Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Оройтож учирсан хайр
Оруулсан admin on 2013-01-17 13:12:26 (1305 уншсан)

Онгон биеийг чинь олоогүйч
Оройтож ирсэн хайр минь чи
Орчлонд ганцхан надад заяасан
Отгон нэртэй бүсгүй минь чи

Уулзах бүрдээ урам төрүүлж
Уяхан харцаараа намайг тэтгэж
Сэтгэл зүрхийг минь сэвэлзүүлж
Сэмжин үүл шиг хөвөлзүүлэх нь

Удамт монголын сайхан бүсгүй
Ухаан сийрэг сэргэлэн бүсгүй
Чам шиг бүсгүй олон болоосой
Чангахан тэврэх залуус олон

Гал голомтоо чамаараа мануулж
Газарт шингэтлээ хамт байна
Үр удмаа чамаараа үржүүлж
Үүрд хамтдаа жаргалтай явнаа

Б.Улаанхүү 2013он 1сарын 17



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Н. Отгонцэрэн : Алуурчны наманчлал
Оруулсан admin on 2013-01-12 22:11:29 (2389 уншсан)

Амиа хорлоход 3 зүйл хэрэгтэй.
Нэгд : эр зориг хэрэгтэй.
Хоёрт : эрүүл бус ухаан хэрэгтэй.
Гуравт : эхнэргүй байх хэрэгтэй.
                                                 Н. О

Амьдрал чинь ингээд дуусаж байна. Өмнө нь минийх дуусаж байх шиг санагдаж байлаа. Санаж явсан бүхнээ санаж явсаар дууслаа. Мартсан дурсамжаа эргэн санаад ч нэмэргүй бүрмөсөн мартсан нь дээр. Хэнээс ч илүү гарсангүй. Зөвхөн, ганцхан гэдэг тэр юу болохыг мэдсэнгүй. Цаг тутамд аз жаргал өөрчлөгдсөөр ирсэн, өнгөрсөн. Хувь тавилан тогтворгүй. Амьдрал өөрөө зуурдын зүйл. Үүрдийн юм гэвэл зуурдын үнэн л байна. Оршуулгын газар л хэнийг ч ялгадаггүй онцгой энэрэнгүй орон юм.
Би түүнийг оршуулахаар авч явж байна. Энэ бол өөрт минь үлдсэн хүн чанар юм. Найз минь уг нь сайн хүн л дээ. Их залхуу нөхөр байсан юм. Дээр нь бас мөрөөдөмтгий гэж жигтэйхэн. Гэвч амьдралын тухай олон зүйлсийг тэр л надад хэлж өгсөн юм. Энэ бүхнийг би түүгээр заалгасан. Одоо харин би замыг нь зааж байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: ИНЕГ-ын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны хамт олонд зориулав
Оруулсан admin on 2013-01-12 18:04:52 (1411 уншсан)

Алсыг зорин дүүлэх мөнгөн цагаан хөлгийн багт
Андын ёсоор агаарын замын мэдээг хүргэнэ
АИП, НОТАМ, замын зургийг чанартай боловсруулан
Амгалан энхийн төлөө мөр зэрэгцэн ажиллана
Бид мэдээллийн үйлчилгээний албаныхан
Буянт-Ухаагийн ... (цоглог баатрууд)
Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаныхан, бид
Найдвартай, бодит мэдээллийг боловсруулан түгээнэ
Нэр нэгтэй нисэхийн хамт олныхоо амжилтын... төлөө
Нэгдмэл санаа, хамтын сэтгэл зүтгэлээр үйлчилнэ
Бид мэдээллийн үйлчилгээний албаныхан
Буурал дэнжийн....(бяцхан үрсүүд)
Мэдээллийн энэ салбараараа бид бахархаж
Мэндийн цэнхэр хадгаа өргөе, түмэндээ
Мадаггүй үнэн мэдээгээ цагт нь боловсруулж
Маргаашийн сайн сайхны төлөө зүтгэе
Бид мэдээллийн үйлчилгээний албаныхан
Бүгдээрээ нисэхийн хамт олон



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Алтайн сарьдагууд
Оруулсан admin on 2013-01-11 12:12:45 (1428 уншсан)

Тэнгэрт тулсан шовх сарьдагууд

Тэх нарласан сүрлэг сарьдагууд

Тамир шалгах өндөр сарьдагууд

Таньж мэдвэл таашаалтай сарьдагууд

Янгир хэвтсэн улаан сарьдагууд

Яргуй нүдэлсэн дулаан сарьдагууд

Бүргэд эргэсэн будант сарьдагууд

Бүгдийг тольдсон алтайн сарьдагууд

Наранд саравчлан алсыг ширтсэн

Настан шиг буурал суусан

Амьтан хүмүүст алгаа тэнийлгэсэн

Аривжин үржих хишгээ дэлгэсэн

Уудам монголын ноён сарьдагууд

Уулсын хаан ховорхон сарьдагууд

Ухаант ардууд нь шүтсэн сарьдагуууд

Унаган биеийг минь төрүүлсэн сарьдагууд

Хорвоогийн түүхийг биедээ мутарласан

Хошуу нутгийн хайр хөгжөөсөн

Хотол олонд алгаа тэнийлгэсэн

Хожим хойчийн бодолд дүнсийсэн

Нар угтсан алтан сарьдагууд

Сар тоссон мөнгөн сарьдагууд

Насан мөнхийн суварган сарьдагууд

Савдагийн урлан дуган сарьдагууд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Х.Т : Намайг дарга болго
Оруулсан HXT on 2013-01-11 01:32:07 (1483 уншсан)

Оньсон хөлөг олноор хөлхөлдсөн
Одот тэнгэр нь харагдахаа байсан
Оодорч сагсуурагч яригчдаар дүүрсэн
Оюунтан үл байх энэ нийгэмд намайг дарга болго
Хувцасаа утсаар биш хаймраар оёдог
Хуяг дуулга бус хуурамч өмсгөл өмссөн
Хамтаараа биш ганцаараа идэж уусан
Харанхуй энэ нүхэнд намайг дарга болго
Өвөг дээдсээ бус өмхий амтныг шүтсэн
Өвөртөө үртэй бус өөдсөн чинээ зүрхтэй
Өмх махны төлөө нэгнээ хэмлэсэн
Өөдгүй энэ улсад намайг дарга болго
Үнэний өмнө нүд нь далдирч
Үнэгэн санаа дотор нь буцалж
Үйлийн үр гээчийг мартсан
Үймсэн олон минь намайг дарга болго
Халтар цаасаар хайр сэтгэлээ худалдаж
Халтар цаасанд хамгаа дэлгэж
Халтар цаасаар харах мэлмийгээ тагласан
Халтар цаасны бүтээсэн ертөнцөд намайг дарга болго
Малаа гаргахдаа мааниа уншдаг өвгөд минь хаачив
Малгайгаа авахдаа магнайгаа илдэг ах нар минь хаачив
Машид олон эрсийн амиар авсан эрх чөлөө хаачив
Мартагдсан маргалдсан энэ улсад намайг дарга болго
Хөх тэнгэртээ сүүн цацал өргөдөг байсан
Хөх уулсдаа таван тансаг барьдаг байсан
Хүн хүндээ сэтгэлээ дэлгэж дэмнэдэг байсан
Хүн байсан нохдын ертөнцөд намайг дарга болго
Өөрчлөлтийг биш өөлөлтийг өөгшүүлсэн
Өнгийг бас мөнгийг тахиж шүтсэн
Өнөөдрөө аргацааж маргаашийг мартсан
Өмхий хүрнүүдээ намайг дарга болго
Ярих урлагийг үнэнхүү төгс эзэмшиж
Явах хөлийг үнэн үгүй дөнгөөр дөнгөлж
Ярдаг нохдоос дор хэмлэлдсэн
Ядагсадын энэ ертөнцдөө намайг дарга болго
Оюуны хөл нь хугарч доголж
Орчлонгийн тоос нь хордож
Оюун ухаан нь хоосорч хөндийрсөн
Огт үгүйгээр дүүрэгсэдээ намайг дарга болго
Эвлэрч чадахгүй нь энэ бузар бүхэнтэй
Эвсэж чадахгүй нь энэ хүн чононуудтай
Эвлэж гарахгүй нь бодлоос минь сайн сайхан
Эндхийн ганц гайхамшиг бол дарга байх

Х.Т 2009.10.01
www.khtuugii.blogspot.com

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.ЧИМЭДДҮРЗЭЭ : Миний уулс
Оруулсан Чимэддүрзээ on 2013-01-10 16:48:10 (1545 уншсан)

Суман дэлээр гангарч наадамд зэхсэн морь шиг

Суунаглах үүлэн дундаас алсын алсад цэнхэртэх

Салхины аясаар дэрвэх цагаан хээтэй асар шиг

Саруул талын дэнж дээр сунайж л харагдах

          Аав хайрхан миний уул

Уяа нь таарсан ажнай үүрэглэн байх шиг дүнхийдэг

Ухаа хонгор талдаа тодорч торойж л харагдах

Уул уулсийн тэргүүнд монхойж мөлийж харагдах

Угтах нарны улаач нутгийн үүд болсон

          Ноён уул миний уул

Нутгийн хоймор эзлэж очирваань шиг заларсан

Нууцхан гуниг урсгаж өвгөдийн сүнсийг тэвэрсэн

Намар оройн жаварт ч бороо зөөлөн шивэрдэг

Насны буян далласан нууцхан нэгэн өлгий

          Өлзийт хайрхан миний уул



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.ЧИМЭДДҮРЗЭЭ : НУТГАА САНАХУЙ
Оруулсан Чимэддүрзээ on 2013-01-10 16:45:57 (1574 уншсан)

Үүлс нүүсэн тэнгэрээс цасан будран дарчих гээд

Үелзүүр тогон зэрэглээ уулс даван урсчих гээд

Бодолын тэртээд хун нуураа эргэн ганганаж

Бурхад таалан нутгалсан буйраа би санаад байна

Зүрхэнд хургасан гунигийн бараан үүлсийг нимэглэж

Зүсэр бороо цайвалзан уулс дамнан шивэрээд

Нутагаа эрсэн адуу нулимас унаган янцгаах шиг

Намарын үдэш нутагт минь тэнгэр мэлмэрч байгаа

Дэнжийн цэцэгс найгуулан салхи нь эргэн бүжээд

Дэлгэр талын энгээр таанын үнэр сэвэлзэж

Хэнзлэх ногооны униар алсын уулсыг цэнхэртүүлж

Хээрийн аргал сэврээд наранд бүлээсч байгаа

Хамар цоргин шуугих айрагийн үнэр гэр дүүрч

Хүүхэд багачууд өглөөгүүр тугалын зэл дээр шуугилдаж

Хөөрөх нарны зүг хотолсон хонь бэлчээд

Хөдөө цайдамын намаржаанд ажил ундарч байгаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.ЧИМЭДДҮРЗЭЭ : БОДОЛД ОРСОН БОРОО
Оруулсан Чимэддүрзээ on 2013-01-10 16:40:09 (1875 уншсан)

Таанын үнэртэй талын энгээр нь хө

Үүлэн сүүдэр шүүдэр хөшиглөн татаад

Танхилхан чамайгаа санаа юмуу гэгэлзээд

Тэртээ хол бодлын гүгээс зөөлөн бороо шивэрлээ

Өтгөн манан газар тэврэн буугаад

Өнгийн солонго наранд  эрхлэн татлаа

Зүрхний угаас хайрын салхи сэвэлзээд

Зүүдэн бороо сэтгэлийн талд намуухан шивэрлээ

Номин тэнгэрээс нар доошлон буухад

Наран дээгүүр бороо шиврэн цайрна

Сэтгэл дэвтээх зөөлөн дуслын аясар

Сэмхэн би зүрхэндээ хайрын шүлэг тэрэллээ

Бодол даган зүсэрсэн зөөлөн дуслын аясаар

Булгилах зүрх догдлон хайрын дуу аялна

Буурал орчлонг аргадан хөнгөн дусал унаган

Бороо чи өөрөө улам ихээр шивэрээрэй.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Гантулга : Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...
Оруулсан admin on 2013-01-10 12:32:44 (2717 уншсан)


Монголын зохиолчдын эвлэлийн “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадмын шилдгүүд өчигдөр тодорч, яруу найрагч Н.Гантулга 30 дахь цомын эзэн болсон юм. 

Энэ жилийн наадмын эцсийн шатанд 34 найрагчийн бүтээл тунаж үлдсэнээс “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...” шүлгээрээ хүртэж, Б.Мягмаржав, О.Цэнд-Аюуш, Б.Галсансүх, А.Төмөр-Очир нарын яруу найрагчид эхний таван байрт шалгарсан юм. 

“Болор цом” наадмын тэргүүн байрын шүлэг:

Яруу найрагч Н.Гантулга

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
нялх янзага шиг бохирон унадаг даа
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Уянга : Баба хүн
Оруулсан admin on 2013-01-08 14:25:52 (1350 уншсан)

                     爸爸 /Баба хүн/

Амьдралыг би хариутай гэж бодоогүй
Азандаа шатаж алдаагаа би мартсан
Эргэх хорвоог ээлжтэй гэж бодоогүй
Эр хүний зоригоор туулаад гарна гэж эндүүрсэн
Ирсэн жаргалыг
Буцааж чадаагүй амссан
Эрсэн амьдралаа харин
Хайгаад ч би олоогүй
Гоё залуу насны минь
Голоос цэцэг амилсаныг мэдээгүй
Ганган хээнцэр үед минь
Гай тарьна гэж эндүүрсэн
Орхиод явсан тэднийг, би
Тасдаад хаясан цэцгийг, би
Оддыг хуурсан тэнгэр доор нь
Олон оныг өөрөөрөө сөнөөсөн би
Амьдрал надаас алдааг минь
Эс бүрээс зулгааж асууна
Аман дээр үг байвч
Эс хариулж чадна.
Буцаж эргүүлдэг бол хорвоог
Буруугаа эхнээс нь засах юм сан
Уучлал гуйх ч өчүүхэндэнэ ээ
Өршөөл эрье Бурхан минь
Удахгүй уулзах ерөөлийг
Үрдээ тавимаар байна Бурхан минь
Үүрд та хамт байхаас хойш
Өнөөдөр би танайд очихгүй.
                                          
                                     2012 он Тэньжин хот Б.Уянга



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Гурван цагаан булаг
Оруулсан admin on 2013-01-08 12:39:11 (1684 уншсан)

Дурсамж зураглал
1.
Алтлаг харгана, сахлаг бут тар мөрхөн сэрвийж, өтгөн нарийн өвс зулан ургасан ухаа толгод үргэлжилнэ.
            Дундуур нь алсад зурваслан үзэгдэх дэрстэй хөндий үдшийг ноёлсон бүдэг анир дор цайвартах бөгөөд түүний гадна төрхийг илчлэх гэсэн мэт гараад удаагүй байгаа оройн намрын бөгтөр сар ташуухан шагайна.
            Үе үе урт амьсгаа авмаар хүйтэн цэнгэг агаар сэн татан орж ирэх нь цаанаа л нэг сайхан. 
            Яагаад ч юм илүү дутуу юмгүй мөртлөө ийм дасал болсон ахуйтай хамт байж, төрсөн нутагтаа тэгэх тусмаа энэ л хүв хүйтэн, тув тунгалаг устай гурван цагаан булгийн хөвөө, түүний энэ сэтгэлд хоногшсон орчинд их удмаар санагдана. ... Олон жилийн өмнөх явдал нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө... Эргэн хургасаар буй бодол минь эл бүхнийг түүчээлэн хөврөх хорвоогийн жилүүдийн тухай усны урсгалын гэгээ хичнээн үнэнчээр бичиглэн байгааг үсэглэн унших мэт аяар намуун дуурсана.
            Хүний амьдралын замнал гэмээр ээдрээтэй болоод мөн төдий үзэсгэлэнтэй гол усны мяралзан урсахыг харна гэдэг үнэхээрийн зохист хэрэг боловч түүний эрхлэнгүй хирнээ үл танигдах далд чанарт оршин, цаглашгүйн гоо сайханд алдуурна гэдэг бүр их ариун явдал юм.
            Тээр эртнээс нааш ялигүй хөндүүр юм шиг мөртлөө, тийм гээд хэлчихэж боломгүй нэг догдлолт бодол надтай цуг ханьсан явдаг болсон нь энэ нутаг устай холбоотой юм шиг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Миний шүлгүүд ойлгомжгүй санагдвал...
Оруулсан admin on 2013-01-08 12:38:31 (1561 уншсан)

Миний шүлгүүд
Ойлгомжгүй санагдвал
Салхины зүсийг авч яваа
Тэнгэрийн зүүднээс
Асуугаарай...
Тэд хэлж өгнө
Ямхын зөрөөгүй
Үнэн гэж байдгийг
Яруу найрагчийн
Зүрх шиг л хэлж өгнө
Ганган мөрөөдөл
Цэнхэр алчуур шиг
Он жилүүдийг нөмрөн
Гандирсын эзэмшлээс
Одсон
Хуучин зөргөөр алсрах шиг л
Хэлж өгнө
Үзэмжит тийм зөрөг
Хаа очдогийг
Огт мэдэхгүйгээ
Чамд бас дуулгана
Үнэндээ
Тэндэхийн юмс
Эндхийхтэй адилгүйг
Нэмж бас хэлнэ.
Тэхэд чи юуг ч юм
Ягуухан хүссээр байх
Мэт болно
Тэнгэрийн цэцэрлэг гэж
Яг хаа байдгийг
Мэдрэх гэж оролдох болно.
Өмнө чинь тэхэд
Өнгөлөг ододын
Мөнгөн зурхай цайрч
Өөр ертөнц чамд
Харагдах болно.
Балархай тавилангийн
Хэцэн дээр завилах
Бадаг шүлэг шиг ариусал
Өнө мөнхтэй заларч
Байгаа байхгүйн
хоорондох зайд нь
гэрэл сүүдэр тэнүүчлэнэ.
Цасан дуулгат
Уулс шиг
Эртний дурьдатгал
Тэнд ханхайж
Цагаахан даашинз
Дэрвүүлсэн
Залуухан сар чамайг
Тосож ирнэ.
Хайрын төлөө
Элтэрч үзсэн
Тэнгэрийн цэцэрлэгийн
Шүүдэр
Шанханд нь бий
Харин чи түүнийг
Этгээд манантай
Намрын шөнийг
Тэвэрч байж исэгсэн
Хачин гунигтай
Дарс юм гэж санаад
Зүрхэндээ тосож
Амсаарай.
Тэр цагт чи
Миний шүлгийн буйдад
Нэвтрэх болно
Тэгээд л...
Ойлгомжтой санагдсан
Бүхнээ
Ор тас мартах болно.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Дөрвөн цагийн өвс
Оруулсан admin on 2013-01-08 12:37:37 (1305 уншсан)

Манан зогсоход
Шүүдэр гуниглана
Шүлгийн дарс
Сэрлийн жүнзнээ
Цалгина
Мөнгөн шүхэр
Өвснөө тачаагч
Шөнийн хөмсөг
Бийр мэт зурна
Мянган гэрлийн
Цаанах
Цэнхэр ахуй
Шувуудын эгшиглэн
Мэт дуурсана
Миний дэнсэлж
Дэмий яардаг
Байсан
Шалтгаан үр
Тэнд үргэлжлэнэ
Тунгалаг намуун
Өвөл мэт аниргүй
Холын хол болж
Зүүрмэглэнэ
Туяарсан зүүд нь
Сансар болоод
Оддын гилбэлэгт
Хайрын галбир
Урлана
Түүнээ будангуйрагч
Сүүдэр
Эгээрэл мэт
зуныг урьсан нь
Түмэн оноор
Улбаалагч
Гэрээслэл тэр
Болно.
Хэн нэгний
Туяат зүрхний
Хөхөмдөгт
Хийсэгч навчис
Нулимс мэт
Гиюүрнэ.
Хийсвэр орчлонгийн
Буйдад
Үнэн тарахад
Хэлбэр дүрсгүй
Өнгө тогтоно
Тогтсон тэр
Хувиргаат өнгөнөө
Тодорхой чанарын
Утга илэрнэ
Тосогч зуунуудын
Хүрхрэх давалгаа
Тогоруудын далин
Дорхи хавар юм
Намрын нууцад
Нэвтэрхийлсэн
Зүрх хэмээгч
Хаврын гэрэлт
Охидын
Бэлхүүс мэт
Эмзэг турь
Өвс юм
Хүмүүнийг эзэмдсэн
Гоо хэмжээст
Нэгээхэн агшны
Зун гэгч
Хүслэнт шүлгийн
Гуниглант
Бадагс мэт
Сэтгэл төдийтний
Өвөл болоод
Дөрвөн цаг нь юм.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Ертөнцийн балгадын гадаа
Оруулсан jirgal on 2013-01-08 12:36:32 (1230 уншсан)

Зохист байдлын
Эрхэмсэг тааламж
Миний зүрхэнд
Ордослоод
Зорин өнгөрөгч
Мөрөөсөл
Мөнгөн үүлс мэт
Нүүдэллэхэд
Шүлэг нуусан
Манангийн цаана
Хүлэг мэт
Уулс янцгааж
Эрт урьдын
Энэ орчлонгийн
Ариун балгас
Анирлана.
Ертөнцийн уралсан
Үзэмжит ийм
Балгасны гадаа
Ер хүмүүн би
Хээр тал мэт
Сэлүүрэн суунам
Бүргэдийн халих
Өндөрт
Ёрвон цохио
Дүүхийж
Бүсээ гээсэн
Он цаг
Ёсыг орхин
Тэнүүчлэнэ.
Магадын эгшиглэнт
Тэнгэр мэт
Сэтгэлийн холхи дахь
Уулнаа
Манангийн хязгаарт
Хүрэх гэсэн
Эцэсгүй гэрлийн
Нууц эрхэлнэ
Мянган оныг
Цуцаан үргэлжлэх
Яруу байгалын энэ
Чулуун цэцэрлэг
Машид хүслэнгийн асарт
Цомирлоод
Зуун жил мэт
Ариуслыг авчирна.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Хувилбар 1
Оруулсан jirgal on 2013-01-08 12:35:51 (1300 уншсан)

Эгээрхүйн нүүдэл
Үзэгдэл мэт хөврөнө
Хүслийн тэнгисийн
Хөвөө тэмдэгрэнэ.
Аниргүйн бүрэг дэхь
Үүрийн чөлөөний
Алсын эргийг ширтэхэд
Дурлал ганцаар
Зогсоно.
Намайг тэвэрсэн
Ариусалт гэгээ
Орон зай мэт
Санаа алдахад
Дэргэдийн уйтгар
Бүдэгрээд
Нүцгэн бүсгүй
Орь тавин тачаадах
Мэт
Нүгэл дальдрам
Харанхуйн
Ариун мөөм
Хөндүүрлэнэ.
Гоо тийм харанхуйн
Сул өвөр дээгүүр
Гоё өдрүүд
Мэргэн зүүдээ
Булаалдан
Эрх чөлөө мэт
Нисэлдэхэд
Зудран унах
Гэзэг үсний
Нууцад нэвтрэх шиг
Зоргыг минь гишиглэн
Дарс мэт дуу
Урсана.
Сэрэл асгарам
Зохист байдлын
Энэ хаанчлал
Сэтгэлд минь
Тэнгисийн шөнө мэт
Гүнийг авчирхад
Харанхуйн бэлхүүс болсон
Янаг сарны
Цагаан зүсийг нөмөрч
хайж явсан
Учирал минь
Манангийн нүднээс
Солонгорно.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Миний ертөнцөд...
Оруулсан jirgal on 2013-01-08 12:34:44 (1391 уншсан)

Миний ертөнцөд... хавар шиг зүг
Дуу шиг ирдэг
Мөрөөсөл туучаад хэзээ хойно
Мөн чанарт дурлал шиг
Эрэгцдэг
Хуучин сүм шиг тэр нууцлагт
Хуур шиг цэцэг зүүд шиг
Ургадаг
Зүрхний гүнд бадарч ирсэн
Шигээ
Бударч холдсон тэр зүгээс
Зүс гэгээн цасны анир шиг
Хийсэгч совин сэмэрч үлддэг
Мөнгөн сар тэнд жаахан
Охин шиг
Туяаран зогсоход
Мөрийг нь түшиж ягаарсан
Харанхуй
Хаяарах үүр шиг ширтдэг
Мянган агт шиг намар
Чиний ирээгүй зүгт
Өвс шиг хуучирхад
Он жил бодлогошироод
Тэнгэр улам бөгтийдэг
Мөнхийн улирлыг чимээгүй
Дархалж
Орчлон эргэхэд л
Эгшиглэнт шүлэгс шиг
чамайг би
тэнгисийн хязгаар гэж
дүрсэлдэг ээ.
Тоолшгүй долгис туугдан
Ирээд
Түр амирлах мэт
Шаргал аниргүй
Миний хүссэн шинэ зүг юм
Тодорхой тэнгэрийн охин
Бие
Хагас нүцгэнээр
Нимгэн манан гишгэсэн нь
Чиний заяасан үл мэдэх
Зүс юм.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Тийн бодоод нэхэн санахуй
Оруулсан jirgal on 2013-01-08 12:34:03 (1287 уншсан)

 Наран асрын
сэрүүн тагтнаа
өчүүхэн уйдагч
нэгэн бээр
Найдвар гижигдэх
 сэрлийн зохионгуйд
өөрийн зоргыг
 барахдаа
Наснаас хожимдож
залуурснаа
ариуссан дуу мэт
эгээрэхэд
Гоо бүсгүй
энгэрээ султган,
бэлхүүсээ
гунхалзан хөдөлгөх мэт
болоод
Гоё сэтгэлийн
аглаг дээгүүр
чимээгүй шүүдэрлэгч
нулимс мэт он цаг
Гол мөрдийн
ариун бахархлаар
нууцлаг зүсэнд
алдуурсныг
Тийн бодоод
нэхэн санахуй дор
цас бударна
Сүлд бадрам
гүн хөх тайтгарлын
чанад
хоромхноо одоод
Сүүдэр гэрлийн
ялгарлаас
мөн чанарыг авч
эргэх
Сүрэг онгодын
гэгээрсэн цацал
орчлонгоор дэлгэрч
тарахад
Манант эринүүдийн зөн,
хийсвэр орны
зүрхэн тольтны
мөнгөн асгарт
суугаад
Машид хангагч
хүслээр
алс оргилыг
өдөн дуудавч
Магадлан санагч буй
ертөнцийн үнэн
огоот оргүй мэт
санагдахыг
Тийн бодоод
нэхэн санахуй дор
цас бударна
Хэтэрхий гоо охидын
царайнаас
эгшинээ зулрах
төгс үзэсгэлэн
Хээр тэрлэг шиг
цаг хугацааг
хөдрөн
сэтгэлийн бартаат
талаар алсрахад
Сэрж мэдрэхийн
хоорондох зайд нь
алтан гуурст морьд
сүүдрээ цавчлан
хатирах шиг
Агуу ертөнц
өөрөө
сүйхэн оддоор
шиврээд
Тэнгэр газар хоёрын
эгүүрд шүтэлцсэний
улмыг
Тийн бодоод
нэхэн санахуй дор
цас бударна...
Тийн бодоод...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Тэнгисийн алс
Оруулсан jirgal on 2013-01-08 12:33:16 (1261 уншсан)

Санахад цэлийж
Сэрэхэд сэлүүрэх
Тэр орчлон
Тэнгисийн алс
Тэнд
Зориг мэт
Эгц давалгаан
Тавилангийн өндөрт
Нумарч босдог
Зоргоор төрхий минь
Уйтгарт ханыг
Тансаг совин
Илбэж байдаг
Залуургүй зүрхээ би
Тэндэхийн хугацаагүй
Хаанчлалд
Эрх чөлөөтэй хамт
Туг шиг өргөөд
Тунгалагт нь үлдээчихсэн
Завь онгоцны
Гоё цагаан
Дарвуул болж
Өнгөрсөн зүүднээс
Нулимс шиг тасарсан
Өнө мөнхийн
Тэнэмэл үзэсгэлэнд
Өөрчлөхийн аргагүй
Дасчихсан
Тэртээ хязгаарт
Эзэн нь юм шиг
Тэрнийг
Тэнгисийн бурхан гээд
Яагаад ч юм
Нэрлэчихсэн
Тэр миний
Цөхрөн хураасан
Он цаг дээгүүр
Үнэгэн харанхуйг
Зулан гишгэлсээр
Ирдэг болсон
Тэнгисийн чанад
Нөгөө л эдлэндээ
Үзэгдэл гэмээр
Гэнэтийн нууцлагт
Уусаж буцдаг
Байсан
Явсан чигт нь
Хайрын гөрөөс
Ганцаардахдаа
Сарыг нуур гэж
Санаад
Амарч залгилдаг
Байсан
Модод шаргалтахдаа
Мөрөөр нь залбирагч
Навчсын гунигийг
Намар гэж
Санаад
Нөмөрч уйддаг
Байсан
Тэнгэр л харин
Тэнгэрээрээ оршиж
Тэврэхсэн гэхдээ
Цаг хугацааг
Зогсоодог байсан...
Тэглээ гээд
Юу ч өөрчлөгдсөнгүй
Тэнгист улирсан ч
Шинээрээ
Хэн ч очилгүй
Элэрсэн ч хэвээрээ
Загасчны орхисон
Оромж шиг
Янзаараа
Задгай буйдын
Тэр үзэсгэлэн
Өнөөдөр шиг
Маргааш шиг
Мянган жил шиг
Өнө мөнх шиг
Өөрийнхөөрөө



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Танихгүй бүсгүй
Оруулсан jirgal on 2013-01-08 12:32:28 (1509 уншсан)

Дууны мандмал аялгуу
Орчлонг аргадаж хөврөнө
Дуниарсан намуун цэцэрлэг
Ятгын эгшигээр намирна
Орчихуй хэрсэн дайдад
Санахуйн будан эрхэлнэ
Орон зайн цэнхэрлэгт
Танихгуй бүсгүй нутаглана
Улирал цэцэг нар оддоос
Огтхон ч хамааралгүй мэт
Цэл залуугаараа үзэгдэнэ
Уул ус хөрстийн алганаас
Огоот ангид санагдан
Цэгээн алсад инээмсэглэнэ
Ариунаас ариунд залран
Оршхуй мэт мөнхрөхөд нь
Ахуйгаас ахуйд тасран
Агуу хоосонд тодроход нь
Хайр яагаад тэнд үгүйн
Учрыг
Харин би асууж эс чадна
Хүсэл, ядан дөтөлж
Түүнд ойртоно
Хүртээгүйн дээгүүр тэр
Бишүүрхэх мэт
Эмзэглэн гишгэлсээр ирнэ
Хүүхэн тансаг биеээ
Зүүдэн дотор булхана
Бороотой хөглөрөх
Үдшийн цагаан бүрэгдэсээр
Гоёж
Болзоонд цөхөрсөн сарны
Бөгтөр анир үсэргэн
Бодол гаталж буцна
Гологдсон навчис тэгэхэд нь
Зөрүүдэлж уйдаад
Цагаахан, дуугуйхан цас
Болно
Гоо үзэсгэлэнгийн сүлд
Зүрх шиг бадамлаад
Цахилан холдож
Дурлалт өдрүүд болно
Гэлээ ч тэр
Эрхэмсэг зоргоороо
Он жилүүдийг цуцаан
Оршино
Гоёмсог зүсээ
Салхины өвөрт үлдээснээ
Хэнд ч эс хэлнэ
Гэгээнд шамдсан
Эрвээхэйн үлгэрийн тухай
Гэнэн хүмүүст
Тэнгэрийн совинг учирлана
Гэсгээлт үнэний
Ариун харанхуй зуларсан
Гэрэл сүүдэр ганддаггүй
Нутагт
Гэгэлгэн шувуудын намар мэт
Хоргодно
Танихгуй тэр бүсгүй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Цөөрмийн тэртээ
Оруулсан jirgal on 2013-01-08 12:24:10 (1298 уншсан)

Ухаарлын аязыг сондорлосон

Сэлүүн бидэрт цөөрөм

Уран зохиролт сэтгэлийн

Бадаг алсад тунарна

Цасан лянхув дэлгэрээд

Ер бусын дотно тэнд ноёлож

Цаагуур нь

Хуучин тоолол дэмий хөлхөж

Дурьдатгал хөшиглөнө

Зэрлэг баясгалант тийм аниргүйд

Хүслэнгийн ургах нэн тааламжит

чимээтэй

Сүрлэг үзэсгэлэнт бясалгалын

Зэлүүд эргээр удаан алхахад

Нэхэн догдлуулах далд чанарын

шалтгаантай

гэрэлт мэлмийг аргадаад

тэнгэрийн босоо заяа

гэгээрсэн дурлал асааж

янжинлхамтай залрана

зэгэл уйтан одод

цээжний царманд нүцгэлэхэд

зөнгийн шувуудын амардаг

зүрхний нутаг цэнхэртэнэ

сарны хөгжим эгшиглэхэд

янагийн үлгэр тэнд

ариун тодорхой дуурсана

сайхан дуутай долгисын гэрэлд

аяархан сонордож хүлээнэ би

цаг мөнх хэмээн гэрлийн хол

алдуурна

цагаан талаар морьд давхих шиг

гэгээн алс надад үргэлжилнэ

саруул уйтгар анхилсан

амрагийн хайрыг тэгэхэд

сайхан хасын туяанд

нартын дуутай би уншина

цагийн туулай ертөнцийн үнэнд

хоргодоход

цагаан зуурын хорвоо

он жилүүдтэйгээ үлдэнэ

навчсын хөх буданг

мөрөөслийн алганд энхрийлэх гэж

надаар жаргасан эрх чөлөө

үүлэн нүүдэлд шилжинэ

цасан лянхув дэлгэрдэг

нууцлаг цөөрмийн тэртээх газар

цаг мөнхийн шувуудын

нутгаа санах зүүд нь болно



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 65 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 60x80
Урь
Хэмжээс: 600x442 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2665

Ёл хад
YolHad_04.JPG
Хэмжээс: 700x525 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2590


B3-012.JPG
Хэмжээс: 600x524 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5120


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn