Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Дууны үг: Б.Улаанхүү : Айраг нуураа дуулахгүй юм бол
Оруулсан admin on 2014-08-09 21:09:53 (1352 уншсан)

Айраг нуураа дуулахгүй юм бол
Ангир шувууд нь ганганахгүй шүү дээ хө
Ариухан уснаас нь амсахгүй юм бол
Аялах хоолой минь аргана шүү дээ хө

Ай миний айраг нуур минь
Ай миний амгалан нуур минь

Анираас үргэсэн түмэн шувууд нь
Алгуурхан дэвсээр хэсэгхэн холдоход
Арван тавны бүтэн сарны туяа
Амарч хоноглохоор нуурандаа тунана

Ай миний айраг нуур минь
Ай миний ариухан нуур минь

Амьтны үрсийг алаглаж сураагүй
Алагхан хорвоогийн ачтан нуураа
Адуу малаа түм түмээр нь ундаалсан
Айрагаар нэрлэгдсэн нутгийн минь нуураа

Ай миний айраг нуур минь
Ай миний ачтайхан нуур минь

 

Алаг хоёр нүдэнд минь ууссан
Алсын алс дахь сайхан нуур минь
Амсраа хальтал хөөсөрсөн байдаг
Айрагаар бялхсан зунтай нуур минь

Ай миний айраг нуур минь
Ай миний амттайхан нуур минь

2014-он 8 сарын 9-нд

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Алтан өд Дархан-Уул аймгийн зохиолчдын бүтээл
Оруулсан admin on 2014-08-09 00:23:32 (1008 уншсан)

Сумын наадмын түрүү номхон зээрд минь уяандаа чичирч

Салаа голын ус шөнөдөө хөлдөж хоноод л

Санчиг буурал эжий цайныхаа дээжийг өргөхөд

Саяхан ирсэн бэр нутгаа жаахан санагалзаад

Өргөн талын дундуур хэдэн бараан адуу цувж

Өтгөн айрганд  халамцсан өвгөд ардын дуу аяланхан

Өрхний оосор хавиар цагаан салхи ороогдоход

Өрөм шаргалтсан тогоонд үдийн наран буугаад л

Өрх дэвэлзүүлж ,сэтгэл хөвөлзүүлсэн миний нутгийн намар

Өмнөх жилийнхээсээ илүү сайхан болж байгаа

Ханхайж суудаг аав минь ойрдоо нилээд завгүй

Хадлан оторт бэлтгэж өглөө оройд гэгэлзээд л

Хамгийн сүүлчийн ангир тоонон дээгүүр өнгөрөхөд

Хайлган сэтгэлт ижий минь сүүгээ өргөж хоцроод л

Өдөр өнгөрч орой болохын үест

Өргөн ширэг орчмоор адуу усанд орж

Өнөө хэн гуайн хүү айлын эгчтэй болзонхон

Өнжүүл хайрханы оройгоор бүтэн сар мэлтийж

Миний эзгүй намар хяссан юм шиг сайхан болж байаа

Минжийн хангайн модонд болсон жимс унаж байгаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Болдсүх : Бүрхэг өдөр
Оруулсан admin on 2014-08-04 15:35:18 (1144 уншсан)

Хаврын анхны бороо орох гэж ч байгаа мэт
Хариугүй цасан шуурга оволзох гэж ч байгаа мэт
Тэнгэр, дээл наадаг жонхуу шиг зутагнаад
Дээр нь сэтгэл санааг шороо мэт бургиулаад

Ая нь олдож өгдөггүй хаврын тэнгэр ийм
Ааш нь олдож өгдөггүй хүний үр ч ийм
Ард нь гүйдлээ олохгүй, дээдэс нь суудлаа олохгүй
Арай ядан дэнжигнэх төр засаг ч ийм

Удахгүй зун болж цэцэг, навч ургана
Урам зориг сэргэж, хаврын сар улирна
Гашуун зовлон халиравч туулсан замаа санаарай
Галан дунд явсан хуучин нөхдөө дурсаарай

Б.Болдсүх



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Болдсүх : Эрх чөлөө
Оруулсан admin on 2014-08-04 15:33:20 (1060 уншсан)

Тусгаар тогтнол бол эрх чөлөө мөн
Тусгай их хөрөнгө бол эрх чөлөө мөн
Дүүлэн нисэх шувууд нь эрх чөлөөт мөн
Хүүгэн үлээх салхин эрх чөлөөт мөн

Хээр их талдаа сэнгэнэтэл дуулан давхих
Хээгүй гүдэсхэн адуучин эрх чөлөөт мөн
Хээ хуарыг нь тааруулж үйл мэтгэн суугаа
Хээнцэр монгол бүсгүй эрх чөлөөт мөн

Гяндангаас саяхан суллагдаад гялайж байгаа хархүү
Гарцаа, харьцаа байхгүй эрх чөлөөт мөн
Гялс, гялсхийн цахилах догшин хурт тэнгэр нь
Галав эртийн цагаас эрх чөлөөт мөн

Эрх чөлөөг би олон янзаар хэлнэ
Эрх биш та ч олон арвыг нэмнэ
Эзний мэдэлд авталгүй өөрийн дураар суухыг
Эрх чөлөө жинхэнэдээ гэж хэлж та мэднэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Болдсүх : Таашгүй
Оруулсан admin on 2014-08-04 15:28:21 (1217 уншсан)

Гадаа нартай байвч

Бороо орохыг таашгүй

Галтай залуу байвч

Үхэл ирэхийг таашгүй

Авдраар дүүрэн мөнгө байвч

Хулгай авахыг таашгүй

Амраг сэтгэлийн хань байвч

Урваад явахыг таашгүй

Ширүүн урсгалт гол байвч

Хатаж ширгэхийг таашгүй

Шим сайтай өвс байвч

Хагдарч унахыг таашгүй

Гил хархан үс байвч

Гандаж цайрахыг таашгүй

Гэрэл цацарсан нүд байвч

Гал нь бөхөхийг таашгүй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Тогосоо: Чи бид хоёр
Оруулсан admin on 2014-07-31 15:12:59 (1009 уншсан)

Чи бид хоёр үүрийн гэгээ шиг учиржээ

Чи бид хоёр үдийн нар шиг дурлажээ

Чи бид хоёр өдөр шөнө шиг хагацжээ

Чи бид хоёр үдшийн бүрий шиг гуниглажээ

Чи бид хоёр үүрийн цолмон шиг ганцаарджээ

 

Т. Тогосоо

http://togosoos.blogspot.com



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т. Тогосоо : Цаг тоолол хэрэггүй
Оруулсан admin on 2014-07-31 14:51:59 (1141 уншсан)

Аньсага нүдээ алгуурхан анилаа

Амьсгал бүрээ уужуухан авлаа

Ертөнцийн чимээ анирдаад

Ердөө цагийн зүү л чаг чаг

Чи хорогдсоор гэх шиг

Чимээ өгөн чихэнд чийртэй

Чангаас чанга цамнан давшилна

 

Чиш чимээгүй

Чи намайг буруу бодож байна

Би үнэндээ бий болж байгаа

Бие минь хорогдоно уу гэхээс

Бодол сэтгэл минь төрсөөр байгаа

Бие минь газар төдий ч

Сэтгэл минь харин тэнгэр юм шүү

Сэмэрч унасан үүлс минь

Газарт шингэсэн төдий

 

Газар тэнгэр нийлж

Үүлс газраас хөөрөхөд

Чи намайг биш

Чамайг би орхино

Цаг тоолол ч хэрэггүй

Чанадад сэтгэл минь халина

 

Чаг чаг цохил

Чамаас би юу ч гуйхгүй

Чи хоосон

Эргүүлж болохгүй хуурамч

Чи амьгүй

Элэгдэж өвгөрөхгүй

Чи хэрцгий

Эцсийн ганц амьсгал дээр минь ч

Энэ л янзаараа чаг чаг

Чамаас би юу ч гуйхгүй

Цаг нь болохоор

Чи намайг биш

Чамайг би орхино

 

Т. Тогосоо

http://togosoos.blogspot.com



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Халтар соёолон завханы унага
Оруулсан admin on 2014-07-22 11:04:33 (1049 уншсан)

Хангай  газраас  гараагаа  эхлэж
Халуун говийг  туулан  ирсэн
Хатан  завханы хаяанд  сойгдсон
Халтар соёолон завханы  унага

Харуулдсан  юм  шиг суман дэл нь
Харвалтын  сум   сүмбэгэр  харагдана
Ханхар  сайхан  дөрвөлжин  цээж нь
Хандгайн энтэй  хүчирхэг  харагдана

Хонхорцог  сүүлийг нь  шууж боочихоод
Холдож  ойртон  сонжин харахад
Хурдан  туулай  дэгдэн  харайх мэт
Хас нь  цалайж  хурднаа  илтгэнэ

Хөлслөх  болгонд  хүч  нь нимгэрч
Хөх шаврыг нь хөлсөөр  шавхарч
Хөнгөхөн хөнгөхөн  хэд  хөлслөөд
Хүндэт  уяаг нь хэд хэд тойруулаад

Хүүхдийн  гийнгоо сонсгоод  өгөхөд
Хөгжмийн  аянд  бүжиглэх  мэт
Хөндөлдөн  эргэцэж  байж  ядах нь
Хүлгийн  уяа  ханасных  бизээ

Улсын  наадам  ойртох  тутам
Уяаны  шон нь хурдаар  дүүрч
Унаган зэл нь чивхрэн  чангарах нь
Уралдахад  бэлэн  болсных буйзаа

Увсын  наадамд  айрагд ана гээд
Унаган  халтраа  хөтлөөд  мордох нь
Уясан  уяач  гэрэлтодын 
Увсын  наадмын  түрүү  байлаа

Залуу  уяач гэрэлт одын
Зартай  хурднуудын  залгаа байлаа
Завхан  голын  унаган   халтар
Завхан  сумын  соёолон байлаа

Б.Улаанхүү  2014 оны 7-р сарын 21-нд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Роман, тууж: Урвагсадын удам таавдугаар бүлэг
Оруулсан admin on 2014-07-19 22:18:35 (1689 уншсан)

Тавдугаар бүлэг Хүүрүүдийн гариг дахь сургалт

Энд ирсэнээс хойш хорь дахь орой ийнхүү болжээ. Хүүрүүдээс чимээ ажиг гарахгүй л байна. Гэхдээ нэг л өдөр дайралт эхэлнэ. Анх ирсэнээс хойш бүх зүйл өөрчлөгджээ. Тэд намайг анх үзэн ядалтаар хардаг байсан бол одоо намайг өөрөөр үнэлж би бараг л өөрийгөө тэдний ахлах нь болчихсон юм шиг л төсөөлж байна. Би тэдэнд өвөөгийн зааж өгсөн бүхнийг алдалгүй зааж өгсөн гэдэгтэй бат итгэлтэй байна. Сүүлдээ хоорондоо бяцхан халз тулаан явуулдаг болж би заримд нь ялагдсан. Тэд үнэхээр сайн сурсан. Өчигдөр шөнө Лорен харанхуй авсанаас гарж ирээд анх би ямар байсан яг л тэрэн шиг царай нь цонхийж, ирсэнээсээ хойш цөөхөн хэдэн үг л цухуйлгасан. Харанхуй авсанд орсон учир нь гэвэл түүнийг хоёр залуу дээрлэхэхэд тэр тэсч чадалгүй хоёуланг нь болгож өгсөн гэсэн. Энэ нь миний зааж өгсөн зүйлсийг сайн сурсан гэдгийг гэрчлэх ч нөгөө талаараа миний буруу юм шиг.

Өнөө орой өнгөрсөнийг харагч Лимуг үсгүй охин Зиелтэй тулалдуулахаар болов.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Роман, тууж: Урвагсадын удам Дөрөвдүгээр бүлэг эхний хагас
Оруулсан admin on 2014-07-19 21:54:34 (1613 уншсан)

Дөрөвдүгээр бүлэг Эвлэрэл

- Алив үүнийг идчих гээд Батлэл хатсан талханы хоёр зүсэм халааснаасаа гарган бид хоёрт өглөө.

Хаанаас хэзээ авсаныг нь мэдэхгүй ч хэлэн дээрээ юу ч тавиагүй удсан болохоор бараг зажлихгүй залгичихав. Бие маань өмнөхөөс хамаагүй дээрджээ. Дахин Тистелийг хараад

- Чи зүгээр үү?

- Би дажгүй байна. Бүтэн үхэрийг идэхийг хүсэж байгааг эс тооцвол шүү.

- Надаа үхэрнээсээ жоохонг өгөөрэй гээд инээд алдав.

Түүнийг сайн аживал турж гутарсан юм бараг л харагдсангүй.

- Бид хэр удсан бэ? гэж Батлэлээс асуувал

- Тэр өдрөөс хойш гурав дахь хоног дээрээ ирлээ.

Гурав хоног би тэсж. Тэнд байсанаа ахин бодохийг ч хүссэнгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Эзэн хааны элит цэргүүд
Оруулсан admin on 2014-07-06 12:03:56 (1028 уншсан)

Эзэн  Чингис  хааны 
монгол цустай  цэргүүд
Эсгий  гэрт  төрсөн 
Ээтэн  гуталтай  цэргүүд

Элитийн  хороонд   нэгдсэн
Эр  зоригтон  цэргүүд
Энхийн  төлөө  бат  зогсох 
Эх  орныхоо  торгон  цэргүүд

Эрэлхэг  хөх  монголын
Хөх  тамгатай  цэргүүд
Энхийг   батлан   сахиулах
Хөх  дуулгатай  цэргүүд

Эзэн  хааныхаа  мөрөөр
Энд  ирсэн   цэргүүд
Эвэр  нумных  нь  эсгэрээг
Энд  дуурсгах  цэргүүд

Их  монголын  цуурайг
Дэлхийд  дахин  хадааж
Их  хаанаас  үлдээсэн
Их  түүхийг  сонордуулж

Их    монгол сэрлээ гэж 
Элсэн  цөлд  хаягласан
Их гүрний  баатруудын 
Элчээр  ирсэн  цэргүүд

Хар сүлдэндээ мөргөж
Харийг зорьсон цэргүүд
Хатан дэлхийг доргиосон
Хааны хөх  цэргүүд

Хангинах илдээ харшихад
Халуун цус нь хөөрдөг
Халх нутгаас ирсэн
Хар сүлдтэй монгол цэргүүд

2012 оны 6-р сарын 7-нд

Б.Улаанхүү

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Морьтон монголын буурь
Оруулсан admin on 2014-07-04 20:55:15 (1068 уншсан)

Аргал угалз нөмөрлөсөн
Алтан хөхийн өндөрлөг
Алаг тэх мөргөлдсөн
Асгат сүрлэг хангай

Элсэн цөл үргэлжилсэн
Эмжээр нь үгүй говь
Ингэн хавтгай буйлсан
Их цөлийн тасархай

Цэгээн талдаа тогтсон
Цэнгэг нуурын tамга
Цэнхэр соно хөвсөн
Цэлгэр тэнгэсийн үлдэгдэл

Хайрлаж хамгаалж ирсэн
Хангай говийн нутаг минь
Харийн дайснаас харамласан
Хаан чингисийн өмч минь

Хүннү сүннүгийн дээд үеэс
Хүндэтгэж ирсэн өлгий нутаг
Хүчит баатаруудын уухайн дуугаар
Хөглөгдөж дархлагдсан монгол нутаг

Өнөө цагийн монголчууд бидэнд
Өвөгдөөс үлдээсэн өмч минь билээ
Өр зүрхэндээ зальбаран дээдлэх
Өргөн уудам тал нутаг минь билээ

Магтаад магтаад баршгүй
Монголын тал нутаг минь
Маргах аргаггүй үнэн
Морьтон Монголын буурь аа

2013оны 1-р сарын 29-нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Урам нь сэргэсэн адуучин залуу
Оруулсан admin on 2014-06-28 18:43:19 (1101 уншсан)

Хөрлөсөн зузаан цас манаргаж
Хийморьлог хүлгийн ирэнд эрдэж
Хөдсөн дээлний нударга эргүүлж
Хөлөрсөн агтны амьсгалд дулаацаж

Хөлдүү талын хөхрөх мананд
Хөөмийн аятай эсгэрэн хатируулж
Хөх модон уургаа суналзуулж
Хөндий талыг товчлон ергүүлж

Хондлой нь зоолсон тарган сүргээ
Холбоо хөхийн онь дээрээс дурандаж
Хомоол гаргасан бэлчээрийг нь хараад
Хачин сайхан өнтөө байна гээд

Урам нь сэргэсэн адуучин залуу
Унаагаа еүлэхээр олмоо чангалж
Уургаа тулан сэвхийтэл мордоод
Унасан мориндоо ташуур өглөө

2013-он 12сарын 23-нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Улаанхүү : Үнэнч сэтгэлийн алтан гагнаас
Оруулсан admin on 2014-06-25 16:59:08 (1474 уншсан)

Үйлэнд  уран монгол бүсгүй  минь 
Үйлс  нь  тэнгэрлэг монгол  эр хүн 
Үерхэл   хайрын  бурхан  тэнгэрүүд
Үр  удамын  амин  хэлхээнүүд 

Үндэс угсааныхаа ясыг  залгуулагч
Үүрд оршихын  цусыг  сэлбэгч
Үүдэн хойморын  галан  холбоос
Үнэнч  сэтгэлийн  алтан  гагнаас

Үрийн  үнэрийг  өвөртөө  шингээсэн
Үлэмжийн  чанарыг  хоймортоо   залсан
Үе  үеийн   үнэнч  амрагууд  минь 
Үжин  хатны  хойчыг  залгуулагчид 

Өүлэн  эхийн  эхийн  садан   төрлүүд  
Өлзий  буянтай   монгол  хосууд  
Өргөө   гэрийнхээ  тулах  баганууд 
Өндөр  төрийнхөө  өмөг түшгүүд 

Залуу насаараа  гангарч   яваарай
Зассан  өргөөндөө  жаргалтай  амьдар
Замилангийн  зам  зангатай   оньстойч
Заяаныхаа  ханьтай  үнэнч  амьдраарай

Удахгүй  тэгээд буурлууд  болно
Унаган  төрх  тань  гундаад   ирнэ
Уул   шиг  түшигтэй  буурлууд  болоод
Урьдын  цагт  гээд  хуучлаад  сууна даа

2014 6сар 25 Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Амарбаяр : Эхийн санаа үрд үрийн санаа ууланд
Оруулсан admin on 2014-06-18 13:36:50 (1367 уншсан)

Ижий минь хүүгээ ирнэ гэж хүлээсэн мөч бүхнээр

Ижийгээ ирэх замд дэвсэж цэцэг тарьж хүлээвэл

Ургах, услахыг нь хүлээж би тэвчилгүй хатаад

Урам хугарч шантаран цаг хугацааг зүхэх биз

Ижий минь хүүгээ идэг гэж бэлдсэн хоол бүхнээр

Энэ хорвоогийн хүмүүсийг эхнээс нь хоолловол

Төгсгөл нь мэдэгдэхгүй цувааг харан ядраад би

Төөргөөрөө болог гээд хаяад явах биз

Ижий минь хүүдээ зовсон сэтгэл болгоноор

Имжээр дарсан дээл шаглаж өгье гэвэл

Эсгүүр тавьх тал нь Мэнэнгийн талаас ч томорч

Эцэж цангаад тоосонд нь даруулж хаяад явах биз

Ийм л байхгүй юмсан

С.Амарбаяр         



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Батцэнгэл : Хайрын инж ...
Оруулсан admin on 2014-06-16 15:38:54 (1129 уншсан)

 

Асаасан янжуурын цог, харанхуйд

Алтан аалз шиг гэрэлтэхэд

Тэвэрсэн бүсгүйн галбир, дэргэд

Тэнгэрийн дагина мэт үзэгдэв.

* * *

Хайрын инж

Сүүдэр тэнжээтэй гэрэлтийн ихэр үндсэн цэцэгнээ

Шүүдэр-гуниган мишээлээр эгшиглэхээ отголсон энэлэнт чинь

Сүй инжилсэн хуримын чинь мөнгөн бөгжинд хувилъяа.

Сүмбэн энхрий хуруунд чинь мөчигхөн тэврүүлж тайтгаръяа.

 

Хүрээ мандлын охин

Цээжиндээ мөнхийн гунигтай алхаж явлаа

Цэнгэлтэй гэгээн дүрийг чинь харж сэтгэл үймэрлээ

Бодлогошрох тэнгэрийн ягаарах хаяанд

Бороошсон үүлс ч үймрэн нүүхүй

Огторгуй ширтэн санаашран зогссоор

Орчлонгийн сайхныг мэдэрлээ, тавилан минь.

Лам шувуу уйтай ганганаж өмнийг зориход

Лавтай сэтгэлийн гүнд нигүүлсэх сэтгэл төрөөд

Орой үдшийн уйтгарт цагаан ганцаардлаар

Охидын сайханд бишрэлийн гэгээ бэлэглэв ээ.

Равжайн “Жаргалтайн дэлгэр” аялгуу дуурьсахад

Рашааны мөнгөн дуслууд хацар дээр мэлтэгнээд

Мишээлт дотно харцаар дутаж яваа

Миний сэтгэлийн ертөнц ашид яруу болноо.

Аяа, хөөрхий хүний тавилаан гэх санаашралд

Алаг булаг хорвоогийн жаргал, зовлон багтаад

Ариун гэгээн тэнгэрлиг дүрийг чинь харсных

“Аргагүй амраг”-ийг аялмаар санагдах боллоо.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б. Ууганбаяр : Эцсийн нулимс
Оруулсан admin on 2014-06-13 19:25:41 (3984 уншсан)

Дал. Маргааш би энэ хорвоо дээр ирсэнээсээ хойш дал дахь жилээ үзнэ. Идэр залуу байхдаа авсан зүрхний минь гал одоо хүртэл унтраагүй л байна. Эрүү өвдөг маань нийлж удахгүй эндээс явах гэж байгаагаа би мэдэж байна аа. Бугшиулан ханиаж амар тайван унтахаа байлаа. Угийн амар тайван унтана гэдгийг мартаад тавин жил болж дээ. Одоо надад хорогдоод байх зүйл үлдээгүй ээ. Хайрт минь нэгэнт явчихсан. Би одоо явна. Намайг өнхрөөд өгөхөөр дурсах хүн нэг ч байхгүйг би мэднэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт танидаг танидаггүй хамаагүй нэг нь миний захиаг уншаад бага ч атугай намайг хүндлээсэй л гэж хүсэж байна.

Гээд өвгөн салгалсан гараараа арай хийн хэдэн хуудас юу нь мэдэгдэхгүй зүйл бичиж дугтуйнд хийгээд ширээн дээрээ тавив. Маргааш өглөө нь умгар жаахан гэрд сүү зөөдөг жаалхүү орж ирээд түүнийг амьсгалахгүй хэдий нь өөд болсоныг цагдаад мэдэгджээ.  Талийгаачийн цогцосийг битүүмжилэн гаргаад залуу офицер түүний гэр бүл ойр дотных нь зураг, холбоо баричихаар юу ч олж чадсангүй. Сүүлд нь ширээн дээр байх дугтуйг задлан уншив.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Болдсүх : Дэлхийн даахгүй ачаа
Оруулсан admin on 2014-06-13 16:11:07 (1101 уншсан)

Тусгаар тогтнолыг хайрласан улаан хувьсгалд баярлалаа

Тусгай шүтлэгийг гийлгэсэн цэнхэр ардчилалд баярлалаа

Улаан хувьсгал дангаараа хэрээ шиг хар байсангүй

Удаахь ардчилал ганцаараа хун шиг цагаан байсангүй

 

Авчирж өгсөн тус аль алинд нь бий

Алив цааш нь түлхэх булхай халхай ч бас бий

Дагуулж ирсэн тусыг нь дангаар дөвийлгөх хэрэггүй

Давуулж цааш нь бүр лангаар үнэлэх хэрэггүй

 

Уулын чинээ харыг туулайхан цагаан ялдаг

Урьд эртийн жам одоо ч, хойшид ч ном

Үүрч дүүрч ирсэн өнгөрсөн үеийн тусыг

Өчүүхэн жаахан хараар сунгаж будах хэрэггүй

 

Байгаа юмыг байгаагаар нь үнэл

Байгуулсан гавъяаг гавъяагаар нь үлдээ

Бурууг буруу гэдгийг хэл

Булхайг гавъяагаар нь бүү халхал

 

Харыг цагаанаар дарж будаж болох ч

Хан ертөнцийн хууль хараар нь хадгалж үлдэнэ

Цагааныг хараар шавж будаж болох ч

Сансар огторгуйн хууль цагаанаар нь хадгалж үлдэнэ

 

Шагнал тэмдэг хоёроор харыг нууж чадахгүй

Шальдир бульдир аргаар цагааныг дарж чадахгүй

Алаг эрээний хослолтой өөдөсхөн энэ дэлхий чинь

Алаг нүүр гаргагчийн зусарч занг л даахгүй

                     Б.Болдсүх



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Болдсүх : Үг
Оруулсан admin on 2014-06-13 16:08:24 (1114 уншсан)

Зарим үг өнөөдөр хор мэт боловч

Цагаан болоод ирэхээр нар мэт хэрэг

Зарим үг өнөөдөр бал мэт боловч

Цагийн аясаар тэд гал мэт төвөг

 

Ихэнхи хүмүүс үнэндээ бал шиг үгэнд дурлана

Их удахгүй ургах жимсэнд цөм дугаарлана

Хортой жимс авах гэж нойргүй зогсож байгаагаа

Хормын төдий анзаарахгүй хайргүй дайн зарлана

 

Сургаал үгийн үнэнийг мөнгөөр хэмжиж болохгүй

Сурсан мэдсэн бүхнийг дүнгээр адилтгаж болохгүй

Үгийн үнэнийг өнөөдөр тархиар цэгнэж чадахгүй бол

Бүгийн дөтлөх ирээдүй бахиар чимхэж магадгүй

Б.Болдсүх



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : ҮЛ ТАЙЛАГДАХ ЕРТӨНЦ
Оруулсан admin on 2014-06-12 20:01:29 (4309 уншсан)

Утас жингэнэтэл дуугарав.
-“Байна уу?”...Хэсэг чимээгүй байснаа “Байнаа” гэх өнөөх л танил дуу утасны цаанаас сонсогдох нь тэр. Туяа “За сайн уу? Сонин юу байна даа” гэвэл Бадрах хэсэг дуугүй байснаа “Сайн. Эхнэрээ хүлээгээд л цонхоор харж байна” гэснээ чимээгүй болчихлоо.
-Чи нээрээ эхнэртээ их хайртай юмаа.
-Тийм шүү. Би их сайхан эхнэртэй.
- Баяр хүргэе. Сайн хань бурханы хишиг гэдэг байхаа...
-Надаас найман насаар дүү. Надад хачин их хайртай. Бас халамжтай
-Чи ч азтай хүн юмаа.
-Тийм шүү. Гэхдээ л надад жаахан асуудал байна.
-Ямар асуудал байна?
-Надад мөнгө хэрэгтэй байна?
-Эхнэр чинь чамайг мөнгө ол гэж хэлдэг хэрэг үү?
-Түүнийг сайхан амьдруулахын тулд надад мөнгө хэрэгтэй байна. Нээрээ өчигдөр миний төрсөн өдөр болсон. Эхнэр маань өөрийнхөө ээмгийг зараад надад хослол авч өгсөн.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 80 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
b-007.jpg
Хэмжээс: 300x398 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4347

Ёл хад
YolHad_44.JPG
Хэмжээс: 700x525 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2968

Должин : Зам зуур
Өхөөрдөм хүүхдүүд
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3160


Агуулга
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд
Бямба, 2016.10.08
· Сонгинот поле
Баасан, 2016.10.07
· Би
· Хөх толбот Монгол
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил
· Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Лхагва, 2016.02.03
· Б.Улаанхүү : БИ ЦЭНХЭР ТАМГААРАА БАТЛАСАН ХАЛХ МОНГОЛ ЭР ХҮН
Баасан, 2016.01.22
· Б.Батцэцэг : Сэтгэл салхи биш шуурга шиг
· Б.Батцэцэг: Хайрын наран аавдаа
· Б.Батцэцэг : Би эх орны хүү

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn