Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Нийтлэл: Ж.Нэргүй : Ногоолин сүм номын өмнөтгөл үг
Оруулсан admin on 2015-10-01 09:48:43 (2027 уншсан)

Ногоолин сүм номын өмнөтгөл үг
ЭНЭ НОМ ОЛОН НАЙРАГЧДЫН ТОЛГОЙ ДЭЭР
ЦАХИУР ХАГАЛНА АА

Уг нь яруу найргийн номыг редакторлох амархан байдагсан даа. Гэтэл энэ ном шал өөр юм аа. Тааруухан номыг редакторлох амархан (Ганц, хоёр хатгуур хийсхийгээд хаячихад хэн ч анзаарахгүй), сайн номыг редакторлоход хэцүү байдагтаа ч гол нь биш. Ердөө л Батцэцэгийн энэ ном Данзангийн Нямсүрэнг    дүрст лагшингаа номын агаарт хураасных нь дараа уянгын шүлгүүдийнх нь жин жин айзмыг бусдаас түрүүн цоо шинээр олж сонсоод хөрөглөн бичсэндээ бардам явдаг, Баатарын Галсансүхийн модернист шүлгүүдийн нарийн ялтсыг задалж чадсандаа онгирч явдаг надад арай л ахдаад байхыг анхлан нээсэн цагаасаа л эхлэн ухаарав. 
Тийм ээ, нуугаад яахав. Орчин үеийн хөгшин, залуу яруу найрагч ах хүү, дүү хүүхнүүдийн шүлгийн номуудыг ойлгож чадаад байдаг гэж өөрийгөө тоодог, чаддагийг маань ч олны салхи шивнэдэг, Сергей Есениний уянгыг мэдрээд монголчилж чадсан надад Батцэцэгийн цаанаа л гайхамшигтай нууцхан үгүүлэмжийн уянга ахдаад байлаа.
Нууц нь юундаа байв аа? Өдгөө Францад суугаа гүн хүндэтгэлт хуурай ах Жагдаг ламын итгэн дурдатгаснаар дүү бүсгүйнх нь энэ номонд олигтойхон шиг өмнөтгөл хийчих юмсан гэж  хичнээн олон хоног дахин, дахин уншлаа, ямар нэгэн үнэлгээ өгчих ухаан хүрсэнгүй. Нэг л сайхан гайхалтай, донж тунсаг ариун хайрын хүүрнэл зүрх рүү шиврээд байх юм. Харин яруу найргийн хувьд чухам ийм юм байна гээд задлаад хэлчих гэхээр чадахгүйг бодоход агуу л юм болж таарах гээд…
“Хувилгаан цагаан гараас нь
Хундагагүй дарс уумаар байна”...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү: ТЭСИЙН ГОЛЫН ҮҮЛЭН БОР
Оруулсан admin on 2015-09-29 13:19:24 (1295 уншсан)

Тэсийн голын тэнгэрлэг хүлэг

Тэнгэрийн удамтай үүлэн бор

Тэсийн гол хавьд олдсон унага

Тэнгэрлэг нутгийн хурдан буян

Түмэн адуунд ганцхан заяасан

Төөрөг тавилан уралдах учиртай

Төрсөн бие нь хүлгийн шинжтэй

Төрмөл хурдаар илүүрхэж давхидаг

Тоос нь тэнгэрт замхраагүй байхад

Торгон жолоо өргүүлсэн байдаг

Тэсийн голын түмэн эх болсон

Тэнгэрийн удамтай үүлэн борлог

Дөрвөд Баядын дөмгөр хүлэг

Даншгийн цолтой үүлэн борлог

Дөрвөн мөчнийх нь нууц эрдэм

Даншгийн уралдаанд тодорсон хүлэг

Баруун аймгийн бардамнах хүлэг

Баядын хошууны домогт ажнай

Балжаа алдартын унаган хүлэг

Баранзад цэнхэр үүлэн борлог

Хүй мандлын ногоон дэвжээнд

Хүний нутгийн алдат хүлгүүдтэй

Хөлийн хурдаа шалгаж уралдахаар

Хүрэлцэн ирэх үүлэн борлогоо

2015он 9 сарын 29нд

Б.Улаанхүү

Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ДОВТОЙ НУТГИЙН ДОМОГ АЗАРГА
Оруулсан admin on 2015-09-24 14:23:30 (1425 уншсан)

Дорнодын уудам шаргал талаас
Домогт Завхны адгийн хөндийд
Дорждэрэмийн уяан дээр ирсэн
Дорнод баргын тэнгэрлэг хүлэг

Догшин шуурга шиг давхидаг азарга
Долоо айрагдаж хэд түрүүлсэн
Довтой нутгийн домог хүлэг
Дорждэрэм алдартын уясан ажнай

Монголын уудам талын унага
Морин хуурын толгойтой хүлэг
Молорын бурхны адистай ажнай
Мохошгүй шандаст хүлэг эрдэнэ

Мянган агтанд ганцхан тохиодог
Морин эцэгтэй ховорхон хүлэг
Маргах аргагүй үнэхээр хурдан
Монгол морьны түүхийн хуудас

Гараанаас эргээд гарч байгаа нь
Ган дөрөөнөөс нь гал астал
Гарьхан нүдэнд нь ус гүйтэл
Газрын хайргаар шуурга бостол

Гайхамшигт хурдыг үзүүлж өгөөд
Ганцаараа тасраад сүнгэнэж байх даа
Гаргасан тоосоо тэнгэрт өргөж
Гарсан хөлсөө газарт мялааж

Уралдаж байхдаа улам харайж
Унаган тамир нь бүрэн сэргэж
Холдох тусмаа улам хурдлаж
Хоёр завьжаараа хөөс сахруулж

Бараа нь торолзоод арилж өгдөг
Барга адууны удмын угшилтай
Байдсан гүүний анхны төл
Бурхан унамаар сайхан хүлэг ээ

2015оны 9 сарын 24 нд
Б.Улаанхүү
Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гүрмэл чөдөр
Оруулсан admin on 2015-09-22 13:34:22 (1474 уншсан)

Хөх ногооны униарт хөглөж тасраагүй чөдөр
Хүч булгалсан хүлгийн тушаа болсон чөдөр
Дөрөө мулталсан эрийн сэтгэл тогтоосон чөдөр
Дөнгөж мандсан нартай үүрсээд сэрдэг чөдөр

Ганган хээнцэр эмээлийн ганзаганд дөрлөгдсөн чөдөр
Ган хэц туурайтны өлмий гоёсон чөдөр
Өвөрлөж буусан гэрийн унинд өндөлзөх чөдөр
Өвгөн буурал аавын минь гурмэлдэж сүлжсэн чөдөр



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ЭНХБАЯРЫН МОНГОЛ ХҮРЭН
Оруулсан admin on 2015-09-16 13:18:12 (1596 уншсан)

Хөмүүлтэй хялгантай хөдөө нутгийн

Хөхүүртэй айрагтай адуутай говийн

Хүлгийн тэнгэртэй Айраг нуурын

Хүрэн зээрдийн удамтай голын

 

Хөлөндөө хурдай хүлэгтэй сумын

Хүчтэй чадалтай адуутай талын

Хүнгий Завхан голын овогтой

Хэзээч тасрахгүй удмын угшилтай

 

 

Элстэй нутгийнхаа эгэлгүй буян

Эвшээж эрхэлсэн ээлтэй хүрэн

Эзнээ олсон морин эрдэнэ

Энхбаяр уяачийн монгол хүрэн

 

 

Сумын наадмын гурван түрүүтэй

Сувдан хөлстөө монгол хүрэн

Суран жолоо сулруулж сунгаагүй

Сагаган даа хурдтай сайхан хүрэн

 

Ойтой наадамд онгодтой хүрэн

Ороо морь шиг гараатай хүлэг

Олон хурдыг тэргүүлэн гардаг

Онцгой гараатай монгол хүрэн

 

Зогсоо хайрхан уулын ажнай

Засмал юм шиг монгол хүрэн

Завхан Хүнгийн алдарт хүлэг

Задгай давхилтай Завханы хүрэн

Алсаас авчирсан аргамаг хүлэг

Аймагт айрагтай арслан хүрэн

Аз дагуулсан айргийн хүрэн

Алдарт Энхбаярын монгол хүрэн

 

2015оны 9сарын 16

Багануур хот

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХОСБАЯРЫН ЖОРОО ХАР
Оруулсан admin on 2015-09-15 15:54:46 (1335 уншсан)

Жороо цагаан түнгэний унага

Жонон харын холын удмынх

Жаахан шаргын  эхийн цустай

Жороогийн жороо унаган хар

 

Жаргалтай бага насан даа унаад

Жонон хонгорыг аялаж эсгэрээд

Жавар сөрөн  бөмбөлзүүлж байсан

Жигүүртэй юм шиг жороо хар минь

 

Айраг нуурын адуутай хавтгайд

Аавын  хэдэн адуунд нь төрсөн

Арилжаа жороо унаган морь минь

Арван алдын тэлмэн жороотой



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Чингис хаан
Оруулсан admin on 2015-09-12 23:19:08 (1104 уншсан)

Нөжтэй гараар

Нүгэлийг нугалж

Намирсан тугаар

Дэлхийг сүлбэж

Хасбу тамгаа атгаж

Хамаг Монголыг цуглуулж

Үнэний ирээр

Үхэлээс бусдыг нь цавчсан........           А.Шихихутуг

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Тавилан
Оруулсан admin on 2015-09-12 23:12:20 (1221 уншсан)

Нүүдлийн шувууд одох шиг

Нүдэнд чинь миний бодол өнчирдөг

Үүлэнд хөвөх саран

Тэнгэр цоолон гэрэлтэвч

Тэртээх аюулхайд минь

Түнэр харанхуй улайсна

Өөд тэмүүлэх хүслийг минь

Өрөвдөн байж навчис хаялдаг

Өнгөн жаргалын цаана

Өтгөн гунигт би автдаг

Нулимасндаа цатгалдсан үүл

Манан болон бүдэрдэг

Нахиалан байж өндийчихөөд

Намайг даран даран доошоо зүгэлдэг

Эргэж бүү хар

Эрхэлж байна гэж би баярлана....

Уулзах заяагүй

Учрах ерөөлгүй бүсгүй минь....                  


А.Шихихутуг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Зүрхний аялгуу
Оруулсан admin on 2015-09-11 12:13:48 (1697 уншсан)

Зүрхнээс гарах тансагхан нэгэн аялгуу
Зүсрэх бороо шиг хөнгөхөн гунигтай
Үелзэх салхины үзүүр шиг энхрий ялдам
Өнгө тэгш ургамал шиг зөөлөн бүлээн
Давтамж хэмнэл нь далайн сэвшээтэй
Долгилох айзам нь тэнгэрийн энтэй
Нар сар одон гурвын хүсэлтэй
Найраг шүлгийн түм буман бадагтай
Дуурсах аялгуу нь зөвхөн надад шингэнэ
Дуулж аялаад харин би чамдаа хүргэнэ
Шингэх хүрэхийн үлэмжийн чанар дуусашгүй
Сэрж мэдрэх үр минь таньд ч бас хүргэнэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Уулзалтын цомог
Оруулсан admin on 2015-09-11 12:11:31 (1682 уншсан)

Завхан аймгийн Идэр сумын 8-н жилийн сургуулийг 1986 онд төгссөн 8-р ангийнхан болон хайрт хань Д.Баттулга-д зориулав.

Хайртын маань
Хорин таван жилийн уулзалтын цомгыг
Хэрэг болгон эгч нь надруу илгээжээ
Салаа гэзэгтэй сумын сургуулийн охид
Сурагчын хувцастай үеийн минь хөвгүүд
Дурсамж хөглөн харцыг булаав
Дурдатгалын үгийг нь уншаад сэтгэл сэмрэв
Ариунхан насны алчуур дэлгэж
Амрагын дууг чимээгүйхэн аялав
Алдрайхан насыг нь санан дурсаж
Ангийнх нь нөхдөд атаархаж үзэв
Хээрийн зөөлөн салхи шиг
Холын ганцхан од шиг
Нахиалж буй навч шиг
Намрын хонгор үдэш шиг
Арван зургаанхан насны
Алагхан нүдээрээ чи минь инээмсэглэв

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ДУНД ГОВИЙН ПҮРЭВЖАВ ХАРЦАГА
Оруулсан admin on 2015-09-10 13:20:24 (1037 уншсан)

Дуутай хууртай хурдтай нутгийн

Дэмбээтэй хуруутай айрагтай говийн

Дэлгэрцогт сумын харъяат

Дэндүү ХҮЧТЭЙ аатай Харцага

Дэвээ шаваа нь дэндүү сайхан

Дээдсээс дамжсан удамт бөх

Улсын наадамд барилдаж байх нь

Уран гоё хийцтэй Харцага

Учраа бөхтөөгөө барилдаж байгаа нь

Уулга алдуулсан гайхамшигт Харцага

Ширмэл зодогноос нь сэнжигдэж атгаад

Шигшиж сөхөн хогодож дайраад

Шилдэж даран гүйцээж байгаа нь

Шилдэг харцагын дархан мэхээ

Шаваа дэвээ сайхан Харцага

Шатрын бэрс шиг хүчтэй Харцага

Шаасан гадас шиг босоо Харцага

Шуумал бурхан шиг хүндтэй Харцага

Шуурхай хурдан барилдаан ч бөх

Шуундаа бяртай говийн Харцага

Монгол бөхийн төгс шинжтэй

Морьтой монголын хүчит Харцага

Манай говийн бахархал болсон

Монгол улсын шилдэг Харцага

Дунд говийг дуурсгах Харцага

Дэлгэрцогтын Пүрэвжав Харцага

Дархан мэхтэй барилдаан ч бөх

Даваа өгсөхөд чангардаг Харцага

Амлуулж биш тунаж барилддаг

Аатай иртэй Пүрэвжав харцага

Амласан бол давж л байдаг

Айрагтай говийн агуу ХҮЧТЭН

 


2015 оны 9 сарын 10нд

Багануур хот

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Уулзалтын цомог
Оруулсан admin on 2015-09-10 13:00:08 (1296 уншсан)


Завхан аймгийн Идэр сумын 8-н жилийн сургуулийг 1986 онд төгссөн 8-р ангийнхан болон хайрт хань Д.Баттулга-д зориулав.

Хайртын маань
Хорин таван жилийн уулзалтын цомгыг
Хэрэг болгон эгч нь надруу илгээжээ
Салаа гэзэгтэй сумын сургуулийн охид
Сурагчын хувцастай үеийн минь хөвгүүд
Дурсамж хөглөн харцыг булаав
Дурдатгалын үгийг нь уншаад сэтгэл сэмрэв
Ариунхан насны алчуур дэлгэж
Амрагын дууг чимээгүйхэн аялав
Алдрайхан насыг нь санан дурсаж
Ангийнх нь нөхдөд атаархаж үзэв
Хээрийн зөөлөн салхи шиг
Холын ганцхан од шиг
Нахиалж буй навч шиг
Намрын хонгор үдэш шиг
Арван зургаанхан насны
Алагхан нүдээрээ чи минь инээмсэглэв



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Луусын туулай халтар
Оруулсан admin on 2015-09-07 12:48:23 (1143 уншсан)

Тунарсан шаргал говийн ажнай

Туурайн тамгатай молорын бурхан

 Туулай халтарын гарааны хурданд

Тэнгэрийн салхи ярагдан хуйлрана

Тархины морьдыг  хөтлөн гарах нь

Тасын жигүүрээр дэвсэн юм шиг

Тасарч  цойлон  торолзоод явах нь

Туулай халтарын төрмөл хурдаа

Таанын цагаан цэцэгт  талаар

Тарлан дүйлэн нисдэг ажнай

Тоосоо  тэнгэрт угалзлуулж ирээд

Тасраад явчихдаг туулай халтар

Ангамал алтан говийн шигшмэл

Аатай хурдан  туулай халтар

Ардаа оруулахаас өмнөө гаргадгүй

Арслан шинжтэй ажнай халтар

Аймаг сумдад айраг түрүүтэй

Ачтай буянтай  Азарганы төл

Аз авчирсан алтан туурт

Айраг алдаагүй говийн ажнай

Цэнхэрлэх говийн цуутай хүлэг

Цусны хольцгүй монгол адуу

Цуцаж эцэж ядарч уралдаагүй

Цэдэн ишийн туулай халтар аа

2015оны 9 сарын 6 нд

Б.Улаанхүү

 

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Балчир нас минь
Оруулсан admin on 2015-09-05 18:08:03 (1284 уншсан)

Арын сайхан хангайдаа аргамжаатай үлдсэн балчир нас минь
Ариусаж хургасан хүсэлээ тээгээд гүйдэг балчир нас минь
Түнтгэр өвгөний үгийг түмэн ододтой чуулбарлуулж
Төө хүрэхгүй биеэндээ төсөөлөлж жаргасан балчир нас минь

Тоодгор дээлийнхээ хормойг түвэггүйхэн нэг буртаглаж
Тосоод угтах ээжийнхээ элэгийг тэвтээж энгэрт нь хөрвөөсөн
Найгах моддын үрийг цуглуулж нэг наадсан
Намхан идэр биеэндээ нарын хургуулж өнжсөн балчир нас минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Тэнүүн говийн тэргүүн хонгор
Оруулсан admin on 2015-09-04 21:04:33 (1156 уншсан)

Тэнэгэр говийн тэргүүн хонгор
Тэнгэрээс заяасан амин хонгор
Тэнгэсийн буйран дээр төрсөн унага
Тахийн удамтай говийн хонгор

Таана хөмүүлэн идэштэй адуу
Тахийн шанднаас уусан хонгор
Төрийн наадамд цуутай аргамаг
Төрлөх нутгийнхаа алдар хонгор

Төгс шинж нь бүрдсэн ажнай
Тэнэгэр говийн тамгатай хонгор
Тамир тэнхээ сайтай хүлэг
Тархинд гараатай хурдан хонгор

Эзэн хүндээ ээлтэй ажнай
Элсэн говийн өнгөтэй хонгор
Эсгэлэндээ цадсан эрх хонгор
Эхийгээ дагасан унаган хонгор

Багаасаа уралдсан бушуу хонгор
Баян говийнхоо буянтай хонгор
Баруун сугандаа гуурстай хонгор
Бажгар арав шиг даалуу хонгор

Дуутай хууртай говийн унага
Дуурсах алдар нь тэргүүн хонгор
Дэндүү хурдан говийн хүлэг
Дэлхийд ганцхан Монгол ажнай

2015-оны 9 сарын 4-нд
Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.ШҮРЭНЦЭЦЭГ : АЛАГ ЧУЛУУНЫ ШИВНЭЭ
Оруулсан admin on 2015-09-02 17:53:35 (1920 уншсан)

Талын Монголын хөрсөнд чулуу биеийг олсон би
Таван зоосны өртөгөөр хил давж нүүсэн бид
Тавилан заяандаа гомдож нутгаа санаад уйлдаг би
Тал бүрээсээ өөлүүлж тансагын зэрэгт багтсан бид

Эх нутагаа чимж энгэрт нь ээл болсон
Эцэг тэнгэрээ шимж хөрсөнд чийг татсан
Энгэр газарт эрхэлж цэцгэнд нь сүү болсон
Эрт галвын цагаас хүүхлийн тоглоом байсан

Би уг нь Монгол чулуу
Бэл дагасан хүн чулуу
Нутагаа санадаг амьд чулуу
Нулимсгүй уйлдаг алаг чулуу



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Лувсандорж : ХУУРЫН АЯЛГУУ
Оруулсан admin on 2015-08-27 12:36:32 (1937 уншсан)


Ханын толгойд туссан нарны хормой атгаж
Хангал атны таваг шиг баргил гар дээшлэв
Аргалын утаа зуусан эцгийн морин хуурыг
Завгийн хялгас ч хөндөлгүй
Зарлигийн бичиг шиг авав.

Эмнэг азарга чихэддэг эв дүйгүй хуруу
Эмзэг хоёр чавхдаснаа үегүй юм шиг бүжиглэв.
Ээрэм холын замд хүний л үртэй ханьсдаг
Эр бор харцага илдэн жигүүрээ дэлгэв.
Өдлөж гүйцээгүй дэгдээхэй
Өссөн үүрээ орхитол
Өр нимгэн хүний өнчин нулимс чивчиртэл
Тооноор нарыг тонгойлгон тонгойлгон хуурдав
Тотгоор уулсыг шагайлган шагайлган хуурдав.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Эцэг тэнгэр
Оруулсан admin on 2015-08-25 16:03:31 (1366 уншсан)

Талын минь салхиар

Та минь ирээ юу

Талхлах өвсний инээдээр

Та минь шивнээ юу

Таанын цагаан цэцэг шиг

Анхилан байж нэг үнэртээч

Амьсгал дамжин шингэж

Аюулхайнд минь үүрд амьдраач.... А.Шихихутуг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Үхэл
Оруулсан admin on 2015-08-25 16:00:15 (1263 уншсан)

Мөнгөн хөх нүд

Мөнхөд анигдхын цагт

Мөргөж залбирсан

Эцгийн минь сүнс

Алгаа тосоод угтлаа

Сүүдрээн би нууж

Сүнсээн би залгиж

Алтан тоногтой

Мөнгөн хазаарын зүг

Мөрөө давуулж

Харц чулуудахгүйгээр

Сэрэх тэнгэрийн зүг

Сэртийх уулсын оргил руу

Сэмэрсэн сэтгэлийг анирлан байж одноо....  А.Шихихутуг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Увс нуур
Оруулсан admin on 2015-08-21 01:11:49 (1383 уншсан)

Увс нуурынхаа гүймэгхэн нугчаа бүрт нь би бодлоо тээж
Уулс ороох аниргүйд нь үгээн чөдөрлөж сэтгэлээ хөврүүлж суухсан
Бор болжморын жиргээ чихэнд минь туульс хайлах шиг цангинахад
Босоод би биеэрээ увс нуурынхаа мандалд хөвөн хөвсөөр наранд хүрмээр санагддагсаан

Сарны туяанд уусаж, умбасан сайхан нуурийн минь үзэмжит төрх
Санаанд бодол хургуулж сэтгэлд хөг оруулж үзэгддэг шим ертөнц
Төрхөөс үхэхэд түмэнд толидогдох энэ их ариун мяралзаа
Түүтгэр ертөнцийн түмэн нугчааг өгүүлэх их дуртатгал оршоодогсоон

Уулс будруулж үүлс нүжрүүлсэн нуурын үзэмжит мандал
Үнэрлээд ханамгүй сэвшээгээр сэтгэл уярааж бодол зангируулна
Төрхөө шингээсэн буурал өвгөдийн бурханлаг мэлмийг хулжааж
Төрмүүд нутгийн минь хэвлийд тухалж эвшээсэн түшигтэй нуураа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 102 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-250.JPG
Хэмжээс: 600x450 45k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2482


Хурдлаарай
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3228


IMG_1078.jpg
Хэмжээс: 600x884 221k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2557


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn