Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: У.Мөнгөнхүү : Хатсан навч
Оруулсан admin on 2012-10-04 16:00:25 (1447 уншсан)

Хатсан навч

Намрын сэрүүн үдэш гадаа суун

Нас ахиж буйгаа бодохуй дор

Хавар цагийн нахиа болж сэтгэл сэргээсэн

Харин одоо өнгө алдаж хатсан навчис

                Хүйтэн салхинд шаржигнан унаж

Хүй орчлонгийн жамыг дагаж

Хот тохижуулахын шүүрэнд

                Хог хэмээгдэн ад үзэгдэм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэбат : Улаан гуниг
Оруулсан admin on 2012-10-04 14:15:51 (1580 уншсан)

Би заримдаа дэндүү их мэдэрдэг
Бишээ...., юу ч мэдрэхгүй байгаагаа мэдэрдэг
Бичгийн ширээнээс өлгий авс хоёрыг зүүдэлдэг
Бичээчийн биш зураачийн илтгэлийг хурайлдаг
Ээ дээ элгэн садан  минь
Ирээдүйн хүмүүс л илүү шударга амьдарна гэж зурдаг
Чи заримдаа дэндүү их ярдаг 
Чимээгүй...., юу ч ярихгүй байгаагаа ярдаг
Чингэлэг дүүрэн нууцаас өдөр шөнийг гоочилдог
Чинээлэг биш ядуугын ухааныг гайхуулдаг
Ай даа ахан дүүс минь
Амьдралд бүгд, өнгөрснөөс илүү ухаанаар гоёдог
Тиймээ заримдаа юу ч ойлгохоо больдог
Тэнгэр хүртэл тэмдэггүй улаан байдаг
Тэгсэн ч  мэдрэмж мөнхөд гайхаж үлддэг
Тэрүүхэндээ алмайраад их удаан гунигладаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнгөнхүү : Би баян
Оруулсан admin on 2012-10-02 10:04:45 (1507 уншсан)

 Амирлангуйн орчлонд хүйн холбоос нэхсэн
Амин алт үлгэж, хэлд, хөлд орсон
Аавын голомт залган хүү болж төрсөн
Алтан уургийн хэлэхээс холбож хүн болсон
Армаг хүлэг унаж бусдад гайхуулж
Ази тивийн цээжинд удам залгасан Би баян


Инээмсэглэх төрхөнд нь ичэмхий ааль нь байдаг
Энгэрийн ганц цэцэг шиг монгол бүсгүй минь
Зүү мэтгэж үйл урлах шиг таны үг
Зүрхэнд минь хоногшин намайг хүн болгодог
Зүүдэлгүй энэ орчлонгий наран луугаа чи минь
Зуллан асаж намайг хайрлаж яваад Би баян


Аагдуухан явахад ухаарал хайрлаж ирсэн
Алтан бөмбөлөг шиг миний хоёр охин
Алаг цэцгэн  хээ шиг миний бяцхан үрс
Амьдралын утга болж намайг сүлжээлсэн
Ганц олдох насандаа удам таслаагүй
Галын бурхадыг өсгөж байгаа  Би баян


Зүүдэлгүй хөх  тэнгэрээр дээвэр хийж
Зүйлсийн цэцэгсээр хээлсэн газраа дэвсгэр болгон
Хүйн холбоогоор учиг сүвлэн оршиж
Хөх толбоор хорвоод гайхуулах
Замба тивийн наран доор ураг тэрлэх
Заяатай төрсөн Монгол хүн Би баян



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Наран шарга
Оруулсан admin on 2012-10-01 21:05:07 (1632 уншсан)

Нар үнэрлэж салхи амталсан

Наадам зүүдэлж хурд суусан

Наран зүсмийн шарга адуу

Нэр нь хүртэл наран шаргаа

           

            Хурдан удмынхаа нэрийг дуурсгаж

            Хувьтай эзнийхээ аньсагыг норгосон

            Хуй салхитай уралдан наадах

            Хуртай зуны наадмын өнгөө

 

Ургах нарыг тосч янцгаагаад

Уудам талыг товчлон хурдалсан

Уяач эзэндээ урам хайрлах

Удам сайт наран шаргаа

           

            Талимаанд нь тэнгэр газар багтдаг

            Тоосонд нь талын цэцэгс сэргэдэг

            Торгон жолоо хурдан шарга

            Түмэн эх жигүүрт шаргаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Наран шарга
Оруулсан admin on 2012-09-30 23:03:28 (1424 уншсан)

Төрийн сүлдэнд жигүүртэй мөнхөрсөн

Тахийн өвгөө санагалзан нялхарсан

Туурайн хурдандаа эрдэн омогшсон

Талын монголын амьд шүтээн

 

Үүлэн хээтэй тэнгэрийн адуу

Цэцгэн хээтэй талын ажнай

Судрын шинжтэй хурдан хүлгүүд

Суран жолоот молор эрдэнэ

 

Хуурын тэргүүнд хадагтай заларсан

Хувьсгалын жилүүдэд эзэндээ зүтгэсэн

Хулангийн сүрэгтэй уралдаж наадсан

Хурдны манлай монгол адуу



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Монгол адуу
Оруулсан admin on 2012-09-30 23:00:17 (4115 уншсан)

Төрийн сүлдэнд жигүүртэй мөнхөрсөн

Тахийн өвгөө санагалзан нялхарсан

Туурайн хурдандаа эрдэн омогшсон

Талын монголын амьд шүтээн

 

Үүлэн хээтэй тэнгэрийн адуу

Цэцгэн хээтэй талын ажнай

Судрын шинжтэй хурдан хүлгүүд

Суран жолоот молор эрдэнэ

 

Хуурын тэргүүнд хадагтай заларсан

Хувьсгалын жилүүдэд эзэндээ зүтгэсэн

Хулангийн сүрэгтэй уралдаж наадсан

Хурдны манлай монгол адуу



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат : Нийгэм хонгор
Оруулсан admin on 2012-09-30 22:58:09 (1603 уншсан)

Төрийн түмэн сүргээс нэр нь тодорсон ажнай

Талын хүлэгч эрсийн хийморь дуудсан аргамаг

Наран ургах зүгээс зэллээд боссон тоос

Наадмын тэнгэрт гийсэн нэгэн хонгор од оо

           

Дархан хааны бэлд босоо төрсөн унага

Даяар олондоо дуурсагдсан даамай хурдан хонгор оо

Дөрвөн саахалтын цаадтайгаас туурайн төвөргөөн нь танигддаг

Дөрөө алдам хурдлах дүүлэн дүүлэн хонгороо

 

Хуурын эгшгэнд мөнхөрч, аялгуу төрөх заяатай

Хурдны түүхэнд бичигдэж, хуудас шарлаах учиртай

Хорин удаа түрүүж, хотол түмнээ баясгасан

Хорвоод ганцхан заяах халхын цуутай хүлэг ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Сэтгэлийн зул
Оруулсан admin on 2012-09-30 22:54:40 (1630 уншсан)

Аагтай шаргал цай тань рашаан байж дээ ээжээ

Аяганд бүрсэн тараг тань амттай байж дээ ээжээ

Бодож бодож хэлдэг үг тань сургаал байж дээ ээжээ

Буурал сайхан төрх тань бурхан байж дээ наддаа

           

Өмгөр бор гэртээ наран болсон ээж минь

Өөрийгөө умартаж өрөөлийн төлөө л зүтгэсэн юм

Өрөвгөр хэдэн хүүхдээ хүн болгох гэж зүдсэн юм

Өргөстэй энэ орчлонг зөөллөх гэж төрсөн юм аа

 

Өөдөсхэн жаахан үрсээ мөр бүтэн явуулах гэж

Өөхөн дэнгийн гэрэлд үйл мэтгэж суусан даа

Өлгийтэй нялх хүүгээ дааруулчих вий л гэсэндээ

Өвлийн урт шөнө галаа манаж хоносон доо

                                   

Ачтай буурал ээжийгээ санан санан дурсая

Аялуу зөөлөн бүүвэйг тань эргэж нэг сонсоё

Буянтай буурал ээжтэйгээ зүүдэндээ нэг л уулзая

Бурханлаг гэгээн тандаа сэтгэлийн зул өргөе

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Зүй тогтол
Оруулсан admin on 2012-09-30 22:50:51 (1695 уншсан)

Жаргал болгон жаргал байдаггүй

Жаргаж дэндэхээрээ зовлон болох нь ч бий

Зовлон болгон зовлон байдаггүй

Зовж дуусахаараа жаргал болох нь ч бий

 

Цэлмэг дулаан өдөр

Мөндөр цайрах нь бий

Тэргэл сартай шөнө

Тэнгэр бүрхэх нь бий



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Мөнгөнхүү : Эх орноо хамгаал
Оруулсан admin on 2012-09-28 08:34:08 (1485 уншсан)

Бүсгүй таний хэвлийд  Үндэсний аюулгүй байдал байгаа
                Бүгд найрамдах улс тэр чигээрээ та нарт минь яваа
Дархан хилээ эрчүүд бид өөрсдөө хамгаалъя
                       Даруухан хэлэхэд бүсгүйчүүд  минь өөрсдийгөө  хамгаал 
Эх орны минь дархан  хилрүү харийхан довтолвол
                Эрчүүд бид амиа үл хайрлан  хамгаалъя
Эмс охидын минь халуун өвөрлүү  харийхан санаархвал
                Эмэгтэйчүүд минь та нар минь хамгаал
Шөнө болгон өврийг чинь сахиж чандахгүй болохоор
              Шунал тачаал, өнгө мөнгөнд битгий татагдаарай
Шулуухан хэлэхэд бүсгүйчүүд та нар  минь
 Шудрага үнэнч байж бид нартай    ЭХ ОРНОО ХАМГААЛ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Мөнгөнхүү : Ээж бурхан
Оруулсан admin on 2012-09-27 14:10:21 (2202 уншсан)

Хамаг орчлонг цоочоон хүн болон чарлахдаа
Харин таныг хувааж би хоёр болгон төрсөн
Бүтэн биеэ баран амь тасдаж өгөхөд нь
Бүхлээрээ бараг би чинь та байсан
                Ойчин цоочин алхалж хөлд орохдоо
                Орчлонг би тамгалан тэнцэж ядаж байхдаа
                Хүйн амиараа нойргүй  хонож оёсон
                Хөдсөн бойтгоор тань хээлэн мөр гаргасан
Жирмийн сүлжээ шиг амьдралд
Жил жилээр би өсөж нас бие гүйцэхэд
Хамгаас нандин ээжии минь та
Хариуд нь харин өтөлж жижгэрсэн


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Н.Мөнгөнхүү : БИ
Оруулсан admin on 2012-09-26 14:49:39 (1997 уншсан)


Алаг дэлхийд мэндлэхдээ аав, ээжийгээ баярлуулан
Алцан майг  хоёр хөлөөрөө тэнтэр тунтар хөлд орох гэж
Таль туль гэж муухан хэлд ороод
Талх голж чихэр нэхэн уйлах гэж
Бүтэн өдөр цэцэрлэгт байлгасанд нь гомдоод
Бүр  хонуулчихалгүй авч байгаад нь баярлах гэж би хүн болсон юм
    Бэхний цэнхэр туяа хуруундаа суулган байж
    Бэгцгэр б, алцгар а –г бичиж сурах гэж
    Арван жил ардын багшийг уурлуулж бас баярлуулан
    Аавын олон хүүхдүүдэд зодуулж, бас зодож үзэх гэж
    Гэрээ мартсан гэсэр аятай ангийхантайгаа тэнэн
    Гэрийн даалгавраа хийлгүй багшаараа зэмлүүлэх гэж би хүн болсон юм
Оюутан болж мөнгө үрж мэргэжил эзэмшээд
Орох ажил олдохгүй өөрөө жаахан зовох гэж
Эмс охидын эрээн чаминд согтууран
Элэнц хуланцынхаа цуглуулсан жаахныг барах гэж
Гарын арван хуруу шиг хэдэн  найз нартайгаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ч.Төгсжаргал : Бурханы бэлэг
Оруулсан admin on 2012-09-21 12:57:18 (1854 уншсан)

Өнгө зүсээр хорвоог хараагүй болохоор

Өө эрж намайг зовоогоогүй болохоор

Өрөөл бусадтай харьцуулж  шүүгээгүй болохоор

Өмөг түшиг болж жаргалыг минь хуваалцдаг болохоор

 

Бээрсэн гарыг минь дулаацуулдаг болохоор

Даарсан хөлийг минь энгэртээ хийдэг болохоор

Халамцуу загнаж нэг ч удаа айлгаагүй болохоор

Хамтдаа орой бүр гэртээ ирдэг болохоор

 

Хайрлан дуулдагийм чамайг

Хүндлэн дээдэлдэгийм чамайг

 

Эр хүний ноён нуруу

Энгүй их халуун сэтгэл

Эгэлгүй даруу ухаант зан

Эрхэм нандин хүн чанар



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ч.Төгсжаргал : ҮГҮЙ ГЭЖ БҮҮ ХЭЛ
Оруулсан admin on 2012-09-21 12:53:47 (1595 уншсан)

 

Бэрхшээл гэж юу юм бэ

Бэдчин бүдрэх зөрлөг юмуу

Зовлон гэж юу юм бэ

Зорилго хаасан бөмбөлөг юм уу

 

Хясал гэж юу юм бэ

Хүсэл хөөсөн салхи юм уу

Саад гэж юу юм бэ

Сайныг далдлах уул  юм уу

 

Бүтэхгүй гэж бүү хэл амьдрал гомдоно

Болохгүй гэж бүү хэл сэтгэл сонсоно

Боломжгүй гэж бүү хэл бурхан гомдоно

Биелшгүй гэж бүү хэл зорилго мохно

 

Чадахгүй гэж бүү хэл гар чинь хөшнө

Байхгүй гэж бүү хэл буян чинь  харина

Хүсэхгүй гэж бүү хэл зүрх  хөрнө

Хүрэхгүй гэж бүү хэл  гэрэл холдоно

 

Үгүй гэж бүү хэл үйлс чинь хазайна

 

 

2012--1--21 Ч.Төгсжаргал / Тогосоо /

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ч. Төгсжаргал : Зүгээр л намайг хайрла
Оруулсан admin on 2012-09-21 12:42:17 (1885 уншсан)

      Зүгээр л намайг хайрла
Зүрх сэтгэлээ бүхлээр нь чамдаа өгмөөр байна би
Зүггүй  жаахан охин шиг  жаргалтай инээмээр байна би
Зөвхөн чиний төлөө хорвоог  туулмаар байна би
Зөнгөөрөө би төгс  жаргалтай амьдармаар байна

      Дандаа намайг хайрла
Далай шиг цалгисан хайраа чамдаа л өгмөөр байна би
Дахиж олдохгүй амьдралаа дүүрэн жаргалтай өнгөрүүлмээр байна би
Дурлалд шатаж дураараа би гүймээр байна
Дуулим хорвоог  дуулж инээж өнгөрүүлмээр байна би

      Ганцхан намайг хайрла
Гараас чинь хөтлөөд хорвоог  хамтдаа  туулмаар байна би
Гараа дэлгээд цээжиндээ чамайгаа тэвэрмээр байна би
Гал шиг дүрэлзэж,  од шиг гялалзаж явмаар байна би
Гарцаагүй үнэн амьдралаа цэх шулуун өнгөрөөмөөр байна би



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Даваасумъяа :  АЙРАГ
Оруулсан admin on 2012-09-20 09:46:15 (1536 уншсан)

Аяны хүнийг үнэрээрээ  дуудсан увидастай
Аягалаад барихуй шар тос хөвсөн нүнжигтэй
Амтлаж уухад уруул чимчигнэсэн аагтай
Аяны замд өлсөж ундаасахгүй шимтэй
            Амттаны дээд айраг шаагина.

Yүрийн цагаан гэгээг уургаараа даллан
Yүргэлсэн орчлонг морин төвөргөөнөөрөө сэрээж
Айлаас холдсон хойно аялсан дуугаар нь
Авгайчууд, үүр цайсныг мэдэн сандчидаг
       Аавын минь адуугаа гэсэн хүсэл шаагина.

Мичид үгүй зуны шөнийн үүрээр
Мичид нь болж саалийн зэлнээ гялалзсан
Ээж минь дундарч үзээгүй агартаа
Энэ орчлонгийн нартай хамт саасан
            Ээл зохицол шим шаагина.

Айлын хүүхдүүдтэй гадаа тогломоор байвч
Айргаа сайхан исгэдэг хүү гэж
Аавдаа магтуулах чинхүү тэмүүллээр
Амандаа тоолон, тоолон бүлсэн
            Алдрайхан дүүгийн минь хүсэл шаагина.

Уусан бүхэн уруул салгамгүй айрганд
Урд, одоо ирээдүй гурав багтдагаас
Айлчиндаа Монголчууд шүүрхий айраг барьдаггүй
Амт нь биш шим нь зохимж болохоор
Айрагны сайханд Монгол заншил шаагидагийм.

Долгор ДАВААСУМЪЯА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Даваасумъяа : БОРЖГИН НАЙР
Оруулсан admin on 2012-09-20 09:32:52 (1685 уншсан)


Тэнгэрээ тахьсан сангийн үнэр
Уяаны чанадаас ч ханхийгээд л –
Хангайдаа өргөсөн цацлын сүү
Хотны цаагуур ч цайраад л –
Ээзгий шүүрч чадахгүй болтлоо цадчихсан
Элээ –
            Харуулын хадан дээрээ сүүхийж
Эд бүгдийн –
            Учрыг олох гэж
Ийш тийш харан гайхсан

                        Боржгин найр аа !


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Д.Даваасумъяа : АЗАРГАН БОРОО
Оруулсан admin on 2012-09-20 09:29:19 (1996 уншсан)

Зулай төөнөсөн нарны илч
Уулнаас эргэж цонох,
Зүүдэлсэн унага цочин сэрж
Чагтагаа хөхөн мэнэрэх,
Зуудаг нохой гэрийн сүүдэрт
Бүхнийг мартан аахилах
Зуны халуун –
            Халуун гэгчийг мэдүүлнэ
Нэг л мэдэхэд –
Бараан үүлс нөмрөөд л
Нөмгөн сэлдэн –
Авгайчууд сандчин гүйлдээд л ...
Алдуул хүүхэд –
Аргалын бүтээлгээ эрж тэвдчээд л
Айлчид хүртэл –
Уяан дээр хар хурдаараа ирээд л


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Д.Даваасумъяа : ӨГЛӨӨ
Оруулсан admin on 2012-09-20 09:12:16 (1639 уншсан)

Хүүгээ сэрээчих вий гэж
Хучлагаа сэмээрхэн сөхөх мэт
Хөрст хурмастын завсар
Гэрэлтэнэ
Хөөрхий минь
Унт унт гэж өхөөрдөх мэт
Одод жирэвхийнэ
Өрх татах мэт
Гэгээ бүрэн тодорч
Өврөөс чиний босох мэт
Одод сэмээрхэн цөөрнө
Хөнгөн даллах өрхний оосор
Хайр шиг гэгээг нэмж
Холын бараа тодруулна
Yүсгэсэн галын дөл шиг
Улбар туяаг
Цагаан гэгээ сүлнэ
Yйсэн цай идээших шиг
Улаарна
Цайныхаа дээжийг хангайдаа өргөхөд
Манарах уур мэт
Цагаан гэгээ,
Улбар туяа хоёр нийлэн уусна
Чи минь ирж биднийг сэрээх мэт
Бүх л юм илхэн болж
Хүүгийн минь таатайхан суниалт мэт
Амгаланаар хөөрч
Түүний минь инээд шиг цовоо цайлганаар
Наран мандана
Чи бидэн хамт цайлах мэт
Өглөө болно.


Долгор ДАВААСУМЪЯА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Даваасумъяа : ЗЭРЭГЛЭЭ
Оруулсан admin on 2012-09-20 09:05:54 (1600 уншсан)

Бэлээсээ оргил нь тасарчихаад

Би –
                      Энэ гэж өндөлзөнө
Талаасаа –
                    Тал нь салчихаад
Тэнгэр газрыг холбож ядна
Дундуураа нугарчихсан тэмээ
Униарт агаар хивнэ
Дутуу ногоорсон дэрс
Нар цоолохоор өндөлзөнө
Хангайгаас зуларсан усан
Говийн элсэн дээр цэлэлзэнэ
Говиосоо шилэрсэн манхан
Хангайн зүлгэн дээр шаргина
Хүний бүтээсэн бүхнийг
Оргүй болгож харуусуулна
Хүсэл үлгэрийн гандирсыг
Өөрөө цогцлоож гайхуулна
Бодол сэтгэлийн дэнсэн дээр
Бодьтой, бодьгүйг цэгнүүлсэн
Хүсэл биелэлийн зааган дээр
Худал үнэнийг эргэцүүлүүлсэн
Хуурамч гэж үйлээрээ нэрлэгдэн
Хүмүүст адлагдах  -
                                    Энэ зэргэлээ
Хоосон чанарыг илтээр номлох нь
Хорвоод илгээсэн –
                                    Бурханы шүлэг ээ.

Долгор ДАВААСУМЪЯА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 64 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-150.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3241

Анхны цас 2005 он
uvl-045.JPG
Хэмжээс: 600x800 201k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3528

Должин : Зам зуур
zam-021.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3093


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn