Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Богино өгү: П.Үүрийнтуяа : Автобусны буудлын өвөө
Оруулсан Үүрийнтуяа on 2012-11-22 21:21:59 (2677 уншсан)

 Намайг бага байхад манай эсрэг талын нэгэн хуучин байшинд түүний эзэн гэгдэх туранхай өвгөн байдаг байж билээ. Байшингаасаа бараг гардаггүй байсан тэр өвөө бороотой өдөр болгон автобусны буудал дээр элэгдэн муудсан шүхэр барин өдөржингөө зогсоно. Өвөө автобусанд ч суудаггүй бас түүн дээр хэн ч айлчлан ирэхгүй, зүгээр л зогсоно....

Тэр өвөөг харахад яагаад ч юм бэ дотор минь ганцаардлын гуниг төрж, үүний сацуу хэн нэгэн хүн тэрхүү бор туранхай өвөө дээр минь ирээсэй гэсэн итгэл өвөрлөн цонхон дор харж суудаг байлаа. Гэвч нэг ч хүн ирдэггүй байсан бөгөөд өвгөн бүх автобус явж дуусан харуй бүрүй болоход байшингийнхаа зүг нөгөө л нэг хуучин тахир шүхэрийнхээ хамт тайван гэгч нь алхална. Бороотой өдөр бүр...

Нэгэн удаа би тэр өвөөг буудал дээр зогсож байхад нь зорин очиж:

-Та автобусанд суудаггүй мөртлөө буудал дээр яагаад ийм хүйтэн бороотой өдрүүдэд шүхэр барин зогсдог юм бэ? гэхэд тэр өвөө надруу инээмсэглэн:

-Манай эмгэн 3 жилийн өмнө өөд болсон юм. Тэр маань бороотой өдөр болгон намайг ажлаас тарж, автобуснаас бууж ирэхэд энэ шүхэртэй буудал дээр хүлээн зогсдог байсан юм. Муу эмгэн маань ямар их дааран байж хулээдэг байсан бол? Хүлээж буй хором бүр нь яг л үүрдийн хүлээлт мэт санагддаг байсан байхдаа? гэж бодохоороо энэ шүхэртэй хамт бороонд зогсдог юм хэмээн нүдэндээ нулимс цийлгэнүүлэн байж надад хэлж байсан юм. 



( Сэтгэгдэл [] | Богино өгү | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ганцаардал гэж...
Оруулсан on 2012-11-22 20:32:26 (3046 уншсан)

Ганцаардал гэж юүдэн цувтай хүн намрын бороонд нэвт норохыг хэлэх үү? 
Юуг ч юм хүлээж суухад он жилүүд өнгөрөөд хүссэн бүхнээ үзэн ядахыг хэлэх үү?
Юрий Гагарин задгай сансарт замхарахад хүн төрөлхтөн түүнийг ололгүй тэнд нь
                                                                                            мартаж орхисоныг хэлэх үү?
Ганцаардал гэж өглөө хаа сайгүй шувууд жиргэх дуулдаад нээлттэй үүдээр юу ч
                                                                        харагдахгүй худал санагдахыг хэлэх үү?
Өчнөөн олон сүнсүүд дунд ганцаараа хүн явахад амьдралын сүүлчийн итгэл минь
                                                                                   тааламжгүй санагдахыг хэлэх үү?
Өрөөсөн нүднийхээ булангаар дэргэдийн юмс хуучирч цөөрөхийг анзаарч ингээд л
                                                            хаа нэгтээ бид орхигдож мартагдахыг хэлэх үү?
Ганцаардал гэж өдөр бүр амьд явсаар үхэхэд нуруун дээрх ачаа хөнгөрөөд
                                            түүнийгээ хэн нэгний сэтгэлд үлдээгээд явахыг хэлэх үү?
Энгийн сайхан өдрүүд ар араасаа хөврөөд ээж аав хоёрыгоо алга болсоныг гэнэт
                         мэдээд хаанаас хайхаа мэдэхгүй нулимснаасаа нэгжихийг хэлэх үү?
Салхитай шөнө нойр хүрэлгүй хөрвөөж чамайг үгүйлэхэд моддын чимээ ямар
                                                                                                 хүйтэн болохыг хэлэх үү?
Ганцаардал гэж хэнд ч хэрэггүй хэдэн шүлэг бичээд өөртөө уншихад гайхамшигтай
                                                          санагдаад хичнээн жаргалтай болохыг хэлэх үү?
Ганцаардал гэж аль эсвэл хэтэрхий олуулаа байхыг хэлэх үү?

* * *

                          
Би дандаа л зовлонт бүсгүйчүүдтэй учирдаг
Тэд дандаа л жаргалтай эрчүүдээс авсан гуниг зовлонгийнхоо
Тэн хагасыг нь надад үлдээчихээд л яагаад ч юм...
Дахиад л харанхуй шөнөөр дарвуулт завиндаа луужингүй суудаг
Далайд тэднийг юу ч хүлээж байгааг мэдэхгүй зовлонтой...
Тэр зовлонгоор л би шүлэг бичдэг.
Аавдаа очих харгуй алс тэртээ хоосон...
Ахиж ирэхгүйг нь мэдсэн хойно л тэр хүнд ямар их хайртайг мэдсэн
Аяа газар доор одсоныг хайрлана гэдэг л сонгодог харуусал
Амьдрал хүнээс бүгдийг авдаг, оронд нь хагацлыг л өгдөг
Аяа тэр хагацалаар л би шүлэг бичдэг.
Сохор эмэг эхийнхээ үйл зовлонг би мэдэрдэг
Сонсоглоосоо нүд болгож унагсан үр болгон нь насанд хүрээд эндсэн гэсэн
Үрэгдсэн хөөрхий тэдний тоо арав...
Үнсэн дээр тавьж тогтоосон сүүлчийн ганц үр нь эмээ минь юм
Үнэндээ ээж минь ч гэсэн ганцаараа
Тийм арилшгүй эмгэнэлийн үр дүн нь би юм
Тэр эмгэнэлээр л би шүлэг бичдэг.
Энэ хачин хорвоо дээр борооны хүмүүс өдөр бүр ирж
Ээлжээ авсан азтай нэгэн өдөр бүр биднээс буцдаг
Тэр дунд зөвхөн жаргал зовлон ээлжилсээр л
Жаргалыг нь хүмүүс өдөр бүр дуулдаг
Зовлонгоор нь л би шүлэг бичдэг.

* * *

Инээхээсээ түрүүлж уйлахыг би сурсан
Энэ хорвоо дээр ирээд анхны минь сурсан зүйл бол уйлах юм
Бүрэлдсэн бие махбодын минь ихэнх хувийг нулимс хэмээгч эзэлнэ
Бүр эхнээсээ би эх хүний дотогшоо мэгшсэн цурхиралтаас
                            эр хүний нууж унагасан нулимснаас үүдсэн юм
Гуниж баярлахын алинд ч уйлах минь зэрэг явдаг юм
Гургалдайн хоолойгоор дууллаач тал нь уйлах минь л байдаг
Уйлахгүйгээр би энэ чулуун амьдрал дунд чинь амьсгалж чадахгүй
Урсах нулимс минь миний амьд буйн гашуун гэрч юм шүү
Хамгийн сүүлд буцах мөчдөө инээмсэглэлийг л төгс сурна
Халуун нулимсаа харин намайг торойтол үдэх үрсдээ үлдээнээ


* * *

Тунгалаг нүдийг чинь төсөөлөхөд харсан бүхэн гэрэлтэнэ
Туяхан хөлийг чинь санахад хаашаа ч алхсан ядрахгүй
Хархан гэзгийг чинь дурсахад салхитай өдөр бодогдоно
Халуун гарыг чинь үгүйлэхэд нартай өдөр ч даарна
Уруулын чинь амтыг нэхэхэд бурам хүртэл гашуун
Уран биеийг чинь зүүдлэхэд өвлийн шөнө богинохон



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Х.Т : Бүсгүй танд
Оруулсан HXT on 2012-11-22 07:27:48 (1731 уншсан)

Гоё сайхны бэлэгдэл бүсгүй минь танд

Гоо сайхны жишээ эрхэм бүсгүй танд

Бүдүүхэн зүрхтэй бүрэг эрийн зүгээс

Бүдүүлэг загнаж хэлэх хэдэн үг байна

Салхи залгилсан залуу насандаа

Саваагүй гэнэхэн томоогүй зангаар

Савнаасаа халин бусдынх руу өнгийж

Санаандгүйгээр мэлзэж наргих сайхан

Энэ үедээ эсвэл дараа нь бүсгүй та

Энэрэл хайр түгээх эрхэм ээж та

Бусдын нөхөр үрсийн аав руу гар сунгаж

Бурууг мэдсээр атал булзаж үл болно

Хийж бүтээх оргил үедээ яваа

Хижээлдүүхэн залуу хэн нэгний аавтай

Хэлцэж тохиролцолгүй таарч болноо хамаагүй

Хэт их шунаж жаргал руу нь харин дайрч үл болно

Мөнгөтэй харагдаж дайлж цайлахад нь

Мөнхий юм шиг инээдээр түүнийг бүү хуур

Өнөөдөр таныг дайлах энэ мөнгө

Өнөө залуугийн маргаашийн талх байж мэднэ

Овойж оцойсон их хөрөнгөтэй хүнээс

Овойж товойтол авах гээд яахав дээ

Тантай учиран танд зориулах гэж энэ бүхнийг

Тархиа гашилган байж олоогүй нь магад

Ямар ч байсан таныг дайлах энэ мөнгө

Яг урд нь зам дээр хэвтэж байгаагүй нь лавтай

Хуруу хумсаа хугалан байж цуглуулсан бүхэн нь

Хуруун чинээ үрд нь үлдэг танд лав биш

Хамт хоноод халуухан өврөөс өндийхдөө

Хар цай ядаж чанаж өгөх үү та

Харин түүний эзгүйд гэрийнх нь хойморт нь түүнийг

Халуун байгаад хөрсөн цайны дээж орлон байгаа

Өглөө салахдаа бүсгүй та түүний энгэрт

Өөрийн үнэр, будаг энгэсэгээ бүү март

Жаргалдаа ташуурч түүнд үлдээсэн бүхэн тань

Жаалхан үрийнх нь нулимсаар амьлах болно

Амьдрал нь цэгцэрсэн хойно учирсан бүсгүй та

Амьдралд хамт алхаж яваа хань нь биш

Инээж наргиж явахад нь учирсан бүсгүй та

Инээд нуугдаж нулимс үерлэхэд хамт байсан хань нь биш

Зүрхнийх нь бяцхан толитонд

Зурвас бүдэгхэн тусах гэрэл юм та

Зүрхнийх нь гүн хайрынх нь орон зайд

Зүүний сүвэгчийн чинээ зай танд байхгүй түүнийг орхи

Анхны бүхнээ зориулсан амраг хань шиг нь

Анхны бүхнээ та түүнд зориулсан гэж үү

Аавыгаа хүлээн суугаа бяцхан үрсийн

Аз жаргалаас нь хулгайлах та хэн сэн билээ

Хосоороо амьдрах жамтай хорвоод

Хоёр сэтгэл л багтаж бусад нь хаягдана

Хайраар дутсан хэн нэгэн энэ ертөнцийн

Хаа нэгтээ алхаж яваа та түүнийг хай

 Н.Х.Т 2011.03.02



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г.Амарбаясгалан : Мэдэхгүй
Оруулсан admin on 2012-11-20 21:04:34 (1328 уншсан)

Цагаан алчуурт бүсгүй

Сэтгэлд нэг л дотно

Цаг хугацааг эргүүлж хайгаад

Би чамайг олсонгүй

Цагаан царайт бүсгүй

Сэтгэлд нэг л дотно

Цаг мөч бүрийг сөхөж ирээд

Би чамайг санасангүй

Цагаахан төрхт бүсгүй минь чи

Цаг хугацааны өмнөх амраг минь байж магадгүй

Гэхдээ би мэдэхгүй ээ...

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: ЗАЛУУ НАСНЫ ОМОГШИЛ
Оруулсан admin on 2012-11-20 14:12:41 (1478 уншсан)

Тоосноос  тогтсон  хорвоогын
Тоонон  дээр нь тонгочмоор
Танхил  азарганы  нуруун дээр
Ташаалдаж  суугаад  омогших доо

Тарлан бухны  тэнхээтэй
Дүйцэх ч юм шиг санагдаж
Талын саарал чоно той
Ташуур бариад тулмаар ч юм шиг

Одод  харвах  огторгуйд
Алхаад  хүрмээр  санагдаж
Орчлон хорвоогын  эргэлтыг
Өөрчилж  болмоор   санагдаж

Орой нь мөстсөн  өндөрлөгт
Нүцгэн авирмаар  санагдаж
Омголон  залуу  нас  минь
Дэндүү бардам  юм даа

Хүйтэн туйлын  мөсөн  дээр
Хөл  нүцгэн  загасчилаад
Хүний хүрээгүй газар дээр
Унтаж  амармаар  санагдаж

Хэтийдсэн хуурай цөлийг
Усгүй  туулмаар бодогдож
Хэтэрхий  хангал нас минь
Дэндүү давилуун  юм даа

Хөлгүй  цэнхэр  далайг
Морьтойгоо  туулмаар санагдаж
Хөх  цэнхэр  халимыг  нь
Уургалаж  болмоор  бодогдож

Хүнийй чадаагүй бүхнийг
Гүйцээж болмоор санагдаж
Хөх монголын  үр шүү гэдэг ээ
Дахиад нэг сануулчихъя

Дэлхийг  тойроод хурдалбал
Удахгүй  хүрээд  ирмээр ч юм шиг
Дэлгэр  зуны  улиралыг
Мөнхөд  тогтоож  болмоор санагдаж

Зэргэлээ татсан  говийг
Хангайн уулсаар гоёчихмоор ч юм шиг
Зэрлэг  хулангын  унагануудыг
Зэлэнд  уяж сургамаарч санагдаж

Алаг  дэлхийн  оройд гараад
Айраг  залиглаад  суумаар ч бодогдож
Алтан  гадасыг харахаар
Атгаад  авбал  болмоор ч санагдаж

Агуу  чингисийн  удам болохоор
Аагтай  байх нь  аргагүйч юм даа
Ар халхын  уудам талдаа
Аагиндаа  шатаж   амьдарч  явна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Нүгэл буяны дэнс
Оруулсан admin on 2012-11-15 18:25:08 (1833 уншсан)

Гунигийн цагаан мананг

Харууслын хөх салхи хийсгэн одохуйд

Газар тэнгэрийн ааш хувирч

Хааныг ч харцыг ч ялгалгүй бут ниргэхээр үхлийн хар шуурга дэлдээв

Гай зовлонг хэзээ ч өөртөө тусахгүй гэж итгэж явсан хаан хүмүүн

Хаантай хэзээ ч нэг завинд суухгүй гэж бодож явсан харц ард хоёулаа

Гар хоосон, толгой нүцгэн, айдаст шавхуурдуулан

Хадан гэртээ очихоор, түнэр харанхуйн дунд уусан шингэв ээ

 

Дэндүү их нүгэл үйлдсэнийх нь төлөө

Дээд тэнгэр тэр хоёрыг шийтгэж буй нь энээ 

 

Гаднаа утас ээрч суугаа буурал эмгэнийг

Харанхуйн элч үдшийн бүрий тохуурхан даажигнахуйд

Гаслант нэгэн шөнийг маани уншиж өнгөрөөхөөр

Хазганан бүдэчсээр гэртээ орж, зулаа өргөв

Ганцхан олдох насандаа буяны мөрийг хөөгөөд

Хүний энэ л орчлонгийн үнэн мөнийг таньсан

Гундуухан буурал эмгэн дэнгээ бөхөөн, нойроо хугаслан эрихээ элээсээр

Хэзээ мөдгүй ирэх эрлэгийн элчийг хүлээнэ... Гэвч

 

Буян үйлдэж бусдын төлөө явсан болохоор

Бурхан түүнийг шагнаж, урт нас хайрлах нь тэрээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Хүлээсэн сэтгэл
Оруулсан admin on 2012-11-15 18:23:23 (1524 уншсан)

Анирхан цэнхэг нуурандаа

Ангир шувууд жаргалтай

Амрагаа хүлээсэн бүсгүй

Аньсаган доороо нулимастай

 

Холбоо цэнхэр нуур нь ээ

Хос шувуудын ганганаатай

Хонгор бүсгүй чамайгаа

Холоос санахын тавилантай

 

Алс холын нутгаас

Амраг чамдаа очно доо

Ашдын билэгтэй орчлонгоо

Амь нэгтэй туулна даа

 

Хоёр сэтгэл хол чиг ээ

Хослоод хоёул амьдарна даа

Хорвоо дэлхий уудам чиг ээ

Ханилан суугаад жаргана даа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Навчин сүнсний үг
Оруулсан admin on 2012-11-15 18:20:25 (1617 уншсан)

Царс модон ширээний ардах

Нарс модон сандал дээр

Найрагт дуртай би

Намба түшин суугаад

Цус шиг улаан шүлэг бичихээр

Цас шиг цагаан цаас авлаа.

 

Хэн ч ойлгохгүй шүлгийн

Хэдэн мөр цоохорлотол...

 

Ойворгон салхинд туугдаад

Онгож хатсан ганц навч

Онгорхой цонхны завсраар

Орж ирээд хэлж байнаа:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Санаж үгүйлэх ижий
Оруулсан admin on 2012-11-15 18:17:18 (1813 уншсан)

Үгүйлж байна даа би ижийгээн үгүйлж байна

Үлгэр ярьж унтуулдаг байсан үдшүүдийг нь үгүйлж байна

Үүрийн цолмонтой уралдаж босдог, өглөө бүрийг нь үгүйлж байна

Үг бүр нь үнэн байдаг их хайрыг тань үгүйлж байна

 

Үгүйллээ гээд би ижийгээн өргөөд босгох ч биш дээ

Үүрийн шаргал туяаг үзүүлж нэг чадах биш

Үрийнхээ төлөө хийсэн үйлс бүрийн тань төлөө

Үүрээд ч дэлхийг тойрох үнэн л үлдэж дээ хүүд нь.

 

Санаж байна даа би ижийгээн санаж байна

Сүүний үнэр шингэсэн энгэр юугий нь санаж байна

Сүүдрээс хүртэл харамлах сэтгэлийг нь санаж байна

Сайхан бүхний цогц гэгээн дүрийг тань санаж байна.

 

 Саналаа гээд таныгаа сэрээж яахан болохов дээ

Сүлдэлж тахьдаг овоонд нь мөргүүлж ямар чадах биш

Сүүдэр хүүшилсэн ч гэгээ нь сүлэх амьдралын минь замыг

Сүүгээрээн та минь зассан болохоор

Сартай, нартай тэнгэрийн доор

Санаа төвшин амьдаръя даа хүү нь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Гурвал холбоо
Оруулсан admin on 2012-11-15 16:28:17 (1663 уншсан)

Монголын төр гурвалжин

Монголын голомт гурвалжин

Монголын ёс гурвалжин

 

Алтан соёмбоны гал гурвалжин

Алсын уулын орой гурвалжин

Аавын суудал завилгаа гурвалжин

 

Гуниг тээсэн бодол толгой эргүүлэээд, тархи гурвалжин

Гурван хөлтэй чөтгөр нүгэл ёрлоод, там гурвалжин

Гуйлгачин хүүгийн нүдэнд айдас тодроод, ташуур гурвалжин

 

Тооноор тусах нар гурвалжин

Тэрсүү өвгөдийн ухаан гурвалжин

Тэнцэж ядсан ботгонд дэлхий гурвалжин

 

Хэтрүүлж уусан эрээс архи үнэртээд дарс гурвалжин

Хоногийн бор хоолноос шорвог амтагдаад давс гурвалжин

Хэнд ч хэрэггүй нэгэн үхэл зүүдлээд авс гурвалжин

 

Өлөн чонын нүд гурвалжин

Өсөх өтлөхийн хооронд амьдрал гурвалжин

Өнгий нь олохгүй орчлонд өөрсдөө бид гурвалжин

 

Гурав...

                        Гурвал...

                                                Гурвалжин...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дурлал
Оруулсан HXT on 2012-11-14 22:35:09 (1818 уншсан)

Аагтай омогтой залуу нас

Алдаагаар дүүрэн байх

Амьдрал ганц тохиох учир

Аз жаргалын эрэлд хатах

Хожим харин эргэж харахад

Ховор мөчүүдийг хөсөр хаяж

Хохимой толгойгоо ганзаглаад

Хормын жаргалд сатаарсан байх

Ганцаараа элээдэг хорвоо үгүйн учир

Ганцаардалд биеэ тушаах гэж яарахын учир юу вэ

Галд шатаж мөс болон хөлдөж чадмаар бодогдовч

Ганцхан амь гэж үл хөдлөх

Хөсөр биеийн хөнгөн зөнд хөтлөгдөн

Хөөс адил хөөрөн дүүлмээр

Хий хоосон зөн совин

Хийсвэр сэтгэхүй хэн нэгний эрэлд гарах

Шалгуур тавьж шаналж суух нь ч бий

Шантарч ухарч нуух нь ч бий

Шалиг үсэгтэй үгэн дарцаг хийсгээд

Шалиглаж цалиглаж гүйх нь бий

Агаар тэнгэрт дэгдсэн олон бодол

Ав адилхан байх нь үгүй

Азаар байна уу эзээр байна уу

Авцалдаж нийлэх нь харин бий

Гудмаар хөтлөлцөн алхан гүйнэ

Гунхаж ганхана залхана гуйна

Гуйвна цувна хааяа уярана

Гудиггүй цадиггүй дурла – ал өрнөнө

Хэн ч хэлээгүй сайхныг хэлэх гэж

Хэлээ хурцалж зүрхээ чангална

Хэн ч хийгээгүй бүхнийг хийх гэж

Хэвтэнэ шунана унана бас дахин босно

Үнэт эрдэнэ гарандаа шигтгээд

Үнэт үгийг зүрхэндээ шивнээд

Үнэт эрдэнийг хажуудаа суулгаад

Үнэт амьдралд үнэгүй зочилно

Хоёр өөр сэтгэл нэгэн орон зайд

Хоёр өөр махбод нэгэн орон зайд

Хоёр өөр хоёр өөр хоёр өөр

Хожим нэг болж нэгдэх хоёр өөр

 

Н.Х.Т 2011.05.31



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Түвшинбаяр : Чи мэдэх үү
Оруулсан HXT on 2012-11-13 22:38:37 (1877 уншсан)

Хүн байхын хүсэлтэй хамт

Хүүр болохын хясал оршиж

Хайрлах сэтгэлийн мөн чанартай

Хагацал, харалган хамт хоршиж

Дуу дуугаа нилүүлэн

Дуулимд урагш зүтгэнэм

Эв хавийг үзүүлэн

Энэ дэлхийд оршном

Хүмүүн байхын мөчид ухаан

Хөрөнгө мөнгөтэй цогцолж

Хүмүүнээс айхын ужид ухаан

Хүйтэн мэс, үгтэй ноцож

Өөрөө бүтээсэн үл мэдэхийн өмнө

Өвдөг сөгдөн их мэдэж

Өөрийн хүссэн үл олдохын ард

Өөр нэгнийг буруутган зүхэж

Бүтээсэн гэж өөрт тань үл байх атал

Бүтээлээ гэж бусдыг үл зөвшөөрч

Бүтээнэ гэх сэтгэл өөрт тань үгүй атал

Бүтээлийг харин үл мэдэн атаархах

Атгаг санаа албин бодол

Амьд ахуйн учир мөн үү



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Балжинням : Дурласандаа
Оруулсан admin on 2012-11-13 18:09:37 (1738 уншсан)

Дэндүү ариухан бас эмзэг

Дөлгөөхөн аалинд чинь би дасчихаад

Догдлон байж чам дээр би очдогийг

Даанч чи анзаарахгүй

Дурласан хүн ямар байдгийг

Дуурайж би үзүүлэх ёстой гэж үү

Догдлол, дурлал хоёроо

Дотроо би хадгалах ёстой гэж үү

Хийсэн үйлдлийг минь

Хэзээ ч үл ойшоох

Хүйтэн сэтгэлтэй хүнийг

Хайрлахын учир юу вэ

Хөдлөж байгаа сэтгэлийг

Хэзээ ч үл анзаарах

Харанхуй дотортой хүнийг

Харамлах сэтгэл юусан билээ

Хэзээ нэгэн өдөр

Ханилж суугаад түүнтэй

Хамтдаа үүрд байна гэж

Хүсэхийн шалтгаан юу юм бэ

Т.Балжинням



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Би Монгол
Оруулсан HXT on 2012-11-13 05:22:15 (1956 уншсан)

Эмнэг хангалын зоон дээр дэрвэж
Эрмэг зоригоор номхруулсан
Эрийн хүлэг адгуусны эзэн
Эрэмгий түрэмгий би адуучин Монгол
Шавар дагзанд шигдэж суугаагүй
Шахуу бетонд амьсгалж сураагүй
Талдаа тааваараа нутагласан
Тал нутгийн эзэн би нүүдэлчин Монгол
Өвгөдөөсөө шулганаж яриагүй
Өндөр дуугаар тушааж ирсэн
Өөдөө ч уруугаа ч хашгичсан
Өнөөдөр би догшин Монгол

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Аав нь хүүгээ алгадъя
Оруулсан HXT on 2012-11-13 05:20:57 (1945 уншсан)

Дэггүйхэн цэрэг эрээ
Дэврэх вий гэж аав нь алгадъя
Зүггүйхэн бяцхан баатраа
Зөрүүдлэх вий гэж аав нь алгадъя
Инээж тоглон гүйх үрээ
Ирмэг мөргөх вий гэж аав нь алгадъя
Идэж уулгүй зөрүүдлэх жаалаа
Эвий минь өлсөх вий гэж аав нь алгадъя
Амьдралын тухай хүүдээ үлдээх
Алгахан сургаал аавд нь алга
Таньж амжаагүй энэ амьдралыг
Тааж хэлэх арга алга
Өөрийн мэдэхийг харин харамгүйгээр
Үрдээ хэлж заах болно
Нас нь балчир ч миний хүү
Нартыг таньж мэдэх ёстой
Хэлсэн бүхэн үнэн биш шүү
Хэнийг тахиж шүтэх хэрэггүй ээ
Харин хүндлэх хэрэгтэй
Болох болохгүйг мэдэхгүй хүүгээ
Болгоомжлуулж аав нь алгадъя
Зөв бурууг мэдэхгүй хүүдээ
Зөвлөж аав нь алгадъя
Алгадъя даа аав нь хүүгээ
Хайрлаж, харамлаж, харамсаж
Алгадъя даа аав нь хүүгээ
Хамгаалж, хаширлаж, хахирлаж
Амьдрал хүүг минь алгадах вий
Аав нь өрсөж Алгадъя
Өвтгөж хүүг минь зовоох вий
Өөрөө өрсөж Алгадъя
Алганд багтах бяцхан хондлой дээр нь
Аав нь алгадъя

Н.Х.Т 2011.08.25



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Миний хань Монгол бүсгүй
Оруулсан HXT on 2012-11-13 05:19:03 (2259 уншсан)

Халх нутгийн олон эрсээс намайг сонгосон
Ханийнхаа тухай энд би тэрлэх гэж байна
Гэхдээ би чамайгаа хамгийн дээдтэй дүйцүүлэхгүй ээ
Гэр гийгүүлсэн Монгол гэргий л гэж хэлэх гэсэн юм аа
Чинийхээ тухай хамгийн сайхнаар бичих гэлээ
Чимэг болох сайхан үгс үл хүрэлцэж байна
Атгахан санаандаа орсон бүхнийг
Алдаа мадагтай нь хамт энд буулгая
Гэрэлт энэ хорвоод төгс гэж байхгүйн адил
Гэргий хүн ч гэсэн төгс биш биз ээ
Хэрвээ хэт их төгс төгөлдөр байх аваас
Хэн түүнтэй дүйцэж ханилан сууж чадахав дээ
Хосоороо амьдрах учиртай хорвоод
Хоёр бие хүсэж дурласан нь энэ биз ээ
Зүрхэнд минь асах бяцхан галд цучил нэмэн
Зүүдэлгүй хорвоог хамт гэрэлтүүлэх нь хувь биз ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Үүлс эвшээж байдгийг уулс суниаж байдгийг үзсэн үү ...
Оруулсан admin on 2012-11-12 19:52:28 (1548 уншсан)

 үүлс эвшээж байдгийг уулс суниаж байдгийг үзсэн үү

нар шархирч байхыг навчис маргалдаж байхыг сонссон уу

сар эвхэрч байгааг салхи үсэрч байгааг харсан уу

чулууд шуугилдаж байлгаа шувууд чуулалдаж суудгаа сонордсон уу

цэцэгс бас хөхрөлддөгийн 

цэлгэр тал цочдогийн

цэнхэртэх гол хөрвөөдгийн

цэлэлзэх элс цовхролддогийн

     ТЭД ХАЙРЛАГДАХ АМЬТАЙ

         эвлэрэхэд хэцүү

     БИД ХАРДАГГҮЙ НЬ АЗТАЙ

         эвдэлэхэд амар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гүрбазар : Эргэцүүлэлдээ мөнхөд амьдарчихна
Оруулсан admin on 2012-11-11 20:44:22 (1666 уншсан)

Намрын цагаан үдэш цонхон дээгүүр тогтож ядан
Надад уйтгар төрүүлчихээд чимээгүйхэн холдох
Үүлс шиг амьдралын давалгаант зураглал
Үхэл тийш дур зоргоороо хөвөрсөөр...

Сэлүүхэн орчлонгийн бачимдаж ганцаардсан мэдрэмжүүдэд
Сэхээ авах шиг гэнэтхэн зогтусах ашгинд
Цаг хугацааны бяцхан бүжин дэргэдээс минь дэгдчихээд
Залуу нас удахгүй гэгээ таславч өмнөх амьдрал буцаад ирэх шиг.

Залхуу хормууд аажуухан эргэж ханын цаганд минь тушааж
Зах хязгааргүй урагшилсаар ойр төрлийнхөн минь ч удахгүй алга болно.
Бяцхан жаал гудамж тийш хурдхан гэгч нь гүйж одох шиг
Би харин залуу наснаасаа өмнөхийг эргэж туулна.

Үлдэж хоцрох тухай энэ амьдрал дахь миний эргэцүүлэлд
Үнэндээ юу ч үлдэхгүй бүгд л замхарч одно.
Ганцхан намар эсвэл ганцхан хавар надад хэрэгтэй юм шиг
Гарцаагүй тэгэвч би бусдын замын дэргэд нам гүмхэн суучихна.

Хүмүүсийн байшингуудийн дэргэдэх урт настай модны мөчир дээр
Бялзуухайгаа зуугаад нисээд л буучихна.
Хэнд ч анзаарагдахгүй чимээгүйхэн үүрээ засаад
Хэлгүй юм шиг л жихүүн салхитай ханилчихна.

Цаг хугацаа, танил ахуйг чинь хуучин авдартаа хураачихаад
Чамд шүлгээр дамжуулж үргэлж шивнэчихээд
Бодол сэтгэлээ энэ л орчлонгоос тасалж аваад
Болдогсон бол дур зоргоороо гартаа атгаад чулуудчихна.

Энэ орчлонд хэзээ ч байхгүй юм шиг
Эргэж харалгүй өөр нэгний замын дэргэд суучихаад
Их уулын бэлд нимгэн хүрмээ тайлаад
Эргэцүүлэлдээ мөнхөд амьдарчихна.

2012.10.17



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Монгол бүсгүйн гайхам шиг
Оруулсан admin on 2012-11-11 16:31:35 (1637 уншсан)

Хөдсөн  дээлтэй монголын
Хөөрхөн  төрсөн  бүсгүй минь
Хүслэн хяслан хоёртой
Хүч үзсэн бүсгүй  минь 

Хөх тамгатай монголын
Хөдөө төрсөн  бүсгүй минь
Хэцүү бүхнээс  шантралгүй
Хэлсэн хийсэн ээ  гүйцээж 

Амьдрал  чамтай уулзаж
Авах  өгөхөө тохироогүйч
Алдхан биенийхээ хүчээр
Ассан гал шиг дүрэлзэх нь 

Монгол  бүсгүйн гайхам шиг
Морин  дээр өссөн  бүсгүй
Манцуйнд боолгосон  охин
Миний  хайртай  бүсгүй мөн

 Улаанхүү   2012 11  сарын 10



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Мөнхчулуун : Сүнсэндээ хандаж биений минь хэлэх үг
Оруулсан Mony on 2012-11-09 13:39:17 (2790 уншсан)

Шинээр төрөхсөн дөө хоёулаа. Нас минь дөнгөж хорь гучийн дунд яваа хирнээ сэтгэл минь хөгшин хүнээс бяд муутай юм. Дурлаж хаягдахын пянг даахгүй болтлоо тэнхэл алдарч сэтгэл алдуурч солиорох шахах юм.

Чөлөөлөгдөхийг хүсч байгааг чинь мэдэж байгаа хирнээ дахиад ганцхан удаа ч болов хайрын балыг амталчихмаар, хайртай гэдэг үгийг махан чихэндээ сонсоод мансууран согтож үзмээр л байх юм.

Магадгүй чи урьдны биендээ хэтэрхий их жаргал өгчихсөн болохоор ядарсандаа надаас түүнийгээ харамлаад байгаа юм боловуу. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-064.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2775

Должин : Зам зуур
zam-021.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3146


B3-042.JPG
Хэмжээс: 600x451 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3726


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn