Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Өөртөө зориулсан үгс
Оруулсан admin on 2015-03-31 14:01:21 (1181 уншсан)

Булаг шиг оргилож амьдрахсан би
Будан дундаас харагдах Алтай шигээ байхсан
Буцдаагүй шувуу шиг хоргодож амьдрахсан би
Буйраа орхидоггүй өвгөд шигээ ухаан суухсан

Гал шиг асаж амьдрахсан би
Ганцхан чиний хайранд шатаж амьдрахсан би
Ганцаардахгүйн тулд шүлэглэж явахсан
Ганс нэрсэн өвгөд шигээ уужуу бодохсон

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ӨВГӨН БУУРАЛ ХАЙРХАН ЗОГСОО МИНЬ
Оруулсан admin on 2015-03-29 15:14:38 (1219 уншсан)

Өглөө  болгон  дээжээ  өргөдөг

Өөлд  дөрвөд  сартуул  биднийхээ

Өвгөн  буурал  хайрхан  Зогсоо  минь

Өндөлзөн  байж  даллаад  тосдог  доо

 

Өлгийтэй  байхаас  минь  өхөөрдөж   өсгөсөн

Өлзий буянтай  хайрхан  Зогсоо  минь

Өөрөөч   мэдэлгүй   гэндэж   будилвал

Өмөөрч л  өндийдөг   хайрхан  уул минь

 

Өтлөж   гундаж   буцахын   цагт   минь

Өндөр  тэнгэрт  нь  хүргэж   өгчихөөд

Өршөөл   гуйж   өмнөөс  минь  учирлаад

Өнгөт  хорвоод  нь  буцаагаад   төрүүлэх

 

 

Өвгөн  буурал   хайрхан  Зогсоо  тань  даа

Өвдөг  сөгдөн   мөргөн  зальбиръя  даа

Өчүүхэн   миний  сэтгэлийн   өргөлийг

Өндөр  овоондоо   шивнэн  соёрхоорой

 

Өргөн  уудам  нутгийн  чинь  хүүхдүүд

Өв  залган  цааш  нь  залгуулсаар

Өр  зүрхэндээ  сүслэн  зальбирсаар

Өөрийн  чинь  нэрээр  овоглон  явнам

 

Буцсан  шувууд  эргээд  ирдэг  шиг

Буурал  хайрхан  танийхаа   хажууд

Буян   хайрласан  нутгийнхаа   хойморт

Буйраа   эргэн  хүрээд  л  очно доо

2015 оны  3сарын  29нд

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Би
Оруулсан admin on 2015-03-25 11:37:08 (1364 уншсан)

Зүрхийг нь шахаж
Зүүдийг нь тийрч
Ижий дотор
Эрхэсийн гадна байхад

Зарга мэдүүлэх хэлгүй болоод
Заяа тавилангаа шилж чадаагүй
Зоосны үнэр аваагүй болоод
Зангаа хувирган буцаж чадаагүй

Элгийг нь эмтэлж
Эрхийг нь хасаж
Ижийнхээ гадна
Эрхэсийн дотор ороход

Үйлийн үр үүрсэн болоод
Өндөр тэнгэрт нисэж чадаагүй
Өвчүүн цаанаа араатан болохоор
Өвс,ногоо идэж чадаагүй

Б.Сүхбаатар

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Од бид хоёр
Оруулсан admin on 2015-03-25 11:37:07 (1109 уншсан)

Одод дохилцсоор
Орчлонд тодроход
Орондоо би ордог
Орондоо сэрэн
Орчлонг би тольдоход
Одод буцдаг
Од,бид хоёр
Орж гаран
Орчлонг манадаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Оймандах : Хөлчүүрхэн дүнсийх хөг эгшиг ...
Оруулсан admin on 2015-03-23 20:19:56 (1632 уншсан)

Хөлчүүрхэн дүнсийх хөг эгшиг
Хөндүүрлэх зүрхний гүнд уянгална
Хөхрөн сааралтах тамхины утаа
Хөлгүй уудам бодолд баагина

Дуниартах атлаа дуулим хорвоогийн
Дуутай гунигтай саарал өдрүүд шиг
Дутуу дулимагхан үлээх салхийг
Дундуур бүлээн сэтгэл гэж
Хээв нэг хэнэггүйхэн
Нэрлэж болохсон болов уу...

/Ц.Оймандах/
 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Эмнэг хангал хүлгүүдийг
Оруулсан admin on 2015-03-19 14:02:34 (1231 уншсан)

Эмнэг хангал хүлгүүдийн
Онгон дагшин нуруунд
Эмээл тохон булигуулж
Эзгэнэж эдлэж явлаа би

Эвхдэг суран бугуйлаар
Эмнэг ороог бугуйлдаж
Эрийн чадлаараа гайхуулж
Энгэр задгайлж ханхалзаад

Эсгий гэрийнхээ бүслүүрээс
Эрчилсэн хуувьтай уургаа
Эгэцхэн босгож хавчуулаад
Эсгэл гүйцсэн айрагнаасаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Хүн ургамал л байхсан
Оруулсан admin on 2015-03-18 14:01:37 (1195 уншсан)

Хайр нь ундраад сэтгэл нь ивлэхээрээ
Хамгаас үзэсгэлэнтэй нь хүн-ургамал юм байна
Хатуурхал нь ихсээд атаархал нь нөмрөхөөр
Хачирхалтай нь тэр хүн-араатан болдог юм байна

Хүн хүнээ хайраар зөөллөж, халамжаар бөөцийлөхийг нь харахад
Халуун зүрхтэй тэнгэрийн элч гэлтэй
Хахир үгээр нэгнээ сөгдүүлж, харааж зүхэхийг нь үзэхэд
Халагламаар хатуу чулуун зүрхтэй тамын элч гэлтэй

Бэл бэнчингээрээ бусдыг далайлгалгүй
Бие биедээ урам хайрлаж, бэтгэрсэн нэгнээ түшээд босгодог
Буцааж нэхэхгүй сүүн сэтгэлтэй, гэгээн бодолтой
Бэсрэгхэн талын хүн-ургамал л байхсан

Ижилхэн нөхдийнхөө зовлонгоор жаргал хийсэн
Эрээвэр хурааварт даган баяссан
Өрөвдөх, энэрэхийг үл мэдэгч
Өчүүхэн бодолтой хүн-араатан л болчихгүй юмсан даа

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Хос ном мэндэллээ
Оруулсан admin on 2015-03-11 14:03:32 (6916 уншсан)

Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Энхбаатарын Үржинхандын ”Алсын гэрлийн хэлтэрхий” нэртэй шүлгийн түүвэр, ”Хэзээ ч оройтохгүй” нэртэй гурамсан туужийн ”Хос ном”-ын нээлт Улаанбаатар хотноо “Интерном” номын их дэлгүүрт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

“Хэзээ ч оройтохгүй” гурамсан туужийн ном
        Тэрээр сүүлийн 2 жилд бичсэн туужуудаасаа “Хэзээ ч оройтохгүй”, “Анирхүү”, “Дурлалын барьцаа” нэртэй туужуудаа эмхтгэн анхны гурамсан туужийн номоо гаргажээ. Энэхүү номыг Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, түүний багш Бавуугийн Лхагвасүрэн ариутган шүүсэн байна. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Өөрийг минь надад сануулаарай
Оруулсан admin on 2015-03-06 16:46:34 (1986 уншсан)

Өөрөөрөө байхгүйд минь
Өөрийг минь надад сануулаарай
Өрөөлийн нөлөөнд автаж
Өөрийгөө л умартах тэр үед
Өөрийг минь надад нэг сануулаарай

Дэндүү өөрчлөгдсөн энэ ертөнцөд
Дахин төрсөн мэт санагдавч
Дасал болж энэ хийсвэр орчлонд
Дандаа би-гүй орших болчихвий

Өнгө нь өөрчлөгдөөд зогсохгүй
Хүмүүс нь хувирдаг цагт
Өнөөдөр би өөрөөрөө байхгүй байж мэднэ
Харин тэгвэл намайг бүү мартаарай
Хэтэрхий өнгө зүс хөөсөн хорвоод



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Бүсгүй цэцэгст
Оруулсан admin on 2015-03-06 16:44:38 (1399 уншсан)

Бүсгүй таныг мишээхэд
Бүүдгэр саран ч тодордог юм гэнэ лээ
Бүсгүй таныг цэнгэн бүжихэд
Бүрхэг тэнгэр ч цэлмэдэг юм гэнэ лээ

Жаргал гэрэлтсэн харцны чинь талимаанд
Жавхлант эрс ч сөхөрдөг юм гэсэн
Инээмсэглэл тодруулсан чиний царай
Энэ орчлонг гэрэлтүүлдэг юм гэсэн

Амь амьдралынхаа Дарь эх болсон
Азтай, одтой бүсгүй цэцэг минь
Алаг хорвоог цоморлогоо нээтэл
Алив сайхнаар инээмсэглэ

Гэр гийгүүлэгч тэнгэрийн дагина минь
Гадаах уулсыг өндөлзтөл
Ганган эрвээхийг атаархтал
Гайхам сайхнаар дуу аяланхан бүж

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Би...
Оруулсан admin on 2015-03-06 16:40:05 (1535 уншсан)

Би бүүдгэрхэн тэнгэрийн бүдэгхээн од
Би бараантсан талын багахаан ерхөг
Би зэрэглээтсэн говийн жижигхээн элс
Би сүүдэртсэн хангайн бяцхан толгод

Тийм ээ, би бүдэгхээн од юм
Тэнгэрийн оддоос хамгийн бүдэг нь
Тэнд байгааг минь хэн ч анзаарахгүй
Тэрүүхэндээ гэрэлтэж байгааг минь хэн ч ажихгүй

Тэгсэн ч би бүдэгхээн нэрэндээ хайртай
Тодоос тод гэрэлтэх
Тэртээх алсын одод шиг
Тасарч ганцаардалд унамааргүй байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Б.Баярмаа : ӨНДӨР ӨВӨӨ
Оруулсан admin on 2015-02-25 15:02:37 (2938 уншсан)

Бид өндөр настай азай буурлуудаа өндөр өвөө, өндөр эмээ гэж авгайлан дууддаг. Та ч уншаад тэгэж ойлгох байх. Харин би тэр утгаар бус өвөө минь бага насны дурсамжинд хамгаас өндөрт залардаг, өөрөө ч өндөөр хүн байсан болохоор шууд утгаар нь хэлсэн гэхэд болох юм. Өмнө нь өвөөгийнхөө тухай дотроо л өдөр бүр боддог байсанаас хэнд ч энэ тухайгаа уудалж байгаагүй, сэтгэлийнхээ гүнд тодоос тодоор өвөө бид хоёрынх л байх ёстой гэж бодон өөрөөсөө ч нуучихсан байдаг дурсамжаасаа хуваалцъя. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Адуу шиг уул
Оруулсан admin on 2015-02-25 11:26:53 (1397 уншсан)

Азарга шилгээж байгаа юм шиг

                                       салхитай уул

Адуу янцгааж байгаа юм шиг

                                    цууриатай уул

Унагаа дагуулсан гүү шиг

                                  толгод дагуулсан уул

Усанд адуу цувж байгаа юм шиг

                                    урт хөх уул

Хангал адуу булгиж байгаа юм шиг

                                   зэрэглээт хөх уулс

Хантайрсан морь эргэцэж байгаа юм шиг

                                                сүртэй хөх уул

Уургалсан морь зүтгэж байгаа юм шиг

                                                урагш тэмүүлсэн уул

Усанд адуу шумбаж байгаа юм шиг

                                                нойтон хөх уул


Борлог морь хатирч байгаа юм шиг

                                           тоостой хөх уул

Борооны дараа адуу шивхэрч байгаа юм шиг

                                               нойтон хөх уул

Зул задарсан морьд шиг таруу хэдэн

                                                      хөх уул

Зуны үдшээр морь тургиж байгаа юм шиг

                                              чимээтэй хөхуул

Хаанаас нь ч харсан адуу шиг уул

Хажууд нь очсон ч хийморийн уул



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржав : ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ
Оруулсан admin on 2015-02-19 21:44:31 (2115 уншсан)

“Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод суманд болж, 32 дахь удаагийн найргийн наадамд яруу найрагч Б.Мягмаржав түрүүлсэн юм. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан билээ.

"Болор цом-32" наадмын тэргүүн шагнал хүртсэн, яруу найрагч Б.Мягмаржавын "Тэнгэрийн татах хүч" шүлгийг толилуулъя.


ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ


Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржа : Реквием
Оруулсан admin on 2015-02-19 21:43:10 (1680 уншсан)

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүрэн зохион байгуулдаг “Болор Цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймагт болж,  32 дахь удаагийн “Болор Цом”-ын эзнээс яруу найрагч Б.Мягмаржав тодорсон билээ. Түүний “Болор цом-32” наадамд уншсан “Реквием” шүлгийг хүргэж байна. 

Реквием

Баримжаа алдрах их талыг туулан харьж явна
Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана
Толгодын дээр нэгэн бараа тодорсоор
Тосоод угтдаг ижий минь биш байгаа
Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Эр хүн
Оруулсан admin on 2015-02-16 20:35:38 (1239 уншсан)

Бүсгүй чамаас асууя
Эр хүн гэж хэн бэ
Эрдүү баргил хоолойтой
Эрмэг шонхор шиг зоригтой
Эмээл тохож морь л унадаг бол
Эр хүн гэж та бодож байна уу...
Эрчүүд та нараасаа асууя
Эр хүн гэж хэн бэ
Эрхтэн унжуулж сархад сөгнөж
Эхнэр, хүүхний хормой ширтэх
Эцээхэн хатуу үг ч даахгүй
Эв хавгүй солонгос стелл үү
Эр хүн гэж яг хэн бэ...
Харцага шонхор шиг зоригтой байх албагүй ч
Хайртай бүхнээ амиараа ч хамгаалах СЭТГЭЛтэй
Ханхар өргөн цээжтэй байх албагүй ч
Хажуудах хань (анд)-даа УУЛ шиг нөмөртэй
Хамт суугаад сархад сөгнөж болох ч
Харагхай эмтэрхийгүй нэг л ЗАНгаараа
Морь унаж мал гаргахдаа биш
Монгол гэртээ хойморт дүүрэн мишээх
Дурлалт бүсгүйдээ ҮНЭНЧ нэгэн зүрх
Дундуур амьдралд оч нэмэх ЦОГ
Эцэг нэртэй эхнэр хүүхдийн зовлон биш
Эр хүн шиг ААВ хүн шиг...
Наадмын дэвжээнээ туг тойрох албагүй ч
Намба төгөлдөр цэх ШУДАРГА мөртэй
Намын нэрээр улсаа засаглаж мандаагүй ч
Насаараа амьдрах МОНГОЛОО хайрлах сэтгэхүйтэй... байж чадвал
Намхан бүдүүн өндөр өргөн туранхай хар шар бор халх дөрвөд баяд
хамаагүй бүгдээрэй эр хүн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Шихихутуг : Албин
Оруулсан admin on 2015-02-13 18:18:18 (1199 уншсан)

Бүхэл зүрх минь

Мөс болохын цагтаа

Буурал хөндий талд

Булшин дээр минь ирээрэй

Зэвхий хүйтэн нөмөрсөн

Зэврүүн бүрий цагаар

Хад цусаар уйлж

Хагацалын тэргэл сар мандахын цагт

Булшин дээр минь ирээрэй

        Дүнхийн найгах өвсний үзүүрээр

Дүйвэлзэн хөвөх манан дундуур

Сүнс минь чамайг танин даллана

Сэвэлзэх салхины аясаар

Сүүдэр минь чамайг даган байж баярлана          А. Шихихутуг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Баянаа : Хайртдаа дурласан тэр л өдөр
Оруулсан admin on 2015-01-30 11:19:30 (1546 уншсан)

Хайртдаа дурласан тэр л өдөр
Чамд дурласан тэр өдөр
Хайр гэдэг үгийг
Хаана ч хамаагүй биччихээд
Хараад л зогсоод баймаар
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Борооны дуслуудаас
Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар
Биенээсээ ууршиж гараад
Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр
Бүх юм жингүйдсэн
Хачнаас хачин өдөр байсан
Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй
Чамд дурласан тэр өдөр
Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон
Санаа алдахад минь цээжнээс
Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон
Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон
Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж
Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хүүхэд настайгаа эргэж уулзаад
Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн
Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан
Хөндий цээж ямархан нэгээр
Хөндүүрлэхэд нь баярладаг болсон
Хачин өдөр байсан
Хагарсан нүд
Хайлсан бодлынхоо гүнд
Мэдээ алдсан
Алдатлаа түргэссэн
Амьсгалтай
Хачин өдөр байсан
Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө
Амьд гэдгийг мэдэрдэг болсон.

Бичсэн ( Баянаа баянаа 2015 01.03



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Бүддорж : Говь шанхийн хүлэг
Оруулсан admin on 2015-01-11 17:08:18 (1508 уншсан)

Гэсэр гэлэнгийн хулийн домогтой
Говь шанхийн нутаг миний нутаг
Шавагтайн хонхорт босоо төрсөн унага
Шанхайн энгэрт босоо төрүүлсэн хүлэг
Шар бор хонгорыг нар зөв эргэсэн ажнай
Шандастай хурдан байдаг юмаа
Өрнө дорно хоёрыг өмнө хойно нь холбож
Өртөө газар тарлах өмнийн говийн хүлгүүд хурдан юмаа.
Энгэр цагаан хайрханы энгэрт нь хөлсөлж
Ихэр жаргалантийн ард нь тарлаж
Элгэн задгайн рашаан хүртсэн
Энэ хүлэг ижилгүй хурдан юмаа.
Уралдаж яваад тасарч ирдэг
Унаган шанхайн ёс юм.
Улсад нэртэй нутаг юм
Их шанхай нутаг минь
Ижилгүй хурдан юмаа
Өнө мөнхөд хурдлах
Өөдлөхийн Пүрэвийн хурдан саарал
Хурдан морьт Баваа содномийн
Хулгар хонгорийн домогт хүлгүүд  минь ээ
Төосөн болгон нь уяач болдог
Унасан болгон нь хурдан байдаг.
Уралдаж  яваад тасарч ирдэг
Унаган шанхайн ёс юм
Улсад нэртэй нутаг юмаа.
Улсад түрүүлсэн түүх байхад
Урдаа тоос гаргахгүй ээ
Унаган шанхай уул минь байхад
Ухаа хонгор зүс тодорноо
Хүлэг нь хүртэл босоо ирдэг
Хүүхдийн гийнгоонд тасарч ирдэг  ажнай минь ээ
Сугандаа нар зөв эргүүлэгтэй төрдөг
Говь шанхийн хүлэг
Суман цэргийн жагсаал шиг
Энэ говь шанхийн хэц
Шанхийн хүлэг хурдан байлгүй яаадгийм
Шавагтайн хонхор дүүрэн байлгүй яаадгийм
Хурай хурай хурай
ИХ ШАНХЧУУД МИНЬ ЭЭ

2012 оны 10 дугаар сар 15



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өөртөө л итгээрэй
Оруулсан admin on 2015-01-07 23:16:00 (1316 уншсан)

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй

2014.12.26



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 103 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 50x60
Нутгийн салхи
Хэмжээс: 600x489 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3479


B2-003.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3250

Ц.Батболд Зотон, тос 92x92
Банхар
Хэмжээс: 600x598 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2767


Агуулга
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn