Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Эсрэг хариулт
Оруулсан admin on 2012-11-06 14:32:44 (1434 уншсан)

Чи ганцаарддаггүй юу ? Би ч гэсэн ганцаарддаг…
Чи гунигладаггүй юу ?  Би ч гэсэн гунигладаг…
Чи өвддөггүй юу ?  Би ч гэсэн өвддөг…
Чи шаналдаггүй юу?  Би ч гэсэн шаналдаг…
Чи уйтгарладаггүй юу? Би ч гэсэн уйтгарладаг…
Асуусан, асуугаагүй амьдрал хүн бүхэнд заавал
Аз жаргалаас бусдыг хүчээр бэлэглэдэг юм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Чинбат : Долоо хоногийн өдрүүд
Оруулсан admin on 2012-11-04 18:47:39 (3084 уншсан)

1.
Тэр долоо хоногийг Даваа гаригаар төсөөлөж бодох болсонор уджээ. Даваа гаригт бие сэтгэл, бодол санаа ямар байна, яг тэр хэмнэлээр тэр долоо хоног өнгөрч байгаа нь түүнд анзаарагджээ.
Нас дөч хол гараад ирэхээр цаг хугацааг ч, аливаа юмыг үнэлэх нь ч хорин хэдтэй байснаас тэс өөр болдог ажээ.
Хорин хэдтэйд нь долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гариг бүр өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөр үйл явдалтай байсан санагдана. Даваад очоод бусад өдрүүдээс арай илүү овоорсон бичиг цааснуудаа эмхэлж, цэгцэлсээр байтал өдөр хурдан өнгөрдөгсөн. Мягмарт өмнөх өдрийн дутуугаа үргэлжлүүлэх, өөр шинэ юм хийнэ. Лхагвад л шинэ долоо хоногийн ажил жинхэнээсээ эхэлдэг мэдрэмж түүнд төрдөгсөн.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: У.Мөнгөнхүү : Өгүүллэг
Оруулсан admin on 2012-10-30 17:30:26 (3014 уншсан)

Намрын налгар өдрийн өглөөний наран гэрийн тооноор өнгийн, ахимаг насны үрчгэр нүүрэн дээр тусахад,

Арай үд болтол унтчихсан юм биш байгаа хэмээн өөрийгөө гайхан өндийн боссон Эрдэнэ өвгөн орны толгойд өлгөөтэй байсан гаансаа авч тамхи нэрж асаан цэнхэр утааг сорон хамрын нүхээр гарган суунаглуулах зуураа элдвийг бодлоо

За хө өнөөдөр чинь зах гарч жаал зугаа хүнсний зүйл цуглуулдаг юм билүү гэж, хоймрын эрээн авдарлуу нүд ширвүүлэн хартал баадан алчуур дотор боодолтой байгаа хэдэн төгрөг нүднийх нь өмнүүр дараалан гүйхэд өөрөөрөө бахархсан байртай тийм шүү 12700 төгрөг байгаа хэ хэ гэж өөртөө байтугай өрөөлд дулдахаар хэлчих нь тэрээ.

Тэгсэнээ санаа зовон гэр дотуур тойруулан харж унтаж байгаа хэдэн ач, зээ нараа харсанаа бөх нойртой хүүхдүүд шүү гэж шивнэн авдарын дээр байгаа Бид ялав медалийг ширтэж намайг бурхан болсон хойно хүүхдүүд минь бахархаж дурсан зүйл бас бишүү гэж бодон тэртээ он жилүүдийг сүүтэлзэн эдүүллээ

Эх орны дархан хил, газар шороо, эрх чөлөөгөө хамгаалан эр зориг гарган харийн дайсантай тулалдаж явахад хичнээн сайхан анд нөхөд нүдний минь өмнө амь эрсдсэн билээ гэж шүүрс алдахад, нулимс өөрийн эрхгүй урсаж эхэлснийг мэдсэнгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнгөнхүү : Ташаарсан сонголт
Оруулсан admin on 2012-10-30 09:48:05 (1931 уншсан)

Ардын армид мөр зэрэгцэж

Амгалан энхийг сахийлаагүй

Аавын хүү нартай жагсаж

Ая дуу гаргаагүй

Цэргийн хуаранд хонож

Цэцэн буу бариагүй хүн

Батлан хамгаалахын Сайд

Байж болох уу та минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бид хоёр
Оруулсан admin on 2012-10-29 18:50:52 (1491 уншсан)

Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Балчир  дэлхий
Будлихгүй эргэж байдаг юм  хайраа
Цалгилах их далайн дэргэд чамтай хамт суугаад
Цангаж үзмээр байна нүдэн минь 
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Огтор цагаан шөнөтэй
Орчлон урт насалдаг юм хайраа
Цаг хугацааны цаанаас эргэх
Цайрах бороонд үнэгчлэж үзмээр байна сэтгэл минь 
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Уулсруу санаа алдсан 
Удган модны мөчир нахиалдаг юм хайраа
Тэнгэрийн бодол унших
Тэнэмэл салхинд хашгирмаар байна хорвоо минь
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Надад цагаан тунирхсан 
Нарны сэвх арилдаг юм хайраа
Аз жаргалын үзүүрээс атгаж
Аархахдаа тэнгис дээгүүр харайж үзмээр байна  совин минь 
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Тогоруун дуугаар үдүүлсэн 
Төөрөлдсөн он жилүүдийн ааш нялхардаг юм хайраа
Танил биш хувь заяагаа
Тэвдэж зогсохыг хармааргүй байна өчигдөр минь 
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд

Т Эрдэнэбаатар    2012 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Ярилцлага: Японы хайку судлаач Хасегава Кайтай хийсэн ярилцлага
Оруулсан admin on 2012-10-26 11:31:56 (3189 уншсан)

 Хасегава Кай Японы Токай Их сургуулийн профессор, утга зохиол соёлын шүүмжлэгч, Асахи сонины Хайку булангийн эксперт, Хайку Шүлгийн Холбооны гишүүн, Хайку шүлгийн Коши сэтгүүлийг үндэслэн байгуулагч бөгөөд тэргүүн. Профессор Хасегава Кай нь хайкун шүүмлэлийн 20 гаруй ном бичсэн бөгөөд тэргүүн шагналтай яруу найрагч юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Ярилцлага | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Хайку, хайц шүлэгчдийн
Оруулсан admin on 2012-10-26 00:06:00 (2852 уншсан)

Хайку, хайц шүлэгчдийн "Хязгаараас цааш" бүлэг 2010 онд байгуулагдсан. А. Содхүү, Б. Бүрэнбилэг,                   П. Надалсүрэн, Г. Дарьням, Н. Идо, Г. Баярцэцэг, Л. Таванбаяр, М. Даваасүрэн Н. Төвшинзаяа нарын 9 гишүүнтэй. 2011 онд "Цагаахан нам гүм" анхны хайкун түүврээ хэвлүүлсэн. Одоо хоёр дах түүврээ монгол англи хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэж байна. Манай бүлгийн зөвлөхөөр Япон улсын Дарума музейн ажилтан, доктор Габи Грийв ажилладаг. Тэрээр дэлхийн киго /байгаль улирлыг илэрхийлэх үг/, түлхүүр үгийн сан – дата баазыг (kigopedia) үүсгэн, хөтлөдөг бөгөөд манай бүлгийн гишүүдийн нэлээн хэдэн хайку тус санд бүртгэгдсэн.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Нийтлэл: Хайку шүлгийн тухай
Оруулсан admin on 2012-10-25 23:55:48 (11515 уншсан)

Хайку шүлэг нь Японоос эхтэй бөгөөд 16-р зууны үеэс хөгжиж ирсэн, 3 мөртэй, 17 үетэй шүлэг юм. Японы төдийгүй дорно дахины яруу найргийн охь шим болсон  шүлгийн энэхүү сонгодог хэлбэр Башёгийн үед төгөлдөр утгаа олсон бол эдүгээ дэлхийн улс орнуудад тухайн улс үндэстний өөр өөрийн өвөрмөц онцлогийг шингээж, олон өнгө аястайгаар хөгжиж байна. Хайкуны уламжлалд япон хэлний дүрс үсгийн онцлогоос шалтгаалан 3 мөр 17 үет (5,7,5) шүлэг байх тогтсон зарчимтай бөгөөд хайкуг зөвхөн япон хэлээр л бичих боломжтой гэсэн үзэл санаа ч байдаг. Тэгвэл өнөө үед дэлхий нийтэд хайкуны уламжлалт хэлбэр бус, утга санаа, түүний гүн ухаанлаг чанарыг нь чухалчлан үзэх хандлага давамгайлж байна. Япон хэлний  онцлогт тохирсон хайку шүлгийн хэлбэрийг бусад өөр хэлэнд яв цав буулгах боломж угаас үгүй юм. Хайкун энэ уламжлалт хэлбэрийг дэлхий нийтэд тухайн хэлний онцлогт тохируулан нутагшуулах оролдлогуудыг хийж, энэ нь тогтсон зарчим болтлоо төлөвшсөн байна.

Хайкун хамгийн эхний дүрэм бол японоор киго буюу байгаль улирлыг илэрхийлсэн үгтэй байх. Киго бол хайкуны хамгийн чухал амин сүнс бөгөөд кигогүйгээр хайку оршин тогтнох боломжгүй юм. Хайку дэлхий нийтэд хөгжихдөө хайку бол байгалийн тухай бүтээлч зураглал юм гэсэн энэ дэгийг ягштал баримталж байна. Байгалийн үзэгдэл, улирлын өнгө аяс хүний дотоод мэдрэмжийг сэрээж, агшин зуурын гэгээрэлд хөтөлдөг. Үүнийг сатори гэж нэрлэдэг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Мөнхзул : Оройтсон хайр
Оруулсан admin on 2012-10-25 16:05:45 (2334 уншсан)

Намрын сэвэлзсэн салхи

Энгэрийн мниь товчоор наадаж

Насан туршийн амраг минь

Зүрхийг минь налах агшинд

Одод түгсэн тэнгэрийн

Гуниг дагуулах агшинд

Омголон залуу хүслийг мниь бадраасан

Оройтсон хайр чамдаа би хайртай

Чамд дурласан сэтгэлдээ

Мөрөөдлийн бодол сүлжихдээ

Чин зүрхний хайраар чинь

Гоёхын хүслээ нуусангүй

Зүүдний гэгээн оргилдоо

Зүс ижилсүүлж хослохдоо

Дугараа эргэх шиг харцаар нь

Дурлалаа чимээхээ ч нуусангүй ээ

Одод түгсэн тэнгэрийн

Гуниг дагуулах завсарт

Омголон залуу хүслийг минь бадраасан

Оройтсон хайр чамдаа би хайртай

http://monhzul.blog.banjig.net/post.php?post_id=119272



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Батсайхан : Аравдугаар сар бид хоёр
Оруулсан admin on 2012-10-25 15:25:53 (1927 уншсан)

Салхи аяархан салхилахад

Навчис бөөн бөөнөөрөө унана

Намар болжээ

Энд, тэндгүй унасан навчис

Эмзэг гэдэг нь,

Унасан навчис дээгүүр

Хөл нүцгэн алхахсан гэж

Урьд насандаа би

Дандаа боддог байсан байхаа

Өрөвдмөөр гэдэг нь,

Одоо би хатаж унасан дэлбээн дээгүүр

Хөл нүцгэн алхаж байна

Уйлаад, уяраад бас ухаараад гишгэж байна

Дэндүү зөөлхөн юм аа

Хөл хатгах өргөс ч үгүй,

Энэ унасан навчисын амьдрал

Ингээд дуусаж байгаа гэж бодохоор

Сэтгэл өөрийн мэдэлгүй бороошино

Ертөнцийн цаг хугацаа намартаа үргэлжилнэ

Нөгөө л аравдугаар сард миний сэтгэл...

А. Батсайхан,             2010 он Хөх хот

http://hohgudam.blog.gogo.mn/index.html



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Бусад: Н.Төвшинзаяа : Хайц
Оруулсан admin on 2012-10-24 14:18:33 (2137 уншсан)

уулын оргилд
хүрсэн талын үнэг-
буцах замаа мартжээ 
***
би хаа сайгүй болоод
би чи бид тэд гэж үгүй болоод
алсрана...
***
нүдээ нээтэл
үл таних ертөнц...
баруун зүүн гэж энд алга
***
зулын гэрэл...
гэгээрлийн харгуй
зурайна
***
явах чиглэлийн самбаргүй
галт тэрэгний буудал дээр
ганцаараа би 

***

гэгээн совин 
цээжний дотор гэрэлтэх-
алсын одод

Хайку, хайц шүлгийн "Хязгаараас цааш"бүлгийн гишүүн Нэргүй овогтой Төвшинзаяа

Эх сурвалж: http://shortformpoetryofmongolia.blogspot.com/

Харилцах утас: 98110775



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Минж боржигон Б.Баттөгсөд Монгол эр хүн би энд байна
Оруулсан amartuvshin on 2012-10-24 13:16:38 (2008 уншсан)

Морьтон баатаруудын үр сад
Мохошгүй хатан зоригт ард түмний үргэжлэл  
Мянган жилийн манлай эзэн богдын удам 
Монгол эр хүн би энд байна
Дорны азид байна
Хүний нутагт байна
Аз жаргал хөөж энд ирсэнгүй
Амарч зугаалах гэж энд ирсэнгүй
"эвтэй байхдаа хүчтэй"гэсэн өвгөдийнхээ сургаалийг мартсан
Энэ хэт ухаантан нь ихэдсэн"төр" эцгийн буянаар
Ганц олдох амьдралдаа сайхан амьдрах гэж
Гал голомтоо орхилоо
Хүнд хүчир ажлыг нь хийж зовсондоо шаналахгүй байна
Хүний нутагт залуу насаа үдсэндээ харамсахгүй байна
Өөрийн амьдралаа өөрөө бий болгож байгаа даа бахархаж байна
Эх орондоо ингэж амьдрах боломжгүй байгаа даа гутарч байна анд минь
Эр хүн биднийг ингэж зүтгэж явахад
Эх орноос минь харин муу мэдээ ирдэг болсонд харуусч байнаа
Энхийн цагт монгол хүний цэвэр ариун цус
Эх орны минь төв талбайд урссанд харамсаж байна
Газар нутагтаа эзэн суух ёстой монгол эр хүнийг
Гал асуусаны төлөө хятадууд алсанд зэвүү хүрч байна
Гал голомтоо өмөөрөн тэмцсэн залуусаа 
Гав зүүлчгээд гянданд хорьдог болсонд уур хүрч байнаа  
Бурхан халдун уулыг минь хятадууд ухсаныг сонслоо
Буруу хүнээр төрөө түшүүлсэндээ түүнээс ч илүү харамслаа
Харийн хүнээс буруу хайсанаас
Хамаг буруугаа өөрсдөөсөө эрмээр санагдлаа
Бахархан шүтэх түүхгүй ард түмэн л
Балран доройтдогыг саналаа  харамсаж байнаа би
Эр хүн би эр хүн
Энэ нийгмийн золиос болон үрэгдсээн үнэн
Ханийхаа халамжинд жаргах ёстой
Хацар гоо охид минь бүүр илүү үрэгдсээн
Хаа байсан малайзад дэлбэрч
Хар хужаагийн өвөрт хэвтэж
Хагас солиот солонгост алуулж
Хөгшин европод хулгай хийж
Эх орондоо үлдсэн нь амьдралынхаа төлөө 
Энээ нийгмийн бузар булайг л харсаан
Олоод хийе ээ оёдлын үйлдвэр 
Олигтойхон амьдрая аа ..харийханы дарамт
Хоногын хоол үмх махны төлөө
Хорвоогийн муу бүхнийг үзсээн
......................
Харийн нутгыг харин би муулахгүй ээ
Хамаг л сайхан амьдралаа эндээс олсоноо нуухгүй ээ
Хүний нутагт зовж ядарч зүдэрч
Хэдэн төгрөг олсон нь яалт ч үгүй үнэн юм даа
Яахав дээ эр хүн бид ядарч зүдэрч явнаа 
Ямбалж жаргаж эрхэлж үзсэнгүй
Хар толгойгоо өөрсдөө мэдэж
Харь нутагт зовж л явна
Сайн яваа нь ч байна
Саар яваа ч байна
Хүний нутагт ясаа тавьсан нь байна
Хүн чанараа алдсан нь бүүр их байнаа
Цэцэн билэгт оюун ухаант эр хүн
Цэлмэг хөх тэнгэртээ залбирдаг өвөг дээдсийн удам
Оюуны байтугай ходоодны хоосролоо давж чадахгүй
Олон улсад тэнэж яваад л харамсаж байна
Уудам эх орныхоо төлөө санаа зовох ёстой эр хүн
Уух архиныхаа мөнгийг хэнээс авах вэ гэсэн сэтгэхүйтэй болсонд гутарч байна
Бахархан шүтэх ёстой эзэн хааныхаа нэрийг
Баар цэнгээний газар согтуу орилдог болсонд харуусаж байнаа
....................
Монгол эр хүний цус зовлонд дарагдсангүй
Мохошгүй хатан зориг нь золиосонд үрэгдсэнгүй
Дарах тусам нь гялалзаж даврах тусам нь өндийн
Дайчин энэ үндэстэн сэхэх цаг нь иржээ
Мөнх хөх тэнгэртээ залбирч улсаа дээдэлсэн аав
Мөрөн гол усаа шүтэж өссөн ээжий
Мөлхөж өссөн шороо гүн цэнхэр нуур минь
              хүүхдүүдээ хүлээж байгаарай
Энэ нийгмийг таньлаа эцэж ядарч үзлээ
Эцэст нь ялж үзлээ бахархаж байнаа би
Хүнээс хоол гуйсангүй хүнд ажилд нь ядарсангүй
Монгол эр хүн хаа ч явсан зовхи  нь өөдөө
Мохошгүй хатан зориг нь дээшээ гэдгийг мэдэрлээ
Хүлээж байгаарай андууд минь
Хүлцэнгүй ядарсан ард түмэн биш гэдгээ мэдрүүлнээ
Гартаа илд барьж бүхнийг цавчих цаг бишээ
Оюун ухаанаараа олныг дагуулах цаг нь иржээ
Явуургүй энэ өчүүхэн цаг үед 
Ядарсан олныхоо зовлонгоор наадсан
Даварсан энэ төрийн түшээд харийн луйварчидтай
Учрах цаг нь нэгэнт иржээ
Бид энэ газар шороонд унасан юм болохоор
Бид энэ хөрс шороонд шингэх юм болохоор
Бид эх орондоо өөрийн түүх үндэс угсаагаа үлдээх юм болохоор
Бид тэмцэх болноо
Анд минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Бусад: Н.Төвшинзаяа : Хайку
Оруулсан admin on 2012-10-22 19:34:56 (2177 уншсан)

ургах наран...
буцах шувуудын жим 
тодрон үзэгднэм
***
хүү минь 
цэцэг дамжих эрвээхийн
мөрийг зуржээ...
***
одод үүлс нэвтлэн 
өвсөн дээр буугаад
гялтганана

***

ганц хэрээ
чи хэний үр билээ дээ! гэх шиг
цоо ширтэнэ

***

эгчийн даашинзны
цэцэг хүртэл гундсан-
энэ л намар

***

замилангийн анир...
залуу насны үзэсгэлэн
сэм сэмхэн сэмрэнэ

***

зүс бүгээн үүрээр
морин төвөргөөн алсархуй-
аньсага чийгтэнэ л

***

нүүдлийн тоос-
зээрийн сүрэг сульдах
зэлгээн талын энгээр ээ

***

сарны гэгээ…
асгарах нулимс 
одод руу харвав

***
тоонон тушаа
ганц цахлай эргэлдэнэ...
хэн хүний үр бол?
***
манан дунд
гөрөөс бөөрөх нь уйтай
алсхан чиг...
***
хоньчин хүү
цаст уулын оргилыг ширтэн
сэрүүцмүй...
***
торгон торгон дээлийн
энгэр чийгтээд байна...
альхан зүгийн бороо вэ?
***
цэцэгс-
цаг хугацааны хугаралд
хагдран үзэгднэм 

Хайку, хайц шүлгийн "Хязгаараас цааш"бүлгийн гишүүн Нэргүй овогтой Төвшинзаяа

Эх сурвалж: http://shortformpoetryofmongolia.blogspot.com/

Харилцах утас: 98110775



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: 4 мөрт
Оруулсан admin on 2012-10-19 13:21:48 (1993 уншсан)

 Дурлаж үзээгүй зүрх минь анир чимээгүй цохилж

Дуулиантай залуу нас минь төгс ихэмсэг оршиж

Өнө холын ирээдүйгээ бодоо ч үгүй явтал

Өнгөт хархан мэлмийн харцанд нэгэнтээ бүдрэв ээ....



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: ОТГОО ЧАМДАА
Оруулсан admin on 2012-10-18 14:56:45 (1518 уншсан)

Хайрлаж явсаар
Ханилж амжаагүй
Хонгорхон чи минь
Хажууханд болохоор


Хэцүүхэн л байх юм
Хэлж амжаагүй ч 
Хэзээнээс дотно
Хөөрхөн чи минь


Оройтож учирсан ч
Ойлгож байгаа нь
Харам төрүүлсэн 
Хайрч юм уу даа


Оирхон болохоор
Отгоо чамайгаа
Очоод үнсэхэд
Амархан л байна даа


Улаанаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Нэгэн зуны дурсамж
Оруулсан admin on 2012-10-17 18:23:26 (1712 уншсан)

Харганын шар цэцэгс алдуул тэмээ даллаад

Хаяа нь сөхөөстэй гэрүүдээд айраг сүү бялхаад

Харам байсан ногоо уурга нууж ургаад

Хашин хээрийн хөл хүүхдийн гийнгоонд хөнгөрөөд л

 

Хоёр цэнхэр тогоруу тойром бараадаж зуслаа

Хотын ганган ах шүлэг тэрлэж зуслаа

Хол ойрын эрчүүд хүлэг сойж зуслаа

Хот айлын хүүхдүүд хөл хөөртэй зуслаа ...

  

Нэгэн өглөө босоход сэрүү ороод хоножээ

Нэрэмийн цагаа хурууд намар зөгнөөд хатжээ

Номоо мартсан би цүнхээ гэнэт саналаа

Ногоорч байсан толгод шарласан байхыг харлаа

 

Хосолж ирсэн шувууд бүл нэмээд буцлаа

Хотод нутагтай ах найраг өвөрлөөд одлоо

Хорвоогийн нэгэн улирал дурсамж болон үлдлээ

Хойтон жилийн зун хол байх шиг санагдлаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Наранд ойрхон нутаг
Оруулсан admin on 2012-10-17 18:17:17 (1698 уншсан)

Амгалан цэнхэр уулс нь аавын минь төрхтэй

Аяс аясхан салхи нь ээжийн минь үнэртэй

Алтанхан тууртай хүлгүүд нь аргамаг хурдны шинжтэй

Ардын сайхан дуу нь уярал хайрын түрлэгтэй

 

Уянгат хөөмийн эгшгэнд нь ингэн тэмээ хайлдаг

Уран шувуудын үүрийг адуу нь тойроод гардаг

Уудам шаргал говь нь хулангийн угалзан тоостой

Угтаж тосон гүйхэд наранд ойрхон нутагаа

 

Талын алаг цэцэгс нь сэтгэл татах шидтэй

Таанын амтат айраг нь уруул согтоох хүчтэй

Төрсөн гэрийн минь буйр нар бугуйлдсан чагтагатай

Тэнд төрсөн хүүхэд тэнгэрийн хөх тамгатай

                                   

Тосон бор толгодыг нь тэнгэр тэвэрч бүүвэйлсэн

Тунгалаг хархан горхи нь сараан наадуулж мэлмэрсэн

Тэрсэж гүйсэн морьдоо тосож аваад тайтгарсан

Тэнгэр наранд ойрхон тэгш дүүрэн нутаг аа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Дөрвөн мөрт
Оруулсан admin on 2012-10-17 18:13:38 (2286 уншсан)

Талын шөнө зээрийн сүрэг тогтуухан идээшилнэ

Таанын үнэрт салхи тэднийг цочоохгүй гэж зөөлөн сэвшинэ

Тэнд, залуус хайрын үгсээ намуухан шивнэлдэнэ

Тэргэл саран тэднийг ичээхгүй гэж үүлэн цаагуур орно                 

                      ***                   ***                      *** 

Нарыг сүүдэр номхотгоно

Нүглийг буян номхотгоно

Хүслийг хясал номхотгоно

Худлыг үнэн номхотгоно

 

Зэллээд нисэх шувууд буцахад би гуниглана

Зүүдэнд ирсэн ижий минь сэрэхэд үгүйд гуниглана

Зуны дэлгэр цагт цэцэг ургаагүйд гуниглана

Зулзаган цагаа хусны мөчир хугарахад гуниглана. 

                   ***                  ***                *** 

 

 Эрх цэнхэр ишиг эхийнхээ дээр дэвхцэнэ

Эгшиж амжаагүй манан уулан дээр дэвхцэнэ

Ихэмсэг ганган цэцэг үндсэн дээрээ дэвхцэнэ

Их л залуухан амраг эрийнхээ дээр дэвхцэнэ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Дөрвөн мөрт
Оруулсан admin on 2012-10-17 16:39:27 (1696 уншсан)

Хүн болж, хүй цөглөсөн газрын минь чулуу  бүлээн байгаа

Хөлд орж, газар тамгалсан нутгийн минь шороо  дулаан байгаа

Хүүхэд ахуйдаа тоглож өссөн чулуун тоглоом минь  бүтэн байгаа

Хүүгээ л гэсээр насыг барсан ижийн минь сэтгэл халуун байгаа 

       ***                         ***                               ***

 

Тэнгэрийн цагаан сарнаас хаана хоносныг нь бүү асуу

Тэр ямар дэлхийг орхиод явчих биш

Үнсэн дээр хөрвөөж буй тэмээнээс үнэнийг нь бүү асуу

Үнэндээ тэр чинь үлгэр амилахыг л хүлээж байгаа юм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Амгалан цэнхэр нуур
Оруулсан admin on 2012-10-17 16:02:45 (1442 уншсан)

Цэлмэг тэнгэрээ нартай нь тольдсон

Цэнгэг цэнхэр нуураа

Цэлгэр талаа шимээр тэтгэсэн

Цэлмүүн цэнхэр нуураа

           

Ай миний амгалан цэнхэр нуураа

            Аясын салхинд мяралзах амин цэнхэр нуураа
 

Холоос ирсэн шувуудын

Өлгий болсон нуураа

Хотол олноо жаргааж

Далай болсон нуураа

           

Ээ миний энхрий цэнхэр нуураа

            Ээрэм талын сувдан, энгүй тансаг нуураа

 
Зэрэглээт номин талын

Зүүдэн цагаан мэлмэрээ

Зүйлийн шувуудын ганганаатай

Зөөлөн цагаан тольтоо

           

Зээ миний дөлгөөн цэнхэр нуураа

            Зээрийн сүрэг хоргодсон зэгстэй бяцхан нуураа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 100 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-017.JPG
Хэмжээс: 450x600 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4191

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-146.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2572


erd-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3028


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn