Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: 4 мөрт
Оруулсан admin on 2012-07-24 10:41:29 (2053 уншсан)

Нар буцсан өдөр надад эрхэл бүсгүй минь
Намтар баян амьдралд сэтгэлээ сонс бүсгүй минь
Бороо орсон өдөр бодлоо илгээ бүсгүй минь
Ботгон буйлаат амьдралд итгэлээ аргад бүсгүй минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Миний Монгол
Оруулсан tulgaa on 2012-07-23 14:32:52 (1667 уншсан)

Монгол гэдэг нэрийн доор цөөнхийн эгнээнд амьдарч

Малчин ардын үр болохоор сэтгэл тэнэгэр явна би

Морин цэргийн хүчээр олонхийг сөгдүүлж явсан

Миний цөөхөн монголчууд үе үе тэсэрдэг юм 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Баярмаа : Сахиусан тэнгэрийн хайр төгсдөггүй
Оруулсан admin on 2012-07-23 08:49:05 (1835 уншсан)

Өвөл өвлийн цасан ширхэгтэй бужигналдан ижиинхээ хэвлийд анх айлчилсан

Өнгөт орчлонд хүн болж мэндлэх хувь заяаны аялал минь тэгэхэд эхэлсэн

Намар намрын сэрчигнэх навчистай эргэлдэн ижиидээ би ирсэн

Нарт ертөнцөд хүн хэмээх нэрийг хүндтэй үүрч явах үүрэг тэгэхэд эхэлсэн

            Ээжиинхээ цэцэг шиг залуу насыг чимэх үр шим нь болсон охин үр нь

            Эгэл орчлонгийн хөрсөнд гундаж биш гялалзаж явах заяатай охин үр нь

            Эмзэг мэдрэмтгий хаврын анхны яргуй шиг энхийрлэгдэх  ёстой охин үр нь

            Эрхэмсэг энэ заяанд ээжийнхээ тэнгэрт наран болж мандсандаа охин үр нь

Таныхаа гэрэл цацарсан царайнд инээмсэглэл тодрохыг

Таныхаа ухаарал хайрласан төрхөнд мишээл цацрахыг

Тэнгэр мэт уужим сэтгэлийн тань хат ухаан юутай сүлэлдэхэд

Тэнүүн амьдралын бартаанд нугачиж бүдрээгүйд нь охин нь таниараа бахархдаг

                Тэнгэр өнөөдөр цэлмэг ч Нөгөөдөр бүрхдэг бол миний таныгаа гэсэн сэтгэл хэзээ ч бүрхэхгүй, тэр тэнгэрлэг агаарын бөмбөлгөөр хязгааргүй удаан аялах нэг л хүн бий, зөвхөн тэр л хүн тэнгэрийн сайхныг мэдрээд тэр хэсэгтээ дээш хөөрч, доошоо дураараа бууж жаргалтай байвал зүрх минь инээмсэглэнэ. Зүрхэнд хамгийн ойр орших “САХИУСАН ТЭНГЭР” ижии таньдаа......

 

МУИС-ын Олон улсын сэтгүүл зүйн 1-р курсын оюутан Баярсайханы Баярмаа. 2012 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Нуугдаж өтөлсөн хайр
Оруулсан admin on 2012-07-19 16:23:56 (1977 уншсан)

 

Булгийн орой элсээр бургилж

Буурал хөндийг зүлгээр гоёно

Борхон зүрх минь хайраар булгилж

Бодлын хөндийг чамаар гоёно

 

Зүсрэх борооны дуслууд уралдан

Зүлгэн дээр цэцэг сийлнэ

Зүрхэнд тунасан хайрын бодлууд

Зүүдэн дунд чамайг сийлнэ

 

Цэцгийн үнэр салхиар даллан

Цомирлог дээрээ эрвээхэй дуудна

Цээжинд багтаагүй миний хайр

Чиний өвөрт асгарч урсана

 

Зуун цэцэг дамжсан эрвээхэй

Зунжин найрлаад согтуу буцлаа

Зүрхэн дээр минь жиргэж зуссан

Зүүдний шувуухай өврөөс бослоо

 

Нуурын шувууд ирж буцсаар

Нутгийн тэнгэр өдөөр будрана

Нуугдаж уйлсан миний нулимс

Насны хярд ч чамаар л будрана

 

Бударч орсон нулимсан бороо

Буурилсан бол нуур болохсон

Буцаад ирэхгүйг чинь мэдсээр байж

Бусдад эрхлээгүй зүрх минь л хөөрхий



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : “Хурандаад хэн ч бичихгүй байна”
Оруулсан admin on 2012-07-18 15:05:41 (1739 уншсан)

                                                                                                                                   Г. Г. Маркес-д  

 

Өтгөн хөх мананг шингэн цуурайгаар нэвтлэгч дуу хоолойн нууц дуртгал

                                                                                                       хураагуур минь

Өнөөдөр хаа сайгүй цэв цэлмэг атал нам гүмд уусах нь хэний буруу вэ?

Өрөөн доторхи цаг хугацаа минь өнөө мянга есөн зуун наян найман он...

Өөр гацаа сууринд очмоор ч хорин таван жилийн ганцаардлаа яах вэ?

                                                                         Одоо энд хэн нэгэн үгүйлэгдэнэ...

Гудамжны өнцөгт өндрийн салхи гунигтайгаар нүцгэн зам зүлгээд

Гудамжинд би өвгөн болчихоод он жилүүдэд туугдах мэт бөгцийн уруудлаа

Гуравдугаар сар гэнэтхэн хэн нэгнийг өөр гараг руу зуучлахаар тохирч

Гундуухан моддын дээгүүр шувуудгүй тэнгэрийг шинээр харууллаа

                                                                             Одоо энд хэн ч үгүй болчихлоо

Сав саарал байшингийн бараан дээврийг өдөржин үл үзэгдэх далавч

                                                                                                                 алгадаад

Санаанд багтамгүй үүлс хаашаа ч юм сарнин алга болчихоод олдохгүй...

Хэнийг ч юм хамаагүй хүлээж суухад гомдол минь бүгчимдээд хоосон

                                                                                         тэнгэрийг л царайчлана

Хэн ч ирэхгүй бол сайхандаа гэж бодовч, танил салхи цонх тогшлоо

                                                  Одоо яагаад ч юм гэгэлзээд байдаг болчихлоо

Бүгд л намайг ганцаардуулах гэсэн шиг олон эвсэл тунхаглаж

Бүх хүчээ нэгтгэн өргөн фронтоор ухарч байна

Бүрээн дуу, бөмбөрийн нижигнээн аяар уулсын цаад руу дүлийрч

Бүрэнхийд сүүмэлзэх сэтгэлээрээ уйтгарт шөнүүдийг нимгэлж сууна

                                          Одоо өглөө бүр намайг нэг л зүйл рүү живүүлсээр...

Ертөнцөөр нил шуугисан, хот тосгодыг үймүүлсэн залуу нас энд ингээд

                                                                                                               хоцрох уу?

Ерийн нэгэн шуудангийн хуучин хайрцаг хоосон хөндий оргихыг хэлэх үү?

Цаасан дээрх үгс тэнгэр дэх шувуудын ул мөр болон харагдахгүй замхараад

Цааш явж одсон хүмүүс урт удаан бодлыг л надад адлан үлдээх юм

Хатгаагүй цэг дотроо нуугдчихсан танилууд хаанаас гараад ирэх бол гэж

                                                                                                             харуулдана

Хажуудаа та нарт зориулсан сэтгэлээ бэлдээд хэзээнээс чимээгүй, надад

                                                                                             хэн ч бичихгүй байна.

Хурандаад хэн ч бичихгүй байна. Маркеес...                         

 

                                                                                                   2012-03-11 Цахир



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Нэгэн уйтгар
Оруулсан admin on 2012-07-18 15:04:05 (1690 уншсан)

 

Хажуу айлын уй гашууг харцаараа мэдрэхүй сэтгэлийн нулимсанд нүд

                                                                                                                       живнэ

Хаалганы хяхтнах чимээ нойрмог чихэнд шургахуй цасан дээгүүр нойтон

                                                                                                    сүүдэр татуулжээ

Хашаа даван давалгаалах тэдний гүнзгий харуусал гудамжаар алхахуйд

                                                                                               амьсгал давчдуулна

Харин дэргэд дарсны шил, дотор минь хүйтэн шөнө, хаа нэгтээ

                                                                                                     сүнсний нислэг...

Энд аниргүй хөлхөх хүмүүс зөвхөн урдах замаа харж царцана, зөвхөн утаа

                                                                                                    мананд шанална

Эмгэнэлийн дараалал газар дороос зүрхийг минь хүртэл эгнэхэд залуу

                                                                       насны уйтгар шувуудыг бүүвэйлнэ

Эмтэрсэн бодлууд завсар хүйтэн салхи сийгэх шиг үхлийн гараас түрхэрэх

                                                                                       хөгшин хахир мэдрэмж...

Илбэдэж амжаагүй шидтэн хар дарсан зүүдэнд минь үгүйлэгдэх мэт

                                                                     амьдрал минь оршуулгаар шартана

Үргэлжлэхийн үйлд тэдэнд арван нэгдүгээр сарын төгсгөл ирэх бүрт

                                                                                 мөнхийн гунигтай санагдана

Өвс, тоос, салхинд хувилсан халуун хүсэл мөрөөдөл өвлийн дотуур бас

                                                                                           нэгэн өвлийг хадгална

Эртнээс дайжих уйдааг төрүүлсэн нарны цөхрөнги өдрүүдийн дуураймал

                                                                                         явдал ч бүр мартагдана

Эргүүлэгт харанхуй залуу насаараа би ч гэсэн хойт ертөнцийг тэтгэн

                                                                                                      сэлбэхийг хүснэ    



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Долоо дахь мэдрэхүй буюу ганцаардал
Оруулсан admin on 2012-07-18 15:03:27 (2012 уншсан)

1

Анхны бороо ганцаардлаар намайг угаалаа, одоо би ганцаардлыг огт

                                                                                         шинээр мэдэрч эхэллээ

Асгарах дуслын ширхэг бүр нь над дээр дуслахдаа өөр, өөрийн эмгэнэлийн

                                                                                                   аялгуугаа тоглоно

Арьс минь сонсохгүй болохоор л би ганцаардана, тэд бүхэн хаа сайгүй

                                                                                        урсаж ул мөрөө үлдээнэ

Гэрэлт тэнгэр хүйтэн нулимсаа унагаад гэрийн минь бараан дээвэр дээр

                                                                                                    зовлонгоо тоочно

Гэнэт сэтгэлд минь нисэж буй шувуу далавчаараа бөөгнөрсөн үүлсийг             

                                                                                  алгадаад өөрөө уйлж байна

Надтай салах ёс гүйцэтгээд инээж одсон гунигт дуслуудыг харц минь

                                                                               мартаж чадахгүй дээ дуслана

Намар биш хавар болохоор л чиний гэзэгний нойтонг салхинаас харамлаж

                                                                                 хуруугаараа амтлахыг хүснэ 

 

2

Өглөөний тунгалаг агаарт өчигдөрийн ганцаардал минь амьсгал авахад л

                                                                  уншигдам өнгөгүй захидлыг үлдээжээ

Өр зүрхэнд нэгэн дуу цуурайлж бодол дүлийрэм хэмнэлд урагдсан

                                                     өгүүлбэрүүд цонхон дээр минь манан боллоо

Өвс ногоо яаж ургадаггийг мэдэхийн тулд би өмнөх бороонд урсан урсаад

                                                                                   газарт шингэх ёстой байж...

Өндрөөс ниссэн хүмүүс яагаад ч юм бодолд эргэлдээд өнөөдөр тэд үгүйд би

                                                                                амьд яваа юм шиг санагдана

Салхивчин цаана хуралдсан хэсэг манан намайг энэ өдрөөс тусгаарлаж

                                                          дассан нутгийн минь гүн рүү илгээж байна

Санаа сэтгэл минь мартагдах зуур биеийн минь бүх эрхтэн хэрэгцээгүй болж

                                                                               юуг ч юм захирч ганцаардана

Миний явсан газраар үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төрх хоёр зуун жилийн

                                                                    дараахь хоосорлоо олохыг зүүдлэнэ

Мөн чанар минь бидний хүслийг сонссондоо давчуу гудамжийг, харанхуй

                                                                              өрөөг хэмжээгээр нь бүтээжээ

 

3

Гөлөглөөгүй модод дотоод ганцаардалыг минь дуурайх мэт юу ч болоогүй

                                                                                                дүр эсгэж дүнсийнэ

Гүнзгий сэхээрэлд нүд, ам, чих, хамар, хуруу минь алдагдаж совин минь ч

                                                                                             итгэл алдаран хийснэ

Би одоо огт харагдахгүй болон ургаж цаг хугацааны дотуур намрыг дуртай

                                                                                   зүүдээрээ хоосруулж байна

Бие минь нилдээ тэнгэр болох чимээ аниргүйд би гав ганцаараа хэмжээсгүй

                                                                              ойлголт мэт тусгаарлаж байна     



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Сэтгэлд хоногшсон дуучин
Оруулсан admin on 2012-07-18 14:47:24 (1592 уншсан)

Ай Ронан...

Хаа байсан Умард Ирландаас Эрдэнэсант хүртэл дуу чинь юунд цуурайлав

Халх нутгийн жижигхэн сууринд би юунд гав ганцаараа олж сонсов

Тэр үеийн минь уйтгартай сайхан дурсамж чиний дуунд бий

Тэмүүлэгч хүсэл, ганцаардагч хөндийрөл минь чиний хэмнэлээс үүдсэн

 

Тэртээх он жилүүд хөдөөгийн салхиар чиний дуутай давалгаалж

Тэрэг түрж усанд явахаас өөр ажилгүй цагаахан өдрүүд минь

Тэнгисийн татралт шиг өргөгдөж амьдралын минь соль ля си болон үлдсэн

 

Ай Бойзөүн

Хашаан дотор минь чиний аядуухан хоолой миний шинэ ертөнцийг бүтээж

Хамаг зүүд мөрөөдлөө би дууны эгшигээр шөнийг сэрээж сонссон

Чамайг сонсох болгонд аав минь гудамж тойроод шулуухан гараад ирэх шиг 

Чагнан анзаараагүй ч чихнээ хангинаж Улаанхудагийн зун тоосроно

 

Хүүхэд инээж, шувууд жиргэхээс илүү хөгжөөнгүй тэр л сууринд

Хөгжмийн зүрхийг чи л сэргээн цохилуулж, эд юмсд амь оруулсан

Арван хэдхэн насыг минь тэр чигээр нь гүн мэдрэмжинд автуулж

Аялгуу дуу бүхэн чинь хорин хэдэн насыг минь хүртэл уйдашгүй цуг байлаа

 

Ай Ронан...

Аниргүйхэн шүлэг бичих болгонд чи миний дотор дууны бичлэгээ хийж

Алс далайн тэртээт дуулах бүрт чинь чиний дотор би шүлгээ бичдэг юм шүү

Ай Ронан Китин...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Цэнхэр нүдэн
Оруулсан admin on 2012-07-18 14:46:06 (1664 уншсан)

Нүцгэн моддын дотор даарсан болжмор уйтай бөөвийвч

Нүдний чинь гүнд би дахиад л өөрийгөө тайчаад сууна

Сэтгэлийг минь өм цөм түлсэн гашуун нулимс чинь

Сэнгэнэтэл санаа алдахад хачин чихэрлэг байна

Үзэсгэлэн гоогийн зовлон хичнээн хүйтэн байлаа ч би чичрэхгүй

Үдэш бүрийн бүрэнхийлэлээр нарны зүүдэнд халууцдаг

Өрц зүссэн шаналал хагацлын халдвар байлаа ч харамсахгүй

Үхлийн өмнөх өдрүүддээ эдгэрэн ариусахыг гэсгээл шиг санана

Чиний нулимсны цууралт миний цурхирах анирыг сохлоход

Чимээгүй амьсгал бүрийг чинь ууршуулан залигаж байна

Цээжний минь цаана мөсөн хуягтай манан зузааран байвч

Цэнхэрхэн нүдний чинь нислэгээр гүүр хийж салхилна би

Цасан дор сэвэлзэх өвс ногооны инээд зүрх хөшөөвч

Цангасан хацар дээгүүр чинь гаслантайгаар цөнгөө түрнэ

Тал нутгийн униарт хаврыг санагдуулам, гэвч хүйтэн л үзэгдэх

Тамхины утаа шиг /мансуурам/ цэнхэр нүдэн минь...      



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Н. Отгонцэрэн : Гүн ухаан
Оруулсан admin on 2012-07-18 14:41:26 (2643 уншсан)

                “...Би тэр байж чадна.”

                                                          Жан – Поль Сартр

 Өнөөдөр. 2010-05-07. 14:59 минут. Хавар. Гадаа хавар. Би дотоод мэдрэмжийг энэ цагт л гүн ойшоодог билээ. Уйтгар гуниг, хагацал ганцаардал цөм өөрийн минь зүгт чиглэх нь намайг ангид ахуйд хүргэнэ. Яагаад хавар гэж нэрлэсэнийг мэдэхгүй. Гэхдээ энэ бол бидний харилцааны эхлэл. Би Зигмунд Фрейд-ээс энэ тухай асуухад хэсэг чимээгүй сууснаа ” үг бол чухал биш гэсэн юм ”. Тэр хамгийн сүүлд цагаан толгойгоо илээд : үхэж буй эмээдээ дурлах тачаангуй мөч шүү дээ гэхэд уур минь хүрээд явчихав. Гэртээ орлоо. Ширээн дээр Буддагийн сургаал, хавтас нь урагдсан физикийн ном, сонингийн хуучин хайчилбарууд, хар хавтастай жижиг дэвтэр, бор цаасан ноорогууд гээд эмх замбараагүй хөглөрнө. Энэ бүгд нэг нэгээрээ юм уу, олуулаа надад хир удаан хань болох эсэхийг бас л үл мэднэ. Амьдралын таашгүй үхмэл хэсэгт ч амьдрал оршсоор байдаг тэр нь хавар юм. Үүн лүгээ одоо гадаа хотоор дүүрэн хүмүүс хөлхөлдөж байгаа. Олон бодит байдал, олон далд ухамсар. Ихэнхийг нь би танихгүй, заримыг нь би таних ч танихыг хүсдэггүй /ялгаа үгүй/. Бид үнэндээ өөр, өөр ертөнцөд аж төрдөг билээ. Би, бид болж чадна. Би одоогоор /одоо цаг гэж үгүй л дээ/ амьдралын төөрөлдсөн хэсэгт, аль эсвэл бүр эсрэгээрээ сонгомол бүлэгт харьяалагдаж мэдэх л юм. Учир нь намайг үгүй болоход “би” үлдэнэ. Яагаад “би” үлдэнэ гэж?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Н. Отгонцэрэн : Зүрхний донор
Оруулсан admin on 2012-07-18 14:36:52 (2993 уншсан)

                             Хэзээ ч битгий бууж өг!

                             Хэзээ ч битгий бууж өг!

                             Бүр хэзээ ч битгий бууж өгөөрэй!

                                                                           Уинстон Черчилль

 

Орон зай дүүрэн мэнэрсэн харанхуй. Эргэн тойрноо харах, нүдээ аних хоёрт ялгаа байхгүй болжээ. Салхи үлээх мэт, бас салхигүй мэт... урагшлах тусам харанхуйн ёроол руу уусан алдрах мэт мэдрэмж анин бүдгэсч, дотор давчдана.

- Гахай нүцгэн, нохой явган хаа хүрдэг билээ.

- Хаа ч хүрч магадгүй яваад л бай...

- Ёоё хөл өвдөж байна. Болдог бол нисчих юмсан. Энэ харанхуйг ээ

- Мөн нисэх байхдаа харах юмсан

- Хараарай, энэ сохор харанхуйг нэвтлэн удахгүй нисэх болно.

- Харин мартаад ээжийнхээ дээгүүр нисэв дээ, ээжийнхээ дээгүүр л нисэж болдоггүй юм шүү

- Яагаад? Юун ээж билээ ?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Миний тэмцэл
Оруулсан admin on 2012-07-17 16:48:04 (1717 уншсан)

Гарцаагүй би үхэх нь үнэн

Ганцхан удаа амьдрах нь үнэн

Харин би сэтгэлээр унаж явсан

Хаа ч очиж бүгдийн ухаарч авсан

Энэ амьдралын дунд тэмцэл хэрэгтэй

Эхлэлээс төгсгөл хүртлээ тэмцэх хэрэгтэй

Бусдад хараалгаж явсан ч гандан буурахгүй

Бас ерөөлгөж явсан ч худлаа инээж өөрийгөө хуурахгүй

Надад бусдаас дутуу зүйл байгаа бас илүү нь ч байна

Нартад заяасан биеийг бурхан өгсөн ч буцааж авахаас нь айна

Гэхдээ зөв амьдар ч үхвэл харамсах зүйл алга

Ганцхан булзаж мэхэлж үхэхээс айж байна

Миний тэмцэл амьдрал дунд ч алдаан дунд ч явж байна

Магад намайг үхсэний маргааш энэ тэмцэл дуусна миний хувьд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Мишигсүрэн : Намар оройн гуниг аа
Оруулсан Mishigsuren on 2012-07-16 15:52:59 (1682 уншсан)

Би цас болж
Чиний дээрээс бударна
Хацарт чинь хайлна
Чив чимээгүйг айлчлуулж
Хайрыг чамд шивнэнэ
Би цас болж
Өнгөрсөн бүхнийг мартуулж
Мөрийг чинь баллуурдна
Өчигдрийг чамд сануулж
Зүрхэн дээр чинь бүжнэ
Би цас болж
Цав цагаанаар шөнийг будна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар Монгол наадам
Оруулсан admin on 2012-07-11 14:31:33 (1915 уншсан)

Хүннү үеэс улбаатай монголын ганцхан наадам

Хөрст дэлхийгээ тамгалдаг дээлтэй ганцхан наадам

Чингис хааны тахилагатай их гүрний наадам

Чиний миний бидний дэлхийд ганц наадам

Эцэг өвгөдөөс эхэлж энэ цагийн наадам

Эр бяраа гаргаж ухаан сийлэн наадна

Хүчит бөхчүүд нь даваатай

Хурдан морьд нь салхи шиг

Эрхий мэргэн нь эртэй

Энгүй ховор наадам

Бүтэн жил хүлээж начин заан арслан аварга цолтой

Бүтэн монголын ард түмэн уухай дуудсан эрэмгий золтой

Хэзээ ч бөхөхгүй галын үсэрсэн оч нь монгол

Хэн ч өмчлөж чадахгүй энэ монгол наадам

Уртын дуундаа уярч айраг саамаа ууж

Ухаант монголын ардууд төв асартаа сууж

Уухай дуудсан түрлэгт зүрх сэтгэл омогшиж

Удам залгах хүү бөхийн түрүүг авч

Улс монголын наадам түүхээс түүх болж

Урагшлан бадарч байдаг монгол наадам мөнх

Хурдан хүлэг тоосоо өргөж барианд дөхөж ирэхэд

Хурсан олны самсай шархирч нүдэнд нулимс буухад

Хүй долоон худагт тэнгэрээс морьд буух шиг

Хүмүүний сэтгэл ганцхан тэнд л жолоо алдрана

Хөвчилсөн нумаа татаж цэц мэргэнээ шалгаж

Хөндий талд цуурайтах чингисийн модон суманд

Хэзээ ч хүрэхгүй алсад тавьсан сум нь онож

Хэний хүү мэргэн гэдгээ тэр л өдөр мэднэ

Энэ чинь монгол наадам

Ингэж монголчууд наадна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Сартуулын салхин халиун
Оруулсан admin on 2012-07-09 20:56:14 (1709 уншсан)


Хатан завханы хавтгайгаас
Халхын нутгийн довон дээр
Хурданы шандасаа сорьхоор
Халиун азарга ирсэн  байна

Хан хэнтийн дошин дээр
Хааны боржгон хошуунд нь
Хуй салхи мэт  хурдлаж
Хол тасархай түрүүллээ

Хөнгөн хөлөндөө эрдсэн байх
Хөлс хоол нь тохирсон байх
Хүч чадалдаа итгэсэн байх
Хүүхэд нь хөнгөн байсан байх


Хангай газрын хүлгүүдтэй 
Хардал бээсийн хурднуудтай
Хэрлэн мөрний унагануудтай
Хэрлэнгийн хөдөө аралд нь


Хамт уралдаж түрүүлээд
Харишгүй хурданаа гайхуулав
Үүлийн үргүй хурдан юм 
Үнэхээр сайхан азарга юм

Улсын наадам болох гэж байна
Уралдана шүү халиун азарга
Унаган нутагаа дуудуулж
Уясан эзэнээ баярлуулаарай

Хан уулын энгэр талд
Хүй долоон худаг гэж
Халхын хурднууд цугалсан
Хачин сайхан тал бий

Энд уралдаж түрүүлээрэй
Эвшээж шилгээж янцгаагаарай
Ижил сүрэг чинь сонсоно шүү
Ирсэн зорилго чинь биелэх болно

 2012 он 7 сарын  8 нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Н. ООтгонцэрэн : Харьцангуйн онол
Оруулсан admin on 2012-07-08 16:44:20 (2582 уншсан)

                                                                                                              

Намайг ойлгох хэрэггүй ээ...!!!

- Чиний ямар байх хэнд ч хамаагүй, би чамайг бодож явдаг гэдгээ одоо хэлье 

- Нэгэнт илэрэн гарсан санаа бодол ердөө хий үзэгдэл л байдаг шүү дээ...

Тэр гунигтайгаар цааш алхаж одлоо. Удалгүй түүний араас очиход тэр хамаг хувцасаа тайлчисан эхээс төрсөн биеэрээ хөгшин улиасны сүүдэрт өвдөгөө тэвэрэн сууж байх ажээ. Өөрөөс минь огт өөр хүн байсан бол ичиж зовон, гайхах нь гарцаагүй санагдана... Харин би түүнийг гадарлана. Дэргэд нь суугаад долгионтой шаргал үсийг нь хурууныхаа өндгөөр аяарахан илбэхэд алаг хоёр нүднээс нь нулимс садаран асгарч, тэгээд юу ч болоогүй байтал гэнэт тэр учиргүй их инээж гарав. Би ч гэсэн өөрөө мэдэлгүй дагаад инээд алдлаа. Сая уйлаагүй бол магадгүй тэр хэзээч ингэтлээ инээхгүй байсан байхдаа гэж би дотроо бодлоо.

- Чи хэн нэгэнд дурлан, хайрлаж үзсэн үү?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Чамаас одсон бороотой шөнө
Оруулсан admin on 2012-07-08 16:33:23 (1799 уншсан)

Бороотой шөнөөр эзгүй зам даган ганцаар алхана

Бодолд дуслах гомдлууд багтаж ядан хуурайшна

Цардмал зам дээр бутран үсчих усны чимээн дунд эл хуль...

Цагаахан сэтгэлийг минь шарлуулах гэсэн шиг шалбааг олширч тосно

Өмнөөс минь үлээх нойтон салхи харанхуй дунд оновчтой

Өвөр тэмтэрч хүйтэн гар хайрах шиг цээж эмзэглүүлэх нь тааламжтай

Яг л одоо, энэ хэвээрээ чиний зүүдэнд очвол

Яагаад алхаад байгааг минь мэдэх атал асуумаар санагдана даа

                                                           

Зүсэр бороотой шөнө эзгүй замаар ганцаараа алхана

Зүрхэнд халуурах гомдол минь цув нэвт дааруулна

Нүдээ аньсан мэт байшингууд харлан барайгаад уйтгартай...

Нүцгэн гараараа хүрэхүй танай хаалганы бариул шиг цэвдэг...

Гэр минь хаа хол ч зөвхөн алхаад л харьмаар санагдана

Гэрэлгүй гудамжинд юу хүлээж буйг мэдэхгүй ч айдас чамаас сайхан

Гэвч би гүн нойронд чинь очиж өөрийгөө илчлэхгүй

Гэнэт уйлсан аймшигт нүсэр үүлсийн дор инээмсэглэн алхана

 

Бороотой шөнөөр эзгүй зам даган ганцаар, ганцаар алхана

Болжмор жиргэж, тэнгэр цэлмэнэ..., “заяаны хань зам дээр”...!        



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Үрийн мод
Оруулсан Oyuka on 2012-07-04 11:04:16 (3635 уншсан)

Үен шөнө дунд гэнэт цочин сэрлээ. Ээжээ гэж жаахан хүүхэд дуудах зүүднээс болсон уу. Эсвэл хол замд яваа нөхөртөө санаа зовсондоо ч юм уу цочин сэрээд хэсэг тайвшрах гэж хэвтлээ. Гэнэт босон: Ерөөсөө л явья. Тэр модон дээр л үүр шөнийн заагаар очиж хүслээ шивнэж мөргөвөл миний хүсэл биелэх юм шиг санагдаад байна гэж амандаа үглэн хурдан гэгч нь хувцасаа өмсөж ширээн дээрээс машины түлхүүрээ аван гарлаа. Үен нөхөртэйгээ суугаад хэдий 10 аад жил боловч тэдэнд үр хүүхэд заяасангүй. Байр, машин, ажил төрөл гээд л хүний хэрэгцээ цөм байвч хамгийн гол нандин эрдэнэ болсон үр хүүхэд л заяасангүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Цас
Оруулсан admin on 2012-06-29 22:49:38 (4612 уншсан)

Цас- би чамайг цав цагаан өнгөтэйг чинь мэднэ

Цангинам хүйтэн өвөл л ирдгийг чинь мэднэ

Хар бүгдийг цайлгадгийг чинь мэднэ

Хатуу гадаргуйг зөөлөлдгийг чинь мэднэ

Нар төөнөхөд уярч хайлдгийг чинь мэднэ

Намайг базахад сөрж хатуурдгийг чинь ч мэднэ

Нозоорсон халуунд дургүйг чинь мэднэ

Ногоон дээр хааяа ирдгийг чинь ч мэднэ

Даарсан дэлхийгээ чи хучиж дулаацуулахад

Дарагдсан өвс чамайг зуд гэж адалдаг

Дэлгэнэсэн ядруу хаврыг өөрөөрөө ундалж тэжээхэд чинь

Дөнгөж дуссан бороонд алдрыг нь тохож эндүүрдэг

Сэлээ халаагаан мэддэг болохоор

Салхинд туугдан,сэмээрхэн чи явж оддог

Сэмэрч үлдсэн буурин дээр чинь

Сэрээд харахад ногоорсон байдаг

Будран будран хаялах,цас чиний

Буурал дэлхийд буйрлах чинь өвлийнх

Булган сорон дээр гялтганах

Буман гоёмсог талст чинь тэнгэрийнх

Бул хар чулууг зөөллөж хучсан

Буяны цагаан өнгө чинь өвлийнх

Бяцхан үрсийн алганд,бөмбөг болон эрхлэх

Бөөн цагаан эрхэс чинь тэнгэрийнх

Өвөл,нар хоёрын өнийн заналд үрэгдэн

Өтгөн ногоон төглийн үндсэнд хоргодож зусаад

Үнэнч ганцхан өвлөөн эргээд ирэхийн цагт

Үүлэн дагинад хувилан будраад ирнэ чи монголд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: ДУСАЛ ҮГ: ТАВ ДАХЬ ЭМЭГТЭЙ
Оруулсан Дусал Үг on 2012-06-29 19:35:33 (3265 уншсан)

ЗОХИОГЧ:ДУСАЛ ҮГ

Дундад зууны маягаар засаж чимэглэсэн том өрөөний голд дугуй ширээ тавьжээ. Ширээг тойроод таван эмэгтэй сууна. Зарим нь малгай духдуулж, зарим нь үсээ шүүж, зарим н задгайлсан үсээ мөрөн дээгүүрээ асгаруулж. Заримынх нь урд аягатай кофе, заримынх нь урд шилэн аяга бүхий цэвэр ус байх агаад, зарим нь хэдийнэ уугаад дуусгачихсан байхад, зарим нэг нь уруулаа ч хүргээгүй хэвээр. Нямбайлан будсан улаан уруулын будаг нь арилчих вий гэж санаа зовсон аятай.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )



 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-016.JPG
Хэмжээс: 600x450 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2551

Зураач : Б.Хонгорзул
Бямбасүрэнгийн Хонгорзул
Хэмжээс: 259x376 45k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4777

Хүрэлтогоот
khureltogoot-25.jpg
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2581


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn