт цацал өргөж
Өөдрөг хөдөө нутагт минь
Өглөө болж байгаа нь тэрээ.
Үдийн нарны сүүдэр
Хөлөн тушаа нуугдаж 
Өртөө газрын юмс зэрэглээнд бүжиглэж
Малын хишигтэй хүүхэд
Хонио усанд оруулж
Манай танайхан бүгдээрэй
Борцтой цай аягалж
Гэр дүүрэн буурал
Тамхи нэрэн хуучилж
Гэргий хүүхдийн хооронд
Цаггүй ажил хөглөрч
Нар унасан газраас
Ногооны үнэр ханхалж
Манчид нэрсэн айлаас 
Охийн аагь сэнгэнэж
Зулзаган жаахан богширго
Нисэн бууж жиргээд л
Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан
Өдөржин бэлчсэн мал
Задгай газар хотолж
Үдшийн буурал гэгээ
Толгод дамнан хүүшилж
Өнөө болсон явдлыг 
Ам дамжин хуучилж
Үүр шөнийн болзоог
Залуухан хосууд товлож
Цүү хаях наадамд
Үеийнхэн голцуу цугларч
Цуутын цагаагч гүүг
Өвөө багачуулд ярьж
Сарны гэрэлтэй салхийг
Зэлний үхэр хэвж
Саалийн хувинтай сүүнд
Түүхий цөцгий хөвж
Орон монгол хөдөө минь 
Орой болж байгаа нь тэрээ.
Мичид долоон бурхан
Тооно нарлах цагаар
Мэндийн гурвалжин өрх
Дөрвөлжин болох шөнөөр
Амрагийн болзоотой бүсгүй
Сэрүүхэн байх тохироонд
Армаг хүлгийн хазаар
Айлын шон дээр шаргиваа
Үзэхээс ихийг үзсэн
Өндөр настай эжий
Үүр тэмдэгрэх үеэр
Өрхөө даллаж явахдаа
Хүлэг эзгүй шон дээр
Нойтон хомоолын үзчихээд
Хүргэнтэй болох нь ээ манайх гэж
Хүүхэн насаа дурсваа
Азын тэнгэртээ гэгээн монгол минь 
Айл нэмэх гэж байгаан тэрээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г.Нармандах : Содномдорж харцагад
Оруулсан admin on 2012-04-19 05:26:06 (2043 уншсан)

Уйлган голын гурван аваргын

Угсааг залгах Содном харцага

Улсын наадам, даншигийн чимэг

Уран гоёмсог мэхний эзэн

Тэвхгэр сайхан цээж юугаан төвхийлгөж

Тэнхээт сайхан гар юугаан сунгаж дэвсээр

Залуу харцага бөхийн өргөөнд гарлаа

Залуухан хүүхнүүд шүүрс алдаад шивнэлдлээ.

Бэлтгэл яаж хийдгийг бие нь гэрчилнэ, бэлхнээ

Бэргэж хэзээ ч барилдаагүй, цол нь гэрчилнэ, илхнээ.

Шуудагны барьц өгч аз турших хэрэггүй

Шуудхан шахаад аваад явчихна цаа чинь

Шуундаа ч бяртай даа, бяртай харцага

Шулуухан хэлэхэд илүү дээ, илүү Содномдорж

Тойрч барилдаад, зугтана гэж бодоо юу

Тойгдох мэх гэж бас бий Содномд

Давуулбал сэгийтэл өргөөд тавьчихна

Давбал сэвхийтэл гүйгээд явчихна

Заалны барилдаанд харцага сайн л даа

Зааны даваанд л ирэх жил харна даа

Залуу заан Цэдэвийн Содномдорж 

                      арслангийн даваанд гарахад

Засуул нь ханарч цэнгэлдэх шуугиад

Сэлэнгэ аймгийн Орхонтуул  сумын харъяат залуу яруу найрагч
Хар бүргэд овогт Гэрэлхүүгийн Нармандах 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г.Нармандах : Эрхэмбаяр арсланд
Оруулсан admin on 2012-04-19 05:22:41 (1705 уншсан)

Эрхмийн дээд эрийн чимэг 
Эрхэмбаяр арслангаа магтая аа
Эрдэнийн дээд хүний чимэг
Эр хүний намбыг дуулъя аа

Авдар шиг ханагар цээжинд нь чоно гөлөглөнө гэж сүрдэнэ
Аргагүй л сайн бөх харин ,арслан боллоо гэж сүслэнэ
Аавын хүүгийн од гийж төрийнхөө наадамд үзүүрлэв
Алтан соёмын тод хээт дээлийнхээ энгэрт цол зүүв

Сэлэнгэ нутгийн боохой арслангийн
Шилийг дарсан бор арслан 
Сэтгэл шигээ сайхан нутагтаа
Шинэхэн арслан цогтой ирлээ

Найранд гурван дугараатай хүн гэж түүнийг хэлнэ
Наадамд гурав түрүүлнэ ,дүүрэн хэлнэ
Эрдүү хоолойгоор эр бор харцага хүнгэнэнэ
Эцгийнхээ хүслийг биелүүлж аварга авна хүү нь 

Хөрслөг бор царайдаа эр хүний намбыг шингээж
Хүдэр сайхан биендээ бөх хүний шинжийг цогцлоож
Баяр наадмын жавхааг багтааж ядан дэвж
Бага залуу цолтнуудад үлгэр үзүүлэн цоллуулж
Эрхэмбаяр арслан зүүний магнайд гарлаа
Эрчилж тавьсан сум шиг шунгинан дайрч харагдлаа
Эрхэмбаяр арслан давлаа,давлаа

Сэлэнгэ аймгийн Орхонтуул  сумын харъяат залуу яруу найрагч
Хар бүргэд овогт Гэрэлхүүгийн Нармандах 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Анхбаяр : Монгол
Оруулсан admin on 2012-04-18 13:59:57 (1856 уншсан)

Монгол орон гэж гайхалтай гэж

Магтан дуулдаг мөртлөө

Бэлэн ам шалдан гуя цараййлчхаад

Байгаль эхдээ дайн зарлаж

Ам нь гэрэл шиг хурдан

Ар монголоо магтан дуулж

Байгаль эхээ хамгаалья

Био технологи ура гэж

Индэр дээр нэг нэгээрээ ээлжлэн

Исгэлэн ундаа тулгаж

Гараад уусан ундаа нь толгойд нь

Гарч бал бурам шиг үгс нь

Бүрэнхий тэнгэрт цахилаад өнгөрөх

Балаг ихт цахилгаан адил

Салхинд хийсч

Сарнин алга болно

Муу хүн зар зарсан хойноо өр гэгчээр

Мөнгөний туламд хадгалуулсан мөнгө

Чононд мах хадгалуулсантай адил сүүлд нь

Чи би болоод эзэн нь олдохгүй

Ингээд бодоход

Итгэлтэй хүн төр барина гэдэг

Салан байвгайн үлгэр болжээ

Санаснаар болдог бол

Чингис дээдсээ босгоод

Чин зоригт дээдсээрээ

Төрөө бариулахад

Төрлөөрөө төвшин амгалан

Элгээрээ энх амгалан

Энх мэнд амьдрах байсан биз

Даан ч тийм юм үлгэр

Дандаа үнэн ярьдаг хүн

Өдрийн од шиг ховордож

Өдөр шөнөгүй бурдаг хүн

Шөнийн од шиг олширч

Шантаршгүй зүтгэдэг хүн

Өдрийн од шиг ховордож

Өөрийгөө ихэд боддог залхуучууд

Шөнийн од шиг олширч

Шүтээн болсон эрдэмтэд

Өдрийн од шиг ховорджээ монголд

Д.Анхбаяр



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 100 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
Бямбасүрэнгийн Хонгорзул
Хэмжээс: 259x376 45k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4781

Зураач : Б.Хонгорзул
khongor009.jpg
Хэмжээс: 600x465 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4364

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-056.JPG
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3157


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn