Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Морьтон монголын буурь
Оруулсан admin on 2013-02-07 10:17:16 (1331 уншсан)

Аргал  угалз  нөмөрлөсөн
Алтан  хөхийн   өндөрлөг
Алаг   тэх  мөргөлдсөн
 асгат  сүрлэг  хангай

Элсэн   цөл  үргэлжилсэн
Эмжээр нь  үгүй  говь
Ингэн  хавтгай  буйлсан
Их  цөлийн  тасархай

Цагаан  талдаа  тогтсон
Цэнгэг  нуурын  мандал
Цэнхэр  соно  хөвсөн
Цэлгэр тэнгэсийн  үлдэгдэл

Магтаад  магтаад  баршгүй
Монголын   тал  нутаг  минь
Маргах  аргаггүй  үнэн
Морьтон  монголын   буурь


2013 оны 1-р сарын 29-нд

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Анирт аниргүй
Оруулсан admin on 2013-02-05 10:56:34 (1257 уншсан)

Чив чимээгүй хоосон орон зайд

Чинхүү ганц аниргүй хэсүүчилнэ

Сонсьё гэвч сонор үл хүрэх

Соргог боловч дүлий аниргүй

Нэрийг нь л дуудваас үгүй болчихдог

Нэг л хүрвээс замхран одчихдог

Насан туршдаа уулзаж үл чадах

Надтай бас чамтай ч үл таарах аниргүй

Хэн нэг нь энд аниргүй байна хэмээвээс

Хэзээнээ тэр үхсэн аниргүй болно

Анирыг төрүүлээд аниргүй үгүй болно

Алсын аниргүй ертөнцдөө алгуурхан замхарч одно

Төрсөн цагаасаа хойш түүнийг хайгаад олсонгүй

Түрхэн зуур уулзъя гэвч төдийхөн хормоор л зөрчих юм

Анирт ертөнцөөс ангижран салж

Аниргүй чамтай нэг уулзахсан

Аягүй бол хаалгыг чинь онгойлгоход л

Агшин зуурт л зугтчих байх даа чи

Биеэ барин ертөнцөөс тасран чамд хүрье гэвч

Бодол сэтгэл минь анирыг тарьсаар...

Аниргүй чамайг айлгаад үргээчихнэ

Азгүй би дахиад л анирт сүүдэрт чинь үлдэнэ

Тийм ээ, чиний зөв аниргүй

Тэгээд чи надтай уулзчих юм бол аниргүй байхаа больчихно шүү дээ

Би эсвэл чи үхэхийн цагт л

Бид хоёр учрах тавилантай юм хойно доо...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Лхагвадорж : Эрх чөлөөний дуулал
Оруулсан admin on 2013-01-29 17:48:41 (1409 уншсан)

Дураараа хайрлах минь

Эрх чөлөө юм

Дуулах уйлах минь ч

Эрх чөлөө юм

Зоргоороо дурсах минь

Эрх чөлөө юм

Зовох жаргах минь ч

Эрх чөлөө юм

Ижий минь надад эрх чөлөө олгосон

Инээх уйлах хоёрыг би зурж үзсэн

Нартыг туулах нас минь

Надад дадлагын өдөр шиг санагддаг ч

Ижийнхээ олгосон эрх чөлөөг бүтэн эдлээд

Ирж буцахын аясыг дагана

Үүлс нь сэмэрч, салхи нь зүггүйтэх хорвоод

Үр минь үлдэж маргаашийн нарыг угтана

Нар мандагаараа л мандана

Намайг эзгүй байна ч гэж ялгахгүй

Цас хаялж, бороо шивэрч

Цаг хугацаа шинээр төрнө

Хүлэг морь газар үнэрлэн дэргэхэд

Хүү минь эр болон өсөж

Манант талын цэнхэр алсыг ширтэхэд

Манасан зүүдний минь саран мэлтийж гийнэ

Нялх үр уйлж ирсэн нь

Эрх чөлөөний дуулал юм

Нартын амьдрал ч мөнх биш дээ

Гэхдээ би эрх чөлөөнд хайртай

 

Борхойн цом 2011 яруу найргийн наадам

http://aaazuugii.blog.gogo.mn/read/entry287483



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Э.Эрдэнэдалай : Хуучин дэлхий
Оруулсан admin on 2013-01-29 17:46:22 (1252 уншсан)

Хуучин дэлхий миний хөл дор байдаг

Хүү бид хоёр таныг гишгэлэн алхалдаг

Дэвсэлж  байна гэж бүү бодоорой

Дээдлэн бид хоёрыг өндөрт өргөдөгт  талархдаг

Өчигдрийнхөө насыг мартчихсан өвгөн дэлхий минь

Өвдөгөө шалбалан босоод  бид өөдөө тэмүүлнэ ээ

Хуучин дэлхий минь та хүү бид хоёрын хөл дор

Хүн дээдлэн өргөдөг шигээ зөөлхөн эргээрэй

 

Борхойн цом 2011 яруу найргийн наадам

http://aaazuugii.blog.gogo.mn/read/entry287483



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Дашдулам : Дорнын шаргал говиос
Оруулсан admin on 2013-01-29 17:44:31 (1480 уншсан)

ИХ ХУТАГТЫН МЭЛМИЙ ГИЙНЭ

 

Наран ээсэн говийн элсэн тал ширхэг

Насан бүтээл урлам Хутагт Равжаагийн өлгий

Түмэн арван мянган чулуун үржмэл бутархай

Түрэн оволзон дайвалзах их усан зэрэглээ

Далай мэт уудам дорнын шаргал говь

Дайчин хутагтын мэндэлсэн домогт эрдэнийн говь

Саран бүжим говийн өргөн гоёмсог уулс

Санаа бодол бүчим Монгол элсэн өргөрөг

Халуу шатам оргилох алтан буржмал гулдмай

Халин урсах гүйдэллэх хачин тансаг зураглал

Далай мэт уудам дорнын шаргал говь

Догшин хутагтын шүншиглэсэн бодол бүчим говь оо

Дэндүү элгэмсүү говийн эрч хүчийг мэдэрсэн

Дээдэс өвгөдийн нутгаас энэрэл хайр цацардаг аа

Дүнчүүр маани эгшиглэсэн Шамбалын ариун орон

Дорнын шаргал говиос их хутагтын мэлмий гийнэ

Далай мэт уудам Дорнын шаргал говь

Дээдэс өвгөдийн таалсан онгон сахиуст говь оо

Борхойн цом 2011 яруу найргийн наадам

http://aaazuugii.blog.gogo.mn/read/entry287483



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Сарангуа : Нүдээ өгөөч
Оруулсан admin on 2013-01-29 17:27:50 (1652 уншсан)

Өглөө нар мандахыг ганцхан харчихаад өгье

Өөдөсхөн жаахан үрээ нэг л харчихаад өгье

Нүдээ өгөөч

Өдий болтол минь хайрласан

Өрөвчхөн сэтгэлт ханиа

Өөрийнхөөрөө л нэг харчихаад өгье

Нүдээ өгөөч

Хань минь намайг

Хайраар дутаагаагүй

Харин надад тавилан минь хатуурхаж

Харалган болгосон

Нүдээ өгөөч



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Хорвоо
Оруулсан admin on 2013-01-29 15:34:27 (1331 уншсан)

Жаргалаа жаргалаа гэвч
Жаалж болдоггүй хорвоо

Зовлоо зовлоо гэвч
Зүхэж болдоггүй хорвоо

Алдлаа алдлаа гэвч
Аашилж болдоггүй хорвоо

Баларлаа баларлаа гэвч
Баалж болдоггүй хорвоо

Хяслаа хяслаа гэвч
Хялайж болдоггүй хорвоо

Үгүйрлээ үгүйрлээ гэвч
Үхэж болдоггүй хорвоо

Өвдлөө өвдлөө гэвч
Өширч болдоггүй хорвоо

Аргадан байж гэмээ нь
Ааш нь зөөлөн хорвоо

2004.12.06



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Нүүдэл
Оруулсан admin on 2013-01-29 15:28:21 (1314 уншсан)

Би –
Номхон атны бөхөнд өлгөөтэй
Нүүж өссөн монгол хүү
Нутгаан сахиад суудаггүй
Нүүдэлч монголын удамаа

Тэмээ тэмээний нуруу дамжин
Тэнгэрээр л нэг нүүдэг байлаа
Тэгэхэд юм бүхэн харагддаг байсан
Тэндээ би бас унтдаг байсан

Намс, намс алхуулаад
Наран доогуур нүүдэг байлаа
Хөсөг тэргээ түүчээлээд
Хөндлөн гулд нүүдэг байлаа

Хамаг юмаа ачаад л нүүнэ
Хэдэн малаа туугаад л нүүнэ
Зуд болох нь гээд л нүүнэ
Зуслан намаржаа гээд л нүүнэ

Жилдаа хэд нүүснээ тоолдоггүй юм
“Жирмийн тохой”- д хэд хоносноо санадаггүй юм
Бууриа орхиод нүүдэг байсан
Буцаад ирэхэд ногоо нь ургасан байдагаа

1988.11.07



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Хоног улирал хоёр адилхан
Оруулсан admin on 2013-01-29 15:24:00 (1342 уншсан)

Алтан өнгөт наран
Асаж мандлаа
Аглаг хөх уулс
Цочиж сэрлээ
Амгалан монгол оронд маань
Ариухан өглөө мориллоо
Өглөө хавар хоёрын ааш нь даанч адилхан

Өндөр шар наран
Үдэлж түр саатлаа
Өнгө алаг цэцгүүд
Өсөж суга ургалаа
Өнө мөнхийн нутагт минь
Өдөр болох нь энээ
Өдөр зун хоёрын өнгө нь хүртэл ижилхэн

Номхон улаан наран
Ноцож жаргалаа
Нөмгөн харанхуйн түрүүч
Нөмөрч ирлээ
Наран сүлдтэй нутагт минь
Орой болох нь энээ
Орой намар хоёрын очих цэг нь нэгээ

Тэргэл цагаан саран
Тэнгэр сүлж гийлээ
Хялганан тэрлэгтэй толгод
Хяруу нөмөрч хонолоо
Талын монголын нутагт
Шөнө айлчлаад буцав
Шөнө өвөл хоёрын шинж нь бас төстэй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Миний бага нас
Оруулсан admin on 2013-01-29 15:10:09 (1586 уншсан)

Уул шиг ханхар аав минь
Унага номхочлон уургалуулж
Урмаар хүүгээ тэтгэдэг байсан

Буян нь бялхсан ээж минь
Бурууг зөвлөж, зөвийг зөөллөж
Бурмаар хүүгээ шагнадаг байсан

Урам бурам хоёроор
Угжуулж өссөн бага нас минь
Намхан бор толгодынхоо дундаас
Намайг үдэхэд нартай байсан

Адуунд мордсон аавыгаа
Ухаан тээгээд ирэхэд нь
Ааруул өвөртлөн тоссон
Адтайхан бага нас минь
Алгаараа даллаад ард үлджээ

Аргалд явсан ээжийгээ
Бодол түүгээд ирэхэд нь
Арагий нь түшиж буулгасан
Азтайхан бага нас минь
Хормой нь дэрвээд хол хоцорчээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Гүнжинлхам : Зүрхний бичлэг
Оруулсан admin on 2013-01-29 15:01:13 (1721 уншсан)

Цаг хугацаа урьдынхаараа, өдөр хоногууд өнгөрөөд л…
Гэхдээ өнөөдөр, өчигдөр, түүний урд өдөр миний хувьд эгэл жирийн өдрүүд биш байлаа. Гуравхан өдөр л чинийхээ дууг сонсохгүй, хайр татам тэр нүдийг харж чадахгүй байна гэдэг юу болохыг чи минь төсөөлж байна уу. Би яг л сүйрч байна.
Юун сүртэй юм, гуравхан хоног гэж үү… Үгүй ээ, тийм биш. Ахиад ийм өдрүүд хэдий болтол үргэлжлэхийг би мэдэхгүй байна. Хүлээгээд л хүлээгээд л ...
Нүдний аягаар мэлтэлзсэн нулимсаа барьж тэвчих ямар хэцүү юм бэ. Өөрийн эрхгүй сул асгарлаа ч нэмэр алга. Энэ хотод чамайг байхгүй байгаа гэж бодохоор л амьсгал хүртэл боогдоод байх шиг. Миний сэтгэлд яг одоо юу болж байгааг над шиг солиортлоо дурлаж үзсэн хүн л ойлгох байх. Магадгүй энэ ертөнцөд надаас өөр ийм ТЭНЭГ хүн байхгүй ч байж мэднэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Гүнжинлхам : Миний ертөнц
Оруулсан admin on 2013-01-29 15:00:32 (1471 уншсан)

Голыг чинь зурсаар их удаан
Гоё нүднээс чинь тасрах
Ганц дусал нулимс шиг
Гомдол болон би буцах гэж байна
Зүрхэнд чинь зүс минь үлдэж
Урууланд чинь үнсэлт минь царцаж
Угтаа би чамд шингэнэ
Их ойрхон мөртлөө
Эрээд олохооргүй нууцлаг байх болно
Үнэндээ би залхаж байна
Үл мартагдах ганцхан болзолтой
Үхлийн элчийг дагаад
Өглөөний цаснаар би явлаа
Тэгсэн ч зүрх минь өвдөж байна
Тэнгэрт ниссэн ч
Газарт шингэсэн ч
Тэр л өдрийн ганцхан үнсэлтийг
Тийм халуухан тэврэлтийг
Гэрэлт гоё харцыг чинь
Гэхдээ хүнийх байсныг бүхнийг чинь
Би бас мартаж чадахгүй нь
Бие минь үгүй ч хайр минь үлдэнэ
Тэнгэр гялалзах оддун дундаас ч хайрлана
Тээр тэндээс сэвэлзэх салхиар үнсэнэ
Ямагт би чинийх л байх болно
Яг л сахиусан тэнгэр шиг …

Б.Гүнжинлхам

http://gunjka.blog.inet.mn/?vfile=gallery



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Харуусал
Оруулсан admin on 2013-01-29 14:51:05 (1330 уншсан)

Хэвлийгээ хөндүүлсэн нутгаа үзээд
Хаадын сүнс дальдирч байна
Хатаж ширгэсэн нуур усаа хараад
Хатан элэг эмтэрч байна

Нутгаан худалдаж идсэн ноёдын өмнөөс
Номхон ардууд нь ичиж байна
Нуураан голж ниссэн шувуудын хойноос
Нулимс аяндаа мэлмэрч байна

Өр нь өмөрсөн нутаг минь
Өвдөхдөөн ёолж байна
Өндөр тэнгэр түүнийг хараад
Өрөвдөхдөөн уйлж байна

Өнтэй өмөгтэй нутгаас минь
Өлзий буян нь зугатах вий дээ
Өргөн дэлхий өширсөндөө
Өнгөтэй мөнгөтэй нь хөнтрөх вий дээ

Морион аргамжсан гадасныхаа нүхийг
Аргадаж бөглөдөг монгол юмсан
Малаан бэлчээх нутаг усаа
Мөнгөөр арилждаггүй монгол юмсан

Ай хөөрхий монголын минь заяа
Ахархан байх учиргүй билээ
Алга дарам нутгийн минь шороо
Ариухан байх ёстой билээ






Хэвлийгээ хөндүүлсэн нутгаа үзээд
Хаадын сүнс дальдирч байна
Хатаж ширгэсэн нуур усаа хараад
Хатан элэг эмтэрч байна

Нутгаан худалдаж идсэн ноёдын өмнөөс
Номхон ардууд нь ичиж байна
Нуураан голж ниссэн шувуудын хойноос
Нулимс аяндаа мэлмэрч байна

Өр нь өмөрсөн нутаг минь
Өвдөхдөөн ёолж байна
Өндөр тэнгэр түүнийг хараад
Өрөвдөхдөөн уйлж байна

Өнтэй өмөгтэй нутгаас минь
Өлзий буян нь зугатах вий дээ
Өргөн дэлхий өширсөндөө
Өнгөтэй мөнгөтэй нь хөнтрөх вий дээ

Морион аргамжсан гадасныхаа нүхийг
Аргадаж бөглөдөг монгол юмсан
Малаан бэлчээх нутаг усаа
Мөнгөөр арилждаггүй монгол юмсан

Ай хөөрхий монголын минь заяа
Ахархан байх учиргүй билээ
Алга дарам нутгийн минь шороо
Ариухан байх ёстой билээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Гүнжинлхам : Онцгой болзоо
Оруулсан admin on 2013-01-29 14:43:54 (2888 уншсан)

Энэ өдрийн залхмаар уйтгартай бүхнийг тасалж гэнэтхэн компьютерийн дэлгэцэн дээр нэгэн “цонх” нээгдлээ.

------- : Sain uu?

------- : Sonin yu bna ?

------- : Ajil amidral ni dabgui biz? гээд л хэсэг хугацаанд сураг чимээгүй болчихсон “миний ах” сурсан зангаараа... Тиймээ, яг л үүнийг би хүлээж байсан юм шиг сэтгэл бүр догдолчихлооҮргэлж л би түүнийг цаашлуулж байдагсан. Энэ удаад ч гэсэн би жаал зүггүйтлээ. Харин тэр намайг ингэж аашлахад гомддог үгүйг мэдэхгүй. Магадгүй гомддог биз. Заримдаа хариу бичихгүй уддаг юм. Тэгж тэгж бичихээр нь уурласан уу? гэхэд “Үгүй” гэнэ. Тэгэхэд нь “Худлаа яриад л... Уурлачихаад...” гэхэд заримдаа юм бичихгүй. Ихэнхдээ зүгээр л “UNSEY” гэсэн тэс өмнөө хариулт ирнэ.

“Миний ах” гээд байгаа энэ хүн хэн бэ? гэж үү.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хавар
Оруулсан admin on 2013-01-28 15:42:35 (1364 уншсан)

Жижигхэн борхон болжиморууд жиргэн наадаж

Жаахан хүүхдүүд  жаргалтай аргагүй шаагин тоглож

Жавартай өвөл цаг өнгөрч

Жам ёсоор хавар цаг ирлээ 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хэн ч өршөөгдөхгүй
Оруулсан HXT on 2013-01-22 22:42:02 (1226 уншсан)

Усалсан модноос илүү
Тасалсан амь олон
Ундаалсан малаас илүү
Тарчилгасан адгуус элбэг
Энэрсэн сэтгэлээс илүү
Эвдэрэлцсэн хонзон их
Харагдах хэлбэрээс илүү
Ярих үзэгдэл олон
Баригдах бодлоос илүү
Таягдах үзэл элбэг
Хайрлах, дурлахаас илүү
Хагацах, хаягдах их
Энэ бүхний хариуд
Эд эс, хэн ч өршөөгдөхгүй

www.khtuugii.blogspot.com



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Сүүдэр
Оруулсан Үүрийнтуяа on 2013-01-20 20:58:28 (3654 уншсан)

 /1-р хэсэг/

Зуны нэгэн өглөө Батболд гэрийнхэнтэйгээ дөнгөж баригдаж дууссан зусланруугаа "ланд-200" машинаараа явахаар бэлтгэж байна. Батболд нь нэгэн үл хөдлөх компанийн менежерээр ажиллаад арав гаруй жил болохдоо овоо эрх мэдэлтэй болж бас ч үгүй нэгэн хуучирч муудсан нэгэн байшинтай томоохон эдлэн газрын эзэн нь болоод авчихсан одоо тэр зусланруугаа явж байгаа нь энэ. Түүний эхнэр Гэрэлцэцэг  нь гадаад хэлний орчуулагч хийдэг бөгөөд энэ мэргэжилээрээ ч гайгүй мөнгө олдог басхүү өөртөө тун чиг их анхаарал тавьдаг бүсгүй. Тэдний том охин Амаржаргал энэ жил төгсөх ангийн сурагч , үеийнхнийхээ манлайлагч болсон хөөрхөн охин , бага хүү Золжаргал нь 7 настай энэ жил 2-р анги. Батболд энэ эдлэн газрынхаа хуучин холцорч муудсан байшинг нураан суурин дээр нь шинэхэн ордоноо сүндэрлүүлсэн. Хотоос 2 цаг гаруй явах зайтай энэ газарт хөршийн гэх нэг ч айл харагдахгүй бөгөөд ард нь тас хар ой харанхуйлан үзэгдэнэ. энд сүлжээ муу барьдаг бас шинэ технологи чөлөөтэй хэрэглэж чадахгүй учир Амраа  гэрээс гарахаас ундууцаж байсан ч ээжийн шахалтаар дүүгээ асрах даалгавар авсан. Бага үд болох үес тэд будагны үнэр нь арилаагүй шинэ зусландаа ирэв. Бүгд л машинаас буун ойр хавийн байгалийн үзэсгэлэнг, шинэ байраа харахыг хүсэхэд Золоо л ганцаараа машинаас буухыг эрс татгалзав.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: ИНЕГ-ын НМҮА-ны хамт олонд : Бид мэдээллийн үйлчилгээнийхэн
Оруулсан admin on 2013-01-20 10:14:05 (1298 уншсан)

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний хамт олонд зориулав.
 
Бид мэдээллийн үйлчилгээнийхэн
 
Алсыг зорин дүүлэх мөнгөн цагаан хөлгийн багт
Андын ёсоор агаарын замын мэдээг хүргэнэ
АИП, НОТАМ, замын зургийг чанартай боловсруулан
Амгалан энхийн төлөө мөр зэрэгцэн ажиллана


        Бид мэдээллийн үйлчилгээний албаныхан
        Буянт-Ухаагийн цоглог баатрууд

Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаныхан, бид
Найдвартай, бодит мэдээллийг боловсруулан түгээнэ
Нэр нэгтэй нисэхийн хамт олныхоо амжилтын... төлөө
Нэгдмэл санаа, хамтын сэтгэл зүтгэлээр үйлчилнэ
        
        Бид мэдээллийн үйлчилгээний албаныхан
        Буурал дэнжийн бяцхан үрсүүд


Мэдээллийн энэ салбараараа бид бахархаж
Мэндийн цэнхэр хадгаа өргөе, түмэндээ
Мадаггүй үнэн мэдээгээ цагт нь боловсруулж
Маргаашийн сайн сайхны төлөө зүтгэе
      
       Бид мэдээллийн үйлчилгээний албаныхан
       Бүгдээрээ нисэхийн хамт олон

 

 

 


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Үхсэн ч Эх орондоо
Оруулсан admin on 2013-01-18 11:10:13 (1561 уншсан)

Би өөрөө монгол хүн бие минь ч цус минь ч монгол

Балар эртнээс эдүгээ хүртэл оршиж ирсэн монголын хүү

Бид өөрсдөө монголынхоо тухай сайн мэдэхгүй байж

Бусдын соёлыг гайхан магтаж болно гэж үү

Өвөг дээдэсээ магтахын оронд

Өрөөлийн шашиныг магтаж болно гэж үү

Өнө мөнх орших эх нутгаараа бахархахын оронд

Өөрсдийн биш харийн нутгийг гайхах хэрэг байна уу

Монгол гэдэг чинь бахархах түүхтэй

Монгол гэдэг чинь баялаг ард түмэнтэй

Монгол гэдэг чинь уул ус ан амьтантай

Монгол гэдэг чинь монгол шүү дээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Архи, Тамхи 2т хэлэх хэдэн үг байна.
Оруулсан admin on 2013-01-17 19:53:43 (4711 уншсан)

Архи чи муу хол очиж үх. 
Чамайг ямар тэнэг нь сэтгэчихэв. Тэрэнтэйгээ хол яв. 
Чамайг уусан хүнийг хараад чи хэр их баярладаг бол? Ганц дийлддэггүй шилийг өргөөд өгөхөөр чи хүнд баярладаг байх. Харин чи буцаад хүнийг баярлуул л даа? 
Баярлуулдагаа..? 
Аманд нь цутгуулан ороод арслан барс шиг зоригтой хүчтэй болгодог гэх гээд байна уу? эсвэл оюун санааны хямралаас нь гаргаж дүүлэн жингүүдэх жигүүртэй болгодог гэх гээд байна уу? Эсвэл зүйрлэшгүй тансаг амттай, тэгээд олон хүн уудаг гэж өөрийгөө дөвийлгөх гээд байна уу? 
Аль алинийх нь хор хөнөөлийг би чамд хэлье новш минь!!! 
Чамайг уухаар зоригждоггүй юм. Ухаанаа алддаг юм. Агсам согтуу тавин биеэ хэдэн хэсэг болгон тараадаг юм чамайг уусан хүмүүс. Гэр бүлээсээ хагацаж, өнчирсөн хүүхдүүдэд доголон нулимс үлдээдэг юм. Хэчнээн олон гэр бүл салж өнчирөл хагацлын нулимс далай шиг болсон байна чамаас болж. 
Жигүүртэй болдоггүй юм. Харин хөл нь чөдөрлөгдөж гар нь гавлагддаг юм чамайг уусан хүмүүс. Оюун санаа нь этиллийн спирттэй чинь хамт угаагдаж аль нэг сүвээр нь гараад явчихдаг юм. Хичнээн олон суутнуудыг чи хөнөөв дөө. Одоо бид тэднээр дутаж байна. Ухаантай үгс нь ээдэрч хэнд ч сонсогдолгүй агаарт замхран байна чамаас болж. 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )



 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 75 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц. Хандмаа 1974
Хүн заяа /цуврал/
Хэмжээс: 600x494 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2796


khuv5-042.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2330

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-254.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2502


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn