Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: ДУСАЛ ҮГ: МОРЬ УНАСАН ТОЛГОЙТОЙ ЭМЭГТЭЙ
Оруулсан Дусал Үг on 2012-06-29 19:29:36 (1779 уншсан)

ЗОХИОГЧ: ДУСАЛ ҮГ

Долоон тэрбум хүн
Доголон орчлонгийн тоосыг хөдөлгөнө
Дотроос нь би нэг л эрийг
Дотночлон авч сэтгэлдээ суулгана

Таван шөнийг хамт үдсэн хямсгар залуу та
Таалагдахгүй бол цагаа надтай бүү үр
Та мужаан ч биш, би зордос ч биш
Модон хүүхэлдэй болоход ир минь дэндүү хатуу юм

Засч зороод янзалдаг нь та биш
Зэрэмдэглүүлээд сууж байдаг нь ч би биш

Арав дөхсөн тэрбум хүний дундаас
Аргадаж хайрлан алган дээрээ бөмбөрүүлж
Алдааг минь уучлаад ханилж явах нь олдоно
Аль хэдийн өөрийнхөөрөө би төгс төгөлдөр юм чинь

Аавын олон хүүгийн сайхан нь юм биш гэхэд сайн нь
Чиний өөлсөн өндгийг үнсэж бишрээд
Чингис хаанаас дутуугүй тахих өдөр ирнэ
Аль хэдийн өөрийнхөөрөө би төгс төгөлдөр юм чинь

Дутагдал өө сэвийг минь өдөржин ирж
Дуншиж суугаа танд хоргодох учир алга
Чигчийн чинээ хүү минь ямх охиноо олж ав
Чиний дэргэдэх би бол морь унасан толгойтой эмэгтэй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: ДУСАЛ ҮГ : МАГАД БИ МАРГААШ ӨГЛӨӨ СЭРЭХГҮЙ БАЙХ
Оруулсан Дусал Үг on 2012-06-29 00:17:54 (1756 уншсан)

ЗОХИОГЧ: ДУСАЛ ҮГ

Магад би маргааш өглөө сэрэхгүй байх
Мандах нарыг үзэлгүй үүрд гүн нойрсох байх
Маань уншиж лам дамар тачигнуулах байх
Манай нэг гэр тэр чигээр уй гашууд автах байх


Өнөө шөнө магад, сүүлчийн дарсаа шимж
Өөр хэн нэгний өвөрт эрхлэн жаргах байх
Өнгө сайхан зүсээ жуумалзанхан тольдоод
Өө сэвээ энгэсгээр сүүлчийн удаа халхлах байх


Цагдаагийн машин дохио хангинуулан ирээд
Цонхны доор тоормослон нэг их чимээ гаргах вий
Цаад хэдэд чинь би дургүй, дуудаж яах юм
Цааш харсан болохоос, би ямар хэрэг хийгээ юу


Гоёлын торгон даашинз дор хярсан эрдэнэд шунаж
Гуя хасаар минь бүжих хурууг дахиж мэдрэхгүй
Энэ биед эрийн эрчим уусаж ахуйн
Эгэлгүй жаргалын оройд ахиж ер гарахгүй


Ингэж бодохоор яльгүй уйтай ч
Эргэж хургаад байх юмгүй, сайхан амьдарсан
Ээ дээ, та хэд минь санаж бэтгэрүүзэй
Ихдээ л нэг шөнө уйл, тэгээд сүнсийг минь амраа


Цав цагаан даашинзаар хөрсөн биеийг хучаад
Цэцэг юугаар тэргүүнийг минь гоёорой
Цахирмаа цэцгийн сүрчгээр үнэрийг ариулж
Цаг нь болохоор авс өөд залаарай


Шунхан улаан өнгөөр уруулыг будаарай
Шуналтай, хүсэлтэй, шударга амьдарсан юм болохоор
Шууд битгий газарт булж орхиорой
Шарилжид ороогдон, өтөнд идэгдмээргүй байна


Эцсийн удаа баруун хацрыг минь үнсээд
Эргэж ирэхээр чинь зүүнийг нь гэж шивнээрэй
Энэ биеийг минь ханатал нэг ширтээд
Илчит галд дээж болгон өргөөрэй


Тамаас дор амьдралаар алхаж үзэхдээ
Түлэгдэх вий гэж айж эмээж явсангүй
Түнэр харанхуй өөд айсуй одохын өмнө
Түүдгийн гэрэлд сүнсээ ганц баясгаад авмаар байна


Тэмцлийн ширүүн гал дундуур тэс хөндлөн давхиж явахдаа
Тэр галын тортогт харин тэргэл оюунаа буртаглаагүй
Тэртэй тэргүй бие барсан бодолгүй хоосон биеийг одоо
Түвдэх зүйлгүй шатаа, тэнгэрээс би та нартаа талархана




( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Баярмаа : Өвгөдийн мэлмийгээр – Өнөөдрийн Монгол мину
Оруулсан admin on 2012-06-25 11:27:50 (1790 уншсан)

Яруу сайхан уртын дуугаар салхины жаврыг үргээсэн
Ялгуусан төгөлдөр билиг ухаанаар сар нарыг шинжсэн
Янгир аргалын хүчит цамнаа уул хадыг доргиосон
Яндаж баршгүй далай – Монгол эх орон минь

Эх нутгаа би зүрхэндээ багтааж ухаандаа сүсэлдэг
Эзэнт төрийн түүхээ бодолдоо тунгааж тархиндаа шингээдэг
Эрэмгий хүлэг баатруудаа оюун дах хязгааргүй тэнгэртээ мөнхөлдөг
Энгүй баян огторгуй – Монгол эх орон минь

Шувуудын чуулган, шулганан жиргэх дэгдээхэй
Шиврээ бороон дуслаас ундаалах хулангийн сүрэг
Шөнийн тэнгэр доор адуугаа манан исгэрэх залуу уяач
Ширгэшгүй бүхний эхлэл – Монгол эх орон минь

Мянга мянган жилийн нүүдэлчин ардын ухаан
Мөнх цаст уулын бэл дэх эгэл малчин айл
Манлай бүхний дээд болсон эрдэмтэн олон докторууд
Мөнх тэнгэрийн зарлигт – Монгол эх орон минь

Сайн бүхэн муу талтай байдгын адилаар
Саар юмс ардаа сөрөг зүйлийг дагуулдаг болохоор
Дэлхийн дулааралтай зэрэгцэн монгол хүний мөс хайлав уу?
Дээдсийн ихэрхэлтэй мөр зэрэгцэн бидний хийморь харив уу?

Хүний мөс гэгч нь хэдийд ч юм хайлсан
Хайр гэдгийг хаана ч юм, хэзээ ч юм умартсан
Ханашгүй сэтгэл, хүн хүнийхээ дээр гарах гэсэн өчүүхэн сэтгэлгээ
Хоосон диплом хэрэггүй хийрхэл эх оронд минь хэрэггүй, ХАРИН

Эх оронд минь хэлдэг биш хийдэг хүн
Эх нутагт минь хэмлэдэг биш бүтээдэг иргэн
Төр засагт минь хумсалдаг биш шударга дээдэс
Түвшин Монголд минь харанхуй биш ГЭРЭЛТ ирээдүй хэрэгтэй

БГД Гурван тамир сургууль 11-р анги Баярсайханы Баярмаа 2012 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Даваасамбуу : Би даарч байна
Оруулсан admin on 2012-06-25 08:56:53 (1635 уншсан)

Цэвэр ичэмхий харцанд чинь,гуниг нөмрөхөд би даарч байна

Цээл наалинхай аяс чинь сарнихад, би даарч байна

Ухаалаг бодол тээсэн харгуй замд чинь,цасаар шуурхад би даарч байна

Уулын цаадах толгод,аан бишээ бэлд хоноглох гэхэд чинь, би даарч байна

                                                           Булгадар овогт Б.Даваасамбуу



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чамд
Оруулсан admin on 2012-06-24 22:05:51 (1338 уншсан)

Хэнд ч хэрэггүй болсон

Хүйтэн намрын навч шиг

Дэмий энэ насандаа би чамд

Дэндүү хайртай болоо юу даа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Яруу эгшгийн дэвтрээс...
Оруулсан admin on 2012-06-21 16:20:48 (1595 уншсан)

Яруу эгшгийн дэвтрээс би бодлоон хүүрнэж зогсном

Ятгын эгшиг уянгат тэнгэрийн аялгуунаас

Янаг гоо бүсгүйн

Ухаан алдам уруулын хэлбэр

Янзаган цээжинд нь мэлмэрэх

Тунгалаг харцыг нэвт сүвлэж

Яруу найргийн хундаганд онгодын дарсыг дүүргэн

Явган сар хөл нүцгэн орчлонг туулах

Саруулхан гунигын дор

Яруу эгшгийн дэвтрээс

 Тунгалаг мэлтэлзэх халамцуухан бадагаар сэржим  өргөж

Тансаг шүлгийн баланд орчлонгийн зовлонг охид эмстэй нь эрхшээн

Тачаад хүслийн охин тэнгэрийг дэргэдээ суулгаж

Эрхэмсэг мутарыг чангатган бийрийн үзүүрийг норгож

Исгэлүүн шингэнийг мансууран байж хөнтөрнө.

Ихэмсэг шүлгийн мөрүүд сэтгэшгүйн гүнээс  хөвөрнө.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : АМИН ҮР
Оруулсан admin on 2012-06-19 14:14:21 (2196 уншсан)

Баясан мишээх нялхын зүүдэнд
Барын бамбар тоглоод байна уу
Одтой шөнийн саран болсон
Охин хонгор үр минь, үр минь ээ хө

Тэнтэр тунтар алхаатай
Дэгэж дэрвэх Бөмбүүлэй
Дээд тэнгэрээс ерөөлтэй
Дэндүү сайхан охинь минь ээ хө

Хоног хоногоор мишээж ургасан
Хонгор жаахан цэцэгхэн юм уу даа
Хорвоо дэлхийн наран болсон
Хосгүй хайртай үр минь, үр минь ээ хө

Жиргэн жиргэх бялзуухай
Жарган жаргах Бөмбүүлэй
Бурхан тэнгэрээс хайрласан
Булбарай жаахан охин минь ээ хө

Аавын хайраас нахиа дэлгэсэн
Алаг зүрхний шүтээн юм уу даа
Энэхэн насны жаргал болсон
Эрдэнээс үнэтэй үр минь, үр минь ээ хө

Ангар гангар инээдтэй
Алиа жаахан Бөмбүүлэй
Асар тэнгэрээс заяатай
Амин хайртай охин минь ээ хө

Бээжин хот 2010 он

Аялгууг Б.Магсаржав зохиожээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : 4 мөрт
Оруулсан admin on 2012-06-16 14:02:23 (1853 уншсан)

Эргэх орчлонд зовлон жаргал ээлжилж л байдаг
Эрчүүд бүхэн гоо сайханд харц хаяж л байдаг
Эрвээхэй цэцгэн дээр дөнгөж буугаад нисэхдээ ч таашаал авч л байдаг
Энхрий янагхан үзсэглэнг харахаар эзэмдэх хүсэл надад ч ялгалгүй төрж л байдаг
Уртнасангийн Пүрэвсүрэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Дашням : Гуйж байна аа
Оруулсан Дашням on 2012-06-14 14:32:39 (1939 уншсан)

Би баатар биш, би улс төр ч биш, би Монгол

Би яруу найрагч биш, би сэтгүүлч ч биш би Монгол

Би хөдөө төрж өссөн, улсын хилээ манасан цэрэг чулуу

Би хүрэн бор царайтай бодол мөрөөдлийн үүр жирийн нэг Монгол

 

Ард хүний амьдарлаар амьдарч явна

Ардын цэргийн албыг хааж амжисан

Алтан нутгийнхаа түүхийг цээжээрээ мэдэх

Ахан дүүсийнхээ сургаалыг даган мөрлөгч Жирийн л Монгол...

 

Уурга бариад моринд мордож үзээгүй

Уулс даваад жин тээж үзээгүй

Хилийн дээсэн дээр Эх орноо манаад хонoж ч үзээгүй

Хээрийн салхийг амтлаад адуу манаж үзээгүй

Хэл усаараа ч хазгай хэлтгий  яриргч нэгэн

Хэний ч юм хэлсэнийг дуулгавартай биелүүлэгч нэгэн

Би Монгол эр хүн гэж хээв нэг хэлээд

Би улсаа хөгжүүлнэ гэж хэнэггүй хэлж суухыг үзээд

 

Сохор номин гэрэлд тэмтчих шиг

Сохор нэгэн нь нүдээ хайх шиг

 Солонго цастай  татах шиг

Сохор  нэгэн мэдрэмж төрлөө.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бид гэрэлтэнэ
Оруулсан admin on 2012-06-13 23:48:48 (1541 уншсан)

Би монгол түмнээ бодоод бичлээ

Багахан ч гэсэн санаа зовоод ичлээ

Учир нь гэвэл намайг тоох хэн ч байхгүй

Уурласан чамаас би айхгүй

Монгол нутаг чинь үхэж байна

Магадгүй чамайг хойч үе чинь зүхэж байна

Гэхдээ удахгүй бид гэрэлтэнэ

Ганцхан чамайг гэхгүй бүгд гэрэлтэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чамаар аргадуулъя
Оруулсан Дашням on 2012-06-11 18:06:27 (1343 уншсан)

Тэвчээр хатуужил хоёр чинь намайг эрхлүүлж нялхаруулсан, тэнгэр газрын хооронд ганцааранг минь битгий зовоогооч дээ миний ханиа !

 

Надаас хүн үнэртэйгүй он жилүүдэд

Надаас хариу нихээгүй чи дэргэд байсан

Надаас зүтгэл гараагүй он жилүүдэд

Надаас халамж нихээгүй чи намайг хайрласан

 

Уйлаад явахад чинь араас чинь би алхаагүй

Уурлахыг чинь мэдсэн ч би юунаас ч айгаагүй

Баяртай гэж хэлэхэд чинь харин хөл дээрээ арай ядаж зогссон...

Баяртай гэдэг үг миний зүрхэний хүйтэн хөнжлийн хуу татсаан...

 

Чихүүн хаврын долоон шөнө харууслын далайд живж хоносон

Чамд өмчилсөн тэр одыг долоон шөнө үйлс хаачаад

Ил хул оргисон гэрт итгэлгүй зогцосоо долоон өдөр шийтэгсэн

Илчэлж чадаагүй үг бүхнээ салхиний үзүүрт шивнэсэн долоон шөнө байсан.

 

Үнэн мөнийн хорвоо дээр хөл нүцгэн алхах шиг

Үйлийн үрээ даалгүй өр зүрхээ харууслаар зүссэн

Андыгаа инээхэд тохуурахлаа гэж

Алд биеэ уур хилэнгийн манан болгоод

Алдар зогцос хоёроо ойлгож ядан зөхөрсийм

Амьд байхад минь ирээд аргадаач дээ

Эрхийн тэнэг намайгаа

Эвий эвий минь гээд ээжий шиг минь аргадаач...

D of B 2012-6-11



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХАНГАЛ АЛАГ МОРЬ МИНЬ ЧИ
Оруулсан admin on 2012-06-09 13:08:33 (1779 уншсан)

Хазаараа дугтарч булигсан
Хангал алаг морь минь чи
Хумбан туурайндаа оч манартал
Хоёр талдаа бусгаж булигна

Хадган дэлээ хийсгэж ирээд л
Хазаарын амгаа тэнийтэл булигна
Харайж чарлан булигаж байх нь
Халирмаар догшон хүлэг юмдаа

Хатан дөрөөг хайрч өшиглөөд л
Хангал амаа цууртал булигна
Хулан тахийн удамтай болохоор
Хайрлхаас аргаггүй хүлэг юмдаа

Ган амгаагаа соёондоо зуугаад
Газар завчилан чарлаж булигна
Ганзганы сурыг сарвайтал бухах нь
Гайхалтай догшон хүлэг минь юмдаа

Эр чадлаараа онцгой төрсөн
Эмнэг алаг морь минь чи
Эзэн хүндээ буян хайралсан
Эрэмгий хурдан хүлэг болно доо

Нутаг усныхаа нэрийг өргөсөн
Наадмын түрүү хүлэг болоорой
Найман шаргын удам шүү гээд
Найман зовхист дуурсаж яваарай

2012 он 6 сарын 9нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Борооны дараа буй бүхэн
Оруулсан admin on 2012-06-08 15:49:02 (1723 уншсан)

Удтал хүлээсэн бороо уйдаж залхтал зүсрэв

Улайдаж хатсан газар уудаг цаас шиг нэвчив

Орсон тэнгэрийн хураас

Оносон бүхэн хувь хүртэв ээ.

          Шувууд хэлд орцгоон шулганаж эхлэв

Шавхайтай шар хоньд өвсөн дээгүүр өвс эрж гүйлдэв

Норж дэвтсэн уулс нүүгэлтэн бараантав

Хурж зогссон адуу салхи сөрөн идээшлэв

 

Аргамжаатай ботго алсыг хараачлан

Гув гув гунганаж, бөн бөн шогшино

Аргалын шаваас дагаж

Алтан дусал бөнжигнөнө...

 

Борооны дараа буй бүхэн өнгөтэй

Борооны дараа бодол хүртэл цэгцтэй

 

Борооны дараа, үерийн ус сав савандаа цуглах нь сайхан

Борооны дараа, үүлнээс нар сугарах нь бүр ч сайхан

Борооны дараа, зооны усаа шилгээж үүрсэх, морьдыг харах сайхан

Борооны дараа, зүгээ алдаж төөрсөн янзага, сэртэлзэж зогсох нь хөөрхөөн

Борооны дараа, норсон хувцасаа дэлгэж хатаах сайхан

Борооны дараа, нойтон газар гишгэх ч бас сайхаан

 

Борооны дараа,          Орсон тэнгэрийн хураас

                                     Оносон бүхэн хувь хүртдэгээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат : 4 мөртүүд
Оруулсан erhesiqing on 2012-06-08 15:38:21 (1605 уншсан)

Амьдрал гэгч:  Алга дарам цагаахан цаас.

                           Бид л түүнийг буруу зөвгүй будаж гардаг.

Үхэл гэгч:        Хэлбэрээс хэлбэрт шилжих хэдхэн хором.

Хойт нас гэгч: Өмнөх амьдралаа зураглаж, өөрийгөө зүхэх өчнөөн шалтгаан.

                                    

                                      ***        ***        ***

 

Хоосон чанарт итгэж хорвоог таних амаргүй ч

Хоёр нарны хоорондуур, үнэнийг л дагаж алхюү

Үнэн бас хоосон ажгуу

                                     

                                       ***        ***        *** 

Зүүний сүвэгчээр шагайчихаад амьдралын барааныг гайхах юун

Зүүн уулан дээрээ гараад л харчих, зүгээрээ сайхан байгаа.

-Хаанаас нь ч харсан адилхан юм биш үү?



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат : Шүлэг
Оруулсан erhesiqing on 2012-06-08 15:32:27 (1827 уншсан)

Өндөр тэнгэрт шувуу үүрээ засахгүй

Өдөр бүр бороо, бас цас орохгүй

Өвсөн толгой зундаа цантахгүй

Өлгийтэй нялхсыг өөчилж болохгүй

Маргаашийнхаа хоолыг өнөөдөр идэхгүй

Матрын хэргийг мэлхий шүүхгүй

Модны мөчрөөс шарилж ургахгүй

Морь хурдан ч машинтай уралдахгүй

Хулчгар зантайд эрх мэдэл хэрэггүй

Хундага дарс хэнд  буруугүй

Хуучны үгэнд хуудуу байхгүй

Хуулийн цоорхойгоор нар тусахгүй

Элсэн ширхэгээр байшин барих аргагүй

Эмтэрсэн элгийг эдгээх амаргүй

Эгшиг зохицох ёс шиг ингэж амьдарваас

Энэ л бидний үнэн юм даа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат : Цэцэг
Оруулсан admin on 2012-06-08 15:28:48 (1566 уншсан)

Тивээс тивд тэлж ургасан

Тэнгэрийн бүтээл – хүн цэцэг

Нар сарнаас нурж ургасан

Нас залуу – нэг цэцэг

Зунаас зунд зулж ургасан

Зуун зуун – зул цэцэг

Орон зайд түгж ургасан

Олон олон – од цэцэг

Хэн дээр нь гишгэсэн

Хэний дээр ургасан

Ургах л гэж яарсан

Ургасан

Хагдрах л гэж яараагүй

Хагдарсан

Үндэс нь үлдсэн

Үржсэн...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Нэгэн насны дөрвөн үе
Оруулсан admin on 2012-06-08 15:03:36 (1491 уншсан)

Би –  Хараа цуцам талын цэцгэн дундуур гүйнэ

         Хараацайн жигүүр дуурайж цамцаан дэрвэтэл гүйнэ

         Солонгын үзүүртэй хөөцөлдөж сунаж унатлаа гүйнэ

         Сайртай борхон хөлөө шүүдэрт дэвттэл гүйнэ

Би – Хүлгийн зоон дээр дарцаглаж хөндлөн гулд давхина

         Хонин зэрэглээ хагачиж хөлчүү юм шиг давхина

         Дэрвүүн омголон зангаа дарж дийлэхгүй давхина

         Дэлгэр амгалан нутагтаа дураар задгай давхина

Би –  Хөлд орсон нутгийнхаа чулууг бүртгэж алхана

         Хөхрөгч сүрлэг уулсынхаа хормойг хажиж алхана

         Эцэг өвгөдийн буйраа эргэж тойрч алхана

         Элэг бүтэн үеэ нэхэн дурсаж алхана

            Би – Төлөв төвшин амьдралдаа сэтгэл хангалуун сууна

                   Төрж өссөн нутгаа дүрслэн санаж сууна

                   Үр ачаан тойруулчихаад үлгэр хууч дэлгэнэ

                   Үзсэн сонссон бүхнээ өвлөн захиж сууна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Харгуй эзний шүлэг
Оруулсан Дашням on 2012-06-07 11:53:55 (1873 уншсан)

 Эзэн нь үхчихсэн айхгүй байна уу? Гаралдаа чи !!!

Эзэн нь үхчихсэн махьбодьтой юу хийх гээд ороод ирэв  чи !!!

Эзэнгүй харахнхуй харгуйд элийгээ хийгээд ороод ирэв чи !!!

Эргэж амьдралд төрөхөөрөө энгийн нэгэн болж төрнө гэж амлаад үхчихсэн !!!

 

Сэтгэлийнх цагаан харгуйд нь нар  тусахгүй  тэмтчиж  байхдаа бичсэн

Сүүгээр амласан ч нулимсаар үдүүлэхдээ милмэрэн байж   бичсэн

Сүүлчийн мөчдөө чамайг хүлээгээд амь нь тасрахгүй тийчэгнэж байж бичсэн

Сүүлчийн ухаан сүүлчийн бодлоо сүлэн байж  сэтгэлдээ бичсэн шүлгийг  нь болгоо.

 

Цайлган цагаан гэж “хүний хорвоо”г  эндүүрч хараад  хордож үхсэн

Цагаахан хайлган гэж  “чамайг” эндүүрч таниад  гуниж үхсэн

Энэ харгуйн  эзний сүүлчийн шүлгийг уншаад

Эрээ цээргүй хүмүүний хорвоод энгүй сайхан амьдраарай !!!

 

““Төгс төгөлдөр нэгэн оюун “түмэн эст махьбодьтой уусахад” бид мэндэлсэн

Түмэн бодол буман ухаан “авиа болон бүүвэй гэж дуулахад” бид ойлголцсон

Түмний хүсэл нэгэн “оргил өөд  тусаж гэрэлтэхэд”  бид амьдарлыг ухаараад

Төрсөн биеээ “од болон харавхад харин бид алсын алсад уйлж хорогдсоор” оддог””

 

Цаг нь болсон нэгнийх нь оршуулга цаг нь болоогүй олноор дүүрч цайвар үүлс харлан бүүдийж

Царай цүс урвайсан хүмүүс цааш нааш хөлхөлдөөд сайн хүн байсан даа хөөрхий гэж уйлалдана

Цаг нь болоогүй нэгний оршуулгa гэнтийн аянга гэр дээр буух шиг тал талаас хүмүүс уралдан ирээд

Цэгээн нулимсаа бүгд нэрцгээж цэцгэн эрхээр түүнийг эрхлүүлж цэцэг шиг зургийг нь дээдлэн залдаг

 

Харин амьдарлаас уйдаж сэтгэлээ оршуулж буй над дээр алтан нар аргамжаат саран айлчлаад

Хамаг сэтгэлийг минь зэмлэн загнаад хамаг амьдарлыг минь ярин ятгалаа гэсэн ч

Харанхуйд миний сэтгэлийг шил архи хайрцаг тамхи хоёр хамаг чадахаараа хүнтэдгэн оршууллаа

Харин миний махьбодь хоёр андын  тусын тулд үеийн үед  зүтгэхээр амлалаа. Үүрд баяртай.                                                                                                 D of B 2012-5-25



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хаана явна
Оруулсан Дашням on 2012-06-07 11:52:16 (1608 уншсан)

 

Монгол хэмээх нэртэй  хорших Хийморь хэмээх  үгийн учрийг Монгол цусыг залгамжлан яваа миний бие бие судлан тайлахыг хүсэвч


Морин дэл дээр хийсэх хэцийн хүйтэн  салхинд  Монгол эрийн сугалдаргалсан дээлийн бүстэй намиран урасаа ю бол уу  “Хийморь”


Уулс  үүлсийн уулзвар умард өрнөдийн их нутагт нисээ юм  уу “Хийморь”, Өмнө дорнийн их талын урлан ганграх салхины исгэрээтэй уралдан яваа юм бол уу  “Хийморь”


Уулын оргил шиг хэлбэртэй урлан тархалж  бүтээсэн тэргүүн дээрээ залдаг тэр нэгэн шүтээн “Малгайнд” минь шингээ юм бол уу  ”Хийморь”.


Эр бие өсч дээврийн эсгий өргөхөд энгүй Монгол үндэстний эрднийн их биед нь “хийморь” урам болон нисэн ирдэгийм бол уу?


Эр гэж санаад эрдэнэт сүргийнхээ толгойд уургийн хуй хаях үед бяд болон биед нь шингээ юм бол уу  “Хийморь”


Амгалан үдшийг сэрээж аргамжааны морь янцгаахад хөндийн хүйтэн салхи хийморь болон жиндүүлдэг юм бол уу


Ардын дууны эгшиг хултай айргинд цалигаж аяны дугараа давуулан морин эрднэ ээ дуулахад Хийморь” чи зүрхэнд цус нэмэн ордог юм уу?


Монгол нутгийн хээр морь манан хоноход хяруун дээр мөрөө үлдээсэн чонотой хамт ирээд  явдаг юм уу “Хийморь”


Монгол гэдэг нэртэй хослон бадрах гээд морьтон ардын минь хотонд хоноглон явна уу Хийморь


Дээрээ тэнгэр шүтээнтэй гэрийн хоймор чи инээх уйлах үрстэй тоглон наадаад явна уу? Хийморь

Б.Д 2012-5-25



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ДУУЛГАТАЙ ЦЭРГҮҮД
Оруулсан admin on 2012-06-07 10:22:11 (1586 уншсан)


БИД ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МОНГОЛ ЦУСТАЙ ЦЭРГҮҮД
БИД ЭСГИЙ ГЭРТ ТӨРСӨН ЭЭТЭН ГУТАЛТАЙ ЦЭРГҮҮД
БИД ЭЛИТИЙН ХОРООНД НЭГДСЭН ЭР ЗОРИГТОЙ ЦЭРГҮҮД
БИД ЭНХИЙН ТӨЛӨӨ БАТ ЗОГСОХ ЭХ ОРНЫХОО ЦЭРГҮҮД

БИД ЭРЭЛХЭГ МОНГОЛЫН ХӨХ ТАМГАТАЙ ЦЭРГҮҮД
БИД ЭНХИЙГ САХИУЛАХ ХӨХ ДУУЛГАТАЙ ЦЭРГҮҮД
БИД ЭЗЭН ХААНЫХАА МӨРӨӨР ЭНД ИРСЭН ЦЭРГҮҮД
БИД ЭВЭР НУМНЫХ НЬ ЭСГЭРЭЭГ ЭНД ДУУРСГАХ ЦЭРГҮҮД

БИД ИХ МОНГОЛЫН ЦУУРАЙГ ДЭЛХИЙД ДАХИН ХАДААЖ
БИД ИХ ХААНААС ЭЛГЭЭСЭН ИЛ ЗАХИДАЛЫГ СОНОРДУУЛЖ
БИД ИХ МОНГОЛ СЭРЛЭЭ ГЭЖ ЭЛСЭН ЦӨЛД НЬ ХАЯГЛСАН
БИД ИХ ГҮРНИЙ БААТРУУДЫН ЭЛЧЭЭР ИРСЭН ЦЭРГҮҮД

БИД ХАР СҮЛДЭНДЭЭ МӨРГӨЖ ХАРИЙГ ЗОРЬСОН ЦЭРГҮҮД
БИД ХАТАН ДЭЛХИЙГ ДОРГИОСОН ХААНЫ ҮЛДЭЭСЭН ЦЭРГҮҮД
БИД ХАНГИНАХ ЭЛДЭЭ ХАРШХАД ХАЛУУН ЦУС НЬ ХӨӨРДӨГ
БИД ХАЛХ НУТГААС ИРСЭН ХАР СҮЛДТЭЙ МОНГОЛ ЦЭРГҮҮД

2012 6 САРЫН 7НД Б.УЛААНХҮҮ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 99 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Ногоо хураах ч гоё юмаа
Хэмжээс: 600x800 189k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4130

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-256.JPG
Хэмжээс: 600x800 193k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3080

Зураач : Б.Хонгорзул
khongor058.jpg
Хэмжээс: 600x460 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3675


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn