Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад


Бусад 		 Шүлэг: Б.Нандин-Эрдэнэ : Цэцэгхэн байлаа би
Оруулсан admin on 2013-03-19 17:55:49 (2557 уншсан)

Дэлбээнд минь дэлхийн тоос ч будраагүй дэндүү ихэмсэг цэцэгхэн билээ би

Дэвүүрт эрвээхэй тоож буухааргүй даанч эгэлхэн өргөс байлаа 

Бүдэгхээн ягаан байдаг л нэг цэцэгсийн дунд

Бүр өнгөгүй ч гэлээ яруухан дэлгэрсэн цомирлог байлаа би

Сайхан байгаагүй ээ би залуу явсан

Сарны домог биширсэн охин хонгор явсан

Тэрлэгнийхээ энгэрт халуу дүүгсэн хайрын захидлуудтай

Тэнгэрлэг дурлалын золиосонд үрэгдэж л явсан

Торомгор алаг нүдгүй ч

Тонгорог шиг ирэлсэн харцтай байлаа би 

Тоомжиргүйхэн төрхөнд минь зохицооно үгүй

Сэтгэлийн халилтай шувуухай байлаа би

Бүргэдийн харцанд нүцгэрчихээд дээлтэй байгаагаа санаагүй

Бүрэг ноомой бүсгүй билээ би

Бүр үхтэлээ дурлачихаад тэнгэрийн хаяа руу зугтаасан

Солгой хөгтэй шүлэг байлаа би

 

                                      Яруу найрагч Багахүүгийн Нандин-Эрдэнэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Нандин-Эрдэнэ : Илүү сартай зун
Оруулсан admin on 2013-03-19 17:39:21 (2356 уншсан)

Илүү сартай зуны цэцэгсээр гоёсон тэрлэгийг минь

Ижилсүүлж өмсөөд ирсэн холын нутгийн залуу 

Аймгийн наадам согтууруулж ес даваад дэвэхдээ

Асрын сүүдэр сөхчин намайг нэвт харсан

Төрийн наадмын хишиг түрүү бөхийн боорцгоо

Ганцхан миний алганд багтааж ядан авсчрахдаа

Ганган охидын инээмсэглэлийг олны дунд орхиод

Гал бутарсан харцанд минь хэнэггүйхэн багтсан

Өлзий хээтэй асрын хормой шүхэрлэсэн хаяанаас

Өөгүй төрсөн эр юм даа гэж наадамчид шуугьсан шаргиа

Цэнхэр торгон зодогтой нь дээлийн минь өнгө ижилсүү

Цээжиндээ дүүрэн баяртай мушгиж атгасан алчуур минь

Тэр жилийн цэцэгс үүлэн хээтэй эрхэлж

Төгөлдөр охидын харц намайг тойрон шохоорхсон

Алхан тамгатай хээр аяншсан бололтой зүүрмэглэж 

Ардын дуутай дэнжээс салж ядан янцгаасан

Арван хэдтэй нас минь дээлэн цаанаас ичингүйрч

Арын толгодын цаагуур тэр чигээрээ л орчихсон

Илүү сартай зуны наадам чимсэн учрал

Ижилсүүлж өмсөөд ирсэн дээлийн минь цэцгэн хээнд үлдсэн.     

 

                                                                  Яруу найрагч Багахүүгийн Нандин-Эрдэнэ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг
Оруулсан admin on 2013-03-18 18:08:00 (23923 уншсан)


Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 69/14 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б. Эрдэнэцог : Чацаргана
Оруулсан admin on 2013-03-13 13:46:19 (3962 уншсан)

Магнаг наранд ээвэр энгэр
Мал нь багширсан голын хөндий
Захчин торгууд олон түмний
Зам заяа нийлсэн нутаг
             Чацаргана манай буурлын нутаг
             Чацаргана миний төрсөн газар
Настангууд уулзан хууч хөөрөлдсөн
Намаржааны өнгө магнайд нь дааварласан
Түмний ариун үйлс нүргэлсэн
Түүчээлсэн их тоос тэнгэрт замхарсан
             Чацргана намарт л налайдаг нутаг
             Чацаргана нар өнждөг газар
Малчин нь зовохгүй санаа амарсан
Мал нь холдохгүй хөл амарсан
Хулс зэгс гүрээ мушгиран налсан
Хужир мараа шүү ургаж бурзайсан
             Чацаргана сааль ханхалсан нутаг
             Чацаргана сар асгарсан газар
Ногоо цагааны ургац хураасан
Ноос савж эсгий хийсэн
Гийчин ирж сэтгэл цэлмэсэн
Гэр тааруулж найр хөгжөөсөн
             Чацргана тэгэсхийгээд л санагддаг нутаг
             Чацаргана түнгэн төгөл газар
Чиг андуурвал төөрч болохоор
Чацарганы сагалгар дэрсэной
Морьтой хүнд гэрийн яндан харагддаг
Мөн ч сайхан түнгэн шугуй.
             Чацаргана дэлэв галавын нутаг
             Чацаргана далайн ёроол газар.
      Б. Эрдэнэцог

      



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Монгол алтайн нуруу
Оруулсан admin on 2013-03-13 12:14:12 (2688 уншсан)

 

Мөрөн голын эхэн монгол алтайн нуруу

Мөстлөг галавын үеийн мөнх цаст оргилууд

Баруунаар ханаран бараантах байгаль дэлхийн үзэсгэлэн

Барын зоогоор алагласан эрхэст эрхэлсэн сарьдагууд

 

Тэнүүн талтай хосолсон монгол алтайн нуруу

Тэгш дүүрэн жаргалтай тэнгэр тэвэрсэн оргилууд

Борзонгийн говиор төгсгөлтэй байгаль дэлхийн үзэсгэлэн

Бодол санаанд эрхэмсэг сансраас сарнисан сарьдагууд

 

Орчлонгийн эзэн хан монгол алтайн нуруу

Олон шүтээн хайрхан огторгуйтай ороолдсон оргилууд

Онгон дагшин сүрлэг байгаль дэлхийн үзэсгэлэн

Орон зайн гайхамшиг мичидтэй мэндэлсэн сарьдагууд

 

Баян хэвлий хормой монгол алтайн нуруу

Баялаг мал сүргийн соргог бэлчээрт оргилууд

Салбарласан уулс, ус байгаль дэлхийн үзэсгэлэн

Салхи нь тарни шивнэсэн хурмастын хутагт сарьдагууд

 

                                         Мөхөшгүй амьдралын түрүү

                                         Монгол алтайн нуруу.

                Б.Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Зам
Оруулсан Үүрийнтуяа on 2013-03-03 20:55:52 (4182 уншсан)

 Алхаад, алхаад л ... Удаан гэгчийн алхсан ч дэндүү хол явчихаж, ер анзаарсангүй. Гэрээс гараад, найзуудтайгаа уулзаад булан тойроод дахиад л алхана. Уртаас урт гудамжаар чимээгүйхэн ганцаар алхана. Нартайд ч, бороотойд ч, тэсгэм хүйтэн өвлийн жавартай өдөр ч би алхсаар л. Гудамжаар, талбайгаар ч өөд уруугүй алхаад л, сэтгэлдээ байсан бүх зүйлийг бүгдийг нь дахин нэг удаа эргэцүүлэн бодно. Алхах нь надад өнөөг хүртэл амьдарсан амьдарлынхаа бүхий л алдаа оноог нэгд нэгэнгүй сайтар тунгаан бодож, өөртөө зөв хариулт олж өгөх цаг хугацааг олгодог. Нар одоо надтай байхаас залхсан юм шиг уулын цаагуур орон жаргах гэж байна. Надаас хүмүүс яг нар шиг аажим аажмаар хөндийрнө. Урьд нь би ирээдүйгээ одоогийнхоос тэс өөрөөр төсөөлдөг байж.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ЭЭЖ МИНЬ ТА БУРХАНААС Ч ИЛҮҮ
Оруулсан admin on 2013-02-27 21:18:22 (6313 уншсан)

Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Эвэлсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурханаас ч илүү

Халуун хэвлийд чинь амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргаггүй юм
Хайрын бүүвээгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээл очино

Өдий том болчихоод байхад
Өхөөрдөж ирээд л үнсдэг юм
Өөрийн эрхгүй сэтгэл нялхарч
Өвөр дээр нь эрхэлмээр болох юм

 

Миний ээжийг асуух юм бол
Монголын нэгэн малчин эмэгтэй
Машин хөлөглөж өсөөгүй ч гэсэн
Морин дээр өссөн монгол бүсгүй

2013 он 2 сарын 26 Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Болор-Эрдэнэ : Дорнын тал
Оруулсан admin on 2013-02-26 11:27:48 (2622 уншсан)

Үүрээр шувууд нь жиргэсэн намуухан
Үдшээр зээр нь шаргалтсан тэнүүхэн
Энгүй талын зэрэглээ нь даллаж
Эргээд ирэхэд гэр шиг минь амгалан

Дэндүү намуун талын энэ дайтад
Дэлхийн дайн дэгдээгүй гэмээр
Дорнын уудам тал минь
Дотно сэтгэлд мэлтийж үзэгдэнэ ээ

Үнэгэн шогшоотой зөөлөн салхи нь
Үүл болоод өвсийг хөдөлгөхүй
Нимгэн саарал үүлс сөрж нүүх нь
Нөмгөн цагаан саран уруудаж гүйх шигээ

2000, 5 сар

Лхамсүрэн овогтой Болор-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Болор-Эрдэнэ : Дорнод руу
Оруулсан admin on 2013-02-26 11:24:57 (2646 уншсан)

Дорнын уудам тал руу
Довтолгож явна аа би
Дотнын хайртай амрагаа
Санаж л явна аа би

Хан Хэнтийн уулс нь
Зэрэглээн дундаа үлдлээ
Хонгор жаахан чамайгаа
Зүрхэндээ тээгээд ирлээ

Мөрөн Хэрлэнгийн ус нь
Мөшгөөр татаад дагана аа
Мөрөөдлийн жаахан амрагаа
Сэтгэлдээн тээгээд ирлээ

1998,6 сар

Лхамсүрэн овогтой Болор-Эрдэнэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Болор-Эрдэнэ : Үхэл
Оруулсан admin on 2013-02-26 11:23:16 (2374 уншсан)

Цэцэг цэцгийн дэлбээ
Солонгон өнгөтэй ч хагдрах нь
Цэнгэл жаргалын мөчүүд
Солигдон үхэл ирэхийг  сануулдагаа
Алтан өнгөтэй навчис ишнээсээ тасарч
Хөрсөнд шингэхээр одох нь
Аргагүй намар цаг ингээд л
Хүн сэтгэлд гуниг үлдээгээд одох
Гэхдээ та үхлийг
Зовлон гэж бүү угтаарай
Гэнэтхэн илгээсэн
Бурхны бэлэг ч байж магад
Идэр есийн хүйтэнд
Дулаан хөнжилд зүүрмэглэх зуур
Эхнэр хоол бэлдээд
Оронд минь аваад ирэх шиг
Тийм тайвнаар угтаж авах
Тэнхээ надад бий
Тэнгэрт одоод бусдыг ажиглахуй
Тэдний уйлах надад өвдөлт болох шиг
Зулаа асаа гэх шиг
Зөөлөн салхи сэвэлзүүлэхуй
Зулайгаа гишгэсэн үрсээ тайтгаруулж
Зөөлөн бүүвэйг аягүй аялнаа

2012, 10 сар

Лхамсүрэн овогтой Болор-Эрдэнэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Болор-Эрдэнэ : Хонгор минь
Оруулсан admin on 2013-02-26 11:22:09 (2307 уншсан)

Сарын газраас ч бодогдоод
Хонгор чамайгаа үгүйлэхэд
Сайхан тал нутгаараа
Хонгор морьтой довтолгоод
Санан санан уулзаад
Хонгор зүрхээн жаргаах юм сан
Зүүдэндээ тодхон харна
Хонгор чамтайгаа уулзаж байна гэж
Зүгээр л ганц үнсий гэж
Хонгор чамаасаа гуйна
Зүггүй сэтгэл минь харин
Хонгор чамтайгаан янаглана
Одоо л нэг  учрах хором
Хонгор чамайгаа тэврэх мөч
Олоон хоногийн ган тайлах шиг
Хонгор чи минь нялхраад
Орчлонг умартан дуу алдаж
Хонгор бие нь тавирваа

2012,06 сар

Лхамсүрэн овогтой Болор-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Яасан сайхан нутаг вэ?
Оруулсан admin on 2013-02-18 09:17:05 (2545 уншсан)

Ариухан хорвоод бурхан дүрийг олоод

Алагхан дэлхийд аз заяагаар мэндлээд

Алтайн их сүрлэг уулс

                   сүүн ус

                   сэвшээ салхисыг эзэмдээд

Яасан сайхан нутагт төрөөвэ?

Дахилт  Тагнай хоолойд  тарвас нь  амтагдсан

               Тостой цайнд нь хөлс дааварласан

               Олон ястаны магтуу хайлсан

               Онгодын цэнхэр Ховдын хязгаар

Асгарсан нарны туяаг зулайгаараа тосоод

Аав ээждээ их заяагаар мэндлээд

Алтайн хөх номин тэнгэр

                     ноён оргил

                      нугын түмнээ түшээд

Яасан сайхан нутагт төрөө вэ?

Дахилт

Уул усныхаа уран хөгийг чихнээ тосоод

Уудам дэлхийд алтан заяагаар мэндлээд

Уртын дууны хурайлсан шуранхай

                        хуурын эгшиг

                        хөөмийн аялгууг эзэмдээд

Яасан сайхан нутагт төрөө вэ?

Дахилт

Яруухан хэлтэй хүний дүрийг олоод

Ялгуун дэлхийд ашдын заяагаар мэндлээд

Ян сарьдаг ямбат тэргүүн

                     ялдам ятга

                     янагийн хайр эзэмдээд

Яасан сайхан нутагт төрөө вэ?

             Б.Эрдэнэцог        2012.07.15.



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Хөх орчлонгийн эргүүлэгт унахдаа
Оруулсан admin on 2013-02-16 17:58:17 (2602 уншсан)

Хөх орчлонгийн эргүүлэгт унахдаа
Хөлгүйг нь мэдээд буцаж авирсан
Хөөрүү бага насны богинохон жаргалд ташуурахдаа
Холгүйг нь ойлгоод ухарч гишгэсэн
Бардаж болдоггүй орчлонд
Алдаж эндэлгүй амьдармаар ...

Алдаа оноо хоёроо дэнслэе
Аль нь ч хэлтийсэн яах вэ
Алаг заяатай энэ орчлонд
Амьдрах л гэж төрсөн юм чинь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Говь
Оруулсан admin on 2013-02-16 17:55:27 (2704 уншсан)

Хулан хавтгайн сүрэг
Хуйларч давхих нь “гоё”
Хайлаас тооройн төглүүд
Хөглөрч ургах нь “говь”

Байгалийн сонин тогтоц
Баян бүрд нь “зураг”
Бөртөн бөртөн зэрэглээ
Бүтэн говийн “хөрөг”

Хөмөл таана хоёр нь
Хэдэн малдаа “чихэр”
Ховор зүйлийн амьтад нь
Хонгор говьдоо “чимэг”

Өмнийн шаргал говь минь
Өнгө тансагийн “мандал”
Гучин гурван говь минь
Гоо сайхны “хэмжил”

Ингэн тэмээний буйлаа нь
Мартахын аргагүй “эгшиг”
Ийм сайхан говио
Магтахгүй бол “ичиг”



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Бор борхон талд минь ...
Оруулсан admin on 2013-02-16 17:53:51 (2432 уншсан)

Бор борхон талд минь
Бороо зүсрээд татраагүй
Бодлын цагаан ууланд минь
Будан татаад удаагүй

Өвлийн шөнийн уртад
Үлгэр сонсоод ундаагүй
Өвсөн дундаас цэцэг
Үндсээ олж ургаагүй

Баруун уулын шилд
Наран тусаад тогтоогүй
Багын гэнэн сэтгэлд минь
Бараан толбо байгаагүй ээ ...

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Дэглий цэнхэр дэлхийнхээ
Оруулсан admin on 2013-02-16 17:51:30 (2532 уншсан)

Дэглий цэнхэр дэлхийнхээ
Дээлий нь бүсэлж өгчихөөд
Дэлгэр нутгийнхаа хэвлийд
Дэлүү нь болон шингэмээр бодогдоод ...

Ганцхан балга усаар
Гундсан биеэ ариулаад
Гучин гурван говийнхоо нэгэнд
Гүрвэл, эсвэл тэмээ болмоор санагдаад ...

Тамтагаа алдсан бодол минь
Тархин дотроо буцалж байна
Торго шиг зөөлөн сэтгэл минь
Тогтож өгөхгүй дэнсэлж байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Өвгөн мод
Оруулсан admin on 2013-02-16 17:48:37 (2611 уншсан)

 
Өрөөлийн навчис дэлгэрэхийг үзээд
Өвгөн мод бодолд дарагдана
Бодлынхоо гүнд үүр засаад
Бор шувуу өндөглүүлнэ

Өмхөрсөн биеий нь нууж чадахгүйдээ
Өгөр мөчрүүд нь гуниг тээнэ
Тээсэн гунигий нь нимгэлж барахгүйдээ
Тэр мод толгой гудайна

Өвгөн мод насгүй болжээ
Өт тэжээх ч биегүй болжээ
Түрж ургах үндэсгүй болжээ
Тоншуул хүртэл тойрдог болжээ

Өөр моддын өнгөлөгт атаархан
Өвгөн мод санаа алдана
Санаан дотроо самар ургуулаад
Сагсгар сүүлтэй хэрэм тэжээнэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Жарга
Оруулсан admin on 2013-02-16 17:40:57 (2243 уншсан)

Жаргая гэвэл жарга

Жаран дамнан жарга

Одтой ханьсан жарга

Олноо түшин жарга

Зовлонг умартан жарга

Зоос нөмрөн жарга

Аашаа эвдэлгүй жарга

Амьдралд ойрхон жарга



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бууж өг
Оруулсан admin on 2013-02-15 23:42:48 (2680 уншсан)

Хамаг биеэ сул тавиад тайвшир
Хамгийн сүүлд хэзээ гуниснаа март
Хашгираад ч чамайг тэр сонсохгүй хол байна
Харцаараа ойлголцхоор ойрхон болсон ч үл сонсоно тэр.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц. Галбадрах : Монгол банхар
Оруулсан admin on 2013-02-15 23:26:40 (8865 уншсан)

Нүүдэл саахалтын тэртээгээс
Чимээ анир анддаггүй
Хоточ банхар

Нүдгүй явган шуурганаар
Чигээ алдаж төөрдөггүй
Хөтөч банхар

Буян бодож монгол нохойд
Бурхан багш хэлээ өгсөн юм гэнэ лээ
Шан горилоогүй монгол нохой 
тэр цагаас
Шархаа долоож 
эдгээдэг болсон юм гэнэ лээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 333 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-074.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3780

Хавар 2007
IMG_1091.jpg
Хэмжээс: 600x854 215k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4474


khuv5-002.JPG
Хэмжээс: 600x800 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3458


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn