Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Өгүүллэг: С.Баттулга : Бэрх шагай
Оруулсан admin on 2013-05-02 14:26:04 (1931 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Н.Бадамжав : Бялзуухайн нислэг
Оруулсан admin on 2013-05-02 14:22:47 (1931 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Баттогтох : Өглөө босоход минь бороо орсон байгаасай ...
Оруулсан admin on 2013-04-26 21:44:23 (1782 уншсан)

Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд

………………………………………………..
“Өглөө босоход минь бороо орсон байгаасай 
Өнгө нь тунгалаг наран гийж үүл нь цэлмэсэн байгаасай
Шөнө зүүдэлсэн зүүдээ бодож ижийгээ нэг үзэх юмсан 
Шүүдэр дундуур туучиж даарсан хөлөө бариулах юмсан
Өглөө босоход аав минь ирсэн байгаасай 
Өчигдрийн минь зүүдийг мэдэж ижийгийн минь тавьсан ааруулыг авчирсан байгаасай 
Үглэж дуулахыг нь санан санан байж амтархан идэх юмсан
Үгүйлж уйлахын жаргал оноосон орчлонгийн үүднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өтгөн цагаан үүл нь арилж наран мандсан байгаасай
Ижийнхээ ярьдаг үлгэрийг дурсаж цагаан дарь эхийг цасаар урлах юмсан
Ингэтлээ санаж очоод ижийдээ нэг үнсүүлэх юмсан 
Өглөө босоход эгч минь ирсэн байгаасай 
Өчигдрийн минь бодлыг мэдэж ижийгийн минь дээлийг өмссөн байгаасай 
Үнсэж үнэрлэхийг нь санан санан байж дээлийнх нь товчийг имрэх юмсан
Үзэж явахын жаргал дутсан орчлонгийн үүднээс 
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан 
Өглөө босоход минь цас ч ороогүй, бороо ч ороогүй байгаасай 
Өндөр дээд огторгуйд ангир нисэж үзэгдээсэй 
Тэнгэрт тасарсан шувууны өдийг барьж захиа бичих юмсан
Тэрлэгэн дээлийг минь явуул гэж хэл хүргүүлэх юмсан 
Өглөө босоход дүү минь ирсэн байгаасай 
Өчигдрийн минь санааг мэдэж тэрлэгийг минь авчирсан байгаасай
Ширхэг ширхэг цагаан үсийг нь санан байж ижийгээ нэг бодох юмсан 
Шинэ дээлийн өнгө дүүгээр буцааж 
Ижийгээ нэг баярлуулах юмсан.” 


…………………………………………………

“Алиа минь хонгор минь амраг минь
Амраг хонгор Алиа минь ээ!
Аяс намуухан яриа нь ангир гунганах шиг
Алиа минь
Айлын тооноор гэрэл цохих шиг хонгор харцтай
Алиа минь
Айсуй яваа цагийн амьсгал шиг урин амарлингуй
Алиа минь
Амраг хонгор Алиа минь ээ
Гэнэн минь хонгор минь амраг минь
Гэнэн хонгор Алиа минь ээ!
Гэзэгний чинь үнэрт эрвээхэй хургадаг
Алиа минь
Гэр орноос минь намайг дайжуулж орхидог
Алиа минь
Гэнэ гэнэхэн санаа алдаж байгаад уйлж орхидог
Алиа минь
Гэнэн хонгор Алиа минь ээ...” 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Баттогтох : Мөрөөдлийн шүлэг
Оруулсан admin on 2013-04-26 21:41:51 (2321 уншсан)

Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд  

Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.
Хоног өдрүүдийг тоолж, хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан…
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан.
Уй гунигийг нь хуваалцаж хэн нэгэнтэй нь дотно сайхан үерхэх юмсан.
Урины шувуу мэт нисч ирээд сэтгэлд нь бууж бүлээцүүлэх юмсан.
Зунжин орсон борооноос уйдаж, нарыг хүсэж намар болохыг удтал хүлээх юмсан.
Зуны үдэш шал нойтон хувцастай сарны туяа туучиж ус зэтгүүлэх юмсан.
Хүйс хүйсхэн салхинд санаа алдахуй нөхөрийнхөө инээмсэглэлийг санаж дулаацах юмсан
Хүний явдлыг тунгааж намрын навчис адил уянгатайхан амьдрах юмсан.
Араг үүрч аргалд явах юмсан, бодол түүх юмсан.
Айлынхаа охиныг мөрөөдөж зүүдлээд нүдэн дээр нь үнсэх юмсан.
Борог өвсний үзүүр ганхуулах салхины чимээг мэдрэх юмсан.
Бор бор бялзуухайг исгэрч хангинтал дуулах юмсан.
Талын ногооны шивнээг сонсож бүсгүй хүнийх шиг үнэрийг нь таалах юмсан.
Таагүүрийг ойлгож, тасарсан навчисыг өрөвдөж, гэгээ татуулан унах харавсан одны хэлтэрхийг үзэх юмсан.
Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.
Хоног өдрүүдийг тоолон
Хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан.
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Баттогтох : Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно
Оруулсан admin on 2013-04-26 21:40:50 (1393 уншсан)

Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд  

Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно
Сарны гэрэлтэйд шувууны нулимсанд дулаацаж өвс болно
Сархадын халуунд санчиг бүлээцүүлж нулимс болно
Самрын үр шиг бөөрөнхий хорвоод яаж ийгээд хүн болно

Умрын салхинд уйлж ниссээр шувуу болно
Усны урсгалд сөрж элэгдсээр чулуу болно
Уйт орчлон гашуудан зовсоор эмгэн болно
Уйтгар гуниг нүдэнд минь шингэсээр сүүмгэр болно

Буйлсны нахиа гиншин дуншсаар гэгээт үүрээр эх болно
Бүүдгэр манан бороо дагаж норсоор шүүдэр болно
Бүрэнхий шөнө биеийг минь нөмөрсөөр эмгэнэлийн хар алчуур болно
Бөртэ энэ орчлон бөн бөн гунигласаар ижий минь болно

Зотон даавуу шиг бор үдшээр зоргоороо хүүхдүүд ангир болно
Зоргол шиг одод шатаж дуусаад зол заяатай нь солир болно
Зоосны чимээнээр цэцэг ногоо нь дуугарчихаад намар болно
Золигийн энэ хорвоод навчис хэмээгч нь охид болно

Өөлөн сар өнхөрч ойчоод нуур болно
Өндөр тэнгэр даарч хоноод өглөө босоход өвөл болно
Өвгөн жимс тасарч унаад өндгөн бие нь бурхан болно
Өөрөө би хальж одоод
Өвснөөс ч илүү өвс
Навчнаас ч илүү навч
Чулуунаас ч илүү чулуу болно



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Баттогтох : Ижийгээ үгүйлж уйлж бичсэн шүлэг
Оруулсан admin on 2013-04-26 21:38:31 (1505 уншсан)

Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд  

Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь
Шувуу шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь
Ногоо ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм

Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий нь болоод тэнгэрт нисчихсэн юм

Хав харанхуй шөнөөр үүлс тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр нь унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд
Өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм

Шивэр шивэр савирсан зуны салхи гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртэж хэвтсэн юм
Харгана бүдаргана хатгаж ганцхан сартай амьтдыг уйлуулаад байхаар нь
Хадаг шиг зөөлхөн өвс ногооны ижий нь болоод газарт шингэчихсэн юм

Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан намайг орхиод
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм

Ижий минь намайг гомдоогоод байхаар
намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Ижий минь намайг уйлаад байхаар
шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм
Ижий минь намайг зовоогоод байхаар
хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Ижий минь намайг эрхлээд байхаар
өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Болжморын ганц дэгдээхэй
Оруулсан admin on 2013-04-26 20:50:50 (1558 уншсан)

Өөрийн төрсөн үүрнээсээ
Өнчирч тасарсан дэгдээхэй
Өд сөднөөсөө зочсон
Өнчин ганц ангаахай би

 

Буурал нутгаасаа төөрсөн
Болжморын ганц дэгдээхэй
Бутны ёроолд бүлтгэнсэн
Будааны бор бялзуухай би

 

Бүүдгэр тэнгэрт дэрэвсэн
Бүргэдийн дэгдээхэй болоосой
Барьсан олзоо булаалгахгүй
Бардам шонхор болохсон би

 

Тал газрыг эзэгнэсэн
Тасын дэгдээхэй болоосой
Тарьсан будаа горьдодгүй
Талын баатар болохсон би

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Салхилаад өнгөрөх залуу нас
Оруулсан admin on 2013-04-26 20:48:20 (1411 уншсан)

Үүрийн ганц цолмон шиг
Үргээд буцах залуу нас
Үнэн худалын хоорондуур
Үсрээд гарсан залуу нас

 

Буурал хорвоогын үүдэн дээр
Булигаад буцах залуу нас
Бумбан дугуй гэрээсээ
Бужигнаад буцах залуу нас

 

Саарал хорвоогын тоосонд
Салхилаад өнгөрөх залуу нас
Солонгын долоон өнгө шиг
Солонгороод буцдаг залуу нас

 

Багахан давчуу хугацаанд нь
Барьж болдоггүй залуу нас
Бадам линхуан цэцэг шиг
Дэлгэрээд бадамладаг залуу нас

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ванчинбалын Инжинааши : Тэргүүлэгч цэцэг
Оруулсан admin on 2013-04-25 16:58:33 (1677 уншсан)

Тэргүүлэгч цэцэг

Хөлдөж хэмхэрсэн цагаан хас юутай ийм булбарай
Хүндэрч асгарсан шар мөхлөг үнэхээр машид зөөлөн
Хүйтнийг эсэргүүлэн мэдээг олсугай хэмээн эчсэнд
Хүрээний доторхи мөнгөн хумханд хөлийн хэв дүүрэн.

***

Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж
Мяралзан эрээлжих үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй.
Миний энэ бие хэл сэтгэлийн гүн чилсэн шалтгааныг
Мятаршгүй хожмын мэргэд айлднам болов уу үгүй юү?

***

Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүл салхинаа хөрвөх мэт.
Хүмүүний сэтгэлийг хөндөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хиймой.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Э.Бүжинлхам : Жижигхэн саарал хотод ...
Оруулсан admin on 2013-04-25 16:52:11 (1463 уншсан)

* * *
Жижигхэн саарал хотод 
Цас бударнам
Жирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш
Өсгийд минь гишгэгдсэн 
Намрын энэ навч
Гуниггүй, инээмсэглэн нойрсож буйд итгэнэм
Хуучин гудамжны танил байшингууд
Худалдааны жижигхэн асар
Тамхи зардаг эмэгтэйн дулаахан гар
Танил залуугийн бүдэгхэн гуниг
Автобусны арын суудал дээр би
Бурханы хүүхдүүдийг ажнам
Ave Maria чихэнд минь үлгэр шивнэнэ...
Жижигхэн саарал хотод 
Цас бударнам
Жирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш

2011.11.11

* * *
Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би 
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа
Тэсээд л байгаа, тэр инээмсэглэлийг чинь төсөөлөн бодоод
Тэнгэрийг алгандаа багтаадаг хэвээрээ байгаа
Амьдрах хүсэл төрөхгүй, хов хоосны туйлтай нэгддэг
Амьдрах шунал өдөөх-аялгуут хорыг залгилсаар л байгаа
Урьдын юм бүхэн л хэвээрээ байгаа, урах дуртай
Урагдах дуртай, уйтгарлах дуртай ч хэвээрээ байгаа
Өд сөдөнд минь наалдсан өчигдрийг сэгсэрч унагаалгүй
Өөрийнхөөрөө шаналж, гунихдаа ч дурласаар л байгаа
Чиний хайрладаг эгшиглэнт бүрэнхийг энгэртээ хадгалсаар байгаа
Чиний минь зурж өгсөн далавчтай нүд л харин...

2012.07.24

* * *
Тэр зам дээр сүүдэр нь шувууны дүрстэй улиас байдагсан
Тэндээс гунигт жигүүртэн далавчаа зүсэн нисдэгсэн
Тэнгэр л өдийг эсгэж, газарт унагаж зүрхэлдэгсэн
Тэсэлгүй харанхуй хүртэл нүдээ тас аньдагсан...
Урт цувтай бүрх малгайтай, үнэнээ нуучихсан хүмүүс мэт
Учиргүй адилхан сүүдэртэй саглагар моддоос сүрхийн нисэх
Жигүүртэн бүрийн хоолой нарны хүмүүст дуугаа дуулдагсан
Жир бусын өнөөх улиас л сарны гэрлийг хүлээн суудагсан
Түүний цээжин дээр хэн нэгэн ганцаардал гэдэг үгийг
Гаргацгүй сийлж өгөөд хаа нэг тийшээ одсон гэдгийг
Тэр модны хуучин сорви үзгэнд минь шивнэчихээд
Тэгээд хаврыг хашгиран сэрээдэг байсан
Сүүдэр нь шувууны дүрстэй улиас байдагсан
Сүүлчийн гунигт жигүүртэн л далавчаа зүсэн нисдэгсэн

2012.09.12

Яруу найрагч Э.Бүжинлхамын 

"Намрыг мартагсад" шүлгийн ном. 37, 79, 98 дугаар талд буй.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ванчинбалын Инжинаш : Дорно салхин хийстүгэй
Оруулсан admin on 2013-04-25 16:46:49 (2884 уншсан)

Дорно салхин хийстүгэй

Өглөөн жихүүн ханцуйнд нэвтэрвэй,
Өрөөний хоовонд гараа хөлчөөмүй.
Үүрэглэн унтсанаар зажны үс садарвай,
Өөрөө босож толийн хайрцгийг хаамуй.

Охид оо, охид, өндөр үүдийг түргэн хаа,
Өргөн замыг алгуур дэлгэ.
Үзэсгэлэн хөнгөн эрвээхэй хэний тул ийнхүү хэрээсгийг тойрмуй,
Өргүү балмад зөгий юуны учир бас цонхыг дэлдмүй.

Өнгөрөх дорно салхи өөрийн дураар хийстүгэй,
Өнгөрөх дорно салхи өөрийн дураар хийстүгэй.

 

Чиглэрсэн сэтгэл

Эгшиг аялгууг мэдэх нөхөр үед юутай чухаг
Элэгсэг халуун чигч сэтгэлийг хэн олж мэдмүй?
Эртний байдлыг дуурайхын учир эгэл ардад элэглэгдмуй,
Энгийн занг жигшиснээр олон хүмүүнээ зэвүүрхэгдмүй.
Эх эцэст нэгэн адилаар үл халагчдыг эрвээс
Эсрэх хөхөрсөн уулнаас өөр нөхөр үгүй.
Үүнээс хойш санаа шуудаж бийр зуруулаа хэмхчээд
Өвчүү доторх шүлэг уянгыг сүүдрийн зүг хийсгэсүгэй.

Ванчинбалын Инжинаш



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ванчинбалын Гүнначүг : Намарт уйтгарлав
Оруулсан admin on 2013-04-25 16:45:47 (1670 уншсан)

Намарт уйтгарлав

Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй,
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн.
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгайрхуйяа миний санах үе.

Хос уянга

Ургамал үүл үл өтлөх бөгөөтөл
Цасны учир толгой цаймуй
Урсгал усан зовлон үгүй атал
Салхины шалтгаанаа царай атирмуй.

Ванчинбалын Гүнначүг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ванчинбалын Гүлранс : Сайхан хүмүүн
Оруулсан admin on 2013-04-25 16:40:10 (2800 уншсан)

Ванчинбалын Гүлранс (1820-1851)

Сайхан хүмүүн

Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт,
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил,
Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.

A beautiful one

Your coloring is like a flower of three springs;
Your scen like a grans of nine autumns;
The blackness of your hair trandscends ink;
And even true red cannot match the redness of your lips

Англи орчуулгыг М.Саруул-Эрдэнэ, (Хэл бичгийн ухааны доктор)



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү ...
Оруулсан admin on 2013-04-23 19:37:17 (1460 уншсан)

Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү.

Тэнгэр нь хав хар тэр хавийн бүх сар үүл болоод нүүчихсэн

Тийм ахуйн доодтойх бяцхан дүнзэн байшингийн унтлагын өрөөнд

Элдэв дүрстэй тоолж баршгүй олон хүмүүс

Энэ булангаас тэр булан хүртэл солонго шиг л дамнажээ.

Чи хар даа. Сайн хар. Нүдэндээ ч итгэхгүй байна уу.

            Зочин бүр нь өөрийнхөө дарс хөнтөрдөг хундагатайгаа

            Зоогийн ширээ гэж үгүй, урд дамнуурган дээрх битүү хүнс

            Үхрийн хэл, утсан загас, шинэхэн түрс,

            Үнэр нь ханхалсан цагаан гаа, хулуу, шармал шиш

Чиний хүмүүс харж байгаа шиг чинь галбирлаг биш

Чихэнд сонсголонтой мянган аяз дуугаравч чи таг дүлий.

Гунигтайхан улаан даашинзыг өрөөгөөр нил асгасан

Гурван ч бусгүй гал халуун, үнэр нь яг л уруулийн будаг шиг

            Гурвуулаа чам дээр харцаа шидэлнэ.

Хамгийн сонирхолтой хэсэг нь хамгийн сонирхолгүй гэдэг нэртэй

Хамт байгсад чинь хэн ч байхгүй дүртэй

Чиний байгаа ахуйг ахуй биш гэдэг

Чи хар даа. Сайн хар. Нүдэндээ ч итгэхгүй байна уу.

Хоёрхон хором хүлээ одоо л хамгийн хачирхалтай нь

Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү

Тэнгэр нь хав хар тэр хавийн бүх сар үүл болоод нүүчихсэн

Тийм ахуйн доодтойх бяцхан дүнзэн байшингийн унтлагын өрөөнд

...

Гэнэт унтлагын хувцастай бяцхан жаал.

Инээх ч үгүй, уйлах ч үгүй, эргэж харсан ч үгүй.

Чи чамайг байнга дууддаг өглөөний сэрүүлгэндээ үзэгдэхээр

Чичих шиг л цочисхийн сэрээд

Нүдний шилээ тохож аваад л

Нөгөө сонин үдэшлэгт очсоноо, нүдээ нээснээс цаадтайх бүхнээ

Унтлагын хувцастайгаа тайлаад шидчихнэ.

Харин одоо толинд нүүрээ хартал

Нүүргүй нүүртэй царайлаг, царай муутай

Буцаж орондоо шургах завгүй,  цаг завгүй цаг хугацаатай.

Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү...

                                                                                    2013 оны 4 дүгээр сар 21-ны өдөр.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Эсэн мэнд энх тунх
Оруулсан admin on 2013-04-21 22:26:34 (1447 уншсан)

Өөдөсхөн хөлөөрөө өглөөний шүүдрийг тань туучаад

Өргөөнийхөө хаяанд наранд тань ээсэн болохоороо

Өвс ногооны тань үнэрт хоолой минь аргаад

Өнгөгүй тунгалаг агаараар тань амьсгалсан болохоороо

      Эх орон эх нутаг өнө мөнх

      Энэ бие эсэн мэнд энх тунх

Амьдралын урт зам мөрийг тань туулаад

Ариун дүрээ хэвлийд тань олсон болохоороо

Алдхан бие дагшин усаар тань тэжээгдээд

Алтарсан мичидтэй шөнөөр тань нойрссон болохоороо

      Эх орон эх нутаг өнө мөнх

      Энэ бие эсэн мэнд энх тунх

Ноён оргилын тань цайлган салхиар алгадуулаад

Нөмөрт нь хөлбөрч нөөлөгт тань бойжсон болохоороо

Тааны амттай тарган зоогийг тань хүртээд

Тансаг шөл тараг сүүгийг тань амталсан болохоороо

      Эх орон эх нутаг өнө мөнх

      Энэ бие эсэн мэнд энх тунх

Бүргэд хальсан буурал ууланд тань булигаад

Бүхнийг тольдон хараагаа хурцалсан болохоороо

Цэнхэр огторгуйн хормойг хөмсгөөрөө саравчлаад

Цэлийх агшинд тань бие минь тавирдаг болохоороо

      Эх орон эх нутаг өнө мөнх

      Энэ бие эсэн мэнд энх тунх

     

Б.Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ш.Цогтбаяр : Тархи
Оруулсан Tsogtbayar on 2013-04-18 14:42:23 (3681 уншсан)

            … Жуковын автобусны буудал дээр зогсож байтал хэн нэг нь ханцуйнаас татлаа. Эргээд хартал ноднин жил Өндөрхаан хотын уламжлалт эмнэлэгт хамт хэвтэж байсан Пунцал гэх хүү байлаа. Тэр ихэд баярласан бололтой инээмсэглэж
-           Цогоо ахаа та, хэзээ хотод ир...  ирээ вэ? гэж үл яриг ээрэнгүй хэлэв.
-           Ах нь нь удаагүй байнаа, нөгөөдөрөөс сумруугаа буцна. Чи хэнтэй цуг хотод ирэв, хаа хүрээд явж байгаа юм? гэвэл
-                       Би “Гялс” төвд,  тархины бичлэг хий...  хийлгээд явж байна. Ээжтэй цуг яваа. Миний тархинд хоёр... хоёр  нугалаас нэмэгдсэн байна гэсэн шүү гэж тасалдуулан  ярьсанаа мөн л инээмсэглэв. Түүний ард ээж нь зогсож буйг нь сая л олж харлаа. Ээжтэй нь мэндэлж, Пунцалын толгойг нь илж чихэр авах хэдэн төгрөг өгөөд байтал автобус ч ирж Пунцал эргэн эргэн харсаар урьдын адил инээмсэглэн автобусанд суугаад цонхоор гараа даллан явж одов. Түүний араас мөн л баяртай гэж гараа далласнаа өөрийн өрхгүй хөнгөн гуниг сэтгэлд амтагдаж, цээж хөндүүрлээд ирэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дуучин охинд
Оруулсан admin on 2013-04-15 07:01:04 (1259 уншсан)

Хаяа нэг явж байхад
Хаа нэгтээ олны газар
Газар дэлхий даагаагүй юм шиг
Ганцхан миний аав ээж алга уу даа гэж
Гараа дэлгэж мөнгө гуйн дуулж зогсоо өнчин охин таарах юм
Амьдрал хэмээгч хатуу хуулиараа
Аавын охинд ч өршөөлгүй хандаж
Амиа тэжээж голоо зогоох юмаа өөрөө ол гэж
Алдрайхан балчирхан охинд тулгасан байх юм
Өмссөн хувцас нь уранхай цооронхой
Үс гэзэг нь бөөстэй хуурстай
Өлссөн шинж нүүрэнд нь ил
Өнгө алдаж зүс дарсан
Өрөвдөхийг мэддэггүй орчлон өнгө мөнгөний хорвоо ер нь
Өөдөсхөн жаахан түүнийг яах гэж ингэж зовооно вэ?
Бууж ирээд буцаад явдаг орчлонд
Бушуухан ирээд түргэхэн явах нь дээр гэжүү
Арай ч үгүй байлгүй
Нэхэл хатуу хорвоо нэгэн биеийг заяахдаа
Нэг их зовлон туул гэж
Нэмэлт томилолт өгдөггүй баймаар сан
Дуулах ч гэж дээ хөөрхий
Дуурь арийн гоцлол биш
Дуутай найрын түрлэг биш
Өлсөхийн эрхээр аргагүй дуулсан
Өлөн хоолойн хашгираан байлаа
Эцэг эх нь цаг бусаар
Энэ хорвоогоос халиач юмуу
Эсвэл өвгөнтийн архичин болж
Эрээ цээрээ алдаа ч юмуу
Хоолой дууны хүч чадлаар
Хоногын хоолоо залгуулдаг ч юмуу
Амьдрах аргаа олж ядахдаа
Арчаагүй охиноо дуулуулсан ч юмуу
Аль нь болохыг хүмүүс мэдэхгүй ч
10 20 50 төгрөг алган дээр нь тавьж харагдана
Гунигын сүүдэр татсан харцанд нь
Гутарсан шинж нүдэнд нь ил
Ядуугын зовлонгоор даажигнасан хорвоод
Ядарсан шинж нүдэнд нь ил
Сувдран гялалзах шорвог нулимс нь
Цувран унахдаа хацрыг нь хайрна
Сувдаг шунахай мөнгөний хорвоод
Амьдарч яваадаа сэтгэл нь гуниглана
Алттай мөнгөтэй баян айлын
Анхил танхил хүүхдэд атаархана
Цэцэрлэг сургуульд явахыг хүснэ
Цэнгэж тоглож жаргахыг бодно
ай хөөрхий дүү минь
Амьдрал гэдэг өргөн далай
Алдаа оноо ихтэй хорвоо
Гагцхүү хорвоод яаж явахаа
Ганцхан чи өөрөө л шийднэ
Балчир оюун чинь яаж заяасанаас
Баярлах гомдох чинь аяндаа шийдэгдэнэ
Одоо үед ямар ч гэсэн
Олигтой амьдрах тавьлан үгүй
Та нараас өмнө өөрсдийгөө боддог
Тааруухан хүмүүс төр барьж байна
Харь орноос тусламж ирвэл
Хамтдаа нийлж хувааж иддэг
Төсөл барьж мөнгө авчихаад
Түүнийгээ өөрсдөө хувьдаа ашигладаг
Нимгэн ногоон дэвсгэртээс болж
Нэг нэгнээ алахаас буцахгүй
Харь зоосны дугуй нүхээр
Хамаг юмыг шийдэж бна 
1998он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ч.Амартүвшин : СОР-д зориулав
Оруулсан admin on 2013-04-11 11:15:19 (1394 уншсан)

images (48).jpg

Харь холын газар алс хүний нутагт

 

Хайрт хонгор чамайгаа санан шаналан суухдаа

Өнгөрч одсон бүхнээ эргэн нэг дурсаж

Өчүүхэн зүрхнийхээ шаналанг энэхүү цааснаа буулгалаа

Ер яагаад энд бидэн 2 учирсаныг

Ертөнцийн сайхан жаргалыг ганцхан чамаас амссаныг

Зүүдний минь ханхүү зөвхөн чи байсаныг

Зөрөг замын эрхээр бидэн 2 салсаныг

Мичид маралын туяанд чамайгаа дурсан суухдаа

Миний өчүүхэн сэтгэл одоо болтол ойлгосонгүй

Анх чамтай учирсан гэнэн тэнэг үед

Амьдрал миний хувьд тоглоом мэт санангдаж

Шохоорхож ширтсэн залуусын харцанд догдолж явсан 

Солиотой залуу насаа үзэн яднам одоо

Ганцхан үдшийн жаргалыг диваажин мэт санаж

Галзуурч явсан охин гэнэн насанд минь

Ганцхан чи л намайг шүтээн мэт дээдэлж

Гал халуун хайраар намайг өөртөө татаж

Омогшиж явсан зүрхний халуун галыг унтрааж

Орчлонд чи минь наддаа хайртай гэж шивэгнэсэн

Бүсгүй сэтгэлийн гүнд хайрын итгэл төрүүлж

Бүлээн амьсгалаар төөнөн намайг тэврэн авахдаа

"Хэрэггүй ээ"гэсэн үгийг зэрэглээ мэт замхруулж

Хэтэрхий гоёхон жаргалын үйлт цэнгэлийгөдөөж

Ханхар сайхан биенийхээ эс бүхнийг мэдрүүлж

Халуун залуу намны гүн цэнгэлд умбууллаа

Бүсгүй хүн гэдгээ орчлонд тэгэхэд би мэдэрч

Бүрэн жаргалд умбаж чиний бүхэнд уусаж

Нарт энэ орчлонгийн олон бүсгүй дундаас

Надаас илүү жаргалтай нь орчлонд үгүй мэтээ

Зүүд зэрэглээ мэт тэр л сайхан жаргалд

Зүрх минь тарчилж ингэж болохгүй гэх шиг

Олон жилийн турш хүсэж мөрөөдсөн хайртайгаа

Одоо л чи учирлаа гэж хэн нэгэн хэлэх шиг

гэтэл одоо чи минь хаа явна

Гэнэн тэнэг намайгаа юунд орхин одов оо

Энэ л аз жаргалыг олон жил мөрөөдөж 

Итгэж явсан минь худлаа байсан гэжүү

мэдэхгүй юмдаа мэдэхгүй юм хайрт минь

Миний эдэлсэн жаргал амссан зовлон 2г

Мэдрүүлж өгсөн хүн нь ганцхан чи болохоор

Илүү дэрний зовлонг шүлгээрээ би аргадаж

Эргээд ирнэ гэж өөрөө өөрийгөө хуурлаа

 

Гэмшил ухаарал хүсэл тачаал

Гэнэн залуу насны цорын ганц цэнгэл

Эдэлж чадаагүй жаргалаа сэтгэл минь нэхэхэд

Этгээд хачин бодол тархинд минь эргэв ээ ..

Өчүүхэн муу дур хүслийн боол гэж өөрийгөө харааж

Үзэн ядлаа би чамд ч бас гомдлоо

Өвгөрч хатсан модны навчис гандан унах шиг

Өнчин зүрхний шаналан нулимс болон урслаа

Яах гэж чи минь надтай учрав даа

Ямар ёр нь надад шүглэв дээ

Бурхан чөтгөр 2 намайг анх төрөхөд

Буян нүгэл 2оо тэнцүү өгсөн гэж үү

Чамдаа хайртай гэж өөрийгөө итгүүлж

Чанд журмыг сахин даруу номхон байсангүй ээ..

Аз сорьсон орчлонгийн ганган чамин бүхнээс 

Амсаж үзье гэсэндээ сэтгэлийн жолоо алдлаа

Өнгөрч одсон бүхэн минь дахин сэргэж

Өнөөх хачин дурлал минь ахин эхэлж

Ганцхан шөнийн жаргалыг диваажин мэт санаж

Галзуурч ....догдолж.. бас тэсч яадан

Өнчин дэрэн дээр нулимстай сэрэхэд

Өчигдөрийн дурлал минь орхин одовоо

Дэндүү тэнэг явсан тэр л үеэ бодон

Дэрээ тэврэн уйллаа ..нулимс минь гарсангүй

Уусан архины охь ухаан санаа сарниулавч

Учирч үйлдсэн нүглийг  сэтгэлээс минь арчсангүй

Ганцхан чамдаа хайртай гэдэгтээ би итгэдэггүй байж

Гал халуун дурлалыг хэн нэгнээс хайж

Дэндүү сайхан байна гэж бодсон юм байлгүй

Дэнгийн эрвээхий адил шатсан юм байл гүй

Хэзээ нэг цагт чамтайгаа дахин учрахад

Хэнэггүйхэн инээмсэглэсээр чи минь намайг тэврэх биз

Гар минь чичрээд цааш нь бичиж чадахгүй нь

Ганцхан чи  намайг уучлаасай даа

Нүүн одсон өдрүүдийн алдааг минь чи мэдэхгүй ч

Нүгэл санаагүй харцанд чинь тэсэх болов уу даа би ..........

                                                                                                  23.02.2008   ЯНЖҮ СИТИ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Хайр гэрэлтсэн бодлынхоо урланд
Оруулсан admin on 2013-04-10 17:48:20 (1409 уншсан)

Харандаа цаас надад хэрэггүй ээ

Хайр гэрэлтсэн бодлынхоо урланд л чамайгаа зуръя

Цэлмэг тэнгэр шувуудыг би зурахгүй тэд өөрсдөө амьд зураг юм

Харин бороо зуръя бодлоос чинь надруу урсах тэр л бороог зуръя

Нүцгэн биеэрээ өмнө минь зогсоод

Нүдээ аних тэр л мөчийг зуръя

Өлмийд минь унах бороон дусал

Өвөр дээр чинь цэцэг болж ургах

Тэр л агшинг зуръя

2013 оны 3 дугаар сар 31



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Маргааш тохиох учрал бүгдэд
Оруулсан admin on 2013-04-10 17:39:06 (1610 уншсан)

Магад цэцэг бүхэн миний замд дэлгэрэх

Маргаашийн наран саранд хөгжим тоглож өгөхсөн

Магад бороо хүртэл миний л дээрээс зөөлөн шиврэх

Маргааш тохиох учрал бүгдэд бэлэг бэлдэхсэн

Магад одод бүхэн надад үлгэр шивнэх гэж анивалзан гийх

Маргаашт зориулж шүүдрийн дуслаар дарс нэрж сөгнөхсөн

Магад шороо хүртэл миний хацрыг илбэн таалах

Мянга мянган маргаашийнхаа төлөө

Мянган жил амьдрахсан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 60 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-265.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2509

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-047.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3262

Зураач : Б.Хонгорзул
khongor013.jpg
Хэмжээс: 600x478 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2830


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn