Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Л.Өлзийтөгс : ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЖ ЧАДАХ ЦОР ГАНЦ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2014-08-26 14:40:37 (3807 уншсан)

Ээж минь

Миний ээж

Ээж минь дээ

Ээж минь

Миний л ээж

Миний сайхан ээж

Сайхан ээж

Бурхан минь, хичнээн хайртай

Л.Өлзийтөгс



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Оруулсан admin on 2014-08-26 10:15:48 (8125 уншсан)

“Таг мартсан тангараг” шүлгийн номонд орсон шүлгүүд нь хүний амьдралын зорилго, мөн чанарыг нээн таниулсан өнгө аястай. 
Өнөөдөр хүмүүс материаллаг ашиг сонирхлыг амьдралынхаа уриа тунхгийг болгож байна. Тэгвэл энэ номын шүлгүүд амьдралын жинхэнэ утга учир юу болохыг танд сануулах болно.

Бадамсэдийн Болдсүх

Номыг Интерном, Аз хур номын дэлгүүрүүдээс болон 99287809 утсаар холбогдон авч болно.

 

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад

Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд

Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл

Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо.

Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж

Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана

Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт

Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана

Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж

Авралт ариун номыг амны цаас болгож

Аль л болохгүй бүхнийг үйлдэж явсандаа халаглаж

Алгаа хавсран Бурханд мөргөн залбирч эхэлнэ

Орчлонд дөнгөж төрүүтээ Бурхан тандаа мөргөнө

Огт хэрэггүй зүйлсээр оролдохоо ер болино

Ертөнцөд уях үйлийн уяа хүлээсийг тасалж

Ердөө би дахин эхийн хэвлийд орохгүй

Ийм андгай өргөж энэ дэлхийд ирмэгцээ

Эдэлж байсан зовлон, тавьсан тангаргаа мартана

Зэрэглээ мэт орчлонгийн зэрвэсхэн жаргалд хууртаж

Хэмжээт энэ насаа хэнэг ч үгүй дуусгана.



( Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Хаан үр
Оруулсан admin on 2014-08-25 14:49:20 (2075 уншсан)

Эхийн дээлний хормой бараадан
Эрэгнэг сахин сүүн дээр мөлхөж
Эцгийн дээлний энгэрт багтан
Эрвэлзсэн хүлгийн дэлэн дээр цогиж
        Хөлд орж тэнцсэн
        Хөх Монголын хаан үр би
Хэцийн сартай хээр хоноглож
Хэрмэл чоноор цөсөөн цалгиаж
Хайрын зосоор хормой хээлэн
Хорвоогийн жаргалд өргөл нэмэн
        Дөрөө жийж боссон
        Домогт Монголын хаан үр би
Агсам хүлгийн амьд хийморийг
Алгандаа цацаглаж зүрхэндээ адислан
Алтай ханы зулай дээрээс
Айлчин нарыг сугадаж мордуулсаар
        Эрийн цээнд хүрсэн
        Их Монголын хаан үр би
Харь хэл тулсан хөлний
Хазгай мөрийг амиараа шүүрдэж
Хийсэж нүүсэн ширхэг элсэнд
Хэнхдэг цээжээрээ хана босгож
        Эх нутгаан өмөөрсөн
        Эрэлхэг Монголын хаан үр би
Эцгийн үгээр ханаа шийрлэж
Эхийн тусаар галаа ноцоож
Эрдэнийн чулуугаар ёсоо мануулж
Эвийн цулаар нүүдлээ хөтлүүлэн
         Ханийн тэнгэрт данслуулсан
         Хамаг Монголын хаан үр би
Ариун салхиар алчуур зангидсан
Амрагийн хайраар насаан дайлж
Атаа тэнгэр заяа сорлосон
Алаг үрс буян дүүргэж
        Дэлхий дэнсэлж амьдарсан
        Дэлгэр Монголын хаан үр би
Эцэг өвгөдийн ёс минь Монгол
Элгэнд эргэх цус минь Монгол
Элэгдэж өгөрших яс минь Монгол
Эргэж төрөхөд нутаг минь Монгол
        Морин дээр мөнхөрсөн
        Монгол эцгийн хаан үр би
Б.Сүхбаатар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Шувуудын цуваа
Оруулсан admin on 2014-08-25 14:47:47 (2132 уншсан)

Намар, намрын нарыг дагаад
Нүүдлийн шувууд буцсаар л байх болно
Нэгийг нь ч зүслээгүй миний сэтгэл
Нийлсэн ганганаанд гунигласаар л байх болно

Хавар, хаврын нарыг тээгээд
Холын шувууд ирсээр л байх болно
Хонгор шаргал зүсээр нь танихгүй ч
Хошуулдсан цувааг угтсаар л байх болно

Ирж, буцах шувуудын цуваа
Энэхэн насыг зөөсөөр л байх болно
Ижилдэн дасаагүй миний эзгүйд ч
Ирж, буцан ганганалдсаар л байх болно
 Б.Сүхбаатар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бүх зүйл давтагддаг.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:18:42 (1955 уншсан)

 Бүх зүйл багаас эхэлдэг.

Яг л тэнгэр өөд тэмүүлэх мод
Нэг үрнээс үндэслэдэг шиг.
 
Бүх зүйл мөнхөд оршдоггүй.
Яг л өвөл орсон цас
Нарны элчинд хайлан урсдаг шиг.
 
Бүх зүйл давтагддаг.
Яг л нарыг тойрон эргэх дэлхийд
Дөрвөн улирал ээлжилдэг шиг.
 
Энэ түүх инээмсэглэлээр эхэлсэн.
Сэтгэлээ би цаас болгож,
Дурсамжаар үг хийж бичиж эхэлсэн. 
 
Өдөрт нэг үг сийлж,
Долоо хоногт нэг өгүүлбэр эвлүүлж,
Бичиж л байна, энэ түүхийг.
 
Утгаа алдаад удсан ч,
Эцсийн цэгийг тавилгүй,
Үргэлжлүүлэн бичсээр л.
 
Түүнд анх уншуулахад,
Сонирхолыг нь татсан уу яасан,
Тэр цуг бичиж эхэлсэн.
 
Тэгээд нэг л өдөр
Тэр цэг тавиад яваад өгсөн.
Тэр өдрөөс, түүх утгаа алдсан.
 
Баллаж цохолж бичсэн үг бүр
Болж өнгөрсөн үйл явдал бүгд
Сийлээстэй үлдсэн.
 
Надтай цуг бичилцэх хүн дахиж олдоогүй.
Тэд энэ түүхийг ойлгоогүй.
Хүн бүрт таалагдах бүтээл болоогүй.
 
Нэр чинь дурдагдсан түүх бүрийг уншихад
Бүгдэнд нь төгсгөл байсан.
Бичилцсэн бүх түүхээ чи төгсгөсөн байсан.
 
Чиний цаас цав цагаан.
Яг л цасанд хучигдсан тал шиг.
Хүний цаасаар ноорог хийж болохгүй гэж шүүмжилмээр санагдсан.
 
Гэхдээ би ойлгосон, сүүлд нь.
Чиний сэтгэл үргэлж хүйтэн учир нь, үргэлж цасан будрах учир нь,
Тэр хунгар цасан дор нуугдах төгсгөөгүй түүх чинь.
 
Бусдад харуулахгүй гэж,
Үргэлжийн цасанд дараастай байлгасныг,
Хаврыг хүсч байвч, айж байгааг чинь мэднэ.
 
Түүх бүр төгсөх учиртайг би ойлгосон.
Тэгээд би цэг тавилаа.
Тиймээс чи ч гэсэн өөрийн түүхээ дуусга.
 
Шинээр эхлэх түүхийг цуг бичээч.
Гарчигаас нь цуг эхлэе.
Гэхдээ энэ удаа цаг хугацаа төгсгөлийг нь тавиг.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Алхана тэд, бороон дор.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:17:10 (1683 уншсан)

Бороо орохтой зэрэгцэн

Зөрөн өнгөрөх хүн бүрийн толгой гудайна.
Эргэж ирэхгүй хэн нэгэнд
Эмгэнэл илэрхийлнэ.
Бороо дусална.
Дусал бүр хэн нэгний хацар дээр бууна.
Бороо асгарна.
Хүн бүр өвдөг дээрээ сууна.
Хийсэн биш хийгээгүй зүйлдээ тэд харамсана.
Хийх гэсэн ч чадаагүйдээ, бусдыг бус өөрсдийгөө, тэд зэмлэнэ. 
Хувь тавиланг бус бодит байдлыг тэд үзэн ядна.
Хацар даган урсах бороон дусал
Хацар даган урсах дусал нулимс
Ялгаа байхгүй. Халгаа байхгүй.
Алхана тэд, бороон дор.
Залхана тэд, шаналал дор амьдрахаас.
Гэхдээ тэд салах ёс хийгээгүй л байна.
Утгагүй, учиргүй, урилгагүй тохиолдох бүхэнг
Анзаарахгүй алхана.
Болно гэж итгэдэг, тэд бүгд, гайхамшигт.
Бүтээгүй мөрөөдөл биелэнэ гэж найдан,
Бүтэлгүй ч тэд амьдарна,
Борооны дараах солонго харахын тулд.
Гэхдээ тэртээд орших нар гийгээгүй л байна.
Тэд үнэндээ нарыг хэзээ ч хараагүй.
Гэхдээ тэд мэднэ, байдаг гэдгийг нь.
Учир нь шөнийн туршид сар гэрэлтэнэ.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Битгий.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:15:24 (1804 уншсан)

Чи хар цагаанаар хардаг уу?

Сайн муугаар цэгнэдэг үү?
Жаргал зовлонгоор хэмждэг үү?
Алдаа оноогоор дүгнэдэг үү?
Өнгөрсөн ирээдүйгээр заагладаг уу?
 
Битгий.
Алаг хорвоо шиг хүн бүрийн дотор өнгийнх. Ажигла. 
Гомдсон, гомдоосны ялгаа юу байна. Уучлал гуй бас уучил. Гэхдээ бүү март.
Нэг саванд байх хойно хичнээн тоолоод нийлбэр нь ижил. Орж гарч л байг.
Баруун зүүнээ мэдэхгүй төөрөх үе бий. Загнах биш замчил.
Өнгөрсөн бол түүх. Түүх гагцхүү цаасан дээр оршдог юм. Шатаа.
Ирээдүй бол үлгэр. Унтахдаа сонсдог юм. Хүлээ. Жшшшшшш.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Яасан ч чи ганцаараа.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:14:16 (1805 уншсан)

Хайрласан нь чиний гэмт хэрэг.

Хоригдол байх уу?
Орогдол болох уу?
Чиний сонголт.
 
Торон доторх шувуу шиг
Тоосон нэг нь ирж хооллохыг хүлээх.
Аяган доторх шавхруу долойж
Онгорхой үүд хайж, тэнүүчлэн явах.
 
Яасан ч чи ганцаараа
Ялгаа алга.
Хар цагаан, сайн муу гэж
Алагчилж, ангилах хэрэг алга.
 
---------------------------------------------------
 
Барьсан загасаа чи алдаа юу?
Байдаг л эд байсан даг, усанд түм бумаараа бий гэж хэн нэгэн мэдэмхийрээ юү?
Алдсан чинь үнэн, хараад мэдэж байна. Харцийг.
Байдаг нь үнэн, хараад бас мэдэж байна. Далайг.
 
/Гарнаас мултрана гэж чи зүүдлээчгүй биз.
Анхны алдаа, магадгүй бас эцсийнх болох биз./
 
Бий, бий. Олноороо бий.
Дэгээнд зоогдох нь бас хэд бол.
Гэмгүй, ихэнх нь.
Гэхдээ барьж идэх нь бас хэд бол.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хүний амьдрал.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:13:22 (1848 уншсан)

Хязгааргүй олон цасан ширхэг
Хүйтэн өвлийн тэнгэрт бүрэлдэнэ,
Жиндээ дийлдэн удаан гэх чинь унана,
Салхи заримыг нь самарч хаяна,
Эцэст нь хайрга чулуу, хөрс шороон дээр бууна,
Төд удалгүй хайлна - хүний амьдрал.

 

 

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Амьдрал - үхэл.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:11:08 (1799 уншсан)

Хааяа нэгхэн, би гүн худгийн ёроолд хэвтэхийг хүснэ

Харанхуй, хүйтэн, хүнгүй диваажин.
Хэзээ нэгхэн, би хормын төдий амьдралыг хүснэ
Харуусал, хайр, хэнийг ч, юуг ч мэдэлгүй дуусна - аврал.
Хэд хэдэн удаа, би ангалын ирмэг дээр зогссон - үсрэхийг хүссэн хэрнээ айсан
Хүрч ирээд түлхэж туслах хүн хүлээж ядаад буцсан.
Хоосон сэтгэл минь тэрүүхэндээ хүрч ирээд хөтлөөд явах хүн харзанасан.
Аль нь ч ирээгүй ээ. Аль нь ч ирэхгүй.
Гэнэт ирдэг зүйлс. Гэнэт явдаг зүйлс.
Амьдрал - үхэл.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чи гандсан цэцэг, би оройтсон бороо.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:09:22 (2033 уншсан)

Чи гандсан цэцэг, би оройтсон бороо.

Хүлээж чи шаналсан, худлаа би амласан.
Өнгийн дэлбээ чинь анх унахад анзаараагүй,
Өдрийн халуунд нөмөр болоогүй, өөдгүй нэгэн.
Хожимдож ухаарсан ухаангүй гэнэн.
Үзэсгэлэн төгөлдрийг чинь бүгд мэднэ.
Эмзэг дэлбээг чинь тэд зөөлөн тэмтрэнэ.
Өргөстэй биеийг чинь би тэврэнэ.
Өвдөлт би үл мэдрэнэ.
Шаналсан төрхийг чинь тэд анзаарч.
Шархалсан зүрхийг чинь тэр анагааж.
Бороо би орно. Хожимдож.
Дороо чи нуугдана. Хумигдаж.
Шүхэртэй тэр зогсоно. Дэргэд чинь.
Шуудхан би зогсоно. Гэмшил минь.
Тэнгэр цэлмэнэ.
Солонго татна.
Дэлбээгээ чи нээнэ.
Сүүлчийн дусал бороо, сүүлчийн дусал нулимс.
Жаргал одоо чинийх, тамлал харин минийх.
Цорын ганц, чи, цорын ганц.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Итгэл сэтгэл
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:07:52 (2102 уншсан)

Итгэл минь бүдэг лаа
Үлээж чи бүү унтраа
Сэтгэл минь хатсан навч
Гишгэлж чи бүү тасч



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гүүр = хүүр?
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:04:52 (1610 уншсан)

 Сэтгэл минь үнс

Халуунаар хайрлаж амжилгүй түүнийг алдсан
Харамсахдаа зүрх минь гал алдсан
Байгаа байдал минь сүнс
Хэн ч намайг үл анзаарна
Хэзээ ч тэд онцгойлж үл анхаарна
 
Би бол гүүр
Энд тэнд нь нүх сүв
Хэн ч үл гатлана - унахыг хэн хүсэх
Би бол хүүр
Энд тэнд нь шарх сорив
Хэн ч үл ойртоно - гутахыг хэн хүсэх


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Нэг хоногийн амьдрал
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:01:59 (1763 уншсан)

Амьдрал ганцхан хормын үнэтэй
Тэр хором хэдий нь тохиосон шиг 
Эцсийн цэгийг тавих цаг нь ирсэн шиг санагдах
Ирэх бүх боломжийг хаях болохоор харамсах шиг
Илүү зүйл олно, болно гэж шунах шиг, горьдох шиг
Тэр хором хэтэд тохиох шиг
Зүгээр хүлээх ёстой юм шиг санагдах.
 
Хэн нэгнийг санах шиг
Халуун тэврэлт хүсэх шиг санагдах.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б Эрдэнэцог : Ингэж л ачилнам
Оруулсан admin on 2014-08-17 08:14:04 (1624 уншсан)

Цасанд даруулсан уулын орой шиг цагаан толгойтой

Цаг хугацаагаар нүдүүлсэн өвгөдийг харахаар

Сэтгэлийн наран жийнэх шиг болж

Сэрүүн байсан бол аав минь ийм л байх байсан даа гэж бодогдоно

              Алтан үеэ би ингэж л хайрлана

Үрчлээ сууж үс нь шингэрсэн бөгтгөр нуруутай

Үр ачаа дагуулсан эмгэнийг харахаар

Үүлэн чөлөөний наран дайрах шиг болж

Үргэлж санагддаг ээжтэйгээ уулзсан юм шиг бодол төрөх юм

                Ачит ээжүүдийг би ингэж л хүндэлнэ

Золбоо хийморьтой зовхи нь дээшээ хойчийг залгамжлагч

Зовлон үзээгүй сэргэлэн хүүхэд залуусаа харахаар

Хүслийн наран гийх шиг болж

Хүний өөрийн ялгаагүй адилхан хайр хүрэх шиг совин орж ирэх юм

                Амин сүнснүүдээ би ингэж л энхрийлнэ

Дүүрэн эрч хүчтэй дутуугүй  бардам зантай

Дунд насныхныгаа бахархан харахаар

Зүүдний наран ээх шиг болж

Зөн билгийн мэдэрэхүй нээгдэхтэй адил болох шиг сэтгэл зүсэрнэ

                 Амьдралын сор болсон үеийнхэнтэйгээ арай л дотносоно

Ард түмнээ би ингэж л ачилнам

Б Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б Эрдэнэцог : Голомт бадраах хүү минь
Оруулсан admin on 2014-08-14 17:01:56 (1725 уншсан)

Хосгүй их хувь тавилангаар

Хорвоо дээр хүн болж төрөөд

Алдаж онодог жамыг туулаад

Алтан удмын залгааг дааж

Амьдралын амтыг мэдэрч явна би

Аавынхаа ахуйг үргэлжлүүлж

Ард түмнийхээ дунд хутгалдаж л явна би

Эр хүн болж энх тунх яваадаа бахдаж

Голомт бадраах хүүтэй болсондоо гялааж

Голоо хагартал баярлаж  байснаа

Эргэж нэг санаад хааяа дурсдаг юм

Хүн болсоны хэрэг бүтлээ гэж

Хүдэрхэн цээжиндээ бодож явдаг юм

Бар жилийн өвлийн адаг сард

Бага хүү маань мэндэлж

Дэрсхэн хоёр эгчийнхээ зулайг гишгэж

Дээдсийнхээ дүрийг залгах хүн хувь тавилангаар заяасан юм

Хүж дэлхийг үргэлжлүүлэх зохиолтой

Хүндэт иргэнийг надад эрхэс тэнгэр илгээсэн юм

Ар арын залгаас голомт бадраах нуган үр минь

Амар тайван өсөж торниорой

Аавын хүү амар амгалангийн хаалга минь

Ашид мөнхөд алтан наранд ивээгдээрэй

Хүүгээ төрхөд аав нь их баярласан

Хэвлийдээ тээсэн ээжид нь бас баярласан

Бардам царайтай бахархаж алхсан

Баясал аандаа багтаж ядсан

Миний орой дээр гялалзах хийморийг бэлэгдэж

Мичид, гэж  аав нь чихэнд нь шивнэсэн юм

Миний хүүгийн дуудах нэр энэ юм шүү

Мичидийн дуурсагдах алдрыг өөрөө олоорой хүү минь

Үе залгамжлах үйлс их шүү дээ хүү минь

Үүрэх ачаа арвин шүү дээ үр минь

Үе үеийнхээ амьдралаас суралцаж яваарай хүү минь

Үүлтэй тэнгэрийн доор утга учиртай яваарай үр минь

Б Эрдэнэцог

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Монгол айл
Оруулсан admin on 2014-08-14 16:44:51 (1913 уншсан)

Хүндтэй хойморт хөгшид заларсан
Хүүхэд багачууд орж гарч гүйлдсэн
Дэлхийн алтан нар дээрээс нь ивээсэн
Дэнж чимсэн монгол айл байна аа
Хотондоо  дүүрэн хонин сүрэгтэй
Хойгуур урдуур нь адуу үхэр багширсан
Хотож банхар холын чимээ авсан
Хөндий тал чимсэн монгол айл байна
Хөх аргалын гал дөллөж бадамласан
Хол ойрын зочин гийчин бууж мордсон
Таван тансаг идээ сав дүүрэн мэлтэлзсэн
Тохьтой зочломтгой монгол айл байна
Амттай цайгаа шимтэн оочилсон
Айраг сархадаа амрааж зооглосон
Аялгуут дуугаа дуулж цэнгэсэн
Атар нутгийн монгол айл байна
Арслан барс авдар дээрээ урласан
Амьтай бурхад шидтэй судраа дээдэлсэн
Таван хошуу малын хишиг буян эдэлсэн
Тив дэлхийн нүүдэлчин монгол айл байна
Тэмээ үхэр шар хөсөглөн ачаалсан
Тэнэгэр нутагтаа буурь сэлгэн буусан
Тогоонд нь аагтай цай дэвэрч даргилсан
Тааваар амгалан монгол айл байна
Дэлхийн өехий доор дэлүү шиг наалдсан
Дээд тэнгэрийн наран монгол айл байна
Нутгийнхаа лус савдаг аргадах ухаанаа
Мах цусандаа хадгалсан монгол айл байна
Садан дэлхийн энгээр уужим цараатай
Сансарын орон зайд монгол айл байна
Ижилгүй тэнгэрийн эрч хүчийг тулгандаа хурайлсан
Их монголын гал голомт монгол айл байна

Б.Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Ганцаардал
Оруулсан admin on 2014-08-14 15:53:18 (1539 уншсан)

Залуу зандан наснаасаа цуг ижилдсэн
Заяаны ханиа алдаж ганцаардах юм
Биенээс тасраад уначихсан юм шиг
Битүү өвдөж би ганцаардах юм
Хар бага наснаасаа хамт ижилдсэн
Хайртай хүнээ алдаж ганцаардах юм
Гар хөл тасраад уначихсан юм шиг
Гасалж мухардаад би ганцаардах юм
Ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гархад ганцаардах юм
Амьтан хүмүүс тоохгүй болхоор аргаа барж ганцаардах юм
Хань ижлээ хайхаас санаа зовж ганцаардах юм
Хааяа хааяа нэг сархаданд согтуурч ганцаардах юм
Гадна гарахаар сэтгэл хоосорч ганцаардах юм
Гэрт орохоор хоймор эзгүйрч ганцаардах юм
Юү хийхээ олж ядан ганцаардах юм
Юм бүхэн руу орж гарч ганцаардах юм
Хамгийн дотносоо хагацаж ганцаардах юм
 Хатуу хүтүүтэй тулж ганцаардах юм
 Ээж аав садан төрлөөсөө салж ганцаардах юм
Элэг бүтэн амьдрал эмтэрч ганцаардах юм
Хүнүү нөмөр нөөлөг үгүйлж ганцаардах юм
Хүүрнэн ярьж суухыг хүсэж ганцаардах юм
Хоол ундаа идэж суухдаа ганцаардах юм
Хоног сараар нойр хулжин ганцаардах юм
Алтан дэлхийн жаргал дотроос
Ханилхийн жаргал эхэн юм
Амьд хүний зовлон дотроос
Ганцаардахын зовлон адгийн юм
Ганцаардлын галав юүлэд өнгрөг өө
Ганцаардхад гашилсан толгойгоо цэвэрлэе
Ганцаардхад гутарсан сэтгэлээ сэргээе
Ганцаардал чамайг ор тас мартъя

   Б.Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Болдсүх : Эрх чөлөө
Оруулсан admin on 2014-08-13 22:05:46 (1723 уншсан)

Тусгаар тогтнол бол эрх чөлөө мөн
Тусгай их хөрөнгө бол эрх чөлөө мөн
Дүүлэн нисэх шувууд нь эрх чөлөөт мөн
Хүүгэн үлээх салхин эрх чөлөөт мөн

Хээр их талдаа сэнгэнэтэл дуулан давхих
Хээгүй гүдэсхэн адуучин эрх чөлөөт мөн
Хээ хуарыг нь тааруулж үйл мэтгэн суугаа
Хээнцэр монгол бүсгүй эрх чөлөөт мөн

Гяндангаас саяхан суллагдаад гялайж байгаа хархүү
Гарцаа, харьцаа байхгүй эрх чөлөөт мөн
Гялс, гялсхийн цахилах догшин хурт тэнгэр нь
Галав эртийн цагаас эрх чөлөөт мөн

Эрх чөлөөг би олон янзаар хэлнэ
Эрх биш та ч олон арвыг нэмнэ
Эзний мэдэлд авталгүй өөрийн дураар суухыг
Эрх чөлөө жинхэнэдээ гэж хэлж та мэднэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Бусад: Б Эрдэнэцог : Миний монгол
Оруулсан admin on 2014-08-13 12:08:03 (1943 уншсан)

Учралт тэнгэр нь түмэн насан хээтэй

Ургамалт газар нь буман насан үндэстэй

Уулс хайрхад нь уран сүмбэр оройтой

 Ус гол нь угалзарсан долгион урсгалтай

             Миний монгол сэтгэлийн жаргалтай орон

             Миний монгол санаа амгалан нутаг

Хүүхэд гийнгоолсон хүлэг морьдын уралдаантай

Хүний орчлонд гайхагдсан цэц мэргэн харваатай

Зөвхөн монголд барилддаг зодог шуудган бөхчүүдтэй

Зон олон хангай дэлхий хамтдаа баясдаг наадамтай

             Миний монгол сэтгэлийн жаргалтай орон

             Миний монгол санаа амгалан нутаг  

Адуу малтай арай л дотно нөхөрлөсөн

Адгуусан амьтаны хэлээр ярих шахам ижилдсэн

Уудам огторгуйн ая эгшгийг дагаж түрэн шуранхайлсан

Уртын дуугаа дуулахаараа дотор уужиртал хадаасан

            Миний монгол сэтгэлийн жаргалтай орон

            Миний монгол санаа амгалан нутаг

 Хөлс ханхалсан морьдоо мөнгөөр гоёж гангарсан

Хүүхэн бүхэн төрмөл үзэсгэлэнгээрээ гайхуулсан

Харчууд эрчүүд нь билэг оюунаараа алдаршсан

Харьж буй өвгөд нь энх тунх амьдарцгаасан

                     Миний монгол  сэтгэлийн жаргалтай орон

                     Миний монгол  санаа амгалан нутаг
                    

Таван хошуу малаа аялгуугаар аргадсан хэрсүү ухаантай

Тайлагдаагүй нууц  ертөнцийг уншсан тавиун ухаантай

Алаг гарагийн эзний ачийг хариулах арвин ухаантай

Аархуу бардам монголчууд бид алсын гүйлгээ ухаантай

                     Миний монгол  сэтгэлийн жаргалтай орон

                     Миний монгол санаа амгалан нутаг

Төр улс нь тусгаар тогтнолоо батжуулсан

Түмэн олон нь түүх соёлоо хадгалсан

Хэвлий хормойндоо алт эрдэнэсийн сантай

Хэнээс юу ч гуйхгүй хэтийн бэл зузаантай

                     Миний монгол сэтгэлийн жаргалтай орон

                     Миний монгол санаа амгалан нутаг

Б Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 68 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-184.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2644

зотон тос 40х51 см
Бороо
Хэмжээс: 600x475 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3995

Хүрэлтогоот
khureltogoot-18.jpg
Хэмжээс: 600x450 165k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3696


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn