Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Өгүүллэг: Т. Бямбасүрэн: Нар цагтаа мандана
Оруулсан admin on 2018-03-02 15:02:59 (727 уншсан)

Усан бороон дундуур эмгэн хөл нүцгэн гүйж явлаа. Гүйх ч гэж дээ! Байдгаараа хурдлахыг хичээн халтирч тусна. Гэлээ гээд ийм мөчид өөр яах ч билээ. Шавар бялдсан гараараа байшингийн хаалгыг татвал түгжээтэй байсанд:

- Энэ хавьдаа л хүн бүлтэй айл эднийхээс өөр байхгүй хуна, ээ тэнгэр минь, эжий уул минь! Зүүд нойрыг нь үргээж хайрла! гэж бувтнасаар байх ажгуу. Хур үүл зузаан ч тэнгэрийн сонорыг хаашгүй хойно доо. Босгон дээрээ нойрмоглон зогсох Бат, эмгэнээс цочисхийснээ сая гүйцэт сэргэсэн бололтой бүлтийтэл ширтэв.
-Өвөлжөө нурчихлаа, манай мал дарагдчихлаа. Хөөрхийс минь, үр минь шалавлаарай, ганц ишиг ч болохнээ мэнд гаргаж алиач! гэж эмгэн хоолойгоо шахан бархирч, хариу хүлээхгүй дахиад л бархирч, дэмий тэвдэн хөлөө дэвсэлсээр хэдэн хором өнгөрхөд гурван хүүгээ дагуулсан Бат, эмгэний ирсэн жимгүй усан талаар Баруун Сантын хойд булан руу гүйж одов оо. Батын эхнэр пингээс хуурай мод зуухлаж гал асаан хоол, цай хийхээр босохдоо эмгэнийг ятгасан ч тэрээр үлдэхийг хүссэнгүй. 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Хүслэн: Би тэнд очмоор байна
Оруулсан admin on 2018-02-24 18:20:55 (781 уншсан)

Би тэнд очмоор байна

Бодол минь цагаан өнгөтэй

Зүлэг нь ногоон өнгөтэй

Бороо нь солонгын өнгөтэй

Би балчирхан гэнэн

Бусад хүмүүс ч амар тайван

Тэнгэр хөв хөх

Үүлс цав цагаан

Тээр тэндэх уул цэнхэр

Тэрний наадах горхи тунгалаг

Би тэнд очмоор байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д. Нямдорж
Оруулсан admin on 2018-02-19 23:44:54 (592 уншсан)

Худаг руу шидсэн 

хуучин модон ховоо шиг 
би чам руу унана.

Хүч хүрэлгүй алдсан 
ховоо дүүрэн ус шиг 
чи надаас асгарна.

Аян замын улс 
цангаагаа тайлдаг 
ХУДАГ юм, 
ЧИ!

Асгарыг чинь түшин 
харангадаж үхсэн 
ГУЙЛГАЧИН юм,  

БИ!

Хараацай 2015



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д. Нямдорж
Оруулсан admin on 2018-02-19 23:40:13 (424 уншсан)

Цочмог амьсгалахад л

нисчих вий гэмээр
цонхон дээр туссан 
навчсын сүүдэр
харахаас халшрам, 
харахаас халшрам...

Унаасай гэтэл удна, 
удаасай гэтэл унана.
Унах нь үзэгдэхгүй, 
удах нь мэдэгдэхгүй
уйтай хар навчис,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Цэнд-Аюуш Оюун: Нутаг
Оруулсан admin on 2018-02-19 23:29:30 (434 уншсан)

Манай нутгийн шувууд

Манан зүсээд нисэлдэж байна
Жаахан жаахан үрсийнх нь далавч
Жагарын орноо орхиод
Хорвоо шиг хоосон манантай
Холилдоод нисч байна 
Зунжин тэднийг бөөцийлсөн өндөгний
Зулай шиг эмзэг хальс
Эндэж хагалсан дун шиг 
Эвлүүлж болохгүй үзэгдэж байна

Аварга том бүргэдүүд дотроос нь
Амилж ниссэн тэр жижигхэн дэлхийнүүдийг 
Амьсгал шиг зөөлөн салхи 
Амьдралын альхан зүгт хийсгэх юм болдоо 
Хөөрхий

Манай нутгийн буга, согоо
Манан зүсээд зогсож байна 
Үрт амьтдын янзага нь 
Үнэг чоныг мэдэхгүй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Лхамжав: Үзгээ тэр
Оруулсан admin on 2018-02-19 23:22:00 (390 уншсан)

Үзгээ тэр бэхэнд биш

Өнжүүлийн хөх уулсдаа дүрж бичсэн байх нь

Хатан Бөзөнхийн гол нь анир цочоон шулганаж
Хиад Боржигоны талаас нь адуу тургилж сонсогдоно 
Урд Рашаантын салхиар хуримын зар сэрчигнэн
Улихын цагаан дэрсэнд ингэ ботголж үзэгдэнэ

Зоргол хайрханы өвөрт янзаган хүрээ үүсч
Зогсоо хүрэн байцнаас буурал угалз халина
Бид ялавтай эрийн амрагийн дууны исэгчээнд
Бэлчээрт яваа бүсгүйн алчуурын сэжүүр сэрчигнэнэ

Үзгээ тэр бэхэнд биш
Үр эхийн хүйн холбоонд дүрж бичсэн байх нь

Үрээ тэвэрсэн эхийн аялсан бүүвээнд уяран
Үнэнд гүйцэгдсэн нэг нь сэмрэн сэмрэн бороошино 
Бурхадын хөхнөөс ч ивэлээ нь үгүй сүүнд
Булхаж хүн болсноо нөгөө нь ухаарч уярна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц. Отгонбаатар: Нууц амраг
Оруулсан admin on 2018-02-19 23:16:45 (614 уншсан)

Заавал сүүлдэж ирдэг амьдралын их үнэн

Заяа нийлэх тавилангүй алагхан зүрхний учрал
Өр эмтлэж дутуухан жаргаадаг сэтгэлийн их гачлан
Өөрөөсөө хүртэл нууж хайрламаар нэг тийм их хайр
Нуух тусам ил юм шиг санаа дагах хачирхал
Нуурын хоёр эрэг шиг хэзээч уулзахгүй хазгайрал
Тэнгэр газар шиг нэгэндээ хүрч үл болох тэмүүлэл
Тэгсэн ч хэн хэндээ татагдах их орон зай
Үүсэл нь үл мэдэгдэх амьдралын дагуул
Үнэнээс хол алслагдсан,үнэний их өчил
Сүүдэр нь хүртэл сүүдрээсээ эмээх араншин
Сүнсээ хүртэл нэгэндээ өгчихмөөр биений их таталцал



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Жагаа: Хайрлахуй
Оруулсан admin on 2018-02-19 23:10:56 (428 уншсан)

Хайрлахуй чамайгаа

Хайрлахдаа нэг мод болж
Харамлахдаа нэг навч болж
Хатаж гундахгүй тавиланг зурж
Ханилахуйн барилга барихсан

Үсэнд нь тогтсон чимэгээ
Гараар чинь илбүүлж
Үнэрлэхүйн мэдрэмжинд
Үс гэзэг юутэйгээ 

Үнэгчилж нэг эрхлэхсэн 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Энхболд Доржзовд: Жаргалмаа
Оруулсан admin on 2018-02-19 22:57:52 (743 уншсан)

Дэндэв юунаас ч болсныг бүү мэд гэнэт сэржээ. Гэрт нь жавар хургаж дух зулай руу нь сэрүү татна. Хотон дахь малаа ямар нэгэн юм болсон байх вий хэмээн чимээрхэн чагнаархвал нам гүм. Зүүн урд зүгт хүрэн шарынх нь хүүгтэл амьсгал татах нь даавуу цуулах мэт тод сонсогдоно. Энэ ч гарцаагүй гявантай мал юм даа гэж бодлоо. Гявантай үхэр ийнхүү хөр цасан дээр хэвтдэг, хэвтрийг нь үзвэл цас ногоон туяатай болж хайлмагтсан байдаг гэж сонинд бичсэнийг уншаад хүрэн шарынхаа хэвтрийг очиж үзвэл цас нээрэн л ногоон туяатай болчихсон байсан сан. Тэгсэн үхрийн гяван гэдэг асар үнэтэй түүхий эд гэсэн сонины үсэг харагдах шиг болоод хүрэн шараа хайрлахдаа нулимс нь гарахаа шахжээ. Юуных нь түүхий эд байхав дээ. Ээж нь яалаа даа. Хэдэн жил зовж шаналан явснаа хот орж цөснөөсөө шүдэнзний толгойн чинээ хоёр гурван чулуу авахуулсан, мэс заслаас гарч ирээд тэнхэртлээ мөн ч зүдэрч удаж билээ. Тэгтэл тэр муу үхээрийн гурван чулуу хүний гяван болох нээ. Мөн ярьдаг улс шүү. Эмч залуу тэр чулуунуудын нэгийг хямсаагаар чимхэн байж харуулаад "За, ээжийн чинь зовлон энэ дээ. Энэ л цөсний амыг таглаад зовоогоод байж. Одоо айлтгүй ээ" гэж инээмсэглэн хэлсэн сэн. "Харин энэ, одоо бол зовлон биш, ердийн л нэг алаг чулуу. Ээжийн минь биед байсан юм даа гэж бодоод авч хадгалбал хадгал, гаргаад хаячихвал ч хаячих, юутай ч хүүд нь өгчихье" гээд Дэндэвт нөгөө гайтмаруудыг өгч билээ. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Бусад: Шагж Гэлэн
Оруулсан admin on 2018-02-19 22:52:14 (532 уншсан)

Шагж таргалаад алдаж онож явсан түүх нь ард үлдэх нь байна. Сүүлийн 7 хоног 3кг турлаа. Намайг турахад статистик яаж өссөнийг харья

Эхнэр над руу өдөрт хам хум нэг хардаг байсан бол одоо зүгээр гөлрөөстэй. Бодлыг нь уншвал биений юм хурдан яваасай эдр...

Хажуу айлын авгай хүүхнүүд хашаан дээгүүр өндөлзөх нь ихэслээ. Бодлыг нь уншвал “Харахын заяа байхаас хазахын заяа байх биш” гэжийнэ.

Мөн тэдгээр хүүхэнүүдийн найзууд худлаагаар манай ойр орчмоор эргэлдэх боллоо. Бодлыг нь уншвал “Ёооё ядаж Шагжийн хөрш болоод төрчихиймсан” гэжийнэ.

Сүх, хөрөө, хүрз гуйхдаа хүүхдээ гүйлгэдэг байсан Долгор эгч юм л бол өөрөө ирэх боллоо. Бодлыг нь уншвал “Ядаж арван насаар залуу байсан ч болоосой”

Нөхрөө эзгүй хойгуур ДДИШ тааруулаад өгөөч гэж дуудах хагас нүцгэн хүүхнүүдийн тоо бас л өслөө. Бодлыг нь уншвал “гүлдийчээд юу ч ойлгохгүйм” гэжийнэ.

Өглөөд намайг ажилдаа явахад тааралддаг хүүхнүүдийн тоо бүүр огцом өслөө. Бодлыг нь уншвал “Тааралдахын заяа байхаас биш таалуулахын заяа байхгүй юмдаа эдр”



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бумба овогтой Баасанбадам: Монгол үргэлжлэл
Оруулсан admin on 2018-02-19 22:47:37 (333 уншсан)

Ханын толгойноос уяуулж галын бурханг харж өссөн

Халтайсан гартаа сүүл барьж өдөржин өег өнжсөн
Хөл нүцгэн өвс туучиж ишиг хургатай наадсан
Хөрслөг Монголын үр удам ийм л хээгүй торнидог юм

Гэрийн хаяанд сууж үлгэр сонсож томоожсон 
Гэдэс чанасан шөлөнд будаа хаяж бондойсон
Төлийн дуу цангинасан малчны хотонд мөлхөж

Төөрөг цэнхэр орчлонд монголд төрсөн өлчирөө



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Баасанбадам: Өрх толгойлсон ээжүүд
Оруулсан admin on 2018-02-11 12:02:25 (440 уншсан)

Өөрийнхөө хүслээр сонгоогүй юмаа энэ хатуу амьдарлыг

Өв тэгш явах гэж хүний ёсноос гажихгүйг хичээсэн юм
Өнчин зулын гэрэл шиг сүүмэлзэх төдий найдварт итгэж
Өрх гэрийнхээ галыг өрдөж хэрсүү сууж хатуужиж яваа юм

Амьхандаа л болгох гэж гэрт гадаагүй хүйсээ сольсоор
Алга хөрвүүлэх шиг нүүрээ буруулсан хорвоотой тэмцэж
Аз жаргалтай өдөр ирнэ гэж үрсдээ ярьж тайтгараад
Айл гэрээ толгойлж биеэ даасан сэтгэл дүүргэх ээжүүд

 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Эзнээсээ ирээгүй захиа
Оруулсан admin on 2018-02-11 12:00:09 (802 уншсан)

Анх ухаангүй хүргэгдэж ирээд амь тавьчих шахан эмч нарыг сандаргаж байсан эмгэний цагийн тариаг хийхээр өрөөнд нь орлоо. Энэ үед тэр сар гаран эмнэлэгт хэвтэхдээ өрөөнд нь ирэх шинэ өвчтөн болгонд уншиж өгдөг хүүгээсээ ирсэн гэх өнөөх ганц захиагаа уншиж өгч байлаа.

Өөрт нь хүртэл уншиж өгсөн энэ захиаг олон удаа сонссон сувилагч тариагаа тарингаа "Ээж ээ хүү нь эндэх ажлаа дуусгаад удахгүй очих гэж байгаа болохоор тандаа зөндөө олон бэлэгтэй очно оо. Намайг очиход заавал онгоцны буудал дээр тосч аваарай. За баяартай. Хорвоо дээр ганц хүү чинь" гэх захианы сүүлийн өгүүлбэрүүдийг эмгэнтэй зэрэгцэн бусдад үл сонстохоор цээжээр амандаа уншиж байлаа.

Хүү нь Солонгост ажиллаж байгаа гэх намхан, туранхай, бор эмгэнийг нэг ч хүн эргэж ирээгүйн дээр эмнэлгийн өдрийн хоолны цаг болсныг түүнийг аяга, халбагаа бариад коридорт хамгийн түрүүнд гарч хүлээдэгээр нь мэдэж болно.
Эмгэний бие өдөр ирэх тусам муудаж шинэ ирсэн өвчтөний дэргэд хүрч очин захиагаа уншиж өгдөг байснаа больж, дэргэдээ дуудаж суулган уншиж өгдөг болов. Дэргэдээ суулгаад ч өөрөө захиагаа уншиж өгөх тэнхэлгүй болчихоод байхдаа хүнээр уншуулна.

 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц. Отгонбаатар: Ээжийнхээ ээж нь байж үзэхсэн
Оруулсан admin on 2018-02-11 11:47:19 (1009 уншсан)

Ээжийнхээ ээж нь байж ганц удаа үзэхсэн

Энгэртээ тэврээд намайг хайрласан хайраар нь хайрлахсан
Үүрийн шөнөөр нойроо хугаслаж нэг өглөө сэрэхсэн 
Үрээ гэсэн ээжийн сэтгэлийг биеэрээ мэдрэхсэн 
Гурван цагийн огтлолцолд намайг авчирах гэж
Хэвлийдээ нууж ирэхдээ ямар их ядарсаныг нь яс өвдтөл мэдрэхсэн
Ганцхан миний төлөө хорвоог уйлтал бүүвэй аялаж хонохдоо
Хүйтэн тачигнасан өвлийн шөнө яаж даарсаныг нь чөмөг царцтал мэдрэхсэн 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц. Отгонбаатар: Тэр намар
Оруулсан admin on 2018-02-11 11:40:26 (426 уншсан)

Тэр намрын шувууд тэнгэр эсгээд нисчихсэн

Тэнүүн талын салхийг зүсээд алсад буцчихсан
Манхан жаахан толгодод хяруу дуудаад ганганчихсан
Манай танай хоёрыг саахалтаас нүүлгээд холдуулчихсан

Ижий согоо сөл дагаад хашаа ч юм бэлччихсэн
Ижил ангир ганганаад бусдаас сүүлд хоцорчихсон
Ир нь ханасан хүлэг эмээлгүй шондоод уяуулчихсан 
Ижил хоёр сэтгэл биесээ үгүйлээд холдчихсон

Хишиг өдөр товлон дөрөө харшихын хүсэлд ээрэгдэж 
Хархан нүдэн чинийхээ инээх дуугаар эзгүйр ч
Танай манай хоёр буйр сэлгээд ачаалчихсан
Талын жаахан толгод болзоо дуудаад ганцаардчихсан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Жогноогийн Бямбасайхан: Би хун болмоор байна
Оруулсан admin on 2018-02-09 16:58:06 (729 уншсан)

Зохиолч: Жогноогийн Бямбасайхан

Дорж гэнэт түүнийг олж харлаа. Өмнө нь уулзаж, нөхөрлөж явсан, яах аргагүй эртний танил нь өөдөөс нь дүрлийн зогсоно. Эртний танил нь өтөлжээ. Нар салхинд царай нь гандан борлож, духанд нь хоёр ч гүн үрчлээс суун, санчигнийх нь үс бууралтсан байх аж. Турж эцсэнээс эрүүнийх нь яс шөвийж, гүрээний судас нь лугших бүрт шанаа нь гүрвэлзэнэ. Үе үе баруун нүднийх нь доод зовхи татахыг үзвэл тамир тэнхээ муу байгаа нь илт. Нуруу нь бөгтийж, гар нь салгална. “Залуудаа мөн чиг цоглог эр байж билээ. Одоо ийм ч эр болчих гэж”. Доржийн зүрх ёгхийж, цээжний угаас харамсаж бас уурсах сэтгэл төрөв. Амьдрал, цаг хугацаа хоёр түүнийг элээжээ. Бурхан, буг гэж байдаг бол тэр нь энэ хоёр лав мөн.

-Сайн уу, найз минь? Уулзалгүй хэчнээн жил болоо вэ? Ай энэ амьдрал уу? хэмээн Доржийг халаглахад,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: БИ ХУН БОЛМООР БАЙНА
Оруулсан admin on 2018-02-09 16:58:06 (621 уншсан)

Зохиолч : Byambasaikhan Jognoo

    Дорж гэнэт түүнийг олж харлаа. Өмнө нь уулзаж, нөхөрлөж явсан, яах аргагүй эртний танил нь өөдөөс нь дүрлийн зогсоно. Эртний танил нь өтөлжээ. Нар салхинд царай нь гандан борлож, духанд нь хоёр ч гүн үрчлээс суун, санчигнийх нь үс бууралтсан байх аж. Турж эцсэнээс эрүүнийх нь яс шөвийж, гүрээний судас нь лугших бүрт  шанаа нь гүрвэлзэнэ. Үе үе баруун нүднийх нь доод зовхи татахыг үзвэл тамир тэнхээ муу байгаа нь илт. Нуруу нь бөгтийж, гар нь салгална. “Залуудаа мөн чиг цоглог эр байж билээ. Одоо ийм ч эр болчих гэж”. Доржийн зүрх ёгхийж, цээжний угаас  харамсаж бас уурсах сэтгэл төрөв. Амьдрал, цаг хугацаа хоёр түүнийг элээжээ.  Бурхан, буг гэж байдаг бол тэр нь энэ хоёр лав мөн.

        -Сайн уу, найз минь? Уулзалгүй хэчнээн жил болоо вэ? Ай энэ амьдрал уу? хэмээн Доржийг халаглахад,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Цэндийн Дамдинсүрэн : Чемодантай_юм
Оруулсан admin on 2018-02-09 16:55:05 (751 уншсан)

Зохиолч: Цэндийн Дамдинсүрэн
/ Ардын уран зохиолч/


Зуны эхэн сарын нэг тунгалаг үдэш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын ногоон модон бандан дээр хоёр залуухан хүүхэн сууж байна. Тэр хоёрын нэг нь Цээмаа.
Цээмаа хүүхэн зааны ясан савх шиг цагаан гараараа нуурын ус шиг долгиотсон хар гэзгээ илээд, эрвээхэйн далавч шиг эрээн мяндсан алчуураараа янзаган нарийнхан хүзүүгээ ороогоод салхинд ганхсан хонгорзул цэцэг шиг гунхалзан сууж байна. Нөгөө хүүхэн Бумаа найз Цээмаагаа харж хааяа инээмсэглэхэд түүний хөөрхөн уруулын цаанаас цав цагаан шүд нь шинэхэн цасан дээр тунгалаг нарны гэрэл туссан юм шиг гялалзана. Эрээн мяраан юм өмссөн ганган Цээмаагийн дэргэд төв энгийн хувцастай цэвэрхэн бор хүүхэн Бумаагийн сууж байгаа нь тогос шувууны дэргэд хээрийн галуу сууж байгаа юм шиг харагдана.
Хоёр бүсгүйн өмнө зүлгэн дээр тарьсан алаг цэцгүүд зөөлөн салхинд найгаж Цээмаа Бумаа хоёрт баяр хүргэх мэт тохиолдож байна. Жаргаж байгаа нар далд орохынхоо өмнө амжиж хоёр бүсгүйг сайн ажиглаж авъя гэсэн юм шиг баруун байшингийн хажуугаар шуналтайгаар шагайна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: П.Хулан : Шунал
Оруулсан admin on 2018-02-09 16:49:42 (785 уншсан)

Зохиолч: П.Хулан

Миний амьдралын гайхамшигт өдрүүдийн нэгэн үдэш байлаа. Өдрийн нозоором халууныг үлдэн хөөх, шингэж буй нарны дулаан илч нуруунаас ээх үед, халууцсан нохой шиг өдөржин сүүдэр бараадаж суусан би, чийг үнэртсэн автомат усалгаат зүлэгнээс одоо л холдох боломжтой боллоо. Эндээ сууж байх нь таатай ч ходоод гэдэс хоол нэхэх тул зүлэгтэй залгаа есөн давхар орон сууцыг зүглэлээ.

Аль өглөө л жаахан юм идсэн болохоор толгой хүртэл дүүрээд тун ч бэрх байлаа. Гэтэл миний усан нүдэнд юу харагдсан гээч! Дөнгөж өгзгөө далдлах төдий, бие нь нэвт гэрэлтсэн даашинзтай, гуа үзэсгэлэн цогцолсон бүсгүй онгорхой цонхоор нүдний үзүүрт жирс гэв. Тэнгэрийг барьж андгайлъя! Амьдралдаа түүнээс амттайг харж байсангүй. Өөрийн мэдэлгүй тэр цонхоор сэм ороод явчихлаа. Халууцсан бүсгүй гэртээ ганцаараа байгааг би анзаарлаа. Яг л ховсдуулсан юм шиг түүний алхам бүрийг шуналтайяа шимтэн харж, амьсгаа даран араас нь гэтлээ. Намайг огтхон ч анзаарсан шинжгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Лхамсүрэнгийн Энхтуяа : Тарний хүч
Оруулсан admin on 2018-02-09 16:23:41 (809 уншсан)

Зохиолч Лхамсүрэнгийн Энхтуяа Л. Энхтуяа

... -Ишш,охин минь,хар залуугаараа ийм ч юм ярьж суух,гэж дээ,.Сэтгэл цагаан хүнлэг сайн хүнтэй учралгүй яахав дээ,хүн бүр дор бүрнээ өөрт оногдсон тавилангаа зөв ухамсарлаж чадвал бололгүй дээ,.
Одооны зарим охид,бүсгүйчүүдийг хараад, сонсоод байхнээ,эд хөрөнгөтэй,түрийвч зузаан,өндөр алба хашдаг, юм юмтай эрийг л чухалчлан бэлэн зэлэн юман дээр л яваад орчих санаатай даг уу даа,.Үнэндээ бол хүний баян,ядуу нь чухал биш шүү,охин минь,.Хүнийг хүн хэвээр нь байлгаж чадна,гэдэг чинь л уран ухаан бас их тэвчээр шаарддаг юм,.Бидний залууд өөр байж дээ,гэсээр Ханд гуай зуухныхаа амыг нээж ганц хоёр мод нэмж галаа өрдчихөөд сандлаасаа босов.
Тэрээр гэрийнхээ хойморт байрлах булан тохой нь халзарч элэгдэж хуучирсан хоёр эрээн авдарныхаа арай жаахан томдууг нь онгойлгоод дотроос нь урагдаж цоорсон, өнгө нь гандаж сааралтсан муу нэгэн сэмэрхий хадаг гаргаж ирснээ,
-Миний охин нааш ойртоод суу,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 93 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_17.JPG
Хэмжээс: 700x525 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2252

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-200.JPG
Хэмжээс: 600x450 35k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2566

Должин : Зам зуур
zam-022.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2650


Агуулга
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn