Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Навчин дээр шүлэг тодорч
Оруулсан admin on 2013-04-10 17:36:15 (1387 уншсан)

Цэнхэр даашинзны хормой дэрвэж

Цэлмэг тэнгэрт шувууд жиргэнэ

Зүүлт чимэг, будаг шунхгүй

Зүлгэн дээр хөл нүцгэн алхана

Навчин дээр шүлэг тодорч

Найм дахь аялгуунд бодол хөглөгдөнө



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Ишнээсээ тасрах навч бүхний
Оруулсан admin on 2013-04-10 17:34:10 (1237 уншсан)

Ишнээсээ тасрах навч бүхний зовлон

Ижилхэн юм минийхтэй

Нүцгэрэн үлдэх мод бүхний мөрөөдөл

Нил ногоон байдаг шиг

Эгэл хийгээд эгэлгүй бүгдэд

Яасан их хоргодно вэ?



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Тэр залуу хар шилтэй
Оруулсан admin on 2013-04-10 17:26:31 (1326 уншсан)

Тэр залуу хар шилтэй

Харц нь хаана туссаныг таахын аргагүй

Хачин этгээд

Ханьсаад алхмаар ч хаяад гүймээр

Хачин нууцлаг      

Хар шилтэй тэр залуу



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Бидэн хоёр
Оруулсан admin on 2013-04-10 17:15:43 (1423 уншсан)

Би чамаас

Чи надаас дөлнө

Би чамд

Чи надад татагдана

Би чамайг

Чи намайг хүлээнэ

Би чамаас

Чи надаас гэрэвшинэ

Би чамруу

Чи надруу тэмүүлнэ

Би чамайг

Чи намайг хүлээнэ

Бид хоёрын дундуур

Миний мартахгүй

Чиний мэдэх

Нэгэн аялгуу өдөржин урсдаг

Тэр л аялгуунд чи бид хоёрын

Чимээгүй үнэн нуугдаж байдаг

Зохиогч С.Бадамцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: “Зөрөг замын хүслэнт”...
Оруулсан admin on 2013-04-08 16:24:13 (1314 уншсан)

Сүүлчийн хором шиг богинохон

Гэрэлт өдрүүдийн дурьдатгалд

Сүүдрээ асгах шиг сэтгэл рүү шагайх

Ганцхан л учрах бүсгүй минь

Нүдэнд л торчихоод бүтэн жил зовоосон

Нүцгэн намрын тэнгэр шиг мөнхийн  гуниглалт мэдрэмж минь

            Чиний явдаг замын дэргэдүүр бяцхан горхи урсгаж

            Чилж хөшсөн бүх л биенээс чинь бусдын харцыг үргээгээд

            Шүлгийн судаснаас тасарсан сэтгэлийн тунгалаг уснаас минь

            Шүүрс алдан балгачихаад цангаагаа тайлахыг үзмээр байна.

Цаг хугацаа чамайг хөтлөөд

                        Ганцаардлын зүг рүү холдохоос өмнө

Гараас чинь атгаад, ухасхийн татаж

Уруул дээр чинь үнсмээр байна.

Үзэсгэлэн дэрвэж,  үл мэдэгхэн ичингүйрээд

                        Гайхаж хоцорсон харцнаас чинь

Уйтгарт төрх, эзгүйрсэн хүлээлтийг чинь үргээмээр байна

            Үдшийн бүрийг тэвэрсэн зөрөг замын эзэн минь

            Дэргэдүүр чинь алхах бүрдээ шүлгээр уйлдаг хонгор минь

            Өчигдөрийн дэргэд ч цаг хугацааг аваачиж нойргүй хонуулах

            Өнгөрсөн, одоо, ирээдүй минь

                        Чамайг хармагц зүрхээн гээчихээд хоосордог би

Сүүлчийн хором шиг богинохон

Гэрэлт өдрүүдийн дурьдатгалд

Сүүдрээ асгах шиг сэтгэл рүү шагайх

Ганцхан л учрах бүсгүй минь

Нойрмог хаврын тэнгэрт солонго зурж наадах

Намуухан дүрт он цагийн хүслэн минь

                        Чамайг харчихаад сэтгэлээн тайчиж уужидаг би.

            Зөрөг замын хүслэнт минь

2013 оны 3-р сарын 18...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ч.Амартүвшин : Бид ер нь юу хйидэг хүмүүс вэ
Оруулсан admin on 2013-04-07 22:07:46 (1309 уншсан)

Хүний нутагт зовон үйлээ үзэн суухдаа

Хүүгийн чинь сэтгэл нэг л зүйлд шаналлаа

Өршөөн соёрхоорой эхорон минь
Өдий болтол бид юу хийсэн хүмүүс вэ
Эзэн богдын удам гэж бие биендээ аархах
Эцэс төгсгөлгүй архидан нэг нэгээ гоочлох
Омголон явсан тэр л үеэс
Осолдохгүй хархорум гэж мэдэх
Цэцэн тэнэгийн хооронд бусдын идэш болох
Цэндийн дамдинсүрэн гуай монголын нууц товчоог орчуулах
Олныхоо төлөө зүтгэсэн олигтой ганц нэгнээ
Оршуулчихаад худлаа эмгэнэх
Бид ер нь юу хийдэг хүмүүс вэ
Хоёрхон хадаас ханандаа зоож чадахгүй
Хорогдох орон сууцаа өөрсдөө бариж чадахгүй
Новшийн хужаа нараар барилгаа бариулчихаад
Нохойд нь уруулж суух ч гэж дээ даанч
Ардчилсан сонгууль гэж нэг нэгнээ хөөргөх
Ард түмэндээ баахан мөнгө амлах
Хоёхон сая ардаа аваад явж чадахгүй
Хоолоо гаднаас гуйх
Ирээдүй болсон залуус ньхүний нутагт цагаачлах
Эх орныг минь харийн луйварчид мөлжих
Улс оронд минь төрийн бодлого дутах
Уушгаа муутгая гэвэл нийслэл хотдоо амьдрах
Бид ер нь юу хийдэг хүмүүс вэ
Далан зургаан ямаа нь нэгнээ идэхээс буцахгүй
Даварсан гуйлгачинг ерөнхийлөгч нь дагахаас сийхгүй
Эзэн богд хаан эргэж төрдөгсөн бол
Энэ хэдээс амьд үлдэх нь цөөхөн дөө   



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Зоригийн гэгээн дурсгалд
Оруулсан admin on 2013-04-07 22:02:52 (1533 уншсан)

 Өнгөт наран мандан жаргах хорвоод

Үхэх төрөх ээлжилж байдаг орчлонд

Өргөн түмэн хайрт хүүгээ алдсаар 

Өнөөдөр 8 сар болж байна.

Он жил солигдсоор цаг хугацаа урссаар

Орчлонд сайн муу хүний үрс ирсээр буцсаар

Одот тэнгэр гэгэн өдөр нар сар ээлжилсээр

Огторгуй ертөнц өөрийн тэнхлэгээр эргэсээр

Төрөхөөс үхэх хүртэл хүний богинохон заяа 

Төөрөг тавилан гэж учир нь олдохгүй уяа

Түмэн бээрийн замд өгсөж уруудах амьдрал 

Төгсгөл эхлэл нь үнэн ертөнцийн жам ёс

Ардчилсан хувьсгалыг анх Монголдоо удирдсан

Ардынхаа төлөө өөрийгөө умартан зүтгэсэн

Атомын эринд нэр нь мөнхрөн үлдсэн

Амгалан төрийн одон болон гялалзсан

Хорвоод багтаж ядсан 27 нас 

Хоёр нийгэмийг эргүүлэх хосгүй чин зориг

Төрийнхөө төлөө зүтгэх богинохон 9 жил

Түүхийн хуудсанд үлдсэн 37 нас

Амьдралын зурагдсан зурлага  хүн хүнийх өөр юм 

Ардчилсан хувьсгалын манлайлагчийнх бүүр ч өөр юм

Ардынхаа төлөө эцсээ хүртэл зүтгэсэн

Алтан амь тань юуны учир эрсдэвээ

Дээрээ суудлаа олоогүй дороо гүйдэлээ олоогүй 

Дэмий шахуу өнгөрөөсөн энэ 10 жил

Хотны ярдаг нохос яс булаалдах мэт

2 тал болох гэж ардчилал үүссэн гэж үү ......

Түмэн олон ардынхаа төлөө 

Төр засаг улсынхаа төлөө

Төрсөн биеэ амь хайргүй тэмцэн явсан таны зүтгэл

Түүхий хүрэл хөшөө болон үлдэх гэж үү ......

Төрийн их хүү хөрс шороондоо шингэлээ 

Түмэн олон Монголчууд харуусан өнчрөн үлдлээ

Цагдаа цэрэг болон алуурчинг хайж эхэллээ

Цаг үеийн аяс улам ширүүссээр хоцорлоо

Хойно нь үлдсэн хүмүүс бие биенээ муулсаар 

2 тал болон нэг нэгнээ сэрдсээр

Шар хэвлэлийн шуугиан олон түмнийг төөрөгдүүлсээр

Шашин төрийн хямрал улам бүр даамжирсаар

Улирах цагийн аяс усны шувуудтай хамт

Унаган төрөлх хотод нь хөшөө нь сүндэрлэн бослоо

Алдарт хүүгийнхээ хөшөөг босгосон дараа өдөр нь 

Анхны бороо орж газар дэлхий тайтгарлаа

 

Цагийн эрхээр унаад өнгөрсөн бол яахав

Цагаан цаас эмгэнэл уншаад өнгөрнө

Цаг бусаар хүний гарт үрэгдсэн болохоор

Цайлган сэтгэлт хүүгээ хэн чүл мартнам

Та

Ашиг хонжоо олох гэж Ардчилалыг үүсгээгүй

Та 

Алдар нэртэй болох гэж Ардчилалыг үүсгээгүй

Та

Аливаа бузар бүхнийг сөрөх хана байсан болохоор 

Аргагүй эрхэнд ганцаардан уналаа 

 

Зуурдын завшааныг ашиглан таныг золиосолсон хүмүүс

100н тал хүрэхгүй үхээд өгнөө гайгүй..

Зуун зуун дамжин алдар суу алдар тань дуурсахад

Зусарч бялдууч тэд өт хорхой болноо

 

Зүг зүгийн муу зүүн хойшоо гэх юм

Зүглэж зорьж тийшээ алхаж яваа хэрэгүү...

Зүтгэж тэмцэж явсан ард олон чинь хүртэл

Зүсэн бүрийн зүйлд толгой нь эргэсэн бусуу.....

 

"Хэнэггүйхэн тамхиа татан алхах нь

Хэтэрхий их гунигтай ч юм шиг санагдана

Хүйтэн баримал биений чинь зүрх нь чулуу болов уу?

Хүрэл хар нүднээс нь нулимс дуслах болов уу?"

 

"Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" С.Зориг


images (4).jpg



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ч.Амартүвшин : Намар хайр ирдэггүй гэж хэн чамд хэлээ вэ?
Оруулсан admin on 2013-04-07 21:36:30 (1652 уншсан)

Намар хайр ирдэггүй гэж хэн чамд хэлээ вэ?

Навч шиг хайр ...өнчин навч шиг хайр

Намар ирдэг юм 
Ногоохон навч шарлан газар унаж 
Номин дэлхийн өнгө хувирах улирал
Усны шувууд зэллэн буцах цагт
Уянга дуу шиг

Гунигт дуу шиг хайр

Намар ирдэг юм.

Шарласан навчис дээр харин та битгий гишгээрэй 
Шаналах шиг

Ёолох шиг 
Доголон нулимс шиг өнчин навчис

Догдлох шиг 
Тэмүүлэх шиг хайр ирдэг юм

 

Ч.Амартүвшин

 

images (42).jpg



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ч.Амартүвшин : Ертөнцөд би мэндлээд 35 жил болжээ
Оруулсан admin on 2013-04-07 21:24:47 (1318 уншсан)

Ер нь ингэхэд би ямар хүн билээ дээ 
Ер бусын хугацааг хорвоод би элээхдээ 
Юу хийж ..юу бүтээлээ ..энэ хугацаанд

Гасрал гутрал зовлон жаргал ..эгэл жирийн өдрүүд
Гал халуун дурлал хайр шингэсэн харц юу эсийг үзлээ дээ 
Гай тариагүй гавьяа ч байгуулаагүй гэхүү дээ
Ганцхан биедээ зөвдөж буруудаж явж дээ

Уруудаж явахад таарсан сайн муу хүмүүс 
Урам нэмэх нь их байхад уруу татах нь бүүр их байсан
Учрахдаа баясуулдаг хэсэг байхад
Уур хүргэдэг нь бүүр их байсаан

Жимсний амтыг мэдэлгүй ярвайж явсан өдрүүд
Жинхэнэ найзаа танилгүй ихэрхэж явсан үе
Хоёрхон алхамын хооронд хуурах гэсэн нөхөд
Хор долоочоод аархаж явсан үе минь

Хорвоо цээжинд багтсан хориодхон тэнэг нас
Хоёр нийгэм солигдоход өөрийгөө таниагүй үе
Залуу насны аагаар бүхэн сэтгэлд багтаж
Замбуутивын жамыг ойлгоогүй гэнэн багын учрал

Өгсөж өөдөлж явах замд таарсан нөхдүүд 
Өөд татах нэгэн байхад өрсөж түлхэн нь элбэг байсан
Оюуны байтугай ходоодны хоосролоо давж чадаагүй байж 
Олон хүний замд гай болж явсан 

Ганцхан олдох амьдралдаа сайхан амьдрах гэж 
Гал халуун насаа харьд өнгөрүүлж явсан
Миний үеийн залуус нийгмийн золиос болсон
Хүний нутгийн тэнгэрт өөртөө л найдаж зүтгэсэн 

Итгэл сэтгэл нулимс гурваа сэтгэлдээ нууж 
Эх орондоо эрүүл бус биетэй л ирсэн
Зовсоны эцэст жаргах цаг ирнээ гэж 
Зориж ирсээн эх орондоо...........

Лоозонд улайсан үеийг миний үеийнхэн харсан
Луйварт идэгдсэн үеийг миний үеийнхэн үзсэн
Эх орноо хөгжүүлэх ухаан тээж хариас ирсэн
Энэ үеийг зөвхөн миний үеийхэн хөгжүүлнээ ...


Ертөнцөд би мэндлээд 35 жил болжээ 
Ер нь ингэхэд би ямар хүн билээ дээ 
Ер бусын хугацааг хорвоод би элээхдээ 
Юу хийж ..юу бүтээлээ ..энэ хугацаанд

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Батболд : Амны билэгтэй амтад зүүд
Оруулсан Батболд on 2013-04-06 14:25:35 (1710 уншсан)

Аргалын утаа үнэрлэж ариусах мэт нялхрах шиг

Араг шээзгий бөгтөрч амаржих эх нярайлах шиг

Алс хол харийн газраас төрсөн нутагтаа ирээд

Аавынхаа гэрийн гадаа дөрөө мултлан буухад

Дөрвөн нүдэт банхар давхиж ирээд эрхлэх шиг

Дөнгөж төрсөн хурга ишиг намайг хараад тонгочих шиг

Гэрийн хаалгаар ээж цухуйгаад “хүү минь ирлээ” гээд эргэх шиг

Гэртэй нөмгөн суусан аав минь ухасхийгээд сандрах шиг

Хонь малын шивэг хамарт цоргиж үнэртэх шиг

Хөрзөн хураасан пүнзэн дээр хөх ишиг харайлах шиг

Хөндийн хөх салхи хацар илбээд мэнд мэдүүлэн үнсэх шиг

Хотлож ханьссан хэдэн гэр сэтгэлд  дотно санагдах шиг

Гэрийнхээ хаалгаар дотроо догдолон бөхийсхийж орох шиг

Гар зөрүүлөн “амар байна уу” гээд аав ээждээ золгох шиг

Гараа гаргаж чанасан ижийнхээ цайг оочлох шиг

Ганихарч санасан сэтгэлээ тайлж амрах шиг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Батболд : Зоригтонд зориулсан хөшөө
Оруулсан Батболд on 2013-04-06 13:53:14 (1576 уншсан)

Зайлуул даа хөөрхий гэж

“Зориг”-ын хөшөө  цэцэг цас хоёрт дарагдан

Нэг их санаашрангуй бас горьдонгуй харцаар

Биднийг даруухан тайванаар харан зогсоно

Хүндэтгэсэн олон цэцгийн баглаа өргөсөн байна

Хурмаст тэнгэр харууслын нулмасаа унагасан байна

Харин энэ хөшөө юу бодож зогсдогийм бол

Харин энэ хүний төлөө бид юу хийж чадахийм бол



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Батболд : ЗАЛУУ НАС БОГИНОХОН
Оруулсан Батболд on 2013-04-05 22:42:06 (2752 уншсан)

Ороо нь орсон буур шиг

Омог бардам хангал насандаа

Онгон бүсгүйн унаган хайрыг

Ойлгох чөлөөгүй явсан гэнэн залуу нас минь

Цэл залуу насны

Цол гуншин биш ч гэлээ

Цаг үедээ бол

Цог золбоотой явсан идэр залуу нас минь

Цагын чөлөө гуйж авсан цэрэг шиг

Цаг нарт хавчигдан

Зүг чиггүй самгардаж

Зүсэн бүрийн бүсгүйчүүл рүү

Зүсээ гундтал, үсээ цайтал

Зүрхээрээ түрий барьж

Зоргоороо гүйж явсан тэр үе маань

Залуу нас богинохон гэдгийг

Зөнгөөрөө тэгэхэд мэдэрсэн ч юмуу

Заяагаараа тэгж таарсан ч юмуу

Зуны цэцэг шиг бүсгүйчүүлийг

Зулын гэрэл шиг насандаа гүйцээх гэж

Хөлөө эцтэл гүйсэн байна

Хөлсөө гартал бүжгэлсэн байна

Яахаа мэдэхгүй савсан байна

Ёолохоо мэдэхгүй сэвсэн байна хөөрхий



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: ЧАМДАА Л ...
Оруулсан admin on 2013-04-04 12:56:44 (1606 уншсан)

Цэцэгс нарыг хараад мишээдэг шиг
Чинийхээ дэргэд би чинь хайраар ургадаг
Зүүдэн ертөнцдөө хаан хатан хоёр ч гэлээ
Зүгээр л энэ амьдралд санахын л заяатай хосууд..,

Эзгүйчилж зүрхийг чинь эзэмддэг ч гэлээ
Эхнэрт чинь харин дандаа бууж өгдөгөө..,
Буруутгах эрхгүйминий л нууцхан хайр
Бусдаас чамайгаа харамлан жаргадаг..,

Үүлс тэнгэртээ зүрхэн хэлбэрээр амардаг
Өөрт чинь би бундан зүрхээрээ дурладаг
Жаргах замын садаа болж салгахгүй ээ.
Жаргалтай мөчийг чинь алсаас харж л гэгэлзэнэ..,

Зөрж дотроо дарсан чэнэ хайр мөхөхгүй
Зөрүүдэлж чамаасаа зугтсан ч бас л мартахгүй
Дэргэд чинь байхгүй ч сэтгэл минь чамдаа уяатай
Дэврүүн хүсэл оргилсон дурлал минь ҮНЭНЧ хэвээрээ шүү..,

C.У
2013.03.30 17:54



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг: Өөдрөг бай
Оруулсан admin on 2013-04-02 02:05:27 (1886 уншсан)

Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц
Өнгөрсөнөө харалгүй урагшаа алх
Өөдрөг байж бүхнийг ойлго
Өндийх цаг чинь ирэхэд
Өлмийд чинь бүгд сөхрөнө
Өөдөө харж хамараа бөө сөх
Өр зүрхэндээ энэрэл тээж яв
Өөрийн биш гэлтгүй бүгдэд тусал
Өнчин гэж сэтгэлээр бүү уна
Өнө мөнхийн зүйл гэж үгүй
Өчүүхэн бодлоосоо хагац
Өнгөрснөө харалгүй урагшаа алх
Өөдрөг байж бүхнийг ойлго....



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ч.Амартүвшин : Бүсгүй чамтай би шинээр дахин нэг танилцахсан
Оруулсан admin on 2013-03-31 13:19:08 (1294 уншсан)

Бүх юмыг шал өөрөөр эхлэхсэн

Бүрэг ичимхий номхон дорой байсан аа болиод

Бүүр өөр нүүрэмгий болоод учрахсан

Өөрөөсөө ч илүү хайртай чамдаа дэндүү  зөөлөн харьцсандаа

Өөдөөс чинь ядаж эгцхэн ч харж чаддаггүй байсан даа

Өнөөдөр чамайг өөрийн болгож чадалгүй алдчихаад

Өнөөх дурлалаа шинээр ахин 1 эхлэхсэн гэж санааширан сууна

Хэрвээ бүх юм эргэж дахин шинээр эхэлбэл

Хэтэрхий хайртай чамайгаа тоохгүй юм шиг царайлахсан

Хэнзэрч нялхарсан зүрхэнд чинь дурлалын сум харвачихаад

Хэнэг ч үгүй инээмсэглэж бусад охидтой хардуулахсан

Олон хоног хүлээсэн сургуулийн баярын үдэшлэг дээр

Огт танихгүй юм шиг хажуугаар чинь зөрөхсөн

Торомгор алаг нүдэнд чинь хайрын нулимс хурж

Тогтож ядан зогсохыг чинь сэм сэмхэн харахсан

Бүсгүй чамтай би шинээр ахин 1 танилцвал

Бүх юмыг дахин 1 эхлэвэл

Бүтэлгүй хайрынхаа тухай захиагаа өгөөд эргэхэд чинь 

Бүх буруугаа хүлээж хайртай гэж шивнэхсэн

Бүсгүй чамтай би шинээр ахин 1 танилцахсан

Бүх юмыг шал өөрөөр эхлэхсэн

Бүрэг ичимхий номхон дорой байсан аа болиод

Бүүр өөр нүүрэмгий нэгэн болоод учрахсан

 

Ч.Амартүвшин  



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Сүүдэр /2-р хэсэг/
Оруулсан Үүрийнтуяа on 2013-03-31 00:24:33 (2656 уншсан)

Оройн хоолон дээр Амраа нэг ч үг дугарсангүй. Зөвхөн урагшаагаа гөлийн, хэлгүй мэт ширтэх нь аймшгийн киноны хар сүнс шиг харагдана. Гэвч энэ бол ердөө зүг харахад л ийм байгаа. Хэдэн өдрийн дараа анхны өдөр юу болсныг  Батболд Гэрлээд нэгд нэгэнгүй ярьж өгөхөд

-Ямар балай юм бэ, шинэ байранд дөнгөж орж ирж байхад ийм юм болох гэж. Хуучин эзэн нь хашаа хороогоо цэвэрлэхэд яадаг байнаа! гээд баашилж эхлэхэд коридороос дуулдах утасны дуудлага яриаг нь таслав. Гэрлээ утсаа аван хэсэг хугацаанд ярьсны эцэст

-Нөгөө германаас ирсэн бизнесмен газар үзье, хэрвээ газар таалагдвал шинэ барилга барина гэнэ. Тэгээд татгалзахгүй бол одоо хамт оройн хоолонд оронгоо ажилаа ярихыг хүсч байна гэж туслахаараа хэлүүлж байна хэмээн их л яаруу сандруу хэлэнгээ 2-р давхарруу гүйх шахам гарч



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г.Бадам : Баймаар байна
Оруулсан admin on 2013-03-30 21:31:41 (1279 уншсан)

Газрын манхан долгио
Уулсыг байхад би баймаар байна
Галын магнаг толио
Тэнгэрийг байхад би баймаар байна
Уйдаж алдуурсан оддыг
Ижлийг нь сануулж би баймаар байна
Үүл нарны оройд
Цасны мананд би баймаар байна
Мөөмөн толгодын сэрвээнд
Цэцэг эрхлүүлэн би баймаар байна
Мөнгөн сарны хорвоод
Сүүдэр атаархуулан би баймаар байна
Мөрөөдөм цагаан эгшиглэнд чинь
Шүтэн гэрэлтэн би баймаар байна 
Мөнхийн залуу насаараа
Шүлэг шиг гоёж би баймаар байна
Ангир цээжээ түлхэлсэн
Цэнхэр дуутай хайрыг чинь
Зүрхний мөнгөн шон дээрээ
Тэнгэрийн заяагаар өргөн
Зөв эргүүлэгтэй нарны тойрогт
Зөрсөн загас шиг зүс эвлээж
Сүү үнэртсэн алаг орчинд
Сүнсээ ширэлдүүлж хамт баймаар байна

 2004-12-07



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г.Бадам : Хуучин улирал
Оруулсан admin on 2013-03-30 21:14:49 (1307 уншсан)

Их дөлт цавидар долоон одны

            Асан мандахын хаяа шаргалтана

Итгэлийн цахулай шувууд  минь

            Ирэх, буцахын хооронд зэллэнэ.

Илчилгүй, алтан тасамт

            Эрээн хурмастын учир дор

Инагш сэтгэлийн заяат чуулбар

            Хайр хэмээгчид сөгдөнө

Долгиотогч газрын хэлхээ

            Зүүрмэх анирын шанхыг сэмлэнэ.

Хамбан манан тэнд бөгтөрчээ...  

Дотуур гүйх цусны минь үргэлжлэл

            Зуны цас өвөлийн цэцгэнд буйг

Хад чулууны судал хэлнэ...

Домгийн эрхэмсэг хөлөг мэт

            Омголон борлог үүлс

Дүнжгэр намрын асарнаа хуйларна.

Дорнодын сарны гэгээн хоймороос

            Бороо зүсрэх нь

Дөрвөн цагийн хөсөг болой

Зүс цэлмэг урин улирал

            Ургаж анхилах нь

                        Шинэхэн цэцгэс мэт агаад

Зүгээр явахад ариун шалтгаанд

            Уруу татсан нь

                        Шилт цагийн хэрэг ээ.

Сүж хайранд дэврэхдээ

            Цээж мэлмэрэн сагаад

                        Чин нууцыг дэлгэмээр...

Сүүт шөнийн ялдам энгэр

            Цасан сормууст Маралгоо адил

                        Янаг ододын гэрэлд амраглана

Зөнтэй дурлалын совинд

            Сондор мэт ороогдсон чилээдүү үдэш

                        Мөнгөн нуурын уянгатай

Зөөлөн зөөлөн санагалзахад

            Шалигүйхэн эмзэглэлд нурах

Мөрөөдлийн минь дотоод ахуй

            Шаргал пансан өдрүүдтэй

Ноднин жилийн цэцгэсийн улирал

Өнгөрөн одсон ч

Хөх тэнгэр цагаан үүлсийн чанадаас

            Хаяаны салхитай сэнгэнээд

Намрын сэжүүрийг,

            Будан хөлтөрсөн санаашрал түгших нь

Нэгээхэн ариусал тээж,

Бодол тулан эрх төгөлдөр өө  

Хадлангийн тэндээс, чийгт өвсний дундуур

            Бүрэг майхны бараа үзэгдэх мэт болоод

Хамар шахирам, нулимс цийлэм

            Бүгээн догдоллын тэртээ он жил

                        Толгод мэт зэрэглэнэ.

Хаашаа ч юм алдууран одохдоо

            Зөндөөн гэрэлтэн удсанаа

                        Дэндүүхэн бардам болгосон

Хатан тунгалаг, үлэмж энхрий,

            Өнө холын царай

                        Ягаахан гэрэлт хүслэн минь

Энэ л хуучин улирал аа.

1994-8-17



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Баяртай
Оруулсан admin on 2013-03-30 15:07:22 (2409 уншсан)


Хаа сайгүй л навч хөлд минь гишгэгдэнэ Харангуй орчлонгоос гэрэл гэгээг л би хайна. Утга учиргүй амьдрал хөвөрсөөр . Ганцаардал сэтгэлд минь хургаж биенийхээ талыг хаа нэгтэй гээсэн юм шиг. Саран авхай бодлоо цэгцлэхэд минь саад болж гунигийг илгээх юм. Яах ёстой вэ? Сэтгэл минь бодолдоо зангирч сэрж чадамгүй хар дарсан зүүд шиг. Утгагүй. Ямар ч утга алга. Бүх зүйлээс залхаж байна. Чихэнд шивнэх нялуун үгсээс ч залхаж байна. Хаврын тэнгэр шиг хувьсамтгай ааш аягийг чинь тэвчихгүй нь.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Эрдэнэсайхан : Монгол тоглоом
Оруулсан admin on 2013-03-30 12:32:19 (1959 уншсан)

Төр гэдэг нь дүрэмгүй тоглоом

Түвшин хүн зүглэшгүй тоглоом
Тоглохгүй бол тоглуулдаг тоглоом
Тоглоод эхэлвэл гавлуулдаг тоглоом
Шударгад нь осолтой тоглоом
Шуналтайд нь ашигтай тоглоом
Түмний төлөө бол тэнгэрлиг тоглоом
Түүнээсээ няцвал гутамшигт тоглоом

Улс төр нь ухаангүй тоглоом
Уусан идсэн нь хортой тоглоом
Мөнгөтэй эвлэрвэл алдартай тоглоом
Yнэнтэй нөхөрлөвөл австай тоглоом
Олон ч хүний хорхойссон тоглоом
Цөөхөн нэгний цөхөрсөн тоглоом
Худал үг багтай тоглоом
Yнэн үг үхэлтэй тоглоом

Засаг гэдэг нь замбараагүй тоглоом
Зартай худалчдын цугларсан тоглоом
Ижлээ барьдаг араатнуудын тоглоом
Эх орноо худалддаг урвагчдын тоглоом
Хонио даатгасан чононы тоглоом
Хоол жасласан гахайны тоглоом
Далан худалчын онгод тоглоом
Дарсанд шүтсэн сүгнүүдийн тоглоом

Монгол төр цаазгүй тоглоом
Монгол газар эзэнгүй тоглоом
Монгол цус бохирдсон тоглоом
Монгол түүх мартагдсан тоглоом
Монгол охид өнгөний тоглоом
Монгол хөвгүүд архины тоглоом
Монгол нутаг алтчидын тоглоом
Монгол одоо дэлхийн тоглоом

Дэлхий уул нь монголын тоглоом
Дээлтэй баатруудын сэлэмний тоглоом
Атгахан нөжөөр бүрхсэн тоглоом
Алунгоо эхийн хөвүүдийн тоглоом

Бор талдаа эсгий гэртэй
Бодол санаандаа ертөнцийн учиртай
Гүжирмэг биендээ байгалийн сүнстэй
Гүйгүүл ухаандаа хаадын бодолтой
Өрлөг түүхээр бид тоглож явсан, үнээн
Өнөө харин бид тоглуулж явна аа, үнэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_14.jpg
Хэмжээс: 600x436 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3210


B2-008.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3126


khuv5-035.JPG
Хэмжээс: 600x450 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2886


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn