Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : БИ-2
Оруулсан admin on 2012-12-25 11:09:11 (1455 уншсан)

Охидын харцанд би омогт улаан дөл шиг асна
Огторгуйн уудамд би шулуун замаар зорчино
Өндөр жилд би орчлонг цочоож ирсэн шигээ
Үхэл ирэхийн цагт би нар хиртээж буцна.

Хээрийн омголон адуу миний хүлэг явсан шиг
Хэтэрхий омголон шүлгүүдээ булгиулж, цалгиулж бичнэ
Намайг гээд ирвэл чинь хангайн нуруу шиг нөмөрлөнө
Нартын жамыг сөрж Тэмүжин, Жамух шиг нөхөрлөнө

Нанчидын хундага бусгааж тэнгэртэй мөчөөрхөж амьдарна
Найрын дугараа чилээхгүй хорвоог уярааж дуулна
Насны намар иртэл сэтгэлийг чинь сандааж агсамнана
Найрагч “Дү”-ийнхээ гаднаас халамцуу мордож хатирна

Сайхан бүсгүйн зүрхэнд сарнай болж ургана
Саахалтын чинь хот айлд шөнөжин наргиж хононо
Сайхан хар нүдээрээ намайг өөрөө өдтөл
Сар жилийн турш энгэр задгай хөлчүүрхэнэ

Бусдыг багтаасан хайранд чинь булгийн ус шиг сэнгэнэнэ
Булгилж догдолсон сэтгэлд чинь хулангийн унага шиг ирнэ.
Эрвээхэйн гурван сард цэцэг дамжин нисэлгүй
Эрхэм Монгол жудгаар адууны манаандаа исгэрнэ

Айраг, наадмын сардаа найргийн хуртай зүсэрнэ
Айлын өвгөддөө зэмлүүлж сэтгэлээ нэг онгойлгоно
Хүүшлээд буусан сүүдэр дор ардынхаа дууг аялна
Хөхүүр шуугисан зунаар хуа дэмбээгээр наадна

Зовлон жаргал хоёрыг ус шиг туучаад өнгөрнө
Зоргоороо амьдрах Монголдоо эзэн шиг нь яваад дуусна
Хөсөг тэрэгний мөртэй хаан өвгөдийнхөө нутаг дээр
Хөх Монголын үр шиг зоргоороо амьдраад дуусна аа.

 
2012-05-22                  Эрдэнэт



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Морин туурай, саран хэлбэртэй эх орон минь бүтэн байхад ...
Оруулсан admin on 2012-12-25 11:08:19 (1350 уншсан)

Морин туурай, саран хэлбэртэй эх орон минь бүтэн байхад
Молцог минэнгийн элс салхин хээтэй эрхлэн байхад
Хаан Чингисийн цус халуухан судсанд минь булгилан байхад
Хавт хасарын омогшил хүрэн зүрхэнд минь бадарч байхад
Монгол улсын дархан хил амгалан гэж бардамхан илтгэнэ.
           
Төрийн алтан соёмбо гудайгаагүй байхад
Түмний минь цагаан сэтгэл ээдээгүй байхад
Түрэгийн үеийн дурсгал эх нутагт минь торойж байхад
Түмэн назрын цагаан хэрэм тахир илднээс айж байхад
Монгол улсын дархан хил амгалан гэж бардамхан илтгэнэ.

Аранзал туг минь агаар тэнгэртээ намирч байхад
Ардын дуу талын энгээр шуранхайлж байхад
Ар мэргэний даваанд чулуун гэр минь эвдрээгүй байхад
Айлын гэрийн үүдээр эх орон минь бүтэн харагдаж байхад
Монгол улсын дархан хил амгалан гэж бардамхан илтгэнэ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : МИНИЙ СЭТГЭЛД...
Оруулсан admin on 2012-12-25 11:06:13 (1409 уншсан)

Миний сэтгэлд...
Хөдсөн дотор тарвалзаж өссөн хөх Монголын омогшил бий
Хөрстийг жийж, тэнгэрийг мөрлөж зогсоо нөгчих ирт улаан зориг бий
Хөлчүү сэтгэлийн хөндүүр айзмууд, хөгжмийн зохиол эгшиглэж бий
Хөөрүү насны омголон дурлал, хөнгөн гэгээн шүлэг бий.

Миний сэтгэлд...
Улаан бүч нь дэрвэсэн сурагч охины дурдатгал бий
Улаан буланд эргэсэн хөнгөн вальсын аялгуу ч бий
Ерээд оны сурагч явсан ангийн нөхдийн зураг бий
Ертөнцийн гэгээн өдрүүд, хүүхэд насны дурсамж бий

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Болзоондоо хожимдож ирдэгт чинь би дуртай
Оруулсан admin on 2012-12-25 11:04:54 (1392 уншсан)

Болзоондоо хожимдож ирдэгт чинь би дуртай
Бошинзны чинь хормой улиасны навчистай дэрвэхэд дуртай
Час улаахан уруулын чинь будгийг арилтал үнсэх дуртай
Чамайг нүдээ аниад, намайг хүлээхэд дуртай

Хацрын чинь энгэсэг хамарт минь тогтоход дуртай
Хавчаартай зангиаг минь хөөрхөн гараараа суллахад дуртай
Цасан цагаан цамцны минь энгэрт чиний үнэр үлдэхэд дуртай
Цагийн зүү голлоход санаа алддагт чинь дуртай

Харз шиг мэлмэрсэн нүдэнд дээр чинь үнсэх дуртай
Хаа нэгтээгээс ирсэн шигээ хаашаа ч юм бэ явчихсан
Халхын гоо охин чамайг хааяа хаяа санах дуртай. 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Чийг зуусан өвс яргаж ургаад дэлхийн хөрсийг Чимэглэн байна
Оруулсан admin on 2012-12-25 11:04:05 (1483 уншсан)

Чийг зуусан өвс яргаж ургаад дэлхийн хөрсийг Чимэглэн байна
Чиний явсан зүгээс хаврын бороо цайраад байна
Инээсээр холоо явчих дүүмэд охин сэтгэлийн гуниг байна
Ирэхийг нь хүлээсэн сэтгэл  их гоёмсог шаналан байна
Мөнх бусын бүхэн орчлонгийн наадгай байна
Мөрийг минь налж мэлмэрсэн гэгэлгэн аялгуу байна
Эр хонгор насны учрал бүхэн санагдаад байна
Эрхэмсэг гэгээн бүхний зүг мөр цагаан байна
Гэнэ гэнэн бодлууддаа шандуурчихсан учрал байна
Гэрийн цаваг нэвтэлсэн усан бороотой улирал байна
Лааны гэрэл дальдчуулж шөнөжин тэрлэсэн найраг байна
Лавай цагаан цээжинд чинь шаглаж өгөх дурдатгал байна
Эгшигийн дээдээр хуур уяраасан эрхэм Монгол хавар байна
Эр хүн талд “Эрдэнэ засгийн унага”-ыг аялсан өдөр байна
Наран сарны заагаас хээнцэр дурдатгал амилаад байна
Намар иртэл дэлхийгээ гоёх навчсын дуулалтай Чимэглэн байна.

2012-04-30                  Эрдэнэт



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Энэ ерөөсөө нэг л их тэнэглэл шиг амьдрал юм
Оруулсан admin on 2012-12-25 11:01:51 (1827 уншсан)

Энэ ерөөсөө нэг л их тэнэглэл шиг амьдрал юм
Эхнээсээ аваад дуустлаа алдагаар дүүрэн зураг юм
Хэн нэгэнд хүртээлгүй хэтэрхий гунигтай амьдрал юм
Хийссэн навчис намайг бүтээх хатуу үнэний хорвоо юм
            Алгаараа нарыг хаах юм шиг тэнэглэж
            Алдагаараа бичсэн шүлэг юм
            Хүүхэн бүхэн эхнэр болдогоос залхаж
            Хөнгөмсөг бүсгүйчүүд таалагддаг болчихож
Тансаг зоог амтгүй, танилын инээд хуурамч санагдаж
Элдэв ном, эрээн цаас үнэгүй бодогдож
Эрт дээр мөхсөн үсгээр
Энэ цагийн тухай бичмээр бодогддог болчихож
            Амь халуун дотогшилж, аргасан нулимас гадагшилж
            Амрагийн тухай шүлэг бичихээс залхаж байна     
            Энэ ерөөсөө нэг л их тэнэглэл шиг амьдрал юм
Эхнээсээ аваад дуустлаа алдагаар дүүрэн зураг юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Зүрхэн тольтийг зүггүй яргуй гижигдэж ургаад...
Оруулсан admin on 2012-12-25 11:01:04 (1577 уншсан)

Зүрхэн тольтийг зүггүй яргуй гижигдэж ургаад
Зүүдний минь нууранд лусын гүнж амраглаж хоноод
Яагаад ч юм бэ хорин хэдтэй тэр л жилүүдийнх шиг
Яг л ч чамд дурламаар байна.
            Болор сархадыг мөнгөн жүнзээр сөгнөж уугаад
            Бодлын минь аглагт бурхадын гүнж наадаж тоглоод
            Тэртээх жилүүдийнх шиг цэл залуухан хэвээр
            Тийм л нэг омголон дурлах юмсан.
Дүүмэдхэн дүүмэдхэн гэвч дүүрэн сарнаар наадаж хоноод
Дүрлэн нүдний чинь талимаа жаргалын сондортой
Алдаа оноо хоёроо дэрлэж нойрсоод
Алтан гургайлдай шиг дуулж зүүдлээд
            Ув улаан дарсыг ув улаан уруулаас чинь уугаад
            Уянга найргийн минь сэнтийд тэнгэрийн гүнж саатаж хоноод
            Гэнэ гэнэхэн учирсан минь зүүд шиг бодогдоод
            Гэнэн гэнэн охидоо эргэж нэг дурсмаар санагдаад
Нэг л гоёмсог инээдэнд чинь хорогдож саатаад
Нээрээ чамайг эрхис гэвэл үл хиртээх саран болгомоор
Галзууртаа чамд ганцхан удаа дурлаад  
Галавын галавт үл мартагдах ганцхан шад шүлэг больё би.

2012-04-26                  Эрдэнэт



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Тав дахь улирал
Оруулсан admin on 2012-12-25 11:00:12 (1342 уншсан)

Яагаад ч юм бэ энэ хавар
Яг л тэр жилүүдийнхээс өөр байна.
Цайлган андын минь хадам эх шиг
Цаанаа л нэг хачин хавар байна.
Хаврын дуу цээжиндээ дотогшилж
Хачин гунигтай улирал байна.
Муухай ааштай, танихгүй хүн шиг
Миний мэдэхгүй хавар байна.
Мэдрэмжээр минь хачин жигтэй наадаад
Мэлмэрүүлмээр, эсвэл зад наргимаар
Эрхэм гэгээн юм ерөөсөө байхгүй
Энэ ерөөсөө солгой хөгжим шиг улирал байна
Даашинзаа дэрвүүлж охид инээмсэглэхгүй байна
Даалуу өрж өтгөс гадагшлахгүй байна
Эрхэмсэг найргаар дэвэрч байдаг сэтгэл  минь хоосон
Энэ ерөөсөө дэлхийн улирал биш байна
Араажаваар “Таван эрдэнэ”-ийг дуулахгүй
Аргаа барахдаа шүлэг бичиж байна
Эрхэмсэг юм бүхэн үгүй
Энэ миний танихгүй улирал байна
Эх орны минь дөрвөн цагт
Ийм улирал ерөөсөө байхгүй.
Энэ лав хаа нэгтээгээс ирсэн,
Энэ ерөөсөө тав дахь улирал байх.  

2012-04-26                              Эрдэнэт



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: “Өдөр тутмын биш шүлгэндээ хэлэх – Бодит яруу найраг”
Оруулсан admin on 2012-12-24 00:58:54 (1641 уншсан)

Цоо шинэ мэдрэмжийн төлөө яруу найргийг гартаа бариад

Ертөнцийн хаа нэгтээ загас наадуулах хосын дэргэд

Урлаг төрдөг.

Мөнхийн хүслэн чи

Уйтгартай амьдралын хөшиж тогтсон багийг хуу тат.

Эрх чөлөөг эвдэн цутгах тансаг өнгө будгийн хослол л

Бүсгүйн хөхний даруулганы цаана төрхөө олдог гэх

Эмэгтэй хүний тунгалаг галбир

Цэл ногоон харцны өмнө урсаж алга болдог гэх

            Хорвоод юу үнэн юм бэ?

            Тансаг гоо үзэсгэлэн чинь үү

            Шунаг хүсэл тачаал, хоосон мэдрэмжүүдүү?

Гагцхүү

Эцэгт минь байсан хүн араншин 

Надаар биелэлээ олсоор

Би шүлэг бичих гэж бүх л хувцасаан тайчиж

Ёс суртахуунаас ангид удамшлын гав гинжиндээ

Ёс суртахууны тухай дур хүслээр бүтсэн

Шад шүдгээ бахдаж татлаад

Хүн төрөлхтөний хамгийн нандин мэдрэмжүүдэд

Хэдэнтэй хувилсаар л үлдэв.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Эрхэм анд Н.БАЯСГАЛАН танаа
Оруулсан admin on 2012-12-22 13:03:15 (1406 уншсан)

Алаг нүдэн андыг минь намар ирэхэд
Айраг цагаа хөхүүртээ булгиж исдэг
Алаг нүдэн андыг минь гадаа буухад
Ажлын бүсгүйчүүд догдолж хүлээдэг.

Бүлтгэр нүдэн андыг минь нутагтаа очиход
Бүрэнгийн нуруу өндөлзөж угтдаг
Хяруут намраар нутагтаа очиход
Хялганатын модод өмсгөлөө тайчдаг

Хаврын сард Сэлэнгийнхээ хөвөөнд очиход
Хайлган тэр мөрөн шүлгэнд нь уярч урсдаг
Яруухан хавар Хялганатдаа очиход
Яргуй яарсаар цасны доороос нялхамсдаг

Мөрдөстэй андыг минь гудамжаар алхахад
Мөөмтэй бүхэн цээжиндээ чимчигнэж хардаг.
Залуухан андыг минь хурдалж явахад
Замын цагдаа хүртэл ёслож өнгөрдөг

Галын дөл цоролзож байвч
Ганцхан найзыг минь хараад дальдардаг
Эрхэмсэг андыг минь шүлгээ уншихын цагт
Эрдэнэтийн бүсгүйчүүд богино даашинзаа өмсдөг өө.

Асгарсан их омогшлын тань доор шалба норон зогсьё
Аадрын бороо шиг шүлгэнд чинь бодол хөглөж омогшъё
Хүн чанарын чинь билүүнд сэтгэлээ хурцалж нөхөрлөе
Хүсэл, хялсын дайдад хамтдаа элэгдэх хүн чулуу болъё

Галзуу улаан галыг номхроох сүрт догшин бурхан юм
Гал улаан машин хөлөглөсөн дарнатын их хувилгаан юм
Гангарсан жагсаалын өмнө акслёнт гялалзуулсан манлай юм
Гарьдын жигүүртэй шүлгийн өргөөнд онгодтой их найрагч юм

Хүй энэ замбуулинд унасан хүн чанарын хэлтэрхий юм
Хүслээс нь эрчүүд тамхиа асаамаар омог халуун сэтгэл юм
Өвдөгнөөс нь бүсгүйчүүд адис авмаар эрийн дээд тэнгэр юм
Үлгэрийн цаг эхэлсний дараа үнэндээ бол хий үзэгдэл юм

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж ...
Оруулсан admin on 2012-12-22 13:00:27 (2544 уншсан)

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ өс болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Өрөөл өрөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэө.
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Бүсгүйчүүддээ
Оруулсан admin on 2012-12-22 12:57:50 (1792 уншсан)

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй...

---------------------------------------------------------------

Хөврөл бяцхан үртэйгээ амь нэгсэн нялхарч
Хөл хүндтэй бүсгүй дэндүү уяхан болдог юм
Бороонд норсон болжморыг хараад л
Бодол асган өрөвдөж байдаг юм
Нуусан ганц үгний төлөө л
Нулимсаа асган уйлж суудаг юм
Хөл хүндтэй бүсгүйг аргадаж байгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр хайрлаж байгаарай
Тавилан заяат хүнийг тээж яваа болхоороо
Танхил хонгор бүсгүй дэндүү даруухан болдог юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Чи уул юмаа гэхэд ...
Оруулсан admin on 2012-12-22 12:53:46 (1801 уншсан)

Чи уул юмаа гэхэд
Чиний цаана уул байхгүй юм шиг
Чи ус юмаа гэхэд
Чамаас өөр мөрөн байхгүй юм шиг
Би чамайгаа хайрладаг
Амь тавин хайрладаг
Алганы минь хээг даган ирсэн
Амин ганц эр хүн минь...
Би чамд хайртай билээ
Биеэн дүүртэл мэдэж байна
Өдөр мандсан нарны хэлтэрхийг
Шөнө нь би тэвэрч нойрсдог
Тэр минь чи билээ
Өндрийн живаа оддоос
Ганцхан од дэргэдээ буулгасан
Тэр минь чи байсан...              



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Article1: Д.Цэнд : Галбын хур хөллөж зүсрээд
Оруулсан admin on 2012-12-22 12:46:43 (1941 уншсан)

Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана
Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана
Шувуун шандын хөх зэрэглээнд
Шунхан дэлт үүлс товолзоно
Галуун хүзүүтийн уран биелгээнд
Ганьхан сэтгэлт хутагт дүрэлзэнэ
Дүвчин хутагтын хөх сэржим
Дөрвөн зүгтээ бороошиж үзэгдэнэ
Догшин ноёны говь нутаг
Дорно дахинд дуниарч харагдана
Цагаахан үүлсийг энд үдсэн юм
Цасан будрахыг энд харсан юм
Намрын бороонд энд норсон юм
Намхан толгодыг энд дэрлэсэн юм
Сарны мэлмэрээнд гуньж үзсэн юм
Сархадын хатууг шимж дуулсан юм
Наран зүг саравчилж зогссон юм
Нарийн салхинд ганхаж суусан юм
Сэвлэгний үнэрээ энд гээсэн юм
Сэтгэлийн дурднаа энд цуулсан юм
Амрагийн дууг энд зохиосон юм
Алтан биеийг энд орхисон юм
Шинийн сарны туяаг нөмөрсөн юм
Шингэн цэнхэр манан болсон юм
Амуу цагаан хяруунд хувилсан юм
Алтан харганын үйсэнд шингэсэн юм
Танхил гэгээн нялх Равжаа
Цасаар урласан зүүд байсан юм
Тал нутгийн залуу хөвгүүн
Цагаан чулуун сарнай байсан юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Х.Т : Нэгэн бүхэл
Оруулсан HXT on 2012-12-20 20:05:23 (1482 уншсан)

Эргэж харахыг хэн ч хүсдэггүй ч

Албаар бүгд л эргэж хардаг

Эндүү ташаа, ээдрээ бүхэн

Ард чинь байгаагийн учиг энэ

Мөнгөгүй байхыг хэн ч хүсдэггүй ч

Мөнгөөр тоглохыг бүгд л хүсдэг

Мөнх биш амьдралын чинь

Мөн чанар учиг энэ

Ганцаардаж ганихрахыг хэн ч хүсдэггүй ч

Ганцаардалд өөрсдийгөө тушаадаг

Галд шатаж буй зүрх

Ганц биеийн чинь хөдлөх учиг энэ

Хайрлаж дурлахгүй байхыг хүн хүсдэггүй нь

Хаа байгааг нь үл харах

Хананы цаана амьсгалах

Хайрыг таниагүйн учиг мөн

Уран цэцнээр гийгүүлэхийг хүсэвч

Ухаан тархинд үл задлагдах

Уншихаас өөр мэдрэмж төрүүлэхгүй

Урагшгүй сэтгэхүйн чинь учиг мөн

Сайхан бүхний эхлэлийг тавигчид

Сайхан явсан хүмүүс байсангүй нь

Саар түүтгэртэй энэ орчлонгийн

Санааг дагасаны учиг мөн

Нэгэн бодролд бүгд багтаж

Нэгдэн дээшээ мацан тэмүүлж

Урам зоригоор бүгдийг үл дагуулах нь

Унхиа муут санааны учиг мөн

Ойлгогдохгүй бол зүхүүлэх ч

Ойлгуулж чадахгүй нь гэж үл гутах

Онгиргон хөөргөн миний сэтгэлийн

Олонд хандсан өчил энэ

 

Н.Х.Т 2010.04.15

www.khtuugii.blogspot.com

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Туяа : Чамдаа хэлье
Оруулсан admin on 2012-12-19 13:56:55 (1556 уншсан)


Photo: Чамдаа хэлье
Хонгор минь чамдаа 
Хайртай гэж олон хэлээгүй
Зүүдэнд ирж зүрх тэвэрсэн
Заяаны хань минь гэж шивнээгүй

Яг одоо хэлье
Ямар их хайртайгаа Бат нотлоё
Хэнээр ч солихгүй Эрдэнэ минь
Хэзээ ч жаргахгүй наран минь

Хүүдээ нялхарч хошуу дэвсэн
Хайрлан өхөөрдөх аав минь 
Хорвоод намайг ээж гэж дуудуулан
Хөөрхөн үрсээр баяжуулсан шидтэн та

Өвлийн жаварт хайрагдан
Өрцөө дааруулж ирээд
Өвөрт чинь дулаацан 
Үнэрт чинь мансуурах дурлам

Өөр хүүхнээс харамлан 
Өргөст харцаар шилбүүрдэхэд
Үнэнч шүү чамдаа гээд
Үнсэх чинь сайхан

Хааяахан оройтож ирээд
Хөлөө өргөн сэмхэн гишгэлж
Уучлал эрэн түнтэг түнтэг
Уруул цорвойн бөндөн бөндөн

Харанхуй нөмрөх орчлонд
Хайраараа гэрэлтүүлэх зул минь
Хальж баясах жаргалд 
Хамж хөөсийг нь дундлах шүүгч минь

Ороод ирэхэд гэр дүүрдэг
Очоод тэврүүлэхэд бие дүүрдэг
Хаан байлаа ч чи өрсөлдөгчгүй
Хатан байлаа ч над шиг жаргахгүй

Н.Туяа 2012.12.6

Эх сурвалж : https://www.facebook.com/hairiintusul



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Гүрбазар : Хонгор минь төгөлдөр хуурийн дэргэд
Оруулсан admin on 2012-12-18 14:02:23 (1478 уншсан)

Хаврын сүүл сарын хүйтэн мэдрэмж

Хаа нэгтээгээс жихүүцүүлж нүдэнд минь дэнлүүгээ нуух

Өвөл цагийн ягаахан хацар, үзэсгэлэнт бүсгүйн ялдам уруул

Нэвт норсон мэт уйтгар сэтгэл туучиж одоход

Мартагдахуйн тухай л ганцхан мөр

Мартагдахгүй л сэтгэлд тойрсоор

Чи өмнө минь алга болчихно.

Гэвч төгөлдөр хуурийн бяцхан буланд суучихаад

Гэрэвшингүйхэн нүдээрээ хайлж урссаар

Тасалгааны агаараас зүүгдчих шиг л

Тас харанхуйгаас бээрсэн гарыг минь тэмтчисээр л

Зовхин дор минь нуугдах бодлын хажуугаар

Золоор амьсгалаа хураасангүй өнчин ч гэлээ зүдэчсээр.

            Чамаас эрж хайх юу ч үгүй чи ч үгүй л

            Час улаан даашинзан дээр дурлал гэж бичээд

Гомдол цөхрөлийн эцсийн будгийг чинь даашинзнаас чинь хайж

Гутамшигтайгаар нулимсаа дэрлүүлж  ор мөргүй арчлаа.

            Дүнсгэр хуучин зураач шиг л зүй тогтлыг эрсээр

            Дөнгөж өчигдөрхөн юм шиг ч чамайг хэдий нь алдсанаа

            Сая л нэг ухаарчээ.

Ай уулга алдалт,  сэтгэлийн тэнхээнд чи нуугдчихаж

Авиа эгшиг утга зохиолд минь хувцасаа тайчсаар шургачихажээ.

Хонгор минь төгөлдөр хуурын дэргэд ирээд

Даралтан дээгүүр нь хуруугаан гүйлгэж

Нулимсандаа зориулж тоглосон миний аялгуунд

Хөг нэмэрлээч.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Гүрбазар : ...
Оруулсан admin on 2012-12-18 14:00:52 (1449 уншсан)

Хуучин шүлэгчийн ариун  сүсэглэлдээ бяцхан гомдохуй

Хурмастад цэнхэр гунигаа өлгөчихөөд дайснаа дарахаар буцаад явчихсан юм шиг

Өөрлүүгээ хэнд ч өгүүлэхгүйгээр нэвтэрч орчихоод

Өдгөө хэр нь бадаг шүлгээрээ  амьсгалах чимээг

Хүйт даасан жихүүн орчлон зүүн чихнийхээ дэргэдүүр

Зүгээр л өнгөрүүлчих юм даа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Гүрбазар : Хажууд суугчид
Оруулсан admin on 2012-12-18 13:49:52 (1439 уншсан)

Ятга, цагаан хүслэн, чимээгүй бодролууд минь

Яагаад чухам тэнгэрийн дор надад л юм бэ?

Янаг сэтгэлээ холын тэртээд орхиод алсыг зорихуйд

Юундаа энэ тэнгэр өнгөө хувилгасангүй вэ?

Бүсгүй цээжээн дэлгэх агшин мэт

Бүх орчлонгоор аз жаргалыг хайгаад нэг олсонгүй

Харин хуучин дэр модон дээр амсхийх зуураа л

Хулгана хөеөгөө зөөхийг ажвал

Намрын улиралд зориулж навч шаргалтан бутардаггүйг

Надад өмнөх амьдрал минь хувь тавилан бэлэглэснгүйг

Сар тунгалаг уснаа зориулж гэрлээ унагадаг шигээр

Сая  л нэг өөрийн биендээ мэдэрлээ.

            Мянга мянган жил сэлүүрчин завины хойд хэсэгт

            Усны хамгийн тунгалаг хэсгийг зүсэн явсаар

Харьж иртэл хашаан дотор минь тарьсан бяцхан бургас

Бага нас, хөгшин эцгийн захиасаас илүү

Бат бөх, мөнхийн цэцгээ биендээ нуужээ.

Ятга, цагаан хүслэн, чимээгүй бодролууд минь

Яагаад чухам тэнгэрийн дор надад л юм бэ?

Үүрдийн сайхны тухай нэг насаараа толгой гудайлгасаар өнгөрүүлтэл

Үсний минь захад цайраад үлдчихжээ.

Хамаг юм бүхэн хажууд суугаад

Хөгшин биеэ усны захруу чулуудахыг ажилаа.

Нүдэнд минь нэг л тийм нойтон зүйл дүүрээд

Нүднээс урсахдаа

Удахгүй алс холын аянд гарах учир шалтгаан дээр дусалж

Урт сахлын үзүүр лүү уусаад алга болчихлоо.

Төрсөн гэртээ дахиад л 2 ирэхгүйн тулд

Хуучин дурсамжит эртний бутаа 3-таа услая даа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Монгол өвгөд
Оруулсан admin on 2012-12-16 17:35:55 (1601 уншсан)

Дайны халуун цэг дээр

Дарийн утаа үнэрлэж явсан

Дархан хилийн зааг дээр

Далай орноо хамгаалж зогссон

Дэлгэр монголын минь босоо заяа

Дээлтэй бурхан хөх өвгөд мину...

 

Нүүдэлч монгол удмынхаа

Нэгэн үеийн түүхийг бичилцсэн

Нэр алдрын оргилд хүрээгүй ч

Насаараа л тэд минь улсдаа зүтгэсээн

 

Нэгдэл нийгмийн ажил гэхээр л

Нэрээ марттал зүтгэнэ

Өдөр шөнө, өглөө оройгүй

Өнөөх л хэдэн малтайгаа” ноцолдоно”

 

Жирийн монгол өвгөд минь

Жилдээ хоёрхон “баяр”- тай

Цагаан сарын шинийн нэгэнд

Цагаалж золгож баярлана

Улсынхаа баяр наадмаар

Уяачийн жаргалыг эдэлж нэг баярлана



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 74 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-071.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3654


erd-010.JPG
Хэмжээс: 600x450 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3497

Тэрэлж
trlj-009.JPG
Хэмжээс: 600x450 143k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2514


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn