Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад


Бусад 		 Шүлэг: Л.Сэлэнгэмөрөн :Гүнжийн нулимс цэцэг
Оруулсан admin on 2013-03-30 12:03:47 (2876 уншсан)

Холоос ирсэн байж таарах хос ягаан илтэс
Ховорхон унаж харагдах хоёр хөх дусал
Тэнгэрийнх байж магад тэргэл хүрэн дэлбээ
Тэртээ алсын газраас Монголд үрлэсэн цэцэг
Зурмал хамбан гоёлдоо зовлон жаргал бүүвэйлсэн                  
Зормол хумбан голдоо үрээ нууж бөөцийлсөн
Гүнжийн гоо нулимс сэтгэл татам увидастай
Хүний зүрхэнд уусах нэг л ялдам үнэртэй
Намар хавар гэж үгүй жилдээ ганцхан дуулдаг
Насны хэмжээ богино цонхон дээр л ганхдаг
Цэцэглэх нь баярын даашинзтай охид шиг 
Цэнхэр сарны болзоо санагдах шиг...

Гүнжийн нулимс цэцэг дусал цусны өнгөтэй
Гүнд нь гуниг хурсан бүсгүй хүний тавилантай    

                        2011 оны 5-сар Л.Сэлэнгэмөрөн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Сэлэнгэмөрөн :Нутаг эжий
Оруулсан admin on 2013-03-30 12:03:06 (2340 уншсан)

Хүрэл эринээс  хүглийсэн хүрэн хүрмэн  оргил
Хүйтэн чулууг зөөллөсөн хүний нялхын мөр
Төрмөл эриний  эхнээс үндэс зуусан шороо
Хөрмөл  галаа нуусан  хүрэл чулуун  тулга
Суу залинд нь гүйсэн Галын хөх тарни
Сураг замд нь сүйлсэн талын улаан уулс
Надтай адилхан газрын бэр эжийн минь унаган нутаг
Намайг үгүйлэхийн төдий толгод нь хөлөрч байдаг аа

Тэргэл саран аялгуу газрын хөлнөөс дайжихдаа
Тэвэр жаахан ижийг минь тэнгэрээд авч одсон
Тэрэмт гэрийн тооноор зээгээ харж өсгөнө гээд
Тэлмэн хөх сансарт цолмон болж үлдсэн
Оргүй харанхуйн эзэнд нулимсаа бүү үзүүл гэж
Огторгуйн цэнхэр зэлнээс сүүн шүүдэр асгасан
Тэнгэрийн өвсөн дундуур эжийгээ дагавал төөрнө гэж
Тэврээд хоцорсон дэлхий надтай хамт уйлсан 

Санахын тэртээ хязгаарт сүрэг адуу дэргэлнэ
Саатахын төдий орчлонд  дөнгөж үүрсээд  эргэнэ
Төрсөн биений минь судас лугшиж  оргисон тэр газар
Төөрөг тавилангийн ногоо ургаж байдаг нь жам аа
Намайг угаах усыг амандаа бүлээцүүлж суусан
Нарны бурхан эжий минь адислаж орхисон нутагт
Уярлын нойтон аньсгыг минь аргадан үлээх тэнгэр 
Уяан дээр тосох хүнгүй ч бараандаа түших хөгшид
Уулын хөх овоон дээр нар жаргаалгүй удааж
Учрал домгийн талыг уруу өөдгүй нэгжин
Унаган багын минь төрхийг эрж байгаа нь зөв өө
Тогоруун цуваатай алсарсан хонгор жаахан өөдсөө
Тоост цагаан зөргөөс нэхэж  байх нь аргагүй ээ
Налайсан шар хөвд тэнгэрийн сиймхий тосож
Нарсны боргоцой унахад намсхийтэл өвөрлөх
Намрын гүйлгэн өдөр жиндүү байх нь аргагүй ээ
Нарны шар зам хэрэх тусам богиносоод
Намайг хүлээсэн нутаг гуньж байгаа нь тэр ээ

Л.Сэлэнгэмөрөн                     



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Сэлэнгэмөрөн : Дэм хайрлах шүлэг
Оруулсан admin on 2013-03-30 12:02:19 (3381 уншсан)

Нутгийн сайхан ах Т. Очирхүүгийн шүлгэнд

Урам хайрла надад ард түмээн
Ус уухын заяанд минь нар хайрла
Билигт их найрагчийн сэтгэлд цог үлээж
Бат цагаан цээжинд нь урам хайрласан шигээ
Бие биеэ хайрладаг ухаантай шигээ
Бээлийн чинээ надад урам хайрла
Бэсрэг гэлгүй намайг хайрла аа
Бэрх тэрх оргилыг байлдан авахад
Бэлд нь сөхрөхгүй чадал  хайрла 
Биндэръяан ирмэгтэй зориг хайрла аа

Уулс дамнаж төрдөг монгол эрчүүдийг
Урмын сүүтэй цацлаар тэтгэж нас хайрла
Удам залгах голомтын гал дуулгат баатар
Ургийн эх надад сэтгэл хайрла
Уяхан шүлэгч бүсгүйд үг хайрла аа
Суумал бурхны сэнтий  шиг сүндэр
Сутайн хөх оргилын цас хайрла
Суудал төвшин эхнэрт дутуудсан
Сураг холын газраас салхи хайрла
Судар номын мөрнөөс үсэг хайрла аа

Алтайн их найрагчийн цөс хөөргөж
Алдрангуй сэтгэлд нь урам хайрласан шигээ
Амраг андаа хайрладаг ухаантай шигээ
Аргийн чинээ надад урам хайрла
Алгасангуй сэтгэлт намайг хайрла аа
Насны сүүдэрт нулимсаа орхиж хатууждаг
Намрын буурлуудыг ивээж илч хайрла
Наранд далавчаа хуйхалж газарт унадаг
Найрагчийн гунигт гэгээ хайрла

Олон түмээн, урам хайрла
Оготнын нүхэнд ч сүү дусааж
Газрын шимтэй амийг хайрла
Олиггүй архичинд шар тайлах
Ганц хундага дарс хайрла
Орон газрын үндэс бүхэнд
Оршин ургахын хур хайрла
Орхиж одсон тэнгэрийн харъяатад
Ондоо ертөнцийд жаргал хайрла
Омог дэврээсэн хөх толбонд
Олуулаа төрөхийн ерөөл хайрла аа! 

2008 он Улаанбаатар. Л.Сэлэнгэмөрөн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Сэлэнгэмөрөн : Луугийн дуутай хайрхан
Оруулсан admin on 2013-03-30 12:01:10 (2285 уншсан)

 \дууны үг\

Суугуул уугуул ардынхаа хийморь сүлдийг даасан
Сүмбэр цагаан уулсын сүр жавхлант оргил оо
Сураглан зураглан санах монгол хүний  бахдал
Суу  мөнгөн тэргүүнтэй Сутай цагаан хайрхаан
Төвшин цэнхэр орныхоо заяа зургийг  багтаасан
Төгөлдөр ихээ уулсын буурал чуулган  Алтайд аа
Түмний буянаар заяасан луугийн дуутай Хайрхан
Төрийн эрдэнэ болсон тахилгын сантай Уул аа!

Дахилт:

Шүүдэр мөнгөн тэнгэрт  сүжиг  буянаар бүтээсэн
Сүүн цацлаар цайвалзсан тэнгэрийн цагаан  Алтай минь
Замлин хорвоог үүсгэсэн үйлийн тоостой Хайрхан 
Замбуутивийг тулгалсан  Засагтханы ууланд  мөргөе өө!

Жаргалтай цэлгэр нутгийн  баруун хойморт завилсан
Жаран жарныг өртөөлсөн  лусын буулттай уул аа
Дээдэс Чингэсийн удам алдар хүртээж мөнхөлсөн
Дэргэд л мишээн суугаа Аавын дүртэй Хайрхаан!

Газрын түмэн амьтныг өөжин хэвэлдээ бүүвэйлсэн
Ганган цагаан Сутайн дулаан зөөлөн энгэртээ
Дөчин дөрвөн хоёрыг уйлуулж дуулуулж өртөөлсөн
Дөрвөн зүгийг түүхэлсэн гурван цагийн Алтай минь ээ!

Дахилт:

Шүүдэр мөнгөн тэнгэрт  сүжиг  буянаар бүтээсэн
Сүүн цацлаар цайвалзсан тэнгэрийн цагаан  Алтай минь
Замлин хорвоог үүсгэсэн үйлийн тоостой Хайрхан 
Замбуутивийг тулгалсан  Засагтханы ууланд  мөргөе өө!



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Чиний нэр яг л шүлэг шиг
Оруулсан admin on 2013-03-29 23:38:47 (2587 уншсан)

Чиний нэр яг л шүлэг шиг
Би нэрэнд чинь эхэлж дурласан
Чиний дуу хоолой хуурын таталт шиг      
Би чамайг сонсоод л дурласан
Чиний харц яг л нар шиг дулаахан
Би чамайг хараад л дурласан
Чиний алхаа минийхтэй яг нийлдэг
Би чамдаа ээнэгшин дурласан
Миний бие чиний нэгэн хэсэг болж
Би чамдаа уусан шингэж дурласан
Би чиний суугаад боссон сандлын ормоос
Биеийн чинь элч дулааныг өөртөө шингээн удаанаас удаан суух дуртай
Би чиний биеийн алчуураар өөрийгөө ороогоод
Нуруу цээж гар хөлийн чинь үнэрийг эс ширхэг бүрээрээ мэдрэх дуртай
Уруулаа байнга хүргэдэг чиний сойзоор шүдээ угааж
Ууж бараагүй орхисон цай чинь амттай санагдаж
Уянга яруухан хором бүрийг чамаасаа олж цуглуулдаг
Этгээд энэ миний дурлал чамд минь бас халдаад
Эмэгтэй хүний багадсан халаадаа
Энгэрээсээ мултлаад намайг тэвэрлээ

2013 он  Хөх хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Нутгаа санасан шүлэг
Оруулсан admin on 2013-03-29 15:55:43 (4870 уншсан)

Тэртээх тэнгэрийн хаяанд үүлс бараантаж байна

Тэнд лав манай нутагт бороо орж байгаа

Тогоо хайрханы өвөрт бороо хөллөх бараанаар

Тэргэний хоолойн дэрс дуулан исгэрч байгаа

Тэнд лав манай нутагт бороо орж байгаа

Алсын салхины үзүүрээс нутаг минь үнэртээд байна

Аргуйтын хөх дэнжээр адуу үүрсэж байгаа

Нар алтарсан талд наадмын сураг чимээлэхэд

Намхан бор гүүр навтасхийн санаа алдаж байгаа

Тэртээх тэнгэрийн хаяанд наран шингэж байна

Тэнд лав манай нутагт үдэш болж байгаа

Тэргэл улаан саран тэнгэрт ургаж байгаа

Найрагч охин болзоондоо хайрын шүлэгтэй хожимдоод

Наадмын өмнөх үдэш манай нутагт л сайхан байгаа

Ихээ холын ууланд  манан тунарч харагдана

Ирэхээ мартсан үр үү гэж ижий минь уйлаа юм бол уу?

Инж цэцэг гундахаас өмнө эргэж заавал очно оо

Ихэр гурван бургастад аа өнжин хонон саатана аа

2013.03.28 Хөх хот



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Би дурланам
Оруулсан admin on 2013-03-29 15:50:41 (2958 уншсан)

Нүдгүй, хэлгүй, чихгүй мэт тэнгэрийн доор

Усны униар, салхины өнгө мэт оршиж

Үнэрийн чинь сайхныг, үнсэлтийн чинь дотныг

Үгүйлээгүй мэт дурланам

Энэ бие, эс бүхнээрээ чамруу нүүх

Эрчилсэн цагаан сарны тэмүүлэл юм би

Насаараа чам уруу   урсаж элэгдэх

Нарны өнчин ганц гуниг юм би

Хараагүй, сонсоогүй, дуулаагүй мэт эрхсийн өмнө

Загас, шувуу мэт зүиргүй тунгалаг оршиж

Алгуурхан чи над уруу зүсрэх бороо юм

Анир чимээгүйн дунд чи намайг сургаараа даллаж

Алсаас над уруу бөхийж татсан солонго юм

Нэргүй, биегүй, сүүдэргүй мэт

Нам гүм дурланам

Амраг минь хайр минь амин зүрхний дуулал минь гэж

Би чамайг хайрлан дуудмаар

Ай хонгорхон чи минь бас яг л над шиг тийн яахан тэснэ

Ирээч, тэврээч, үнсээч гэж би чиний өмнө хүлцэнгүйхэн сөгдмөөр

Эвий энхрийхэн амраг минь чи ч бас яг л над шиг зүрхэн гүндээ

Хөндүүрлэн яваа

Өлөн зөлмөн, нүв нүцгэн, инээднээс өөр өмчгүй

Чи ирж явaa

Би чиний өөдөөс өлөн зөлмөн, нүв нүцгэн, хайраас өөр бэлэггүй

Очиж явна

Би нам гүмхэн шатаж байна

Зохиогч: С.Бадамцэцэг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Төрсөн нутаг минь
Оруулсан admin on 2013-03-28 17:17:17 (12534 уншсан)

Сэргэлэн хүүгийн бодлыг цараалсан

Сэнгэнэсэн агаартай саруул нутаг минь

Сэлэмний эр шиг хурц ухаантай

Сэцэн өвгөдийн өлгий нутаг минь

Овжин охидын үзэсгэлэнг тодруулсан

Онгон тахилгатай шүтээн нутаг минь

Огторгуйн од шиг түмэн авъяастай

Онцгой мэргэдийн өлгий нутаг минь

Ухаалаг залуусын заяаг түшсэн

Удаан жаргалын өлгий нутаг минь

Унаганы уруул шиг зөөлөн хөрстэй

Удмын суурьшил төрсөн нутаг минь

Долоон бурханы тэнгэрт гарсан

Домгийн эхлэл дорнын нутаг минь

Алтан гадасыг аргамжин тогтоосон

Агуу заяат үлгэрийн нутаг минь

Хайраар тэтгэсэн сүүн цацал

Халуун сэтгэлт хатдын нутаг минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Сайхан сэтгэл
Оруулсан admin on 2013-03-25 21:16:32 (2926 уншсан)

Миний амьдардаг байрны 5-н давхарт ганц бие нэгэн эмээ амьдардаг юм. Нас дээр гарсан энэ эмээ амьдралын түшиг тулгуур болсон ханиа алдсан . Гэтэл нэгэн өдөр би орцны зарлал баихыг олж харлаа Түүнийг тогтон Уншвал ''Хүмүүс минь надад туслаач би 10000 төгрөгөө алга болглчихлоо тэтгэвэр бага болохоор амьдралд минь төдийлөн чинээ хүрэлцэхгүй байна Олсон хүн 5 давхарт 75 тоотод авчирч өгнө үү''Би хэтэвчнээсэй 10000 төгрөг аваад 5 давхар өөд өгсөн эмээгийн хаалгыг тогшинэмээ хаалгаа нээж өгөв.

Би түүнд'' таны мөнгийг олчихлоо''гээд мөнгөө өгөхөд '' эмээ уйлан ''Чи өнөөдөр ингэж ирсэн 10 дахь хүн боллоо.Баяарлалаа охин минь Доор байгаа зарлалыг хуулаад авчихаарай эмээ нь ямар ч мөнгө алга болгоогүй бас тэр зарыг ч бичээгүй ''хэлээд нулимсаа арчлаа.                                                                                                                   

Бичсэн Номунзул

 



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Нар шүүдэр хоёр ...
Оруулсан admin on 2013-03-25 20:45:20 (2201 уншсан)

Нар шүүдэр хоёр

Навчин дээр уулзана

 

Уулзахын жаргалд

Үүл атаархана

 

Сүүдэр нөмөрч

Сэрүү татна

Нар холдож

Шүүдэр хатна

Навч унаж

Намар болно

 

Хагацахын зовлонг

Хяруу нимгэлнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Богинохон шүлэг
Оруулсан admin on 2013-03-25 20:38:41 (2721 уншсан)

Хэзээ  хэн бичсэнийг нь мэдэхгүй

Хэтэрхий богинохон нэг шүлгийг

Хэдэн зуун дамжин уншаад ч

Хүмүүс түүнээс уйдсангүй

 

Богинохон тэр шүлэгт

Боссон нь унаснаасаа давах

Бүрэн улсын минь түүх

Бүтнээрээ багтсан байдаг юм

 

Галд шаталгүй үлдэж чадсан

Гурван цагийг хэлхэж шадалсан

Тэр шүлгийн тэрсүү ганц үнэнийг

Тэнгэр мэднэ, та мэднэ

 

Хэзээ  хэн бичсэнийг нь мэдэхгүй

Хэтэрхий богинохон нэг шүлгийг

Хэдэн зуун дамжин уншаад ч

Хүмүүс түүнээс уйдсангүй

 

Богинохон тэр шүлэгт

Боссон нь унаснаасаа давах

Бүрэн улсын минь түүх

Бүтнээрээ багтсан байдаг юм

 

Галд шаталгүй үлдэж чадсан

Гурван цагийг хэлхэж шадалсан

Тэр шүлгийн тэрсүү ганц үнэнийг

Тэнгэр мэднэ, та мэднэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Оргилд нь гарах уулынхаа ...
Оруулсан admin on 2013-03-25 20:32:09 (2288 уншсан)

Оргилд нь гарах уулынхаа

Бэлд нь дөнгөж ирчихээд

Туулсан замаа эргэж харвал

Туг сүлжиж давхисан байлаа 

***        ***         *** 

Ухаарахуйн учгийг тайлаад би

Сэхээрэхүйн мананд төөрнө

Оршихуйн чанарыг таниад би

Орчлонд эс оршино



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Эрх чөлөө чамайг
Оруулсан admin on 2013-03-25 20:28:38 (2193 уншсан)

Эрх чөлөө чамайг

Энэ бие минь үзэн ядахын цагт

Эрлэг хэдийн ирчихээд

Эцсийн тушаалаа унших болно

***        ***         ***

Аваа өгөө хоёроо дэнсэлж үзвэл

Амьдралд би өртэй үлдэнэ

***        ***         ***

Өөрөө өөрийгөө тордож явбал

Өнөөдөр та ургаж байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Аавын зай
Оруулсан admin on 2013-03-25 19:50:12 (2440 уншсан)

Хоймор дүүргэх аавын завилгаа

Ханат гэрийн минь тулгуур байдаг

Хэлсэн бүгдий нь анзаарч сонсвол

Хорвоог таних түлхүүр болдог

 

Аашилж загначихаад, аргадаж тайтгаруулдаг

Аавын минь сэтгэл агуу юм

Үглэж зэмлэхэд нь үгий нь даадаггүй

Үрийнх нь сэтгэл дутуу юм ...

 

Олон жил амьдарсан аав минь

Одоо миний дэргэд алга

Орхиод явсан орон зайгий нь

Оршихуйн чанар нөхөж дээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Би говийн шувуухай
Оруулсан admin on 2013-03-25 18:37:29 (2369 уншсан)

Би таана амтагдсан айрганд хуруу гаргаж баярладаг

Талынхаа цэцгэн хойморьт хөл нүцгэн гүйдэг

Хүрэн атны нуруунд тэнгэрийн гүнж шиг залардаг

Хүслээр жигүүрлэж дэрвэсэн говийн нэгэн шувуухай

Би

Бидэрт хөндийд хурдлах тоостой хулангийн шандас шиг

Биелгээ бүжсэн элсэнд цахилж дэргэсэн хүсэлтэй

Бор борхон толгодоос ингэн буйлаа шиг эгшиглэх

Бардаж жаахан исгэрсэн говийн нэгэн шувуухай

Би

Нарны илчинд илбүүлсэн загийн ногоон салмай шиг

Насаан элээн амьдрах элгэн нутагтаа хайртай

Уян яруу гэгэлзсэн ардын дууны алгир шиг

Ухаарлын өнгөөр дуулсан говийн нэгэн шувуухай

 

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: М.Цэдэндорж : Морин хуур
Оруулсан admin on 2013-03-25 15:56:41 (7263 уншсан)

Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа 

Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй

Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь ч зурайна

Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө
Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана

Хоёрхон чавхдасны эгшгэнд
Хорвоо юундаа уярана вэ
Хоёрхон чавдасны эгшгэнд
Хорвоо юундаа баясана вэ

Буурал хорвоогийн түүхийг
Буман олны хүслийг
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Хорвоо гэдэг хоёрхон өнгө
Хар цагаан хосолно
Хотол гэдэг хос амраг
Зовлон, жаргал хосолно

Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий. Шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж вий. Хагацал гэж бий

Хорвоо гэдэг өргөн ч
Хотол гэдэг олон ч
Хоёрхон чавхдасанд багтааж
Холбохын учир энээ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь зурайна
Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна

Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө

Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй

1964 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Нандин-Эрдэнэ : Миний аав
Оруулсан admin on 2013-03-25 13:59:53 (2781 уншсан)

Наадмын дэнжид дэвж гарсан харцага

Начингын даваанд тунаж үлдсэн шандас

Эртэй бяртай хүчтэнд өвдөг сөгдөөгүй зориг

Элбэг дээлэн дээрээ зодог бүсэлсэн аав минь

Дэнж хотойлгон эхлэх нутгийн наадмын асарт

Дэврэн хөөсрөх айраг таанын үнэртэй шуугихад

Зүүний магнайд дэвэлзэх халхын шонхор ааваар минь

Зунжин хүлээсэн наадмын нэгийн даваа эхэлдэг ээ

Ноён өндөр оргилд аргаль мөрлөсөн уулын савдаг

Номин цэнхэр талд мэргэн туссан оноо заяаны тэнгэр

Азарган хөх араатны улилт бүхэнд асгарч Чонон шагай хэлхээд л

Ар өврийнхөө толгодыг түүнтэй хамт тэрсэлдэн элээлцсэн

Хээрийн цай даргилсан анчны отгын хойморьт

Хээтэй торгон даалингаас хөөргөн гарган тамхилж

Хээгүй Монгол эр чинь миний л аавын төрх 

Загийн задгай галтай хээрийн утаат отогтоо

Зээмгийн цагаан билүүгээ илэж ирлэх

Захгүй цэнхэр талынхаа догшинд салхинд чангарсан

Эр борын исгэрээ ангийн тэнгэртээ аав минь ээ

Унаган нутгийн бүүвэй гурван цэнхэр үжиндээ

Унаж мэндэлсэн тойром Налихын задгай бууцандаа

Чулуун дээр нь зулгарч тоостой боссон дэвжээ Баян-Овоодоо

Чинийхээ төлөө ялна гэж өөрийг тань ирлэсэн Эх орондоо

Та минь тод мэнгэтэй төрсөн анч начин

Торгон дэнжийн чүнчигтэй жигүүр

Төрсөн нутгийнхаа нэрэнд төрийн наадмын залааг бүчилсэн

Тоо нь цөөхөн хэдхэн хүчтэний торгон сүүлтэй нэгэн азтан

Хөлд орох насандаа дэвж чаддаг миний Монголын жаалууд

Хөдсөн дээлийнхээ сугыг ханзалж өсдөг миний Монголын эрчүүд

Айл бүрийн хойморьт зодог дээдэлсэн заншил дэлхийд байхгүй миний Монголынх

Ардаа залаатай аавын минь малгай цөөхөн байдаг аа миний Монголд

 

                                                   Аавдаа би хайртай.    Охин Б. Нандин-Эрдэнэ

 

 

 

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Нандин-Эрдэнэ : Сэтгэлд ойрхон говь
Оруулсан admin on 2013-03-25 13:40:12 (2555 уншсан)

Өндөрт богдын энгэрт өргөө цагаан гэр минь бий

Өвгөн аавын минь зодгийг элээх гурван хүү минь бий

Толийн задгай усанд түмэн тэмээд минь ундаалж бий

Тоотой насны минь хань хээрийн бэлчээртээ оторлож бий

Зам дагасан харгуйд загийн ногоон шугуй бий

Задгай талын энгэрт оцон мааньтын цохио бий

Зах гурван зээмэгт хулан зээрийн сүрэг бий

Захын хилийн баганан дээр эх орны минь манаа бий

Гоёо ургах элсэн довцогт бага насны дурсамж бий

Гол дагасан улаан хөндийд үлэг гүрвэлийн мөр бий

Галбын цэнхэр хязгаарт мөнгөн зэрэглээ бүжиглэж бий

Гадсаа тойрон бөмбөрөх ботгон тэшээ толгодын зүг тэлүүлж бий

Ганган улаан нар газрын судсаар лугшиж бий

Гал шиг шатах сайран дээр хайлаасны сүүдэр л гоё бий

Хуруун чинээхэн таана наран дороос тэлчилж бий

Хулангийн татаас үнэрлэж чоно ангахаас аврагдаж бий

Элсэн далай ижий нутагт жингийн цуваа хөвөрч бий

Эргэх дөрвөн улиралд зэлээ хураахгүй ингэний айрагаа сөгнөж бий

Зээрийн шагай няслаж айлын хүүхдүүд наадаж бий

Зээмэгийн говиос нар буцахгүй намаржин саатаж бий

Үүрийн цолмон гийхэд аргалийн сүрэг усанд ирж бий

Үлгэрийн зэс өглөөгүүр өмнийн говь зүүрмэглэн сэрж бий

Толгод дамжин шуранхайлж ингэн буйлаа эгшиглэж бий

Тогорууны дэгдээхэй дэвхцэж талын царцааг цочоож бий

Тоолох чулуугүй улаан нурам толгодын цаана тойром бий

Тогоон чинээ салхи эргэхэд тэнгэр багандсан хуй босож бий

Яндан хонгинуулсан салхитай хээрийн бууцанд айл бий

Яруу найраг шиг нутаг минь сэтгэлийн энүүхэнд ойрхон бий

 

                                                                 Б. Нандин-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : ЭХ ОРОН ТАЙВАН БАЙНА
Оруулсан admin on 2013-03-24 16:15:19 (2484 уншсан)

Буурын гэрээнд мутралсан Монголын түүхтэй, амь нэгтэй
Буурал өвгөдийн гэрээсийг мартах учиргүй
Монгол улсын төлөө тангараг өргөх
Мохошгүй хилчдийн аяны мөр нь балраагүй

Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна
Салхин чимээнээс өөр аниргүй
Сайхан  нутгийн минь хил тайван байна
Тужын нарснаас дүрэлзсэн хувьсгалын галтай оч нэгтэй

Тушаал авсан хилчдийн хараа цуцаагүй
Түүхт хилийн манаанд эгнэн жагсах
Түмэн эрсийн цувааг зон олон таслаагүй
Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна

Салхин чимээнээс өөр аниргүй
Сайхан нутгийн минь хил тайван байна
Жанжин тугийн минь намираа жагсаалын дуутай хөг нэгтэй
Жавхаа төгөлдөр хилчдийн алхаа саараагүй

Цэцгэн үнэрт огшсон сүлдэт баганад
Цэгцлэн ёслох эрсын цуваа тасраагүй
Ижий цацлын хаялагатай эх орны хил тайван байна

Салхин чимээнээс өөр аниргүй
Сайхан нутгийн минь хил тайван байна
                     Монгол улсын минь хил тайван байна.

У.Пүрэвсүрэн

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : Хайрын гэгээн шөнө...
Оруулсан admin on 2013-03-24 16:13:36 (2443 уншсан)

Тэнгэрийн сониучхан гүнж сарнаас харамласан

Тийм л  балтай миний хайрын шөнө

Энгэрт чинь би шингэж уусан ормоор

Эрхлээд  баймаар тийм л хайрын шөнө

               Шөнө гэхэд өдөр шиг

               Сүүдэр ч үгүй ялгуухан

Дуслах хөлсний чимээ хайр шивнэсэн

Дур хүслийн цэг дээр чи бүжсэн

Даашинзаа холын холд хийсгээд

Даанчиг эрх чөлөөтэй байсан би

               Салхиний зөөлөн сэвшээ намайг энхрийлээд  л

               Санаа алдах нь ч аз жаргал байсан

               Нүв нүцгэн янагийн халуухан жаргалдаа

               Нүглийн сүүдрээс ч маргааш гунихаас ч

                                   миний зүрхэнд айдас байсангүй

Хүсэл татахдаа хүнийх гэж чи хэлээгүй

Хүлээсгүй жаргахдаа үүрд гэж би амлаагүй

Үүл манан хоёр нийлэх шиг тийм л

Үлгэрийн байсан бид хоёрийн гэгээхэн шөнө

                      Их гэгээхэн хайрын шөнө

                      Илбийн юм шиг  жаргалтай

Үзсэглэнт сарнайн дэлбээ шиг энхрийлсэн

Үнэр анхилуун тэр гэгээн шөнө

Намуухан горхины урсгал шиг тийм л

Нандин бас эрхэмсэг хайрын шөнө

            Салхиний зөөлөн сэвшээ намайг энхрийлээд  л

               Санаа алдах нь ч аз жаргал байсан

               Нүв нүцгэн янагийн халуухан жаргалдаа

               Нүглийн сүүдрээс ч маргааш гунихаас ч

                                   миний зүрхэнд айдас байсангүй

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 280 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-010.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3494


B3-021.JPG
Хэмжээс: 600x392 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5069


B3-019.JPG
Хэмжээс: 600x373 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7022


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn